2010-02-09 10:37:50

Хотын төв номын сангийн Үүдний өргөтгөл хэний өмч вэ

Номын сангийн Үүдний өргөтгөл хэний өмч вэ PDF Print E-mail
Written by Т.Мижиддорж
Monday, 08 February 2010 16:13

Хотын нийтийн төв номын сангийн үүдэнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга байсан Ганбаатарын санаачлага, оролцоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар баригдсан өргөтгөл нь “Мөрөөдөл-сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн нэр дээр хийгдсэн ажил.

Энэхүү өргөтгөлийн барилга нь номын сангийн уншлага-үйлчилгээний 7 цонх, захиргааны өрөөний 3 цонхыг хааж, улмаар барьсан барилга нь барилгын стандарт дүрмийг зөрчсөн болохыг Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас удаа дараагийн шалгалтаар тогтоож, нураах шийдвэр гарсан боловч, барилга өнөөдөр нурахгүй байсаар л байна.

Номын сангийн үүдний 3 давхар шилэн өргөтгөлд Номын худалдаа, Хувцас, Дээд давхаруудад нь оффисын өрөө болгон түрээслэж ашиглаж байгаа нь Хотын төв номын сангийн санхүү, захиргаатай хамаагүй гэх.


Last Updated on Monday, 08 February 2010 16:42

http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=134:2010-02-08-08-39-19&catid=76:2010-&Itemid=85

Сэтгэгдлүүд



  • Г. Ariuka 2010-10-28 14:23

    за яахав дээ болохгүй нь юу нь байна
    номын худалдаа номын сангийн хажууд байрлах нь надад лав амар байдаг

  • B. Benkhjargal 2011-03-16 23:21

    би Арикатай огтохон ч санал нийлэхгүй байна. Энэ бол барилгын зориулалт, БНбД зөрчсөн асуудал. Би үүнийг хээл хахуултай л холбоотой гэж бодож байна. Үйлчилгээ явуулдаг хүнээс асуухад урд хэсэг хувийн өмчийнх байх. Номын санд огт хаамаардаггүй. Бид түрээсэлдэг гэсэн хариу өгч байсан. Тэгээд ч барьсан өргөтгөл нь зундаа их халдаг, өвөлдөө хөлдөөчихгөөд их хүйтэн байдаг гэж нэгэн түрээслэгч хэлж зөвлөж байсан. Би нийтийн хөрөнгөөр санхүүждэг энэ байгууллагын удирдлагуудад маш их харамсамж байна. та бүхэн яагаад эрс зоригтой шинэчлэл хийхгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Та бүхэн л үүнийг шийдэхгүй бол бид хичнээн хичээгээд ч чадахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Ямарваа нэгэн том ажилын эхлэлд эрсдэл алдаа оноо байнга дагдаг.