2010-03-13 19:47:23

“YOUNG TOURISM PRO” УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“YOUNG TOURISM PRO” УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ
“YOUNG TOURISM PRO” улсын уралдаан нь Магадлан Итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулиудын Англи хэлний орчуулагч болон Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 3-р дамжааны оюутнуудын дунд 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Young Tourism Pro” улсын уралдаан нь Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр оюутнуудын дунд зохион байгуулагддаг томоохон уралдаан юм.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, Монголын Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал болоод байгаа мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөн бий болгож төгсөгчдийн чанарыг сайжруулах.
АЧ ХОЛБОГДОЛ: Амжилттай оролцсон нийт оюутнуудыг Аялал жуулчлалын салбарын томоохон байгууллагуудтай (Селена Трэвел, Нью Жуулчин Турс, Бишрэлт Плаза, Нарантуул зочид буудлууд, Говь Мираж, Хаан Жимс, Говь дисковери, Тойлогт жуулчны баазууд гэх мэт) холбож, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага хийлгэх, төгсөхөөсөө өмнө ажлын байраа олох боломжоор хангах, мөн тэдний мэдээллийг Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэргэдэх хүний нөөцийн мэдээлийн санд бүртгэж, мэргэжлээрээ ажиллахад нь зуучилж өгөх.
ОРОЛЦОГЧДЫН ХҮРЭЭ: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн Англи хэлний мэдлэг сайтай, эсвэл Англи хэлний ангийн бөгөөд аялал жуулчлалын бага ч гэсэн мэдлэг туршлагатай, өөртөө итгэлтэй, ирээдүйд аялал жуулчлалын салбарт ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй 3-р дамжааны оюутнууд.
УРАЛДААН ЯВАГДАХ ҮЕ ШАТ, ЗОХИОГДОХ ГАЗАР: “Young Tourism Pro” улсын уралдаан 2010 оны 3 сарын 15 – 4 сарын 17 -ны хооронд 2 үе шаттайгаар явагдана.
ЭССЕ БИЧИХ: 2010 оны 3 сарын 22 – 4 сарын 03 хүртэл оролцогчдын мэдүүлэг болон эссэг ytp@selenatravel.com хаягаар авна.
Эссэний сэдэв: “Монголын Аялал Жуулчлалын Боловсрол” (үгийн тоо 500-аас доошгүй. Оролцогч нь өөрийн овог нэр, сургууль, дамжаа, багшийн нэр, цол зэргийг заавал бичсэн байна)
1-Р ШАТ: 2010 оны 4 сарын 10-нд явагдах бөгөөд (явагдах газрыг мэдэгдэх болно) эхний шатнаас шалгарсан 80 оюутан оролцоно. (Энэ шатанд оролцох оюутнуудын нэрсийг харгалзах вебсайтууд дээр гаргаж мэдэгдэнэ).
Шалгаруулалт:
1. Англи хэлний мэдлэг шалгасан тест бөглөх
2. Билет сугалан, аялал жуулчлалын холбогдолтой асуултанд хариулах (Монгол хэлээр)
2-Р ШАТ: 2010 оны 4 сарын 17-нд явагдах бөгөөд (явагдах газрыг мэдэгдэх болно) 1-р шатнаас шалгарсан эхний 25 оюутан оролцоно.
Шалгаруулалт:
1. IQ тест (30 минут)
2. Англи хэл дээрх кейс (кейс тус бүр 2 асуулттай)
3. Илтгэл (Илтгэлийн сэдвийг 1р шатны шалгаруулалтын дараа мэдэгдэнэ)
Уралдааны ерөнхий зохион байгуулагчид:
БОАЖЯ, Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх Сан, Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэг
Уралдааныг санаачлагч, ерөнхий ивээн тэтгэгч: Аялал жуулчлалын Селена Трэвел Групп
Уралдааны ивээн тэтгэгчид: Талын Нүүдэлчид Жуулчны бааз, Нью Жуулчин Турс ХХК, Говь Мираж жуулчны бааз.
Мэдээллийн ивээн тэтгэгчид: ТВ5 суваг, Өдрийн Сонин, Нийслэл Таймс сонин, МОНЦАМЭ агентлаг.
www.guidemongolia.com
www.travelnews.mn
www.mongoliatourism.gov.mn
Уралдааны хамтран зохион байгуулагчид: МУИС, ХИС, ШУТИС, МУБИС, ХҮДС, ИЗИС, Гурван-Эрдэнэ БДС, Отгонтэнгэр Их Сургууль, Сэрүүлэг ДС, Газарчин ДС.
Уралдааны шагнал урамшуулал:
1-р байр: “Young Tourism Pro” цом + 250,000 төгрөг. Ивээн тэтгэгчийн шагнал
2-р байр: Батламж + 150,000 төгрөг. Ивээн тэтгэгчийн шагнал
3-р байр: Батламж + 100,000 төгрөг. Ивээн тэтгэгчийн шагнал

Уралдааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар доорх хаягаар холбоо барина уу.
Email: ytp@selenatravel.com; Утас: 70183499; 99090087



Сэтгэгдлүүд