Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- ЗАЛУУСЫН ЗААВАЛ УНШИХ НОМ... 3535
- yu gj bodoj bna 22
- АРХИ ГЭГЧ УНДАА МОНГОЛ ЗА... 22
- МОНГОЛЫН ЗАЛУУСД ХАМГИЙН И... 1010
- ТА ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАМАА... 66
- Монголоос гадаадуудыг гарг... 44
- Бид дэлхийд Алтан үеийг ав... 00
- ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ... 00
- Аутсорсингоор бүгдийг шийд... 55
- ИНДИГО- Шинэ зууны хүүхдүү... 33
Сүүлийн жилүүдэд хүмүүс эх орон, монгол үндэстэнийхээ төлөө гээд баахан үндсэрхэг үзэл шингэсэн үг хэлж, энд тэндгүй туг хатгаж, дээл өмсөж, гадаадынхантай муудалцах гэм мэтээр аашилах ни эрс олширчээ. Энэ ни нэг талаар үндэстэнээ, эх орноо, ард түмнээ, соёлоо хамгаалах гэсэн үйлдэл ч нөгөө талаар илүү бодууштай бас болгоомжлууштай зүйл байгаа ни хэт үндсэрхэг үзэл яриж байгаад бусад улстай харилцаагаа муутгаж, өөрийн үндэстэнээ аюулд оруулах зүйл их хийх ни хэт хөнгөдсөн, сэтгэлийн хөөрөлтэй бас жаахан тэвчээргүй алхам юм уу даа.
Миний бодлоор үндсэрхэг үзэлтэй байж болно гэхдээ тэрнийгээ гаднаа гаргах биш харин дотроо нууж, өөрийн үндэстэнээ хагжүүлэхийн тулд Үндэсний үзэл гаргаж, улсаа дээш ни татах ни илүү ухаалаг, зөв алхам юм болов уу даа. Хэн ч Би Монгол гээд хашгирч, гадаадынхныг харааж чадна харин тэвчээртэйгээр улсынхаа ирээдүйн төлөө уйгагүй, хөдөлмөрлөнө гэдэг хүн болгоны чадах ажил мөн үү гэдэг эргэлзээтэй асуудал. Азийн эдийн засгийн хямралын үеэр Солонгосын бүх гэр бүлүүд, ялангуяа эмэгтэйчүүд ни хамаг үнэт эдлэлээ улсдаа үнэгүй өгч, өдөр шөнөгүй бүсээ чангалж хөдөлмөрлөснөөр өнөөгийн хүчтэй солонгос боссон түүхтэй. Маш их өлсөж үзсэн ард түмэн тул мэндлэхдээ хүртэл хоолоо идсэн үү гэж асуудаг гэсэн. Үүний дэргэд Монголчууд нийтээрээ өлсгөлөнд орчихоогүй байгаа ч хэрвээ байдал удаан үргэлжилвэл ийм байтугай нөхцөл удахгүй тулгарах биз...
Улс орноо өөд ни татяа гэж байгаа бол хүн болгон чаддаг чаддагаа үнэнчээр, чанартай хийж, дотоодын барааг хэрэглээд явбал жаахан ч гэсэн хуви нэмэр болох юм. Харин улс орныг дээш ни татахад гол үүрэг оюуны хэсэгт ни ногддог. Тэд нар ни философч нар, хэлний мэргэжилтнүүд, био болон нанотэхнологийн мэргэжилтнүүд, инжэнэрүүд гэх мэт хүмүүс байдаг. Ийм хүмүүс олон байх юм бол улс орны эдийн засаг, мэдлэг өснө. Даанч манайд ийм хүмүүс ни ховор. Дандаа л эдийн засагч, сэтгүүлч, мэнэжэрүүд, орчуулагч, дарга нар гээд дандаа баялаг бүтээх биш харин үүссэн баялагыг цааш ни авч явдаг мэргэжил ни олон. Баялагаа эхэлж бүтээгээгүй юм чини ийм олон мэргэжилтүүд зах зээлд илүүдэх ни аргагүй.
Асуудалдаа эргээд ороход Үндэсний үзэл ба Үндсэрхэг үзэл гэсэн асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Манай зарим залуучууд хэт сэтгэлийн хөөрөлтэй тул, юу я бүтээгээгүй байж, энэ 2-г яриж цээжээ дэлдэх гээд байдаг. Халуун эх оронч хүн хэзээ ч би чиний төлөө ингэлээ гэж гавяархдаггүй болов уу. Ийм халуун эх орончид мэдлэгтэй, бас үндэсний үзэлтэй байдаг. Үндсэрхэг үзэл бол өөрийн үндэстнээ бусад үндэстнээс хамаагүй илүү, дээд төрөлхтөн тиймээс, илүү эрхтэй гэх мэтээр бусад үндэстнийг өт хорхой мэт үзэж, тэднийг хөнөөхөөс ч буцахгүй дээрэнгүй бөгөөд аюултай төөрөгдсөн үзэл... Үндсэрхэг үзэл нэг үндэстнийг бусад үндэстэнтэй муудалцуулах аюултай ба, хэтэрвэл дайн дэгдээдэг. Үүний тод жишээ Германы Гитлерийн Ари үндэстэн хамгаас шилдэг дээд үндэстэн, бусад ни ялангуяа еврейчүүд өт хорхой тэднийг алж ч болно гэх буруу үндсэрхэг үзлээс ни дэлхийн 2-р дайн дэгдэж, олон сая хүн үхсэн гашуун бөгөөд сургамжтай түүх дэлхийд олон бий.
гэхдээ энэ бол хүчтэй орны түүх, манай өнөөгийн нөхцөлд ийм юм хэт яриж, гаргавал дайн дэгдээж ч чадалгүй, бөмбөгдүүлэх эмзэг нөхцөлтэй байгаа... Үндсэрхэг үзэл үндэстэнд эсвэл хуви хүнд байж болох ч нэг их өөгшүүлж дэвэргэх үзэл биш юм. Харин Үндэсний үзэл бол өөрийн эх орон, ард түмнээ өөдлүүлэн дэвжүүлэх жинхэнэ эх оронч үзэл бөгөөд энэ үзэл бол үндэстэн болгонд байх учиртай. Дэлхийд олон улс орон орших ба тэдгээрийн төрүүд олон улсын харилцаанд оролцохдоо өөрийн үндэстний эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн болон бусад салбарт өөрийн ард түмэнд ашигтай гэрээ хэлцэл хйихйиг зоридог.
Үндэсний үзэлтэй хүн үндсэрхэг үзэлтэй хүнээс илүү бүтээлч, сэтгэлтэй, ухаалаг, алсыг харсан үйлдэл хийдэг.
Үндсэрхэг үзэлтэй хүн хэн нэг гадаадын хүнийг эх орноосоо хөөх, зодох, эсвэл бүх аминд ни ч хүрэхээс буцахгүй охорхон бодол тээдэг. Яахав хэсэгтээ гадаадынхнаас салаад сэтгэл ханамжтай байх ч 2 улс хоорондын харилцаа хүйтэрч бүр тасалдаж ч болох аюул тулгардаг. Хэрэв томоохон улсуудтай муудалцвал сайнаа үзэхгүй, тэдний зүгээс эдийн засгийн хориг арга хэмжээ, хилээрээ нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр элдэвээр нээнтэглэж өгнө дөө. Тиймээс ганц 2 гадаад иргэдийг нутгаасаа хөөж явуулсанаар өөрийн улсдаа тус болох биш харин ус болж байгаа юм.
Гэтэл ухаалаг үндэсний үзэлтэй хүн хэн нэгэн харийн хүн рүү муухай харж, харааж, зодолдох биш харин алтан цагаа дэмий үрэлгүй өөрийн хийх ёстой ажлаа сайн хийгээд улс орныхоо хөгжилд хуви нэмэр оруулаад явахын дээр өөрийн дотоодын үндэсний үйлдвэрлэлийг тууштай дэмжиж, улс орны бүтээн байгуулалтад амралтын өдөр ч хамаагүй оролцож, мод тариж, сайн дурын байгууллагуудад ажиллаж, өөрийн үндэстэндээ али болох бодит тус хүргэж явдаг. Жишээлбэл солонгосчууд хэзээ ч гадны хүний өгсөн бэлгийг инээж авсан хирнээ цаанаа дургүй байдаг ба, өөрийн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. мөн нийгмийн янз бүрийн ажилд маш дуртай оролцож, ажлаа чин сэтгэлээсээ чанартай хийдэг. би энд солонгос хүнийг магтах гэсэнгүй, гол ни тэдний эх орондоо хэрхэн үндэсний үзэлээр ханддагыг л харуулах гэсэн юм аа.
За тэгээд өөрийгөө элгэн садан, эх орондоо хайртай хүн гэж үзэж байгаа хүн өөрийн үндэстэндээ тус болдоггүй юм гэхэд хор хүргэлгүй мөрөөрөө байх хэрэгтэй. Тус хүргэе гэвэл үндсэрхэг үзэлтэй ни энэ гээд дээл өмсөж, хутга зүүж, гадаад дүр эсгэхээсээ өмнө тархин дотроо эхлээд үндэсний үзлийг үндсэрхэг үзэлтэй холилгүй зөвөөр суулгаад, бүтээж хий, ажилла...
Амжилт хүсэе, үндэсний үзэлтэй ухаалаг, Монгол ахан дүүсээ :-)...
МОНГОЛ УЛС ӨӨДЛӨН ДЭВЖИЖ, МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ...


Харин түүний оронд эх хэлээрээ ядаж хаая, баая гэлгүй зөв цэвэрхэн ярих, бна нтр гэхгүй зөв дүрмээр нь бичих нь харин үндэсний үзэл байж болох шүү.
Монголын хичнээн залуучууд гадаадад хар ажил хийж байгаа, хичнээн нь их дээд сургууль төгөссөн , хэдэн хувь нь аав ээжийнхээ мөнгөөр сурч хэдэн хувь нь улсын зардлаар цаг хугацаа үрэн байж тэрхүү боловсролыг олж авсан бол гээд бодоод үзэхэд багагүй тоо гарах байх шүү. Энэхүү эрдэм боловсролд зарцуулсан мөнгөө өөр зүйлд өөрсдийгөө чадваржуулахад зарж улс орондоо ихийг хийж бүтээх боломжтой байсан байх шүү. Ингээд бодоход гээндээ ч бий гоондоо ч бий гэдгийн үлгэрээр аливаа зүйлийг олон талаас хармаар байдаг юм. Ж.Кенейдигийн хэлсэн нэг үг байдаг. Та бүхэн Америк надад юу хийж өгөх бол гэж харж суусанаас Америкт би юу хийж өгөх бэ гэж бодоод нэг үзээрэй гэсэн байдаг.
Жинхэн зориг бол хөөрөх пуужин төдийгүй буух шүхэр мөн. Р.Берж
Ухаарал боловсрол дутуу атлаа дэвэргэн сэтгэлдээ хөтлөгпсөн тэмцэгчид эрх чөлөөний аранга байдаг. Шүүгч Луйс Брэндис
хичнээн эх оронч байхын тулд ухаалагл байх хэрэгтэй бүгэдээрээ хар хайрцагны бодлоготой болмоор байнаа.
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.