Элчингийн визний түгээмэл асуудаг жишээ!!! асуултууд
Эдгээр асуултууд нь зөвхөн жишээ гэдгийг анхаарна уу. Түүнээс биш яг эднийг цээжлээд, эд нарт хариу бэлдээд орвол баталгаатай виз авна гэсэн үг биш. Айлчлалын тухай * Та яагаад АНУ-д айлчлахыг хүссэн бэ? * Та яагаад заавал энэ хугацааг сонгосон бэ? * Та АНУ-д хэр удаан байх вэ? * Нэг сар гэдэг урт хугацаа биш үү? Та аялалаа арай бага хугацаанд дуусгаж чадахгүй юм уу? * Та АНУ-д очоод ямар хаяган дээр байх вэ? * Та энэ аялалдаа хичнээн доллар зарцуулахаар төлөвлөж байна вэ? (Спонсорын бичиг баримтуудаа үзүүлэхэд бэлтгэ) АНУ-д байгаа спонсор болон гэр бүлийн гишүүд * Таны аялалыг хэн спонсорлож байгаа вэ? * Таны хүүохин хүнтэй суусан уу? * Таны хүүохин хүүхэдтэй юу? * Таны охин жирэмсэн үү? * Таны охины төрсөн огноо нь юу вэ? * Таны хүргэн хүүгийн төрсөн огноо нь юу вэ? * Таны охин хуримаа хэзээ хийсэн бэ? * Таны охин юу хийдэг вэ? * Таны хүргэн юу хийдэг вэ? * Таны охин болон хүргэн АНУ-д хаана амьдардаг вэ? (тэдний хаягыг цээжил) * Таны охинтой холбоо барих хаягыг авч болох уу? (утасны дугаар, емайл зэргийг нь цээжил. Өргөдөл дээр бичсэнтэйгээ адилхан байх ёстой) * Та хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ? * АНУ-д таны өөр хамаатан саднаас байгаа юу? * Таны хүүохин хэдэн жил АНУ-д амьдарч байгаа вэ? * Таны хүүохин АНУ-д ямар статустай вэ? * Таны хүүохин АНУ-д суралцаж байсан уу? Хаана, хэзээ, юугаар? * Таны хүүохин АНУ-д анх явахдаа ямар визээр зорчиж байсан бэ? * Таны хүүохин жилд хичнээн долларын орлоготой вэ? * Хэрэв таны хүүохин сурч байгаа бол хэн зардлыг нь төлдөг вэ? * Таны хүүохин хэзээ Монголд очихоор төлөвлөж байгаа вэ? Аялал, билет, даатгал * Та онгоцны билетээ захиалсан уу? * Та АНУ-д урд нь зорчиж байсан уу? * Та урд нь өөр оронд зочилж байсан уу? * Та урд хэзээ, хэдий хугацаагаар АНУ-д зорчиж байсан бэ? * Хэрэв та урд нь АНУ-д очиж байсан бол визээ сунгуулсан уу? Сунгасан захиаг харж болох уу? * Тантай хамт таны эхнэрнөхөр хамт явах уу? * Та хэзээ явахаар төлөвлөж байгаа вэ? * Та онгоцны билетээ худалдаж авсан уу? * Та эрүүл мэндийн даатгалтай юу? * Танд кредит карт байгаа юу? Ажил мэргэжил * Та Монголд ямар ажил эрхэлдэг вэ? * Таныг АНУ-д байх хугацаанд хэн таны бизнесыг хариуцах вэ? * Та надад нэрийн хуудсаа үзүүлж чадах уу? * Та хэрэв ажил хийдэг юм бол АНУ-д хэрхэн зургаан сарын хугацаагаар явах вэ? * Таны ажлын газрын тодорхойлолтыг үзэж болох уу? * Та хэзээ тэтгэвэртээ гарсан бэ? * Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ? * Таны жилийн орлого хэд вэ? * Таны орлого АНУ-д зорчиход хангалтгүй юм байна. Хэн таны аялалын зардлыг хариуцах вэ? * Танд Монголд эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө бий юу? * Та АНУ-д байх хугацаанд хэн таны үл хөдлөх хөрөнгийг харж хандах вэ? * Та хэдэн хүүхэдтэй вэ? * Монголд таны хамаатан садан бий юу? * Та АНУ-д ямар хаяган дээр байх вэ? Түүнчлэн консул нь танаас “хэрвээ” гэсэн асуултууд тавьж магадгүй. Жишээ нь: * Хэрвээ та Лас Вегаст хэдэн мянган доллар хожвол яах вэ? * Хэрэв танд хэн нэгэн нь АНУ-д өндөр цалинтай ажил амлавал яах вэ? * Хэрэв хэн нэгэн тантай хамтарч бизнес хийх санал тавибал яах вэ? * Хэрэв та сэтгэлдээ тохирсон хүнтэй танилцаад, тэр чинь хуримаа хийх санал тавибал яах вэ? гэх мэт. Мэдээж эдгээр нь таныг өдсөн, гэнэтийн асуултууд бөгөөд хэрэв та гэнэ алдан үлдэнэ барина хэмээн хариулах аваас танд виз олгохгүй байх магадлалтай.
Н. David 2009-03-21 15:26
Why did you choose the United States of America?
Who is going to pay for your living expenses?
Who is paying for your tuition fee?
If you could wish for anything right at this moment, what would it be?
How long have you been studying English?
Where did you learn English?
What do your parents do?
Who are your parents?
Why are you going to the United States of America?
When did you finish/graduate high school?
What was your undergraduate GPA?
Who was youi childhood hero?
Are you ready to be on your own?
How old are you?
Why did you choose the major you chose?
How long do you intend on staying in the United States of America?
What’s your purpose of going to the United States of America?
What high school did you graduate?
Have you ever been to the USA before?
Where do you live?
Where did you grow up?
How did you learn English?
Do you have enough money to support yourself while in America?
Will you be traveling alone or with others?
What is your date of birth?
Have you ever been outside of Mongolia?
Do you have any health conditions?
Do you have a positive or a negative view on life?
Do you know the goal of the foundation you have chosen?
What do you know about the State you will live in?
Who is your favorite artist?
When will you come back?
Who do you live with?
Do you have relatives in the USA?
Do you have friends in the USA?
What is your passion?
What is your hobby?
What will you do after you get your bachelors degree?
What is your favorite kind of sport and why?
Tell me all you know about the company you made a contract with.
Have you ever been on your own before?
Why do you think/feel you are mature/old enough to be on your own?
What will you do in the USA?
How wil1 you get to the States?
How did you come to choose your profession?
Why did you choose to study the English language?
What was your favorite subject in high school?
What was the date you graduated?
Please tell me a little about where you grew up.
Tell me about a moment in your life that changed you.
What’s your favorite TV show?
What kind of music do you listen to?
What is your dream?
Why did you choose this program?
Who will pay for your travel expenses?
What kind of pets do you prefer?
What’s your phone number?
Compliment!
Do you have any kids?
Are you married?
Why did you choose the college you chose?
How many siblings do you have?
What’s you favorite color?
What is your short and long term goal?
What .do you think about terrorist attacks in the USA?
What kind of cultural difficulties do you expect if you go to the USA?
Do you have a scholarship?
Do you like working in a group or individually?
Tell me what you know about the college you will attend!
Do you think Bush is a good president? Why?
Have you applied for a USA visa before?
Do you speak any other languages besides your native language?
What’s the biggest difference between Mongolia and the USA?
Who is the closest person to you in your family?
What exactly are you excited about?
Please introduce yourself!
Who will pick you up from airport once you get to the USA?
What does TOEFL mean?
What was your TOEFL score?
Where were you born?
What is your parents’ occupation?
What do you like to do in your free time?
How do you usually spend your free time?
What will you do in your free time in the United States?
Have you ever been outside of Mongolian?
What will you do after you return from the States?
What are your career goals?
What do you want to be in the future?
Do you have any work experiences?
Did you visit any other countries?
Have you ever lived somewhere else outside of Mongolia?
How do you feel about going to the USA?
What is your parents’ monthly/annually/yearly income/salary?
What do you know about American history?
How can you prove to me that will come back?
How can you grantee me that you will not remain in America?
Do you intend on working in the USA?
What are you expecting from America that would be useful once you return?
What is your parents’ number?
Why should I give you the USA visa?
What did you do to deserve this scholarship?
Why is /Sponsor Name/ giving you this scholarship?
А. Баасандорж 2009-05-22 22:55
Баярлалаа. Эдгээр асуултуудад заавал англиар хариулах уу? эсвэл Монгол орчуулагч цуг байдаг уу?
Н. David 2009-05-23 04:34
Хэрэв чиний Англи хэл хангалттай гэж үзвэл Англиар нь хариулсан нь мэдээж дээр. Энэ нь чи өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байдлыг харуулахад маш чухал. Гэхдээ чиний Англиар ярих чадвар хангалтгүй гэж бодож байгаа бол өөрийгөө буруу илэрхийлж консулын ажилтанд буруу сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд Монголоороо ярисан нь дээр. Мэдээж тэнд Консулын дэргэж орчуулагч бий.
А. Баасандорж 2009-05-23 13:56
Баярлалаа. David
B. Buyanaa 2009-05-26 12:50
Маш их баярлалаа.
М. Мөнхцэцэг 2009-10-30 09:41
үнэхээр их баярлалаа. Хэрэгтэй гоё зөвөлгөө байна. баярлалаа
E. Amarbayasgalan 2009-10-31 04:34
1. Ярилцаж байгаа хунийхээ нүд рүү хар. Америкүүд хүний нүд рүү хардаггүй хүнд итгэдэггүй
2. Нүүр амаа битгий оролд, илүү хөдөлгөөн хийхгуй байхийг хичээ, инээмсэглэ
3. Болвол Англиар ярьсан нь дээр
4. Ярисан юмаа давтаж ярихад бэлэн бай (зарим xүмүүс нэг ярисан юмаа дараа нь яльгүй өөр маягаар асуухад шал өөрөөр хариулж байгаа харагддаг. Энэ нь нэмэлт мэдээлэл байж болох талтай ч, худлаа яриж байгаа юм шиг харагддаг)
5. Асуултнуудад хариулахдаа Америк оронд, оршин суугч нарт нь ямар нэгэн хүндрэл учруулахгүй, очоод шингэх сонирхолгүй гэдэг талаас нь бодож хариулах хэрэгтэй
Г. Мандухай 2009-11-22 18:15
баярлалаа сайхан мэдээлэл бна надад хэрэгтэй бсан юмаа
А. Ууган 2010-02-08 10:39
Үнэхээр мэдмээр юм аа. Баярлалаа David!
Б. Бямбасүрэн 2010-02-11 00:18
Хамгийн гол нь орчуулагчаар дамжуулж ярилгүй аль болох өөрөө яриx xэрэгтэй. Нэгдүгээрт хүн чиний яриаг хэзээ ч чам шиг ярьж чадахгүй. Хоёрдугаарт орчуулагагч нарыг цаанаас нь товчхон гол юмыг нь орчуул гэсэн шаардлага тавьдаг юм байна лээ.
Ц. НАРМАНДАХ 2010-02-18 12:17
Сайхан мэдээлэл байна. Миний анзаарснаар голдуу сургуулиудад суралцах зорилго бүхий хүмүүс маш сайн материал бүрдүүлээд маш сайн хэлний мэдлэгтэйгээ ярилцлагаараа батлаж байдаг. Харин магадгүй тэдгээр хүмүүсийн ихэнхи нь гэр бүлгүй, залуу насныхан байдаг болохоор хэл сайтай энд тэгтэлээ татагдах хүчин зүйл бага гэж үзэж улам харлан үлдэх магадлал үүсч байна гэж үздэг мэт санагдсан.
Харин аялалаар буюу богино хугацааны виза хүсэгчид хэрвээ хэлний мэдлэг дунд түвшинд хараахан хүрэхгүй тохиолдолд орчуулагчид хандах нь илүү санагдсан. Ер нь бол үнэнээрээ орж байгаа бол айж сандрах зүйлгүй чөлөөтэй сэтгэлээсээ харицахад харицангуй уян хатан байх магадлал өндөр гэж бодогдсон
Ц. Сод-эрдэнэ 2010-03-06 17:01
Хэхэ угаасаа л орчуулагч авч байгаа бол тэр чинь очоод ярианы түвшин нь нийгмийн харилцаанд орж чадахааргүй юм байна гэдэг сэтгэгдлийг үлдээнэ ш дээ. Ер нь бол визний ангиллаас хамаарч л ярилцлагын орчин нь янз бүр байдым шиг ээ. Тэр өөртөө итгэлтэй байх явдал бол хамгийн түрүүнд байх ёстой зүйл. Учир нь энэ нь зөвхөн чамаас хамаарч байгаа нилээн томоохон давуу тал. Бас байнга инээмсэглэх нь бас маш чухал шүү : )