2010-10-22 15:14:32

Эдийн засгийн сэтгүүлчдийг дэмжих клуб

Сайн байцгаана уу?

Эдийн засаг сонирхогч, эдийн засгийн сэтгүүлч та бүхнийг Эдийн засгийн сэтгүүлчдийн клубт урьж байна.


Клуб нь анх 2001 онд ХБНГУ-н Хайделберг хотод эдийн засгийн чиглэлээр их дээд сургуульд суралцдаг оюутнуудын санаачлагаар "Залуу Эдийн Засагч Клуб" нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2010 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд эхлүүлэн, шинэ вебсайттайгаар оюутан, судлаач, сонирхогч, сэтгүүлчдэд чиглэсэн мэдээлэл түгээх зорилготойгоор ажиллаж эхэллээ.

Манай клуб нь эдийн засгийн асуудлаар нийтлэл бичдэг сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх зорилгоор Хэвлэлийн хүрээлэнгээс сургалт мэдээллийн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Уг хөтөлбөрийн нээлт 2010 оны 4-р сарын 16-нд Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болж эдийн засгийн сэтгүүлчдийг дэмжих Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яам, Дэлхийн Банк, АНУ-ын ОУХА-ийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл, Олон улсын Валютын сан, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нээлттэй Нийгэм Форум, Олон улсын Санхүүгийн Корпораци, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Залуу Эдийн Засагч клубийн төлөөгчид гарын үсэг зурсан юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар сэтгүүлчид эдийн засгийн тулгамдсан асуудлаар сүүлийн үеийн цэгцтэй мэдээлэл тогтмол авах, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй сургалт, уулзалт, аялан сурвалжлага, шилдэг бүтээлийн уралдаанд оролцох, гадаад, дотоодын мэргэжилтнээс зөвлөгөө авах, эх орондоо төдийгүй хилийн чанадад болох олон улсын хурал зөвлөгөөн сурвалжлах зэрэг боломж нээгдэж байгаа юм. Саяхан тус клубийн зөвлөхөөр эдийн засагч Д.Жаргалсайхан ажиллах болсон нь сэтгүүлчдийн талархлыг хүлээгээд байна.

Өнгөрсөн хугацаанд тус клубээс Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газартай хамтран “Банкны бүтцийн шинэчлэл дэх туршлага” сэдэвт олон улсын шинжээчдийн лекц, “Уул уурхай ба дэд бүтэц” дугуй ширээний ярилцлага, “Эдийн засгийн сэтгүүлзүй ба сэтгүүлчийн ур чадвар” сургалт, АНУ-ын ОУХА-ийн ЭЗБШӨЧ төсөлтэй хамтран уул уурхайн сэдэвт анхны сургалт, “Компанийн засаглалд хөрөнгийн биржийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт дугуй ширээний ярилцлага, “Компанийн засаглалын асуудлаар эрэн сурвалжлах нь” сэдэвт сэтгүүлзүйн сургалт, Монгол Улсын эрчим хүчний салбарт үзүүлж буй тусламж” сэдэвт бизнес ланч зэрэг арга хэмжээ зохион байгуулж СЭЗДС-аас зохион байгуулсан “Монгол дахь уул уурхайн шинэ төслүүд, Баялагийн хараал, Голланд өвчин” сэдэвт лекцэнд манай гишүүд идэвхтэй оролцсон билээ.

Та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.


Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб.


2010-10-22 15:16-д бичсэн тодруулга.
Бидний веб хаяг:

http://www.economicclub.mn/

Сэтгэгдлүүд



  • Д. Бямбаахүү 2010-10-31 03:28

    маш сонирхолтой . Би юугаар дэмжих вэ ?
    фасэбөөк дээр хуудас нээгээд вэбтэй холбочихвол зөв хүмүүстэйгээ холбогдох болно.
    линкэдин дээр холбоос байгаа юу?
    тэнд дэлхийн нэгдсэн сүлжээнд дийлэнх гадаад дотоодын тэргүүлэх монгол мэргэжилтэнгүүд холбогдсон байдаг.

  • Д. Бямбаахүү 2010-10-31 03:28

    маш сонирхолтой . Би юугаар дэмжих вэ ?
    фасэбөөк дээр хуудас нээгээд вэбтэй холбочихвол зөв хүмүүстэйгээ холбогдох болно.
    линкэдин дээр холбоос байгаа юу?
    тэнд дэлхийн нэгдсэн сүлжээнд дийлэнх гадаад дотоодын тэргүүлэх монгол мэргэжилтэнгүүд холбогдсон байдаг.

  • Н. Алтанзул 2010-11-02 11:44

    Сайн байна уу?

    Баярлалаа,

    Фасебүүк дээр саяхнаас хаяг нээсэн,

    http://www.facebook.com/economicclub

    Манай клубын хаяг
    http://www.economicclub.mn/

    Эдийн засагч, сэтгүүлч нарыг холбох хэрэгтэй байна л даа, одоогоор идэвхитэй гишүүд тийм ч хангалттай биш байгаа болохоор гишүүдээ нэмэгдүүлэх, улмаар вэбийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй байна л даа, Вэб дээр тавигдах мэдээлэл, судалгааны ажил хийдэг хүмүүстэй улам ихээр хамтарч ажиллах хэрэгтэй байна, Тэр талаар туслаарай, Бид одоохондоо USAID-с бага зэрэг тусламж авч байгаа, ер нь санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэй л байна.

    Санал хүсэлт, зөвлөгөөгөө altanzul@economicclub.mn хаягаар илгээгээрэй.

    Хүндэтгэсэн,
    Алтанзул