5 төрөлт уралдаан зарлалаа- "эссэ, нийтлэл"

Оруулсан : С. Учрал 2011-05-12 22:35:34

”НОГООН ДЭЛХИЙ-НОГООН ЭХ ОРОН”
сэдэвт эссэ, нийтлэлийн уралдааны удирдамж

ҮНДЭСЛЭЛ
Хүн төрөлхтөн бид амьдарч буй байгаль дэлхийгээ хайрлан энэрснээр гарч болох байгаль экологийн тэнцвэрт бус, сөрөг үр дагавараас байгаль ээжийгээ аврах боломж бүрэн байна. Бидний ногоон дэлхий өдрөөс өдөрт өнгө алдан гундаж, байгалийн асар олон гамшгууд ар араасаа цувран хүн төрөлхтөнд аюул учруулж байгааг бид мэдэх хэдий ч түүний эсрэг хүн нэг бүр чармайн ажиллахгүй байгаа нь үнэн. Иргэн бүрийн эрүүл амьдралын төлөө, хайртай бүхнээ ирээдэй хойчдоо өвлөн үлдээхийн төлөө өнөөгийн залуус бид өөрсдийнхээ хүчээр тэмцэх ёстой. Байгалийн сайхныг биширч, эх орныхоо онгон төрх байдлыг магтан дуулж, дэлхий нийтэд сурталчилж, бүхнийг уриалан дуудах эрч хүчийг эрэлхийлэн гаргах хүсэл, зориг бидэнд бий. “Ногоон эх орон-Ногоон дэлхий” сэдэвт эссэ, нийтлэлийн уралдаанд оролцож, байгаль хамгаалах их үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая. Эссэ, нийтлэл бичигч Та засаг төр, хувийн хэвшил, байгууллага, хувь хүний байгальд сөрөг үйл ажиллагааг ил тодоор, хурцаар шүүмжилж, байгальд ээлтэй бүхнийг уран сэтгэмжээр илэрхийлж чадах авъяастан, мөнхүү гавъяатан билээ.

ЗОРИЛГО
Байгаль хамгаалах үйл хэргийг иргэн бүрт хандуулж, байгаль хамгаалалд хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг ухамсарлуулах, экологийн гүнзгий мэдлэг олгоход идэвхитэн бичигч, хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, оюутан, сурагчдыг аль болох идэвхитэй оролцуулж, улмаар байгаль, экологид сөрөг үр нөлөөг багасгах, хайрлан гамнах, бүтээн байгуулах үйл хэргийг дэмжин оролцоход оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ
18-аас дээш насны монгол улсын иргэд оролцоно.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
“ЦОГЦ ШИЙДЭЛ – ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” Нийгэмлэг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- Нийслэлийн боловсролын газар
- ТМ телевиз

ШАГНАЛЫН САН
1-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
2-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
3-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
Тусгай байр 7, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,0 байх,
• Эссе, нийтлэл нь 500-аас дээш үгтэй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх,
• Эссе бичигч нь өөрийн овог нэр, ажлын газар, эсхүл суралцдаг сургууль, нас, хүйс, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх,
• Бичлэг цэгцтэй, аливаад шүүмжлэлтэй, хурц тод байх,
• Өгөгдсөн сэдвийн хүрээнд судалгаа хийж, баримтад тулгуурласан байх,
• Байгалийн нөөцийг хамгаалах талаар иргэдийн зүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгсөн байх,
• Бусад оронд амжилттай хэрэгжүүлж буй арга ажиллагаанаас санал болгосон байх,
• Байгаль хамгааллын уламжлалт арга ухаан, ёс заншлаас таниулан тайлбарласан байх,
• Байгалийн нөөц-экологийн тогтвортой хөгжил хоорондын уялдааг илэрхийлсэн байх,

ХУГАЦАА
1-р шатны шалгаруулалтанд оролцох бүтээлийг 2011 оны 06–р сарын 03
ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна.

ШАЛГАРУУЛАЛТ
1-р шатны шалгаруулалтыг бүтээл шалгаруулах комисст багтах олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчин, монгол хэл судлалын чиглэлээр мэргэшсэн багш, ТББ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 0-10 оноогоор үнэлж, шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.
2-р шалгаруулалтыг 5 төрөлт уралдаанаас шалгарсан нийт 50 шилдэг бүтээлийг “НОГООН ХИВС”-ний ёслолын бүтээлийн үзэсгэлэнд оролцуулж, үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлан, оролцогч, сонирхогчдын саналаар 5 төрөлт уралдаан бүрээс шилдгийн шилдгийг тодруулна.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
- УБ хот, 13-р хороолол, Channel center 4 давхарын 407 тоот
- Файлаар бол uchral1982@yahoo.de хаягаар хүлээн авна.

Холбоо барих:

Уралдааны талаар лавлах утас: 93224722, 95958989, 99030702

Сэтгэгдлүүд


Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold