Ажлын хүснэгт EXCEL ба бусад

Оруулсан : Х. Энхбаатар 2011-03-01 12:04:22

Сайн уу.
Өөрсдийн хийж хэрэглэдэг, хийчихээд хэрэглэх шаардлагагүй болчихсон, хэрэглээд хэрэг нь дуусчихсан зэрэг өөрөөс чнь өөр хэн ч ажиллах зарчмыг мэддэггүй, зохиогчийн эрх булаацалдахгүй, шинэковуудад будаа идчихээр, хулгаруудад санаа авчихаар, тооцооны про зохиогчдод хөгжүүлээд дэлгэрүүлчихмээр ажлын файл байвал ийш нь шидчихээд байя.
Хэрэг болсон нэгэндээ буян болог.

Сэтгэгдлүүд



  • Т. Батсайхан 2011-04-25 15:03

    Сайн уу. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Хүнд машин механизмын бүтээлийн тооцоог татаж авч чадсангүй . бат_7735 гэсэн яахоо хаяг уруу минь зав гаргаад нэг илгээгээч хө.

  • D. Эрдэнэтулга 2011-05-25 15:03

    алийг нь ч харж болохгүй байна

  • Б. Дэлгэрмаа 2011-05-26 15:25

    татагдахгүй удаад болохоо больсон шиг байна. Уг нь будаа идье, жаахан хэрэгт дурлая гэж бодсон чинь. кк

  • D. Эрдэнэтулга 2011-09-08 16:12

    хоолны тооцоо бодохдоо нэг хүнд ногдох нормыг яж барисан юм бэ? жишээ ни 1 порц пунтуузтэй хуурганий мах?

  • T. Otgontuya 2011-09-08 21:04

    Мөнгөн гүйлгээний тайлан сэдвээр хийсэн курсын ажил байвал тус болооч хүмүүсээ.

  • Ц. Тївшинбаяр 2011-09-09 11:36

    Отгонтуяад нэг жижиг реферат байна яаж тавихаа мэдэхгүй байна

  • Х. Энхбаатар 2011-09-11 21:19

    Хоолны тооцоонд нэг хүнд ноогдох норм тооцсон суурь үзүүлэлт нь илчлэг /ккал/. Нэг, хоёр дугаар хоол болгоны илчлэг ойролцоо байгаа.Тухайн үед уурхайн ажилчдын өдрийн хоолын материалын эргэлт гаргаж байсан болохоор хүнд ажил хийдэг улсын хоол гэдэг утгаараа илчлэг өндөртэй, тэр хэмжээгээрээ орц их байгаа. Эрхэлж буй ажлаас шалтгаалж хүний өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн сайдын тушаалаар тогтоосон байдаг. Тэр тушаалд үндэслэж тооцож тогтоосон норм. Хэрэв суудлын ажлын улсууд наад хэмжээгээр чинь идээд байвал наанадаж илүүдэл жинтэй болно, цаашилбал ходоодны өвчтэй болох байлгүй хохохо. Технологийн карт дээрх бохир цэвэр орц нь нэг нь агуулахаас гарах хэмжээ нөгөө нь хоолонд орох хэмжээ, ккал нь тухайн хоолны нийт илчлэг гэдэг нь харагдаж байгаа байх. Ер нь бол наад файлууд чинь тооцооны аргачлалаас нь санаа аваг гэж тарааж байгаа ажлын материал төдий тул доторх мэдээлэл нь төдийлэн чухал биш, бүрэн гүйцэд боловсруулагдаагүй гэдгийг анхаарах хэрэгтэй шүү залуусаа.

  • И. Эрдэнэцэцэг 2011-12-15 11:49

    сайнуу шатахууны норм тооцох хүснэгтээ илгээгээч хє

  • Х. Энхбаатар 2012-02-07 16:25

    Сургууль төгсөөд анх ажилд орж байхдаа шаардах хуудас бичиж мэддэггүй байсанаа мартдаггүй учраас бас над шиг сургуулийг халтуурдчихаад одоо гайхаад манарч яваа нөхдүүд байвал хэрэг болох үүднээс ганц нэг хорон аргануудаас хуваалцая.

  • Х. Энхбаатар 2012-02-07 17:19

    Махны хорогдол тооцохдоо..

    Гуанзанд оруулсан махны хорогдлыг тооцохдоо тогтсон нэг итгэлцүүр /коэфциент/ ашиглах хэрэггүй. Учир нь махны тарган туранхай, таллаж ирсэн тохиолдолд аль хөл гэдгээс шалтгаалаад ясны эзлэх жин өөр өөр байдагаас хүндрэл үүсч тогоочид чамаас тусдаа тооцоо хөтлөгдөж эхлэдэг. Чиний мэдэхгүй тооцоо үүснэ гэдэг бол чамд худлаа хэлнэ гэсэн үг. Худалчаас хулгайч болоход ядах юмгүй.

    Яснаас нь шулуулсаны дараа махыг нь жигнэж тооцох хэрэггүй. Энэ аргыг хэрэглэвэл мах шулж эхлэхээс дуусах хүртэл хажууд нь зогсох шаардлагатай болох ба тэгэхгүй бол цаад гуанзаныхан чинь илүү дутуу унагасан юмаа авч харих гээд улаан махны хэрэгт холбогдоно хөөрхий. Ер нь муу нягтлантай газар хулгайч олонтой байдаг юм. Нягтлан ажлаа гүйцэд хийвэл нэгд байгууллагыг хөрөнгийг зөв зохистой ашиглах хоёрт эд хариуцагчдийг хулгайч болохоос хамгаалж сэргийлдэг гэж ойлгож болно.

    Тэгэхээр ямар арга хэрэглэх вэ гэхээр гулуузаар нь жигнэж гал тогоонд оруулж шулсаны дараа ясыг нь жигнэж /нярваар/ буцааж хүлээж авах хэрэгтэй. Хааяа нэг хяналтын журмаар оролцохоос байнга хажууд нь нягтлан байх шаардлагагүй. Энэ аргыг хэрэглэхэд хааяа нэг долоон үе хүзүүтэй үхэр, таван хөлтэй хонь гэх мэт гажиг согогтой амьтдын яс агуулахад орсон байдаг боловч энэ нь байнга биш. Хоёр жингийн зөрүүгээр гал тогоонд үлдсэн цул махны хэмжээ, технологийн карт, хүнсний материалын зарцуулалтын тайлангаар шахаад явбал махны илүү зарцуулалт гарахгүй. Хэрэв гуанзныхан тайлангаа худлаа хийж махны орцыг багасгаж хоол хийвэл аяндаа өдөр тутам хоол идэж байгаа ажилчид хэл ам хийгээд эхлэдэг. Ажилчдын хэл амнаас шалтгаалж тогоочдын ажлын үнэлэмжийг тооцдог болговол цаадуул чинь тав арван кило махнаас болж ажлаасаа хусуулахгүйг л бодно шүү дээ.

  • Х. Энхбаатар 2012-02-28 00:10

    Түлшний хулгай хийвэл...

    Дизель түлш бензиний хулгай буюу олноо түлшний хулгай хэмээн алдаршсан олоон хүний албан ёсны шахуу давхар орлогыг жаахан оролдох уу.

    Хулгайчийг барихын тулд хулгайч шиг сэтгэдэг байх хэрэгтэй гэвэл түлшний хулгай хийх дараах аргууд байж болох юм. Ерөнхийд нь
    Бакнаас хулгайлах,
    Ачаанаас хулгайлах,
    Ачилтнаас хулгайлах гэж ангилья.

    Бакнаас хулгайлах. Хамгийн энгийн арга. Хэрвээ чи жолооч байсан бол цалингаас давхар орлоготой байхыг хүсэх байх.
    Би ч гэсэн хүсэх л байсан. За тэр ч яахав. Жолооч хүний давхар орлого бол машиныхаа баканд байгаа шатахуунаас илүү гаргаж тохирсон үнээр нь зарах.
    Хэрвээ чи зам барилга уурхай зэрэг шатахууны зарцуулалт ихтэй, нябо хамгаалалтынхан энэ тэр муусайн гэсэн бууны нохойнууд хажууд байнга харж байдаггүй газар ажилладаг бол боломжийн юм цохичихно. Санхүүгийнхан ямар байнга хажууд байх биш. Харамлахгүй л бол хам-ынхантай бол эвтэйхэн ярьж байгаад тохироод хувь өгөөд байж болно. Адилхан л хүн юм чинь.
    Хот дотор холхидог даргын жолооч бол бензиний мөнгө талон авахдаа эхнээсээ өдрийн нормоо өндөр тогтоолгохыг хичээх хэрэгтэй. Өглөө бак чинь дүүрэн байсан ч талоноо заавал ав. Өдөрт өгсөн мөнгө талон өдөртөө дуусдаг гэдэг ойлголтыг тэр санхүүгийн дуракуудын ой тоонд нь бүрэн оруул. Тэгвэл цаадуул чинь хардах нь бага.
    Хааяа нэг зураг авалт ч гэнэ үү нэг юм хийнэ гээд хажууд үүрэглээд явдаг юм. Тэр үед нь аль болох хүнд араагаар, өндөр хаазтай яв. Нармаалы нь нэм, түлший нь нэм, галы нь хөдөлгөсөн ч болно. Яадгийн нэг нь биш гэхэд нэг хэсэг нь хуурагдана. Ер нь тэгээд өөрөө машинаа сайн мэддэг, овсгоотой байвал албаны ажил алдуулахгүйгээр юм олоод байж болно. Учиргүй овоож оцоотол олохгүй байсан ч, ганц шил архины мөнгө ч гэсэн болоо шд. Тэртээ тэргүй цаана нь цалин байгаа юм чинь.

  • Д. Ganush 2012-03-06 09:27

    сайн байцгаана уу хүмүүсээ би журнал гээд гацчих юм дараа нь ажлын хүснэгт хийх гэсэн чинь болдоггүй ээ яахуу надад туслаач би энд ажлын хүснэгт гээд хайгаад ерөөсөө юм олсонгүй

  • Х. Энхбаатар 2012-03-13 14:07

    Ачаанаас хулгайлах аргууд.
    Шатахуун хулгайлна гэхээр тэвштэй тэрэгнээс биш торхтой тэрэгнээс хулгайлна гэдгийг бол манайхан угаасаа мэдэж байгаа тээ.
    За тэгэхээр торх буюу цистерний онцлог нь бин битүү, дотор нь, ачааны доод талд нь юу байгаа, хэр их байгаа, хольцтой юу үгүй юу гэх зэргийг нүдээр харж баримжаалах боломжгүй байдагт оршино. Энэн дээр л ажиллана шүү дээ.
    Цистерний ачааг хэмжих хоёр арга байна. Эхнийх нь шугам, дараагийнх нь цагаан хэл. Шугам гэдэг нь цистерний гол хавьд ёроолоос нь дээд тал хүртэл урттай дээрээ литрийн хуваарьтай төмөр. Хамгийн дээд талын хуваарь нь торхны хамгийн их багтаамжийг зааж байх бөгөөд голдуу энэ хуваариар ачдаг. Цагаан хэл гэдэг нь цистерний таг /люк/-ний хүзүүний доод ирмэг дээр голдуу байрлуулсан байдаг тэмдэг төмөр. Ачаа цагаан хэлтэй тэнцүү байвал торхны хамгийн их багтаамжаар ачигдсан гэсэн үг. Харин уг торхных нь хэдэн литрийн багтаамжтай гэдгийг стандарчлал хэмжил зүйн үндэсний газраас баталгаажуулж олгосон торхны паспортнаас мэддэг гэж байгаа. Паспорт бүх торхонд олгогддог боловч цагаан хэлтэй торх паспортгүй бол дотор нь хэдэн литр байгаа нь ёстой бүү мэд. Уг нь хуучин орос цистерүүд энд тэндээ үйлдвэрийн паспорттай байдаг боловч тэр нь олдох нь, олдсон хойноо ойлгогдох нь хэцүү.
    Эндээс юу ойлгох вэ гэхээр ачиж байгаа газар угаасаа өөрийнхөө тоолуураар цагаан хэлээр чинь юмуу шугамаар чинь хэмжээд л аччихна. Тэр ачиж байгаа нөхрийг панаалдаж чадахгүй бол илүү хийнэ гэж саналтгүй. Тэгэхээр буулгах үед нь ачааны хэмжээг байх ёстойгоор нь үзүүлж чадвал болоо гэсэн үг.
    Аа тийм цаадуул чинь бас ачихдаа торхны чинь бүх онгойдог болгоныг лацдаад явуулдаг юм. Гэхдээ тэрэнд санаа зоволтгүй. Чи нэгэнт ачаанаас хусна л гэсэн бол тэр лацных нь тэмдэгтэй адилхан лацны бахь хэдхэн төгрөгөөр хийлгээд авчих. Тэр зэргийн юм хийчих аавын хүү монголоор дүүрэн. Сүүлийн үеийн хуванцар юмуу троссон лацны хувьд бол сайн хайвал тэр чинь яг адилханууд нь нарантуул дээр байж л байдаг. За лацны асуудал ингээд шийдэгдчихэж байгаа юм.

  • Х. Энхбаатар 2012-03-13 15:04

    Шатахуун гэдэг чинь халахаараа хөөрдөг /тэлдэг/, хөрөхөөрөө суудаг /агшдаг/ ачаа. Өмнө нь ачаа буулгаж сайн сураагүй хүмүүстэй газарт бол сэгсийтлээ давхиж очоод хөөсий нь жаахан намдаагаад л хэмжүүлчихэд дээрээс нь нэг хоёр зуу томхон цистерээс бол гурав дөрвөн зуу авчихад бол мэдэгдэх ч гүй. Бараг л илүү харагдана. Гэхдээ байнга ингэж хуурагдана ч гэж юу байхав. Илүү нарийн арга хэрэгтэй.
    Өндөрлөгөөтэй ачих.
    Шугамтай тэрэгнүүдийн жолооч ах нарын хуучин арга. Энэ яадаг вэ гэхээр нөгөө муу шуп /шугам/ -аа торхны ёроолд гүйцэд хүргэхгүй ямар нэгэн аргаар хөндийлдөг. 3 см өргөөд аччихад л 20-н цистернээс багадаа л 200 литр орчим илүү орчихно. Голдуу шупны хажуу хавирганд нь юм нааж харагддаг юм. Гэхдээ уг нь нэгэнт ингэж хийснийх ийм хачин юм хийж байхаар 3 шуптэй байвал болоо биш үү. Ачдаг шуп /хамгийн урт нь/, жинхэнэ шуп /өөрийнх нь шуп/, буулгадаг шуп /хамгийн богино нь/ гээд л. Өөртэй нь цуг ирдэг шуптэй яг адилхан хийчихвэл хэн мэдэх юм. Ачиж байгаа газар мэднэ гэж үү? Мэдэхгүй ээ цаадуул чинь. Манайхны ихэнх /бараг бүгдээрээ дээ/ томоохон агуулахуудын ачих стакадны тоолуур нь илүү заадаг. Өнөөдөр арай их илүү зааж байна даа гээд л аччихна. Хэрвээ нээрэн мэдчихвэл яадгийн ганц нэг далан тавын ерөөл тавь жаран цаас гээд л асуудал дуусаа.
    Поошиг зүүх.
    Цистер дотроо поошиг байрлуулах ч юм уу давхар цамц хийнэ гэсэн үг л дээ. Ачаа ачихад хэмжээгээрээ л ачигдана. Буулгахын өмнө хэмжихэд хэмжээгээрээ л байна. Буулгасан хойно харин цистер дотор байгаа поошиг цамц өөр бас эсэн бусан савны хэмжээгээр үлдэнэ. Хамгийн гол нь люкээр харахад цистерний ёроол л харагдахаас нэмэлт нь мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Уул нь яаж ч сайн хийсэн байлаа гэсэн сайн харвал нэмэлт юм чинь заавал мэдэгддэг л дээ. Гэхдээ одооны нярав нягтлангууд гэж солонгос киноны хордлогонд орчихсон охидууд банди нар тэр өмхий цистерлүү тонгойж шагайх уу. Шагайгаадах гээд шахчихвал ёстой хамраас нь цус гоожоод муужраад үхчих байлгүй. Тэд нарыг тийшээ харна гэж санаа зоволтгүй.
    Олгой хаймар.
    Зарим нэг цөс ихтэй хэнэг үгүй нөхдүүд ёонгосондоо олгой хаймар хийдэг гээд байгаа. Авахыгаа авчихаад буулгах газраа дөхөөд ирэхээр нөгөө олгойндоо хий тавьчихаар цистерний чинь эзэлхүүн багасаад түлшний түвшин дээшлээд байх ёстой хэмжээндээ хүрдэг гээд байгаа.
    Ус болон бусад хольц нэмэх.
    Аягүй энгийн. Авахыгаа авлаа орлуулах юмаа хийлээ тэгээд л гүйцээ. Энэ жаахан хорлонтой тэнэгдүү арга боловч практик дээр байдаг л арга. Баригдахдаа хурдан, баригдсан хойноо ачиж байгаа нь ачуулж байгаа нь ч танд дахиад ачаа өгөхгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү.

    Энэ хэд бол зүгээр л хамгийн энгийн нийтлэг хэрэглэдэг үндсэн аргууд. Өөр ямар ч байж болно. Монгол газарт байхад нэг ах гуай цистернээсээ түлшнийхээ бак руугаа шууд труп /гуурс/ холбочихсон байсан л юмдаг. Хамт явдаг улсууд нь хэн гуай ачаанаасаа ер авдаггүй бакнаасаа л жаахан жаахныг хүнд өгдөг аягүй шударга гээд хэл ам болгоод байсан чинь нэг удаагийн шалгалтаар илрээд баяртай болсондоо хөөрхийс.
    Хэрвээ чамд жоохон заль, тэнэгдүү зориг, багашаархан шунал, үл мэдэг зохион бүтээх сэтгэлгээ байдаг бол энэ байтугай арга олж чадна гэдэгт итгэлтэй байна. Хулгай хийхэд ямар, монгол хүний ухаан дутна гэж байх биш тиймээ хөө.

  • Ж. Өсөхбаяр 2012-03-15 11:02

    Энхбаатараа энэ дээр оруулсан хүснэгтүүдээ www.file.mn дээр байрлуулчаач тэгвэл хүмүүст линкийг нь тараагаад бага багаар дансанд чинь мөнгө ороод лд байх байх даа. Их хэрэгтэй хүснгэтүүд банйа даанч бүгд устчихаж. Дахиад оруулах боломж байна уу.

  • Э. Амгаланбаяр 2012-03-27 11:07

    Энхбаатараа хүснэгтээ дахиад оруулаач эсвэл нэг завтай цагтаа AmgalanbayarErdenechimeg@newprogressgroup.mn энэ хаягаар явуулаач харж үзэж болох уу.

  • Х. Энхбаатар 2012-04-01 22:02

    Сайн уу. Дээр оруулсан бүх хүснэгтүүдээ нэгтгээд оруулчихлаа хө.
    http://share.gogo.mn/8gEonnTNd085711333288977/BUGD.xlsx

  • A. Khuderee 2012-04-05 17:05

    tnx kkk ih goy umaa 

  • D. Эрдэнэтулга 2012-04-06 14:54

    togloomgui deer oruulsan ajliin husnegtuudee dahiad oruulaad ug l duu

  • B. Мөнхчимэг 2012-04-15 13:34

    маш их баярлалаа




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold