Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

БИДНИЙ НЭГ БОЛОХ УРАН БҮТЭЭЛЧ БҮСГҮЙ ОТГОНЖАРГАЛТАЙ ХАМТ БАЯРАА ТЭМДЭГЛЭЕ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Мэдээ , Ц. НАРМАНДАХ 2010-03-04 01:21 нэмсэн. 5 хариулттай

Ladies` Aura клубын Хүндэт гишүүн, Улсын Фмлармоны гоцлол дуучин ОТГОНЖАРГАЛ - н авъяас чадвар, уянгалаг хоолойг та нар сайн мэднэ ээ.
Энэ удаад Отгонжаргалын уран бүтээлийн богцыг та нартайгаа хамт сонирхоод зогсохгүй хамтран дэмжихээр шийдээд байна.
Тэрээр Voice Group хэмээх хамтлагын гишүүн бөгөөд Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулж уран бүтээлийн тоглолоо өргөн бариж байна.

Тус хамтлаг 2008 онд байгуулагдсан бөгөөд мэргэжлийн дуурийн гоцлол дуучдаас бүрдсэн /тенор, баритон, сопрано/ уран бүтээлчдийн нэгдэл юм.
Тэд байгуулагдсан цагаасаа эхлэн хамтын болон тус тусын уран бүтээлийг нэр бүхий уран бүтээлчид, студи, продакшинтай хамтран туурвиж байна.
Бид мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийн нэгдэл байж, эх орондоо болон гадаадад үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн “Voice” дуу хоолой байхын төлөө хөдөлмөрлөж байна.
Урлаг ялангуяа дууны урлагийг зөв хөгжүүлж чадвал ямар ч нийгэмд, аль ч насны хүний сэтгэлд эерэгээр нөлөөлөх хүчтэй билээ. Ийм учраас эх оронч үзэл шингээсэн, өвөрмөц стиль, жанрын “Voice of Mongolia” бүрэн хэмжээний тоглолт хийж “Voice of Mongolia” аяныг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Энэхүү ажлын бэлтгэл болгон 3 сарын 7-ны өдөр “VOICE” нэртэй сонгодог концертийг өргөн барихаар болж ээ.


2010-03-04 01:22-д бичсэн тодруулга.
“VOICE” сонгодог тоглолт:
I хэсэг -Төгөлдөр хууртай хэсэг
Төгөлдөр хуурч багш; СТА Т. Энхтуул
Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээл, Оросын болон дэлхийн сонгодог зохиолчдын
дуурийн ари, романс, трио дуунууд
II хэсэг. Симфони Оркестртой хэсэг

Улсын Филармонийн найрал хөгжим
Удирдаач СТА. Б. Лхагвасүрэн
Монгол, Оросын болон дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын дуурийн ари, дуэт, дуунууд
III хэсэг. Фнограмм, хөгжимтэй хэсэг
“VOICE” group – Хамтлагийн урын сан дахь бүтээлээс дуулагдана.
Уянгын болон опера чиглэлийн дуунууд, хамтлагийн шинэ уран бүтээлээс дуулагдана.
Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимтэй Гоцлол, хоршил, гурвал бүтээлүүд мөн хамтлагаараа шинэ уран бүтээл дуулна.


2010-03-04 01:27-д бичсэн тодруулга.
Монголын гэрэлт бүсгүйчүүд ТББ – ийн зүгээс:
Энэхүү Сонгодог тоглолт бүхий баярын өдрийг та бүхэнтэйгээ хамт өнгөрүүлэхийг чин сэтгэлээсээ хүссэн учраас тус мэдээллийг нийтлэж буйг хүлээн авна уу?
Хамтдаа тоглолт үзэх хүмүүс холбоо бариарай. Нэг дор сууж шинэ гишүүд ч хоорондоо танилцах боломж гарах нь.
Удахгүй уулзацгаая.
Холбоо барих: 99056695

D9d66876fef25fbf7edec68b98623aae


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. НАРМАНДАХ 2010-03-04 01:28 бичсэн.
    Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн админ Ц. НАРМАНДАХ устгасан байна.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. НАРМАНДАХ 2010-03-04 01:28 бичсэн.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. НАРМАНДАХ 2010-03-04 01:29 бичсэн.

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    О. Амгаланбаатар 2010-03-04 11:04 бичсэн.
    за амжилт хүсье
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Narantsetseg 2010-03-04 22:04 бичсэн.
    Оройн мэнд.
    Удахгүй тогололтоо хийх гэж буй ХҮНДЭТ ГИШҮҮН ОТГОНЖАРАЛДАА болон хамтлагийханд нь амжилт хүсэе.
    Энэ сайхан тоглолтыг хамтдаа үзэж баяраа тэмдэглэхээ мэдэгдэж байна.

Хариу бичих

Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.