хэлийг яаж амархан сурах вэ?

Оруулсан : B. Nyambazar 2009-03-18 13:28:41

хэл яаж сурах талаар нэгэндээ зөвлөгөө өгцгөөе. Нэгэндээ мэддэг зүйлээрээ туслана гэдэг сайхан.

Сэтгэгдлүүд



  • Ц. Доржбат 2010-02-23 12:18

    Би Солонгос хэл сурдаг. Ойролцоогоор 6 сарын дотор дунд шат хүртэл сурсан. Ер нь хэл сурахад ярих хамгийн чухал. Хэнтэй ч хамаагүй, юуг ч хамаагүй сурч буй хэлээрээ ярих чухал шүү залуусаа.

  • Ц. Доржбат 2010-02-23 12:20

    Солонгос хэл судалдаг дэмжигч эсвэл бизнес гишүүн байвал шинэ бүлэг нээж туслаач...

  • G. Bayar 2011-01-25 21:44

    монгол тайлбартай mp3 хичээл- надад байна xэрэгтэй бол аваарай

  • Г. Сайнбуян 2011-03-22 23:21

    сайн байцгаана уу? англи хэлний ярианы сайн курс гадуур хаана юу байна? зөвлөөч. ярианы чадвараа л сайжруулмаар бх юм....

  • Д. Дөлгөөн 2011-04-20 22:05

    Хэл сурахыг хичээл, ажил мэтээр бодвол залхууран, шантарч мэдэх гэмтэй. Иймээс хэлийг үзэхдээ хөнгөн зугаатай хэлбэрийг ашиглахын нэг жишээ нь дуртай дуугаараа сурах арга юм.
    Дуугаар хэл сурах бол бас чиг бүтэшгүй зүйл биш ээ. Michael Learns To Rock хамтлагийн Paint My Love дууны эхний бадгаар жишээлэн, хэлний сургалтандаа дууг хэрхэн ашиглаж болохыг үзүүлсү. Эхний бадаг дахилтын хамт:

    From my youngest years
    Till this moment here
    I've never seen
    Such a lovely queen

    From the skies above
    To the deepest love
    I've never felt
    Crazy like this before

    Chorus:
    Paint my love
    You should paint my love
    It's the picture of a thousand sunsets
    It's the freedom of a thousand doves

    Baby you should paint my love

    1. Юуны өмнө дуундаа буй бүх үгийг салангид салангидаар орчуулна. Англи үг бүрийн дор монгол үгийг нь бичээрэй. Ийм орчуулгыг хадмал орчуулга гэнэ.
    From my youngest years
    -аас миний хамгийн залуу нас

    Till this moment here
    Хүртэл энэ мөч энд

    I've never seen
    Би хэзээ ч үгүй харсан

    Such a lovely queen
    Ийм нэг дур булаам хатан

    From the skies above
    -аас тэнгэр дээр

    To the deepest love
    Хүртэл хамгийн гүн хайр

    I've never felt
    Би хэзээ ч үгүй мэдэрсэн

    Crazy like this before
    Галзуу шиг энэ өмнө

    Chorus:
    Дахилт:

    Paint my love
    Буд миний хайрыг

    You should paint my love
    Чи ёстой будах миний хайр

    It's the picture of a thousand sunsets
    Энэ зураг -ын нэг мянган нар жаргах

    It's the freedom of a thousand doves
    Энэ эрх чөлөө -ын нэг мянган тагтаа

    Baby you should paint my love
    Хонгор чи ёстой будах миний хайр

    2. Үүний дараа үгсээ эвлүүлж, үгчилсэн орчуулга хийнэ. Нэгэнт үгсээ одоо мэдэж байгаа учраас өөрийн хэлний бүтцэд тааруулж зөв ойлгох нь чухал юм. Аль болох махчлан орчуулах тусмаа сайн. Болбол нэг мөрөн дэх үгсийг чухам тэр мөрөнд нь орчуулахыг хичээгээрэй.

    From my youngest years
    Till this moment here
    I've never seen
    Such a lovely queen

    Миний хамгийн залуу наснаас
    Энд, энэ мөчийг хүртэл
    Би ер нь огт хараагүй
    Ийм дур булаам хатныг

    From the skies above
    To the deepest love
    I've never felt
    Crazy like this before

    Дээрх тэнгэрээс
    Хамгийн гүн хайрыг хүртэл
    Би өмнө нь ер мэдэрч байгаагүй
    Ийм галзуу юм шиг

    Chorus:
    Paint my love
    You should paint my love
    It's the picture of a thousand sunsets
    It's the freedom of a thousand doves
    Baby you should paint my love

    Миний хайрыг зур
    Чи миний хайрыг зурах ёстой
    Энэ бол мянган жаргах нарны зураг
    Энэ бол мянган тагтааны эрх чөлөө
    Хонгор минь чи миний хайрыг зурах ёстой.

    3. Ийнхүү утга санааг нь ойлгосныхоо дараа сэтгэлдээ гүн бат суулгаж авахын тулд уран сайхны орчуулга хийх нь зүйтэй. Жишээлбэл:

    Идэрхэн залуу наснаасаа
    Энэ мөчийг хүртэл
    Ийм дур булаам бүсгүйтэй
    Эгнэгт би учирч байсангүй

    Хамгаас өндөр дээд тэнгэрээс
    Хайр сэтгэлийнхээ гүнд хүртэл
    Хэн нэгнийг ийм дотноор
    Хэзээ ч би мэдэрч байсангүй

    Өнгө өнгийн будгаар
    Хайр сэтгэлийг минь зурагла!
    Өндөрт нисэх шувуу юм шүү, миний хайр
    Өрнөө шингэх наран юм шүү, миний хайр
    Өнгө өнгийн будгаар дурлалыг минь зур аа!

    Ийм орчуулга нэлээн чөлөөтэй байдаг учраас заавал ганцхан хувилбар байх албагүй. Жишээлбэл энэ сүүлчийн дахилтыг арай өөрөөр бас орчуулж үзье.

    Дурлал хайрыг минь өнгө өнгөөр буд!
    Дураараа нисэх шувуу юм шүү, тэр минь
    Сэтгэл зүрхийг минь өнгө өнгөөр зур!
    Шингэж буй наран юм шүү, тэр минь

    4. Одоо дуугаа дагаж дуулж сурах хэрэгтэй. Энэ доор бичсэн линкийг хуулж аваад нэт хаяг дээрээ бичээд орно уу.

    http://www.youtube.com/watch?v=RnZnORRz3ok&feature=related

    Караоке маягаар байгаа. Дараа нь үгийг нь харалгүй дуулж сураарай.

    5. Нэгэнт хэл сурах зорилгоор дуу сурч байгаа учраас хамгийн сүүлчийн чухал алхам бол дууны найраг дахь өгүүлбэрийн бүтцийг ашиглан өөр үг орлуулан харилцаж сурах. Тухайлбал босс дээрээ ороод цалингаа нэмүүлмээр байгаагаа хэлье гэвэл
    Baby you should paint my love гэсэн сүүлчийн мөрийг нь ашиглаж болно. Baby – гийн оронд Hey Boss, Paint гэдгийн оронд Raise, Love – ийн оронд Salary гэж тавиад Hey boss, you should raise my salary хэмээн хэлээд тоохгүй бол араас нь дууныхаа дахилтыг хэрэглэн

    It’s the life of the five people
    It’s the future of my three kids
    Boss, you should raise my salary гэвэл тун уярах магадлалтай. Үгүйдээ л хэлний дадлага болно. Ер нь нэг өгүүлбэрийн бүтцийг сураад авчихвал мэддэг үгсээ орлуулаад хэдэн мянган ч өгүүлбэр хэлж болох шүү дээ. Өмнөх даргатайгаа цалингаа нэмүүлэхээр ярьж байгаа хүний үлгэрээр бодохул, жишээ нь энэ дууны эхний бадгийг дуулаад тогтоочихсон хүн гуравхан үгийг нь солиод даргадаа ийн хэлж болох юм:

    From my youngest years
    Till this moment here
    I've never HAD
    Such a HARD JOB.

    Дуугаар хэл сурч болохыг үзүүлэхээр авсан хошин жишээг маань тэр чигээр нь хэрэглэж байгаад ажлаасаа туугдчихуузай. Гэвч сурсан дууныхаа үг, хэллэг, бүтцийг хаа ч хэзээ ч хэрэглэхээс бүү эмээгээрэй.




  • Д. Дөлгөөн 2011-05-01 19:16

    Англи хэлийг богино хугацаанд сонирхолтойгоор сурах аргууд......

    Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна богино xугацааны дотор ямар ч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрийгөө дайчилж сонирхолтой зүйлээ ашиглан хэл сурвал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь Чамаас л бүх зүйл шалтгаална гэдгийг ухаарах хэрэгтэй. Хаана ч байсан танд хичээлт л байх юм бол сурахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор ярианы чадвараа (speaking skill) сайжруулахад тусд нь цаг гаргаж сурах шаардлагагүй гэж боддог. Яагаад гэвэл ярихын тулд эхлээд үндсэн суурь Listening, Reading skill-ээ хөгжүүлэх хэрэгтэй.
    Энэ хоёроо сайжруулсан байхад аяндаа чиний аманд чинь англи үгнүүд орж ирээд, Англи хэл дээр зүүдлээд эхлэнэ дээ хэхэхэ.

    Доорх аргуудыг туршаад үзээрэй:
    1. Хамгийн энгийн бөгөөд, нэг их зүйл шаарддаггүй үр дүнтэй арга бол - Just Watch TV!!!! - өөрийнхөө үзэх дуртай сувгуудаа зав л гарвал үзээд бай. (Би жишээ нь National Geographic, Discovery Channel, ABC, CNN гэх мэт сувгуудыг их үзэх дуртай)

    2. Listening skill - ээ сайжруулах: Чи Ipod -той юу ? эсвэл mp3 player-тэй биздээ? Ipod бол хэл сурч байгаа хүмүүст их нэмэр болохоор эд байгаа юм. Itune-хээ Online Store-луу нь ороод Podcast -аас Англи хэлний маш их олон сонсох хичээлүүд Subscribe хийж ҮНЭГҮЙ авч болдог юм. Үнэхээр саак саак хичээлүүд байдаг шүү.
    Жишээ нь миний сонсох дуртай podcast -ууд гэвэл:
    - English as a Second Language Podcast - Энийг бол англи хэл сурч байгаа бүх хүмүүст таалагдах хичээл гэж бодож байна. Таны ярианы болон сонсох чадварыг сайжруулна. Хамгийн гол нь энэхүү хичээлүүд маань байнга шинэчлэгдэж байдаг юм. Та бүхэн зүгээр л ороод сонсоод үзээрэй!!! http://www.eslpod.com/ - та хэрэв ipod, mp-гүй бол ийшээ ороод онлайнаар хичээлээ сонсож болно.
    - Bob and Rob show (энэ нэрээр хайхад болно) - Bob, Rob гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярих байдлаар их сонирхолтой, одоо үеийн, сэдвээр idiomatic expression, slang, grammar, phrasal verbs, vocabulary гэх мэтийг маш сайн заадаг юм. http://www.thebobandrobshow.com/ - ийшээ ороод ч онлайнаар хичээлүүдийг нь сонсож болно.
    - Business English Pod - энэ под маань бизнесын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад болох бизнес эрхлэгч бүх хүмүүст зориулагдсан хичээл юм. Би өөрөө ч бизнесээр сурдагийг хэлэх үү энэ хичээлийг сонсоод маш их үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бизнес ертөнцөд өрнөж байдаг communication, meeting, daily activity, business news гээд л ер нь бүх л зүйлийг заадаг юм. Бас мэргэжлийн хэллэг болон, idiomatic expression тайлбарлаж өгдөг гээд боддоо! http://www.businessenglishpod.com/ - та зүгээр л ороод сонсоод үз.
    За тэгээд өөрийнхөө сонирхсон мэргэжлээр Англи хэлний хичээл хайя гэвэл Itune-ээсээ key word-оо оруулаад хайгаад үз болохгүй бол Just Google it!!!!!
    Эдгээр хичээлүүдийг ipod, mp3, mp4,... (өөр юу юу ч билээ дээ) суулгачихаад та хаана ч явж байсан сонсоод явж байхад таны хэл сайжрах нь гарцаагүй.

    3. Reading skill-ээ сайжруулах:
    - Би чамайг тааралдсан болгоноо барьж аваад уншаад бай гэж хэлэхгүй ээ.
    - Хамгийн гол нь чи өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй.
    - Мөн эхний үед нэг их modern American English дээр бичигдсэн ном, сонин сэтгүүлээс зайлсхийх хэрэгтэй.
    - International Edition гэсэн олон улсад давхар хэвлэгддэг номыг олж унших хэрэгтэй. Яагаад гэхээр ойлгоход амар, Easy English - ээр бичигдсэн байдаг юм.
    - Чи заавал одоо энд ярьж байгаа, орчин үеийн idiom, phrasal verbs, street language-ийг сурах гээд байх шаардлага байхгүй дээ.
    - Мэргэжлийн англи хэл бол бичгийн, албан ёсны англи хэлийг л ашиглаж ярьдаг юм. Хэрэв чи бизнесээр сурдаг бол бизнесийн чиглэлийн ном л уншаад бай. Ерөөсөө тоотой хэдэн үг л эргэлдээд байдаг юм. Түлхүүр үгнүүдийг нь сурчихсан байхад алзах зүйл байхгүй.
    - Нэг номыг нэг удаа унших биш олон дахин уншвал таньд тогтох нь илүү. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм хэхэхэ True Story!!!!
    - Эхлээд анх уншихдаа та intensive хэлбэрээр унших хэрэгтэй (мэдэхгүй үгээ харах, өгүүлбэрийн утгыг ойлгох гэх мэт)
    - Харин 2 дахь удаагаа уншихдаа арай хурдан бөгөөд extensive (ерөнхий утгыг нь харж)
    - Нэг их зузаан 500-600 хуудастай ном унших гээд хэрэггүй, эхлээд жижгээс эхэл. Хамгийн гол нь таны ном сонирхолтой үйл явдалтай, зохиолын баатартай бол их зүгээр шүү!!!

    Xамгийн гол нь өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй. Жишээ нь би бизнесийн чиглэлээр мөн Inspirational талруугаа номнууд унших дуртай. Inspirational гэдэг маань жоохон гэгээрүүлэх, ухааруулах (arousal of mind), амьдралын ухаан, оюун санаа хөгжүүлэх, мэдлэг хайрладаг ном юм уу даа. (Яаж баян болох вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, мөрөөдлөө тодорхойлох, амжилтанд хүрэх зам, бусдад яаж нөлөөлөх вэ, гэх мэт маш олон асуултны хариуг ийм төрлийн номноос уншиж болно)
    Жишээ нь та бидний сайн мэддэг бас Монгол хэл дээр хэвлэгдсэн Баян аав, Ядуу аав (Rich dad, Poor dad) гэсэн ном энэ төрөлд багтаж болно мөн 2006 онд шуугиан тарьсан Нууц (The Secret) гэдэг ном байна, dvd, audio book гээл л их олон хэлбэрээр худалдаанд гарсан.
    За би дараа нь хэрэв та бүхэн сонирхвол өөрийнхөө уншсан бөгөөд уншиж байгаа номнуудынхаа талаар, мөн оюутан хүний ширээд дээр заавал байх ёстой номны жагсаалтыг гаргаж та бүхэндээ хүргэнээ. (дуртай юмаа ярихаар гол сэдвээсээ хазайгаад явчдиймаа, sorry :))
    Яагаад ном унших англи хэл сурахад тийм сайн гэж ? гэж та бодож магад.
    Ном уншина гэдэг:
    1. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм. хэхэхэ True Story!
    2. Үгийн чинь сан улам их өргөжих болно.
    3. Таны сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэсэн үг. (Энийг ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биздээ)
    За энэ хүрээд зөвлөгөөгөө өндөрлөе




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold