Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- Delhiin tsetserlegt hureel... 00
- Лекц, сургалт, танилцуулгы... 22
- Нийтийн Номын Сангийн туха... 66
- Хотын төв номын сангийн Үү... 22
- энэ 1 өгүүлбэрийг Англи хэ... 22
- Нийтийн номын сангаас ямар... 44
- Нийтийн номын сан таны амь... 11
- Хотын нийтийн төв номын са... 11
- Хотын нийтийн төв номын са... 00
- Номын санд ашиглагдах прог... 44
Вэб хаяг: http://pl.ub.gov.mn
Twitter ID: ub_plibrary
Имэйл: ubplibrary@gmail.com


Written by Tuvshintogtoh
Wednesday, 10 March 2010 19:22
“Номын сан – бидний тасралтгүй боловсрох төв” шилдэг илтгэл шалгаруулах уралдаан
Зорилго
Номын санг уншигчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Тиймээс номын сан зөвхөн ном унших үйлчилгээ үзүүлээд зогсохгүй уншигчийг хөгжүүлэх, мэдлэг боловролыг нь дээшлүүлэхэд чиглэсэн олон талын мэдээлэл, соёл танин мэдэхүйн үйл ажиллагааг / уулзалт, өдөрлөг, үдэшлэг, маргаан мэтгэлцээн г.м/ явуулдаг.
Иймд уншигчийн мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх зорилгоор номын сангаас явуулдаг мэдээлэл, соёл танин мэдэхүйн үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх, боловсронгуй болгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа үр өгөөжтэй, зөв өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх мөн уншигчдын тасралтгүй боловсролоо дээшлүүлэх үйл явцыг дэмжих чиглэлээр үйл ажиллагааны шинэлэг арга хэлбэрийг бий болгоход номын сангаар үйлчлүүлэгчдийн санал бодлыг тусгах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Тавигдах шаардлага:
1. Олон нийтийн хэрэгцээ сонирхол, хүүхэд залуучуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний мэдлэг, чадвар, хандлагын төлөвшилд хувь нэмэр оруулж чадахуйц шинэ санаа, шинэлэг үйл ажиллагааны хэлбэрийг тусгасан байх ба сайн дурын клуб, хүмүүнлэгийн болон нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран явуулах арга замыг тодорхойлсон байна
2. Үсгийн хэмжээ 12, Arial фондоор А4 хэмжээтэй цаасан дээр бичсэн байна.
3. Ашигласан материалын жагсаалтыг / ном, хэвлэмэл материал, Вэб хаягийн нэр гэх мэт/ тодорхой бичиж ирүүлнэ.
4. Илтгэлийг 5-8 минутанд багтаан тавина.
5. Нэр, хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлнэ.
Бүтээлийг хүлээн авах, шалгаруулах хугацаа:
Уралдаанд ирүүлэх материалыг 2010 оны 4 сарын 10-ний дотор Нацагдоржийн нэрэмжит УБ хотын Төв Номын Сан, Америк соёл мэдээллийн төв дээр хүлээн авч, шилдэг 10 илтгэлийг шалгаруулж эцсийн шалгаруулалтанд оруулна. Эцсийн шалгаруулалтанд уралдаанд оролцогч илтгэлээ тавих бөгөөд шилдэг 3 илтгэлийг шалгаруулж байр эзлүүлнэ.
Шалгаруулалт:
2010 оны 4 сарын 16-ны өдрийн 14 цагт УБ хотын Төв номын сан, Америк Соёл Мэдээллийн Төвд болно.
Холбоо барих хаяг: УБ хотын төв номын сан, Олон нийтэд үйлчлэх тасаг
Лавлах утас: 70115704, 99833178, 93010878
Шагнал, урамшуулал:
1 байр: Өргөмжлөл, 10000 төгрөгний гэрээр ном авах эрх болон АСМТ-н төлбөргүй интернэт үйлчилгээгээр 3 удаа, 2 цаг дараалан үйлчлүүлэх эрх
2 байр: Өргөмжлөл, 5000 төгрөгний гэрээр ном авах эрх болон АСМТ-н төлбөргүй интернэт үйлчилгээгээр 2 удаа, 2 цаг дараалан үйлчлүүлэх эрх
3 байр: Өргөмжлөл, 3000 төгрөгний гэрээр ном авах эрх болон АСМТ-н төлбөргүй интернэт үйлчилгээгээр 1 удаа, 2 цаг дараалан үйлчлүүлэх эрх
Written by Begzsuren
Tuesday, 16 March 2010 14:55
БСШУЯамнаас Нийслэлийн засаг даргатай байгуулсан 2010 оны Үр дүнгийн гэрээнд "... ачаалал ихтэй үед Нийтийн номын сангуудыг уртасгасан цагаар ажиллуулах..." тухай заагдсаны дагуу Хотын нийтийн төв болон салбар номын сангууд нь 2010-3-16 өдрөөс 2010-6-15 өдрийг хүртэл хугацаанд дараах уртасгасан цагийн хуваариар ажиллана.
Мягмар - Пүрэв: 9-21
Даваа, Баасан, Бямба, Ням: 10-19
Жич:
- сар бүрийн сүүлийн долоо хоногийн Мягмар гаригт их цэвэрлэгээ, дотоод ажилтай өдөр тул, уншлага үйлчилгээг хааж, зөвхөн гэрээр олгосон номоо буцааж авдаг.
- номын сангийн хаахаас 1 цагийн өмнөөс эхлэн уншигч гаднаас оруулдаггүйг анхаарна уу.
Хотын нийтийн төв номын сангийн өдөр тутмын үйлчилгээнд байгаа нэг хүндрэлтэй зүйл бол Уншигч авч уншиж байгаа номноосоо хувилуулж авах явдал байдаг.
Номын сан нь Канон ажиллуулдаг иргэнтэй түрээсийн гэрээ байгуулж энэхүү үйлчилгээг зохион байгуулж өнөөг хүрсэн.
Номноос тодорхой хэдэн хуудсыг хувилуулж авах үйлчилгээг бид Захиалгат үйлчилгээ болгон өөрчлөх санал дэвшүүлж, уншигч хэрэглэгч та бүхнийг саналыг авахаар шийдлээ.
Уншигч та Ямар номын хэддүгээр хуудсуудыг хувилуулж авахыг хүссэн захиалгын хуудас бөглөж Лавлагааны номын санчид өгнө. Эсвэл имэйлээр хүсэлтээ явуулж байна. Таны захиалгыг хүлээж аваад захиалгын жагсаалтыг үндэслэн хэдэн цагийн дараа авах боломжтойг мэдээлнэ.
Ийнхүү та каноны дэргэд дараалалд зогсдог үнэт цагаа өөр хэрэгцээт зүйлдээ зарцуулах боломжтой болно.
Ийм үйлчилгээг бий болгох нь номыг олон дахин канон дээр авчирч, хуудсыг нь дэлгэж дарж, наалдасыг нь салгаж улмаар номын бүрэн бүтэн байдал алдагдахаас сэргийлэх сайн талтай гэж бид бодож байна.
Хэрвээ та энэ үйлчилгээг бий болгохыг дэмжиж байвал, санал хүсэлтээ mcl_begee@yahoo.com имэйл эсвэл http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=169:2010-03-26-09-12-12&catid=1:latest-news&Itemid=50 хуудасны Comment-д бичээрэй. Баярлалаа.
1617 Утасны лавлах үйлчилгээгээр Номын каталогийн мэдээллийг түгээж байна.
Written by Begzsuren
Wednesday, 19 May 2010 10:21
Хотын нийтийн төв болон салбар номын сангуудад байгаа номуудыг Утсаар асууж мэдэх боломжийг UB Лавлах 1617 утасны үйлчилгээний компанитай хамтран бий болголоо. Тус утасны үйлчилгээ нь 24 цагаар ажиллах тул, одоо номын санд тийм ийм ном байна уу гэдгийг мэдэхийн тулд номын санд ирэх шаардлагагүй боллоо.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын номын сангуудад жишиг болсон 24 цагийн
Утасны лавлах үйлчилгээг Хотын нийтийн төв номын сан нь UB Лавлах 1617-тай хамтран явуулж эхэлсэндээ, үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс талархалаа илэрхийлье.
БАТЛАВ: “ТӨГС УЧРАХУЙ” ХХК-НЫ ЗАХИРАЛ Б.НЯМДЭЛЭГ
БАТЛАВ: Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ Т.МИЖИДДОРЖ
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Улаанбаатар хот
20…. оны …. сарын ….. өдөр
Нэг талаас:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан /Цаашид А тал гэх/, түүнийг төлөөлж Мэдээлэл боловсруулалт автоматжуулалтын тасгийн эрхлэгч З.Төгсжаргал,
Нөгөө талаас:
“Төгс Учрахуй” ХХК-ний “UB лавлах 1617” /Цаашид Б тал гэх/, түүнийг төлөөлж менежер Г.Баярмаа нар нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү гэрээгээр “UB лавлах 1617” болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан нар уншигч олныг хэрэгцээт мэдээллээр ханган, оюуны чадавхийг нэмэгдүүлэн, эх орондоо ихийг хийж бүтээх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл солилцон ажиллах хамтын ажиллагааг зохицуулна.
Хоёр. “А тал”-н эрх, үүрэг
2.1. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор электрон каталогийг “Б тал”-д өгнө.
2.2. Тус номын сангаас электрон каталогтоо мэдээллийн шинэчлэлт хийх бүрдээ уг мэдээллийг “Б тал”-д онлайнаар илгээж байна.
2.3. “Б тал”-тай хамтран ажиллаж буй мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэх тараах материалыг номын сангийн уншигчдад тараах, номын сангийн албан ёсны вэб сайтад мэдээ, баннер байршуулах, албан ёсны онцлог арга хэмжээ зохион байгуулах үед хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилах гэх мэт номын сангийн бололцоо нөхцлөөр сурталчилж байна.
2.4. “А тал” нь “Б тал”-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтран ажиллахгүй байна.
2.5. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Гурав. “Б тал”-ын эрх, үүрэг
3.1. “А тал”-ын хүлээлгэн өгсөн электрон каталогийн мэдээллийг үйлчлүүлэгчидэд үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
3.2. “А тал”-тай хамтран ажиллаж буй мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэх реклам сурталчилгааг чанар, дизайны өндөр түвшинд бэлтгэн хийж, нийтэд түгээх үүрэгтэй.
3.3. “А тал”-ын электрон каталогийн шинэчлэлт бүрийг шаардан авах эрхтэй.
3.4. Сар бүрд Б тал нь А талд үйлчилгээний тоон мэдээллийг гаргаж өгнө.
3.5. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Дөрөв. Төлбөр тооцоо, бусад заалт
4.1. Талууд уг гэрээг харилцан туслалцах байдлаар байгуулах ба А талаас бэлтгэж өгсөн худалдан авах шаардлагатай номын жагсаалтыг үндэслэн Б талаас жилд 1 удаа 150.000-180.000 /нэг зуун тавин мянгаас нэг зуун наян мянга/ төгрөгний үнэ бүхий номыг номын сангийн фондын баяжилтанд зориулан худалдан авч өгнө..
4.2. Талууд энэхүү гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болох бөгөөд цуцлах тухай саналаа нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэнэ.
4.3. Энэхүү гэрээ нь байгуулсан өдрөөс хойш 12 сарын хугацаанд хүчинтэй байна.
4.4. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх ба ийнхүү оруулсан нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэн тамга тэмдгээр баталгаажуулан үндсэн гэрээнд хавсаргана. Энэхүү хавсралт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байна.
4.5. Талууд өөрийн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг бие даан хариуцаж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлнэ. Гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу хууль бус үйлдэл, эс үйлдэл хийсний улмаас нөгөө талдаа хохирол учруулахуйц нөхцөл байдал бүрдүүлсэн, хохирол учруулсан бол буруугүй тал нь гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөхийг шаардах эрхтэй.
4.6. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар талуудын хооронд аливаа маргаан гарвал талууд хоёр талын ашиг сонирхолын үүднээс харилцан зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ.
4.7. Талууд харилцан зөвшилцөөд тодорхой тохиролцоонд хүрэхгүй буюу шийдвэр гаргах боломжгүй болсон бол хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
4.8. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэх бөгөөд хувь бүр адил хүчинтэй байна.
Гэрээ байгуулсан:
Б талыг төлөөлж:
“UB лавлах 1617”-ын менежер
Г.Баярмаа
Утас: 331617, 99881617
Факс: 311689
Цахим шуудан: mongol эт ub1617.mn
Хаяг: СБД 8-р хороо
Амарын гудамж-2Б
Мигма центр-202 тоот
А талыг төлөөлж:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн МБАТасгийн эрхлэгч
З.Төгсжаргал
Утас: 70115704, 70115700
Факс: 70115703
Цахим шуудан: ubplibrary эт gmail.com
Хаяг: Сөүлийн гудамж-7,
Улаанбаатар 28
==================================================
5-р сарын өдөр бүрийн тоон мэдээнүүд:
1. ном олголт
http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=115:2010-&catid=63:2010-01-19-02-05-47&Itemid=76#5sar
2. уншигч бүртгэл
http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=117:2010-&catid=63:2010-01-19-02-05-47&Itemid=76#5sar
3. ажиллагсадын цаг бүртгэл
http://www.pl.ub.gov.mn/tsagiin_burtgel/tsagiinburtgel_2010on5sar.htm
4. програмаар илгээсэн уншигчдын санал хүсэлтүүд
http://www.pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=244:2010-4-30-&catid=69:2010-01-25-03-20-50&Itemid=89
Дээрх тоо баримтуудаас бид юуг мэдэж болох, болохгүй байгаа талаар санал хүсэлтээ Add New Comment -ийг ашиглан бичиж үлдээхийг хүсье.
Мөн өдөр тутмын судалгааг гаргахад ашиглаж байгаа үндсэн бүртгэл болон тоон мэдээнүүдээс илүү үр дүн гаргаж туслах судлаачийг хамтран ажиллахыг уръя.
Холбоо барих утас: 99861326
Written by Begzsuren
Monday, 23 August 2010 13:07
2010 оны 8 сарын 23 өдрөөс эхлэн, бид www.blogspot.com вэбд Хотын нийтийн төв номын сангийн албан бичгүүд нэртэй блогийг нээн ажиллууллаа.
http://ub-pl-documents.blogspot.com/
Энэхүү блогт Хотын нийтийн төв номын сангаас дээд шатны удирдах байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, асуудлаа шийдвэрлүүлэхээр гаргасан Албан бичгүүдээ олон нийтэд түргэн шуурхай танилцуулах, улмаар Хотын нийтийн төв номын сангийн албан бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа
явцыг харуулах зорилготой.
Дашрамд өгүүлэхэд,
Дэлхийн улс орнуудад Нийтийн номын сан нь бүртгэл, үйлчилгээний ямар нэг үндсэн төлбөр хураамж авахгүй үйлчилдэг загварт бүрэн шилжиж, ингэснээр иргэдийн чөлөөтэй, эрх тэгш мэдээллээр хангагдах орчин нь болж ажиллаж байна.
Монгол улсын нийтийн номын сангууд үйлчилгээгээ хэрхэн өөрчилж шинэчлэх вэ гэдэгтээ зоригтой алхамуудыг хийхгүй бол эцсийн амьсгал тасрахад бэлэн болжээ.
Чөлөөт сонголттой фондоос уншихаар сонгосон 5 хүртэлх номыг нь номын санч мэдээллийн системд бүртгэдэг байсаныг, өөрчлөн зохион байгуулж, Уншигч өөрөө өөртөө авсан номуудаа бүртгэдэг болгох алхамыг 2010-8-27 өдрөөс эхлүүлж байна.
Уншихаар авсан номуудаа өөрөө өөртөө хэрхэн бүртгэх заавартай танилцана уу.
http://www.docstoc.com/docs/51709321/
Мөн үйлчилгээний хэлбэрийг ийнхүү өөрчилснөөр ямар үр дүн гарах боломжтой талаар уншиж танилцана уу.
http://www.docstoc.com/docs/51437482/
Үйлчилгээний зохион байгуулалтын зургууд
http://picasaweb.google.com/ubplibrary/ImprovedOurOnSiteReadingCirculation#
Анхааран уншиж, ойлгож, даган мөрдөх эрхэм танд баярлалаа.
Хотын нийтийн төв номын сан нь жил бүрийн 9 сарын 1 өдөр Австрали улсын Softlink компаниас Алиса програмын шинэ бүртгэлийн дугаар хүлээн авч, номын сангийн үйлчилгээний Алиса програмаа дахин 1 жил ашиглах эрхтэй болдог.
Иймд, тус номын сангийн Номын электрон каталогийн төлбөргүйгээр флаш дискээр хуулж авч, мөн интернэтээс татан авч, хувийн компьютертаа суулгаж ашигладаг хэрэглэгч та бүхэнд дахин 1 жил ашиглах боломжтой каталогийн шинэчилсэн файлуудын хаягийг илгээж байна.
Электрон каталогийг интернэтээс татаж авч, суулгах заавар: http://www.docstoc.com/docs/10642181/
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Хараагүй хүмүүст зориулсан “DAISY- цахим ярьдаг номын төв байгуулах”
төслийн нээлт
Өнөөдөр мэдээлэл хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр асар их болсон байна. Мэдээллийг хүртэх боломжоор хангагдаж түүнийг ойлгох нь хүний эрхийн үндсэн эрхийн нэг юм. Мэдээлэл ашиглах чадвар нь хязгаарагдмал хэдий ч мэдээлэл авах эрхтэй хүмүүсийн хэрэгцээнд тохируулж тусгай үйлчилгээг зохион байгуулах нь нийтийн номын сангийн үүрэг юм.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол улсад нийт 9402 хараагүй, 130000 орчим харааны өөрчлөлттэй хүүхэд байна гэсэн тооцоо байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байгаа ба үүнээс 40 гаруй нь оюутан төрийн болон хувийн их дээд сургуульд, 80 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч суралцаж, 130 гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж бусад хүмүүс нь гэртээ байна. Нүдний хараа нь хүний амьдралд асар их үүрэг гүйцэтгэдэг. Тэр нь орчин тойрны тухай хамгийн жинхэнэ, ялгавартай мэдээллийг өгдөг. Хүн хараагүй болно гэдэг нь гадаад орчноос авах мэдээллийн 80%-ийн боломжоо алдаж хүнд хэлбэрийн тахир дутуу болдог ба үлдэх 20% мэдээллийг ихэвчлэн сонсох болон бусад хүрэлцэх, мэдрэх эрхтэний тусламжтайгаар олж авдаг байна.
Иймээс Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь НЗДТГ, МХҮХ-той хамтран 2004 онд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан“ Ярьдаг номын төв”-ийг нээн мэдээллийг хүн бүрт тэгш хүргэх нийтийн номын сангийн үндсэн зарчмаа хэрэгжүүлж эхэлсэн
Ярьдаг номын төв нь 247 нэр төрлийн 743 аудио бичлэг,151 нэр төрлийн 1263 ш тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном,30 нэр төрлийн 34ш том үсэгтэй номын фондоор уншигч үйлчлүүлэгчдэд үйлчилж байна.
Өнөөдөр Монгол улсад харааны бэрхшээлтэй хүмүүс бусдын адил мэдлэг мэдээллийг хүртэх боломж тун хангалтгүй байна.
Иймээс манай номын сангаас харааны бэрхшээлтэй хүмүүсийн мэдээлэл хүлээн авах өнөөгийн нөхцөл боломжийг сайжруулахын тулд “DAISY ярьдаг номын төв” төсөл боловсруулж Билл болон Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлж, EIFL олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх “Нийтийн номын сангийн шинэчлэлийн хөтөлбөр” төслийн уралдаанд оролцож шилдэг төслөөр шалгарсан. Энэхүү төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан байна. EIFL-с хэрэгжүүлж байгаа “Нийтийн номын сангийн шинэчлэл”-ийн хөтөлбөр нь технологийн хэрэглээгээр дамжуулан хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх номын сангийн үйлчилгээг бий болгох зорилготой юм.
DAISY – Цахим ярьдаг номын төслийн зорилго: Ном хэвлэл болон мэдээллийн бусад эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар хөрвүүлэн цахим ярьдаг номыг бүтээн харааны бэрхшээлтэй хүмүүст хүргэж, мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах боломжоор хангах явдал юм.
Төсөл 2010 оны 05 сарын 1-нээс 2011 оны 05-р сарын 1 хүртэл 1 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн хугацаанд хэвлэмэл 12 нэр төрлийн 14 номыг DAISY стандартаар хөрвүүлэн DAISY цахим ярьдаг номыг бүтээнэ.
Одоогоор 3 нэрийн 4 DAISY номыг бүтээгээд байна. Үүнд:
1. Дэлхий дахины түүх. 1, 2-р боть
2. Ж. Болдбаатар Монгол Улсын түүх
3. М.А. Булгаков Мастер Маргарита хоёр
DAISY номыг унших Booksense төхөөрөмж нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн, 350$-өртөгтэй , өөртөө 4 гб-ын, мемори карт нь 8 гб-ын нийт 12 гб-тын багтаамжтай, DAISY файлаас сонсохоос гадна, дуу сонсох, FM радио сонсох, текст файлыг унших чадал сайтай сүүлийн үеийн шилдэг төхөөрөмж юм.
Уг төхөөрөмжийг УБ хотын харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Нөхөн сэргээх сургалтын төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр, 21 аймгийн нийтийн номын сангуудад тус бүр нэг нэгийг өгч харааны бэрхшээлтэй хүмүүсийг DAISY номын сангийн үйлчилгээгээр хангана.
ШИЙДЛИЙГ БИД Улаанбаатарын хөгжил ба МТ уралдаанд дэвшүүлж байна.
Саналаа өгч, дэмжинэ үү: http://www.mit.mn/vote/id/173
Зорилт: Нийслэлийн иргэн бүр МТ-ийг ойлгож, зөв ашиглаж сурах орчин нөхцлийг нь Нийтийн номын сангуудыг түшиглэн бий болгох.
Ач холбогдол: Мэдээллийн технологийг хэрэглэх чадвартай иргэдийг бэлтгэх
Хийгдэх ажлууд:
1. Нийслэлийн 9 дүүргийн Нийтийн номын сангуудыг Шилэн кабелийн өндөр хурдын сүлжээнд холбох
2. Интернэтийг ТӨЛБӨРГҮЙ ашиглуулахаар Иргэдэд зориулсан компьютерийн танхимыг нийтийн номын сангуудад байгуулах
3. Нийтийн Номын сангуудын жил бүрийн интернэтийн зардал, 3-5 жилийн давтамжтайгаар техник хэрэгслэлийг шинэчлэх төсөв хөрөнгийг Номын сангуудын жил жилийн төсөвт суулгаж өгөх
4. Нийтийн номын сангууд дээрх Иргэдийн Интернэт танхимыг төлбөргүй ашиглах журмыг Номын сангуудын Үйлчилгээний журамд нэмэлт тусгуулах
5. Компьютер, мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг иргэдэд төлбөргүй заах Сайн дурын багш нартай багийг Нийтийн номын сангуудын үйлчилгээнд бий болгоно.
Туршлагаас харахад:
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2003 оноос 3 компьютер дээр төлбөргүй интернэт үйлчилгээг уншигчиддаа зориулан бий болгож, Интернэт ашиглахад нь туслах төлбөргүй сургалтыг явуулж ирсэн.
Харин 2005 оноос тус номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвд 6 компьютераар төлбөргүй интернэт үйлчилгээг үргэлжүүлэн явуулж ирсэн. ЭНэ үйлчилгээ нь маш олон уншигчидад тус дэм болсон байдаг.
Төлбөргүй интернэт үйлчилгээг зохион байгуулахад Байгууллагын ажилтаны орон тоог нэмэгдүүлэх шаардлагагүй ба, үйлчилгээний зохицуулалт, үйлчилсэн статистик мэдээллийг програм хангамжаар зохицуулдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар Аливаа хүн орон зайнаас үл хамаарч мэдээлэл хүртэх эрхтэй гэдгийг 1994 онд Олон улсын Номын сангийн холбооноос Нийтийн номын сангууд нь иргэдийн мэдээлэлд чөлөөтэй, ижил тэгш хандах орчин байх ёстойг уриалснаар өнөөдөр Дэлхийн улс орнуудын Нийтийн номын сангууд нь нийгмийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож байна.
Хэрвээ та тодруулах, нэмэлт мэдээлэл хүсвэл 99861326 утас, mcl_begee@yahoo.com хаягаар Ж.Бэгзсүрэнтэй холбогдоно уу. Их баярлалаа.
Тодруулга 1:
Энэ санаа нь МИНИЙ САНАА БИШ, Дэлхийн нийтийн номын сангуудын ШИНЭЧЛЭЛТИЙН АЛХАМУУДЫН зөвхөн НЭГ нь юм.
Өнөөгийн НИЙТИЙН Номын сан бол ЗӨВХӨН ном биш болсон гэдгийг Гадаадад байгаа, Гадаадад очиж Нийтийн номын санг нь ашиглаж үзсэн Монголчууд ойлгож мэдсэн байх, харин Монголдоо байгаа бидний НҮД нээгдэх шаардлагатай байгаа.
- Компьютер, интернэтийг сургалтын төвүүдээр заалгаж, ашиглаж сурсан,
- гэртээ компьютер, интернэттэй болсон,
- ЕБС, их дээд сургуульд компьютер заадаг гэж бодож НИЙТИЙН НОМЫН САНГУУДАД иргэдийн интернэт танхим хэрэггүй шүү дээ гэж боддог бол,
- Хэдэн хүнд сургалтын төлбөр төлөх чадвар байгааг,
- гэртээ хэдэн ширхэг компьютертай, тэр нь хүн бүрд хүртээмжтэй байдаг эсэх,
- ЕБС, их дээд сургуульд заалгаж амжилгүй, шинээр бий болсон social webs гэх мэт боломжуудыг хэнээр заалгаж, хаана очиж сурах вэ гэх мэт олон шалтгаануудыг Эцэст нь ИРГЭН БҮРИЙН насан туршдаа бие даан, бусдаас суралцах ПРОЦЕССЫГ дэмжих орчин нь ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН хэмжээнд Нийтийн номын сангууд нь гүйцэтгэж байгааг миний бие болон бусад номын санчид 2005 онд АНУ, 2009 онд БНХАУ, 2010 онд Словен улс, мөн 2010 онд АНУ-ын нийтийн номын сангуудтай очиж танилцах үед олж харсанаа мөн дурдая.
Тодруулга 2:
НИЙТИЙН НОМЫН САНГУУДад байгуулагдах Иргэдийн Интернэт танхим нь өнөөгийн амьдралд байгаа ИНТЕРНЭТ КАФЕ шиг ажиллахгүй гэдгийг анхаарна уу.
ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ нь төлбөргүй үйлчлэх, улмаар хэрхэн яаж интернэтийг ашиглахад нь зөвлөх, туслах НОМЫН САНЧ, САЙН ДУРЫН БАГШ нартай байх учраас:
- Ажлын байр хайж байгаа иргэн ПРОФАЙЛАА бөглөж, улмаар АЖЛЫН ЗАРУУДЫГ хайж үзэж сурах, имэйлээ бүртгүүлж мэдээлэл авч сурах,
- Зайн сургалтанд хамрагдаж байгаа иргэн нь Гэрийн даалгавараа бичиж илгээх, Шинэ даалгавараа авах,
- Электрон засаглал, Төлбөр тооцооны гүйлгээ, татвар хураамж, хууль дүрэм олж үзэх гэх мэт бүхий л онлайн үйлчилгээг ашиглаж сурах орчин,
- ЕБС-ын сурагчид чөлөөт цагаараа Сургалтын Онлайн тоглоом, програм хангамжуудыг ашиглаж мэдлэгээ дээшлүүлэх, Гэрийн даалгавараа хийхэд шаардлагатай мэдээллийг интернэтээс олж авах, Форум болон бусад төрлийн боломжуудыг ашиглан Бусадтайгаа мэдээллээ хуваалцах
- Хэрвээ та бусдад компьютер, интернэт ашиглахыг зааж өгөх, өөрийн бага ч гэсэн мэдлэгээ хуваалцахыг хүсвэл, сурахыг хүсэж байгаа иргэдтэй холбож өгөх гэх мэт маш олон боломжууд ИРГЭН БҮРИЙН ӨМНӨ нээгдэнэ. Энэхүү маш их боломжийг бий болгох ИРГЭДИЙН ИНТЕРНЭТ ТАНХИМ нь зөвхөн ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГ, нийт иргэдийн мэдээлэл олж авдаг, бие даан суралцдаг орчин болж, болсоор байгаа НИЙТИЙН НОМЫН САНГУУД дээр байрласнаар Ажиллах цаг нь урт, Иргэдэд үйлчилж чадах мэдээллийн мэргэжилтэн-ажиллагсадтай гэдгээрээ давуу билээ.
Анхааран уншиж, дэмжсэн танд баярлалаа.
http://www.mit.mn/vote/id/173 -холбоосоор орж, саналаа өгч дэмжинэ үү. Баярлалаа.
/2010 оны 10 сарын 1-19 өдрүүд/
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн
мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнгийн
АНУ-ын Мэрилэнд мужын Балтимор хот дахь
Enoch Pratt Free Library
Maryland State Library for the Blind and Physically Handicapped
номын сангуудад 2010 оны 10 сард 14 хоногийн дадлага хийсэн, болон
Washington, D.C. хот, Балтимор, MD хотуудад өнгөрүүлсэн
өдрүүдийн тэмдэглэл
2010 оны 11 сар
Гарчиг
2010 оны 10 сарын 1. Баасан
-Монгол улсаасаа нислээ.
-Солонгос улсын Инчёоны олон улсын нисэх буудал дээр.
2010 оны 10 сарын 2. Бямба.
-Урт нислэг намайг уйдаасангүй.
-Конгрессын номын сан дээрх каталогжуулалтын ажлаас.
-Балтимор хотод ирлээ.
-Балтимор хотод байрлах айл.
2010 оны 10 сарын 3. Ням
-Балтимор хоттой танилцлаа.
-Enoch Pratt Free Library (EPFL)-ийн товч түүх.
-EPFL-ийн товч мэдээлэл.
-The Jewish Museum of Maryland-д
-Хот бүрийн Visitor Center-д эхэлж очоорой
-Barnes&Noble Booksellers номын дэлгүүр
-Цахим ном унших nook төхөөрөмж
2010 оны 10 сарын 4. Даваа. 14
-EPFL номын санг ойлгож мэдэх эхлэл.
-Staff Manual, Annual Plan гэх чухал баримт бичгүүд.
-EPFL номын сангийн уншигчаар бүртгүүллээ. 17
-Номын сангаар дагуулж явж танилцууллаа. 18
2010 оны 10 сарын 5. Мягмар. 20
-9am. The Sights and Sounds Department 20
-10am. The Information Services department 21
-11am. Periodicals тасаг. 22
-1pm. Fiction Department 23
-2pm. African-American History Department 24
-3pm. Maryland Department 25
2010 оны 10 сарын 6. Лхагва. 27
-Өглөө эрт очив. 27
-10am. Humanities Department 27
-11am. Children’s Department 28
-12 noon. Fine Arts department 29
-2pm. Social Science and History. 31
-3pm. Business, Science and Technology. 32
-Нийтийн номын сантай холбоотой хуулиуд ба Strategic Plan FY 2011-2013. 32
-EPFL номын санг яаж хааж байгааг харлаа. 33
2010 оны 10 сарын 7. Пүрэв. 33
-Менежерүүдийн уулзалтын цагаар. 33
-EPFL-ийн салбар номын сангуудыг хариуцдаг chief 33
-Enoch Pratt Free Library Southeast Anchor Branch.. 34
-Enoch Pratt Free Library Orleans Street Branch.. 35
2010 оны 10 сарын 8. Баасан. 36
-EPFL-ийн дадлага дуусч, талархалаа илэрхийллээ. 36
-11am. Publications&Programs тасгийн менежертэй азаар уулзлаа. 37
-12noon. LBPH номын сан дээрх дадлага эхэллээ. 38
-LBPH номын сан хэрхэн зохион байгуулагдсан. 39
2010 оны 10 сарын 9. Бямба. 40
-Номын сангийн хэрэглэгчдийн Технологийн бүлгийн уулзалт. 40
-Номын сангийн хэрэглэгчдийн Book Club-ийн уулзалт. 40
2010 оны 10 сарын 10. Ням.. 41
-The Walters Art Museum... 41
-Salamander Used Book Shop. 42
2010 оны 10 сарын 11. Даваа. 42
-Columbus Day. 42
-Baltimore Montessori public charter school at Mildred Monroe. 42
-Couch surfer Mrs. Jean-ны гэрт зочлов. 43
2010 оны 10 сарын 12. Мягмар. 43
-8-9 цагт цагт Jill-ийн өрөөнд Library Administration сэдэв. 43
-9-11 цагт Digital Recording Studio дээр. 44
-11-12 цагт Circulation/Book Inspection дээр. 45
-13-14 цагт IT Organization and Structure. 45
-14-15 цагт Equipment 46
-15-16 цагт Patron Services/Reference. 47
2010 оны 10 сарын 13. Лхагва. 47
-8-9:30 цагт Tunbridge public charter school #373. 47
-10-11 цагт Adaptive Technology Class. 48
-11-12 цагт Youth Services. 48
-14-15 цагт State Librarian/Assistant State Superintendent for Libraries-тэй уулзав. 49
-15-16:30 цагт Cataloguing, ILL. 50
2010 оны 10 сарын 14. Пүрэв. 50
-8-9 цагт Maryland Accessible Textbook Program... 50
-9-10 цагт Collection Maintenance (Shelving, Shifting, Discarding materials) 50
-10-12 цагт Монголын тухай танилцуулга. 51
-13-14 цагт Integrated Library Management System... 51
-14-15 цагт Outreach, Community Services, Programs. 52
-15-15:30 цагт Patron Services (Applications Process) 52
2010 оны 10 сарын 15. Баасан. 53
-LBPH номын сан дээрх дадлагын сүүлийн 3 цаг. 53
-LBPH-ийн Patron Services Meeting-д санаандгүй оролцлоо. 53
-Балтимор хотоос Washington, D.C-д ирж, Couchsurfer Eugene-ны гэрт 3 хонов 53
2010 оны 10 сарын 16. Бямба. 54
-Төлөвлөгөө тодорхой биш өдөр байсан ч. 54
-Books-A-Million номын дэлгүүр.. 54
-Конгресын номын сангийн James Madison Memorial Building-д дахин. 55
-Martin Luther King Jr. Memorial Library-д очиж танилцлаа. 56
2010 оны 10 сарын 17. Ням.. 57
-D.C.-ийн метрог хэрэглэж сурав. 57
-Basilica of the National Shrine орж сонирхов. 58
-U.S. State Department-ийн Зочдын хөтөлбөрийн ажилтанд талархав. 58
2010 оны 10 сарын 18. Даваа. 59
-Washington, D.C.-ээс Washington Dallus International Airport хүртэл. 59
-Америкаас Солонгос руу Солонгосын онгоцоор ирэх замдаа. 59
-Сонгодог хөгжмийн зохиолчид, бүтээлүүдийн жагсаалт. 60
-Эх орондоо ирлээ. 60
2010 оны 11 сарын 23. Мягмар. 60
-Цаашид хийх ажлын санаанууд. 60
-Талархал. 62
Энэ тэмдэглэл-гарын авлагыг татаж авах, онлайнаар унших хаяг: http://www.docstoc.com/docs/63265096/
Талархал
АНУ-ын номын санд дадлага хийж ажиллах, жинхэнээрээ бол номын санг дотроос нь таньж мэдэх оролдлого, боломж хүн бүхэнд олдоод байхгүй энэхүү боломжийг надад олгосон АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны ажилтанууд Marissa, Э.Уянга, Отгон, Болормаа, намайг өөрийн номын сан дээрээ суралцах боломж олгосон Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангийн дарга хатагтай Jill Lewis, Enoch Pratt Free Library номын сангийн chief Wilson, гэртээ амьдрахыг зөвшөөрсөн Bill and Angila Thompson, Eugene нар болон бусад надтай халуун дотноор уулзаж ярилцсан хүмүүст талархсанаа илэрхийлье.
Миний энэхүү тэмдэглэл, http://lip-news.blogspot.com блогт үргэлжлэх ба цаашдын хийж байгаа ажлуудаа бичиж мэдээлэх, мөн эрхэм уншигч таны бодол санааг хүлээн авахад нээлттэй ажиллаж байна.
Анхааран уншиж, ажил бүтээлийн холбоо тогтоох эрхэм танд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
Утас: 70115705, 99861326
Имэйл: mcl_begee@yahoo.com
Twitter: www.twitter.com/jbegzsuren
Facebook: http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
2010 оны 11-р сарын 23 өдөр
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ
ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ТАЙЛАН
2010.12.01
Нэг. Байгууллагын тухайн жилийн зорилт, биелэлт, үр дүн
а/ Байгууллагын тухайн жилд дэвшүүлсэн үндсэн зорилт
Манай байгууллагаас нийслэлийн төр захиргааны байгууллагаас дэвшүүлсэн “Шинэ зууны шинэ Улаанбаатар” зорилтыг дэмжиж номын сангийн хэмжээнд 2010 оныг “Шинэ Улаанбаатарын мэдээллийн төв” болох зорилт дэвшүүлэн ажиллалаа.
Цааш унших хаяг: http://www.docstoc.com/docs/68401816/
Last Updated on Tuesday, 18 January 2011 02:28 Written by Begzsuren Tuesday, 18 January 2011 01:41
Монгол улсад Интернэт нэвтэрсний 15 жилийн ойн өдрүүдэд
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь Утасгүй интернэтийн бүс (Wi-Fi)-ийг бий болгож, уншигч хэрэглэгчиддээ ашиглуулж эхэллээ.
Энэхүү технологийг нэвтрүүлэхэд, АНУ-ын ЭСЯ-наас 819280 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, TRENDnet брэндийн
- 300Mbps Wireless N Gigabit Router with USB Port Wireless - TEW-634GRU - 2ш х 142800төг
- 24-Port Gigabit Web Smart Switch with 2 Shared Mini-GBIC Slots - Gigabit TEG-240WS - 1ш х 435400төг
- 54Mbps 802.11g Wireless USB 2.0 Adapter - Wireless TEW-424UB -23800төг
төхөөрөмжүүд худалдан авч суурилууллаа.
Тус номын сангийн интернэт холболт нь 2008 оны 2-р сараас best&fast уриатай CitiNet компанийн шилэн кабель бөгөөд, Нийслэлийн мэдээлэл технологийн газар Ситинэт ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус номын санд Ситинэт ХХК-ийн дэд сүлжээ байрлаж, улмаар Хотын нийтийн төв номын сан нь 10 жил төлбөргүй холбогдож, ашиглахаар байгаа.
Тус компаниас олон нийтэд зориулсан төлбөргүй WiFi үйлчилгээг дэмжиж, интернэт холболтын одоогийн хурд 1Mbps-ыг 512kbps-аар нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлсэнд бид баяртай байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь анх 1999 онд Датаком ХХК-ын санаачлагаар CanadaIDRC-ийн санхүүжилтээр 2 жилийн хугацаанд интернэтийн сүлжээнд холбогдож байгаад, Мэйжикнэт ХХК-ийн бүрэн дэмжлэгтэйгээр 2007 оны 12 сарын дуустал төлбөргүйгээр интернэтэд холбогдож, ашиглаж байсан. Энэ үед бид Хотын нийтийн төв номын сан дээрээ Уншигчдад зориулсан Төлбөргүй интернэт үйлчилгээг анх 2 компьютертайгаар бий болгож байсан.
Өнөөдөр тус номын сангийн Уншигч, хэрэглэгчдэд зориулсан төлбөргүй интернэт үйлчилгээнд 6 компьютер ашиглагдаж байсан бол, одоо WiFi боломжтой төхөөрөмжүүдээ уншигч, хэрэглэгчид номын санд ашиглах болсонд баяртай байна
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 200 жилийн босгон дээр Улаанбаатар хотын нийтийн номын сангууд нь Мэдээллийн эрх чөлөөний хувьсгалыг номын сангийн бүртгэлийн хураамж, гэрээр ном олгох хураамжыг эрс багасгаж, улмаар 12 хүртэлх насны хүүхдүүдийг өмнөх хураамжуудаас бүрэн чөлөөлснөөр эхлүүллээ.
Ийнхүү 2011-2-1 өдрөөс эхлэн 1990 оноос хойших Ардчилсан Монгол улсад анх удаагаа 12 хүртэлх насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаа дагуулан ирж, Хотын нийтийн номын сангуудад хураамжгүйгээр Уншигчаар бүртгүүлж, үйлчлүүлэх, улмаар хураамжгүйгээр гэрээр ном авч унших эрхтэй гэдгийг Хотын нийтийн төв номын сангийн захиргаа, хамт олон баталгаажуулж өглөө. Номын сангийн вэб: http://pl.ub.gov.mn
Монгол улс зах зээлийн системыг сонгон хөгжсөн цагаас Монголын нийтийн номын сангууд нь улсаас төсвийн санхүүжилтээ 100 хувь авч чаддаггүй болж, улмаар өөрийн орлого олж, төсвийн дутуугаа гүйцээж санхүүждэг болсон.
Өнөөгийн нийслэл, аймаг, сум бүрт байгаа 350 гаруй нийтийн номын сангууд нь уншигч бүртгэл, гэрээр ном олгох, өрөө тасалгаагаа түрээслэх замаар төсвийн 30 хүртэлх хувь болох өөрийн орлогоо бүрдүүлж ирсэн нь нийтийн номын сангууд үндсэн үүргээ умартаж, хураамж, түрээсийн орлогын араас хөөцөлддөг болоход хүрээд байна.
Нийтийн номын сангууд нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, улмаар татвар төлөгч иргэнээ насан туршид нь мэдээллээр хангах, бие даан суралцах орчин нөхцөл нь болох ёстой гэх мэт үүрэгтэй гэдгийг хэлж чадах хүн цөөхөн үлджээ. Харин номын сангуудын төсөв хүрэлцдэггүй, бид элдэв хураамж авахаас аргагүй гэсэн үгээр халхавч хийж, Нийтийн номын сан гэдэг эрхэм ойлголтыг эвдэгчид маш олон байна.
Яагаад нийтийн номын сан гэж байх ёстой юм вэ, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон мэдээллийн эрх чөлөөгөө иргэд хэрхэн эдлэх ёстой вэ, Олон улсын номын сангийн холбооноос дэвшүүлсэн Нийтийн номын сангийн тунхаглал гэх мэт хүний үндсэн эрхтэй холбоотой асуултуудад хариулт эрсэн хүн бүр Зах зээлийн хатуу үнэн болох “Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэдэгт байгаа Яагаад татвар төлөх ёстойг ойлгож ухаарна.
Эх сурвалж: http://begzsuren.blogspot.com/2011/02/blog-post.html
"Би Дэлхийн иргэн" 7 хоног бүрийн Баасан гаригийн 15-17:30 цагт болдог уулзалт-ярилцлагын өнөөдрийн арга хэмжээнд
- ХТНС-ийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн нь АНУ-д өнгөрүүлсэн 17 өдрөө танилцуулж,
- Интернэтээр утсаар төлбөргүй ярих болон дуу хоолойгоороо холбогдох боломжийг олгодог Skype үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаагаа танилцуулна.
- Мөн эрхэм та ч ирж оролцож, өөрийн мэдлэгээ бусад оролцогчидтой хуваалцах боломжтой.
Лавлах утас: 70115705
Дэлхийн иргэн - Нээлттэй иргэн
This Friday's 2nd "I'm a citizen of the World" public meeting will be held at 3-5pm in Central Public Library of Ulaanbaatar. Topics are 1) My 17 days in the USA, 2) What is a Skype.
“БИ ДЭЛХИЙН ИРГЭН”
7 хоног тутмын цуврал уулзалт - ярилцлага
Зорилго: Дэлхийн нэг иргэн гэдгээ мэдрэх
Онцлог: Улаанбаатарт ажиллаж, аялаж байгаа гадаад хүн ярилцлагад оролцоно
Сэдэв: Өөрсдийнхөө тухай ярилцана
Хөтөлбөр
15.00 Мэдээллийн технологийг ойлгож, ашиглах тухай зөвлөгөө-сургалт
Шинэ вэб, блог, интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийг танилцуулна
15.30 Оролцогчид мэдлэг, чадвараа бусадтайгаа хуваалцах
Та уншигч, сонсогч биш бичигч, яригч байж суралцана
16.00 Гадаад оролцогчынхоо яриаг сонсож, асуулт хариулт /орчуулгатай/. Эсвэл Гадаадад сурч, ажиллаад ирсэн хүний яриа
Холын хүнээс үг сонс
17.00 Баярлалаа, дараагийн долоо хоногт уулзахдаа
Дараагийн уулзалт-ярилцлагыг төлөвлөхөд туслах
Эрхэм таныг өмнө нь хаана ч зохиогдож байгаагүй, та өөрийгөө хөгжүүлэх
БИ ДЭЛХИЙН ИРГЭН уулзалт-ярилцлаганд урьж байна.
Суудлын тоо хязгаартай, төлбөр хураамжгүй тул цагтаа эхэлж ирж оролцоно уу.
Суудал дүүрсэн тохиолдолд нэмж хүн оруулахгүйг анхаарна уу. Баярлалаа.
Хэзээ: Баасан гариг бүрийн 15:00-17:30 цагт
Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Уулзалтын танхимд
Хариуцсан ажилтан: Ж.Бэгзсүрэн /МТ-ийн менежер/
Лавлах утас: 70115705, 99861326
Имэйл: ask@pl.ub.gov.mn This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Бидэнтэй нэгдээрэй
www.twitter.com/ub_plibrary
www.facebook.com/ubpubliclibrary
Last Updated on Tuesday, 03 May 2011 10:15 Written by Begzsuren Tuesday, 03 May 2011 09:53
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь интернэтэд суурилсан номын сангийн програм хангамж Коха-г нэвтрүүлж байгаатайгаа холбогдуулан Уншигч бүртгэлийн формыг анх удаагаа бий болгож, 2011-5-2 өдрөөс эхлэн уншигчаар бүртгүүлэх, уншигчийн бүртгэлээ сунгуулах иргэн бүр өөрөө бөглөж, бүртгэлийн номын санчид бичиг баримтын хамт өгч бүртгүүлдэг боллоо.
Уншигч бүртгэлийн форм нь нэг талаас тухайн иргэнтэй холбоо барих мэдээлэл, нөгөө талаас номын сангийн үйлчилгээний журмыг зөвшөөрсөн гэрээний бичиг баримт болгох зорилгоор ашиглагдана.
Иймд тус номын санд уншигчаар бүртгүүлэх эрхэм та Уншигч бүртгэлийн формыг интернэтээс татан авч, хэвлээд, бөглөж бичээд, өөрийн биеэр хүчинтэй бичиг баримт, бүртгэлийн хураамжаа авч ирж Номын санд уншигчаар бүртгүүлнэ үү.
Уншигчаар бүртгүүлэхдээ та цээж зургаа авчрах хэрэггүй, бид вэб камераар таны зургийг авч, компьютертаа бүртгэдэг.
Сонирхуулахад,
Уншигч бүртгэлийн формыг хэрэглэхээс өмнө,
1999-9-27 - 2011-4-25 хугацаанд бид Уншигчийн мэдээллийг номын сангийн үйлчилгээний Алиса програм руу Бүртгэлийн номын санч уншигчийн бичиг баримтаас харж, бичиж оруулж, хадгалдаг байсан.
1980-10-27 - 1999-9-26 хугацаанд бид Уншигчийн мэдээллийг Уншигчийн цаасан карт дээр Заалны номын санч уншигчийн бичиг баримтаас харж бичиж, хадгалж, авч уншсан номыг нь Уншигчийн карт дээр номын санч бичиж, картыг тодорхой хугацаанд хэрэглээд устгадаг байсан.
Уншигч бүртгэлийн формыг ашиглах санаа нь 2009 онд БНХАУ-ын Үндэсний номын санд уншигчаар бүртгүүлэх үед төрсөн ба 2010 онд Baltimore-ийн Enoch Pratt Free Library-д уншигчаар бүртгүүлэх үедээ дахин харж, улам санаагаа баталгаажуулан, Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээнд Коха системийг нэвтрүүлж байгаатайгаа уялдуулан хэрэглэхээс ч өөр аргагүй юм гэдэг нь тодорч ирж, одоо ашиглаж эхэллээ.
Эх сурвалж: http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=444:2011-05-03-02-11-56&catid=1:latest-news&Itemid=50
Энэ нь номын сан үйлчилгээндээ Вэб суурьтай онлайн програм хангамж Коха-г нэвтрүүлэхээр 2010 оны 8-р сараас яригдаж, улмаар 1-р үе шатыг КОЙКА-ийн сайн дурын мэргэжилтэн номын санч Шин Хэ Ён, мөн КОЙКА-ийн зөвлөх Ким Ён Сик-ийн дэмжлэг, КОЙКА-ийн хөрөнгө оруулалт, Монголын номын сангуудын консорциумын мэргэжилтэн Гантулгын туслалцаатайгаар шийдвэрлэж чадлаа.
1-р шатанд 1998 оноос хойш үүсгэсэн Ном зүйн бүртгэлийн сангаа юникод үсгийн стандарт руу хөрвүүлэн, Коха програм уруу шилжүүлж, http://koha.pl.ub.gov.mn хаягаар онлайн системээ 2011-4-25 өдрөөс ажиллуулж эхэллээ.
Мөн энэ шатанд уншигчийн бүртгэлийг Коха дээр эхлүүлэхээр шийдвэрлэж, ингэснээр уншигч нь Коха системийг зөвхөн ном, мэдээлэл хайх зорилгоор бус хэрэглэгчийн дугаар, нууц кодоороо хандан өөрийн мэдээллээ хянах, мэдээлэлд үнэлгээ өгөх боломжтой боллоо.
Иймд 2011-5-2 өдрөөс хойш тус номын санд уншигчаар бүртгүүлж байгаа болон бүртгэлээ сунгалт хийлгэсэн уншигч бүр 999000..... дугаараараа http://koha.pl.ub.gov.mn вэб системд нэвтэрч үзээрэй.
Коха системийг нэвтрүүлэх дараагийн үе шатуудад Ном олголтыг бүртгэх, Онлайнаар ном захиалах, Гар утасны хандалттай болгох, Тасалбар хэвлэдэг принтерийг холбох, RFID системтэй холбох, Өөрсдийн онцлогт тохирсон програмчлалын зарим асуудлыг шийдвэрлэх гэх мэт ажлууд биднийг хүлээж байна.
Санал хүсэлтээ info@pl.ub.gov.mn хаяг руу имэйлдэх, @ubpubliclibrary хаяг руу жиргэх боломжтой.
Баярлалаа.
http://www.facebook.com/ubpubliclibrary
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.