uhriin aj ahuin talaar heleltsey

Оруулсан : T. Bayarjargal 2011-01-08 14:08:09

manaid maliin uulder ugsaag saijruulay geed yariad l buun hurungu oruulalt orj irlee geed l bdag ter ni haana heregjeed bna we. bi heden uhertei yumaa. tegeed terniihee uulder ugsaag saijruulay geed yawaad uzeheer haanaas sain buh olj tawihaa medehgui l bna. Yur ni uhriin aj ahuig yaaj erhleh yostoi we. Nzuudaa medlegeesee huwaaltsaarai

Сэтгэгдлүүд



  • B. Enkhtuya 2011-01-09 15:30

    Сайн байна уу? Та хаана аж ахуйгаа эрхэлдэг вэ? Малын удмын сангийн үндэсний төв гэж байгууллага бий. Тэр байгууллагад зохиомол хээлтүүлгийн техникч нар гэрээгээр ажилладаг бөгөөд тэд фермүүдээр явж ажилладаг тул мэдээлэл сайтай байдаг. хэнийх ямар угшилтай өсвөр бух зарах талаар. энэ байгууллага хөдөө аж ахуйн яамны хажуу талын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны 5 давхарт байрладаг юм. Үүлдэр угсааг сайжруулахын тулд дан ганц бух худалдаж аваад түүнд даатгаад орхих юм бол үр дүн нь муу байх болно. иймд энэ талын ном, гарын авлага, эрдэм шинжилгээний ажлын үр дүнтэй танилцаж байхыг зөвлөж байна. хэрэв та хаан банктай харилцдаг бол тэднийх 3 сард үхрийн аж ахуйн талаар 4 өдрийн үнэ төлбөргүй сургалт явуулах байх. тэнд уулзаж болно. энэ талаар хаан банкны бизнес инкубатор төвөөс лавлаж болно. танд амжилт хүсье.

  • Б. Эрдэнэболор 2011-01-10 16:50

    Шинээр ферм байгуулж буй олон хүн үхрийн үүлдэр угсааг сайжруулах буюу үржил, селекцийн ажлыг өөрсдөө шууд гардаад хийчих бодолтой байдаг юм билээ. Энэ асуудалд болгоомжтой хандсан нь дээр шүү гэж зөвлөе. Наад зах нь хоёр үүлдрийн алийг эцгээр, алийг эхээр сонгох вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй, мөн үржлийн ажлын олон схемүүд байдаг, эрлийзжүүлэх, цус сэлбэх гэх мэт, тэдгээрээс аль нь тохиромжтойг мэдэх хэрэгтэй. Тэгээд эцсийн үр дүнгээ нилээд хэдэн жилийн дараа л үзнэ шүү дээ. 100% баталгаатай селекци гэж байдаггүй, үр дүнг нь магадлалаар тооцдог. Би олон хүмүүст хэлж байсан. Та селекцийн ажил өөрөө эрхэлье гэж байвал наадах чинь бизнес биш, эрдэм шинжилгээний төсөл болох байх шүү гэж. Дээр асуулт тавьсан хүнд зөвлөхөд үржлийн сайн мэргэжилтэнг аж ахуйдаа зөвлөхөөр ажиллуулах нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна. Манайд сүүлийн жилүүдэд гадаадаас шилмэл бухын хөлдөөсөн үр нилээд орж ирсэн, нэг үеэ бодвол бас сайжраад байна.

  • T. Bayarjargal 2011-01-10 23:31

    та 2т маш их баярлалаа. малчдад энэ талийн мэдлэг мэдээлэл их муу байдаг юмаа. би одоо оортоо байгаа ухрийн уулдэр угсааг мэдэхгүйээ. Сэлэнгээс л гаралтай ухрууд дээ.

  • Б. Эрдэнэболор 2011-01-11 00:36

    Ер нь фермерийн аж ахуй эрхлэхэд эхнээсээ гайгүй ашиг шимтэй үхрээр сүргээ бүрдүүлсэн нь л дээр дээ. Нүүдлийн МАА эрхэлдэг малчин хүн бол тааруухан ашиг шимтэй ч гэсэн зуд турхан болж нэг нь үрэгдэхэд нөгөө нь үлдэнэ гээд 2 монгол үхэр маллаж байхад фермер хүн өөрт нь 2 монгол үхэр байвал 1 сайн ашиг шимтэй үнээгээр сольсон нь дээр. Фермийн үхэрт тэжээлийн зардал өндөр учраас зардлаа нөхөж чадах үхэр л хэрэгтэй. Анхнаасаа ашиггүй хэдэн үхэр авч ферм байгуулчихвал, үүлдэр угсааг нь сайжруулах гэсээр байтал тэжээлийн зардал чинь талийж өгч магадгүйг санагтун

  • T. Bayarjargal 2011-01-11 01:24

    odoo bol yag ene nuudliin mal aj ahuigaar yawj bgaa. odoo mongold mahnii chigleliin uhriin uulder ugsaa her zereg baigaa we. mongold ali taliig ni barij usguwul ireeduitei we mahniih uu svvniih vv.

  • Б. Эрдэнэболор 2011-01-13 18:35

    Сэлэнгийн Гацуурт ХХК ангус үүлдрийн үхэр АНУ, Канадаас олныг оруулсан, одоо Цагааннуурт 3000 үхрийн бордох цэг байгуулсан. Гэвч эднийх үхрээ зардаггүй юм шиг байна лээ. Ангусаас өөр Монголд байдаг махны чиглэлийн үхэр гэвэл казакын цагаан толгойт байна. Энд тэнд мэр сэр маллаж байгаа, сайн хайвал олдоно. Симментал мах-сүүний хосолмол ашиг шимтэй, махны чиглэлээр маллаж болно. Алатауг ч болно, гэхдээ тарга авахдаа Симментал нь илүү сайн юм шиг харагддаг, яг тодорхой харьцуулсан баримт надад алга, зүгээр миний бодол шүү. Симменталыг Хэнтийн зүүн хойд хэдэн сумаас л авна даа. Дадал, Биндэр, Батширээт г.м. Хэнтийн Дадалын цаана байдаг Дорнодын Баян-Уулд казакын цагаан толгойт нилээд байх ёстой, ер нь дулаахаар нутгийн нэг буриадыг олж аваад хамтдаа тэр зүг рүү явж судлах хэрэгтэй.

  • Б. Эрдэнэболор 2011-01-13 18:41

    фермийн чиглэлийн хувьд нэг бол аль нь ч байсан зөв ажиллуулж чадвал болох байхаа, гэхдээ дан махны ферм байгуулна гэвэл олон үхэртэй, хотоос нилээд зайтай, хувьдаа том бэлчээртэй байх шаардлагатай. Хувь хүнд махны ферм арай ахдаж магадгүй.
    Болж өгвөл аль алийг нь хослуулахгүй юу даа, эр тугалуудаа 12 сартайгаас нь шахаж бордоод 18 сартайд нь нядалж, борлуулах схемээр ажиллах хэрэгтэй.

  • Э. Эрдэнэт (펭귄) 2011-01-13 18:43

    Б. Эрдэнэболор багшаас нэг юм асууя. сүүний чиглэлийн үнээний багсармал тэжээл монголд таридаг газар бна уу. Бас даршилсан тэжээл хийх технологи нтр хаанас олж судлах вэ?

  • Б. Эрдэнэболор 2011-01-13 18:57

    Багсармал тэжээлийг тэжээлийн үйлдвэрт үйлдвэрлэхээс биш тарина гэж юу байхав дээ, найрлагад нь ордог ургамлуудыг нь харин тарина. Алтан тариа ХК-ийн вэбсайтаас багсармал тэжээлийнх нь найрлагад ямар ургамлууд ордогийг харна биз. сайт нь www.altantaria.mn. Даршилсан тэжээл гэж байхгүй, дарш гэж бий. Дарш бэлтгэх технологийг би нэг сайтад бичсэн байсан чинь ойрдоо сервер маань ажиллахгүй байна, удахгүй шинэ сайт нээж, байрлуулъя. Эрдэнэ шишээр дарш бэлтгэх гарын авлага авъя гэвэл ХААИС-ийн багш Нямгэрэлээс асуугаад авч болно. Ажлын цагаар 341652 руу залгаарай.

  • D. Dnr 2011-01-13 21:55

    20 үнээний сүүний фермийн төсөл байна уу хүн ардаа манай нэг танилд хэрэг болоод байна. ер нэг тиймэрхүү төсөл

  • Б. Эрдэнэболор 2011-01-15 12:04

    төсөл бас Нямгэрэлээс асууж болно

  • T. Bayarjargal 2011-01-16 17:45

    бэлчээрийн мал аж ахуйд аль үүлдрийн үхэр илүү тохиромжтой байдаг бол? шууд ферм байгуулъя гэхээр олон асуудал байнаа.

  • Б. Эрдэнэболор 2011-01-19 21:00

    Бэлчээрийн мал аж ахуйд нутгийн үүлдэр л тохирно. Монголд эрхэлбэл монгол үхэр, африкт эрхэлбэл африк үхэр гэх мэт. Энэ талаар дэлгэрүүлж бичих шаардлагагүй гэж бодож байна.
    Ферм байгуулах бололцоо одоогоор тааруу боловч суурин маллагаа сонирхож байвал мал бордох цэг ажиллуулж үзээч. Заавал үхэр гэхгүй юм бол хонь бордохгүй юу. Намар хямд байхад нь хэдэн төлөг аваад хавар болтол хашаан дотор тэжээж, таргалуулаад зарахгүй юу. Би яг энэ талаар сайн мэдэхгүй, ялангуяа хонины талаар мэдлэг тааруу. Ямар ч байсан англиар feed lot гэж нэрлэдгийг нь мэднэ. Гадаадад ихэвчлэн төлөг борддог, Монголд бас адил гэж бодож байна.
    Манай сургуульд хонь бордох талаар зөвлөгөө өгчих хүн байгаа л даа. Гэхдээ ер нь мал малладаг ямар ч малчин хэдэн хонь тэжээгээд байж чадах байлгүй дээ.

  • Б. Эрдэнэболор 2011-01-19 21:08

    feedlot гэж хамтад нь бичнэ шүү, google-ийн зургийн хайлтад энэ үгийг бичээд хайвал янз бүрийн зургууд үзэж болно, хонь сонирхож байвал feedlot sheep гээд хайгаад үз. Манайд хуучин үхэр, хонь, адууных хүртэл байсан юм билээ, одоо Цагааннуурт Гацуурт компанийн 3000 үхэр бордох цэг гэж бий, өөр мал бордох цэг гэж би лав мэдэхгүй байна

  • D. Dnr 2011-01-19 21:18

    нямгэрэл гэж али ни бээ

  • T. Bayarjargal 2011-01-20 14:46

    Эрдэнэболор ахаа одоо цаг агаар, бэлчээр гээд нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй ямар ч ирээдүйгүй болох гээд байнаа. би үхрийн фермерийн талаар мэдлэгтэй болмоор байна. та надад туслаач, би хэдэн малаа өсгөж байгаад бүх судалгаа төлөвлөгөө төслөө биччихвэл одоо байгаагаа эргэлтэнд оруулаад нэг юм хийгээд авчмаар байна.одоо надад фермер тал дээр шижлэх ухааны үндэслэлтэй ямар ч мэдлэг алга. гэхдээ юм хийх зориг эрмэлзэл маш их байна.

  • Б. Эрдэнэболор 2011-01-21 20:30

    Dnr-т: Нямгэрэлтэй дээр бичсэн утсаар холбоо барьж болно.

    Баяржаргалд: сэтгэл шулуудсан бол арга нь олдож л таарна. ФАА-н талаар мэдлэгтэй болъё гээд заавал дээд сургуульд сурах ч юмуу эсвэл зузаан зузаан номнууд өдөр шөнөгүй уншаад суух шаардлага байхгүй. Мэргэжлийн хүмүүсээс болон туршлагатай фермерүүдтэй харин танилцаж, сайн мэдээлэл авах хэрэгтэй. Энхтуяагийн зарласан сургалтад нь очоод суучих. Би 4-р сарын сүүлээр Монголд буцаж очно, тэгэхээр уулзаж болно. Төслөө заавал өөрөө бичих гэж цаг алдах хэрэг байгаа юмуу. Анх удаа төсөл бичиж байгаа хүн энэ талаар мэргэшсэн, өчнөөн олон фермийн төсөл бичсэн хүмүүсийн хэмжээнд бичиж чадах уу? Шууд үнэ хөлсийг нь өгөөд бичүүлсэн нь дээр юм бишүү. Эсвэл ядаж нэг загвар авсан нь дээр байхаа.
    Төслийг хүмүүс янз янзаар бичдэг. Санхүүгийн тооцооноос өөр юу ч үгүй төслүүд байдаг л юм. Харин зарим мэргэжилтнүүдийн бэлтгэсэн төсөлд бол санхүүгийн тооцооноос гадна ферм байгуулах, малыг эрчимжсэн аргаар маллах талаар гол зөвлөмжүүд бүх тооцоо үндэслэл, дагалдах зураг хөрөгтэйгээ багтах учраас захиалагчийн хувьд бодитой удирдамж нь болж чадна. Нэг удаа банкинд үзүүлэхэд биш, нилээд хэдэн жилийн турш өөрт нь хэрэг болно.
    Технологийн хувьд мал эмнэлэг, үржлийн ажил л хэцүү болохоос бусад нь гайгүй, нэг их сүрдээд байх юм юу байх вэ. Барилгын мэдлэгтэй байвал зүгээр. Тэгээд нэгэнт ФАА эрхэлье гэж байвал одооноос газраа хөөцөлдсөн нь дээр байхаа. Ер нь мэдлэг эзэмшихээс гадна хөөцөлдөх ажлууд бас ихтэй шүү. Үхрээ хаанаас авахаа судлах хэрэгтэй.
    "надад туслаач" гэж намайг үнэлсэнд баярлалаа. Юу ч гэсэн тэр 3 сард болох сургалтанд суугаад, мөн фермээ хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар, хаана байгуулахаа шийдчих. Тэрний дараа яг ямар тусламж хэрэгтэй байгаа нь тодорхой болох байх.

  • Д. Мөнгөнцэцэг 2011-01-21 21:09

    Би нэлээн дээх нь бичсэнийгээ энд тавилаа

    За би Монголд төсөл хийж байгаагүй гэхдээ xэрэг болж юу магадав, xэрэг болсныг нь авна биз хэрэггүй нь үгүйсгэнэ биз.
    1. Хаана xийx газраа сонгоx/ зам дагуу суурин газраас xир xол? үүнд: Сүүний тээвэр, боловсруулалт / Борлуулалт
    Малийн тэжээл /Xадлан авалт, түүний тээвэрлэлтийн өртөг? тус сонгосон газраа туршлагатай сайн малчид саалчид бий эсэx?
    2 Мал: Үнээний Тоо, эцэг малийн тоо, xудалдан аваx үнэ? төлийн тоо, эр төлийн борлуулалт xаана яаж зарлага ажил багатай xийгдэx,
    3. Байр (Саалийн Фэрмийн байр) саравч, //шинээр бариxуу? түүний зөвшөөрөл, xөлслөx үү? xэрэв xөлслөвөл xэдий xугацаанд? яваандаа жилийн дундаж xөлслөx өсөлтийн%, гараар сааxуу? машинаар сааxуу? Эцэг болон төл малийн байр, Тэжээлийн агуулаx? Тоног төxөөрөмжийн засвар үйлчилгээний цех-байр, Сүү xөргөлт- тээвэрлэлтэнд бэлдэx тасалгаа-цеx,
    4. Тоног төxөөрөмж, Тэхник: Трактор, чиргүүл ,автомашин, саалтуур, угаагч, xөргөгч, цөцгийн машин, дараа нь xийx засвар үйлчилгээ, сэлбэг xэрэгслэлийн өртөг
    5. Эр залуу болон төл малаа шаxаж бордох байр (Мал- маx үнэтэй улиралд борлуулаx)
    6. Гэрээ хийсний дагуу мах болон сүү сүүн бүтээгдэхүүн тогтмон авах газар байгууллага хайж олоx (Гуанз, зочид буудал. эмнэлэг. гм)
    7. туслаx мал: Мал xариулаxад унаx морид, гм++ийг худалдаж аваxуу малчидтайгаа тоxироxуу?
    8. суурин ажилчид, малчид, Саальчид, туслагч, суурин бус: Малийн эмч, Зоотэxникч, Зөвлөгч, Тообүртгэгч-Цалин бодогч тэдний цалин болон бусад зарлага
    9. Энэ бүгдээ бодоx: нэг удаа зарцуулаx зарлага- Xөрөнгө оруулалт(XО), дагавар XО, сар бүрийн зарлага
    10. Борлуулалтийн өртөг, xянан шалгалтийн өртөг,
    Энэ бүxэнийг бодсоны дараа ороx орлого маань энэ өртөгөө нөxөxүү?
    Xэдэн летр сүү аваx, борлуулсаx төл малийн тоо жишээн эр төл малаа мал маxанд зарна шүү дээ. шилдэг эцэг малтай бол түүнийxээ xөврөлийг бас зарна. Сайн тэжээл xадлан өөрсдийн xүчээр авч чадвал түүнээс илүүгээ бас борлуулж болно.
    Үүнээс гадна Энэ нүсэр ажлийг бие бялдар болон сэтгэл санааний xувид xөл дээрээ зогстол нь xэдэн жилийн xугацаанд xийж чадаxуу? эс тийм бол эрүүл мэндэд xичнээн зарлага гараx?
    Гар бүл xамаатан садан туслаxуу? тэдний мэрэгжил боловсрол дадлага туршлага? Эрүүл мэнд үр xүүxэд, -ийн сургууль боловсрол гм++..
    За маш товчxон бол нэг иймэрxүү, асууx зүйл байвал асууж болно. мэдэх л юм байгаад, би завтай бол бичиеэ.

  • T. Bayarjargal 2011-01-26 21:08

    би одоо Сэлэнгэ явлаа. Одоо очихдоо газраа хөөцөлдөж сонгое. хэчнээн хэмжээний газар хэрэгтэй болох бол Эрдэнэболор ахаа

  • Б. Эрдэнэболор 2011-01-27 09:20

    Баяржаргал: зурвас илгээсэн шүү




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold