Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- ОЮУТНУУД ТӨВДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ... 3232
- Гэвш лам Түвдэндаштай хийс... 22
- Хаана Хэзээ Юу 155155
- 8-Р БОГД ГЭГЭЭНТЭН... 99
- ЛАМТАН ЗОПА РИНБУУЧИЙ БАГШ... 3131
- Бурханы шашин шинжлэх ухаа... 1414
- Монгол лам нарын ном. уншл... 2222
- Таалал болсон дотно хүнийх... 1313
- Таалал болсон дотно хунийх... 1919
- Шагшаавад / sila / 4646
Хайр сэтгэл араасаа байнга л хардалтыг дагуулж, хардалтыг ч байх ёстой гэдэг тогтсон үзэл хүн болгоны толгойд төрсөн цагаасаа суух юм.
Гэр бүлд гарах хэрүүл, маргааны суурь хөрс болох энэхүү буруу үзлийг сайнд нь эртхэн урвуулахгүйгээр гэр бүлийн амьдрал аз жаргалтай болох нь үгүй.
Өөрөөр хэлбэл баян тансаг ч бай ядуу тарчиг ч бай бүх хүн хардалт гээч буруу үзлийн мөн чанарыг ухаарч ойлгохгүйгээр гэр бүлийн тайван амьдрал гэдэг ойлголт хүмүүсийн үгийн сангаас хэтрэхгүй зөвхөн мөрөөдлийн хэмжээнд л үлдэх болно.
Би түүнд хайртай учраас, тэр миний нөхөр учраас, тэр миний эхнэр учраас зөвхөн минийх л байх ёстой, би л хайрлах ёстой, тэр зөвхөн намайг л хайрлах ёстой, миний юм бол минийх л байх ёстой гэсэн хүнийг өмчлөх сэтгэл нь хайрлуулж буй хүнийг гав гинжтэй төмөр хашаанд хоригдсон мэт эрх чөлөөгүй болгодог. Хардалт нь эхлээд хүний биеийн буюу ийш тийшээ явах, хүнтэй уулзах, сонирхолтой зүйлээ хийх гэх мэт эрх чөлөөг нь боогдуулдаг бол яваандаа бодож сэтгэх эрх чөлөөрүү нь халдана.
Сэтгэл зүрхээрээ л адгууслаг амьтанаас ялгардаг хүн гээч оюун ухаант амьтаны явах суух, бодох сэтгэх эрх чөлөөг нь боогдуулбал тухайн хүн сургуультай амьтанаас ялгаагүй болж үүнээс үүдэн гарах уур бухимдал нь хэрүүл маргаан, үл ойлголцол болон хувирч сэтгэлийн эрх чөлөөний төлөө хүн буруу зөв ямар ч үйлдэл хийж магадгүй.
Тэгэхээр хардалт гээч муу сэтгэлийг сайнд нь яаж урвуулах вэ? гэдэг асуулт бидний өмнө гарч байна. Би өөрөө эрэгтэй хүн болохоор илүү эрэгтэй хүний талаас бичье.
Бүсгүй хүн хангай шиг түшигтэй сайхан нөхөр , эрэгтэй хүн гоо сайхнаараа ерөнцийг уяраах сайхан эхнэртэй байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл таны сайхан эр нөхрийг бусад эмэгтэйчүүд сонирхож, дурлаж, хайрлаж байна гэдэг та бусдаас илүү азтай хүн гэдгийн баталгаа биш үү.
Хэрвээ таны нөхөр доожоогүй муу нэгэн байсан бол өөр бүсгүйчүүд таны нөхрийг тоох байсан гэж үү.
Тиймээс таны хайртай нөхрийг хайрлаж буй өөр эмэгтэйчүүд таны дайсан биш харин ч таны талархаж явах хүмүүс. Миний хүүхдийг ангийнх нь хүүхдүүд битгий шоглоосой миний хүүхдийг хайрлаасай гэж боддогтой адил эр нөхрөө ч мөн ийн бодох хэрэгтэй.
Эр хүн хайртай эхнэрийнхээ хардалтанд живж, бусад хүний хайраар дутсанаас л зам мөр нь бурууддаг. Та бодох байх л даа. Надаас өөр бүсгүйчүүд миний нөхрийг эзэмдэж надаас булаачих вий гэж. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч та өөрөө нөхөртөө итгэж сэтгэлийн эрх чөлөөг олговол нөхрийн чинь дотор орших “хүн чанар” гээч зүйл нөхрийг чинь муу үйлдэл хийхийг хориглон таны төлөө ажиллах болно. Харин эсрэгээр нь явах юм бол эсрэг үр дүн гарах вий. Сэтгэл гэдэг хориглож боосон зүйлийнхээ эсрэг зүтгэдэг хуультай. Та хэдий чинээ гэр бүлийн хүнээ хардаж бусдаас харамлана төдий чинээ таниас холдоно. Биеийг нь бус сэтгэлийг нь өөрийн болговол бие нь эсрэг хүйсний арван хүнтэй хамт байсан ч гэр бүлийн чинь хүн зөвхөн таныг л хайрлах болно.
Хүн дотроо өөрөө төсөөлж ургуулаад бодит зүйл болгон хардагаас биш нөхрийг чинь сонирхсон бүсгүйтэй нөхөр чинь учир ургуулах хүртэл өртөө илүү зай байдаг. Нөхөр чинь эсвэл эхнэр чинь бусдаас авсан сэтгэлийн эерэг эрч хүчийг гэр бүлдээ таньд л эргээд зориулах болно. Харин ч таны нөхөртөө гаргаж буй хайрын өгөөмөр итгэл сэтгэлийн үр дүнд та л гэр бүлийн жаргал эдлэнэ.
Гэр бүлийнхээ хүний гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг хараад уурлаж бухимдах бус харин ч “өөр охид бүсгүйчүүдийн харцыг булаасан ямар сайхан залуутай би гэрлэсэн юм бэ” гэж баярлах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тоохгүй доожоогүй нөхөртэй л бол таны нөхрийг хэн ч тоохгүй.
Бусдад тоогдохгүй хүн таньд ч мөн бие сэтгэлийн баяр баясалыг мэдрүүлж чадахгүй шүү дээ. Таны нөхрийн таныг хайрладаг, таньд ханддаг шиг сайхан зан аашыг өөр бүсгүйчүүд ч гэсэн мэдрэг.
Нөхрийнхөө сайн сайхан байр байдал, өнгө зүс, зан аашыг зөвхөн би л хүртэх ёстой гэсэн хувиа бодсон хармын сэтгэл тээж амьдрах аваас буян барагдах үүд хаалга нээгдэнэ.
Өглөг буян гэдэг зөвхөн лам нарт ашгийг харан ул боов тараах биш ээ. Та бусдад сэтгэлийн өглөг өргөж буян хураах боломж байхад үүнийг бүү хардалт хэмээх муу сэтгэлээр хаа. Таны нөхрийн сайхан царай зүс, зан аашнаас бусад эмэгтэйчүүд сэтгэлийн таашаал авч тэдний амьдрах итгэл урам нь улам нэмэгдэж байвал энэ таны бусдад өргөж буй сэтгэлийн өргөл буян биш гэж үү.


Чингис хааны хэлсэн сайхан үг байдаг. Хүний сэтгэлийг олвоос бие ни хаа холдох. Үнэхээр сэтгэлийг ни олчихвол бас итгэж байгаагаа мэдрүүлвэл тэр бие дутаахгүй болов уу...
Чингис хааны хэлсэн сайхан үг байдаг. Хүний сэтгэлийг олвоос бие нь хаа холдох. Үнэхээр сэтгэлийг нь олчихвол бас итгэж байгаагаа мэдрүүлвэл тэр бие дутаахгүй болов уу...?
- Харин яах бол?
Хүн болгонд өөр өөрийн амидралын туршлага бий. Би хэдийгээр хүний сэтгэлийг олвол бие ни дутаадаггүйг хувийн амидралдаа үзээгүй ч энэ үгийг өөрийн жаахан дуулсан дээрээ тулгуурлаад үнэний хувитай гэж бодож явдаг юм аа. харин бодит амидрал дээр хүмүүс хэлсэн үг ни ч худал байх болсон тул сэтгэлийг ни олсон гэдгээ мэдэх хэцүү болов уу... гэхдээ юм болгон худлаа биш байлгүй дээ гэж найдаж сууна даа.
Аливаа юмсын үнэн учрыг гүйцэт ухаараагүй мунхаг байдал нь хүн төрөлхтөн бидний нийтлэг шинж болоод буй. Энэ мунхагийн манан дотроо аливаа асуудлыг бүрэн төгс шийдэх гэж зүтгэсний дүнд ямар нэг асуудал үүснэ. Хардалт ч гэсэн тэдгээрийн л нэг.
Эмэгтэй хүн хайртай нөхрийнхөө хардалтанд живж, бусад хүний хайраар дутсанаас л зам мөр нь бурууддаг. Та бодох байх л даа. Надаас өөр эрчүүд миний эхнэрийг эзэмдэж надаас булаачих вий гэж. Тийм байж болохыг үгүйсгэхгүй ч та өөрөө эхнэртээ итгэж сэтгэлийн эрх чөлөөг олговол эхнэрийн чинь дотор орших “хүн чанар” гээч зүйл эхнэрийг чинь муу үйлдэл хийхийг хориглон таны төлөө ажиллах болно. Харин эсрэгээр нь явах юм бол эсрэг үр дүн гарах вий. Сэтгэл гэдэг хориглож боосон зүйлийнхээ эсрэг зүтгэдэг хуультай. Та хэдий чинээ гэр бүлийн хүнээ хардаж бусдаас харамлана төдий чинээ таниас холдоно. Биеийг нь бус сэтгэлийг нь өөрийн болговол бие нь эсрэг хүйсний арван хүнтэй хамт байсан ч гэр бүлийн чинь хүн зөвхөн таныг л хайрлах болно.
Хүн дотроо өөрөө төсөөлж ургуулаад бодит зүйл болгон хардагаас биш эхнэрийг чинь сонирхсон залуутай эхнэр чинь учир ургуулах хүртэл өртөө илүү зай байдаг. Эхнэр чинь эсвэл нөхөр чинь бусдаас авсан сэтгэлийн эерэг эрч хүчийг гэр бүлдээ таньд л эргээд зориулах болно. Харин ч таны эрнэртээ гаргаж буй хайрын өгөөмөр итгэл сэтгэлийн үр дүнд та л гэр бүлийн жаргал эдлэнэ.
Гэр бүлийнхээ хүний гар утсанд ирсэн мессеж, дуудлагыг хараад уурлаж бухимдах бус харин ч “өөр залуучуудын харцыг булаасан ямар сайхан бүсгүйтэй би гэрлэсэн юм бэ” гэж баярлах хэрэгтэй. Хэрвээ хэн ч тоохгүй доожоогүй эхнэртэй л бол таны эхнэрийг хэн ч тоохгүй.
Бусдад тоогдохгүй хүн таньд ч мөн бие сэтгэлийн баяр баясалыг мэдрүүлж чадахгүй шүү дээ. Таны эхнэрийн таныг хайрладаг, таньд ханддаг шиг сайхан зан аашыг өөр залуучууд ч гэсэн мэдрэг.
Эхнэрийнхээ сайн сайхан байр байдал, өнгө зүс, зан аашыг зөвхөн би л хүртэх ёстой гэсэн хувиа бодсон хармын сэтгэл тээж амьдрах аваас буян барагдах үүд хаалга нээгдэнэ.
Өглөг буян гэдэг зөвхөн лам нарт ашгийг харан ул боов тараах биш ээ. Та бусдад сэтгэлийн өглөг өргөж буян хураах боломж байхад үүнийг бүү хардалт хэмээх муу сэтгэлээр хаа. Таны эхнэрийн сайхан царай зүс, зан аашнаас бусад залуучууд сэтгэлийн таашаал авч тэдний амьдрах итгэл урам нь улам нэмэгдэж байвал энэ таны бусдад өргөж буй сэтгэлийн өргөл буян биш гэж үү.
Хэлсэн үгнээс чинь татаж оруулсан нь эргэлзэж байгаагаа харуулах гэсэн санаа, тэрнээс чамаас заавал хариу хүлээгээгүй юмаа, гэхдээ баярлалаа. Энэ бүлэгт оруулсан сэдэв, сэтгэгдлийг чинь өмнө нь хараад залуу хүн /шувуу болохоор хүйсийг чинь мэдэхгүй л байна хэ хэ/ гэж ёстой бодоогүй шүү. Ийм сайхан бага наснаасаа их юм уншдаг, мундаг мэдлэгтэй, бас зөв бодолтойд чинь талархаж байна. Дүүгээсээ сурах юм их байнаа.
Сэдвийн тухайд бол Хайртай бол хартай гэдэг үгийг зүгээр ч хэн нэгэн хэлчихээгүй байхаа. Маш уужим сэтгэлтэй, өгөөмөр өглөгч хүн л тэгж чадах болуу, амьдрал дээр эхнэр нөхрөө ийм байдалд хараад суух хүнийг бусад хүмүүс харин буруутгах нь их бусуу. Бараг л өөрөө арчаагүйдээ эхнэр нөхрөө алдлаа ухааны юм ярина биз дээ.
Бусдад сэтгэлийн өглөг өргөхийн тулд хайртай хүнээ найр тавьж өгөөмөр ханд гэж байгаа нь нэг талаас буян гэж үзэж болох ч нөгөө талаас бурхны ёсонд зааснаар бусадтай яавал бас буруу энэ тэр гэж байдаг билүү, сайн мэдэхгүй байна л даа. Тэгэхээр нүгэл үйлдэхийг нь бас хараад суух болчихоод ч байх шиг. Мөөжиг маань энэ тал дээр ю гэж бодож байгаа бол.
Намайг буруу ярьж байвал уучлаарай уншигчидаа.
Хайр сэтгэлийн харилцааны хамгийн сайхан хувилбар нь тухайн хосын хэн хэн нь хэзээ ч мөн чанараа, өөрөө өөрийгөө, хайр сэтгэлээ, хайртай хүнээ хуурахгүй хэмжээний ухамсартай байх тохиолдолд л бодит зүйл болж биелдэг биз...
Миний их юм мэдэх гэж юу байх вэ. Байгаа бол сайн багш нар, ээж аав, сайн анд нөхдөөс сурч, дуулсаны л ач биз ээ. бичлэгээс иш татаад яах бол гэхээр ни надаас асууж байгаа юм бодоод өөрийн санаагаа хэлсэн юм. хэхэ.
Гэр бүлийн амидралд яаж байх ёстойг өөрөө гэр бүлгүй болохоор сайн мэдэхгүй юм аа дүү ни. Ямар ч байсан судалгаа болоод, эмпирээс ажиглахад өнөөгийн гэр бүлүүдэд учирч байгаа олон бэрхшээл байгаагийн нэг ни л хардалт болов уу. Бусад эдийн засгийн шинжтэй асуудлууд бол шийдэгдэх боломжтой байх. Харин хардалт бол эмчлэгдэх буюу шийдэгдэхэд хүнд асуудал. Тиймээс ч хардалтийг сэтгэл судлаач нар нэг төрлийн сэтгэлийн эмгэг гэж үздэг гэнэ ээ. Тэгээд тэр эмгэг ни хэт хүндэрвэл хүн өөрийн үйлдэлдээ хяналт тавиж чадахгүйд хүрч, нөгөө хүнээ хийгээгүй үйлдлийг ни хийсэн, ярисан мэтээр ургуулан төсөөлж эхлэх ба үүндээ өөрөө үнэн мэт үнэмшиж итгэдэг аюултай. Нэгэнт үнэн биш юмны араас хөөцөлдөж өөрийгөө болоод нөгөө хүнээ ангуучилж зовоож эхлэх ба энэ дайнд үрэгдэх хүн бишгүй. Гэмгүй нэгнийг гэмтэн мэт харж эхэлнэ. Гэх мэтээр хардалт хэмжээнээсээ хэтэрвэл хар мөртэй байдагыг л сэдэв нээсэн хүн учирлах гэсэн юм уу даа.
Хайртай бол хартай гэдэг үгэнд үнэний ор бий. Хэн ч өөрийн хувид үнэтэй цэнэтэй юмандаа харам байлгүй яах вэ. Гэхдээ эд матэриалыг бол өмчилж болно, хүнийг хэзээ ч өмчилж болохгүй гэдгийг л хосууд мартдаг шиг байгаа юм. Тэгээд л хуви хүний орон зайд халдаж эцэс төгсгөлгүй хэрүүл уруултай, гомдолын хорон үгтэй хардалт эхэлдэг байх. Тэгэхээр нэгэнт гэр бүлтэй хүмүүс бол хааяа ч болов ажлаасаа түр хөндийрч, 2 чиглэлээр сайтар ярилцах хэрэгтэй болов уу. 1-рт хамтдаа өнгөрсөн амидралаа нэг дүгнэж ,алдаа оноогоо цэгнэж, дараа дараагийн тэдэн жилүүдэд ямар ажлыг хийж гүйцэтгэх вэ, гэх мэт гэр бүлийн эдийн засаг болоод, амралт, худалдан авалт зэрэг гэр бүлийнхээ социал болоод эдийн засгийн төлөвлөгөөгөө яс боловсруулж гаргах, санхүүгийн асуудлаа ямар байдлаар сайжруулах вэ гэх мэтийн тухай хүлээцтэй ярилцаж төлөвлөх хэрэгтэй болов уу .Ихэнх гэр бүлүүд төлөвлөгөөгүйгээр урсгалаараа амидардаг тул эдийн засаг ни ч сэргэхгүй, олигтой ч амарч чаддаггүй. 2-р гэвэл Хамгийн чухал асуудал болох бие биенээ ойлгох. Үүнд өнгөрсөн хугацаанд гаргасан бие биений ноцтой алдаа болон, гомдоосон, сэтгэл зовоосон асуудлыг ярилцаж сэтгэлд хурсан гомдол, энэ тэр гахаж дарсан сэтгэгдэлүүдээ гаргажж, уйлж инээж, уучлалт гуйж, хийж амжаагүй тайлбар бүгдээ хийх хэрэгтэй юм шиг.
Хүнд ухаанаас гадна сэтгэл гэж хүсээгүй байхад л ууралдаг, гомддог, хорсдог, хорсуулдаг гайтай зүйл байдаг. Тэрнийг л сайн ойлгож, удирдаж, цэвэрлэж, бэхжүүлж байхгүй бол сэмэрхий, сэвтэй сэтгэлтэй хүнтэй удаан нөхөрлөхгүй... Гол ни нөгөө хүнээ тусдаа биеэ даасан хүн, өөрийн гэсэн хийх дуртай зүйлтэй, дуртай үзэх кино, спорттой, ганцаараа хааяа гэр бүлгүйгээр байж бодлоо цэгцлэх хэрэгцээ гардаг гэх мэтийг л мартаж болохгүй болов уу. Тэр үеүүдэд ни хардаж болохгүй шүү хэхэ.
Харин гэр бүл арай болоогүй байгаа хэсэг ни битгий яар, хүнээ сайн судалж таних хэрэгтэй. Энэ итгэл даах хүн үү үгүй юу, ууралсан үедээ хэр ухаанаа алддаг хүн бэ, хэр тэвчээртэй вэ, зовлонд амархан сөхөрдөг нөхөр үү гэх мэтээр ажиглаад, асуугаад л бай. Тэгэх юм бол сүүлд ни хардааж ч юм уу, энэ тэр болж зовохгүй болов уу. Аливаа муу үйлийг гарахаас ни бүр өмнө гарах үрийг ни тарихгүй байх хэрэгтэйг буддистууд юу эс андах вэ.
Хүн болгонд
өөрийн ухаан бий, түүнийг ни хүндэл
хувийн орон зай байх ёстой түүнийг ни бүү хөнд
хийх дуртай зүйл бий түүнийг ни бүү хоригло
сэтгэлээ нээх хэрэгцээ бий сайн сонс
За тэгээд байхад болохгүй нөхрийг хардахад гэмгүй дээ хэхэ. Гэхдээ ухаант эмэгтэйчүүл, уужим эрчүүд биенээ хүндэлж, ойлгохыг л хичээвэл болно биз дээ нөгөө Жавхлангийн дуулдагаар хэхэ.
Урт юм бичсэн байна хүлцэл өчие.
1. ..........Тиймээс ч хардалтийг сэтгэл судлаач нар нэг төрлийн сэтгэлийн эмгэг гэж үздэг гэнэ ээ. Тэгээд тэр эмгэг нь хэт хүндэрвэл хүн өөрийн үйлдэлдээ хяналт тавиж чадахгүйд хүрч, нөгөө хүнээ хийгээгүй үйлдлийг нь хийсэн, ярьсан мэтээр ургуулан төсөөлж эхлэх ба үүндээ өөрөө үнэн мэт үнэмшиж итгэдэг аюултай...............
гэсэн хэсэг бол маш үнэн. Хардалт бол сэтгэцийн эмгэг өвчин бөгөөд өвчний үе шат ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг тухайн хүний үйлдлээр гадарлаж болно.
2. ..........Хүн болгонд
өөрийн ухаан бий, түүнийг нь хүндэл
хувийн орон зай байх ёстой түүнийг нь бүү хөнд
хийх дуртай зүйл бий түүнийг нь бүү хоригло
сэтгэлээ нээх хэрэгцээ бий сайн сонс..............
үүнийг л бүх хүн анхаарч ойлгох ёстой юмаа.
ер нь мөрөөрөө явж байгаа хүнийг зовоогоод ямар л олиг байхав дээ
уур биеийг зовооно...хардалт ч бас 2 биеийг зовоох юм байна.
Халамж үгүй бол хайр үгүй болно. Итгэл үгүй бол сэтгэл бас үгүй болно гэж ярьдаг. Ингэж бодхоор хайр агуу хирнээ эмзэг. Хайр гэдэг хүний сэтгэлийн хамгийн гэгээлэг зүйл, харин хардах, үл итгэх явдал бол хүний сэтгэлийн нэгэн гэм, шунал хийгээд мунхагийн илрэл юм. Нэгэнт Хардалт -Гэм учраас сэтгэлдээ хадгалах нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй ба өөрт маш хэцүү бөгөөд өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх чадвар, хүнд итгэх итгэл цаашилаад хүний сэтгэлд байдаг хайр бүгдийг алхам алхамаар үгүй болгоно. Үнэхээр хар нь хөдөлөөд, үл итгэх явдалд автаад байдаг бол сэтгэлээ таних баясалгалд сууж бас энэ тухай ном судар судалж унших хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн өөрөө ядаж л сэтгэлийн амар амгалантай болох юм. Энэ хорвоод минийх гэж тачаан дурлаж байгаа бүх л зүйл хий хоосон гэдгийг гүйцэд ухахгүй юмаа гэхэд хэзээ нэг цагт жамаар хагацахын хооронд биенийхээ сэтгэлд хар муу санаа, хурц үгээр сэв хийх хэрэг юун. Хүн бусдыг хайрлаж бусдаас өгсөн хайрынхаа хэрээр хайр, хүндлэлийг хүлээх үедээ амьдралын аз жаргалыг илүү их мэдэрдэг. Хүнийг хардаж, хүнд итгэж чаддаггүй хүн хүнийг хэзээ ч өөрөөсөө илүү хайрлаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл би чамд өөрөөсөө илүү хайртай учраас хардаад байна гэдэг үг худлаа гэсэн үг юм. Яагаад гэвэл хардах гэдэг минийх гэж хэт их тачаах, би гэж хар амиа боддогийн нэг илрэл шүү дэ. Тийм хүмүүс хэзээ ч амьдралын аз жаргалыг төгс утгаар нь мэдрэхгүй өнгөрөх юм. Иймээс зарим хүмүүс хайрлах гэдэг заримдаа хэцүү гэж ярьдаг гэж би ойлгодог. Хайр гэдэг өөрөө боди сэтгэлийн үр учраас түүнийг сайнаар дэлгэрүүлж чадсан хүн хардах үл итгэхийн гэмд сэтгэл нь учрахгүй юм. Ухаалаг уужуу байж хар гэдэг сэтгэлийн мунхаг гэмээс хол байх нь бусдад биш надад л тустай гэж ойлгож чадах л хамгийн чухал юм да. Гантуглгын дээр хэлсэнчлэн таны бүсгүй/залүү-г хүмүүс хайрлаж, сайшаах нь таныг хичнээн сайн, сайхан хүнтэй хамт байгааг баталж байгаа хэрэг. Ингэж сайн санаагаар аливаад хандлаа гээд хэзээ ч хар муу үрд хүрэхгүй ээ гэж эцэст нь товчлон хэлмээр байна.
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.