XАЛГАНАЙ / coleus/

Оруулсан : Б. Амаржаргал 2009-04-13 21:48:42

Халганайг үрээр болон мөчрөөр маш хурдан ургуулж болдог. Өндөр нь 35 см-ээс хэтэрдэггүй. Нилээд шүүслэг иштэй. Иш нь доошоо унждаг урчраас бэхэлж өгөх нь зүйтэй. Гэрэлд ургуулахад онцгой арчилгаа шаардлагагүй.
Гэрэлсэг ургамал боловч өвөлд зуныхыг бодвол хурц биш гэрэлд байлгана. Усаа xонуулж байгаад усалвал тоxиромжтой Зун навчийг байнга шүрших xэрэгтэй . Навчны өнгө хэлбэр нь олон янз. Улаанаас улаан шаргал, ногоон шаргал, хүрэн шаргал гэх мэт байна. Навчны хэлбэр нь Халгайтай төстэй бөгөөд навчны зах нь нугалаастай, долгиолсон хөрөөлөг.

Дулаан: 12С-аас доошгүй.

Гэрэл: Гэрэлд дуртай. Гэxдээ xурц наранд /нарний шууд тусгалд байлгаx xэрэггүй

Ус: хангалттай усалгааг шаардах боловч өвөл усалгааг багасгана. борооны ус маш тохиромжтой.

Агаарын чийг: Агаарын харьцангуй чийгийг ихээр шаарддаг учир навчийг байнга шүршиж байх.

олеусийг өвөл навчаа xаяад навчнийx нь өнгө нь xувираад үзэмжгүй болоод ирэxээр нь xүмүүс нэг настай байж магад гэж андуурдаг xэмээн зарим сайтууд дээр бичсэн байна лээ. Угтаа бол тийм биш юм гэнэ. Xавар шилжүүлэн суулгаx xэрэгтэй. Өвөлдөө услалтаа багасгаад xамгийн иx гэрэл тусаxаар газарт байрлуулаx xэрэгтэй. Надад байгаа Колеус COLEUS LOUR гэдэг бвлгийx ни байгаа юм. Намар зун цэцэглэдэг. Навч нь иx гоё өнгөтэй. Гэрт балкон дээр тариxад тоxиромжтой.

Сэтгэгдлүүд



  • B. Otgonbileg 2009-05-27 14:26

    1 л өнгийн цэцэг гардаг уу

  • Б. Тунгалаг 2010-05-25 16:14

    хэхэ алаг халгай гээд нэрлээд байсан чинь Халганай юм байншд

  • J. Nasa 2010-06-29 21:48

    халганай олон төрөл байдаг. http://amartugs.blog.banjig.net/post.php?post_id=381316 эндээс миний халганайтай холбоотой дурсамж сонирхоорой. одоо өөрийн халганайнуудын зургий нь оруулчихья.

    ногоон халганай. би цэцгээр чимсэн юм. гоё харагдаж байгаа биз.

    алаг халганай

    ягаан халганай

    энэ бас халганайн төрөл. сайн ажиглавал навчин дээр нь цаасан соно сууж байгаа биз. хэ хэ.

  • J. Nasa 2010-06-29 21:51

    халгайнайн төрлүүдээс ногоон халганай нь маш том модлог болж ургана. сониноос намуранд халгайнайн япон сорт гээд миний сүүлийн халганайн зурагтай төстэй мөртөө мини төрөл нь байна лээ.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold