2010-12-07 17:19:13

Шилдэг бүтээлийн уралдаан

Эдийн засгийн сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдаан

2010 оны дөрөвдүгээр сард Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэд АНУ-ын ОУХА, Нээлттэй Нийгэм Форум, Дэлхийн Банк зэрэг гадаад, дотоодын байгууллагын дэмжлэгтэйгээр Эдийн Засгийн Сэтгүүлчдийн клуб байгуулагдсан билээ.Тус клуб эдийн засгийн сэдвээр чанартай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлж тэднийг мэргэшүүлэх зорилготой бөгөөд өдөр тутмын сонин,сэтгүүл, ТВ-ийн төлөөлөл бүхий 60 гаруй гишүүн сэтгүүлчийг хамруулаад байна.
Хэвлэлийн Хүрээлэн клубийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллагч байгууллагуудын хамт эдийн засгийн сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна.

Нэг. Уралдааны зорилго:

Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр төвшинд хөндөж улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах, мөн клубийн үйл ажиллагаа, эдийн засгийн сэтгүүлчдийн мэргэжлийн өсөлт, бичлэгийн ур чадварыг дүгнэх

Хоёр. Сэдэв:

- Эдийн засгийн өсөлт
- Компанийн засаглал
- Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч
- Банк, санхүү
- Өмчийн эрх
- Өрсөлдөх чадвар, инноваци

Гурав. Хамрах хүрээ:

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүд

Дөрөв. Бүтээлийн хамрах хугацаа:

2010 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2010 оны 12 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүлчийн бүтээл

Тав. Шалгуур

Шилдэг бүтээл шалгаруулахдаа дараах шалгуурыг харгалзана.

а/ Уралдаанд оролцох бүтээл сонин хэвлэлд нийтлэгдэж, телевизээр цацагдсан байх.
б/ Хэмжээ/ хугацаа:
Телевизийн бүтээлийн хувьд үргэлжлэх хугацаа 10-20 минут байх.
Сонин хэвлэлийн бүтээл А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх.
в/ Сэтгүүлзүйн төрөл зүйл: Асуудал хөндсөн дүн шинжилгээ бүхий нийтлэл, нэвтрүүлэг
г/ Агуулга: Эдийн засгийн тодорхой асуудлыг олны анхаарал татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх.
д/ Сэтгүүлзүйн мэргэжлийн шалгуур: баримтанд тулгуурласан, судалгаа сайтай, тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан, дүрс, графикийг үр бүтээлтэй ашигласан, сэтгүүлчийн мэргэжлийн ёсзүйг баримталсан байх.
е/ Сэтгүүлч уралдаанд зөвхөн нэг өгүүлэл юм уу нэг нэвтрүүлэг ирүүлнэ.

Зургаа. Оролцогчийн хаяг.

Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.

Долоо. Шагналын хэмжээ

Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл Электрон мэдээллийн хэрэгсэл

/ Сонин, сэтгүүл/ / ТВ/

I байр нэг 700000 төг I байр нэг 700000 төг
II байр нэг 500000 төг II байр нэг 500000 төг
III байр нэг 300000 төг III байр нэг 300000 төг

Сонирхсон сэтгүүлчид дээрх шалгуурыг хангана гэж үзсэн бүтээлээ 2010 оны 12 дугаар сарын 10-ны дотор Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албаны 310 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Телевизийн бүтээлийг DVD, VCD эсвэл бусад зөөврийн хэрэгслээр
Сонины бүтээлийг эх хувиар нь холбоо барих хувийн мэдээллийн хамт илгээнэ.

Зохион байгуулагчид Дэмжигч байгууллагууд
Хэвлэлийн Хүрээлэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг,

ЭЗБШӨЧ төсөл

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб Дэлхийн Банк

Залуу эдийн засагч клуб Нээлттэй Нийгэм Форум

Сэтгэгдлүүд