ТА ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАМААР БАЙНА УУ.
Монголын ирээдүй болсон залуус бидэнд Их дээд сургуулиа төгсөөд ажилд орох боломж хир зэрэг их байна вэ? Ялангуяа төрийн албанд орж ажиллахад юу саад болж байна? гэж асуувал тоочих зүйл их л байгаа. Жн: Танил тал, за тэгээд хахуулийн мөнгө, ажилласан жил, туршлага, төрийн албаны шалгалтанд тэнцсэн эсэх, тэнцлээ гэхэд ажилд орох магадлал, мөн бидний мэдлэг чадвар юу билээ, гээд зөндөө их юм байнаа байна.
Ер нь төрийн албаны шалгалтын үр дүн юу вэ.
Монгол улсын ирээдүйн эзэн болсон залуу та Төрийн албан хаагч болмоор байна уу,
Төрийн албаны шалгалт өгмөөр байна уу.
Д. Д. 2010-09-13 16:55
Цалин нь муу ш дээ ороод тэгээд хөгжихгүй байдгымаа :П гэхдээ амьдралын баталгаа байдагт нь залуус орох дуртай байдаг байх :)
Б. Энхтогтох 2010-09-24 10:55
Хуулиудаа хэрэглэж сурна. Пракик дээр ашиглаж сурна. Бүүр юу юугүй хөгжихгүй энэ тэр гэвэл том эндүүрэл шүү
Д. Д. 2010-09-24 11:04
тийм ээ би огт эсэргүйцээгүй л дээ чадварлаг залуусыг цалин хангамжаар тэтгээд өгвөл хувийнхаас ч илүү боломжтой гэдэгт нь итгэдэг даан ч одоо тийм биш гэдэг санааг л хэлэх гэсийн
Б. отгоо 2011-01-10 10:26
www.lsn.ucoz.com сайт дээр төрийн албаны шалгалтад бэлддэг тестүүд болон тестийнх нь хариунууд байгаа. Орж үзээрэй. Төрийн алба гэсэн хэсэгт байгаа шүү.
Б. Туул 2012-01-09 09:43
уг нь төрийн албанд орчихвол хангамж, нэр төрийн хувьд баталгаа болж чадна гэж бодож байна.Гэхдээ ороход нэлээн зүтгэл хэрэгтэй наад зах нь танилтай , мөнгөтэй байх гээд чадварлаг боловсон хүчин гэдгээс дээгүүр тавигддаг болсон цаг ш дээ
Б. Туул 2012-01-09 09:44
гэхдээ энэ хандлагыг залуучууд л өөрсдөө өөрчлөх хэрэгтэй ш дээ