Бид дэлхийд Алтан үеийг авч ирж чадах уу?
Манай боловсролын соёлыг дээшлүүлэх
Их Багш Чин Хайн яриа Тайпей, Формоса, 1988 оны 11 сарын 17, (Эх хэл хятад)
А: Хүндэт Багшаа,би дунд сургуулийн ахлах ангийн сурагч. Таны ном уншсаны дараа, сургуульд суралцсанаар амьдрал, үхлээс чөлөөлөх аргыг сурдаггүй юм байна гэж олж мэдсэн. Тиймээс, бид сургуулийн боловсрол авах ач аолбогдлыг үгүйсгэх хэрэгтэй юу?
Б: Үгүй, тэгэх хэрэггүй. Хэрвээ би сургуульд өмнө нь сураагүй бол өнөөдөр ийм чөлөөтэй ярих чадваргүй байх байсан. Боловсрол олж авах нь тусалдаг. Одоогоор манай боловсролын систем оюун санааг дээшлүүлэх курс санал болгодоггүй. Тэнд хүүхдүүдийг сайн ёс суртахуунтай болгох тийм ашигтай юм сургадаггүй. Олон оронд, боловсрол зэрэг, дипломонд л ач холбогдол өгдөг. Хүүхдүүд сургуульд зөвхөн диплом олж авахаар л явдаг, тиймээс тэд их дарамттай суралцдаг. Заримдаа, тэд бүх л шөнөжингөө сурах хэрэгтэй байдаг. Тэд сургууль дээрээ бүх өдөржингөө болж, тэдэнд эцэг,эхтэйгээ байх бага цаг үлддэг. Төгссөний дараа, тэд сургуульд сурсан юмнаас маш цөөхний нь ашигладаг. Иймд хүүхдүүд их өрөвдмөөр. Тийм болохоор л манай дэлхий ийм байдаг. Би үүнийг тийм их өөрчилж чадахгүй.
Энэтхэгийн боловсролын систем их сайн. Түүний боловсрол илүү байгалийн замаараа их чөлөөтэй бөгөөд сургууль нь хүүхдийг яаж хөгжүүлэхээ мэддэг. Жишээ болгоход, Гуань Ин бүлгийн гишүүд өөрийн хүүхдүүдээ хөгжүүлдэг. Тэд хүүхдүүддээ ашигтай хичээл сонгодог, математик, шинжлэх ухаан, хөгжим, ёс зүй, эртний ном судар, оюун санааны мэдлэг, эцэг эхдээ дуулгавартай үнэнч байх, гэх мэт тиймэрхүү. Эдгээр хичээлүүд дээрээ нэмээд хүүхдүүдэд бясалгах болон вегетариан байхыг сургадаг. Үүний үр дүнд, энэ бүх хүүхдүүд нь их сайн биеэ авч явдаг. Тэд өсч том болоод нийгэмд их ёс суртахуунтай хүмүүс байх ба өөрийн оронд маш их ач тус хүргэх болно. Их цөөхөн улс орон тэдний жишээг мөрддөг нь их харамсалтай. Энэтхэгт ч гэсэн ийм сургууль хаа сайгүй олдохгүй.
/http://suprememaster.mn/ татав.
Сэтгэгдлүүд