Монгол орны загаст нуур, гол, мөрнүүд

Оруулсан : Д. Нямаа 2009-04-17 13:43:19

Монгол орны загаст нуур, гол, мөрнүүд аль аймагт хаана байдаг. Загасных нь нэр төрөл, зүйлийн талаар бас онцлогийнх нь талаар мэдэх бүхнээ бусадтайгаа хуваалцахыг та бүхнээс хүсье! Мэдээ бас байгал орчноо хайрлан хамгаалах талаар гол нуур, цөөрөм ширгэж байгаа шалтгааныг хэлэлцэж хамтдаа эх орныхоо унаган төрх байгалийн төлөө загасчлах хоббитой бид юу хийж чадах вэ гэдэг дээр дуу хоолойгоо нэгтгэцгээе!

Сэтгэгдлүүд



  • Д. Нямаа 2009-04-17 13:49

    Миний мэдэх дорнод нутгийн маань хувьд нуур гэвэл: Хөх нуур, Буйр нуур, Казакийн нуур байна. Голууд: Хэрлэн, Халхгол, Улз, Онон мөрөн, Нөмрөг байна.

  • Д. Нямаа 2009-04-17 13:52

    Дараа та бүхэнд ширгэсэн нуур, гол мөрөнтэй холбоотой нуур цөөрмийн талаар тоо баримт дэлгэж тавина аа. Миний хувид улаан цутгалан узэж чадалгүй ширгэсэн гэдгийг сонсоод үнэхээр харамсаж байна.

  • Л. Сэргэлэнбат 2009-04-17 21:44

    Хөсгөл аймгийн маань хувьд бараг бүгд мэднэ дээ. Загастай гол нуур тоолж баршгүй олон байгаа. Эдгээрээс миний хамгийн сайн мэдэх жинхэнэ загасны орон болсон Олон голын цутгалан, Эгийн гол, Дэлгэрмөрөн, Шишгэтийн гол загас элбэгтэй сайхан шүү. За тэгээд Тэс, Бэлтэс, Алтрага, Идэр, Хөвсгөл далай гээд загастай гол нуур зөндөө байдаг даа.

    Миний багадаа тоглож, загас барьж сурч байсан Бүгсэйн голд маань одоо бараг жараахай ч байхгүй болсон байна лээ дээ. Бүгсэйн голоос намайг 1996 онд ах маань 1,3м тул гаргаж байсан бол 2005 онд намайг очиход бараг ширгэчихсэн байж билээ.

  • Т. Чинбат 2009-04-21 10:56

    Хшн болго төрсөн нутгийнхаа байгалын байлгаар бахархах хайрдах хэрэгтэй шүү. Миний төрсөн Булган нутагт Сэлэнгэ мөрөн, Орхон, Эг гээд байгалийн үзэсгэлэнтэй ан агнуур элбэгтэй Монголын хамгийн том голууд бий шүү. Эг Сэлэнгийн бэлчирээр хүмүүс их загасчилдаг юм бна лээ

  • A. Ner 2009-04-24 10:22

    Туул голыг загасгүй болж дундрасаар байгаад их харамсаж явдаг. 2006 оны 7 сарын 14нд Баянзүрхийн гүүрний доохноос тохой гарантай ленок бариад загас нь бас байгаа л юм байна гэж баярлаж байж билээ. Одоо ч улам л загас нь дайжаад байх шиг санагдахийм даа.

  • A. Ner 2009-06-25 17:50

    Хэд хоногийн өмнө Зүүнхараагийн ойролцоо Хараа голын хэдэн чапакний зураг дарснаа үзүүлье



























  • A. Ner 2009-06-26 09:57

    Энэ хэдийг очиж баринаа тэгж байгаад

  • Х. Ариунболд 2009-07-24 18:49

    Завхан аймагт байдаг Баян нуур бол бараг л Монголын хамгийн их загастай нууруудын нэг дээ. Очдог хүмүүс цөөн, нутгийнхан ч бараг сайн мэддэггүй гэж байгаа.

  • B. Enkhtuul 2009-07-24 18:55

    Очиноо тэгвэл тийшээ чинэ

  • П. Нямбаяр 2009-07-27 14:18

    нар сэвд могой гэж гол мэдэх уу. янзийн загастай.Сэлэнгэд байдаг.

  • П. Нямбаяр 2009-07-27 14:20

    Та нар сэвд могой гэж гол мэдэх уу. янзийн загастай.Сэлэнгэд байдаг.

  • A. Ner 2009-08-11 16:32

    Сэвд Могой гэж хаана байдгым болоо

  • Д. Нямаа 2010-04-08 11:33

    Нэг удаа миний нэг найз загастай гол, нуурууд хаагуур байдаг мол гэж асууж байсан юм. Гэхдээ энэ асуултанд би хариулж чадаагүй. Харин энэ асуултын хариуг та нараасаа авна гэдэгт найдаж байна. Манай Дорнодод бол Буйр, Хөх нуур, Казакын нуур зэрэг нуур байгаа. Харин голууд гэвэл Халхгол, Балж, Онон, Хэрлэн, Нөмрөг зэрэг голууд загастай байдаг.

  • Б. Пүрэвжаргал 2010-04-21 18:27

    Миний очиж үзэж байсан газруудаас хамгын их загастай нь Хаданцаа гол. Хүн ер очдогүй Хүдэр сумаас зүүн тийш 50 кмт битүү тайга дотор байдаг. Зүгээр хоосон дэгээ шидээд татхад бараг баригдах байх гэж бодогдож байсан.

  • Д. Нямаа 2010-04-22 13:42

    Пүрэвжаргалын сэтгэгдэл сонирхлыг минь их татаж байна. Хаданцаа руу очиж үзэх юмсан.

  • Г. Бату 2010-04-28 16:54

    Чойдогийн боргио: Чулуут гол дээр Суман голын адаг 2-3 метр өндрөөс буух боргио . Энд ирэгсэд тул загасыг агнах боломжтойд илүү таашаана. Суман, Чулуут голоор нутаглаж байсан Далайн Чойнхор вангийн хошууны Үйзэн тайжийн багийн албат ард жилийн турш загасны ангаар амьдарч байсан учир тэдний багийг “Тулын баг“ гэж нэрлэн, нэрт загасчин Чойдогийн сэрээ шидэж Тул агнаж байсан цээлийн усыг ийнхүү нэрлэжээ.

  • R. EXECUTIONER 2010-06-03 16:01

    Хөвсгөлийн Тосонцэнгэлийн урагшаа Олон голын уулзвар л байхдаа.

  • Д. Лхагвасүрэн 2010-06-03 16:20

    Бага байхад манайх Төв аймгийн Алтанбулаг сумын наахна талд Шагайдгийн нүүр гэдэг газар зусдаг байсан юм. Зун хонины ээлжгүй хүүхдүүд хийх юм олдохгүй хойшоо гол руу явна. Туул гол маань их гол, бага гол гээд хоёр салаатай. Мань мэт нь бага гол дээр очиж, тороор чепак шүүнэ. Их гол дээр нь баахан оросууд шөнө орой тул барина гээд сууцгааж байна. Тэгэхэд чепакууд голын хайрга харагдахгүй шахам битүү хэсэг хэсгээрээ язагнаж явж байгаа харагддаг байж билээ. Урт модонд төмөр тор хийгээд дүрээд татахад торныхоо дундуур шахуу чепак арай чамай гэж гаргаж ирдэг байж билээ. Дориухан хэдийг нь шилж аваад л үлдсэнийг нь буцаагаад тавина. Тэгэхэд манайх хоёр нохойтой байсан юм. Нохойндоо чепак хаяж өгөхөд нэг нь: Хн энэ нэг юмаар юу хийхэв гэсэн янзтай үнэрлэх ч үгүй алга болно. Нөгөөх нь ховдог гэж чигтэйхэн. Хаяж өгсөнийг хап хийтэл үмхэсээр байгаад 47 чепак нэг дор идчихээд, тэгээд л цаашаа идэхээ больж билээ. Бага байхад ч хөгжилтэй байж дээ, одоо ч тийшээ загасгүй болоо биз дээ, энэ хотоос элдэв шалдав юм урсаж очсоор байгаад...

  • М. Соёмбо-Эрдэнэ 2010-06-07 16:19

    Дөргөний станц загасны дайсан болжээ

    2010/06/07 • Сэдэв нь: Нийгмийн толь

    Өнгөрсөн 4,5 дугаар сард хууль бус агнуур, байгаль орчны ноцтой зөрчилтэй тэмцэх “Ирвэс 3″ шуурхай багийн бурэлдэхүүн Хар ус нуур, Ховд Буянт голын сав газар, Чоно харайхын гол, Эрдэнэбүрэн сумын Сэжигтэйн хавцал, Буянт, Мянгад, Дөргөн, Ховд сумдын нутгаар гэнэтийн отолт хийх аргаар, хяналт шалгалт явуулжээ. Энэ үеэр хууль бусаар усны шувуу, загас агнаж байсан багагүй зөрчил илэрсэн тухай тус багийн ахлагч, Байгаль хяналтын улсын ахлах байцаагч Ш.Гантулга мэдээллээ.
    Шуурхай ажиллагааны үеэр Ховд голын гүүр, Чоно харайхын гүүр, Сэжигтэйн хавцал зэрэг загасны үржлийн үед загас бөөнөөр цугладаг гол газруудад 61 тээврийн хэрэгсэл бүхий 171 иргэн хууль бусаар загас болон усны шувуу агнахаар очсон байсантай таарчээ. Тэдний хууль бус үйлдлийг таслан зогсоож, Монгол Улсын ан агнуурын тухай болон амьтны аймгийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэл оногдуулсан байна. Энэ үеэр бүртгэлгүй, галт зэвсэгийн үнэмлэхгүй зургаан буу илэрснийг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

    Тэрчлэн Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Балт Хар ус нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд ОХУ-ын дөрвөн иргэнийг дагуулан очиж, хууль бусаар загас агнах гэж байсныг үйлдэл дээр нь зогсоожээ. Мөн шуурхай багийнхан Дөргөний УЦС-ын дээр очиж загас өнгөрөөх байгууламжийн ажиллах зарчмыг ажигласан байна. Тэдний хэлж байгаагаар тус байгууламжийн ус тавих хаалтыг 10 см-ээс илүү нээх боломжгүй байгаагаас загаснууд тэрхүү нээгдсэн сувгаар өнгөрч, далангийн нөгөө тал руу гарах явдал нэлээд хязгаарлагдмал байгаа гэнэ. Хаалтыг 10 см-ээс илүү нээхэд сувгийн дээгүүр ус хальж, даланг эвдэх аюултай байгаа учир энэ байгууламж анхнаасаа тооцоо судалгаа муутай баригдсан байна хэмээн тэд үзэж байна.
    Үүнээс гадна “Ирвэс 3″ багийн хяналтад 60 ширхэг хадран загасыг зөвшөөрөлгүй агнан, утаж зарах гэж байсан Дөргөн сумын иргэн Дондогдорж, мөн 15 ширхэг хадран загасыг дээрх байдлаар ашиг хонжоонд ашиглахыг завдсан Батням нарын хууль бус үйлдэл өртжээ.

    Г.ТӨРМӨНХ (Ховд)

  • A. Ner 2010-06-08 16:39

    Энэ гайхалтай сиахан мэдээ байна. Үржлийн үеэр нь ингэх хэрэггүй л байхгүй юу? Сая хэрлэнг 4 удаа гатлалаа. 15 хүрэг гээд нэг гараараа нөгөө гараараа бариад л өнгөрсөн.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold