Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Нийтийн Номын Сангийн тухай миний бодлууд Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Чөлөөт сэдэв , Н. Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн 2010-02-02 13:15 нэмсэн. 6 хариулттай

Бодол 1.
НИЙТИЙН НОМЫН САН хэзээ НИЙТИЙНХ болж чадах вэ

Монголын нийтийн номын сангуудын хөгжил яаж явж ирсэнийг би сайн мэдэхгүй.
Миний мэддэгээр бол 1990-ээд оны үед Сүхбаатар аймгийн Баруун урт хотын 2-р 10 жилийн сургуулийн баруун талд 1 давхар урт байшинд НИЙТИЙН НОМЫН САН нь байрлаж, би төрөл бүрийн сайхан номуудыг уншиж байсанаа, сүүлд 1994 оны 8-р сард УБ хотод ирж, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Уншигчаар бүртгүүлж 4 жил үйлчлүүлээд, энэ номын санд ажилд ороод 11 жил болж байгаагаа л мэдэж байна.

Сүхбаатар аймагт болон Нацагдоржийн номын санд уншигч болоход цээж зураг, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргээ барьж ирээд, Уншигчийн картны үнэ /тэр үед 100, 200 төгрөг л байсан байх/ төлж бүртгүүлээд, карт дээрээ уншихаар авсан номоо тэмдэглүүлж уншдаг байсан. Уншигчийн карт дээр овог, нэр, утас, сургууль, гэрийн хаяг бичигдэхээс гадна картны дунд байдаг ХУУДАСНУУДЫГ нь хавсралт гэж нэрлээд, Хавсралт дээр миний авсан номуудыг тэмдэглэж, хэрвээ ХАВСРАЛТ дүүрчихвэл ДАХИН ШИНЭ ХАВСРАЛТыг 50 төгрөгөөр нэмж авдаг байсан.

Хүүхэд байсан учраас, би УНШИГЧИЙН КАРТ, ХАВСРАЛТНЫ ҮНЭ төлөх л ёстой гэж бодож, тэр мөнгийг төлж УНШИГЧ болж байсандаа харамсах зүйл алга. Одоо эргэн санахад, Яагаад СОЦИАЛИЗМЫН ҮЕД сургуульд сурах төлбөргүй байсан мөртлөө Номын санд бүртгүүлэхэд бичигддэг КАРТНЫ ҮНЭ гэж хураамж авдаг байсан юм бол оо?

Хотын төв номын сан нь 1994 онд хэд хэдэн уншлагын заалтай байсан Уншигчийн карт 1-ыг аль нэг заалыг сонгож нээлгээд, бусад заалнуудад нь хавсралт гэж нээдэг, КАРТНЫ ҮНЭ+ХАВСРАЛТНЫ ҮНЭ гэж хураамж авдаг байсан. Шинэ он гарсны дараахан СУНГАЛТЫН ҮНЭ төлж он дуусталаа үйлчлүүлэх боломжтой болдог байсан.

1999-9-27 өдрөөс Хотын төв номын сан нь Уншигчийн карт, хавсралт гэдэг зүйлийг байхгүй болгож Уншигчийн мэдээллээ компьютерийн програмд бүртгэж, пластик картыг үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Уншигчаар бүртгүүлэхдээ зураг авчрах хэрэггүй болж, тоон аппаратаар зургийг компьютерт оруулж, ПЛАСТИК ҮНЭМЛЭХНИЙ үнэ 3500 төгрөг төлж, номын санд бүртгүүлээд 1 жил үйлчлүүлэх эрхтэй болж, улмаар жилийн дараа компьютер дахь мэдээллээ СУНГАЛТЫН ТӨЛБӨР төлж шинэчлүүлж, үйлчилгээний хугацаагаа 1 жилээр нэмэгдүүлдэг болсон.

2005 оноос эхлэн Уншигчийн ПЛАСТИК картыг хэрэглэхээ болж, Уншигчийн бүртгэлийн дугаар болон зургаар Уншигчаа таньж, ном олгож үйлчилдэг болж, ҮНЭМЛЭХНИЙ ҮНЭ биш БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ гэж төлбөр авч эхэлсэн билээ.

Одоо цагт буюу 2009-3-16 өдрөөс эхлэн Хотын төв номын сангийн БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ,
- хүүхэд /16 нас хүртэл/ - 1500 төг
- залуус - 7000 төг
- ахмад настан /45-аас дээш/ - 1500 төг

СУНГАЛТЫН ХУРААМЖ
- хүүхэд /16 нас хүртэл/ - 1000 төг
- залуус - 3000 төг
- ахмад настан /45-аас дээш/ - 1500 төг

болж үйлчилж байна.
Аль ч цаг үед номын сангийн зааландаа ном авч унших төлбөргүй, Гэрээр ном авч унших төлбөртэй байсан.

ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ яагаад НИЙТИЙН номын сан БҮРТГҮҮЛЭХЭД ХУРААМЖ авдаг юм вэ,
Мөнгө их бага байлаа ч гэсэн, НИЙТИЙН ХӨРӨНГӨӨР цалинжиж, НИЙТИЙН ХӨРӨНГӨӨР номоо худалдан авч, НИЙТИЙН ХӨРӨНГӨӨР ус дулаан цахилгаа бусад зардлаа гаргуулсан НИЙТИЙН НОМЫН САН гэдэг байгууллага ЯАГААД надаас ХУРААМЖ авч уншигч болгодог юм вэ, Надаас мөнгө авч уншигч болгодог нь НИЙТИЙН БИШ, тэр бага ч гэсэн мөнгийг ТӨЛЖ БАЙЖ УНШИГЧ БОЛЖ ЧАДНА гэсэн ХААЛТ юм биш үү?

Гэтэл өнөөдөр ДЭЛХИЙ УЛСУУДАД нийтийн номын санд уншигчаар бүртгүүлэх төлбөргүй, тодорхой хугацаанд тодорхой тооны ном, мэдээллийг ГЭРЭЭР АВЧ АШИГЛАХ төлбөргүй,
харин ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН уншигч ЗӨРЧЛИЙН ХУРААМЖАА ТӨЛДӨГ зарчим АЛЬ ХЭДИЙН ҮЙЛЧИЛЖ эхэлжээ.

Энэ зарчим ХЭЗЭЭ Монголын НИЙТИЙН НОМЫН САНГУУДАД үйлчилж эхлэх вэ?
Хэзээ нь ЗӨВХӨН НАДААС, ТАНИАС Л ХАМААРНА гэдгийг бид яагаад БОДОЖ, үүний төлөө АЖИЛЛАХГҮЙ байна вэ.

=======================================================
Дараах вэбд 7 хоног бүр 1 бодол нэмэгдэнэ:

Library Lovers in Mongolia - Монголын номын сангуудын найз нөхөд
http://lilomn.ning.com/

2011-04-04 13:03-д бичсэн тодруулга.
lilomn.ning.com бүртгэл ашиглах боломжгүй болсныг анхаарна уу. Баярлалаа.


  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Дүүдээ бас хэрэгтэй ном байвал авчихдаг, бичихээ мартчихжээ... 1/1 D. Tsogt
    D. Tsogt 2010-03-08 00:43 бичсэн.
    Сайн байна уу, их гоё булан нээж байгаа танд баярлалаа.
    Ном мэдээж хүний мэдлэгт нэмэр болдог хамгийн агуу зүйл.
    Би анх номын санд Дорноговь аймгийн Сайншанд хотын төв номын санд 6-р ангидаа анх сууж үзэж байсан. Тэр үед юун номын сан байтугай номын санд суух дургүй байсан гэхүү дээ. Хүн өсөх тусам ухаан суудаг гэгчээр би Оюутан болоод Номын хорхойтон, номын сангийн идэвхтэн уншигч болсон юм. Хичээлээ хийх гэж, хааяа нэг сайхан ном унших гэж очих дуртай болсон. Тэгээд Улаанбаатарт ирж Улсын төв номын сан Одоогийн Үндэсний Төв номын санд сууж байсан юм. Том саруулхан танхим, нам гүм орчин ёстой л номын сан гэдгийг УБ-т ирж үзэж байлаа. Мэдээж хөдөөний номын сан хүн амаасаа шалтгаалаад байр жижиг, тоног төхөөрөмж муу байлгүй яахав.
    Гэвч хүмүүс ном унших нь нэг үе багасч байсан ч одоо эргээд дуртай болж эхэлж байна. энэ нь нөгөө Цахим номын сан ч гэх юмуу тиймэрхүү зүйл гарч ирж, сайхан сайхан номууд худалдаанд гарсантай холбоотой болов уу. Миний хувьд газар зүй, гадаад хэл, зөвлөгөө, харилцааны урлаг, угсаатны зүйн холбогдолтой, сайхан өгүүллэгийн номууд их таалагддаг. Би хааяа нэг ажлаа тараад хуучин номын худалдаагаар орж сонирхдог юм. Хямдхан хэрнээ сайхан сайхан номнууд их байдаг юм. Өөртөө таалагдвал би шууд л авчихдаг. Би одоогоор харилцааны урлаг, амжилтанд хүрсэн хүмүүсийн ярианы урлаг өөр байдаг гэх мэт Солонгос хэл дээрх өөрт хэрэгтэй номуудыг аваад зав зайгаараа уншиж, хэлнийхээ цар хүрээг улам өргөжүүлж байгаа.
    Одоогоор миний хувьд ажлаас болоод номын санд сууж чадахгүй байна. Гэхдээ хааяа нэг зав гарвал өөрийнхөө мэргэжилтэй холбоотойгоор МОнголын хүүхдийн номын ордонд байрлах Сөүлийн Соёл мэдээллийн төвийн номын санд очдог юм. Их сайхан байдаг, оюутан ахуйгаа дурсаад, сэтгэл цаанаа л сайхан байдаг.
    Цаашид Монгол улс Номын сангийнхаа хөгжил, цаашдын хөгжилд анхаарч, техник тоног төхөөрөмжид нь анхаарч, орон нутаг дахь номын сангийн тоог ихэсгэх, номын фондыг ихэсгэх хэрэгтэй. Шинээр гарсан ном бүр ядаж цаг алдалгүй очиж байх тал дээр анхаараасай гэж бодож байна. Дүү нар минь ном сайн уншиж, номтой нөхөрлөвөл ядаад хүнтэй номноос мэдсэн зүйлээсээ мэтгэлцэх, хүнд зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх гээд л олон чадварыг эзэмшинэ. Монгол улсын номын сангийн хөгжлийг Монголчууд бид өөрсдөө л тодорхойлно шүү дээ, номоо хэр их уншихаас шалтгаалах байх аа. Энэ бол миний л бодол гэдгийг ойлгоорой.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    T. H*sh 2010-04-14 13:53 бичсэн.
    Өдрийн мэнд,

    Хааяа нэг төв номын сангаар үйлчлүүлэхээр очиход үйлчилгээ нь их хэцүүхэн байдаг. Тэрнээс нь болоод очих хүсэл багасдаг л да.

    Хүссэн номоо нэтээр захиалаад л дижитал хэлбэрээр багахан хэмжээний татаас төлөөд уншчихдаг бол тун амар байх сан. Эвсэл хэрэгтэй хэсгээ хувилуулаад хүссэн газраа хүргүүлчихдэг бол том дэвшил гарахсан да:
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Г. Ariuka 2010-10-28 14:37 бичсэн.
    үйлчилгээ нь их хэцүүхэн байдаг болохоор очих хүсэл бага байдаг гэдэг бол үнэхээр түмэн зөв

    би яаг тэгдэг байсын ...кккк

    тэр номын санчдынх нь муухай ааштай хялалзсан харцыг нь ээ ....ёёёоооо энэ 1 юмыг халчаасай гэж боддог байж билээ.... миний аз болоход чөлөөт номын фондноос өөрөө номоо аваад өөрөө бүртгэдэг болсноос хойш тэд нартай харьцаад байх шаардлагагүй амар болсон гэхдээ л хаяа юм асуухаар өөдөөс хар яар гээл заваан ааштай юмнууд байдын шүү ... нэгэнт л олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага учираас хүн хичнээн юм мэдэхгүй тэнэг зүйл асууж байсан ч хариулах л хэрэгтэй шд.... хүмүүсийн харилцааны соёл тал дээр үнэхээр анхаарах хэрэгтэй... хэдийгээр техник технологийн тал дээр ахиц бодитой харагдаж байгаа боловч ажилчдын тал дээр бол өнөөх л он удаан жил муухай хялайгаад сууж байсан номын санчид нь байсаар л байна
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Бодол 2. Завгүй хүмүүс яаж номын сангаар үйлчлүүлэх вэ

    Lending library гэдэг нэр томъёог 1800-аад оны үед АНУ-д хэрэглэж эхэлжээ. Энэ нь номын сангийн номыг гэрээр авч явахад төлбөр авдаггүй тогтолцоо юм шиг байгаа юм.
    Өөрөөр хэлбэл Монголд өнөөдөр юу үгүйлэгдэж байна вэ гэхлээр, нийтийн номын санд сууж ном унших завгүй хүмүүст гэрээр төлбөргүй ном олгож уншуулах явдал.

    Номыг унших нөхцлийг нь олгохгүйгээр Чи ном уншдаггүй гэж хэлж болохгүй байх. Бид яагаад улсын төсвөөс санхүүжсэн Ясли, Цэцэрлэг, ЕБС-д төлбөргүй сурах ёстой билээ, учир нь боловсрол мэдлэгтэй зөв хүмүүсийг нийгэмд бий болгохын тулд, үүнтэй нэгэн адил Нийтийн номын сан нь хүний насан туршийн боловсролыг дэмжих байгууллага шүү гэдгийг Монголд өнөөдөр сэргээн харах цаг болжээ.

    Та номын сангаар дайрч ороод Уншъя гэсэн номуудаа тавиураас сонгож аваад, эсвэл вэбээр нь урьдчилаад захиалчихсан номуудаа Аваад, өөртөө бүртгээд, эсвэл бүртгүүлээд Гэрээдээ аваад яв. Тэр нийтийн номын сан хэд хоногоор төлбөргүй авч уншиж болдог журамтай байна, тэр хоногт нь гэрээр авч, уншиж судлаад, мэдлэгээ арвижуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлж, улмаар нөгөө нийтийн номын сандаа Мөнгө, Цагаа хандивлаж, бусад хүмүүст мэдээллээр туслах бололцоог нь хангаж өгч, хоног хугацаанд нь нөгөө гэрээр авсан номуудаа буцаан өгч, өгөхдөө заавал ажилтанд өгч хасуулах гэхгүйгээр, номын сангийн гадаа байгаа төмөр хайрцагт нь хийчихэд л хангалттай.

    Удахгүй Монголын 350 гаруй нийтийн номын сангууд Ийм болно.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Benkhjargal 2011-03-16 23:06 бичсэн.
    та үнэхээр хөдөлмөр ч хүн байна. номын сангийн удрирдах албанд ажилдаг дийлэнх хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун байдаг байхаа. Дотор нь ажилсаар байгаад ажил орчинд нь дасдаг байхаа. Гэхдээ таны энэхүү хөдсөн асуудал үнэхээр орчин үеийн номын санд тавигдах хэрэгцээ шаардлага. Би дотор нь ажилдаг хүнээс сэтгэл дундуур явдаг бодолыг нь сонссондоо баяртай байна... Би танай ганц хоёр ажилтнаас чинь болоод танай номын санг буруугаар ойлгохыг хүсэхгүй байна. Гэхдээ ахаа би их гайхах юмаа зарим юман дээр.... Үнэхээр гайхаж их гомдох юм....

    Танай номын сангийн зүүн хэсгийн ажилын байранд дунд сургууль, загасны дэлгүүр, ломбард жолооны сургалтын газарууд байх юм. Тэгээд урд нүүр хэсэг нь бүүр арайл хэтэрхий бөөн самбар.... бүр ярилтгүй яг үнэнийг хэлхэд би циркын хажуугаар их өнгөрдөг байсан ч Нацагдоржын номын сан хаана байдгийг мэддэггүй байсан гээд боддоо... сүүлд хүнээс асууж байж олсон. Та бүхэн ажиллаж хөдөлмөрлөж байгаач гэсэн яагаад гол олонд таниулах нүүр царай, барилга байгууламжаа засаж янзлах асуудлыг шийдэж шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Танай удирдах ажилтанаас асуухад ашиглалтанд орсноос хойш 4-5жилд нэг удаа урсгал засвар хийдэг, 2удаа капитал засвар хийсэн гэсэн хариу өгсөн. цаашдаа барилагт томоохон ажил төлөвлөөгүй гэсэн хариу өгсөн. Би үнэхээр их хамармсаж байна. Сэтгэл зүрх урагдах шиг л болж байна. Бид хэзээ оюуны төвөө орчин үетэй хөл нийлүүлэн ахуулах юм болдоо.... төвлөрсөн төв номын сангийн уншигчын суудал 350. Та хагассайн өдөр уншлагын танхим уншигчаар дүүрч, үйлчлүүлэгчид өлгүүрт оочирлон зогсдогыг мэдэх байх.... суудалаа нэмэх хэрэгтэй байна ахаа. орчиноо сайжруулах хэрэгтэй байнаа....Төр засгаас ямар арга хэмжээ авч байгаа болон цаашид авах тал дээр та мэдээлэлтэй юу? Таны бичсэн нийтлэлүүдээс л илүү мэдээлэл авч байна. Та үргэлжлүүлэн бичээрээ...
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Бодол 3. Монголын номын сангийн хууль хэзээ батлагдах вэ

    Монгол улс Дэлхийн улсуудаас ганцаараа номын сангийн хуульгүй байж магад?

    2010 оны 10-р сард МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Номын сангийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан. Одоо ямар шатандаа явж буйг хэн мэдэж байна вэ.
    Номын сангийн ажиллагсад төдийгүй иргэн бүр энэ хуулийг боловсруулах ажилд ач холбогдол өгч, дэлхийн улсуудын номын сангийн хууль эрх зүйн түүхийг уншиж судлаж, Монголын үүсэн бий болсон одоогийн нөхцөл байдлыг хэрхэн шинэчлэн засах ёстойг ойлгож ухамсарлан, дуу хоолойгоо сонсгохгүй бол, ямар ч түүхий хууль гарч мэднэ.

    Хүлээх биш Хөөцөлдөцгөөе, Сонсох биш Дуу хоолойгоо хүргэцгээе!

    Дэлхийн улсуудын Номын сангийн хууль эрх зүйн актууд, түүний түүхтэй

    танилцахад буруудах юун:



    Library Acts

    Public Libraries Act

    http://www.ala.org/ala/issuesadvocacy/intfreedom/librarybill/index.cfm

    Энэ хуудсанд Нийтийн номын сангийн систем, эрх зүйн орчин АНУ-д бүрдэж бий болсон түүхийг бичжээ.


    Library Bill of Rights

    http://www.ala.org/ala/issuesadvocacy/intfreedom/librarybill/index.cfm

    Монголын ийм зүйлийг хэн, хэзээ, хэрхэн, юунд үндэслэн гаргаж болохыг зөвлөж чадах хүнийг Монголын номын сангууд хайж байна?



    Norwegian Public Library Policy: A Possible Model for the Third World?

    http://www.worlib.org/vol01no2/granheim_v01n2.shtml

    Норвегийн нийтийн номын сангийн системийн тухай болон шинэчилсэн хууль



    National Policy on Public Libraries in India

    http://www.worlib.org/vol05no2/j_v05n2.shtml

    Энэтхэгийн нийтийн номын сангийн хөгжлийн түүх



    The American Library Association and Cuba's Libraries: An Overview 2001 to 2004

    http://www.worlib.org/vol13no1-2/berry_v13n1-2.shtml

    Куба улсад мэдээллийн эрх чөлөөний маш том эргэлт хийгджээ гэж бодлоо.



    Religion in American Libraries, a Q & A

    http://www.ala.org/ala/aboutala/offices/oif/statementspols/otherpolicies/religionqanda.cfm

    Зөвхөн шашинтай холбоотой гэж бодолгүй энэ нийтэлийг уншвал, нийтийн номын сангийн үндсэн зарчмууд энд бичигджээ

Хариу бичих

Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.