2009-03-26 20:42:14

Бяцхан Монгол хүүд амьдрал бэлэглье

Саяхан телевизүүдээр 2 настай Билгүүн хэмээх нэгэн бяцхан өхөөрдөм хүүгийн амь нас уршигт өвчний улмаас хутганы ирэн дээр байгаа талаар гарч байсныг Та магадгүй үзсэн биз ээ. Билгүүний ээж Б.Ундармаагийн ярьж байгаагаар хүүгийн өвчний онош: Aplastic anemia (Апластическая Анемия) буюу "Цусны хорт хурц гүн багадалт" юм байна. Энэхүү өвчин нь ясны хим эд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас цусны нөхөн үйлдвэрлэл зогсож, дархлааны системийг алга болгодог байна. Эмчилгээ: Цусны чөмөг шилжүүлэн суулгах мас ажилбар бөгөөд одоогоор АНУ-д энэ эмчилгээг хийлгэхэд дор хаяж 90,000 ам. доллар хэрэгтэй гэж урьдчилан тооцоолсон байна. Бид танд "алив мөнгө" гэсэн байдлаар хандаагүй юм шүү. Энд илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш сайхан санаат, сэтгэл сайтай төрөл бүрийн мэргэжил, мэдлэгтэй Монгол иргэд цуглаж хийж чадах бүхнээрээ хүнлэг үйлсийг бүтээн энэ бяцхан хүүд туслъя гэсэн сэтгэлээр тусалж, нэгдэж байгаа гэдэгт бат итгэж байна. Зүс царайгаа хараагүй ч, нэг нэгэндээ туслахаар хүсэл зорилгоо нэгтгэж энэ бяцхан хүүд амьдрал бэлэглье гэж уриалга гарган “Сайн санаат-Хүнлэг үйлс” нэртэй энэхүү бүлгийг байгуулсан юм. Та заавал мөнгөн хандив биш ямар ч хэлбэрээр тусалж болно. Өөрөөр хэлбэл та ямар мэргэжилтэй, чадвартай, ямар танилтай, юу хийж чаддаг вэ? түүгээрээ л тусла. Одоогийн байдлаар: - Д.Амарбаясгалан 100,000 төгрөг, - н.Отгонбаатар захиралтай компьютер үйлчилгээний “MSEC” ХХК болон П.Болд нар нийлээд 150,000 төгрөг хандивлаад байгаа. - Мөн Д.Золзаяа өөр бусад оронд хямдхан эмчлэх боломжийг судалж, - Б.Батбилэг хандивын данс нээлгэн хяналт тавьж, - М.Даавка Тайландын эмчилгээний мэдээлэл цуглуулж, - Э.Одбаяр тэтгэлэгт эмчилгээний боломж хайж, - М.Дөлгөөн цахим хуудастай холбоотой ажлыг дааж, - Э.Уянга туслаж дэмжих хүсэлтэй хүмүүстэй холбоо тогтоож, - Э С.Пүүжээ харамгүй мэргэн зөвлөгөө өгч, харин Синглтончууд маань баннер байрлуулна хэмээн чадах бүхнээрээ сэтгэл гарган тусалцгааж байна. Мөн эдгээрээс гадна бусад олон сайн санаат гишүүд маань чадах чинээгээрэй тусалж дэмжихээ илэрхийлсээр байна. Хандивын данс: Батцоодол овогтой Ундармаагийн нэр дээр 1605001450 төгрөгийн, 1605001451 тоот ам. долларын дансаар одоохондоо хандиваа өгөөрэй. (Дансыг “Сайн санаат-Хүнлэг үйлс” хөдөлгөөний зүгээс Батбилэг хянаж, мөн түүний гарын үсэг 2 дугаар гарын үсгийн үүрэг гүйцэтгэх юм) Билгүүн өдрөөс өдөрт хоол унднаас гарч байна. Бидэнд цаг бага байна сайхан сэтгэлт Монгол ахан дүүс ээ! Алив хүн тус бүр үнэн сэтгэлээсээ туслацгаая.

2009-06-04 04:31-д бичсэн тодруулга.
Энэхүү бүлэгтэй холбоотой бүх мэдээллийг www.sainuils.mn цахим хуудсаар зочлон авах боломжтой.

Сэтгэгдлүүд



  • А. Даваасүрэн 2009-03-26 20:50

    Энэ талаар хэлэлцэх болсон эхний сэдвийг үзэхийг хүсвэл дараах линк дээр дарна уу.

    http://biznetwork.mn/topic/show?id=2574&page=2

  • А. Даваасүрэн 2009-03-26 20:51

    Та бүхэн дэмжиж байвал юуны түрүүнд энэ бүлгийн гишүүнээр элсэнэ үү.

  • Б. Батмөнх 2009-03-26 20:54

    Би дөнгөж сая Болдын нээсэн сэдэвт хариулт бичиж байтал энэ бүлэг нээгдлээ, ХҮҮД ТУСАЛЦГААЯ АНДУУДАА.
    Хандивын данс маргаашаас эхлэн мөнгө орж эхлэх байхаа, эзэн нь зөвшөөрвөл орсон мөнгийгг өдөр өдөрт нь энэ бүлэгт бичээд байсан ч болно. Мөнгө хийдээ баримтан дээрээ бизнетын хандив гэж тодогох хэрэгтэй болуу. Энэ бол ямар нэг реклам биш гэдгийг админ компани, зохион байгуулагчид, гишүүд хатуу анхаарна биздээ.

  • А. Даваасүрэн 2009-03-26 21:02

    Дансанд хэн хэдэн төгрөг хандивласан талаарх мэдээллийг нийтэд мэдээлж байх үүргийг Б.Батбилэг хариуцаж байгаа.

  • Б. Ариунтуяа 2009-03-26 21:04

    Энэ бяцxан гайхамшигийг 18 хүрээд их сургуульд ороод,сайн суралцаад ээж,аавыгаа баярлуулаад явж байгааг харах юмсан!

    Би дэмжиж бна. Чадах чинээгээрээ туслана! Би таньж мэдэх бух хундээ дамжуулья!

  • T. Zaluukhuu 2009-03-26 21:58

    Батбилэгээ асуулт байна хө. Би одоогоор Канадад байгаа л даа.Наад дансруу чинь Голомтын картнаас мөнгө шилжүүлмээр байна. Яаж ? Зөвлөгөө өгөөч.

  • Г. Ганзориг 2009-03-26 22:12

    Залуусаа эх орны маань ирээдүй болсон хойч үеийнхээ төлөө сэтгэлийн гараа сунгаж, энэ аянд хатдаа нэгдэж чадах бүх зүйлээрээ тусалцгаая. Манай монголчууд цагаан сэтгэлтэй, цайлган хүмүүс болохоор энэ хүүгийн өвчнийг эдгээхийн тулд хүн бүр сайн санааны буянг хийх нь дамжиггүй юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  • М. Болор-Эрдэнэ 2009-03-26 22:40

    би ч гэсэн адилхан үртэй. үр мааниьюм л бол өвчин ороогоод намайг айлгаж байдаг. үр хүүхэд өвдөх шиг хэцүү юм энэ хорвоод хэзээ ч байхгүй юм билээ! энэ хүүгийн зургийг нь хараад өөрийн эрхгүй уйллаа. ээжид нь амьсгалахад ч хэцүү санагдаж байгаадаа! батбилэгээ утас нь байна уу?

  • .. ZAYA ... 2009-03-27 00:44

    Бангалор хотноо Манипал, Малая, Рамая гэх мэт хамгийн том эмнэлэгүүд.
    УБ- Бэйжин 2 талдаа 600$, Бэйжин-Бангалөр 2 талдаа 600$. Нийт 1200 доллар болно. 20000 долларт эмчилгээний талийн бух зардал багтах байх гэж мэргэжилтэн нь хэлсэн шуу.
    Энд маргааш Угади гээд шинэ жил н болж байгаа.. бугд амарсан.. Бямба гаригийн удээс хойш гэхэд нэмэлт мэдээлэл олоод хэльэ.

  • Н. David 2009-03-27 02:43

    Сайн байцгаана уу?

    Юуны өмнө зовж зүдэрсэн нэгэнд туслах гэсэн сэтгэлтэй энэ олон хүнийг хараад та бүхэнээр бахархах сэтгэл төрж байна. Ийм хөөрхөн хүү энэ ертөнцөд мэндлээд 2хон насандаа энэ хүнд өвчин туссан нь харамсаад баршгүй. Энэ хүүд өөрийн чадах хэмжээгээр хандив өгөх болно оо.

    Би Америкт байдаг л даа. Тиймээс миний чадах зүйл гэвэл өөрийн Paypal account-аа ашиглан гадаадад байгаа хүмүүсээс (Тухайбал Америкд байг монголчуудаас ) кредит болон дебт картаар хийсэн хандивийг цаглуулах. Хэрэв энэ хүүд зориулсан вэб хуудас бэлэн болсон бол Paypal хандивийн товчны код бэлэн байгаа шүү.

    Хандивийн хяналтыг энэ үйлийг санаачлагчдын нэг нь эсвэл энэ хүүгийн аав ээж хянана биз ээ. Хандивлагчдийн тухай мэдээлэлийг хүүд зориулсан вэб хуудасаар бусдад хүргэж байх нь зүйтэй байх.

    Жишээлбэл: T. Zaluukhuu зэрэг гадаадад байгаа туслахыг хүссэн хүмүүсийн хандивийг хүлээн авахад энэхүү Paypal төлбөрийн хэлбэр нь төлбөр хийгчээс ямар нэгэн зардал гарахгүй. Зөвхөн хүлээн авсан мөнгөө гаргахад л бага зэрэг шимтгэл авдаг бэлээ.






  • З. Сонор 2009-03-27 02:58

    Гадаад байгаагаасаа яаж цуглуулах юм бэ?
    Хэвэл Paypal гэвэл яаж мөнгө шилжүүлдэг вэ? их биш ч жоохон ч гэсэн мөнгө хиймээр байх юм.энэ асуудлаа бүгдээрээ хурдан шийдье тэгэх үү....

  • З. Сонор 2009-03-27 03:00

    Ямар ч зүйл хугацаа хамгийн чухал байдаг шүү дээ.Тэр тусмаа ийм үед бол бид нар нэг минутыг хүртэл хожиж байхгүй бол хэдий хүмүүс тусалсан ч оройтсон жишээг бид мэднэ шдээ. Тиймээс хурдан хэрэгжүүлээд хандиваа цуглуулж эхлье.

  • Н. David 2009-03-27 03:07

    Гадаадад байгаа хүмүүс Credit or Debt картаа ашиглан онлайнаар PayPal-ийн хандивийн дансруу төлбөр хийж болно. Яг онлайнаар худалдаа хийдэгтэй адилхан. Энэ нь хандив өгөгчөөс ямар нэгэн зардал гарахгүй. Цуласан хандивийг 7 хоног бүр эсвэл тодорхой хэмжээнд хүрмэгц Paypal account-ээсээ авч Монголруу олон улсын wire transfer-ээр (олон улсын мөнгөн шилүүлэг гэх юм уу даа.) Билгүүн хүүгийн банкин дахь дансруу шилжүүлээд байж болно. Paypal account-с мөнгөө авахад олон улсын шилжүүлэг зэрэгт бага зэрэг хураамж төлнө.

  • А. Даваасүрэн 2009-03-27 05:00

    Paypal-ийг хэрхэн аюулгүй ашиглах талаар судалж байна. Удахгүй Та бүхэн Paypal-аар хандив өгөх боломжтой болно.

  • М. Дөлгөөн 2009-03-27 05:31

    Данс нь Голомт банк биз дээ?

  • В. Баярсайхан 2009-03-27 09:30

    200x250 хэмжээтэй баннер флаш хийдэг нөхдүүд бэлдээд өгвөл нүүр хуудасны H2 байрлалд байршуулах боломжтой.

  • 9. Gegeen.mn 2009-03-27 09:31

    баннэр, холбоос, байршуулах мэдээллээ өгвөл Би бас сулжээгээрээ цацья

  • E. Temka 2009-03-27 09:40

    Аль банкинд байрлаж байгаа данс вээ?

  • O. Noname 2009-03-27 09:44

    Батцоодол овогтой Ундармаагийн нэр дээр 1605001450 төгрөгийн, 1605001451 тоот ам. долларын дансаар одоохондоо хандиваа өгөөрэй манайхаан

  • О. Сэржмядаг 2009-03-27 09:51

    Баннер хийчихсэн бол өгнө үү?
    Би блог дээрээ тавья ааа...