САЙН БАГШ ГЭЖ ХЭН БЭ?

Оруулсан : Ж. Батбаяр 2010-02-02 11:11:42

Өнөөгийн нийгэмд сайн багш гэж хэнийг хэлэх вэ? Гэр орон, эрүүл мэндээ золиослон байж сурагчидтайгаа ажиллах тийм сэтгэлгээ заавал хэрэгтэй юу? Тэд заавал алдартай байх ёстой юу? Зүгээр л сайн багш баймаар байна... Эргээд харахад харамсахааргүйгээр ажилламаар байна. Багш бид л эхлээд бие биенээ ойлгож урмаар тэтгэх хэрэгтэй. Багш дуртай ажил чинь л бол багш та сайн багш.....

Сэтгэгдлүүд



  • Ж. Батбаяр 2010-02-03 13:24

    Би багш болсондоо 1-хэн удаа харамссан боловч нэг их удахгүйгээр больсоон. Миний эмээ, өвөө, ах, эгч нар бүгд сайн багш нар байсан. Тэд эд хөрөнгөөр баян цатгалан байгаагүй ч бүгд нэр хүндтэй бусдад үргэлж сайн дурсамж төрүүлсэн байсан ба тэд хийсэн ажлаараа бахархаж сэтгэл хангалуун ажиллаж амьдарсан. Би бас тэднээр бахархадаг. Хэдийгээр эмээ, өвөө 2 минь одоо байхгүй ч намайг дээд тэнгэрээс харж хүүгээрээ бахархаасай гэж хүсдэг. Миний хийсэн ажлаар үр хүүхдүүд минь бахархаж, надаар заалгасан хүүхдүүд хүссэн бүхнээ сурахыг харж би баярлаж амьдрахсан. Тиймээ Сайн багш болохыг тэмүүлэж байгаа хэн бүхэн сэтгэлийнхээ гал цогийг унтраалгүй хөдөлмөрлөж Монголын сайн сайн багш нарын тоог үргэлж нэмж байгаасай. Тиймээ. Сэтгэлийнхээ дуудлагаар ажилладаг Та ч... Би ч... Монголын эгэл нэгэн сайн багш.... Багш танд БАГШ НАРЫН 44 ДЭХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДЫГ ХҮРГЭЕ....

  • Б. Гантулга 2010-03-15 09:28

    Хичээлийг яаж зааж хүүхдүүдтэй яаж харьцах нь тийм ч чухал биш. Эцсийн үр дүндээ шавь нар сайн мэдлэгтэй биеэ зөв боловсон авч явдаг хаана ч очоод хэнд ч гологдохгүй болж байвал багшийн ажлын үр дүн тэр байхаа.

  • G. Erdenetsetseg 2010-03-15 19:20

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Б. Гантулга 2010-03-15 19:42

    Үргэлж наль шаль гээд байснаараа ч бас хүүхдийг сайн хүн болгоно ч гэж байхгүйээ

  • G. Erdenetsetseg 2010-03-15 19:52

    Бид шавь нарыгаа хүний хэлсэн заасаны дагуу хөдөлдөг сармагчин болгож л болохгүй. Тэдэнд аливаа зүйлийг сурах хүсэл төрүүлж, ухааруулах нь чухал.
    /Заавал сурах хэрэгтэй/ гэдгээ ухаарсан хүүхдэд,
    яавал хурдан сурч мэдэх вэ гэдгийг сэтгүүлж чаддаг болгох хэрэгтэй.
    Ууртай хүн нударгаараа сургадаг.
    Ухаантай хүн үгээрээ сургадаг. Хүүхэдтэй ёс бус, хатуу ширүүн харьцаж үл болно

  • Б. Гантулга 2010-03-15 20:04

    За болтугай болтугай

  • Д. Баттөр 2010-03-16 12:24

    Багш сэтгэлгээтэй багшийг л багш гэнэ. Сайн багш байхын тулд:
    - мэргэжилээрээ, хичээл заах ур чадвараараа тэргүүлэгч байх
    - шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн байх
    - өөрийгөө тогтмол хөгжүүлдэг байх
    зэрэг ур чадварыг эзэмшсэн байвал зүгээр гэж бодож байна.

  • С. Энхбаатар 2010-04-08 20:25

    2003 ond owoliin amaraltaaraa eej aaw 2 deeree ochoj amaraw. tun udalgui mongoliin ulamjlalt tsagaan sariin bayar boloj shinii negnii ugluu zolguult ehlew huduu oron nutagii sar shine nuser urgun bolj bayar yoslold durgui nadad mash ikh towogtoi sanagdaj bilee. Ene uyeer eejiin on ond togsson shawi nar eelj daraalan orj ireh ni mash yadargaatai sanagdaj shalaa ugaah zuuraa eejdee utsaarlangui tuwuglukhud eej mini KHUU MINI SHALAN DEER GARSAN MORIIG ZULGEED L ARILGACHANA KHUNII SETGELD MOR ULDEEWEL HEZEE CH ARILGAJ CHADAHGUI SHUU KHUU MINI GEJ bilee uunees hoish l ijii taniihaa gegeen moroor alsiin kharguig zorij...

  • Ж. Батбаяр 2010-04-12 13:34

    Сайн багш юм бишүү. Чамд ирээдүй бол байгаа л юм байна. Багш хийxэд жаахан цалин багатай, xийx ажил иxтэй ч зав багатай тийм л xүн болчиxдог юмаа. Сайн хань ижилтэй байх хэрэгтэй. Хань нь таарууxан хүн бол мөнxийн стресстэй байдгийн. Гол нь хийж байгаа ажлаасаа кайф авдаг л бол багшлаx xамгийн сайxан...

  • Т. Өлзийсүх 2010-04-27 18:45

    Энэ талаар нэг их юм боддоггүй юм байна. Хүн болгонд таалагдах гэж боддог хүн хамгийн тэнэг хүн гэдэг. хамгийн гол нь өөрийнхөө чаддаг юмаа л шавь нартаа хүргэж, ажилдаа эзэн нь болж байх хэрэгтэй байх. сайн багш гээд л бүх хүнд таалагдах гээд сайхан хүн болж харагдах гэдэг хүмүүст дургүй. Хатуу үедээ хатуу л байх хэрэгтэй. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг дээ.

  • Б. Норовсүрэн 2010-06-01 20:49

    Сайн багш гэж хүүхдийг өнөөдрийн төвшингөөс илүү хөжгүүлж ирээдүйд мэдлэгээ бүтээлчээр ашиглаж чаддаг болгоход сургадаг багш байх боловуу. Хичээлээ сайн заадаг төдийгүй сурагчид өөрөө хичээлээ хийх хүсэл тэмүүлэлтэй өөрөө өөрийгөө хөгжүүлэх сонирхол төрүүлж чаддаг багш байх ёстой.

  • Т. Рэнцэнханд 2010-09-19 01:45

    bi olon jil bagshlaagui ee, gehdee nadad az tohioj ene erkhem shan alband zutgeh bolomj oldsim shuu. sain bagsh geheer hamgiin turuund huuhduudee mash sain oilgodog tedentei ijil tuvshind bodoj, setgej, yariltsaj chadah \vvnd tuishrah hereggvi shuu\ hun l bh gej boddog. tegj bj tuhain nasnii huuhdiin husel muruudul, uzel bodliig oilgoj nuguu bidnii yariad bga huuhdiin heregtsee sonirhold ni tulguurlaj hicheel surgaltiin vil ajillagaag yavuulna gedeg ni bolohin bolov u gej bodohin. tegehgvi deeguur l yum yariad hursun deeree buuhgvi bn shuu de

  • Б. Норовсүрэн 2010-10-28 09:09

    Нарт ертөнцөд эгнэшгүй нанидан сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ. Даандч нийгмийн булингар, ёс суртахууны доройтол, тогтолцооны гажуудал багш нарын нэр хүндийг сэвтээн харлуулсаар багагүй хугацаа өнгөрсөн байна. Багш нарын нэр хүндийг өндөрт өргөх амаргүй алба та бидэнд ноогдожээ.

  • A. AAA Banzaa 2010-10-28 14:13

    шавь нар нь сайн сайxан яваа багш л сайн багш байxдаа.

  • Ж. Батбаяр 2010-10-28 22:32

    Багш нарын чанар муудчиxвал яанаа ард түмээн? Xэн xүүxдэд чинь xичээл зааxын бол. ядаж боломжийн хүүхдүүд багш болоосой. Одоо багш нарийн цалин 300000 болжээ. Цалингаас гадна гол нь ажиллаx урам зориг юм шүү...

  • Б. Норовсүрэн 2010-11-02 15:41

    Урам зориг, туршлага, мэдлэг чухал.

  • Ж. Батбаяр 2010-11-04 15:27

    Яагаад заавал багш бид нар бусдаас хамаараад байдаг юм бэ. Бид хийх ёстой ажлаа сайн мэддэг, сайн ч хийдэг. Хэдийгээр багш нарын дотор янз бүрийн хүн их байгаа боловч бид бол багш ... Бид бол цагаан цаасан дээр хүүхдийн ирээдүйг бичдэг багш нар.Бид ажлаа хийж чаднаа... Харин тэр дээдчүүл өөрсдийнхөө хийх ёстой ажлаа сайн хийвэл таарна ш дээ....

  • Ө. Мягмаржав /PGN/ 2011-03-09 11:17

    Багшийн ажил шавиар нь тодорхойлогддог юм шигээ. Тэгэхээр суралцагсдын чанарын асуудал гарч ирдэг. Хичнээн сайн, сайхан багш байлаа гээд сурах арга барил олоогүй, оюуных нь багтаамж дийлэхгүй хүмүүстэй бол хэцүү лдээ. Нэгэнт гэрэл цохичихсон халисан дээр зураг шинээр авахтай адил зүйл амьдрал дээр тохиолдох юм байна штээ

  • Ж. Хонгорзул ♀ 2011-06-16 22:37

    зааж байгаа юмаа сайн мэддэг, үлгэр дууриаллаа бодитойгоор үзүүлдэг, өөрийгөө яаж хөгжүүлэх үү гэдгээ мэддэг хүнийг хэлэх байх. Би лав уулнь аймар дуралж сонгоод одоо төгсцөн л дөө. гэхдээ улсын байгуулгад орох гэдэг маань хий мөрөөдөл л болж байндаа. тэхээр Сайн багш байна гэдэг их л олон даваатай.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold