ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР
Энэ хууль нь өдөр бүр хүн болгонд асуудал үүсгэдэг яршиг төвөгтэй хууль болой.
Энэ татварын талаар асуудал хөндөж, бүгдээрээ хамгийн зөв гарц, хариултыг олцооё
Энэ хууль нь өдөр бүр хүн болгонд асуудал үүсгэдэг яршиг төвөгтэй хууль болой.
Энэ татварын талаар асуудал хөндөж, бүгдээрээ хамгийн зөв гарц, хариултыг олцооё
М. Мишээл Пингвин 2009-04-24 18:03
өндөр өндөр бас дахин өндөр ш дээ 10% чинь...
ш. ганхуяг 2009-04-27 09:50
Хариулт бичсэн та 2-тоо баярлалаа
Миний ажигласнаар хувь хүнтэй гэрээ байгуулж ажиллахыг энэ хууль болон НДШ-н тухай хуулиар бараг ажигллах бололцоогүй болгож өгсөн байгаан, энэ нь бүх мөнгийг татвараар угаах зорилоготой боловч хүвь хүний бололцоог маш ихээр хаасан нь ажиглагдаж байгаа юм.
жишээ нь Иргэн А-тай 1,000,000 төгрөгний гэрээ байгуулахад Иргэн А-д өгөх 1,000,000 төгрөгөөс НДШ 10% буюу 100,000 төг, ХХОАТ 10% буюу 90,000 төг нийт 190,000 төгрөг татварт суутгагдаж иргэн А-д 810,000 төг очиж байна. нөгөө талаас байгууллага нь НДШ-н 12% буюу 120,000 төгрөг төлж зардал шууд өсгөж байгаан. ийм тохиолдолд байгууллага нь хувь хүнтэй ажиллах бололцоог хааж өгчээ.
ш. ганхуяг 2009-04-27 09:52
Харин хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай яръя
бусададаа мэдээлэл өгөөрэй
Л. Мөнх-Оргил 2009-05-29 11:54
сэдвээс чинь жоохон хазайхад, өнөөдөр МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд бүгд компани болсон гэж үнэн үү? Яагаад ийм зохицуулалт оруулж байгаа юм бол? Нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй яасан бэ? Бас гар дээрээс жижиг наймаа хийдэг хүмүүс компани болоод эхлэх юм биш биз дээ?
B. Ganaa 2009-05-30 02:20
худлаа мэдээлэл нөхөрлөл, хоршоо, сан бүгд хэвээрээ л байгаа шүү дээ...
ш. ганхуяг 2009-06-16 09:14
Энэ арай худалаа мэдээлэл байна гэж бодож байна.
ААН-н тухайн хууль хэвээрээ үйлчилж байгаа.
U. Bayarkhuu 2009-11-19 17:36
Манайхан бол мөлчигжид ш дээ
К. Гүлжан 2009-11-21 00:04
Аж ахуйн нэгжийн тухай гэж нэрлэгдэх хууль байдаггүй юм
Л. Отгонбаяр 2009-11-24 18:25
ХХОАТ чинь бас хөнгөлөлттэй шүү дээ
Л. Отгонбаяр 2009-11-24 18:32
Жнь Ажилчин Болд сарын үндсэн цалин 300000 төг
ЭМ , НДШ 30000 төг / 10 хувь /
Татвар ноогдуулах орлого 270000 төг
татвар 27000 / 10 хувь /
татварын хөнгөлөлт 7000 төг / сарын /
төлөх татвар 20000 төгрөг / үүнийг ажил олгогч цалингаас суутган авч төсөвт шилжүүлнэ. /
D. Elbegee 2009-12-02 16:31
Газар тариалан эрхэлдэг ААН тухайлбал улаан буудай тосны ургамал тариалж гадагшаа гаргадаг бол НӨАТ ногдохгүй биз дээ, Мэддэг хүн байвал хариулт өгнө үү
Л. Отгонбаяр 2009-12-03 15:10
gazar tarialangiin uil ajillagaa erheldeg AAN -d NOAT noogddog bolson
Х. Саруултал 2009-12-05 02:11
Хураасан татварыг минь зөв шудрага хуваарладаг болоосой
Тэртээ 20 жилийн өмнө өөрчлөлт хийсэн гээд байгаа ах нар өнөөдөр эвлэлтэн нэгдэж эх орон ард түмнээ хуураад л. Эдийн засаг өсөөд л Энэ ядуурал нэмэгдээд л бид амиа бодод л дуугуй байгаад байх уу?
Х. Саруултал 2009-12-05 02:22
6 дугаар бүлэг. Татварын хєнгєлєлт, чєлєєлєлт
24.3. Малчин өрх өөрийн зардлаар худаг гаргаж ашиглалтад оруулсан бол түүнд зарцуулсан баримтаар нотлогдсон зардлыг тухайн жилд ногдуулсан албан татвартай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд та:
Малчин єрх єєрийн зардлаар худаг гаргаж ашиглалтанд оруулсан нь орон нутгийн засаг даргын тамгын газрын “ Байгаль орчны алба “-ны хэлтсийн мэргэжилтний дїгнэлт, гэрчилгээ
Зардлын баримт
24.6. Татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Хөнгөлөлтөнд хамрагдахын тулд та:
Их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежийн захирлын гарын їсэг, тамга тэмдэг бїхий сургуулийн тодорхойлолт
Эцэг, эхээс хїїхдийнхээ сургалтын тєлбєр тєлсєн тухай орлогын баримт,
Єєрийн тєрсєн хїїхэд мєн болохыг гэрчилсэн иргэний їнэмлэх, хїїхдийн тєрсний гэрчилгээний хуулбар
16.1.12. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлнө.
Чєлєєлєлтийг татвар ногдох нийт орлогоос тооцно. Хувьдаа орон сууцны барилга барьсан буюу худалдан авсан хєрєнгийг чєлєєлєхдєє дараах баримт, материалыг їндэслэнэ. Їїнд:
Їл хєдлєх хєрєнгийн газраас тухайн иргэнд олгосон “Їл хєдлєх хєрєнгийн гэрчилгээ”
Хувь иргэний банк болон санхїїгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ.
Хувь иргэн єєрийн орлогоор орон сууцаа барьсан бол орон сууцны материалын зардлын баримт, їнэлгээ.
Орон сууц барьсан хєрєнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсныг нотлох баримт.
Иргэн хэн нэгэн этгээдээс орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн їл хєдлєх хєрєнгє худалдан борлуулсны 2%-ийн албан татвар тєлсєн баримт.
Хугацаа:
Тухайн жилийнхээ Дараа оны 2¬ сарын 10-ны дотор холбогдох татварын албанд ирж тайлангаа тушааснаар
Л. Отгонбаяр 2009-12-07 17:21

Л. Отгонбаяр 2009-12-15 17:34
ХАОАТ-н хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал
Байр худалдан авсан :
1. Иргэний үнэмлэх хуулбар / наториат /
2. Нийгмийн даатгалын дэвтэр хуулбар / наториат /
3. Ажлын газрын тодорхойлолт
4. Цалингийн тодорхойлолт
5. Байр худалдан авсан мөнгөний эх үүсвэр зээлээр авсан тохиолдолд зээлийн гэрээ
6. Орон сууц худалдах худалдан авах гэрээ
7. Татвар төлсөн бэлэн мөнгөний баримт
8. Гэрчилгээний хуулбар
9. Татвар төлөгчийн дэвтэр / цэнхэр /
Хүүхдийн сургалтын төлбөр хувиараа төлсөн тохиолдолд:
1. Иргэний үнэмлэх хуулбар. Хүүхдийн хамт / наториат /
2. Нийгмийн даатгалын дэвтэр хуулбар / наториат /
3. Сургалтын төлбөр төлсөн баримт
4. Сургуулийн тодорхойлолт
5. Ажлын газрын тодорхойлолт
6. Цалингийн тодорхойлолт
7. Татвар төлөгчийн дэвтэр / цэнхэр /
D. Byambajav 2009-12-16 18:29
ХАОАТ-н хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал Байр худалдан авсан : + Өргөдөл +Тайлангийн хуудас
Х. Саруултал 2009-12-23 14:19
Монголын Татварын Алба нь аймаг орон нутаг, бүх сум багийн хэмжээнд үйл ажлаа явуулдаг нийтдээ 1600 гаран ажилтан ажиллагсадтай өнөр өтгөн хамт олон билээ.
Х. Саруултал 2009-12-23 14:22
Жил бүр зохиогдож, олон нийтийн хүсэн хүлээдэг болсон хамгийн том шоу үзүүлбэрийн нэг болох “Гоёл” наадмын өмнөхөн энэ жилээс эхлэн тодруулж байгаа энэхүү “S MODE AWARDS “ нь утга агуулгаараа нийгмийг хамарсан шинжтэй, хувь хүн, улс төрийн нэрт зүтгэлтнүүд төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын хувцаслалт биеэ авч явах соёлыг харуулж олон нийтэд үлгэр дуурайл болсон зэрэг өндөр ач холбогдолтой наадам боллоо хэмээн зүй ёсоор үнэлэгджээ. Барилгын салбараас эхлээд гааль татвар эрүүлийг хамгаалах галынхан шүүх цагдаа сүлжээний операторууд, сүлжээ дэлгүүрүүд худалдаа үйлчилгээнийхэн гээд өөр өөрийн өнгө имижээ тодруулсан онцлогоо ялгаруулсан олон сайхан дүрэмт хувцастай байгууллагуудын дотроос Монголын Татварын албаныхан ийнхүү үзэмжтэй цэвэрхэн хувцасладаг хамт олон хэмээн Монголын олон нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдлөө. Дашрамд сонирхуулахад шалгаруулах сайтад байршуулахаар комиссынхонд өгсөн МТА-ны ажилтнуудын зураг нь зориуд бэлтгэгдээгүй, жирийн өдөр ажил дээрээ хамт олноороо байгаа фото сонирхогчийн авсан зураг бөгөөд Утсаар Зөвлөгөө өгөх төвийн ажилтнууд болон ТЕГ-ын татварын улсын байцаагчдын зурагнууд байжээ
Т. Отгоо 2009-12-24 23:13
Энэ одоо төөрциймуу?
B. OYUNDALAI 2009-12-25 02:43
та нар чинь аргагүй шдээ татварын мөнгөнөөс идэж байгаа болхоор сайхан хувцаслана биздээ
Х. Саруултал 2009-12-23 14:24
Татварын Ерөнхий Газар, Монголын Нягтлан бодох Бүртгэлийн Хүрээлэн, Жайка төслийнхөн хамтарч “Татварын боловсрол- Японы туршлага“ хэмээх нэгэн шинэ номын нээлтийг хийлээ. Татвар төлөгчдөд зориулсан гарын авлага болох энэхүү ном нь хууль хэрэгжүүлэх аргачлал заавар зөвлөмжийг эмхтгэснээс гадна Татварын албаны шинэчлэл ил тодын хөтөлбөрөөс эхлээд Татварын Ерөнхий хууль Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль зэрэг чухал хууль тогтоомжууд болон Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол, Засгийн газрын тогтоол шийдвэр, хууль журамд орсон нэмэлт өөрчлөлтүүд хөрөнгө оруулалт, НӨАТ-ын гээд татвар төлөгчдөд хэрэгтэй гарын авлагын бүх л шаардагдах материал мэдээллийг багтаажээ.
Мөн татварын тайлан мэдээний маягтууд, цахим татвар тайлангийн зааварчлага, бодох төлөх аргачлал зэрэг өдөр тутам шаардагддаг зүйлүүдийг ойлгомжтой түлхүү оруулж өгснөөрөө илүү ач холбогдолтой болжээ гэж татвар төлөгчид, аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогчид дүгнэж байгаа аж. Татвар төлөгчдийн ширээний ном болж байгаа “Татварын боловсрол-Японы туршлага” ном нь “Татварын хуулийн эмхтгэл”-ийн дараа гарч байгаа баялаг агуулгатай томоохон эмхтгэл болж байна
Х. Саруултал 2009-12-30 18:25
Эх орны эдийн засгийн үндэс суурь болсон улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг бүрдүүлэх үйлсэд хамтран зүтгэгч Татвар төлөгч та бүхний шинэ оны шинэ өдрийн амгаланг айлтгая. Татвар төлөгч та бүхэнд шинэ оны цогтой халуун мэндчилгээг дэвшүүлэн Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж Найдвартай Манлай татвар төлөгчид болон төрөлх эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх буянт үйлсэд өөрийн хувь нэмрээ өргөхийг хүсэн ерөөе.
С. Лхагважав 2010-04-28 17:05
Манай татварын хувь өндөр бишээ гэхдээ дараа хөнгөлөлт чөлөөлөлт гэж бодитой амьдралд хэрэгтэй зүйлийг ойлгуулдагүй ойлгуулахыг хүсдэгүй тиймдээ Монголчууд татвар төлөх дургүй байдаг байхаа. Татвар бол анх аюулгүй байхын үндэс байсан бол одоо ухамсар хөгжилийг харуулдаг гэтэл татварын алба ийм зүйлийг хийдэгүй
Х. Саруултал 2010-05-01 18:13
Татвар Төлөгчдийн өдрүүдийн мэндийг дэвшүүлье
D. Byambajav 2010-05-18 16:16
ХАОАТ-н хөнгөлөлтөө хэзээ өгөх юм бол .... Хэдний дотор өгнө гэсэн юм байдаг уу.
D. Byambajav 2010-05-20 04:16
хөнгөлөлтөө авсан шүү, баярлалаа. Тах