“ДАЛИЙН ЯАГААН ЦЭЦЭГ ҮЗЭХ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР”

Оруулсан : D. Munkhtumur 2010-05-03 21:23:39

“ДАЛИЙН ЯАГААН ЦЭЦЭГ ҮЗЭХ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР”

Аяллын бүтээгдэхүүний танилцуулга: Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь даль бөгөөд Хөвсгөл, Хан-Хэнтий, Хорьдол сарьдагийн уулсаар тархсан байдаг. 5-р сарын эхээр ургадаг энэхүү цэцэг нь хүний бие махбодийг тайвшруулах ядаргаа тайлах, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай ажээ.

Аяллын маршрут: Улаанбаатар – Ноёнтур жуулчны бааз - Улаанбаатар
Аялах хугацаа: 1 шөнө, 2 өдөр
Тээврийн хэрэгсэл: Галт тэрэг
Байрлах газар: Жуулчны баазад хоноглох
Аялалын зардал: 1 хүн- 29990 төгрөг
Аялалын багийн бүрэлдэхүүн: 15-25 аялагч

1 дэх өдөр. 5 сарын 15-ны өдөр
Өглөө 10,30 цагт Улаанбаатар төмөр замын төв вокзалаас аялал эхлэнэ. 14,00 цагт төмөр замын 264-р зогсоолд бууж Ноён уулын дэргэд Ноёнтур жуулчны баазад хүрч буудаллана. Өдрийн хоол жуулчны баазад. Үдээс хойш Баянгол нөхөрлөлийн мод үр үржүүлгийн газар, жимсний талбай зэргийг үзэж, уулын явган аялал хийнэ. Оройн хоол жуулчны баазад. Чөлөөт цаг, Хөгжөөнт тоглоом. Диско.
2 дахь өдөр. 5 сарын 16-ний өдөр
Өглөөний цай жуулчны баазад. Ноён ууланд гарч Далий ягаан цэцгэнд хөтөчийн зөвлөгөөгөөр сууна. 12,30 цагт төмөр замын 264-р зогсоолоос буцах галт тэргэнд сууж 16,00 цагт Улаанбаатар хот бууснаар аялал өндөрлөнө.
Аялалын зардалд тооцогдох зардал

* Тээврийн хэрэгслэлээр аялах зардал /галт тэрэг/
* Хоол ундаа /өглөө, өдөр, оройн хоол/
* Аяллын бичлэг

Аялалын үнэд орохгүй зардал:

* Замын дэлгүүр, хоол ундааны газраар үйлчлүүлэх, хувиараа худалдаа хийх зүйлс

Аяллын бүртгэл: 2010.05.03-05.12 хүртэл

Жич: Хамгийн түрүүнд бүртгүүлсэн 5 аялагч аяллын үнийн 10%, байгууллага хамт олноороо бүртгүүлбэл 10%-ийн хөнгөлттэй. Манай компани нь уг аялалыг 3 жил дараалан хийж байгаа туршлагатай болно.

Аялахыг хүсэгчид: 96641818, 96648470 утсаар холбоо барина уу
Е-майл хаяг: free_sprint@yahoo.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй. , otgoo_25108@yahoo.comЭнэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй.

Зохион байгуулагч
“Чөлөөт урсгал” тур оператор

Сэтгэгдлүүд



  • Э. ◕‿◕БяЦхАн ЗүРх◕‿◕ Win 2010-05-03 21:35

    гоё юмаа явмаар л байна ш дээ даанч хичээлтэй үе юмаа амралтаар зохион байгуулвал оюутнууд дөнгөж амрангуут

  • Д. Бартанбаатар 2010-05-03 21:35

    Hi, zugeer yum bn shuu. Manai HRM-dtei neg bag gargaval yaj bn. Zovhon ene odruuded l bgaa yu.

  • D. Munkhtumur 2010-05-03 22:06

    Далий ягаан цэцэг нь хавар эрт гардаг. Ер нь энэ аялалын үеээр монгол оронд ургадаг 4-5 төрөл яргуй цэцэг болон гүйлс, буйлс зэрэг бут модны цэцэг ажиглах, зураг авах, алжаал тайлж амрах, явган аялал хийх бүрэн боломжтой. Хаврын анхны цэцэгсийг ажиглахын зэрэгцээ шинэхэн дэлбээлсэн цэцэгсийн анхилуун сайхан үнэрт сэтгэл баясан аялах боломжтой шүү. Аялалд оролцох бол 96648470 холбогдоорой.

  • D. Munkhtumur 2010-05-04 00:01

    Энэ жил Далий ягаан цэцэг оройтож гарч байна. Өмнөх жилүүдэд 4 сарын сүүлч 5 сарын эхээр гарчихдаг байсан. 10-14 хоног дэлгэрээд болоо. Тэгэхээр тэр өдрүүдэд нь багтаж явбал сайн байна.

  • Д. Нямсүрэн 2010-05-04 10:22

    Далий ягаан цэцэгийн талаар сонссон гайхалтай цэцэг юм билээ. Явах залуусдаа амжилт хүсье.

  • D. Munkhtumur 2010-05-27 22:59

    Одоо 28-30 нд дахин нэг ээлж аялал явах гэж байгааг та бүхэнд дуулгая. Эхний ээлжинд 30 орчим хүн аялалд хамрагдсан болно. та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Утас 96641818, 96648470

  • O. Olzii 2010-12-08 18:58

    энэ жилийн хавар дахин зохион байгуулна биздээ

  • Л. Амарсайхан 2010-12-09 15:55

    энэ хаврынхад явна шүү. боломжтой бол мэдэгдээрэй. amarsaikhan@gmail.com 88090248

  • L. Ldea 2010-12-09 16:07

    Би ч бас .... Надад ч бас ....




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold