Энэ жил хэн түрүүлэн вэ?

Оруулсан : M. Monkhdalai 2011-06-09 16:46:04

наадам дөхөж бөхчүүд маани бэлтгэлдээ гарч эхлээд бга билээ тэгвэл 4н том ой давхцаж 1024 бөх барилдах энэ жилийн наадамд хэн туруулэх бол? Өсөхбаяр аврага туруулж дархан аврага болох уу? эсвэл шинэ 20дах аврага төрөх болов уу?

Сэтгэгдлүүд



  • Б. аагий 2011-06-09 16:51

    шинэээр төрөх байхаа гэж найдаж байн шдэ шинэ бөхчүүдээ боломж олгийлдо аан алийн болгон хуучин хүмүүсэн цол нэмэхвдэ аан

  • L. Erdenebat 2011-06-12 00:12

    алийн болгон л нээрээ хуучин хумуусээ дэмжих вэ дээ. оор буур шинэ хун туруулж шууд аварга болоосой л гэж бодож бна шуу.

  • А. Түвшинбаяр 2011-06-12 08:16

    Энэ жил аймаг, цэргийн цолтонгуудаас ганц нэг нөхдүүд өндөр цолонд хүрч барилдах байх гэж бодож байна. Өскө аварга, Мөнбаатар, Ганхуяг, Рагчаа энэ хэд сан барилдаж шөвгөрцгөөнө байлгүй дээ. Санжаадамбын хувьд энэ жил ямарч байсан улсын цолонд хүрэх байх.

  • L. Erdenebat 2011-06-14 16:43

    ийм нэг хувилбар байж болмоор санагдаад бна. арслангаас оор тсолтой хун түрүүлж арслан үзүүрлэх юм бол энэ жил шууд 2 аварга торох магадлал бас бгаа шүү. тийм бгаа биз. жишээ ни содномдорж түрүүлж монкхбаатар үзүүрлэх юм бол 2 аварга торж хөвсгөл аймаг шууд 5н аваргатай болох боломж бна.

  • Ч. Мийгаа 2011-06-14 16:57

    тиймээ байж болох л юм байна. ямар ч байсан шинээр цолтон их олон төрөх байхаа.

  • Ч. Мийгаа 2011-06-14 18:38

    Түрүү
    Д.Ганхуяг
    Үзүүрт
    Г.Өсөхбаяр
    байхаа гэж боджийноо

  • Ч. Мийгаа 2011-06-14 18:41

    ер нь цөмөөрөө наадам болтол шөвгийн 8н бөхийн таавраар уралдаан зохиоёоо. түрүүлсэндээ цөмөөрөө наадмаар хуушуур авч өгий. хэхэ

  • Ч. Мийгаа 2011-06-14 19:00

    би лав даг өөрийнхөө бодлыг бичлээ.
    Түрүү- Д.Ганхуяг
    Үзүүрт- Г.Өсөхбаяр
    шөвгийн 4т
    - М.Өсөхбаяр
    - Ганбат

    шөвгийн 8т
    - Мөнхбаатар
    - Рагчаа
    - Пүрэвжав
    - Санжаадамба
    гээл таачий даа

  • P. Цоогий 2011-06-15 16:17

    Таахад ч хэцүү болсон байхаа.Яаж ч мэдхээр олон л сайхан бөхчүүд байна,Гэхдэээл Өсөхөө аваргыгаа дархан аварга болоосой гэж үнэхээр их хүсжийнэээ :-0

  • Б. Ганпүрэв 2011-06-16 14:26

    Таамаг дэвшүүлбэл олон л бөх байна даа. Тэхдээ Увсынхан Ганбат арслангаа нэг зүтгүүлэх байх даа. Ер нь бол болмж байгаа. Пүрэвжав, Баасандорж, Мөнхбат гурав зааны төлөө үзэх байх, За тэгээд харцага начингуудад үзэх хүн зөндөөн дөө. ...

  • П. Даваажав 2011-06-16 14:30

    Дархан аварга Д.Дамдин хєдєє зочлоход бєхєє дээдэлдзг монгол тумний ёсоор гэрийн эзэд алдарт аваргад идээний дээдийг барьжээ. Аварга ч нэлээн халамцаж, хєлд орж буй хуухдийг євєр дээрээ суулган єхеєрдснєє
    -Сайн эр! Ёстой бєх болох хуу байна!-Аваргаа, наадах чинь охин шуу дээ
    -Сайн охин! Ёстой бєх тєруулэх охин байна гэж магтжээ.

  • П. Даваажав 2011-06-16 14:35

    -Халхын Хадаа аварга хар гэрээс наранд гараад тан дээр хадагтай ирж золгосон гэх юм билээ. Танд их л ачилж ирсэн санагдах юм?
    -Баянмөнх аваргыг ерөөсөн яг тэр завшааныг ашиглаж Ерөнхийлөгч П.Очирбатын чихийг хатгасан ерөөл хэлсэн. Мөнхийн хүүхэд Хад аварга гурван хормын цэнгэлийн төлөө найман жилийн яланд уначихаад байсан цаг.

    Өрсөлдөгчөө Хадбаатар дүүгүүрдэх үед
    Цэнгэлдэх хүрээлэн ханаран салгалж байдаг
    Өөрөө өөрийгөө
    Хадаа аварга пидхийлгэх үед
    Арван баллаар газар хөдөлж байдаг
    Дөрвөн бухаар зүтгүүлбэл
    Дөнжийхгүй хүчтэй
    Дөнжин үнээ цуславч
    Цадахгүй ходоодтой
    Хавт Хасарын
    Хорьдугаар зууны дүр
    Хадаа аварга маань
    Хонин жилийн наадамд барилдах болтугай! гэсэн юм. Бөхийн ордонд хурсан олон алга ташна ч гэж аянга буулгах шиг л болсон. Ерөнхийлөгч П.Очирбат хүртэл алгаа ташаад инээд цалгиулсан. Төдөлгүй өршөөлийн зарлиг гарч Хадаа суллагдсан. Энэ жаахан юманд Хадаа ханатлаа баярлаад над дээр хадаг барьж ирсэн юм. Тэгэхэд би “Далай олныхоо итгэлийг данайтал дааж яваарай” гэж захисан. Хад аварга нулимс цийлүүлсэн. Том хүний нулимс том ширхэгтэй сүрдмээр юм билээ.

  • П. Даваажав 2011-06-16 14:36

    -Та юу гэсэн юм бэ?
    -Хархируугийн удмын сайн бөх
    Хатсан боорцог болоогүй баруун талын чих
    Холоос ойроос сүртэй бизоны бух
    Хоёр олдохгүй монголын сайхан бөх
    Залгамж үедээ үлгэр домгийн шашдир
    Зарлиг нь өнөөхөндөө гараагүй хөдөлмөрийн баатар гэсэн юм. Хавар өнгөрч зун нь аварга маань Монгол улсын хөдөлмөрийн баатар болсон. Намар нь намайг мялаалгын найрандаа урьж монголын хоёр их дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат нарын хавирганд залсан. Би тэвдээд “надад энэ суудал хүнддэнэ” гэхэд минь Баянаа аварга намайг дөвийлгөж “төрийн зарлигаас өмнө таны зарлиг гарснаар монгол бөх анх удаа хөдөлмөрийн баатар боллоо” гэж хэлээд мөнгөн аяганд мөнхийн рашаан дүүргэсэн шүү.

  • П. Даваажав 2011-06-16 14:38

    Хадаа багадаа их нойртой хvvхэд байж. "Хараагийн харзнаас ус бариад ир" гэж ээж нь явуулах. Тэр чигээрээ алга болчихно. Аргаа барсан эх нь араас нь нэхэж хvрэхvйд мөс, цасан дээр хэвтчихээд хээв нэг унтаж байдаг байжээ. "Гэдэс гvзээ нь гарчихсан л хэвтэж байдаг. Даарна гэж мэддэггvй хvvхэд байсан. Хадаагаас өөр хvvхэд мөсөн дээр унтах байтугай малгайгаа авах нь vгvй хvйтэнд шvv дээ" гэж Бужгар гуай хуучилсан байдаг юм.

    Архи уухгvй гэж амласан нь
    Хадаа Баруун хараад ирээд гадуур нөхөдтэйгээ гарч яваад халамцуухан иржээ. Эх нь, "Чи дандаа л чих халамцуулж явдаг яасан хvн бэ?! Нэг бол архи уугаад эсвэл..." гэж загнажээ. Аварга толгойгоо илж сууснаа босож гарахад нь Бужгар гуай араас дагаж гараад цохих юм хайтал бvдvvвтэр иштэй хvрз таарсанд нуруун дундуур нь буулгажээ. Хvрзний иш хуга vсрээд явчихаж. Аварга юу ч болоогvй мэт эргэж харснаа "Ээжээ, би архи уухаа больё..." гэсэн гэдэг юм.

    Аваргын унтсан ор
    Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь vргэлжилж дуусчээ. Тэр vед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсvрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ.

    Тэр vед 200-гийн гэгдэх никель цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хvндлэн тvvн дээрээ унтуулахаар ор засч өгчээ. Өглөө нь сэрэх нь ээ Хадаа хөлийнхөө тавхайг орны хөлийн завсраар шургуулчихсан, орны пvрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ. Хадаа юу ч болоогvй юм шиг цай унд уучихаад гарч явж. Унтсан орны нь пvрш газраас хөндийрсөн ч ахиж хэн ч унтахааргvй болсон гэдэг.

    Хадаагийн ёс
    Хадаа аварга ёс журам их баримталдаг бөх байсан аж. Хариад ээждээ золгочихоод тэр хавийн таньдаг хөгшчvvлийнхээр орж золгох гэж бараг л гvйх шахам явна. Айлын хаалгаар эгцээрээ орж багтахгvй болохоор ихэнх тохиолдолд хажуугаараа хөндөлдөж орж гарна. Хөгшчvvлдээ золгоод олны жишиг тав арван бууз идэж гурван хундага тогтооно. Илvv ч уухгvй цагаан сараар хvчит аваргыг орж ирэхэд дэндvv их баярладаг байсан. Аав маань Хадааг хvлээгээд суучихдагсан гэж сэтгvvлч Ж.Лхагвасvрэн дурсдаг юм.

    Ер бусын золголт
    Хадаа аварга өөд болохынхоо урд жилд Баянхонгор аймагт уригдаж очоод аймгийн театрт нутгийн олонтой илэн далангvй ярьж хөөрч байснаа тайзан дээрээс гэнэт босч vзэгчдийн суудал руу ухасхийв. Vзэгчид болон зэргэлдээ суусан удирдлагууд ч гайхаж хоцорч.

    Тэгэхдээ мань хvн орон шоронгоор 25 жил явсан, халхын шоронгийн тавын нэг Баянхонгорын гэгдэх "Шөрмөс" хэмээн алдаршсан Нямхvv гэгчтэй золгохоор боссон юм байж.

    Тийнхvv тэр чигээрээ Нямхvvгийнд очиж тэнд байж байгаад буцсан гэдэг юм. Гvндvvгvй ч эр бол доо... Уг нь бол дарга нарын урилга заллагаар явсан мөртлөө тэр шvv дээ.

    Ээждээ мах авч очсон нь
    Хадаа аварга Яармагт "Тарваган" Бадарчийнхаа ээжийн гэрээр наадмын хоёр дахь өдрийн орой ёс юм шиг очиж хонодог байжээ. Тэгээд хоночихоод маргааш нь "Уяачдын баяр"-т зодоглохоор явдаг байж. Нэгэн удаа аварга, Бадарчийн гэр рvv хамт явж байгаад замаасаа ганц лонх юм авахаар дэлгvvр оржээ. Тэгсэн картны мах гараад эх захаа алдсан бөөн бужигнаан болж байна гэнэ. Тэдний дунд Бадарчийн нь ээж зогсож байж. Тvvнийг харсан Хадаа: "Ээж /Бадарчийн ээжийг ийн дууддаг байсан юм/ та гарч бай..." гэчихээд хvvхдээ тэвэрч буй юм шиг л Бадарчийгаа өргөн тэвэрчихээд дугаарлагсдын урдуур дайрчээ. Зарим нь мэл гайхаж, зарим нь инээд алдаж байхад худалдагч мөн л мэл гайхаж хоцрохдоо шалавхан аваргад махыг нь өгсөн гэдэг юм.

    Ухаарлын хожуу он жилүүд
    Хамгийн сvvлд Хадааг Мааньтын хорих ангид хоригдож ахуйд нь хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших хамт тэнд байжээ. Тэгэхэд аварга ёстой гэмшиж байгаагаа мэдэрсэн, өмнө өмнөхөөсөө илvv ухаарсан шинжтэй "Эндээс гараад хичээнэ ээ. Ард тvмэн төр засгийнхаа итгэл найдварыг санаж улам сайн барилдана аа" хэмээн байн байн ярьж бvр сэтгэлийн угаас санаа алдаж байсан гэдэг. Мөн аваргыг хугацаанаас нь өмнө суллуулах талаар Төв аймгийнхан нь ихэд гvйцгээж байсан тухай тэрээр олонтаа ярьдаг байсан даа.

    Хад ахынд зочлуулсан минь
    Нэгэн удаа би аваргынд очлоо. Хөдөө яваад иржээ. Өвөл 12-р сард байсан. "Дvvдээ сайхан мах чанаж өгнө өө" гэж байна. Тэс хөлдvv хавсраад хөлдөөсөн хонины махыг хоёр тийш нь ёстой бяраар салгалаа. Бид нар бол яах бол лоом төмрөөр хөших байсан байх. Тэгээд тэр дороо л жижиглээд чанаж бэлэн болгож дайллаа. "Дvv өнөөдөр ажил vгvй амарч байна уу?" гэлээ. Би "Тийм ээ" гэсэн чинь "За тэгвэл хоёулаа амралтын өдрөөрөө жаахан алжаалаа тайлъя" гээд таван шил цагаан архи гаргаад ирлээ. Би балмагдаад "Хадаа ах аа яах юм бэ? гэсэн чинь "Зvгээр зvгээр" гээд аягалж билээ. Мөн ч хээгvй гvдэсхэн сайхан ёстой л хvний хайлган байлаа. Над шиг муу цэргийн начин бөхийг аварга цолтой бөх хvндлэхгvй тоохгvй байж болно шvv дээ.

    Аваргын хадсан хашаа
    Аварга ээжийнхээ ажилд туслах санаатай Баруунхараад очжээ. Ээж нь ч баярлаад сvйд. Бужгар гуай хvvдээ хашааны банзнууд муудчихаж тvvнийг сэлбэ гэж алх хадаас өгч гаргажээ. Гадаа пид пад хийгээд л байж. Нэлээд удаж байснаа гарч ирвэл Хадаа хашааных нь хамаг банзыг хага цохичихсон зогсож байна гэнэ.

    "Чам шиг мангар хар юмаар ажил хийлгэснээс хийлгээгvй нь дээр байж. Чи надад ингэж тусална даа" гэхэд Хадаа

    "Би уг нь зөөлөн цохисон шvv дээ. Энэ банзнууд чинь хагарчихаад болдоггvй" хэмээн толгойгоо маажин зогсчээ.

    Аваргатай архидсан нь
    Эдvгээ Сэлэнгэ аймгийн "Хангай" хэвлэх vйлдвэрийн дарга, сэтгvvлч, зохиолч Ж.Лхагвасvрэн, Хадаа аваргатай Баруунхараад бага насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болохоор мань хоёр хааяа уулзалдахаараа балгах нь бий. Нэгэнтээ Ж.Лхагвасvрэн ээлжийн амралтаа аваад Хараад очвол Хадаа байна гэнэ. Гурвын давааны эхэнд аварга цолоо дуудуулж гараад ам учраагаа гуд татан унагаагаад лvг лvг шогшин ирж дээлээ өмсөөд цааш харан ямар нэг юм өвөртөлснөө Ж.Лхагвасvрэнг гараараа дохин дуудаж талбайгаас гарчээ. Тэгээд

    "Ярьж хөөрөх цаг зав гарахгvй юм. Чамд зориулсан юм" гээд хоёр шил архи гаргаж бөглөөг нь хуруугаараа дарж аваад нэгийг нь Лхагвасvрэнд өгч шилээр нь тулгаад уужээ. Ж.Лхагвасvрэн ч гурав сайн балгаад амьсгаа аван харвал Хадаагийнх дуусч байсан гэдэг. Дахиад хэд балгаад явуулж чадалгvй буцаан өгөхөд ганцхан залгичихаад дөрвийн давааны ам авна гээд явж оджээ. Тэр хоёрыг харж зогсоо дvv нь ахыгаа загнаж

    "Та барилдаж байгаа хvнд архи өгч уруу татлаа" гэжээ. Хадаа ч наадамдаа тvрvvлж, харин Лхагвасvрэн шал согтуу гэрийн зvг загнуулан явжээ.

    Аварга Алтайд барилдсан нь
    Говь-Алтай аймагт "Спортын мэдээ" сонины өдрvvд болж. Аварга хvрэлцэн очжээ. Барилдааны өмнө Хадаа ирэхгvй алга болчихлоо. Бvгд л сандран яав ийв гэж шуугиж байв. 11-р сар гарсан хvйтэн vед харин аварга зодог шуудагтайгаа уур савсуулсан буудлаас заал руу гvйж байсан гэдэг. 300 метр газар л даа. Аварга онгоцноос буунгуутаа л буудалд бууж, гурван цагийн дараа бөх эхлэх тул тvр амсхийж... Аваргын яасныг асуувал тэнд байсан Ерөөд байсан хоёр нөхөр нь ирж дөрвөн шил архи уулгачихлаа гэж. Гэтэл аварга босч ирээд "Зvгээр зvгээр, би ажил цалгардуулахгvй аяга хоол идчихээд очьё" гэж хэлсэндээ хvрч тийнхvv уур савсуулан гvйж очоод тэр барилдаандаа тvрvvлж байсан билээ.

  • П. Даваажав 2011-06-16 14:39

    Хадбаатар аварга гэж хүүхэд шиг гэнэн хөнгөн сэтгэлтэй хэнэггүй, гудиггүй их хүчтэн байсан билээ. Тэрбээр цаг үргэлж хүүхэн шуухантай орооцолдчихдог баахан үйлтэй нэгэн байлаа. Нэг өдөр Хадааг хайгаад шинэ хуучин хоёр авгай нь спортын төв ордонд иржээ. Тэгсэн Хадаа тэднээс нуугдаж Мөнхбат аваргын өрөөнд орж ирүүт дотроос нь цоожилчихож. Нөгөө хоёр авгай нь гаднаас орилолдоод гараад ир гэж байна гэнэ. Гэтэл Хадаа “Та нар явцгаа. Мөөеө багш та нар шиг банзлуудтай битгий уулз” гэсэн гээд хэлжээ. Үүнийг дуулсан Мөөеө аваргын нүүр нь халуу шатаад жигтэйхэн “Айсан” гэнэ.

  • П. Даваажав 2011-06-16 14:40

    варгын нойр
    Хадаа багадаа их нойртой хvvхэд байж. “Хараагийн харзнаас ус бариад ир” гэж ээж нь явуулах. Тэр чигээрээ алга болчихно. Аргаа барсан эх нь араас нь нэхэж хvрэхvйд мөс, цасан дээр хэвтчихээд хээв нэг унтаж байдаг байжээ. "Гэдэс гvзээ нь гарчихсан л хэвтэж байдаг. Даарна гэж мэддэггvй хvvхэд байсан. Хадаагаас өөр хvvхэд мөсөн дээр унтах байтугай малгайгаа авах нь vгvй хvйтэнд шvv дээ" гэж Бужгар гуай хуучилсан байдаг юм.

    Архи уухгvй гэж амласан нь
    Хадаа Баруун хараад ирээд гадуур нөхөдтэйгээ гарч яваад халамцуухан иржээ. Эх нь, "Чи дандаа л чих халамцуулж явдаг яасан хvн бэ?! Нэг бол архи уугаад эсвэл…" гэж загнажээ. Аварга толгойгоо илж сууснаа босож гарахад нь Бужгар гуай араас дагаж гараад цохих юм хайтал бvдvvвтэр иштэй хvрз таарсанд нуруун дундуур нь буулгажээ. Хvрзний иш хуга vсрээд явчихаж. Аварга юу ч болоогvй мэт эргэж харснаа "Ээжээ, би архи уухаа больё…" гэсэн гэдэг юм.

    Аваргын унтсан ор
    Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь vргэлжилж дуусчээ. Тэр vед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсvрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ.

    Тэр vед 200-гийн гэгдэх никель цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хvндлэн тvvн дээрээ унтуулахаар ор засч өгчээ. Өглөө нь сэрэх нь ээ Хадаа хөлийнхөө тавхайг орны хөлийн завсраар шургуулчихсан, орны пvрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ. Хадаа юу ч болоогvй юм шиг цай унд уучихаад гарч явж. Унтсан орны нь пvрш газраас хөндийрсөн ч ахиж хэн ч унтахааргvй болсон гэдэг.

    Хадаагийн ёс
    Хадаа аварга ёс журам их баримталдаг бөх байсан аж. Хариад ээждээ золгочихоод тэр хавийн таньдаг хөгшчvvлийнхээр орж золгох гэж бараг л гvйх шахам явна. Айлын хаалгаар эгцээрээ орж багтахгvй болохоор ихэнх тохиолдолд хажуугаараа хөндөлдөж орж гарна. Хөгшчvvлдээ золгоод олны жишиг тав арван бууз идэж гурван хундага тогтооно. Илvv ч уухгvй цагаан сараар хvчит аваргыг орж ирэхэд дэндvv их баярладаг байсан. Аав маань Хадааг хvлээгээд суучихдагсан гэж сэтгvvлч Ж.Лхагвасvрэн дурсдаг юм.

    Ер бусын золголт
    Хадаа аварга өөд болохынхоо урд жилд Баянхонгор аймагт уригдаж очоод аймгийн театрт нутгийн олонтой илэн далангvй ярьж хөөрч байснаа тайзан дээрээс гэнэт босч vзэгчдийн суудал руу ухасхийв. Vзэгчид болон зэргэлдээ суусан удирдлагууд ч гайхаж хоцорч.

    Тэгэхдээ мань хvн орон шоронгоор 25 жил явсан, халхын шоронгийн тавын нэг Баянхонгорын гэгдэх “Шөрмөс” хэмээн алдаршсан Нямхvv гэгчтэй золгохоор боссон юм байж.

    Тийнхvv тэр чигээрээ Нямхvvгийнд очиж тэнд байж байгаад буцсан гэдэг юм. Гvндvvгvй ч эр бол доо… Уг нь бол дарга нарын урилга заллагаар явсан мөртлөө тэр шvv дээ.

    Ээждээ мах авч очсон нь
    Хадаа аварга Яармагт “Тарваган” Бадарчийнхаа ээжийн гэрээр наадмын хоёр дахь өдрийн орой ёс юм шиг очиж хонодог байжээ. Тэгээд хоночихоод маргааш нь “Уяачдын баяр”-т зодоглохоор явдаг байж. Нэгэн удаа аварга, Бадарчийн гэр рvv хамт явж байгаад замаасаа ганц лонх юм авахаар дэлгvvр оржээ. Тэгсэн картны мах гараад эх захаа алдсан бөөн бужигнаан болж байна гэнэ. Тэдний дунд Бадарчийн нь ээж зогсож байж. Тvvнийг харсан Хадаа: "Ээж /Бадарчийн ээжийг ийн дууддаг байсан юм/ та гарч бай…" гэчихээд хvvхдээ тэвэрч буй юм шиг л Бадарчийгаа өргөн тэвэрчихээд дугаарлагсдын урдуур дайрчээ. Зарим нь мэл гайхаж, зарим нь инээд алдаж байхад худалдагч мөн л мэл гайхаж хоцрохдоо шалавхан аваргад махыг нь өгсөн гэдэг юм.

    Ухаарлын хожуу он жилүүд
    Хамгийн сvvлд Хадааг Мааньтын хорих ангид хоригдож ахуйд нь хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших хамт тэнд байжээ. Тэгэхэд аварга ёстой гэмшиж байгаагаа мэдэрсэн, өмнө өмнөхөөсөө илvv ухаарсан шинжтэй “Эндээс гараад хичээнэ ээ. Ард тvмэн төр засгийнхаа итгэл найдварыг санаж улам сайн барилдана аа” хэмээн байн байн ярьж бvр сэтгэлийн угаас санаа алдаж байсан гэдэг. Мөн аваргыг хугацаанаас нь өмнө суллуулах талаар Төв аймгийнхан нь ихэд гvйцгээж байсан тухай тэрээр олонтаа ярьдаг байсан даа.

    Хад ахынд зочлуулсан минь
    Нэгэн удаа би аваргынд очлоо. Хөдөө яваад иржээ. Өвөл 12-р сард байсан. "Дvvдээ сайхан мах чанаж өгнө өө" гэж байна. Тэс хөлдvv хавсраад хөлдөөсөн хонины махыг хоёр тийш нь ёстой бяраар салгалаа. Бид нар бол яах бол лоом төмрөөр хөших байсан байх. Тэгээд тэр дороо л жижиглээд чанаж бэлэн болгож дайллаа. "Дvv өнөөдөр ажил vгvй амарч байна уу?" гэлээ. Би “Тийм ээ” гэсэн чинь “За тэгвэл хоёулаа амралтын өдрөөрөө жаахан алжаалаа тайлъя” гээд таван шил цагаан архи гаргаад ирлээ. Би балмагдаад "Хадаа ах аа яах юм бэ? гэсэн чинь “Зvгээр зvгээр” гээд аягалж билээ. Мөн ч хээгvй гvдэсхэн сайхан ёстой л хvний хайлган байлаа. Над шиг муу цэргийн начин бөхийг аварга цолтой бөх хvндлэхгvй тоохгvй байж болно шvv дээ.

    Аваргын хадсан хашаа
    Аварга ээжийнхээ ажилд туслах санаатай Баруунхараад очжээ. Ээж нь ч баярлаад сvйд. Бужгар гуай хvvдээ хашааны банзнууд муудчихаж тvvнийг сэлбэ гэж алх хадаас өгч гаргажээ. Гадаа пид пад хийгээд л байж. Нэлээд удаж байснаа гарч ирвэл Хадаа хашааных нь хамаг банзыг хага цохичихсон зогсож байна гэнэ.

    "Чам шиг мангар хар юмаар ажил хийлгэснээс хийлгээгvй нь дээр байж. Чи надад ингэж тусална даа" гэхэд Хадаа

    "Би уг нь зөөлөн цохисон шvv дээ. Энэ банзнууд чинь хагарчихаад болдоггvй" хэмээн толгойгоо маажин зогсчээ.

    Аваргатай архидсан нь
    Эдvгээ Сэлэнгэ аймгийн “Хангай” хэвлэх vйлдвэрийн дарга, сэтгvvлч, зохиолч Ж.Лхагвасvрэн, Хадаа аваргатай Баруунхараад бага насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болохоор мань хоёр хааяа уулзалдахаараа балгах нь бий. Нэгэнтээ Ж.Лхагвасvрэн ээлжийн амралтаа аваад Хараад очвол Хадаа байна гэнэ. Гурвын давааны эхэнд аварга цолоо дуудуулж гараад ам учраагаа гуд татан унагаагаад лvг лvг шогшин ирж дээлээ өмсөөд цааш харан ямар нэг юм өвөртөлснөө Ж.Лхагвасvрэнг гараараа дохин дуудаж талбайгаас гарчээ. Тэгээд

    "Ярьж хөөрөх цаг зав гарахгvй юм. Чамд зориулсан юм" гээд хоёр шил архи гаргаж бөглөөг нь хуруугаараа дарж аваад нэгийг нь Лхагвасvрэнд өгч шилээр нь тулгаад уужээ. Ж.Лхагвасvрэн ч гурав сайн балгаад амьсгаа аван харвал Хадаагийнх дуусч байсан гэдэг. Дахиад хэд балгаад явуулж чадалгvй буцаан өгөхөд ганцхан залгичихаад дөрвийн давааны ам авна гээд явж оджээ. Тэр хоёрыг харж зогсоо дvv нь ахыгаа загнаж

    "Та барилдаж байгаа хvнд архи өгч уруу татлаа" гэжээ. Хадаа ч наадамдаа тvрvvлж, харин Лхагвасvрэн шал согтуу гэрийн зvг загнуулан явжээ.

    Аварга Алтайд барилдсан нь
    Говь-Алтай аймагт “Спортын мэдээ” сонины өдрvvд болж. Аварга хvрэлцэн очжээ. Барилдааны өмнө Хадаа ирэхгvй алга болчихлоо. Бvгд л сандран яав ийв гэж шуугиж байв. 11-р сар гарсан хvйтэн vед харин аварга зодог шуудагтайгаа уур савсуулсан буудлаас заал руу гvйж байсан гэдэг. 300 метр газар л даа. Аварга онгоцноос буунгуутаа л буудалд бууж, гурван цагийн дараа бөх эхлэх тул тvр амсхийж... Аваргын яасныг асуувал тэнд байсан Ерөөд байсан хоёр нөхөр нь ирж дөрвөн шил архи уулгачихлаа гэж. Гэтэл аварга босч ирээд “Зvгээр зvгээр, би ажил цалгардуулахгvй аяга хоол идчихээд очьё” гэж хэлсэндээ хvрч тийнхvv уур савсуулан гvйж очоод тэр барилдаандаа тvрvvлж байсан билээ.

  • П. Даваажав 2011-06-16 14:42

    Бөхийн тайлбарлагч: За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа гэжээ.

    НУРУУН ДЭЭРЭЭ АЛГАДУУЛААД…
    Жараад оны эхээр тодорсон у/з Ц.Санжаа бяр, жингээр vеийнхнээ аагладаг гэлцдэг сэн. Өмнөговь аймгийн уугуул, ц/з Баяцоо: Өмнөговь аймагт (1962) “Алдар” нийгэмлэгийн бөх, у/а Ч.Бээжин тэргvvтэй заан Ц.Санжаа, Ө.Эрдэнэ-Очир, Т.Зундуй нар очлоо. Ханхар том Санжаа зааны аманд очоод өрөхдөө болж өгвөл эзгvй майхан шиг цээжин доогуур нь гvйгээд хаячих юм бодлоо.
    Гараа савлаад барихыг завдахад нь хоёр хөлд нь зөрж гvйгээд гутлын улаар шахам тэврээд өндийх гэтэл нуруун дээр өрөөсөн гараар алгадаад харуулдуулдаг байгаа… гэж хуучилжээ.

    ДЭВСГЭР ГАРСНЫГ МЭДСЭНГVЙ…
    …Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгvй нэгэн. Сvхбаатар аймагт барилдахдаа а/з Л.Дашдаваа (у/н)-г шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав даншгийн начин, жvрвий хэмээх Лувсандорж гуай “Нvцгэн шалан дээр хvvхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгvй” хэмээн гvврэв. Тэгтэл Лувсандорж гуай хvvдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгvй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.

    ЗУУТЫН ДЭВСГЭРТ РVV…
    Санжаа заан жолооч болоод төрөлх Өвөрхангай аймагтаа суурьшсанаас хотод тэр бvр барилдаж амжихгvй. Наяад оны эхээр СТО-ны хажуугийн гэр хорооллын гудамжинд алхаж явав. Хуучивтар хөх дээл хэлхийтэл шууж бvсэлсэн нь хөдөөгийн малчны төрхтэй. Халамцуу хоёр залуу дуудаж зэрэгцэн ирээд “Аминдаа хайртай бол мөнгөө гарга…” хэмээн сvрдvvлэхээр ихэд айсан дvр vзvvлж өврөөсөө тvрvvвчээ гарган нээвэл 5, 10, 50 зуутаар дэвсгэрлэсэн төгрөг харагдахад шунагийн сэтгэл сэргээ биз. Зуутын дэвсгэртvvдийг сугалахаар гараа явуулахад нь тvрvvвчтэй гараа дагуулан хусаад орхитол налмагсхийн vсрээд өгөв.
    Нөгөөх нь “Амь авар…” гэж хашгираад гудамж тойрон арилжээ. Танилындаа зочлуулаад оройхон буцвал мань дээрэмч салгалан босонгуутаа зааныг хальт хараад байдгаараа зугатаан холдсон гэдэг. Дээрэмчдийг хvн бvр ийн хашраадаг бол тоо алдатлаа яалаа гэж олшрох вэ дээ.

    БАРЬСАН ГУРИЛАА ШИДЧИХЭЭД…
    Өвөрхангай аймгийн бараа баазын хашаанд гурил ачиж байх vеэр нь дvрсгvй нэгэн “Заан минь, цаана чинь аймгийн дарга нар ирэх гэнэ. Одоо, та тvргэлээрэй” гэж шавдуултал хоёр гартах гурилаа “Зил-130” тэргэний тэвш өөд зэрэг шахам шидчихээд кабин руугаа ганцхан vсрээд орчихсон юм гэнэ лээ. Бяртайгаа батлахын зэрэгцээ хөнгөн жингийн бөх шиг хөдөлгөөнтэй байсны бас н

  • П. Даваажав 2011-06-16 18:57

    Бөхийн гайхамшиг
    Бөхөө дээдэлдэг монгол түмний хайрлан хүндэлдэг залуу бөхчүүдиин нзг бол цэргийн арслан Ч.Санжаадамба билээ. XVII жарны Тийн урвагч хэмээх төмөр бар жилийн сар шиниин баярт зориулсан үндэснии бөхийн барилдаанд анх удаа улсын цолгүй бөх түрүүлэн монгол бөхиин түүхэнд шинэ хуудас нэмсэн залуу хүчтэн хэмээн олны дунд ам саитаи яваа. Бид энн удаагийнхаа дугаарт ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээн яваа идэр залуухан монгол бөхиин тухай өгүүлэх болсондоо баяртаи байна. Хөх Монголын тэнгэр дор зүлэг ногоон дзвжээнд ид хаваа гайхуулж яваа залуухан хүчтэний тухай та бүхэнтэигээ хуваалцъя.

    ӨСВӨРИЙН БАРИЛДААНД ӨВДӨГ ШОРООДЧИХООД ДАХИН БАРИЛДАХГҮЙ ГЭЖ ӨӨРТӨӨ АМ ӨГЧ БАЙЛАА
    Архангай аймгийн Хашаат сумын эгэл ард Чимэдрэгзэнгийн гэрт нуган хөвүүн мэндлэх үөд түүнийг ирээдүйн хүчтэн болно гэдгийг хэн ч тааварлаагүй биз ээ. Социалист нийгмийн үе буюу 1985 онд төрсөн тэрээр тухайн үеийн хөдөөгийн хүүхдүүдийн жишгээр адуу малтай ноцолдож өссөн аж. Эцэг Чимэдрэгзэн нь морь уядаг болохоор адууны тоосонд дарагдаж өссөнөө тэрээр хуучилсан. Гэвч үеийнхээ хүүхдүүдээс том биетэй болохоор хурдан морь унаж үзээгүй, харин ах нартайгаа барилдаж өссөн байна.

    Тэрээр "Бөхөд дургүй монгол хүн гэж байдаггүй шүү дээ. Тиймээс өөрийн хүсэл сонирхлоор бөхийн спортод эргэлт буцалтгүй орж, найз нөхөд, олон сайхан багш нарынхаа тус дэмээр өдий зэрэгт хүрсэн" хэмээн ярих дуртай. Үнэхээр ч "Хүү төрвөл бөх, хүүхэн төрвөл хатан болно" хэмээн билэгшээж ирсэн монгол түмний амны билэг гэлтэй. Монгол үндэсний бөхөөр барилдах болсон тухайгаа тэрээр "Манайхан ер нь их том биетэй хүмүүс. Том ахыг маань бөх болно гэж нутгийн зон олон их ярьдаг байлаа. Ингээд "Бөх билэгт" дэвжээний багш Улсын заан Хишигдорж ах авч явах гэсэн боловч өөрөө сонирхоогүй юм. Харин 6и бөх болох сонирхолтой байсан учраас Хишигдорж зааныг дагаж явсан. Тухайн үед З.Дүвчин багш, Хишигдорж багш хоер намайг маш сайхан хүлээж авсан юм. Ингээд л бөх болох их замд эргэлт буцалтгүй орсон түүхтэй.

    Бага насандаа үеийнхээ хөвгүүдээс арай том биетэй байсан болоод ч тэр үү ах нартайгаа их барилдана. Ингэж яваад 2001 онд Улаанбаатар хотод болсон хүүхдийн барилдаанд ирж барилдлаа. Гэтэл гавьтай барилдаж чадалгүй гурвын даваанд өвдөг шороодчихоод "Дахин барилдахгүй дээ" хэмээн урамгүйхэн нутаг буцаж байсан. Өөрөө барилдах сонирхолтой болохоор дараа жил нь сумынхаа бэсрэг наадамд түрүүлэхэд манайхан намайг барилддаг гэж бодоогүй ихэд гайхаж байлаа. Тэр жилдээ Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол аваад их урам орж билээ. Энэ миний анхны шагнал байсан даа" хэмээн дурссан юм.

    БИ ӨӨРИЙГӨӨ БӨХИЙН УДАМТАЙ ХҮН ШҮҮ ХЭМЭЭН УРАМШУУЛДАГ
    Манай нутгаас олон ч хүчтэнүүд мэндэлж монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ үеийн үед ид хаваа гаихуулж явсныг түүх гэрчилнэ. Буур Жамьян, Вандан аварга, Чимэд-Очир, Өсөхбаяр зэрэг аваргууд болон Далантай, Төмөрбаатар, Базар, Дэлэг гээд түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн арслангуудаараа бахархахгүй байхын аргагүй сайхан санагддаг юм. Өвгөд шигээ нутаг хошууныхаа нэрээр Хөх Монголын тэнгэр дор цоллуулах шиг сайхан зүйл байхгүй биз. Ер нь би өөрийгөө аав ээж хоёрынхоо талаас бөхийн удамтай хүү шүү хэмээн наадмын торгон дэвжээнд урамшуулдаг юм. Манай аав надаас том биетэй чацархуу хүн байдаг. Гэхдээ барилддаггүй. Танихгүй хүмүүс аавыг хараад та чинь ямар цолтой бөх билээ гэж асуудаг юм. Миний авга ах Мижиддорж арслан байна. Мөн ээжийн минь талд сайн барилддаг хүмүүс олон бий. Тиймээс би ч гэсэн сайхан барилдах учиртай. Нутгийнхаа бөхчүүдээс үлгэр дуурайл авч ахмад бөхчүүд болон том цолтой бөхчүүдээ хайрлаж хүндэлж явдаг. "Бөх билэгт" дэвжээгээрээ дуудуулан гарах нь миний хувьд маш их хүндлэл санагддаг. Нутгийн ах нартайгаа цаг үргэлж бэлтгэл хийж ойр дотно байдаг болоод ч тэр үү, тэд маань надад алтан сургаалиа хайрлаж, алдаа дутагдлыг минь байнга хэлж өгдөг. Миний хамгийн ойр байдаг хүмүүс гэвэл багш нар минь юм даа. Дүвчин багшийн удирдлага дор чөлөөт болон үндэсний бөхийн талаар заавар зөвлөгөө авдаг "Бөх билэгт" дэвжээний хувьд Хишигдорж багш, Гочоосүрэн заан гээд нутгийн ах нартайгаа ойр дотно байдаг. Энэ дашрамд багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Нялх балчраасаа л энэ замыг сонгож, сонирхон орсон болохоор бөхөөрөө дагнаж эцсийг нь узэхийг хүсдэг. Тиймээс Санжаадамба гэдэг хүн цаашид бөхийн спортдоо үнэнч явна.

    АМЖИЛТ БҮХНИЙ МИНЬ АРД ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮС МИНЬ БАЙДАГ БОЛОХООР УЛАМ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛДОГ
    Тамирчин хүн өндөр амжилт гаргахад ар гэрийнхэн нь маш их нөлөөлдөг гэдэг үнэн шүү. Миний ханийг Солонго гэдэг, сэтгүүлч мэргэжилтэй. Хүү маань одоо хоёр ой хүрч байна. Хань минь миний ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулж явдаг болохоор тэмцээн уралдаан, бэлтгэлд явахдаа сэтгэл амар байдаг юм. Үерхэж нөхөрлөөд биенээ мэддэг болсноос хойш дөрвөн жил болсон. Насны хань гэдэг цаанаа л өөр байдаг юм шиг санагдсан шүү. Гэргий маань Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул. Намайг барилдаж эхлэх уөд надад маш их урам хайрладаг байсан хүмүүсийн нэг шүү дээ. Надад сайхан хүү төрүүлж өгсөн ханьдаа баярлаж явдаг. Монгол хүн хүү төрвөл бөх, хүлэг төрвөл хурдан гэж билэгшээдэг. Түүн шиг хүүгээ том болоод сайхан барилдаасай гэж боддог. Одоохондоо хүү маань балчир байна. Том болоод өөрийнхөө зам мөрийг сонгох байх аа. Миний хувьд тэмцээн уралдаан, барилдаан гээд л гэртээ бараг тогтдоггүй. Заримдаа гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж чадахгүй болохоор санаа эовдог л юм. Ер нь зөвхөн бөхчүүд гэлтгүй тамирчин хүн хэцүү л дээ. Хаана барилдаан тэмцээнтэй байна, тийшээ л явна. Гэхдээ аль болох л гэртээ цаг зав гаргахыг хичээдэг. Завтай үедээ эхнэр, хүүхэдтэйгээ хамт хоол хийж, тэднийгээ халамжлахыг хусдэг. Сайн хань, сайн эцэг байхыг хичээж явна даа.

    ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НААДМААР НАМАЙГ УЛСЫН ЦОЛОНД ХҮРНЭ ГЭЖ ОЛОН ХҮН НАИДАЖ БАЙСАН Ч БИ АЛДАА ГАРГАСАН
    Өнгөрсөн жилийн улсын наадмаар олон хүн надад итгэл хүлээлгэж байсан боловч 6и цол авч чадаагүй. Бэлтгэл сайн байсан ч хоёрын даваанд өвдөг шороодсон. Яагаад унаснаа ч сайн мэдэхгүй л байна. Өөрөө алдаа гаргаад, түүнээсээ л болж унасан байх. Энэ жил ямар ч байсан улсын цолонд хүрнэ, сайн барилдана гэж бодож байсан ч бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг л боллоо. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг болохоор одоо алдаагаа засахыг хичээж л явна. Миний хувьд улсын цол хуртэхээс илүүтэй бөх сонирхогч, үзэгч түмэндээ уран хурц барилдаан үзүүлэх нь сайхан санагддаг. Ирэх жилийн наадмаар улсын цолонд хүрэхийн төлөө мэрийж, намайг дэмжиж явдаг бөхөд элэгтэй ард түмнийхээ итгэлийг алдалгүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ. Бөх хүн унана гэж барилддаггүй болохоор ирэх жилийн улсын наадмаар дахин алдаа гаргахгүй юмсан гэсэн бодолтой бэлтгэлээ хийж явна. Барилдаж байхдаа хурц ширүүн зантай гэх шүүмжлэл ирдэг л юм. Уг нь 6и амьдрал дээр уяхан сэтгэлтэй, зөөлөн зантай хүн шүү дээ. Хамгийн гол нь ямар ч хүнтэй гэм зэмгүй сайхан явахсан гэж боддог. Ер нь шударга байхыг хичээдэг. Бөхийн дэвжээ, бодит амьдрал хоёрыг зүйрлэх аргагүй юм. Хүмүүс намайг хурц ширүүн зантай гэж ярьдаг л даа. Барилдана гэдэг чинь хүнтэй тэмцэлдэхийг хэлнэ биз дээ. Тиймээс хунтэй тэмцэлдэж байхдаа инээгээд байна гэж байхгүй байх. Тэр хүнийг давахын тулд өөрийгөө зоригжуулж, үнэн сэтгэлээсээ тэмцдэг болохоор хурц, ширүүн зантай харагддаг байж магадгүй.

    ДАЯН АВАРГААС ЭМЭЭЖ БАИСАН Ч ХУРДАН БАРИЛДАХЫГ Л ХҮССЭН
    XVII жарны Тийн урвагч хэмээх төмөр бар жилийн Cap шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нэмлээ хэмээн олон хүн ам булаалдан ярьж байна. Цагаан сарын барилдааны бөхийн тааварт мань эрийн нэр дээгүүр цохиж явсан болоод ч тэр үү, даян аваргыг өвдөг шороодуулан түрүүлсэн залуухан арслангаар хүмүүс их л бахархаж байсан. Энэ жилийн Cap шинийн барилдаан Архангайчуудынх болсон. Түүнийг түрүүлэхэд олон хүн омогшсон. Учир нь Cap шинийн барилдаанд анх удаа улсын цолгүй бөх түрүүлж, даян аваргыг өвдөг шороодуулсан нь олны нүдийг орой дээр нь гаргасан гэхэд болно. Ийнхүү онцгой барилдаан үзүүлсэн түүнд шагналын хур ч тасарсангүй. "Улаанбаатар хивс" компани "Цахиур хагалах бөх"-ийн уламжлалт шагналаа түүнд олгосон бол залгуулан УИХ-ын гишүүн Л.Гүндалай "Улсын цолонд ойрхон бөх"-ийн өргөмжлөлөө гардуулсан юм. Түүнчлэн даян аварга А.Сүхбат "Ирээдүйн аврга" шагналаа Ч.Санжаадамбад хүртээхэд энэ олон шагналыг нэгэн зэрэг хүртэж байна хэмээн олон хүн уухайлан дэмжиж байсан. Олон шагнал гардсан залуу хүчтэн энэ бүхнээс урам зориг авсан уу, улам ч эрч хүчтэй барилдсаар түрүүлж үзэгч түмнээ баясгалаа. Үнэндээ аливаа барилдаанд цэргийн цолтой бөхийг томчууд аль хэдийн амлаад л хаячихдаг. Гэтэл Ч.Санжаадамбыг амлах зүрхтэй хүн үнэхээр ховор байлаа. Тэрээр барилдааны түрүүг хүртчихээд сэтгэгдлээ хуваалцахдаа: "Аваргаас жаахан эмээж л байлаа. Гэхдээ хурдхан шиг л барилдахыг бодож байсан. Өсөхөө ах өвдөг шороодоод тахимаа өгөхдөө миний духан дээр үнсэхэд нүдэнд нулимс тороод ирсэн. Ер нь бөх хүнд одтой өдөр гэж байдаг. Энэ өдөр миний од гийсэн байх. Ерөнхийдөө энэ жилийн Цагаан сарын барилдаанд санасандаа хүртэл барилдсан. Өсөхөө аваргатай өмнө нь хэд хэдэн удаа барилдаж байлаа. Давж ч байсан, унаж ч явлаа. Манай "Бөх билэгт" дэвжээний бөхчүүд сайхан барилдсан шүү. Хамгийн гол нь энэ барилдаануудад өөрийнхөөрөө сайхан барилдъя гэж бодсон, үзэгч олон ч намайг сайхан барилдлаа хэмээн маш их урам хайрласан" гэсэн юм. Үнэхээр энэ жил Ч.Санжаадамбын од нь гийгээд байгаа. Цагаан сарын өмнө болдог аймаг, цэргийн цолтой 256 хүчит бөхийн барилдаанд түрүүлсэнд нь төмөр барс жил түүнд ивээлээ хайрлаж, улсын цол хүртээх болтугай хэмээн хүсэх хүмүүс олон байсан.

    ӨӨРИЙН ХӨЛС ХҮЧЭЭР ОЛСОН БҮХЭН АМТТАЙ САЙХАН САНАГДДАГ
    Олон ч тэмцээн уралдаанд орж бай шагнал харамгүй авдаг. Хөлсөө дуслуулан байж олсон бүхэн амттай байдгийг би бага насандаа ойлгосон. Монгол туургатны барилдаанд түрүүлээд хорин саяар шагнуулахад хүмүүс намайг их баян болсон гэж бодсон байх. Эд хөрөнгөний хувьд би ядуу хүн биш ээ. Монгол туургатны өмнөх барилдаанд түрүүлээд бас 18 сая төгрөг авсан. Өсч дэвжиж яваа залуу хүн болохоор байр, орон сууцнаас эхлээд хэрэгцээт зүйл гараад л ирдэг. Өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлдээ зарцуулж явна. Түүнээс наргиж цэнгээд явдаг хүн биш ээ. Олон хүмүүс намайг наргиж цэнгээд олсон юмаа үрэн таран хийж явна гэсэн таагүй ойлголттой явдаг юм шиг байна лээ. Тэгвэл намайг битгий буруугаар ойлгоосой гэж хүсмээр байна. Өвөрмонголд болсон хоёр дахь их наадмын шагналын сан 100 мянган юань байсан. Энэ шагналыг "Хөх сүлд" групп ивээн тэтгэж олгосон. Залуу гэр бүлд бүх л зүйл хэрэгтэй болдог учраас бай шагналаа хэрэгцээт зүйлдээ зарцуулаад л таардаг. Бусдын адил юмаар дутахгүй сайхан л амьдарч байна. Мөн намайг байнга дэмжиж тусалдаг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч н.Ганбаатар, "Хатант интернэшнл" компанийн захирал Ням-Осор, Баярмаа гээд олон хүнд баярлаж явдгаа хэлмээр байна. Эдгээр сайхан сэтгэлтэй хамт олон болон надад урам хайрладаг найз нөхдөдөө баярлаж явдаг шүү. Зуун төгрөгтөй явснаас зуун найзтай яв гэдэг. Надад олон сайхан нөхөд бий. Ядарч явах үед тус болж, баярлаж явахад хамт байж чаддаг хүнийг л жинхэнэ найз гэх байх. Жаргал зовлонгоо хуваалцаж явдаг хүнийг жинхэнэ найз гэхээс өнгө, мөнгөний найзуудыг жинхэнэ найз гэхгүй байх. Тиймээс намайг түшиж, дэмжиж явдаг бүх найз нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

    ДУУНД МУУ Ч БУСАД ЗҮЙЛЭЭРЭЭ МОНГОЛЫН САЙХАН ЭР ХҮН БАЙХЫГ ХҮСДЭГ
    Монгол эр хүнийг уртын дуу аялсан, шандаст хүлэг сойсон, эр бяртай бүдүүн хадуун хүнээр төлөөлдөг нь буруу юм шиг санагддаг шүү. Монголын эрчүүд бүхэн л сайхан шүү гэж хэлэх дуртай байдаг юм. Харин би өөрийгөө төгс сайхан эр хүн гэж хэлэхгүй ч тийм байхыг хичээж л явна. Өөрийгөө би Монголын сайхан залуусын нэг гээд яриад байх нь утгагүй. Харин хүмүүс л миний сайхан, муухайг хэлэх биз. Ер нь сайхан эр хүн гэж л эр бяртай байх албагүй санагддаг л даа. Хамгийн гол нь хань ижил, үр хүүхэд, ахмад настнууддаа хайртай, тэднийг хүндэлдэг, эр хүний ноён нуруутай л бол сайхан монгол эр гэж тодорхойлох байх. Би дуунд ер нь муу. харин моринд их дуртай. Бага байхдаа хурдан морь унаж байгаагүй ч наадам үздэг, хүлэг шинждэг. Одоо ч наадмын морьдод бооцоо тавьдаг. Миний хэлсэн морьд айргийн тавд орохгүй ч эхний аравт багтдаг юм. Одоогоор өөрөө сонирхоод морь уяна гэвэл худлаа болно. Харин найз нөхөд, ах нар морь уядаг. Тэдэндээ хурдан удмын, угшил сайтай хүлэг аваачиж өгч байна. Одооноос хурдан угшилтай адуу цуглуулж байгаа. Гэхээ одоо өөрийгөө сойж наадамд барилдаж байгаа хүн хажуугаар нь морь уяна гэвэл худлаа болох биз. Хурдан моринд дуртай болохоор ax дүү нараараа уяулаад ирээдүйд өөрөө уядаг болохыг үгүйсгэхгүй.

    ТЭР ХЭДИЙГЭЭР ЦЭРГИЙН АРСЛАН ЦОЛТ0Й Ч МОНГОЛ ТУУРГАТНЫ ДУНД ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭСЭН БОСОО АВАРГА НЬ БОЛЖ ЧАДСАН
    Ч.Санжаадамбыг ирээдүйтэй сайн бөх болно хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн. Өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын цолонд хүрнэ гэх горьдлого ард тумний дунд байсан ч олны цагаан хэл амнаас ч болсон уу, хоёрын даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд "нураад өгөх нь" тэр. Гэвч түүнийг хэн ч зэмлээгүй, харин ч түүний өмнөөс харамсч байсан биз. Учир нь Чимэдрэгзэнгийн хүү улсын цолтой ч, цолгүй ч монгол туургатны босоо аварга болж чадсан юм. Тиймдээ ч Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриадын хучтэнүүд түүний эр баяр, эвлэгхэн барилдааныг харж хүндэлж явдаг. Ингээд залуу арслангийнхаа барилдааны амжилтуудаас та бүхэнд товчхон дурдъя.

    Тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд түрүүлж бөх сонирхогчдын нүдийг орой дээр нь гаргаж байлаа. Үүний дараа Булган аймгийн Могод суманд болсон улсын начин Э.Энхбатын цолны мялаалгын наадамд мөн түрүүлжээ. Дараа нь энэ эрчээрээ Булган аймгийн Сайхан суманд болсон Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цолны мялаалгын барилдаанд учраа бүрээ ааглан, аархан орхиж түрүүлсэн нь олон хүний бахархлыг төрүүлж чадсан билээ. Ингээд Монгол Улсад зохион байгуулагдсан Монгол туургатны үндэсний бөхийн барилдаанд мөн л бүх өрсөлдөгчдөө илүүрхэн түрүүлж байсан нь харь нутгаас ирсэн элэг нэгтнүүдийнхээ сэтгэлийг огшоож, томоохон хүндлэлийг өөртөө авч ирсэн. Тэрээр улсын баяр наадамд дөрвөн жил хүч сорьсон ч хангалттай амжилт гаргаагүй нь нууц биш. Харии наадмын дараа зохион байгуулагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Төрийн тахилгат Суварга хайрхан уулыг тайх ёслолд зориулсан барилдаанд олон хүчтэнүүдийг өвдөг шороодуулан түрүүлсэн. Мөн Баянхонгор аймагт болсон Ламынгэгээний наадам, Жамяън аваргийн наадам зэрэг олон наадамд амжилттай сайн барилджээ. Ер нь өнгөрсөн жилийн улсын баяр наадмыг эс тооцвол олон тахилга, бэсрэг наадам цэргийн арслан Ч.Санжаадамбынх болсон. Хаана ямар л наадам барилдаан болно, тэнд Ч Санжаадамба очсон л бол ойлгомжтой гэх яриа бөхийн хорхойтнуудын дунд хөврөх болжээ. Гэвч тэрээр аливаа зүйлд амлалт өгөх тун дургүй. Ирээдүйн аварга та мөн үү гэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Одоо тэр тухай ярих цаг биш. Аварга хүн аваргаараа л төрдөг. Энэ талаар хэлж мэдэхгүй. Ямар ч байсан бэлтгэл сургуулилтаа цаг тутам хийгээд явж байхад болох байлгүйдээ" хэмээн даруухан хариулт өгч байсан. Ийнхүү залуу хүчтэндээ энэ жилийн наадмаар юм дуулгана гэх томхон итгэл хүлээлгэсэн ард түмэн нь наадмын сураг тавин сууна.

  • П. Даваажав 2011-06-16 18:59

    Монгол бөх
    Монгол үндэстний түрүү үеийн монголчуудыг түүний дотор тэр дундаа Хүннү нар анхны төрт улс байгуулсан байдаг. Хүннү гүрэн манай эрний өмнөх 3-2-р зуунд оршин тогтнож байсан агаад тэд дайнд мордох, дайн тулаанд ялалт байгуулах, хаан өргөмжлөх, тэнгэр, ханай тахих, эр цэргээ бүртгэх зэргийг тохиолдуулан бөх барилдуулах, морь уралдуулах наадам хийдэг байсан болохыг эрдэмтэн мэргэд өөрийн бүтээлүүддээ дурьдсан байдаг.

    Монгол туургатан дөрвөн цагийн өнгө даган Төв азийн элэгнээ Алтай Хянганы завсар дахь уудам дэлгэр оронд өнөд нүүдэллэн түм буман сүргээ адуулан аж төрж ирэхдээ хүмүүн төрөлхтөний соёл, иргэншлээс үл аглагшин эртний төрт үндэстэн, соёлт иргэд, бэлэгт түмэн болтлоо боловсорч, үндэсний соёл урлаг, баяр цэнгээний арвин баялаг өв санг бүтээн бүрэлдүүлж ирсэн бөгөөд түүний нэг томоохон хэсэг нь манай эрийн гурван наадам юм.
    Монгол бөх нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, эд өлөг, зан үйл, бэлэгдэл, ёс жаягийн бүхэл бүтэн нэгдэлтэй соёл агаад энэ онцлогоороо Монгол үндэстнээс хүн төрөлхтний соёл, спортын сан хөмрөгт оруулсан маш өвөрмөц хувь хандив мөн. Монгол бөх бэлэгдэл, утга, дүрслэл төгөлдөр ёс жаяг, зан үйлтэйгээрээ нэн онцлог бөгөөд эмэ асуудлыг тухайлан судалж тайлал өгөгдөөгүй байгаа билээ. Монгол бөхийн барилдааны зан үйл, ёс жаягийн талаар түүхэн мэдээ занги Киданы үеэс (10-12-р зуун) түүх шастирт тэмдэглэгдсэн байх агаад хүний нийгмийн хөгжил, өөрчлөлтийг даган тасралтгүй баяжин хөгжиж ирсэн байна. Монгол бөхийн зан үйл, ёс жаягийн тухай мэдээ занги Монголын алдарт нууц товчоо, Алтан товч, Арван буянт номын цагаан түүх, Асралт нэртийн түүх, Болор толъ, зэрэг эх түүхийн тулгуур ном судар, ардын аман зохиол үлгэр туйлсад бага биш тусгагдсан байдаг. Монгол бөх бол нэг талын спорт, нөгөө талаас билэгдэл зан үйлийн цогц соёл юм. Монгол бөхийн ийм билэгдэл зан үйлийн нэг томоохон хэсэг нь түүний цол чимэг, цоллох ёс, хийгээд тэр нь өнгөцxөн талдаа Монгол үндэсний эрийн гурван наадмын баяр цэнгэлийн хөөрөл, баясал мэт боловч гүн талдаа бөх болж төрсөн хүмүүний заяамал зургаан шинж бие бялдрын төрх төлөв, эр зориг, ухаан төгс, эрэмгий араншин, авъяас төгөлдөр байдлыг илэрхийлсэн байдлаараа гүнзгий үндэслэлтэй, бодит хандлагатай, учир утгын тэгш бүрдэлтэй зүйл юм. Монгол бөхийн цол ``Аварга``, ``Тулгат`` хоёроос бусад нь ``Арслан``, ``Заан``, ``Начин``, ``Харцага``, ``Бүргэд``, ``Шонхор``, ``Гаръд`` гэгчлэн дан араатан жигүүртний төрөл нэртэй байгаа юм. Энэ бүхэнд нэг учир бий бөгөөд чухам эндээс учиг хөөж үзэх нь Монгол бөхийн цол чимэгний үүсэл гарлыг тогтоох нэг зам байж болох юм.
    Чингис хаан хаанчлалынхаа бүр эхэн үед тэрээр тэнгэр эцэгтээ мөргөж Шихихутуг, Зэлмэ, Чуу мэргэн, Борохул, Мулухай, Боорчи зургаан сайдаа эрэмгий сайнаар эзэн эс боллоо би гээд:
    Айл зуур явахад
    Алаг бяруу мэт номхон байвч
    Алалдах дайсантай уулзахад
    Арслан бар мэт догширч
    Ханилдан явах цагт
    Хар бяруу мэт номхон байвч
    Хатгалдах дайсантай тулалдах цагт
    Харцага шонхор мэт догширч
    Харийн дайсныг дарахын төлөө
    Халуун амиа үл бодогч
    Хайрт хүлэг боорчи минь гэхчилэн алдаршуулан магтсан буй.

    Монгол бөхийн уламжлалт зан үйл, ёс жаяг номноос.

  • П. Даваажав 2011-06-16 19:01

    Эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийнхээ адил хөдөө нутгийн ариун дагшин хөрс шороон дээр төрж өсч, Өмнөдэлгэрийн сургуулийн танхимаас барилдааныхаа гарааг эхэлсэн, эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол “Монгол Улсын дархан аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн цөөхөн хүчтэний нэг, ард түмэн, бөхчүүддээ “Их аварга” хэмээн хайрлагдан хүндлэгдэж явах хувь тохиосон хүн билээ.

    Радио телевиз, хэвлэл мэдээллийн ажилтнууд Б.Бат-Эрдэнэ аваргатай баяр наадмын дэвжээг чимж ид барилдаж явахад нь олонтаа уулзаж, ярьж хөөрч явсан ч өөрийнх нь тухай тун цөөн зүйлийг сонссон байдаг. Тэрбээр “Би жирийн нэг тамирчин, онцгой гавъяа байгуулчихсан хүн биш шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг дээ. Бодвол аварга бөхийн дэвжээнд бүхнээ хэлсэн, хэлнэ гэж боддогоос нэг их юм ярьдаггүй байсан болов уу. Харин одоо өөрийнхөө тухай цөөн боловч үг хэлж ярьдаг болсон.

    Энэ их бөхийн барилдааных амжилтын намтар түүхийг өгүүлсэн сурвалжилсан тэмдэглэл, бодол эргэцүүлэл, дурсамж ярилцлагын “Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” хэмээх ном бичиж өргөн олны хүртэл болгохоор шийдэж энэ номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд” гэсэн бэсрэг бүлгийн хойморт их аваргыг урьж, Л.Бадмаанямбуу аав, Д.Цэнд ээжийн хүү болж хорвоод мэндэлсэн тэр цаг мөчөөс өнөөдрийн өдрийг хүртэлх амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд, барилдааны намтар түүх, бөхийн ёс жудаг гээд өргөн дэлгэр сэдвээр хуучилсан юм. Энэ хууч ярианаас нутаг ус, аав ээж, бөхийн ёс жудаг, эр хүний эрхэм чанар, төлөвшилтийн талаар юу гэж өгүүлснийг уншигч олондоо хүргэе.




    -Монгол орны ариун дагшин хийморлиг нутгийн нэг нь Хан Хэнтий аймаг. Ой хөвчөөр баян, рашаан ус нь ундарсан энэ сайхан нутаг усанд төрж өссөн хүн. Нутаг ус, хүүхэд ахуй насны тань гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
    -Би Хан Хэнтийд төрж, Хэрлэн голын усаар ундаалж өссөн хүн. Хүний унасан газар, угаасан ус гэдэг цаг үргэлж сэтгэлийн үзүүрт уяатай, жил ирэх, нас ахих тутам улам их санагддаг болох юм. Өндөрхаанд төрж, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумын нутагт хүүхэд ахуй нас минь өнгөрсөн. Миний төрж өссөн нутаг ус даанч сайхан нутаг л даа. Уултай устай, тал хөндий, ой хөвч хослосон сайхан нутаг. Би тэнд анх хөлд орж, хурга тугалд гүйж, голынх нь хөвөөнд үеийнхэнтэйгээ ноцолдож унахдаа унаж, хаяхдаа хаяж, усанд нь шумбаж умбаж өссөн хүн. Хүүхэд ахуй насны минь эгэл борхон амьдрал өчигдөрхөн юм шиг санагдаж байна.

    Аав, ээж, ах, эгч нартайгаа хамт байсан хүүхэд ахуй насныхаа гэгээн сайхан үеэ эргэн дурсахад сайхан байна. Бидний үеийнхэн хатуу гараар зөөлөн хүмүүжсэн улс. Нэг мөнгийг хоёр болго гэхээс нэг мөнгийг алга болго гэж бидэнд сургаж байсангүй. Тэр жилийн наадмаар 8 төгрөгтэй яваад 5 төгрөгөөр нь дүүтэйгээ хуушуур авч идээд, үлдсэн 3 төгрөгийг аавдаа буцааж өгч байлаа. Би чинь аавынхаа 48, ээжийнхээ 43-тайд төрсөн хүн шүү дээ. Аав ээж хоёрынхоо хайр энэрэл дор өнгөрүүлсэн хүүхэд ахуй нас минь, аав ээжтэйгээ элэг бүтэн байсан тэр он жилүүд хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан, жаргалтай үе байж дээ.

    -Тийм ээ, үнэхээр ариун дагшин нутаг ус. Түүний дээр эзэн Чингисийн маань өлгий нутаг гэхээр таны сэтгэлд илүү дотно, омог төгөлдөр буудаг байх?
    -Манай түүхэнд Чингис хааныхаа нэрийг чангахан хэлэх эрхгүй он жилүүд байсан. Харин нилээд тодорхой ойлголт суусан үе гэвэл яах аргагүй ардчиллын он жилүүдээс эхтэй. Монгол улсын үндэсний бахархал бол эзэн Чингис хаан маань л юм байна гэж тэр үеэс л хэн хүнгүй бодож эхэлсэн байх. Энэ хүн монгол үндэстнийг нэгэн жолоонд оруулж, нэгдсэн Их Монгол улсыг байгуулсан. Их сэтгэгч, онолч, цэргийн гарамгай жанжин байлаа. Түүнтэй эн зэрэгцэх хүн дэлхийд ховор гэж эрдэмтэн мэргэд судлаачид үздэг.

    Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавахарлал Неру гуай “Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт нар Чингисийн дэргэд юу ч биш” гэж бичсэнийг олж уншсанаа санаж байна. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч явсан Чингис гэхээр Монгол, Монгол гэхээр Чингис гэж биднийг таньж хүндэтгэж байх жишээтэй. Биднийг ийм өндөр түвшинд хүлээж авч хүндэлдэгийг бодохоор эзэн Чингисээрээ бахархахгүй байхын аргагүй.

    -Аав ээж, эцэг өвгөдийнхөө тухай арай дэлгэрүүлж хуучлахгүй юу?
    “Б.Бат-Эрдэнэ аваргын аав бид нэг нутгийн үлс. Өвөө нь Орвоон дархан гэж их том биетэй, нутагтаа нэртэй тохьтой хүн байсан. Л.Бадмаанямбуу гуайн дүү Л.Намшир нь миний нагацтай нас чацуу, цэрэгт цуг мордож, хамт алба хааж байсан юм. Одоо ч гэсэн жигтэйхэн дотно шүү” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч, зохиолч сэтгүүлч Л.Дашням дурсан ярьсан байдаг.
    -Миний аав Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн хүн. Багадаа Булган сумын Баатарынх гэдэг айлд үрчлэгдсэн юм билээ. Аавын төрсөн эцэг Лувсандорж гэж хүн байсан. Манай тэр өвөг эцгийг нутгийнхан нь Орвоон дархан гэцгээдэг. Их том биетэй, хар төмрийн дарх л хийдэг, алт мөнгөний дарх гээд нарийн зүйл хийдэггүй, зөвхөн хар төмрөөрөө дагнасан хүн байсан гэдэг. Манай аав Булган суманд бага насаа өнгөрүүлсэн хүн. Хүн эмнэлгийн сургуульд орсон ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй орхиж, дараа нь багшийн сургуульд суралцан төгсөж, Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан, Бууцагаан зэрэг суманд багшилж байсан. Одоо ч гэсэн аавын шавь нар нь гээд настай хөгшчүүл байдаг юм.

    Багш, эмч нарыг цэрэгт татдаггүй байсан болохоор аав Халх голын дайнд оролцоогүй. Харин 1942 онд цэрэгт татагдаж цэргийн ерөнхий сургуульд суралцаж төгсөөд танкийн механик, жолооч мэргэжилтэй болж 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явжээ. Дараа нь Хэнтий аймгийн төвд байрлаж байсан танкийн бригадад алба хаагаад энх цаг ирж цэрэг армийг цөөлж цомхотгох үед 1952 онд халагдаж, ээжтэй гэр бүл болж Хэнтий аймагт суурьшсан хэрэг. Багшийнхаа ажлыг хийлгүй шууд жолооч болсон юм. Хэнтийн авто тээврийн аравдугаар бааз, Өндөрхааны сангийн аж ахуйд олон жил жолооч хийсэн дээ.

    Миний ээж Даржаагийн Цэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хушууны Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд, хошуу ноёны удмын хүн. Ээжийн дээр хоёр ч эрэгтэй хүүхэд гараад багадаа арав орчим насандаа эндчихсэн гэдэг. Хоёр ах нь бүтээгүй болохоор ээжийг их энхрийлж, хүмүүсээс нууж, манай нутгийн Хүүхэн хутагтынд аваачиж орхиод хөлд орсон хойно нь авсан юм билээ. Хүүхэн хутагт гэдэг хүн бол Өмнөдэлгэрийн баруун залгаа Жаргалтхан сумаас тодорсон, Халхын тамгатай хутагтуудын нэг. Ээжийг бүр том болтлоо буруу энгэртэй дээл өмсдөг их энхрий хүүхэд байсан гэж 96 нас сүүдэр зооглосон манай эмээ ярьдаг байлаа.

    Харин Даржаа өвөө идэрхэн насандаа бурхан болсон гэсэн. Манай ээжийн хамаатан Цэнджав буурай “Агийн Даржаа бол их өндөр сайхан биетэй, морь уядаг хүн байлаа. Би морийг нь их унасан. Танай ээж бие томтой хүүхэд болохоор хурдны морь нэг их унаагүй. Манайхан Агийн Даржаа гэдэг хүнийг “ажаа” гэж авгайлдаг байсан. Манай ажаа баян айлын эрх дураараа өссөн хүүхэд. Олон сайхан хурдан морьдтой хүн байж билээ. Нас гүйцсэн морины дэл засаж, хөхөл боож байгаа нь дааганы дэргэд зогсож байгаа юм шиг харагддаг. Хүмүүс ажаатай ярихдаа бараг дээшээ өлийж байж ярьдагсан” гэж хуучилж байсан. Тэгэхээр хоёр талын өвөө нар минь аль аль нь бие томтой улс байсан байгаа юм.

    -Таны өвөө Орвоон дарханыг Баянхонгор аймгийн уугуул гэж ярихыг сонсож явсан. Бас таныг Жамбал гэж барилддаг хүний охины хүүхэд, бөх удамтай гэж ч бичиж байсан?
    -Манай өвөө Орвоон дарханы удам судрыг одоогийн Баянхонгор аймгаас гаралтай, Архангайн Цэнхэрийн нутагт нүүдлэн ирж суурьшсан болов уу гэсэн яриа хуучцуулын дунд байдаг. Түүнийг нь сонирхож судалж үзэхэд дээрх яриа батлагдаагүй.

    Миний өвөө Агийн Даржааг өөд болсноос хойш нэг нутгийн Жамбал гэдэг хүн манайд орж суусан, нэг үгээр хэлэхэд миний ээжийн хойт эцэг нь болсон хэрэг. Тэр Жамбал барилддаг байж. Энэ түүхийг одоо нарийн мэдэх хүн цөөн болсон. Намайг бөх болоод гараад ирэхээр бидний түүхийг нарийн мэдэхгүй хүмүүс “Энэ Бат-Эрдэнэ бол Жамбалын охины хүүхэд, бөх болох хүн. Энэ хүү бөхийн удамтай” гэцгээдэг байв. Гэтэл би тэр Жамбалын удмын хүн биш, Агийн Даржаагийн удам, ганц охиных нь хүүхэд байгаа юм.

    -Манай ард түмэн бөх хүн шиг гүндүүгүй сайхан, бөх хүн тийм муухай юм хийхгүй хэмээн бөхчүүдээ сайны үлгэр дууриалал болгож ярьдаг. Бөхийг хүндлэн дээдлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг байдаг. Бөхчүүдийн нэр хүнд, хайр хүндэтгэл, ёс жудагийн талаар аварга та юу хэлэхсэн бол?
    -Манай ард түмэн бөхөө хайрлан хүндэлж ирсэн улс. Ямарваа нэг баяр ёслол цэнгүүнээ бөхчүүдээрээ дамжуулж мэдэрдэг болохоор бөхчүүдээ өөрөөр харж хар буруу, хир халдаах дургүй байдаг. Гудамжинд хэн нэг согтуу хүн тавьтаргүйтэж байхад түүнийг харсан хүн “агсам эр байна” гэсхийгээд нэг их тоохгүй яваад өгнө. Тэгвэл бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирдоно.

    Өнөө цагт худал хэлэх, хууран мэхлэх, урван хөрвөх явдал газар авсан атал бөх хүн тийм юм хийвэл нэг хэсэгтээ итгэж ядан шуугина. Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй.

    Монгол бөхчүүд маань түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үед ирэхдээ ард түмнийхээ энэ өв, уламжлалт соёлыг гээлгүйгээр хадгалж хөгжүүлж ирсэн гавъяатай улс. Бид хуучин нийгмийн тогтолцооны өнгөрсөн он жилүүдэд хуучин нийгмийн үлдэгдэл нэрийн дор түүх, соёлын хичнээн үнэт, дурсгалт зүйлсээ устгав даа. Харин ийм ороо бусгаа цаг үед бөхчүүд маань монгол бөхийн өв, ёс заншлаа гээлгүй, эцэг эхээс өвлүүлж өгсөн эр хүний олон сайхан чанарыг хадгалж, тэр чанараар ард түмнийхээ дунд домогшиж, хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн. Эртний түүхээс үзвэл бөхчүүд өөрсдөө төрт ёсыг дээдлэх, хууль цаазыг сахих, ахас дээдэс, ахмад цолтноо хүндлэх ёс уламжлал хатуу хадгалан бидний өнөө үед хэрэгжсээр ирлээ. Бөх хүний өөрийнх нь дотоод сэтгэл байнга бусдын төлөө, бусдад туслахсан, бусдыг баярлуулах гэсэн сайхан сэтгэл агуулж, ийм сэтгэлээр монгол бөх оршин тогтнодог гэж хэлж болох билээ.

    Нийгэм маань ёс суртахууны хувьд доройтож буйг бид харж л явна. Даруй засч залруулахгүй болбоос Монгол улс, монгол үндэстний хувьд ихээхэн хохиролтой ч байж мэдэх юм. Нийгмийн энэ ёс суртахууны доройтол бөхийн ёс жудагт шууд болон шууд бишээр нөлөөлөх болсны дээр орчин үеийн бөхийн спортын төрлийн тэмцээн, нэг медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн тэмцэл монгол бөхөд холилдон орж ирсэнтэй холбоотой. Жишээ нь унасан ч тахимаа өгдөггүй маргадаг, эсвэл хоёулаа унасан ч дэвээд явчихдаг зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байгаа билээ.

    Ер нь спорт хатуу дэг журамтай, зохион байгуулалттай, сахилга баттай, өндөр ёс суртахуунтай байх зайлшгүй шаардлагатай. Спортын од болон гялалзаж байгаа хүмүүс зөвхөн спортын амжилтаараа төдий бус, өөрт байх хүмүүжил, ёс суртахуун, зан чанараараа өв тэгш байж, үлгэр дууриал болж байх ёстой. Бусад улс орнуудад нийгэмд өгч байгаа үр өгөөж, ач холбогдлыг анхаарч үзэж төрийн бодлогоор дэмжиж байдаг.

    Гэтэл манайд спортын амжилт гаргах авъяасыг гол шалгуур болгож, хүнд байх ёстой ёс суртахуун, сахилга бат зэрэг хүмүүжлийн ач холбогдол бүхий зүйлийг нь орхигдуулж ирсэн. Тийм учраас биеийн тамир спортыг зөв голдрилоор хөгжүүлэхийн тулд анхан шатны секц дугуйлангаас авахуулаад бүх шатны сургуулиудад орж байгаа биеийн тамир спортын хичээлийг явуулах стандарт агуулга чанарыг дээд шатанд гаргах, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд зайлшгүй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

    -Хакүхо М.Даваажаргалыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсны дараа та “М.Даваажаргал маань мундаг сайхан эр болж, сайхан ч төлөвшиж. Уулзаад ганц нэг үг солиход л байр байдал нь мэдрэгддэг дээ. Сүмо хүнээр хүн хийж, бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд аргагүй л төлөвшүүлж өгдөг юм байна. Тэгэхээр бид монгол үндэснийхээ бөхийг сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалж хөгжүүлж, зөвхөн тэмцээн уралдаанаар ойлгож явах нь учир дутагдалтай, хүнийг бүх талаар төлөвшүүлдэг арга сургууль гэж ойлгож явах нь зөв зүйтэй байх” хэмээн өгүүлж байсансан?
    -Бидний монголчууд “Бөх нь түвшин байвал монгол эр түвшин байна, эр хүн түвшин байвал гэр бүл түвшин байна, гэр бүл түвшин байвал төр улс түвшин байна” хэмээн сургаж ирсэн. Тиймээс монгол үндэсний бөх хэмээх энэ агуу гайхамшигтай соёлыг эцэг өвгөдөөс өвлүүлэхдээ монгол эрчүүдийг төлөвшүүлэх том арга сургууль болгож байжээ. Өнөө цагт энэхүү уламжлал дээр түшиглэн монгол үндэсний бөх хөгжих ёстой. Монгол үндэсний бөхийг зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлаж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд хүнийг бүх талаар төлөвшүүдэг арга сургууль гэж ойлгож явах нь зүйтэй. Сүүлийн дөч шахам жилд монгол үндэсний бөхийн ёс жаяг зарим талаар алдагдсан гэж хэлж болно.

    Учир нь юу гэвэл орчин үеийн бөхийн спортын төрлүүд дэлхийн улс орнуудад түгэн дэлгэрч эрчимтэй хөгжиж, монгол бөхчүүд ч олимпийн төрлийн болон дэлхийд эрчимтэй хөгжиж буй бөхийн бусад төрөлд татагдан хичээллэх болсноор монгол үндэсний бөхийн барилдааны арга барил, түвшин, чанар сайжирсан нь сайшаалтай. Харин бөхийг зөвхөн гадна хэлбэрээр барилдааных нь амжилт, ур чадвараар нь үнэлдэг гажуудал давамгайлах болсноос уламжлалт дотоод сэтгэл зүй, ёс жудаг, монгол эр хүнийг төлөвшүүлдэг үзэл санаа нь суларсан тал бий. Монгол үндэсний бөхөө мэргэжлийн сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалан хөгжүүлэх шаардлагатай. Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар, төлөвшилтийг л орхигдуулж болохгүй юм.

    Нөгөө талаар барилдааны арга барил, түвшин сайжирсан нь барилдаанд залуу бөхчүүдийн оролцох хүрээ хязгаарлагдмал болсон. Залуу сонирхогч бөхчүүд өндөр шалгуурыг давж байж уралдаан тэмцээнд оролцох болсон нь тэдний нэлээдийг сонирхлоо орхиход хүргэсэн. Иймийн тулд нэгэн зиндааны залуусыг өрсөлдүүлэх, монгол бөхийн ёс жудгийг өвлөх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор нийтийн монгол бөхийн барилдааныг хот хөдөөд зохиох боллоо.

    Хөлийн цэц, засуул, бөхчүүдээсээ эхлээд үзэгчид хүртэл бөхийн соёл, ёс жудгийг дээдэлсэн хэмжээнд л нийтийн монгол үндэсний бөхийн барилдаан болох ёстой юм. Цаашдаа нийтийн монгол үндэсний бөхийн барилдааны хөгжлийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхааран үзэж, дэмжин тусалж хөгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Түүнчлэн монгол үндэсний бөхийн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь ач холбогдолтой болов уу гэж боддог.

    Нийтийн монгол бөхийн барилдааныг улс орон даяар идэвхтэй, эрчимтэй хөгжүүлснээр нийт эрчүүд маань бие бялдар, дотоод сэтгэл зүйн хувьд улам төгөлдөржин хөгжих, ёс суртахуун, уламжлалт ёс жудаг төлөвших боломж бүрдэх юм.

    -Та “Бээжин 2008″ олимпийн их наадмаас манай тамирчдаас медаль хүртэнэ, олимпийн аварга цолтон төрнө” хэмээн итгэлтэй өгүүлж байсан. Аварга таны амны билгээр олимпийн анхны аварга төрж монгол түмнээ ёстой нэг магнайг нь тэнийтэл баярлууллаа даа. Төрөх төрөхдөө хоёрын хоёр, бүр танай “Аварга” сургуулиас тань төрлөө шүү?
    14-ний өдөр монголчуудад, Монголын тамирчдад ач ивээлээ харамгүй хайрласан мартахын учиргүй өдөр санж. Одоогоос 41 жилийн тэртээх 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр монгол хүн дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж, Жигжидийн Мөнхбат хэмээх хорин зургаахан настай залуухан эр дэлхийн медалийн салхийг хагалан, анхны медалийн шанг татаж, дэлхийн дэвжээнээс дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирч, монголчууд биднийгээ баяр хөөрөнд умбуулж байсансан.

    Тэгвэл 2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр монголчууд бидний өнө эртний хүсэл биелж олимпийн анхны аварга төрлөө. 2008 оны есдүгээр сарын 14-ны өдөр паралимпийн анхны аварга бас төрлөө. 14-ний өдөр монголчуудад, Монголын тамирчдад ач ивээлээ харамгүй хайрласаар…

    Манай ард түмэн олимпийн их наадамд тамирчдаа үдэх бүртээ олимпийн аварга цолтон төрөх болох уу гэж харсаар, итгэл хүлээлгэсээр ирсэн. Ард түмний маань өнө эртний хүсэл 2008 онд биелж олимпийн аваргатай боллоо. Биеийн тамир спортод сэтгэл зүрхээ өгч, бүхий л амьдралаа зориулж ирсэн үе үеийн тамирчид, багш дасгалжуулагч, спортын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд, ард түмний маань итгэл зүтгэлийн үр дүн. Манай “Аварга” сургуулиас маань баяр наадмын түрүү, тив дэлхийн аварга төрсөн. Олимпийн анхны аварга цолтон төрлөө, маш их баяртай байна. Олимпийн анхны аваргын багшийн хувьд, жүдогийн спортод зүтгэж явсан тамирчны хувьд, биеийн тамир спортынхны төлөөлөл болж УИХ-д сууж байгаа төрийн түшээгийн хувьд бүр илүү баярлаж сэтгэл догдолж баярын нулимс унагаж байсан.

    Н.Түвшинбаярын маань дэвжээн дээр биеэ авч явж байгаа байр байдал, сэтгэлийн хөөрлөө тогтоон барьж байгаа зэрэг нь намайг алтан медалиас нь ч дутуугүй баярлуулсан шүү. Олимпийн анхны аварга болох хувь тохиож, анхны олимпийн аваргын алдрыг эх орондоо авчирч ард түмнээ магнайг тэнийтэл баярлууллаа. Монгол үндэсний бөхөөс өвлүүлсэн эрхэм сайхан чанарыг хадгалж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваарай. Алдар хүндийг хүлээх явах сайхан ч түүнийг дааж явах бүр ч сайхан байдаг юм гэж шавьдаа захиж хэлсэн дээ.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold