Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг
Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шүү дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаас “Та хүнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохлоор минийх байлгүй яахав” гэхэд Бурхан багш мишээж өгүүлрүүн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь үүнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгүй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгүй байдалд орно уу гэхээс би биш шүү дээ. Таны хийсэн муу зүйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ түүх лүгээ адил мунхагуудын уур бухимдлыг хүлээж авалгүй хэрүүл маргаан, муу муухай бүхнийг сэтгэл зүрхэндээ нэвтрүүлэхгүйгээр ингэж амьдраарай.
Ц. Сүхбаатар 2010-02-25 20:38
Хэхэ. Бурхан багшаа гэж көө мөн агууяа. Сайхан л сэдэв байна баярлалаа.
M. Nogunaa 2010-02-26 12:54
Бурхан шиг болох юмсан...
Ц. Сүхбаатар 2010-02-26 13:03
За тийм болж яах нь вэ? Хүнээрээ байх нь гоё биш гэж үү? Ногуунаа
S. Muujig 2010-02-26 13:35
Бурхан багш бол сэтгэл оюунаа өөрөө тасралтгүй бясалгал, номоор гэгээрүүлсэн хүн. Бусад гэгээрээгүй байгаа бидэн шиг хүмүүс ч мөн бурхан багш шиг гэгээрэх чадвартай, гэгээрэх боломж бүрэн бий. Харин энэ боломжоо ухаарч таниад, номыг судалж, сэтгэлээ засч оюунаа гэгээрүүлэх ни тун бэрх. Энэ бэрх ни хүний хир буртагт дарагдсан оюун, сэтгэл хоёроо хүн тэр бүр зүлгэдэггүйд байдаг.
Хүн өөрийн амидралын мөнх бусыг санавал ном үзэхэхд сэтгэл шулуудан, ядаж бусдад хор хүргэхгүй амидарч болох юм.
Бурхан багшийн сургаалын анис ни Эгнэгт өөрийн сэтгэлийг номхотгоод, эндүүрэлгүй номыг үйлдвэл тэр бурханы шажин болой гэж айлдсан айлдвар юм. Бусдад тус хүргэдэггүй юм гэхэд хор хүргэхгүй байхад нүгэлгүй амидрах боломжтой. Хүний сэтгэл хиргүй, тунгалаг ариун бөгөөд түүний муу шинж чанарууд ни олдмол тул арилгаж болно. Ганцхан номоор удирдуулсан сэрэмж, анхааралыг дадуулж чадвал аажим аажимаар ахиц гарах болов уу.
дээрх бичлэгтэй холбогдуулж нэг афоирзм байдгыг бичвэл
Хэрэлдэж байгаа хоёрын Хэн ухаантай ни буруутай гэдэг...
Б. Халиун (MindFreedom.mn) 2010-02-27 17:48
zov shu
M. Nogunaa 2010-02-27 10:20
Нээрээ заримдаа бүр өөрийн мэдэлгүй ам зөрчихсөн байж байдаг ш дээ. Гэхдээ санал бодол зөрөлдөөд чанга дугархыг хэрэлдэх гэхгүй ч юм болов уу?
Т. Мөнхцэцэг 2010-03-02 16:20
Доглонгийн газар доглон
Сохрын газар сохор яв гэж.. Ийм үг байдаг даа.
Заримдаа бодохоор үнэн ч юм шиг. Заримдаа болохоор бусдад тааруулахын тулд өөрийнхөө үзэл бодлоо далдлан нууж, аялдан дагалдаад байгаа ч юм шиг...
*. Jargal 2010-03-15 19:28
би ерөөсөө хэрэлдэж чаддаггүй шд, нүүр улайгаад, хэл ам ээдрээд, хэрэлдэх үг орж ирдэгүй юм. хэхэ. Тэгээд дараа нь өө, ингээд ч хэлчихдэг байж, тэгээд ч хариулчихдаг байж гэж бодогдоод, дотор бачимдаад...Энэ юуных юм бол гэж бодохоор гэрт хэрүүл маргаан багатай, ер нь багаасаа л хүнтэй хэрэлдэж байгаагүйнх байхаа. Хүнтэй хэрэлдэхгүй л бол тэгээд хүн хэрэлдэж чаддаггүй, хэрэлддэггүй, хэрүүл маргаанд дургүй, тайван болоод байдаг юм шиг байна лээ. харин хэрэлдээд байх тусам ухаан санаа хөгжөөд, хэл ам хурц болоод байдаг болхоор зүгээр л хэрэлдэхгүй, өнгөрөөгөөд сурчих хэрэгтэй юм шиг байгаан
Н. Галбадрах 2010-03-15 23:02
энэ сэдвийг уншаад инээд хүрчихлээ. Өнөөдөржингөө л ёстой нэг нь болж явлаа. Уг нь гайгүй л гэж боддог юм Үнэхээр чадсангүй.
Одоо бол сайхан л болчихсон байна
хөгжим сонсоод л ....