2012-01-03 18:51:00

ТББ-т НӨАТ ногдуулах нь зөв үү

Төрийн бус байгууллага нь хуульд зааснаар өөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн орлого бүрдүүлэх эрхтэй байдаг. Тэгвэл тухайн аж ахуйн үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудал эргэлзээтэй байсаар байна. Учир нь НӨАТ-ийн тухай хуульд зааснаас үзэхэд зарж борлуулсан, түрээслэсэн, экспортлосон, импортлосон гэх мэт үйл ажиллагааны орлогод НӨАТ ногдууүлахаар харагддаг ч тэдгээр нь бүгд ТББ-ийн үйл ажиллагаа өөрөөр хэлбэл нийгэмд үйлчлэх гэх мэтд зарцуулагддаг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулиар бол ТББ байгууллага аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөх субьект биш болсон. Энэ тал дээр хууль эрх зүйн хүрээнд ямар байх ёстой болон одоо практикт ямар хандлагатай байдаг талаар татварын салбарын болон тус салбарыг сонирхогч та бүхнийг санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна.

Сэтгэгдлүүд