Хариуцлагатай нягтлан бодох бүргтгэл

Оруулсан : С. Лхагважав 2010-05-04 15:41:04

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Аутсорсингийн Холбооноос 2010 оны 3-р сарын 27-нд “Аутсорсингийн хөгжил” гэсэн сэдвээр:
1. Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийг, өнөөгийн байдал
2. Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийг хөгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл
3. Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийг хөгжүүлэх боломж
гэсэн асуудлуудын хүрээнд явагдлаа. Хэлэлцүүлэгт аж ахуйн нэгж байгууллагууд, төр засгийн газар, яам агентлагуудын төлөөлөл оролцлоо.
Яригдсан зүйлсийг товчлон сийрүүлбэл:
1. Өнөөгийн байдал. Гэрээгээр тайлан баланс гаргаж байгаа нягтлан бодогчдын гүйцэтгэсэн ажил бодит байдал дээр хэр зэрэг нийцтэй, ёс зүйтэй гүйцэтгэгддэг эсэх, эсвэл чанаргүй гүйцэтгэсэн ажлынхаа өмнө хариуцлагаа бүрэн дааж чаддаг эсэх.
2. Саад бэрхшээл. Одоогоор нягтлан бодогч мэргэжил нь мэргэжлийн мэдлэг, дадлага, ур чадвартай байхаасаа илүүтэй зөвхөн татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын нүүр тахлах байдлаар тайлан, тооцоолол гаргадаг нь энэхүү мэргэжлийн үнэлэмжийг унагаах нэгэн хүчин зүйл болж байна.
3. Боломж. Нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх, гадагш аутсорсинг хийхэд монголчуудын хурдан сурах авъяас чадварыг ашиглах, татвар эрх зүйн орчинг сайжруулах, нягтлан бодогчийн эрх ашгийг хамгаалах, нийт нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, гэрээгээр тайлан гаргах үйл ажиллагааг стандартчлах.
Хэлэлцэгдсэн зүйлсийг нэгтгэн дараахь шийдлүүдийг гаргалаа. Үүнд:
1. Гэрээгээр тайлан баланс гаргах үйл ажиллагааг үйл ажиллагааг нэгдсэн хяналттай, нэгдсэн системтэйгээр хөгжүүлэх.
2. Хариуцлагатай ажил гүйцэтгүүлэхийн тулд гэрээгээр тайлан гаргадаг нягтлан бодогчдийг ёс зүйн дүрэмтэй болгох.
3. Нягтлан бодогчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд нэгдсэн журамаар хамруулан даатгалын баталгаатай болгох.
4. Нэгдсэн журамаар гэрээгээр тайлан баланс гаргах гэрээт нягтлан бодогчдийг хариуцлага, харилцагч байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах хамгаалахтай холбогдуулан гэрээжүүлэн явуулах.
5. Дээрх бүх үйл ажиллагааг Нягтлан Бодох Бүртгэлийн Аутсорсингийн Холбооноос стандартжуулан хэрэгжүүлэхээр болсон байна.

Сэтгэгдлүүд


Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold