Загасны махаар ямар ямар хоол хийж идэж байна вэ?

Оруулсан : R. Мөнгөө 2011-12-12 10:25:05

Загасны мах тосны хүчил, Д, Е витамин, кальц, фосфор ихтэй биед үлэмж тустай гэж загасчид бид бүгд мэднэ. Хүүхдийн өсөлтөд тустай, тогтмол хэрэглэвэл хорт хавдраас сэргийлдэг. Би ч анх барих нь гол гэж боддог байснаа одоо бол барьсан хэдээрээ яаж аятайхан хоол хийх вэ гэж энд тэндээс юм уншдаг болсон.

Сэтгэгдлүүд



  • R. Мөнгөө 2012-03-13 20:49

    Өө тийм хаясан талхнуудыг нь цуглуулж хатааж нүдээд котлетоо бүрэхгүй юу тийм ээ? Гутаарь буюу налимаар л гоё котлет болно доо. Бусад загасаар нь хийхээр түүн шиг сайхан болох нь үгүй.

  • Д. Д.Амартүвшин 2012-03-15 11:46

    Харин тийн гэсэн. Энхбат ах тэгж зөвлөсөн. Хийнэ дээ нэг өдөр.

  • Б. Соёмбоо 2012-03-15 12:40

    Би налимаар сарийн өмнө котлет хийж үзлээ. Гоё хийж чадсангүй. Талх өндөг бага зэрэгийн амтлагчтай холиод хариулийн тавган дээр шарсан. Жорий нь дэлгэрэнгүй зааж өгөөч.

  • Д. Д.Амартүвшин 2012-03-28 09:11

    Загасаар консерв яаж хийдэг юм бэ? Зөвлөөч.

  • R. Мөнгөө 2012-03-31 00:54

    Өнөөдөр "Монголын цэнгэг усанд загасчлах спортын холбоо" гэрчилгээгээ
    авлаа.
    Фэйсбүүк дээр "загасчлах спорт" бүлэг дээр халуухан юм болж
    байгаа шүү андууд аа. 

  • Д. Д.Амартүвшин 2012-04-03 16:30

    Өнгөрсөн хагас сайнд гэртээ налимаар котлет хийхээр боллоо. Меркурийгээс налим авч, сухарь, яншуй авлаа. Харамсалтай нь гэссэний дараа хартал загас маань муудсан байна. Ногоороод үнэр орчихож. Яахав гэж өөр зуураа ярилцлаа. Нэг загасчин найзаасаа асуутал дэмий дээ гэж ба. Энхбат ах амарч байгаа бололтой утсаа авсангүй. За дүүрч, намрын мах хаврын урь ороод үнэр орсон байхыг алийг тэр гэхэв, сайн амтлаад идчихье гээд жигнэлээ. Бүр байдаггүй дээ. Мөөгөнцөр шиг цагаан юмаар туураад бүр дордлоо. Үнэр нь бүр дийлдэхээ байв. За больё гээд хаялаа. Хаясан нь ч болсон ба лээ. Дараа нь асуутал идсэн бол мажийх байсан ба лээ шдээ хэхэ. Бага багаар суралцаж л байна.

  • R. Мөнгөө 2012-04-05 00:04

    Меркури нтрээс тэгээд цианитанд хордсон нтр л юм олдох байлгүй дээ. Тэнд чинь 2 дулсаа гэж авгай загасны бизнесийг баздаг гээ биз дээ. За ер нь хаанаас аль уснаас барьсан нь мэдэгдэхгүй загас идээд Хаянхярваад хорлогдсон Хонгор сумынхан шиг л болно доо

  • Д. Д.Амартүвшин 2012-04-05 14:09

    Гээд одоо яалтай билээ дээ...

  • Д. арсай 2012-04-05 21:32

    Өөрөө  ахиухан  загас  бариад  нөөцөлчихгүй юү даа  хөгшөөн

  • Д. Д.Амартүвшин 2012-04-06 09:18

    Загасчдаас ахиухан загас худалдаж авч нөөцөлье дөө ккк

  • Д. арсай 2012-04-06 17:34

    хаанаас  барьсан нь  тодорхойгүй  болохоор  захаас  авсан ,  загасчидаас  авсан  адил  байх байлгүй.хөгшөөөөөөөн

  • R. Мөнгөө 2012-04-06 23:29

    Фэйсбүүкийн "загасчлах спорт" бүлэг дээр халуухан юм болж байгаа шүү андууд аа. 

  • Б. Бямбасүрэн 2012-04-12 14:46

    Çàãàñíû ãýäýñ, òîëãîé, ñ¿¿ëèéã íü àâààä
    ÿëç ÷àíàã÷èíä 1 ë íàðàíöýöãèéí òîñ õèéãýýä
     5ø çàãàñûã 30 ìèíóò áóöàëãààä èäýýä ¿çýýðýé.

  • Д. Д.Амартүвшин 2012-04-27 08:48

    Пээ нэг литр гэдэг чинь бөөн тос юм даа. Гэхдээ үзээд алданаа. Баярлалаа. Өөрийн хийсэн шпрот идэж үзье байз.

  • Д. Д.Амартүвшин 2012-05-07 13:56

    Саяны амралтын өдөр шпрот хийж үзлээ. Баруун хараагаас авчирсан гэсэн, арав гаруй лёнок аваад янзын гоё амталсан. Даанч техник ажиллагаан дээрээ алдчихсан. Шпрот болоогүй. Дараагийн удаад болгоноо. Бага багаар суралцаж л байна.

  • R. Мөнгөө 2012-05-07 22:22

    СУИС-ын урд нээгдэж байгаа Пэлхийн №1 Финляндын РАПАЛА брэндийн загасчлах хэрэгслийн дэлгүүрт Рапалагийн аксессуарууд ирсэн. Маргааш Рапалагийн 3000 воблер, Блюфоксын 2000 блесна, ВиЭмСи-гийн 84000 дэгээ бууж байна Утас: 9915-6771

  • Б. Баяраа 2012-05-13 13:30

    Мөнгөөгийнхөө ажилд амжилт хүсье. Рапалагийн воблёрууд үнэхээр сайхан эдүүд байнлээ. Ямар ч л байсан хэдэн юм авлаа. Өөр хэдэн воблёр дараа авнаа. Бас хэдэн дэгээ, уурга болон катушкууд нь ирхээр бас авнаа...

  • Т. Сундуй 2012-05-31 09:36

    о.мэнд загас яаж болцлох вэ залуусаа туслаач
    намар хэдэн загас барисан юм аа тэгээд идээд үлдсэнг нь болцлох гэсэн чадаагүй

  • R. Мөнгөө 2012-07-15 16:48

    Фэйсбүүкд ЗАГАСЧЛАХ СПОРТ бүлэгт элсээрэй.
    Спиннингийн маш сонирхолтой нэгэн төрөл болох УЛЬТРАЛАЙТ СПИННИНГ гэж юу вэ?
    http://www.fisherman.mn/87/.more


  • T. Ochirhuyag 2014-03-01 21:33

    Шар сугасны дотор хальс, дурс хортой гэж унэн уу? Энэ загасыг хатааж болдог юм болов уу?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold