Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Системийн шинжилгээ би яаж хийж сурах вэ? Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , Г. Лхагвасүрэн /♂/ 2010-02-20 15:25 нэмсэн. 3 хариулттай

Та бүхэн надад туслаач. хийсэн програмийн системийн шинжилгээ байвал өгч тусална уу...


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Дэлгэрсайхан 2010-03-08 22:46 бичсэн.
    Миний бодлоор хийсэн програмын системийн шинжилгээг хараад с.шинжилгээ хийж сурахгүй байх оо.
    1. Системийн шинжилгээ Компьютерийн ухаанаас бүр өмнө хөгжсөн. Төрөл бүрийн системд шинжилгээ хийдэг аргачилал бүр эртнийх, одоо ч IT-н биш системд шинжилгээ хийдэг мундаг хүмүүсийг би мэднэ. Тэгэхээр системд шинжилгээ хийдэг ямар нэг, болж өгвөл дээр 80, 90-д оны уламжлалт гэгддэг арга барилд эхлээд суралц, гол нь онолыг нь үз.
    2. Хялбар сурах арга гэвэл байгууллагуудын /ажил хийдэг бол өөрийн байгууллагын/ одоогийн байгаа загварыг "зүгээр л" хий, зур. Байгууллагын ажлын урсгалын загвар зураад үз. Томоохон л зураг гарах вий. Тэрэндээ анализ хий. Ө.х Data Flow Diagram зураад үз.
    3. Харин ийм дээрх төрлийн зурсан диаграмууд олж үз. Гэхдээ ямар онцлогтой системийн хувьд, яаж дүрсэлж вэ гэдгийг нь хар. Зурсан диаграмын хувьд UML гэх мэтээр зурсан эсэх нь сонин биш.
    4. Үүнээс хойш л системд шинжилгээ хийж сурах дараагийн алхам хийх хэрэгтэй. Сонирхвол цааш нь асууна биз ээ.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Дэлгэрсайхан 2010-08-31 15:14 бичсэн.
    Тиймээ эхлээд систем шинжилгээ юу вэ гэдгээ сайн мэдээд дараа нь ямар ямар аргаар хийж болохуу гэдгээ сонгоод хийсэн нь дээр манай сургуулийн Уянга гээд багшийн гаргасан ном байдаг юм. Системийн шинжилгээ ба зохиомж гээд ном байгаа энэнээс өөр монгол хэл дээр материал олдохгүй дээ. Энэ номноос нэлээн юм сурсан шүү.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    М. Алтайбаатар 2010-09-09 16:31 бичсэн.
    системийн шинжилгээ зохиомж гэхээр хэр барагийн хүнд сайн тусгагдахгүй байдаг. учир нь бид хялбар талаас нь биш харин асар том уул мэтээр төсөөлж өөрийгөө үхүүлээд байна. ямар ч агуу юм энгийнээс үүсэлтэй гэсэн үг байдаг. энгийн зүйл агуу ч гэдэг. бид сайн судалж шинжилж үг бүрийн цаад утгийг ойлгож чадаж байвал сурахад хэцүү зүйл гэж ховор. хамгийн гол нь дадлага чадвар мөн онол. системийн шинжилгээг тийм ч амар эзэмшихгүй байхаа. би өөрөө нэлээн судалж байгаа. харин нэг л хангалттай биш байна. манай улсын нөхцөлд бүр ч хэцүү байна өө сурахад. системийн шинжээч болоход хэлнээс авхуулаад бусад төрөл бүрийн мэргэжлийн чадвар шаардлагатай. ерөнхийдөө төгс хүн болж чадвал сайн шинжээч гэж болно хэ хэ.......

Хариу бичих

Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.