2012-01-19 23:42:51

Түүхэн замнал


Түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэнээр Бөөгийн шашины эхлэл болох Монгол их хаадын язгуур Бодончар нь ‘’Боржигин’’ ястаны Добу мэргэний Алангуа хатаны отгон хөвүүн билээ. Алангуа эхийг нойрсох бүр гэгээ гэрэл биед нь тусан Бодончарийг олсон хэмээx Бөөгийн домогноос үүсэлтэй бөлгөө.

Монголын анхны хаан Хабул, Амбагай хааны үед Бөө төгөлдөржиж Чингэс хааны үед Бөөгийн шашин хамгийн өндөрт мандсан билээ.

1268 онд Хубилай хаан ширээнд сууж Монголын нэрийг ‘’Юан’’ хэмээн өргөмжилж нийслэлээ ‘’Хар хориноос’’ шилжүүлэн ‘’Дайду’’ буюу одоогийн Бээжинд төвлөрүүлэн улс төрийн шалтгаанаар Түвдээс ‘’Павга’’ ламыг залж улсын багшаар өргөмжилөн анх шарын шашиныг Монголд оруулансанаар Бөөгийн хүч суларч эхэлжээ.

Тогоон Төмөр хаан Хятадаас Монголдоо буцаж ирсэнээр 1370-1578 он буюу 200 гаруй жил шарын шашины байр суурь алдарч Бөөгийн шашин ахин мандав.

Гэвч харамсалтай нь XIV зууны үед Монголын Алтан хаан шарын шашинд дагаар орон, үндэсний уламжилалт шашин болон ‘’Бөөг’’ дарах замд оров.
Шарын шашины эсрэг Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хаан, Халхын Цогт тайж нар идэвхитэй эсэргүүцсэн боловч Монголын хаад ноёдын эв түнжингүйгээс ялагдсан билээ.

1578 оны 5н сарын 15нд Түвдийн II Далай лам ‘’Содномжамц’’ Алтан хааны урилагаар ‘’Хөх нуурт’’ ирж шарын шашиныг хамгаалан хөгжүүлэхээр гэрээ хийв.
Алтан хааны Бөөгийн шашинг идэвхитэй дарж буйгаас санаа авсан Халхын Авдай ноён Халхын цуутай 700 Бөөг нэг дор амидаар нь булжээ.
Ойрадын Зая Бандид лам ‘’Намхайжамц’’ Түвдэд сургууль дүүргэн 1639-1662онд шарын шашиныг Дөрвөн ойрадад идэвшитэй суртачилсанаар шарын шашин Монгол оронд ирч хүчээ авав.

Намхайжамцын зарлиг:
"Зая Бандидаас хэн үзсэн хүн нь онгoд тахисан Бөөгөөс онгодийнx нь төлөө моpь хонь ав. Бөө бөөлүүлэгчээс морийг нь аваад Бөөг нь нохойн баасаар ут" хэмээжээ.

Тэр үеийн Хятадын хаад шарын шашин Монголын хөгжилд маш муугаар нөлөөлөх хүчтэй зэвсэг гэдэгийг сайн мэдэж байсан учир үүнийг Хятадын төр ашиглан Монголыг олон хошуу нутагт хувааж үүндээ лам нарыг ашиглан хошуу бүрийг хүрээ дуганатай болгов. Харин Манжийн төр улсынхаа сангаас мөнгө гарган сүм бариулж лам томилон суулгаж лам нарыг алба гувчуураас чөлөөлөх зэргээр төрөөс хүчтэй дэмжисэн нь Бөөгийн шашиныг улам улам доройтуулж тархай бутархай байдалд оруулсан юм.
Чин улсын үеэс Тэнгэр тэтгэгч үе хүртэл 100-c илүү жил Монголчууд шарын шашины нөлөөнд бүрэн автан мунхарав.

Тэнгэр тэтгэгч хааныхэлсэн нь:
"Монголчууд 100-аас нааш жил шагмуны(шарын шашин) ёс суртахууныг мунхагаар шүтээд ухаан мэдэлгүй болов. Үүнийг хаан би cайшаамой" хэмээжээ.

Гэсэн хэдий ч Бөө нар эцэж цуцалгуй өдий хүртэл хүчтэй тэмцсээр ирсэн билээ.

Сэтгэгдлүүд