ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ???
Утга зохиол, урлаг соёлын төлөөлөгчид бол нийгмийг соён гэгээрүүлэх үүргийг албан бусаар хүлээсэн гэгээлэг, Ариун явдалт хүмүүс байх ёстой талаар олон нийт, урлаг соёлынхон өөрсдөө ч ярьдаг. Тийм гэж ч олонтаа батлан ярьдаг.
Ариун явдалт тэдгээр эрхмүүдийн амнаас унасан үг, үйл хөдөлгөөн нь олон нийтэд ямар нэг хэмжээгээр үлгэр дууриалал болдог. Тиймээс тэд хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой.
Ийн хэмээн олныг нуршихын хэрэг юун гэвээс Ариун явдалт, шударга хүмүүсийн нэг гэж бодож явдаг нэгэн эрхэм маань, /олон хүн тэгж боддог/ саяхан зурагтаар итгэмээргүй үгийг амнаасаа унаган Рекламанд тоглож харагдсаных юм.
Тодруулбал Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай тэргүүтэй загварын ертөнцийн толгой эмэгтэйчүүд *МОНГОЛ СТАНДАРТ* АРХИ-ны рекламанд стандарт жишиг ямар байх ёстой талаар өгүүлж байснаа төгсгөлд нь *МОНГОЛ СТАНДАРТ ТОГТООЕ* гэж хэлэх юм. түүнийх нь дараа Монгол стандарт архины лого гарч байх юм.
Эхэндээ Ариун явдалт, гэгээн хүмүүс стандарт жишгийн тухай яриж эхлэхээр нь их л шимтэн харж байсан чинь эцэстээ Адгийн муу Архийг сурталчилж байсныг нь мэдээд ихэд эгдүүцэл төрөв.
Б.Лхагвасүрэн найрагч, ардын уран зохиолч маань залуу үе төдийгүй, үеийнхэндээ ч үлгэр дууриал болохоор шударга, ариун, ухаантай хүн. Архины хорын тухай зэмлэл сургаал ч чамгүй хэлдэг нэгэн. Гэтэл юу болж байгаа нь энэ вэ???
Нэг бол тэр эрхэм зөнөсөн, эсвэл дарамтлуулсан уу гэхээс Мөнгөний төлөө арай ч Архийг уу гэж хойч үе, нийт Монгол түмэндээ уриалаад суухаар тэнэг, арчаагүй хүн биш гэж итгэнэ. Зар сурталчилгаа хэдийгээр бизнесийн хуулийн дагуу ямар ч байж болох ч бас хэн ч юу ч гэж тоглож болох ч нийгэмд арай хариуцлагатай баймаар хүмүүс нь ингээд *Архийг уу* гэсэн далд утгатай рекламанд тоглоод сууж баймааргүй юм... Мөнгө чухал ч, нэр төр ухаант хүмүүст хайран баймаар юм.
Энэ Ариун явдал мөн үү???
Сэтгэгдлүүд