2010-07-04 16:43:40

Бидэнд боломж бий

Боломж бидэнд бий.
Монгол улс зах зээл чөлөөт эдийн засаг яриад 20 жил болж байна. Ид хөдөлмөрлөх насны залуус 4 жил гадаад ажиллаж байр машины мөнгөтэй болохыг мөрөөддөг. Бидэнд хэрэгтэй зүйлийн нэг яах аргагүй мөөн. Гэхдээ бидэнд бусдад байхгүй боломж бидэнд байдаг юмаа гэдгийг хараад нэг үзээрээ. Бид эрх чөлөөтэй хаа ч гэсэн дарга нар улс төрийхөнийг шүүмжлээд ярих эрх чөлөө бидэнд бий. Хаа газарч очоод сууршаад амьдрахад саад хийгээд байх хүн үгүй газар нутагч бий. Бас та бүхэнд гадагшаа гараад нүдээ том болгоод хараад нэг үзээрээ хаа сайгүй л хятад хоолны газар солонгос ресторан байна. Тэдний нутагт мөнгө хийх гээд бид очоод байхад Монгол илүү боломж байнаа гээд Монголруу зүтгээд байгаа хятад солонгосоос илүү төрсөн нутагтаа байгаа Монголчууд бидэн илүү их боломж бий. Бид хэзээ өлсөж байгаагүй ард түмэн бид сайн хүн явсанаа муу хүн идсэнээ гэж яридаг, харин эсэргээрээ Хятад Солонгосчууд хаа ч явсан хоол идэх юм яржил явдаг улс бид хэзээ ч өлсөж байгүйтэй холбоотой. Бид газар олдохгүйдээ тулаад байшингийн дээвэр дээр ногоо тариж амьдарлаа залгуулж байсангүй, бид хэзээ дэрсэн гутал хулсан шаахай өмсөж байсангүй бидэнд эх түүх өвөг дээдэс минь энэ бүх боломжийг буян хишигээрээ даллан дайтаж байж олгож өгсөн юм бидэнд боломж бий. Бид хэзээ өвс ногоо хорхой шавьж иддэгүй байсан арга ядсан нь гол мөрнөөсөө загас барьдаг байсанч хорхой шавьж иддэгүй л байсан Монгол орон минь баян бидэн боломж бий. Баян хангай нь ан амьтадаар дүүрэн, гол мөрөн нь минь загас жараахайгаар баян, эзгүй уудам тал нутаг минь туулж барамгүй өргөн, хөрс шороо нь баялаг эрдэнэсээр дүүрэн. Монгол хүн энэ эх нутаг угаасан усаа хайрлаж эзэн хүн шиг суух нэгэнтээ болжээ. Монголын түүхэнд ард түмэн хэзээ эх орноо худалдаж байгаагүй харин эрх ямбатанууд худалддаг байсан түүх байдаг байсан. Монголчууд өр хоорондоо эвдрэлтэй тэмцэлтэй байх үедээ бусдын эрхэнд орж байсан түүх бий. Бид дэлхийн түүхэнд одоо шинэ Монгол улсын гаргаж ирэх түүхэн цаг үе бидэнд ирлээ улсын хөгжил иргэн бүр тэр дундаа залуус бидний оролцоо туйлаас их хэрэгтэй байна. Бидэнд байгаа боломжийг бид өөрсдөө бүрэн ашиглах ёстой, бид өөрсдөө сэтгэл бодож бүтээж байж Монголдоо баялагыг бүтээх аянд гар биеэн оролцуулах хэрэгтэй байна. Шинэ түүхийг бүтээсэн бүгдийг түүх хэзээ ч мартадагүй юм. Хойш суусанаас ухараад ч гэсэн уршлах цаг болсон хүлээлт биш хөдөлмөрлөх үе амлалтанд итгэж амаа ангайн суухаас одоо бид залхах болжээ. Бидний хэн нэгэн баатар ирээд хэн нэгэн ухаантан ирээд сайхан болгоод өгөхгүй шүү...

Сэтгэгдлүүд



  • Б. Д-Гоо 2010-07-04 17:46

    Сайн байна уу?
    Тиймээ Монголын залуус бидэнд боломжууд нээлттэй бий шүү!
    Санал нийлж байнаа.