Надад асуух зүйл байна...
Сайн байцгаана уу, та бүхэн энэ хэсгийг өөрийн мэдэхийг хүссэн зүйлсээ туршлагатай загасчдаасаа асууж өөрийн мэдлэг чадвараа өсгөхөд хувь нэмэр болгоорой.
Сайн байцгаана уу, та бүхэн энэ хэсгийг өөрийн мэдэхийг хүссэн зүйлсээ туршлагатай загасчдаасаа асууж өөрийн мэдлэг чадвараа өсгөхөд хувь нэмэр болгоорой.
Б. Чинзориг 2010-03-13 20:08
Манайхаан надад нэг асуух зүйл байна аа. Загасны хэрэгсэл дээрх мэдээллүүдийг хэрхэн ойлгож унших вэ? Өөрт хэрэгтэй уурга, катушка ер нь тэгээд хэрэг болох зүйлээ сайн мэдэхгүй байж загасчин болно гэдэг худлаа биздээ. Дэлгүүрийн гаруудаас нь асуухаар орлогоо бодсон сайхан нөхдүүд маань толгойг 360 градус эргүүлж байгаад зарахаа бодоол... Тэгээд мань мэт шиг туршлагагүй нөхдүүд хулхидуулаад нэг удаагийн хэрэгсэлтэй болох жишээтэй. Энэ талаар та бүхнээс зөвлөгөө авахыг хүсч байна.
Б. Оюунболд 2010-03-13 22:08
Миний бодлоор бол анхан суралцаж байгаа нөхдийн хувьд хаашаа юу барих гэж явах гэж байгаагаас шалтгаалаад уурга дэгээгээ сонгосон нь дээр байх үнэтэй эд аваад дэмий биздээ хугалаад алдаад таарна. Хямдхан нөөц хэрэглэлтэй л явбал дээр байх дараа нь тэгээд чи өөрөө суралцаад юунд сайн ордог аль нь хэрэгтэй гээд мэдээд авна шд
Н. Жаргал 2010-03-14 20:52
Тий штэ, Оюунболд оо. Гайгуухан юм авчих тэгээд яваандаа өөртөө таарсан юм аа авна биз, Чинзориг оо. Уурганы урт нь хамгийн бага нь 2.70, дээдт ал нь 4.50-70 байхад л болно. Авахдаа сунгасан уурга нэг гараараа сэгсрээдэх,3-4 удаа туялзаад боливол болнав дээ. Цууралт үүссэн үгүйг сайн хараарай. Панд / катушк / хямд хужаагий юм битгий аваарай, уул нь бүгд л хужаа лдаа. 3.500-4000мянгыхыг битгий аваарай. зүгээр л 15-18000 зүгээр
Д. Энхбат 2010-03-14 23:54
Авах гэж байгаа уурганыхаа бөгсөн талын тагы нь онгойлгоод хар үенүүд нь нимгэн байвал дэмий, зузаан тусмаа сайн байдгийн.
Б. Чинзориг 2010-03-15 10:10
Зөвлөгөө өгсөн ах нартаа баярлалаа. Би намар Глобе-ийн нэг 2,70-тай уурга, Дам-ийн катушка авсийн. Хүнээс асуусан чинь катушка нь харин дажгүй сайн юм байна гэсэн. Уурга нь бас гайгүйн байх гэсэн би лав 3 хугалсан хэхэ. Яг адилхан нэг фирмийн уурга байж үнэ нь ялгаатай байгаад байдаг. Энэ яагаад ийм байдаг юм болоо? Фирмээсээ тэгэж гаргадаг юм уу болов уу, хулхи нь бас гараад байна уу?
Н. Жаргал 2010-03-15 10:26
Үгүй яаж байгаад хугалчихдаг байна аа? Хульхи ч байсан тэгэж хугарахгүй дээ. Загасаа гаргахдаа хүчлэх шаардлагагүй штэ: урсгалаа дагуулаад тэгэхдээ утсаа суллаж болохгүй. Зугуухан мөртлөө өөрөөр нь гаргуул , эхэн үе дээ л тэмцээд цаадах чинь хэл нь унжичхана штэ. Тэгээд эрэг дээр уургаа тавихдаа дээгүүр нь алхаж байгаад хугалсан байх даа, а? Юу харж явдаг байна аа? Уурганы дээгүүр ч алхаж болохгүй штэ, монгол хүн байна даа. Шидэж байхдаа саваад хугална гэж байхгүй. Уурга хэрэгслээ хайрлаж гамгаж байх хэрэгтэй: тэр чинь чиний хэрэгсэл, зэвсэг, хань, найз охин чинь гэсэн үг. Бусдад өгөхгүй зөвхөн өөрөө эдлэ, хүйтэн халуун, ус цаснаас, өөр хүнээс, механик гэмтлээс хамгаалахгүй бол юу гэж уурга чинь өгөөжөө өгөх вэ дээ, тийм биз?
Н. Жаргал 2010-03-15 10:29
Эргээд уншисан чинь өвгөн шиг гайгүй үглэчихсэн байдаг шүү.
Б. Чинзориг 2010-03-15 11:53
Дахиж хугалахгүй байх тал дээр сайн туршлага хуримтлуулсаан. 3 хугалахдаа 3 өөр янзаар хугалсан. Туршлагагүй хүнд чинь энгийн мөртлөө олон зүйлс том шалтгаан болдог юм байна лээ. Даацын гэсэн циллодон уурганууд байгаад байсан. Тэр ер нь хэр бол.
Т. Бабуур 2010-03-16 16:59
Хугархай уургаа ашиглаад өвлийн уурга хийж болно ш дээ
Н. Жаргал 2010-03-15 13:52
Даацын уургаар том голуудад том загас барихад таатай байх тэгэхдээ, түүнд таарсан хүнд панд / катушк/ хэрэгтэй болно түүнээ дагаад том поппер, хүнд воблёр г.м.,шаардлагатай болно. Том загастайгаа спиннингээр, уургаар тэмцэлдэж барьсан нь кайфтай штэ. Загасыг заавал найдвартайгаар гаргаж, гарцаагүйгээр барих гэж зүтгэх хэрэггүй штэ, түүнд амьд үлдэх шаанс үлдээ л дээ. Тийм болхоор даацын том уургаар яахав дээ. Ямар троллингоор барих гэж байгаа биш.
Д. Хэнчээ 2010-03-20 14:49
манайхаан загасны хэрэгсэл эрдэнэтд хямдхан байдаг юм байна лээ. Хамгийн үнэтэй газар гэвэлДархан шүү миний мэдхээр. Хамгийн дохиромжтой сатурк хэдтэй байдаг юм
Н. Жаргал 2010-03-20 15:36
За ёстой наадах асуудлыг чиньмэдэхгүй юм байна. Загасчидтай солио хийнээ ,нэг нэгэндээ дутууг нь өгж авдаг болохоо мэдэхгүй юм байна. Гаднаас найз нар км-ээр нь явуулах тохиолдол байна. Харин утас /сатурк/ авахдаа хуруундаа ороогоод тат :тасрахгүй бол гайгүй утас, дөнгөж татхад тасравал хатсан утас байна. Утсаа аваад нимгэн гялгар уутанд хадгалаж байгаарай, хатахгүй штэ, харанхуй газар байлгаарай. Альчулиралбайрихаабодвол 2-ын утас дээр даацыг нь хараарай ихэнхдээ 3-4 кг даацтай. Япон утас 6 кг даацтай
Н. Жаргал 2010-03-20 15:39
Эрчлээ суусныг анзаараарай. Нэгэнт ийм утас байвал 9 давхарын айлын тагтнаас / жиш манайх/ утасны үзүүрт нь тугалга хийгээд доош нь буулгаад эрчлээг нь гаргаж болно. Эочлээтэй утасгайгүй юманд дороо тасардагюм. Тэгээд жараахайдвал эргүүлэг хийж барьдаг биз дээ.
Д. Лхагвасүрэн 2010-03-22 14:14
Жаргал ах гэж нэг бөөн туршлага, мэдлэг байнаа.... Ноднин нэг Ялбаг руу ах нартайгаа хамт загасанд явдаг юм боловоо хөөрхий... Сатуркаа ороолцолдуулаад, эргүүлээд татдаг юмыг нь яг юу гэдэг юм бол доо тэрийгээ хугалаад гэх мэтээр тэгэс ингэсхийсээр байгаад л таарсан даа хөөрхий... Хүмүүс хажууд том том хүрэн улаан ленокууд гаргаж ирээд байдаг... Би юу ч үгүй нэг тиймэрхүү л явалт болсон доо зайлуул.... Над мэтийн туршлага юу ч үгүй нөхдүүдэд юухэн хээхэн ч хэлээд өгсөн хэрэг болох учир мэдлэгээсээ харамгүй хуваалцаарай, таминь гэж хүсэх байна....
D. Zorig 2010-03-23 03:15
Сатуркаа жорлонгийн бочкийд хадахлах их зүгээр бдаг юм бн лээ.
Н. Жаргал 2010-03-23 09:07
Утасыг усанд удаан байлгавал хэт уян болох доо. Гялгар уутанд сайн ороогоод хийхэд л гайгүй дээ.
Я. Өсөхбаяр 2010-03-24 14:39
saihan gyalgar har uutand oroogood, nar tusahgui gazar hadagalah yostoi.
D. Enkhbat 2010-03-23 11:59
Сатурка 0.4-0.4,5, эс бэгээс 0.5 размерийнх байвал зугээр, гэхдээ нарийн нь дээр шуу. ийм Размерийн утас бүдүүн нарийн янз янз байдаг. Хуучны дээр үеийн болон Хура-гиин сатуркууд бүдүүн байдаг. Сүүлийн үеийн энэ размерийн сатуркууд их нарийн болсон байгаа. Мөн хэрэглэж чадваал даавуутсууд чх зүгээр. Гэхдээ зөвхөн зун хэргэлэх л бололмжтой. хулхины сатуркууд эхлээд хэрэглэхэд бөх юм шиг мөртлөө нэг удаа хэрэглээд л уян хатан чанар нь алдагдаад тасраад байдаг. Харин хадглахын хувьд Жаргалын ярьсаны дагуу л хий хэрэгтэй. 0.2-0.3 -ийн утсийг шинээр сурч буй хүн бол бөавах хэрэггүй загасаа гаргаж чадахгүй тасдаад дуусна. Ер нь даацын уурга дэмий дээ. Харин хөнгөн уургаар, нарийн утсаар загасаа тоглуулж кайф авч загас барих нь зүгээр. Тэгэж байж загас баррьж сурах байх гэж бодож байна.
Б. Чинзориг 2010-03-23 16:12
Загас өгсөж, уруудах, жижиг голруу хэзээ ордог, загасны улиралын мөчлөгийн талаар мэдээлэл өгөөч.
Я. Өсөхбаяр 2010-03-23 23:19
Ер нь хятад сатууркыг жил болгон солиж бсан нь гэмгүй. Нэг гайгуй юм орчихдог, сатурк муу бж бгаад алдвал хайран юм болно. Ер ни загас барих, загасчилах спортод сонирхолтой хун бол энгийн загасчнаас арай ондоо бх ёстой гэж би боддог.
Адаглааад л хэрэгсэл багаж сайтай, бас чанартай юм хэрэглэдэг бх хэрэгтэй.
Өчнөөн хол явж очичоод юм гуйгаад бдаг хумуустэй зондоо л таарч байлаа,
Бас багаж хэргсэлээ хүнд хамаагуй хэрэглүүлэх ер нь дэмий.
D. Zorig 2010-03-23 23:31
Тийм дээ хятад сатууркыг жил болгон солиж бсан нь гэмгүй бх. Fluorocarbon сатуурк зүгээр юм шиг бн лээ, харин жаал үнэтэй.