ХАЙР ГЭДЭГ ХАЙРТАЙ ХҮНДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨГ ОЛГОХЫН НЭР
Хайр сэтгэл араасаа байнга л хардалтыг дагуулж, хардалтыг ч байх ёстой гэдэг тогтсон үзэл хүн болгоны толгойд төрсөн цагаасаа суух юм.
Гэр бүлд гарах хэрүүл, маргааны суурь хөрс болох энэхүү буруу үзлийг сайнд нь эртхэн урвуулахгүйгээр гэр бүлийн амьдрал аз жаргалтай болох нь үгүй.
Өөрөөр хэлбэл баян тансаг ч бай ядуу тарчиг ч бай бүх хүн хардалт гээч буруу үзлийн мөн чанарыг ухаарч ойлгохгүйгээр гэр бүлийн тайван амьдрал гэдэг ойлголт хүмүүсийн үгийн сангаас хэтрэхгүй зөвхөн мөрөөдлийн хэмжээнд л үлдэх болно.
Би түүнд хайртай учраас, тэр миний нөхөр учраас, тэр миний эхнэр учраас зөвхөн минийх л байх ёстой, би л хайрлах ёстой, тэр зөвхөн намайг л хайрлах ёстой, миний юм бол минийх л байх ёстой гэсэн хүнийг өмчлөх сэтгэл нь хайрлуулж буй хүнийг гав гинжтэй төмөр хашаанд хоригдсон мэт эрх чөлөөгүй болгодог. Хардалт нь эхлээд хүний биеийн буюу ийш тийшээ явах, хүнтэй уулзах, сонирхолтой зүйлээ хийх гэх мэт эрх чөлөөг нь боогдуулдаг бол яваандаа бодож сэтгэх эрх чөлөөрүү нь халдана.
Сэтгэл зүрхээрээ л адгууслаг амьтанаас ялгардаг хүн гээч оюун ухаант амьтаны явах суух, бодох сэтгэх эрх чөлөөг нь боогдуулбал тухайн хүн сургуультай амьтанаас ялгаагүй болж үүнээс үүдэн гарах уур бухимдал нь хэрүүл маргаан, үл ойлголцол болон хувирч сэтгэлийн эрх чөлөөний төлөө хүн буруу зөв ямар ч үйлдэл хийж магадгүй.
Тэгэхээр хардалт гээч муу сэтгэлийг сайнд нь яаж урвуулах вэ? гэдэг асуулт бидний өмнө гарч байна. Би өөрөө эрэгтэй хүн болохоор илүү эрэгтэй хүний талаас бичье.
Бүсгүй хүн хангай шиг түшигтэй сайхан нөхөр , эрэгтэй хүн гоо сайхнаараа ерөнцийг уяраах сайхан эхнэртэй байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл таны сайхан эр нөхрийг бусад эмэгтэйчүүд сонирхож, дурлаж, хайрлаж байна гэдэг та бусдаас илүү азтай хүн гэдгийн баталгаа биш үү.
Хэрвээ таны нөхөр доожоогүй муу нэгэн байсан бол өөр бүсгүйчүүд таны нөхрийг тоох байсан гэж үү.
Тиймээс таны хайртай нөхрийг хайрлаж буй өөр эмэгтэйчүүд таны дайсан биш харин ч таны талархаж явах хүмүүс. Миний хүүхдийг ангийнх нь хүүхдүүд битгий шоглоосой миний хүүхдийг хайрлаасай гэж боддогтой адил эр нөхрөө ч мөн ийн бодох хэрэгтэй.
Эр хүн хайртай эхнэрийнхээ хардалтанд живж, бусад хүний хайраар дутсанаас л зам мөр нь бурууддаг. Та бодох байх л даа. Надаас өөр бүсгүйчүүд миний нөхрийг эзэмдэж надаас булаачих вий гэж. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч та өөрөө нөхөртөө итгэж сэтгэлийн эрх чөлөөг олговол нөхрийн чинь дотор орших “хүн чанар” гээч зүйл нөхрийг чинь муу үйлдэл хийхийг хориглон таны төлөө ажиллах болно. Харин эсрэгээр нь явах юм бол эсрэг үр дүн гарах вий. Сэтгэл гэдэг хориглож боосон зүйлийнхээ эсрэг зүтгэдэг хуультай. Та хэдий чинээ гэр бүлийн хүнээ хардаж бусдаас харамлана төдий чинээ таниас холдоно. Биеийг нь бус сэтгэлийг нь өөрийн болговол бие нь эсрэг хүйсний арван хүнтэй хамт байсан ч гэр бүлийн чинь хүн зөвхөн таныг л хайрлах болно.
Хүн дотроо өөрөө төсөөлж ургуулаад бодит зүйл болгон хардагаас биш нөхрийг чинь сонирхсон бүсгүйтэй нөхөр чинь учир ургуулах хүртэл өртөө илүү зай байдаг. Нөхөр чинь эсвэл эхнэр чинь бусдаас авсан сэтгэлийн эерэг эрч хүчийг гэр бүлдээ таньд л эргээд зориулах болно. Харин ч таны нөхөртөө гаргаж буй хайрын өгөөмөр итгэл сэтгэлийн үр дүнд та л гэр бүлийн жаргал эдлэнэ.
Гэр бүлийнхээ хүний гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг хараад уурлаж бухимдах бус харин ч “өөр охид бүсгүйчүүдийн харцыг булаасан ямар сайхан залуутай би гэрлэсэн юм бэ” гэж баярлах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тоохгүй доожоогүй нөхөртэй л бол таны нөхрийг хэн ч тоохгүй.
Бусдад тоогдохгүй хүн таньд ч мөн бие сэтгэлийн баяр баясалыг мэдрүүлж чадахгүй шүү дээ. Таны нөхрийн таныг хайрладаг, таньд ханддаг шиг сайхан зан аашыг өөр бүсгүйчүүд ч гэсэн мэдрэг.
Нөхрийнхөө сайн сайхан байр байдал, өнгө зүс, зан аашыг зөвхөн би л хүртэх ёстой гэсэн хувиа бодсон хармын сэтгэл тээж амьдрах аваас буян барагдах үүд хаалга нээгдэнэ.
Өглөг буян гэдэг зөвхөн лам нарт ашгийг харан ул боов тараах биш ээ. Та бусдад сэтгэлийн өглөг өргөж буян хураах боломж байхад үүнийг бүү хардалт хэмээх муу сэтгэлээр хаа. Таны нөхрийн сайхан царай зүс, зан аашнаас бусад эмэгтэйчүүд сэтгэлийн таашаал авч тэдний амьдрах итгэл урам нь улам нэмэгдэж байвал энэ таны бусдад өргөж буй сэтгэлийн өргөл буян биш гэж үү.
Э. Ганбаяр 2010-03-12 18:44
тийм шүү хайр гэдэг бол хариуцлага хүлээнэ гэсэн үг
G. Ariunjargal 2010-03-12 18:50
boduushtai l ...............Gehdee zarim neg hvmvvs heterhii erh choloogoo edleed yawaad bgaan ni bas setgeliin oglog buyan bish biz de. Vneheer hariutslagtai bas uhamsarlaj chaddag hvmvvs bhad zarim ni tiim bish shvv de...!
S. Muujig 2010-03-13 10:11
Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн модератор S. Muujig устгасан байна.
S. Muujig 2010-03-13 10:17
Хүн нэг нэгнээ хайрлахдаа бие биенээ хэтэрхий нэгнийхээ өмч гэж бодож, үйлдэл болгоныг ни хязгаарлаж, хянах гэж бас заах гэж оролдсоноос гэр бүлийн маргаан гардаг болов уу гэж боддог. Төрсөн эцэг эх ни ч хүүхдийнхээ биеийг төрүүлсэн гэдэгээрээ өмчлөх эрхгүй байхад хайртай гэдгээрээ тусдаа бие хүнийг өмчлөх гээд, утсан хүүхэлдэй мэтээр үзвэл хэн ч уурлах ни лавтай. Эрэгтэй эмэгтэй хүмүүс зөвхөн хоорондын харилцаа төдийгүй, бусад хүнтэй ч харилцахдаа өөрийнх ни төлөө төрөөгүй, бас заавал өөр шиг ни адилхан бодох, мэдрэх, төсөөлөх албагүй гэдгийг мартаж л болохгүй...Хүн болгонд тусдаа хэн нэгнээс хамааралгүй орших орон зай гэж байх ёстой. Тэрэнд ни халдвал л бөөн асуудал үүснэ. Тэр жаахан орон зайнд ни хүрч болохгүй, зүгээр орхичих. Өдөрийн хийсэн бүх үйлдэлийг ни асууж, яриулах гээд, харилцсан хүмүүсийнх ни тухай яриулах гэх мэтээр шалгааж байцаалгүй, тайван байлгах л эрх чөлөө олгож байгаа хэрэг. Бүх харилцаанд Итгэлцэл хамгийн чухал. Итгэхгүй бол мянга гинжлээд, захиад, дарамтлаад, утасдаад нэмэргүй л болов уу.
Чингис хааны хэлсэн сайхан үг байдаг. Хүний сэтгэлийг олвоос бие ни хаа холдох. Үнэхээр сэтгэлийг ни олчихвол бас итгэж байгаагаа мэдрүүлвэл тэр бие дутаахгүй болов уу...
B. Prvsrn 2010-03-13 23:07
Сэдэв таалагдлаа, гэхдээ 100 хувь санаа нийлэхгүй байна. Мэдэхгүй ээ, зөв ч юм шиг бас буруу ч юм шиг.
Чингис хааны хэлсэн сайхан үг байдаг. Хүний сэтгэлийг олвоос бие нь хаа холдох. Үнэхээр сэтгэлийг нь олчихвол бас итгэж байгаагаа мэдрүүлвэл тэр бие дутаахгүй болов уу...?
- Харин яах бол?
I. Гантуул 2010-03-13 23:41
Зарим нэг зүйлүүд үнэхээр бодууштай санагдлаа.
S. Muujig 2010-03-15 13:58
Б.Пүрэвсүрэн эгчид
Хүн болгонд өөр өөрийн амидралын туршлага бий. Би хэдийгээр хүний сэтгэлийг олвол бие ни дутаадаггүйг хувийн амидралдаа үзээгүй ч энэ үгийг өөрийн жаахан дуулсан дээрээ тулгуурлаад үнэний хувитай гэж бодож явдаг юм аа. харин бодит амидрал дээр хүмүүс хэлсэн үг ни ч худал байх болсон тул сэтгэлийг ни олсон гэдгээ мэдэх хэцүү болов уу... гэхдээ юм болгон худлаа биш байлгүй дээ гэж найдаж сууна даа.
C. Maya 2010-03-15 14:13
ийм байхын тулд их тэвчээр бас уужим сэтгэлтэй байх хэрэгтэй болох юм байна
О. Долгион 2010-03-15 14:22
Хүн хүний ухамсрын асуудал биз ээ.
Аливаа юмсын үнэн учрыг гүйцэт ухаараагүй мунхаг байдал нь хүн төрөлхтөн бидний нийтлэг шинж болоод буй. Энэ мунхагийн манан дотроо аливаа асуудлыг бүрэн төгс шийдэх гэж зүтгэсний дүнд ямар нэг асуудал үүснэ. Хардалт ч гэсэн тэдгээрийн л нэг.
Н. Хишигсүрэн 2010-03-15 15:04
ууг нь хүмүүс хосууд ингэж боддог л байх гэхдээ л энэ эрчүүдийн уяаг нь тааруулж байхгүй бол сайхан эмэгтэй хүн сээтэгнэхэд буцдаг эр хүн ховор л байх да
Ж. Нямсүрэн 2010-03-18 10:21
100
Н. Гантулга 2010-03-15 23:11
Та бүхнийг өөрсдийн саналаа хэлсэнд бүлгийн өмнөөс баярлалаа. Гэхдээ унших явцдаа зарим уншигч нэг зүйлийг анхаарахгүй буруу ойлгоод явжээ. Учир нь Хардалт гэдгийг тайлбарлахдаа амрыг нь бодож нэг хүйсийн хүн дээр илүү төвлөрч бичсэн. Цаанаа аль аль хүйсийн хүмүүсийг хамруулсан. Гэтэл зөвхөн эрэгтэй хүнийг гэж ойлгоод эмэгтэйчүүд бухимдаад байна. Тэгвэл доорхи хувилбараар уншина уу.
Эмэгтэй хүн хайртай нөхрийнхөө хардалтанд живж, бусад хүний хайраар дутсанаас л зам мөр нь бурууддаг. Та бодох байх л даа. Надаас өөр эрчүүд миний эхнэрийг эзэмдэж надаас булаачих вий гэж. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч та өөрөө эхнэртээ итгэж сэтгэлийн эрх чөлөөг олговол эхнэрийн чинь дотор орших “хүн чанар” гээч зүйл эхнэрийг чинь муу үйлдэл хийхийг хориглон таны төлөө ажиллах болно. Харин эсрэгээр нь явах юм бол эсрэг үр дүн гарах вий. Сэтгэл гэдэг хориглож боосон зүйлийнхээ эсрэг зүтгэдэг хуультай. Та хэдий чинээ гэр бүлийн хүнээ хардаж бусдаас харамлана төдий чинээ таниас холдоно. Биеийг нь бус сэтгэлийг нь өөрийн болговол бие нь эсрэг хүйсний арван хүнтэй хамт байсан ч гэр бүлийн чинь хүн зөвхөн таныг л хайрлах болно.
Хүн дотроо өөрөө төсөөлж ургуулаад бодит зүйл болгон хардагаас биш эхнэрийг чинь сонирхсон залуутай эхнэр чинь учир ургуулах хүртэл өртөө илүү зай байдаг. Эхнэр чинь эсвэл нөхөр чинь бусдаас авсан сэтгэлийн эерэг эрч хүчийг гэр бүлдээ таньд л эргээд зориулах болно. Харин ч таны эрнэртээ гаргаж буй хайрын өгөөмөр итгэл сэтгэлийн үр дүнд та л гэр бүлийн жаргал эдлэнэ.
Гэр бүлийнхээ хүний гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг хараад уурлаж бухимдах бус харин ч “өөр залуучуудын харцыг булаасан ямар сайхан бүсгүйтэй би гэрлэсэн юм бэ” гэж баярлах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тоохгүй доожоогүй эхнэртэй л бол таны эхнэрийг хэн ч тоохгүй.
Бусдад тоогдохгүй хүн таньд ч мөн бие сэтгэлийн баяр баясалыг мэдрүүлж чадахгүй шүү дээ. Таны эхнэрийн таныг хайрладаг, таньд ханддаг шиг сайхан зан аашыг өөр залуучууд ч гэсэн мэдрэг.
Эхнэрийнхээ сайн сайхан байр байдал, өнгө зүс, зан аашыг зөвхөн би л хүртэх ёстой гэсэн хувиа бодсон хармын сэтгэл тээж амьдрах аваас буян барагдах үүд хаалга нээгдэнэ.
Өглөг буян гэдэг зөвхөн лам нарт ашгийг харан ул боов тараах биш ээ. Та бусдад сэтгэлийн өглөг өргөж буян хураах боломж байхад үүнийг бүү хардалт хэмээх муу сэтгэлээр хаа. Таны эхнэрийн сайхан царай зүс, зан аашнаас бусад залуучууд сэтгэлийн таашаал авч тэдний амьдрах итгэл урам нь улам нэмэгдэж байвал энэ таны бусдад өргөж буй сэтгэлийн өргөл буян биш гэж үү.
B. Prvsrn 2010-03-16 23:16
С. Мөөжиг-т:
Хэлсэн үгнээс чинь татаж оруулсан нь эргэлзэж байгаагаа харуулах гэсэн санаа, тэрнээс чамаас заавал хариу хүлээгээгүй юмаа, гэхдээ баярлалаа. Энэ бүлэгт оруулсан сэдэв, сэтгэгдлийг чинь өмнө нь хараад залуу хүн /шувуу болохоор хүйсийг чинь мэдэхгүй л байна хэ хэ/ гэж ёстой бодоогүй шүү. Ийм сайхан бага наснаасаа их юм уншдаг, мундаг мэдлэгтэй, бас зөв бодолтойд чинь талархаж байна. Дүүгээсээ сурах юм их байнаа.
Сэдвийн тухайд бол Хайртай бол хартай гэдэг үгийг зүгээр ч хэн нэгэн хэлчихээгүй байхаа. Маш уужим сэтгэлтэй, өгөөмөр өглөгч хүн л тэгж чадах болуу, амьдрал дээр эхнэр нөхрөө ийм байдалд хараад суух хүнийг бусад хүмүүс харин буруутгах нь их бусуу. Бараг л өөрөө арчаагүйдээ эхнэр нөхрөө алдлаа ухааны юм ярина биз дээ.
Бусдад сэтгэлийн өглөг өргөхийн тулд хайртай хүнээ найр тавьж өгөөмөр ханд гэж байгаа нь нэг талаас буян гэж үзэж болох ч нөгөө талаас бурхны ёсонд зааснаар бусадтай яавал бас буруу энэ тэр гэж байдаг билүү, сайн мэдэхгүй байна л даа. Тэгэхээр нүгэл үйлдэхийг нь бас хараад суух болчихоод ч байх шиг. Мөөжиг маань энэ тал дээр ю гэж бодож байгаа бол.
Н. Гантулга 2010-03-17 02:00
Би уг нь найр тавиад нөхрөө бусдад өг гээгүй л дээ. Юу ч болоогүй байхад нь хардаж битгий өөрийгөө болон хүнийг зовоогоорой л гэсэн юм. Та хэн нэг залууд амраг сэтгэл хэлэлцээгүй мессеж явуулсан байхыг эхнэр нь харчихаад таньруу залгаад та хоёрыг хардаад байвал ямар вэ л гэдгийг нэг бодох хэрэгтэй. Үнэхээр эхнэрээ хаяхыг хүссэн хүн эхнэрийнхээ хардалттай хардалгүй хаяаад л явна ш дээ. Цагдаагийн мөрдөн байцаагч шиг мөрдөж мөшигөж хардаж байгаад эрт илрүүлэхээр л гэнэт нөхөр нь айгаад эсвэл өөр хүн сонирхохоо больчихгүй л байх. Яахав үнэхээр нөхөр нь хүнтэй сээтэгнэх гээд байсан бол та нэг хүүхнээс салгаад түр гал унтрааж чадна. Гэхдээ нэгэнт л нөхрийн чинь толгойд өөр хүүхэн сонирхож эхнэрээ араар тавих мөнхийн гал байгаа л бол анч муур шиг нэг л өдөр ангаа барина. Таны бие нөхөртэй чинь сиамын ихэр шиг залгагдаагүй учраас таниас хол нэг өдөр хоёр өдөр хэдэн өдөр ч байх тохиолдол зөндөө л гарна. Тэр үед та гар утасны мессежийг нь шалгаж чадахгүй мөрдөлт явуулж чадахгүй. Тэгэхээр яахав. Ийм үед өөрийнхөө хамгийн үнэнч анд болох нөхрийнхөө ХҮН ЧАНАР гэдэг зүйлтэй л найзалж түүнд л итгэж түүнд л захих юм байвал сайн захих хэрэгтэй. Тэгвэл нөхрийн чинь ХҮН ЧАНАР гээч таны найз таны төлөө итгэлийг чинь алдахгүй зүтгэх болно.
Намайг буруу ярьж байвал уучлаарай уншигчидаа.
Б. Идо 2010-03-17 10:32
"Тэгэхээр яахав. Ийм үед өөрийнхөө хамгийн үнэнч анд болох нөхрийнхөө ХҮН ЧАНАР гэдэг зүйлтэй л найзалж түүнд л итгэж түүнд л захих юм байвал сайн захих хэрэгтэй. " ЭНЭ ГОЁ ХЭЛЖЭЭ
I. Гантуул 2010-03-18 15:45
сайхан хэлжээ
О. Долгион 2010-03-17 12:25
Хамгийн гол нь хардах нь хэзээ ч сайн үр дүнг авчрахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй байх даа... Тэртэй тэргүй тухайн хүний сэтгэл цаашаа болоод байвал нөгөөх нь одоо яая гэхэв дээ... Хардаад, улам цагдаж хориод, хажуудаа хүчээр байлгахыг оролдоод байвал байдал улам л дордоно.
Хайр сэтгэлийн харилцааны хамгийн сайхан хувилбар нь тухайн хосын хэн хэн нь хэзээ ч мөн чанараа, өөрөө өөрийгөө, хайр сэтгэлээ, хайртай хүнээ хуурахгүй хэмжээний ухамсартай байх тохиолдолд л бодит зүйл болж биелдэг биз...
S. Muujig 2010-03-17 16:14
Б. Пүрэвсүрэн эгчид
Миний их юм мэдэх гэж юу байх вэ. Байгаа бол сайн багш нар, ээж аав, сайн анд нөхдөөс сурч, дуулсаны л ач биз ээ. бичлэгээс иш татаад яах бол гэхээр ни надаас асууж байгаа юм бодоод өөрийн санаагаа хэлсэн юм. хэхэ.
Гэр бүлийн амидралд яаж байх ёстойг өөрөө гэр бүлгүй болохоор сайн мэдэхгүй юм аа дүү ни. Ямар ч байсан судалгаа болоод, эмпирээс ажиглахад өнөөгийн гэр бүлүүдэд учирч байгаа олон бэрхшээл байгаагийн нэг ни л хардалт болов уу. Бусад эдийн засгийн шинжтэй асуудлууд бол шийдэгдэх боломжтой байх. Харин хардалт бол эмчлэгдэх буюу шийдэгдэхэд хүнд асуудал. Тиймээс ч хардалтийг сэтгэл судлаач нар нэг төрлийн сэтгэлийн эмгэг гэж үздэг гэнэ ээ. Тэгээд тэр эмгэг ни хэт хүндэрвэл хүн өөрийн үйлдэлдээ хяналт тавиж чадахгүйд хүрч, нөгөө хүнээ хийгээгүй үйлдлийг ни хийсэн, ярисан мэтээр ургуулан төсөөлж эхлэх ба үүндээ өөрөө үнэн мэт үнэмшиж итгэдэг аюултай. Нэгэнт үнэн биш юмны араас хөөцөлдөж өөрийгөө болоод нөгөө хүнээ ангуучилж зовоож эхлэх ба энэ дайнд үрэгдэх хүн бишгүй. Гэмгүй нэгнийг гэмтэн мэт харж эхэлнэ. Гэх мэтээр хардалт хэмжээнээсээ хэтэрвэл хар мөртэй байдагыг л сэдэв нээсэн хүн учирлах гэсэн юм уу даа.
Хайртай бол хартай гэдэг үгэнд үнэний ор бий. Хэн ч өөрийн хувид үнэтэй цэнэтэй юмандаа харам байлгүй яах вэ. Гэхдээ эд матэриалыг бол өмчилж болно, хүнийг хэзээ ч өмчилж болохгүй гэдгийг л хосууд мартдаг шиг байгаа юм. Тэгээд л хуви хүний орон зайд халдаж эцэс төгсгөлгүй хэрүүл уруултай, гомдолын хорон үгтэй хардалт эхэлдэг байх. Тэгэхээр нэгэнт гэр бүлтэй хүмүүс бол хааяа ч болов ажлаасаа түр хөндийрч, 2 чиглэлээр сайтар ярилцах хэрэгтэй болов уу. 1-рт хамтдаа өнгөрсөн амидралаа нэг дүгнэж ,алдаа оноогоо цэгнэж, дараа дараагийн тэдэн жилүүдэд ямар ажлыг хийж гүйцэтгэх вэ, гэх мэт гэр бүлийн эдийн засаг болоод, амралт, худалдан авалт зэрэг гэр бүлийнхээ социал болоод эдийн засгийн төлөвлөгөөгөө яс боловсруулж гаргах, санхүүгийн асуудлаа ямар байдлаар сайжруулах вэ гэх мэтийн тухай хүлээцтэй ярилцаж төлөвлөх хэрэгтэй болов уу .Ихэнх гэр бүлүүд төлөвлөгөөгүйгээр урсгалаараа амидардаг тул эдийн засаг ни ч сэргэхгүй, олигтой ч амарч чаддаггүй. 2-р гэвэл Хамгийн чухал асуудал болох бие биенээ ойлгох. Үүнд өнгөрсөн хугацаанд гаргасан бие биений ноцтой алдаа болон, гомдоосон, сэтгэл зовоосон асуудлыг ярилцаж сэтгэлд хурсан гомдол, энэ тэр гахаж дарсан сэтгэгдэлүүдээ гаргажж, уйлж инээж, уучлалт гуйж, хийж амжаагүй тайлбар бүгдээ хийх хэрэгтэй юм шиг.
Хүнд ухаанаас гадна сэтгэл гэж хүсээгүй байхад л ууралдаг, гомддог, хорсдог, хорсуулдаг гайтай зүйл байдаг. Тэрнийг л сайн ойлгож, удирдаж, цэвэрлэж, бэхжүүлж байхгүй бол сэмэрхий, сэвтэй сэтгэлтэй хүнтэй удаан нөхөрлөхгүй... Гол ни нөгөө хүнээ тусдаа биеэ даасан хүн, өөрийн гэсэн хийх дуртай зүйлтэй, дуртай үзэх кино, спорттой, ганцаараа хааяа гэр бүлгүйгээр байж бодлоо цэгцлэх хэрэгцээ гардаг гэх мэтийг л мартаж болохгүй болов уу. Тэр үеүүдэд ни хардаж болохгүй шүү хэхэ.
Харин гэр бүл арай болоогүй байгаа хэсэг ни битгий яар, хүнээ сайн судалж таних хэрэгтэй. Энэ итгэл даах хүн үү үгүй юу, ууралсан үедээ хэр ухаанаа алддаг хүн бэ, хэр тэвчээртэй вэ, зовлонд амархан сөхөрдөг нөхөр үү гэх мэтээр ажиглаад, асуугаад л бай. Тэгэх юм бол сүүлд ни хардааж ч юм уу, энэ тэр болж зовохгүй болов уу. Аливаа муу үйлийг гарахаас ни бүр өмнө гарах үрийг ни тарихгүй байх хэрэгтэйг буддистууд юу эс андах вэ.
Хүн болгонд
өөрийн ухаан бий, түүнийг ни хүндэл
хувийн орон зай байх ёстой түүнийг ни бүү хөнд
хийх дуртай зүйл бий түүнийг ни бүү хоригло
сэтгэлээ нээх хэрэгцээ бий сайн сонс
За тэгээд байхад болохгүй нөхрийг хардахад гэмгүй дээ хэхэ. Гэхдээ ухаант эмэгтэйчүүл, уужим эрчүүд биенээ хүндэлж, ойлгохыг л хичээвэл болно биз дээ нөгөө Жавхлангийн дуулдагаар хэхэ.
Урт юм бичсэн байна хүлцэл өчие.
Н. Гантулга 2010-03-17 17:17
Мөөжигт: Энэ сэдвийн санааг маш сайхан эмх цэгцтэй гоё тайлбарласан байна. Баярлалаа. Үүнээс
1. ..........Тиймээс ч хардалтийг сэтгэл судлаач нар нэг төрлийн сэтгэлийн эмгэг гэж үздэг гэнэ ээ. Тэгээд тэр эмгэг нь хэт хүндэрвэл хүн өөрийн үйлдэлдээ хяналт тавиж чадахгүйд хүрч, нөгөө хүнээ хийгээгүй үйлдлийг нь хийсэн, ярьсан мэтээр ургуулан төсөөлж эхлэх ба үүндээ өөрөө үнэн мэт үнэмшиж итгэдэг аюултай...............
гэсэн хэсэг бол маш үнэн. Хардалт бол сэтгэцийн эмгэг өвчин бөгөөд өвчний үе шат ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг тухайн хүний үйлдлээр гадарлаж болно.
2. ..........Хүн болгонд
өөрийн ухаан бий, түүнийг нь хүндэл
хувийн орон зай байх ёстой түүнийг нь бүү хөнд
хийх дуртай зүйл бий түүнийг нь бүү хоригло
сэтгэлээ нээх хэрэгцээ бий сайн сонс..............
үүнийг л бүх хүн анхаарч ойлгох ёстой юмаа.
B. Prvsrn 2010-03-18 18:27
Сэдэвт сэтгэгдлээ бичсэн бүх хүмүүст баярлалаа. Хардалтын тухайд санал нийлж байна.
Б. Болор 2010-03-19 22:33
тм шүү яах аргагүй үнэн зүйл бичсэн бнаа, хардалт гдг бол хэзээ ч араасаа сайн зүйл дагуулахгуй харин ч эсрэгээрэээ бдаг жамтай, гэхдээ бас нэг талаар нөхөр нь ч бай эхнэр нь ч бай итгэл даахгүй өөрсдөө хардуулах зүйл хийгээд байвал хэчнээн хардалт сайн зүйл авчрахгүй гэдгийг мэдэж бсанч тухайн хүн өөрийн инстикцээрээ л хардаж эхэлдэг нь буруутгах зүйл биш юм, аан тийн бас сэтгэлтэй , ХҮН ЧАНАР 2той нь ярь гэж бна энэ мэдээж үнэн л зүйл хэдий ч 2 биендээ сайн биш бол бас л сэтгэлий нь анхнаасаа бгагүй сэтгэлийг нь өөрийн болгож ярина гэдэг хэцүү лдээ за ингээд яриад бвал асуудал зөндөө гарч ирнэ лдээ, хүний амьдралийн асуудал ямар дуусна гж бх биш дэээээ заза яриагаа дуусгая даа
М. Мишээл Пингвин 2010-03-19 22:52
гэгээрцийм шиг юм яриад юүхүү :) зүгээр л би хичээнээ, одоохондоо хартай эсэхээ сайн мэдэхгүй байна, гэхдээ цаадхад чинь юм байж магадгүй ээ хэхэ
ер нь мөрөөрөө явж байгаа хүнийг зовоогоод ямар л олиг байхав дээ
T. Secret 2010-03-21 04:14
zuvhun gegeersen hun gegeerliin tuhai bichne gesen ug uu?