Оюутны хөдөлмөр эрхлэлт...цагийн ажил

Оруулсан : Н. Бадрах 2010-04-16 11:46:05

ШУТИС-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь НХХЯамны болон БСШУЯамны сайдын хамтарсан 2009 оны 05 сарын 27-ны өдрийн 84/223 тоот тушаалаар батлагдсан“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтийн дэд хөтөлбөр”-ийг ШУТИС-д хэрэгжүүлж байна.
Үүнд:
-Оюутны түр ажлын байр - цагийн ажил
-Төгсөгч оюутны байнгын ажлын байр
- Оюутанд хөдөдлмөрийн дадал эзэмшүүлэх сургалтууд
- Оюутны үйлдвэрлэлийн дадлагыг үр дүнтэй зохион байгуулах

Та бүхэн эх орныхоо оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт ба төгсөгчдийн ажлын байрны талаар саналаа хэлэлцүүлнэ үү. ... баярлалаа

Сэтгэгдлүүд



  • К. ТэгшЭэнээ 2010-04-17 09:52

    хурдхан амидрал дээр хэрэгжиж оюутнуудийг хамраасай даа. Цаасан дээрх тушаалууд цааснаасаа хэтрэхгүй тохиолдлууд их болохоор бодит байдал дээр биелэгдэхээр ни дэмжие дээ

  • Ж. Зандаргийраа 2010-04-19 10:27

    Таныг "Шинэ эрин -Шинэ зах зээл- Шинэ боломж " сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Та энэ лекцэнд хүрэлцэн ирснээр өөрийн анзаараагүй байсан боломжуудаа харж, өөрийн бизнесийн, ажил хэргийн шинэ түншээ олно гэдэгт найдаж байна лекц 2010.04.19,20-нд 18.30 цагаас КТМС-ийн 205 тоотод эхэлнэ.

  • Э. Өлзийхишиг 2010-05-14 09:11

    Манайхан та нар бараг л сонссон байх л даа. Алтан жолоо ХХК буюу Сансар хүнсний сүлжээ дэлгүүрт хүүхдийн баярын бэлэгний захиалга хийх ажилд оюутнуудыг бүртгэж байгаа юм байна шүү. Зөвхөн өөрийн боломжтой цагаараа л ажиллана гэж байна лээ. Сонирхож байгаа бол анкет Алтан жолоо ХХК-ийн оффис дээр нь очиж анкет бөглөх хэрэгтэй гэсэн шүү. /Жич: Оффис нь тунелийн Сансар дэлгүүрийн байранд байдаг шүү/

  • Ж. Зандаргийраа 2010-05-17 11:48

    КтМС-н оюутнуудаас эрхлэн гаргаж буй FISS сэтгүүлийн анхны дугаар гарлаа. та бүхэн http://giiraa.wordpress.com/2010/05/13/ болон www.fiss.ucoz.com хаягаар орж үзнэ үү. анхаарал тавьсанд баярлалаа ;D бас таны өгөх санал хүсэлт шүүмж бидэнд маш их урам өгнө гэдгийг санаарай ;)

  • S. Zolo 2010-06-09 09:15

    Ажлын байр.
    Энэ жил мэдээллийн системийн менежментийн ангийг төгсөж бгаа/төгссөн, гол нь англи хэлний өндөр мэдлэгтэй хүн бвал надтай холбогдоорой.

  • Э. Батцэцэг 2010-11-17 16:53

    энэ тэрүүгээр ч оюутнуудыг цагийн ажилд авна гээд зар өгөхөд оюутнууд ирэхгүй л байгаам даа. Хэрвээ ажил хийхээр оюутнууд байгаа бол зурвас бичээрэй.

  • О. Батмэнд 2011-07-06 10:08

    Оюутнуудыг цагийн ажилд авах албан байгууллагууд олон байдаг боловч манай оюутнууд ирдэггүй л байхгүй юу. Ирээд цалинтай дадлага хийлгээд ажиллуулна гэхээр тухайн ажилдаа хариуцлагагүй ханддаг. Дэндүү хариуцлагагүй. Хэрвээ тэр газартаа сайн ажиллаад байвал төгсөөд ажлын байр бэлэн гэдгийг ойлгодоггүй. Бас миний нэг дургүй зүйл байдаг. Тэр нь оюутнууд ярихдаа дадлага хийх гэж кофе цай зөөдөг гэхчлэн ярьдаг. Яг үнэндээ тийм зүйл байхгүй. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй оюутнууд иймэрхүү дэл сул яриа гаргадаг байх. Сургуульд үзсэн онолоос ажлын байранд шаардагдах практик ажлууд бол тэс ондоо ойлголт. Би өөрөө ч оюутан байсан. Амжилтанд хүрсэн алдартнуудын дийлэнх нь мэргэжилдээ дуртай бас хайртай байсан болвуу.

    Оюутнууддаа амжилт.....




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold