гахайн аж ахуй

Оруулсан : Ү. Цэрэнчимэд 2009-03-06 22:14:01

Гахайн аж ахуйн талаар мэддэг чаддаг бүхнээ хуваалцаач нөхөдөө

Сэтгэгдлүүд



  • Ү. Цэрэнчимэд 2009-03-06 22:21

    Би нэг гахай чинь хүн болох санаа өвөрлөөд их удаж байна тэгээд та бүхнээс хэрэгтэй санал шүүмжлэл мэдлэг олж авах гэсэн юмаа мэдэх зүйл байвал хэлж тус болооч

  • B. "N" 2009-03-09 19:05

    Бичсэн сэтгэгдэлийг бүлгийн модератор Б. Наранбат устгасан байна.

  • Б. Амарсанаа 2009-03-10 11:28

    Гахайг өсгөж чадвал их ашигтай амьтан жид 2 удаа хээл авна нэг төрөхдөө доод тал нь 4 тэгээд 20 хүртэл тоорой гаргах боломжтой 10 сар хүрээд л хээл авхад бэлэн болно гээд бичээд байвал олон сайн талтай гэхдээ үхэхээ хүрвэл хэдхэн өдрийн дотор бүгэд халдвар авч бүд үхдэг юм.Гахайг Монголчууд их бохир заваан амьтан, тийм нөхцөлд өсгөж байлгах ёстой юм шиг боддог үнэн хэрэгтээ бол гахай их цэвэрч бас ухаантай амьтан гэсэн. Бусад оронд гахайг дулаан нөхцөлд өдөр болгон бүлээн усаар шүршиж тодорхой нэг газар ялгадсаа гарггаж сургадаг дуу чимээ багатай нөхцөлд , бараг симфон сосгож өсгөдөг гэсэн шүү.
    гэхдээ монголчуудын хувьд тэгэж тэжээнэ гэхэд төсөөлхөд хэцүү байх л даа . Хамгийн гол нь гайгүй дулаан байр , цаг тухай бүрт нь вакцин ,сайн хоол байхад амьтан өөрөө байгалийн жамаараа өсөх л байх л даа

  • Э. Өвгөн 2009-03-10 13:34

    Далайд дусал нэмэр болохоор гахайн эрчимжсэн аж ахуйн зарим нэг стандарт үзүүлэлтүүдийг доор оруулав. Эдгээр стандарт нь олон улсын жишиг бөгөөд энэ нь манай улсад хэрэгжих бүрэн боломжтой болохыг цөөн боловч зарим нэг гахайн аж ахуй нотлон харуулсан болно.

    Гахайн байр нь үндсэн 5 хэсгээс тогтоно. Үүнд:
     Үндсэн болон бэлтгэл үржлийн сүрэг (бодон, мэгж);
     Төрөх (3-4 долоо хоног);
     Нялх торой (4-14 долоо хоног);
     Өсвөр гахай(14-20 долоо хоног);
     Бордооны гахай (20-25 долоо хоног).



    ГАХАЙ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТАНДАРТ

    Боломжийн Сайн Маш сайн
    ҮРЖЛИЙН СҮРГИЙН СТАНДАРТ
    Амьд төллөх торойн тоо 9.0 10.5 11.0
    Амьгүй төллөх торойн тоо 1.1 0.8 0.5
    Нялх торойн хорогдол (%) 15 12 8
    Хээл авалт (%) 80 85 88
    Төрөлт, хээлтүүлгийн индекс (жилд) 2.0 2.2 2.3
    Торой салснаас хойш мэгжний хээлтүүлэгт орох хугацаа (өдрөөр) 10 7 5

    ЖИН
    Төрөх үеийн (кг) 1.3 1.4 1.5
    28 өдрийн (кг) 6.5 7.7 8.0

    БОРДООНЫ СҮРГИЙН СТАНДАРТ
    Хорогдол (өсвөр байрнаас бордооны байрлуу шилжих үеийн)% 8 7 6
    Тэжээлийг хэмжээ (1 кг амьдын жин нэмэхэд зарцуулах) 3.6 3.3 3.0
    Хоногт нэмэгдсэн жингийн дундаж (гр/өдөр) 400 450 520

    НИЙТ СҮРГИЙН СТАНДАРТ
    Нас гүйцсэн гахайн тоо/мэгж/жил 18 20 22
    Тэжээлийг хөрвүүлэх харьцаа (1 кг мах үйлдвэрлэхэд зарцуулах) 4.7 4.2 3.8


    АМЬДЫН ЖИН, насаар

    Гахайн төрөл Нас (долоо хоног) Амьдын жин (кг) Гулуузны жин (кг)
    Өсвөр гахай 14-20 45-80 35-60
    Бордооны гахай 20-25 80-120 60-100

  • Ү. Цэрэнчимэд 2009-03-10 20:19

    баярлалаа мэдэх зүйлээ хуваалцсанд монголд зах зээл ер нь ямархуу вэ та бүхний бодолоор...

  • Ү. Цэрэнчимэд 2009-04-01 12:54

    за манайхан хамтаа гахайн фермийн талаар судалж хамтдаа гахайн фермтэй болох сонирхолтой хүн байна уу байвал холбоо бариарай

  • Ү. Цэрэнчимэд 2009-04-01 20:41

    за манайхан хамтаа гахайн фермийн талаар судалж хамтдаа гахайн фермтэй болох сонирхолтой хүн байна уу байвал холбоо бариарай

  • Э. Дэлгэрмаа 2009-04-01 23:02

    за энэ гахайчин залууг дэмжэээд би бээр гахайн өөхийг нь авна гээд ам гарчвал ямруу

  • Ү. Цэрэнчимэд 2009-04-02 14:05

    баярлалаа анхны худалдан авагч хэхэ эхлээд сургуулиа төгсөөд тэгээд гахайн фермээ байгуулнаа.

  • Э. Дэлгэрмаа 2009-04-02 16:12

    ЗҮГЭЭРЭЭ БИ Ч гэсэн сургуулиа төгссөд тэгээд үйлдвэрээ байгуулаад .........вааахаха ..... Гэхдээ гахайгаа хэзээнээс эхэлж хэрэгжүүлэхээ хэлээрэй
    намайг битгий мартаарай өөх хэрэгтэй байына

  • Б. Идо 2009-04-02 17:51

    Гахай чинь буянтай баяжуулдаг амьтан гэсэн.

  • B. "N" 2009-04-03 10:51

    Идогийн авсан зураг цаанаа ондоо шүү ккк. Хэзээдээ бас гахайн зураг аваад амжчихсан юм бэ?
    Гахайн тэжээлээ л тариалдаг болох хэрэгтэй өөрөө үйлдвэрлэж чадку бол ч хэцүү юм байна лээ тэжээлдээ шатаад аж ахуйгаа орхисон хүнүүс зөндөө л байгаа. Гахайн махны зах зээл бол байгаа. Гахайн өөхийг 100% урдаас авдаг.

  • Э. Дэлгэрмаа 2009-04-03 10:56

    Зүгээр өөхийг чинь хэдээр бол хэдээр авий гээд байгаа ш т
    энэ чинь зах зээл биш юм уу

  • Ү. Цэрэнчимэд 2009-04-03 22:52

    Анхны худалдан авч Дэбэ-дээ гахайн өөхний анхны дээжээ бэлэглэхээр шийдэв. Би нээрэн монголд ямарч муухай үнэргүй гахайн фермерийг баринаа. ямарч муухай үнэргүй шүү дотор нь унтсан ч болно хэхэ нууц жор байгаа

  • Э. Дэлгэрмаа 2009-04-03 23:06

    чамайг дэмжинээ

  • Г. Баярсайхан 2009-04-05 15:56

    чи чадна гэж хэлмээр бна?санж явхад бутэнэ, сажилж явхад хурнэ........урагшаа?

  • Ү. Цэрэнчимэд 2009-04-05 15:59

    Баярлалаа Баярсайхан чамд бас амжилт хүсье

  • Э. Өвгөн 2009-04-07 16:23

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Э. Өвгөн 2009-04-07 16:41

    Цэрэнчимэдээ, юуны түрүүнд гахайны тэжээлийн талаар сайтар судлах хэрэгтэй. Учир нь аливаа гахайн аж ахуйн нийт зардлын 60-80 хувь орчим нь тэжээлийн өртөг эзэлдэг. Мөн хоолны шавхруу, пивоны шаар, шар манжин гэх мэтээр тэжээнэ гэдэг өрөөсгөл ойлголт манайд их түгээмэл байдаг нь ажиглагддаг. Жишээ нь: Амьдын жин нь 60-100 кг татах, 4-6 сартай бордооны гахай өдөрт дунджаар 3-5 кг хуурай тэжээл идэхээс гадна 6-10 литр ус уудаг. Шар манжингийн эзэлхүүн жингийн 90 орчим ус байдаг тул 1 кг шар манжингаас 100 орчим грамм хуурай тэжээл гарна гэсэн үг. Түүнээс гадна гахай нь өсөлтийн нас бүртээ зохицсон найрлага бүхий тэжээлээр хооллож байж биологийн хэрэгцээ хангахаас гадна бидний хүсч буй хэмжээнд хүрэхүйц амьдын жин дарна. Пивоны шаар нь тодорхой хэмжээний энерги болон шингэх цардуул гэх мэт агууламжтай. Иймээс гахайг дээрхи тэжээлүүдээр дагнан буюу их хэмжээгээр тэжээх нь үр дүн муутай байхаас гадна эрсдэлтэй арга юм. Эцэст нь дахин хэлэхэд, найдвартай-тогтмол тэжээл нийлүүлэх арга замыг хараахан олоогүй бол, мөн тэжээлийн жор найрлагын талаар тодорхой ойлголтгүй бол одоохондоо гахайн аж ахуй эрхлэх нь манай орны хувьд ихээхэн эрсдэлтэй алхам болно.

  • Ү. Цэрэнчимэд 2009-04-07 17:36

    баярлалаа Энхболд ахаа мэдээж энэ талаар судлаж байгаа.гахайн тэжээлээ тарина мөн бүрэн найрлагат тэжээлээр тэжээнэ. одоо байгаа зарим аж ахуй шиг хоолны хаягдал гэх мэтээр тэжээхгүй.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold