Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
Миний бие энэ сэдвийг нээж АНУ-д ажиллаж амидарч байгаа та бүхнээс тусламж авах гэсиймаа. Надад АНУ явах боломж байгаа юм а. Гэвч тэнд очиод хэрхэн ажлаа олох мөн хаана яаж амидрах эхний ээлжинд хэдэн төгрөгтэй байх талаар ямарч төсөөлөл алга та бүхэн энэ тал дээр туслаж зөвлөгөө өгөөч. Мөн хэлэндээ сайн нэг хүнийг авч явах боломжтой гэж бодож байга ийм хүн байвал бас холбогдооч


Хот болгонд шахуу Монголчуудын холбоо байгуулагдан ажиллаж байгаа. Бас шинэ ирсэн Монголчуудаасаа хэдэн доллар салгах гэсэн нөхдүүд зөндөө шүү дээ.
Эхний 3 сар байрны түрээс, хоолны мөнгөтэй яв. Эхний удаа тусдаа байр авч хэрхэвч болохгүй. Айлын карма өрөө хөлслөхөд сард 300 орчим доллар, нэг хүний хоол сард 100 доллар, унааны болон бусад зардал 100 орчим болно. Утас авах хэрэгтэй. Онгоцны буудлаас кармандаа \сургалтын төлбөрийг оруулалгүй\ 3000 доллартай буухад хэсэгтээ алзахгүй. Түүнээс бага байсан ч санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь зөв хүнээ түших л чухал.
Хэлний үнэгүй сургуулиуд байдаг. Тэнд визний статус огт хамаагүй бөгөөд чанартай заадаг нь ч бий. Очингуутаа үндсэн сургуулийнхаа хажуугаар өглөө эрт юмуу бүр оройн цагаар суугаад явбал маш хурдан сайжрана.
Ажлын хувьд ажил хайдаг цахим хуудаснууд бий, монголчуудын зарын хуудас ч бий. Ажил олгодог товчоонууд дээр ч очиж болно.
Тэнд бүх юм өөр байдаг, тэнд амьдардаг монгол хүн бүгдийг мэднэ гэж бодсоноос их алдаа гаргадаг туршлагууд зөндөө бий шүү. Өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байх нь дээр юм .
Хотын зурагнуудыг сайн ашигла. Нийтийн тээврийн сүлжээ зурагыг ашиглаад хэний ч тусламжгүй хаа ч хүрсэн болно.
Ер нь олон юм бичиж болохоор байна. Чухам чи ямар зорилгоор явахаас шалтгаалах зүйл ч бий. Асуувал хаиулахад бэлэн.
Сарын өмнө бичсэнийг чинь өнөөдөр л харлаа. Чи АНУ явчихсан ч байж магадгүй тэгвэл амжилт хүсье.
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.