Ээлжийн амралт бодох

Оруулсан : Д. Отгoн 2011-06-08 22:12:26

Би амралтын мөнгө бодох аргачлал хайгаад будилж байна. Хөдөлмөрийн хуулийн 55.2 болон Эрүүл мэнд Нийгмийн хамгаалалын Сайдын 2000.06.14-ны өдрийн 166 тушаалаар "Тухайн ажлын жилийн дундаж цалингаар" бодох ёстой гэж бодож байлаа. Гэтэл http://www.newfund.mn/lawts.jsp, http://www.sanhuu.mn/ сайтуудад сүүлийн 6 сарын дундажаар тооцно гэсэн байхын. аль нь зөв юм бэ?

Сэтгэгдлүүд



  • О. Лхагваа 2011-06-16 11:08

    Ажлын жилийн дундаж цалингаас л бодно. Гэхдээ бас 2 амралтын хоорондох хугацаанаас хамаарч бодолт өөрчлөгдөнө.

  • D. Chantsaldulam 2011-06-29 11:31

    Ээлжийн амралтыг заавал 1 жил ажилласан ажилтан авах ёстой гэсэн ойлголт хуульд байхгүй ш дээ.Тухайн байгууллага чинь дотоод журмандаа ээлжийн амралтыг хэзээ авах талаар тусгасан байна түүнийгээ л мөрдөж ажиллана. Дотоод журмандаа 6-н сар ажиллаж байж, 11 сар ажиллаж байж ээлжийн амралт эдэлнэ гэж зааж болно.
    Хэрвээ зайлшгүй шаардлагаар тухайн хүн амралтаа эдэлж чадаагүй бол ээлжмйн амралтын нөхөн олговор авч болноо.

  • У. Уянга 2011-06-30 20:56

    Ажлын жилийн дундаж цалингаас бодно. Энгийнээр хэлэхэд 2 амралтын хоорондох цалингийн дунджаар бодно. Амарснаас хойш 6 сарын дараа амралт авах эрх үүснэ. Харин тухайн жилдээ нэг удаа амрах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • B. Baagii 2011-07-04 13:04

    тэгээд амралтийн мөнгөнөөс шимтгэл авах уу? ямар шимтгэлүүд абах вэ

  • E. Bolorgerel 2011-07-06 13:31

    Тухайн сард бодогдож байгаа цалиндаа амралтынхаа мөнгийг нэмээд НДШ, ХХОАТатвараа тооцож үлдсэн мөнгийг нь гарт нь олгоно

  • B. BTseegii 2012-01-21 11:36

    манайд 1 хүн нийгмийн даатгал төлөөгүй 6 сар ажилласан. өөрөө төлөхгүй гээд хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй. одо ажлаасаа гарахдаа амралтын мөнгөө бодож авна гээд байх юм. Яах ёстойн бол?

  • Б. Булган. 2012-05-18 17:46

    тухайн хүн юу гэх нь хэнд ч хамаагүй шүү дээ
    бид нар хуулийн дагуу ажиллаж төлөх ёстой даатгалыг суутгах үүрэгтэй.харин энэ тохиолдолд амралтын мөнгө нэхэх эрх байхгүй.НДШ төлсөн бол амралтын мөнгөө бодуулж авах эрхтэй гэж.Ер нь НДШ төлөхгүй гэдэг хүмүүс их болж дээ.Ажлын байр хайсан хүмүүс зөндөө л байна төлөхгүй гэсэн хүнийг авах албагүй шүү дээ. Ач тусыг нь мэддэг хүмүүс нь төлөөд л явна биз дээ.

  • Б. Баярцэцэг 2012-12-09 22:03

    гэрээт ажилтандамралтын мөнгө бодож олгодог уу

  • Н. Болормаа 2012-12-11 15:43

    Гэрээт ажилтанаа ниймийн даатгалд хамруулж байгаа юм уу, Гэрээт гэдэг нэрээр ААНэгжүүд хүмүүсийг их хохироох болжээ . Ажил хийж цалин авч байгаа бол амралт авах эрхтэй шүү дээ,

  • Н. Болормаа 2012-12-11 15:48

    Хүмүүст НДШ-н ач тусыг сайн ойлгуулах хэрэгтэй. Ойлгохгүй явж байгаад насны эцэст өөрсдөө л хохирдог .

  • T. TSOGZOLMAA 2013-02-03 22:35

    гэрээт ажилтан нийгмийн даатгал төлсөн ч ээлжийн амралтын мөнгө бодохгүйгээр амар гэх юм. Энэ зөв үү

  • Б. Оюундэлгэр 2014-03-30 12:26

    нэг байгууллагад 5 сар дараагийн байгууллагад 2 сар ажиллаад ээлжийн амралтаа бодуулж болох уу

  • Б. Оюундэлгэр 2014-03-30 12:37

    35 жил ажиллаа
    д тэтгэврээ тогтоолгосон. одоо шинээр ажилд ороод ажиллаад 1 жил болж байна. ээлжийн амралтыг хэд хоногоор бодох вэ?

  • Н. Болормаа 2014-04-01 16:07

    5 сар ажиллаад гарсан байгууллагаасаа ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог бодуулж авах ёстой . Шинэ ажилтан 11 сар ажиллаад амрах эрх үүснэ. 2 амралтын хоорондын зай 6 сар байна гэсэн сангийн сайдын тушаал байдаг байсан юм, Гэтэл мэргэжлийн хяналтаас хүний эрх зөрчигдсөн гээд хүчингүй болгосон байна. НХС 166-р тушаалыг л одоогийн байдлаар мөрдөнө дөө. Энэ тушаал ёсоор бол 2 сар ажилласан ч ээлжийн амралтын мөнгийг тооцож өгч болно гээд заасан байгаа .



  • Н. Болормаа 2014-04-01 16:29

    35 жил ажилласан бол 29 ажлын өдрөөр амралт олгоно

  • С. Ганхуяг 2014-05-09 11:32

    6 сараас дотогш амарч байгаа тохиолдолд хувилж бодно гэсэн заалт байдаг юм уу хэрэв тийм бол бодолтыг нь хэлж өгөөч урд оны 10 сард амралтаа аваад энэ оны 3 сард амралтын мөнгийг нь бодох гэсэн юм учир нь жирэмсний амралтаа авахаас нь өмнө ээлжийн амралтын мөнгийг нь бодох хүн юм

  • Н. Болормаа 2014-05-12 09:59

    Ажилласан хугацаанд ногдох амралт бодож олгож болно. Бүтэн бодоод олговол эргээд суутгах зөрүү үүснэ . Тиймээс нийгмийн хамгааллын сайдын 166-р тушаал , ээлжийн амралт бодох аргачлал нь байгаа , Түүнийг уншиж байгаад хувилж бодно

  • Л. Gerelee 2014-06-17 17:04

    Н. Болормаа таны оруулсан хариултууд таалагдлаа . Шинээр сурч байгаа хүмүүст их хэрэгтэй юм байна.

  • Г. Энх-амар 2014-06-24 10:08

    Шинээр төгсөөд ажилд ороод 4 сар НД-д хамрагдаагүй сүүлийн 4 сар төлж байгаа хэзээ амхар эрх үүсэх вэ

  • G. Munkhtsetseg 1 сарын өмнө

    11 сар ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ажилтан амралтын мөнгөө бодуулж аваагүй байна. Ийм тохиолдолд жилийн дараа амралтын мөнгөө нөхөн олгохыг хүсвэл хуулиараа нөхөн олгох ёстой юу?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold