“НОГООН ЭХ ОРОН-НОГООН ДЭЛХИЙ” сэдвийн дор явагдах 5 төрөлт уралдааны удирдамж

Оруулсан : Ц. Шийрэв pingwin 2011-05-23 15:30:46

“НОГООН ЭХ ОРОН-НОГООН ДЭЛХИЙ”
сэдвийн дор явагдах 5 төрөлт уралдааны удирдамж

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод холбогдох дэмжигч байгууллагуудаар дамжуулан иргэдэд байгаль хамгаалал, экологийн мэдлэг олгох, орчин тойрноо иргэн бүр хайрлан хамгаалах үйлсэд залуусыг татан оролцуулах зорилгоор “ИРГЭН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” уриан дор:

1. Шүлгийн уралдаан
2. Гар зургийн уралдаан
3. Эссэ, нийтлэлийн уралдаан
4. Фото зургийн уралдаан
5. Бүтээлийн уралдааныг тус тус зарлаж байна.

1. Зорилго

Байгаль хамгаалах үйл хэргийг иргэн бүрт чиглүүлж, тухайн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, экологи, байгаль хамгаалах үйлст хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг бодит аргаар дүрслэн үзүүлэхэд тус уралдаануудын гол зорилго оршино. 5 төрөлт тус уралдааныг жил бүрийн 6-р сарын эхний 7 хоногт шүүн, шалгаруулах болно.

2. Ач холбогдол
- Байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах,
- Хүрээлэн байгаа орчныг бохирдлоос хамгаалах,
- Ирээдүй үеийнхэнд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах,
- Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах төр засгийн шийдвэр, үйл ажиллагааг ил тод байлгах,
- Экологийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг суртачлах, мэдээлэх, иргэдэд таниулах,
- Дэлхий нийтийн байгалийн тэнцвэртэй байдлыг хангах, хамгаалахад чиглэсэн ажлуудыг судлах, мэдээлэх, дэлхийн иргэн бүрийн эрүүл аж төрөх ба эрүүл аж төрөх боломжийг байгаль, экологийн орчинд иргэдэд мэдээлэх,
- Экологи, байгаль орчны талаарх иргэдийн хууль эрх зүйн талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зэрэг болно.

3. Хамрах хүрээ, насны ангилал
1. Гар зургийн уралдаанд: 12 хүртэлх насны хүүхэд
2. Шүлгийн уралдаанд: 12-18 насны хүүхдүүд
3. Эссэ, нийтлэлийн уралдаанд: Монгол Улсын нийт их, дээд сургууль, коллежийн оюутнууд
4. Фото зургийн уралдаанд: Нийт фото зураг сонирхогч, 18-аас дээш насныхан
5. Бүтээлийн уралдаанд: 18-аас дээш насны бүх сонирхогчид

4. Сэдэв:
Экологи, байгаль хамгааллын болоод байгаль орчинд ээлтэй аж төрөх сэдвийн дор явагдана.

5.Бүтээлийн агуулга, хэлбэр
Дараах агуулга, хэлбэрийг илүүд үзнэ. Үүнд:

- Шилдэг санал, санаачилгыг нийтийн хүртээл болгосон байх,
- Бодит байдлыг олны таашаалд нийцүүлэн илэрхийлэх
- Аливаа хор хохирлоос урьдчилан сэргийлэх,
- Иргэдийн буруу дадал хэвшлийг өөрчлөх талаар асуудал дэвшүүлсэн байх,
- Ирээдүйл хойчид үлгэр дууриал болохуйц байх,
- Хэрэгжүүлж болохуйц байх,
- Судалгаа баримтанд тулгуурласан, утга санааг баримтаар илэрхийлсэн байх зэрэг болно.

6. Шалгаруулах журам
Бүтээлийг дараах үндсэн 5 үзүүлэлтээр үнэлэн, дүгнэнэ.
- Сэдвийн хүрээнд өгөгдсөн агуулга, чиглэлийг тусгасан байдал
- Олны хүртээл болгох боломжтой байдал
- Үр дүнтэй байдал, зардал багатай байдал
- Шинэлэг зохиомжийн байдал
- Сонирхол татахуйц байдал
Шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулна.
1-р шалгаруулалтыг бүтээл шалгаруулах комисст багтах олон улсын байгууллагын төлөөлөл, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөлөгчдийн саналаар үнэлж, 5 төрөл дэх шилдэг 50 бүтээлийг шалгаруулна.
2-р шалгаруулалтыг шалгарсан 50 бүтээлийн үзэсгэлэн гарган, зочлон ирэгсэд, нийт сонирхогчдын саналаар шалгаруулна.

7.Хугацаа
Нийт оролцогсдын бүтээлийг 2010 оны 5-р сарын 5-наас 6-р сарын 15-ны хооронд: uchral1982@yahoo.de цахим хаягаар, мөн биечлэн ирэх бол УБ хот, 13-р хороолол, Channel center 4 давхарын 407 тоотод хүлээн авна.
1-р шатны шалгаруулалтыг 2010 оны 6-р сарын 15-ны дотор шалгаруулж, 2-р шатны шалгаруулалтыг “Ногоон хивс”-ний ёслол дээр шалгаруулна.

8. Шагнал
1-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
2-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
3-р байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг
Тусгай байр 7, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “НОГООН ХИВС”-ний ёслолын
бүтээлийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичиг

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
“ЦОГЦ ШИЙДЭЛ – ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” Нийгэмлэг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
- Нийслэлийн боловсролын газар
- ТМ телевиз


“НОГООН ЭХ ОРОН-НОГООН ДЭЛХИЙ” ХӨТӨЛБӨР

Сэтгэгдлүүд


Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold