Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Хотын нийтийн төв номын сангаар ӨДӨРТ хэдэн уншигч шинээр бүртгүүлдэг вэ болон бусад Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Мэдээ , Н. Хар үхэрт Жамсранжавын Бэгзсүрэн 2010-02-08 10:37 нэмсэн. 1 хариулттай

2010 оны өдөр тутмын ном олголт
============================

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар 2010 онд өдөрт хэдэн уншигч ирж үйлчлүүлсэн, хэдэн ном заалаар олгогдон уншигдаж, хэдэн номыг гэрээр олгож байгааг та дараах хүснэгтээс харах боломжтой. Энэ хүснэгт нь ажлын өдөр бүр шинэчлэгдэнэ.

Уншигч нь
- гэрээр ном авахад 1 хоногт 1 номыг хэрэглэхэд 300 төгрөгийн хураамж төлнө. Гэрээр ном авахаа бүртгүүлэх үедээ хураамжийн мөнгөө бэлнээр номын санчид төлж, баримт бичүүлж авч, иргэний үнэмлэхээ барьцаанд үлдээдэг.

- гэрээр авсан номоо хоног хэтрүүлж буцаахад 1 хоногт 1 номонд 1000 төгрөгийн зөрчлийн хураамж төлнө. Зөрчлийн хураамжийг төлөх хүртэл дараа таны үйлчилгээний эрхийг түр түтгэлзүүлж, иргэний үнэмлэхийг буцаан олгодоггүй.

Өдөр тутмын ном олголт:
http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=115:2010-&catid=63:2010-01-19-02-05-47&Itemid=76


2010 оны өдөр тутмын уншигч бүртгэл
==============================

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар 2010 онд өдөрт хэдэн уншигч шинээр бүртгүүлж, сунгалт хийлгэж, пин кодоо өөрчлүүлснийг энд бичсэн.

Уншигчаар бүртгүүлэхэд насны ангилалаар хураамж өөр байдаг.
Хүүхэд -1500 төг
Залуус - 7000 төг
Ахмад - 1500 төг

Номын санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн 1 жилийн дараа үйлчилгээний хүчинтэй хугацаа дуусдаг. Хугацаа дууссан тохиолдолд сунгалт хийлгэж дахин 1 жил үйлчлүүлэх эрхтэй болно. Сунгалтын хураамж:
Хүүхэд - 1000 төг
Залуус - 3000 төг
Ахмад - 1500 төг

Уншигч нь номын сангаас номоор үйлчлүүлэх, төлбөргүй интернэт үйлчилгээг ашиглахдаа Бүртгэлийн дугаар, Пин кодоо ашиглах ба ПИН кодоо мартсан тохиолдолд 1000 төгрөгийн хураамжтайгаар шинэ ПИН кодоор солиулна.

Номын сангийн ажиллагсад, түүний хүүхдийг номын санд бүртгэхдээ төлбөр авахгүй ба хугацаа дууссаны дараа сунгалт нь төлбөртэй.

http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=117:2010-&catid=63:2010-01-19-02-05-47&Itemid=76


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Б. Эрдэнэ-Оюун 2010-03-12 12:22 бичсэн.
    сайн байна уу?номын сангийн гишүүн болоход жилд 7000 төгрөгийн хураамж төлдөг болсон гэсэн үг үү

Хариу бичих

Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.