2011-04-08 01:22:52

Дартс бүлгийн 2 жилийн ойн нэрэмжит BIZNETWORK-2011 цомын аварга шалгаруулах тэмцээн

Biznetwork-ийн Дартс бүлгийн 2 жилийн ойн нэрэмжит BIZNETWORK-2011 цомын аварга шалгаруулах тэмцээнийг 2011 оны 04 дүгээр сарын 16-ны БЯМБА гарагт зохион байгуулахаар боллоо.
“Шинэ үеийнхэн – Эрүүл орчинд” уриан доор явагдах багийн дартсын тэмцээнд та бүхнийг хүрэлцэн ирж, шинэ үеийнхээ залуусынхаа төлөө нэгдэхийг уриалж байна.





BIZNETWORK-ИЙН АВАРГА БАГ ШАЛГАРУУЛАХ
ДАРТСЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1.Зорилго

Энэхүү тэмцээнээр тамхины эсрэг хамтдаа тэмцэж, "Шинэ үеийнхэн - Эрүүл орчинд" уриаг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх, Biznetwork-ийн залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биз-ийн чадварлаг баг тамирчдыг олж нээх, спортыг дэмжигчийн тоог нэмэгдүүлэх, дартс сонирхогчдын хүрээг тэлэх зорилготой.

2. Хамрах хүрээ

Бидэнтэй нэгдэж "Шинэ үеийнхэн - Эрүүл орчинд" уриаг дэмжиж, тамхины эсрэг хамтдаа зогсохыг хүссэн бүлэг, албан байгууллага, шинэ үеийн залуус бүрт нээлттэй


3. Байршил

ГЛОРИ рестранд /Гандангийн хойно, Сэрүүлэг дээд сургуулийн зүүн талд 4 давхар шар тоосгон байшингийн 2 давхарт/


4. Хугацаа

Тэмцээн 2011 оны 4-р сарын 16 -ний Бямба гаригийн 10 цагт эхэлнэ.

5. Шалгаруулалт

Тэргүүн байр – Өргөмжлөл, Алтан медаль, цом, мөнгөн шагнал
2-р байр - Өргөмжлөл, Мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр - Өргөмжлөл, Хүрэл медаль, мөнгөн шагнал





ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг: Тэмцээнд оролцох бaгууд урьдчиласан шатанд 4 хэсэгт сугалаагаар хуваагдаж 501 оноог тэглэж, түрүүлж 2 хожил авсан нь хожих журмаар тойргоор тоглоно. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч ,шалгарсан багууд хасагдах журмаар тоглож цомын эзнийг тодоруулна.

Хоёр: Тэмцээний үед баг тамирчид дараах журмыг баримтлана.
Үүнд:

4. Нэг баг 4 гишүүнтэй байна / нэг багт заавал нэг /хоёр/ эмэгтэй байх ёстой /
5. Баг, тамирчид нээлтийн ажиллагаанаас 30 минутын өмнө өөрийн багийн туг буюу далбааг авч ирсэн байх
6. Тухайн баг жигд хувцастай байх
7. Тэмцээний удирдамж болон тухайн үед зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах
8. Тэмцээний явцад тэмцээний талаар болон өөр бусад асуудлаар маргаан гаргахгүй байх, шүүгчтэй маргалдахгүй байх, (шүүгчийн гаргасан шийдвэр эцсийнх байна)
9. Баг тамирчид тэмцээний явцад тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
10. Баг, тамирчид өөрийн багийг дэмжихээр хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчидийн зохион байгуулалтыг хариуцан аливаа зүй бус үйлдэл гаргуулахгүй байх
11. Баг, тамирчид болон хөгжөөн дэмжигчид бусдын нэр, төр, алдар хүндийг гутаан доромжлох, тоглолтын үед хараал хэлэхийг хатуу хориглоно.
12. Тэмцээний үед удирдамжид заасан дэг журам болон тухайн үед зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй баг, тамирчидад нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин зөрчил гаргавал тухайн багийг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.
13. Баг, тамирчид хуваарьт тоглолт болох цагтаа ирээгүй бол 10 минут хүлээх бөгөөд дээрх хугацаанд амжиж ирээгүй тохиолдолд тухайн тоглолтод хожигдсоноор тооцно.

Гурав: Техникийн зөвлөгөөн, бүрдүүлэх материал

Техникийн зөвлөгөөнийг 2011 оны 4-р сарын 14-ны 18-н цагаас ГЛОРИ рестранд хийнэ. Техникийн зөвлөгөөнд тэмцээнд багийн ахлагч нар буюу төлөөлөгч тамирчид оролцож болно. Техникийн зөвлөгөөнд ирэхдээ тэмцээнд оролцох эрхийн төлбөр 40000 төгрөгийг бэлнээр авчирна. Мөн багтаа нэр өгч багийнхаа тамирчдын овог нэрс, албан тушаал, е-мейл хаяг, утасны дугаарыг бичсэн багийн нэгдсэн мэдүүлэгээ darts_mn@yahoo.com хаягаар илгээх буюу 2% цээж зургийн /3*4/ хамт техникийн зөвлөгөөнд ирнэ.
BIZNETWORK-ИЙН АВАРГА БАГ ШАЛГАРУУЛАХ
ДАРТСЫН ТЭМЦЭЭНИЙ

10:00-12:00 Хэсгийн тоглолтууд

12:00-12:30 Тэмцээний нээлтийн ажиллагаа

12:30-14:30 Үдийн цай

14:30-15:00 Урлагын тоглолт

15:00-17:00 Хагас шигшээ тоглолтууд

17:00-18:00 Шигшээ тоглолтууд

18:00-18:30 Цомын төлөөх тоглолт

18:30-19:00 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

19:00 Тэмцээний хаалтын ажиллагаа



Зохион байгуулагч BIZNETWORK-ИЙН ДАРТС БҮЛЭГ
Холбоо барих утас- Админ- З.Олонзаан 99187846
Мод- Х.Одбилэг-96669692
Мод -Б.Баянмөнх-98649193
Гиш-Х.Оргил-88114261
Гиш-Б.Баттулга.55150939

Сэтгэгдлүүд