2010-03-12 10:19:44

БАГШААС АСУУХ ЮМ БАЙНА УУ?

Хэн нэгэнд чинь багшийн туслалцаа хэрэг болвол хэлээрэй. Хэрэгтэй асуултанд чинь хариулж чадах хүнийг олоод өгөхийг хичээе.

Сэтгэгдлүүд



  • Б. Болормаа 2010-03-12 10:28

    за ашгүй дээ баярлалаа.
    Асуунаа

  • L. Dulma 2010-03-12 21:32

    Тэгнээ

  • Ж. Батбаяр 2010-03-13 15:29

    Асуугаарай даа. Бид бүгд л хүүхэдтэй. Харин ихэнх нь хүүхдэдээ юугаар туслахаа мэддэггүй...

  • D. Ganchimeg 2010-03-13 15:31

    мундаг залуу шүү. За тэгээд хариулаад байгаарай Баабараа

  • Ж. Батбаяр 2010-03-13 17:01

    Чи бас хариулах байх гэж бодож байна шүү Ганди. Амжилт хүсье...

  • G. Erdenetsetseg 2010-03-13 20:10

    За сайн уу? багшаа. санасан хэрэгт тань амжилт хүсье..

  • Б. Цэрмаа 2010-03-15 11:46

    Hel shinjleliin chigleleer dorvitoi sudalgaa hiisen bagsh maaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaash ih heregtei baina hamtarch ajlay.

  • D. Ihmongol800 2010-03-29 23:20

    Сайн байна уу та. Ашгүй математикийн талаар асуух юм гараад байсан юм. Би их сургуулиа төгссөн л дөө. Гэхдээ одоо магадлалын онол, математик загварчлалын талаарх лекц эсвэл сайн ном хэрэгтэй байна. эдийн засгийн тооцоололд ашиглах гэсэн юм. ямар ном ашиглах хэрэгтэй вэ?

  • D. Ihmongol800 2010-04-18 23:01

    Батбаяр багшаа таний e-mail хаягруу хаягаа явуулчихья гэсэн чинь олдсонгүй. Миний хаяг ihmongol_800@yahoo.com, ihmongol800@gmail.com байгаа. Намайг add хийгээрэй.

  • .. LU'CAS 2010-04-26 19:23

    сургууль хүүхэд оруулах гэсийн, хаана оруулбал зүгээр вэ? Мэдээлэл өгөөч, please

  • Ж. Батбаяр 2010-05-04 17:50

    Xэдэн настай хүүxэд вэ? Дэлгэрэнгүй бичээрэй хө. Сайн багш олоод өгий....

  • Б. Punsaa 2010-05-19 22:56

    сайн байцгаана уу булгийн гишуудээ энэ булэгт элссэндээ таатай байна бид нарт асуух зуйл зундуу л гардагшуу дэээ тиймээс асууж бнаа
    амжилт хусий

  • С. Мөнх-Эрдэнэ 2010-06-29 16:49

    Сайн байна уу та, би нэг жаахан өвөрмөц асуулт асуучихъя. Би санхүүч мэргэжилтэй хүн л дээ, одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. Заримдаа хүмүүст сурсан жаахан эрдэмээсээ хуваалцмаар санагддаг юм, над шиг хүмүүс юунаас эхлэх хэрэгтэй вэ? Би өөрөө Англиар ярьдаг оронд өссөн, олон жил мөн Англи хэл дээр сурсан учраас Англи хэл зааж чадах байх гэж бодох юм, эсвэл Англи хэл дээр санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн лекц өгдөг ч юмуу. Магистрын маань судалгааны чиглэл тогтвортой хөгжил, байгаль орчны менежмент учраас мөн энэ сэдвээр ч хүмүүстэй хуваалцах зүйл байж болох юм.

    Би хувьдаа ЕБС-д бол би одоогоор яагаад ч багшилж чадахгүй байхаа гэж бодож байна. Тэнд чинь заах юмаа мэдэхээс гадна хүүхдийг сурган хүмүүжүүлэх чадвар хамгийн чухал байдаг газар над шиг хөлдүү толгойд бол байх газар биш байх. Тэгэхээр би сурган хүмүүжүүлэх арга барил оройгоор судлаж, суралцах хэрэгтэй юм болов уу, аль нэг Англи хэлний курс-т багшилж дадлагажих нь зүйтэй юу? Өөрийн үндсэн ажил бий учраас бүх зүйлийг зэрэг хийх боломж хомсхон байгаа тул санал бодолоо хуваалцана уу?

  • Ө. Ариунтуяа 2010-06-30 20:11

    Мөнх - Эрдэнээ үнэхээр маш чадварлаг мэргэжилтнүүдэд хамгийн гол тулгамддаг асуудал хэлний бэрхшээл юм шиг байна лээ. Тиймээс өөртөө байгаа хүч бололцоо мэдлэгээ бусдад харамгүй өгөх гэсэн сэтгэл чинь сайхан байна. Бизнесийн англи хэл тэр дундаа Accounting, financial management, financial market гэсэн чиглэлээр сургалт явуулахад боломжийн байхаа. Өөрөө мэдэхээс гадна бусдад юм ойлгуулна гэдэг том ур чадвар шүү тэгэхээр заавал сурган, заах арга зүйн чиглэлээр их юм уншиж боловсрох хэрэгтэй шүү гэж зөвлөе дөө