Мэнгэ, жил, ордны зурхайд итгэдэг үү

Оруулсан : Ш. Болор 2009-05-05 15:21:59

Тоонот гэрт толгой холбох хүнээ сонгоход мэнгэ, жилийн, ордны зурхай яаж нөлөөлдөг талаар бүгдээрээ хэлэлцэе.

Ямар ч л байсан мэнгэний харш их нөлөөлдөг гэсэн, жилийн харш арай гайгүй юм гэнэлээ

Сэтгэгдлүүд



  • P. Цоогий 2009-05-05 16:49

    .Энэ миний уншиж бсан зурхайнуудаас хамгийн унэн нь бна.80-85 хувь ни таарч бна

  • Т. Нандин-Эрдэнэ 2009-05-05 16:54

    Харин тиймээ хаяа зарим нэг нь үнэн ч юм шиг санагдаад байдаг юмаа,
    Үхэр жилтнүүд ер нь ,,,, хэхэ магтах гэснээ болилоо,

  • Ш. Болор 2009-05-05 17:09

    Бумбын ордынхныг хэрхэн таних вэ ?

    Солонгонд дургүй хэн байх билээ дээ. Хүүхдүүд түүнээр хүслээ мэрэглэж, уран зурагчид түүнийг зурдаг, зохиолчид түүний тухай бичдэг. Энэ мэтчилэн солонгыг Бумбын ордынхон бүр илүү сонирхдог. Бумбыхан бол солонгон дээр амьдардаг хүмүүс юм. Тэдэнд солонгын өнгө бүрийг , түүнийг бүрдүүлж байгаа хэсэг тус бүрийг сайтар судлан мэдэх хэрэгтэй байдаг юм. Тэгээд ч тэд хүүхэд байхдаа солонгонд итгэж байсан шигээ итгэсээр л өтөлдөг. Хачин байгаа биз ? Үнэн үү эсвэл худал уу?
    Бумбын ордынхонтой харьцахдаа та ямар ч санамсаргүй үйлдэлд цаг үргэлж бэлэн байгаарай. Яг л “ Алиса гайхамшигын оронд “ үлгэрийн Льюиса Кэрролла шиг . Байгалиас заяасан сайхан зантай тайван бумбын ордынхон нийгмийн ямар нэг чухал захиалгыг ч үл ойлгогдох үйлдлээрэээ үгүй хийж чадна. Юу ч үйлдэхэд бэлэн байдаг бумбын ордынхон таныг ямар ч уялдаа холбоогүй үг, үйл ажиллагаагаараа торгож, гайхшруулж чадна. Уран-д ивээгдэгсэд өөрт нь л сайхан байвал ямарч ёслолын арга хэмжээнд сандайлтай ч юмуу хөл нүцгэн очихоос ичихгүй. Бумбын ордынхны талаар төсөөлөлтэй болоход түүний цаг үргэлж хэлж байдаг “Найз “ гэдэг үг тусалж магадгүй. Тэд олон тохиолдолд өөрийн үгээ “ За нөхөд минь” гэж эхэлдэг. Бумбын ордын хүнийг ганц үгээр тодорхойлох юм бол “ Шохоорхол “ гэдэг үг юм.
    Бумбын ордынхон эргэн тойрныхоо бүх юмыг тухайлбал таниас эхлээд хөрш айлын гөлгийг хүртэл сонирхоно. Бумбын ордынхон амьдралыг тааж нээх ёстой оньсогоор төсөөлж түүний бүх талыг яг л адилхан хэмжээгээр судалдаг. Энэ бүхэнд улс төр , спорт, хүүхэд, дурлалт хосууд, адуу, машин, настангууд, одон орон судлаачид, эрүүл ахуй, соёл урлаг, шинжилгээ судалгаа,театр, шашин шүтлэг, согтуурал, мансуурал, зохиолчид гэх мэт багтана. Иймээс өөрт чинь ганцхан таныг л гэдэг хүн хэрэгтэй бол бумбын ордынхон яав ч таарахгүй. Тэдний тогтож ядсан, гүйлгэнэсэн, гялалзсан харцанд нь танд хэзээ ч ойлгогдохооргүй, чөтгөрийнх гэмээр зүйл байгааг та анзаарч харж байгаа биз дээ.
    Энэ ордынхонын нүд цэнхэр , ногоон эсвэл саарал, хар байх нь ховор, шулуухан зөөлөн хүрэн үстэй / их цайвараас бүр хав хар / цайвар арьстай, дундаас дээш өндөртэй хүмүүс байдаг. Нүүрнийх нь хэлбэр нарийхан, эртний Римийн Империйн үеийн зоосон дээрхи хүнийх шиг хэлбэртэй байдаг. Бумбын ордынхон ямар нэгэн юм бодож байхдаа толгойгоо гудайлгадаг, хариуг нь хүлээхдээ хажуу тийш нь гилжийлгэдэг. Ураны билэгдэлээр эрэгтэйчүүд нь эмэгтэй хүнийх шиг өргөн таазтай байдаг бол эмэгтэйчүүд нь өргөн мөртэй байдаг.
    Эрх чөлөөнд дуртай бумбын ордынхон маш их хөдөлгөөнтэй, өвөрмөц зантай, зохиомол зүйлгүй, өөртөө итгэлтэй, биеэ тоосон, хэнээс ч хараат бус байхын зэрэгцээ дипломат зантай, даруухан, өр зөөлөн хүмүүс байдаг. Тэд их олон танилтай, нийтийг хамарсан арга хэмжээнд дуртай оролцдог мөртөө мөн гацаараа байхыг хүсдэг. Ямар ч үед олны дунд ч ганцаараа байхдаа ч орчиныхоо юмыг үргэлж шинжиж үзэж, хүлээж авдаг. Уран гаригаас тэдэнд заяасан өөрчлөн шинэчлэх чадвараараа хуучирсан, үеэ өнгөрөөсөн, хэрэгцээгүй зүйлийг халж шинэ одоогоор нээгдээгүй үзэгдэлийг анх олж харан тогтоож чаддаг. / хэдийгээр бумбын ордын улс төрчид ухаантай байлаа ч өөрсдийн хувьсгалч санаагаа нээж хэлэх чадваргүй/
    Бумбын ордынхон найз нөхөд, танихгүй хүмүүс, эргэн тойрныхоо үйл явдалыг их судалж шинжилдэг. Ээлжит оньсогоных нь хариу гарах бүр нээлтэндээ эзлэгдэж учир нь ойлгогдохооргүй, эв дүйгүй улиглаж үглэдэг. Сэтгэлийг нь зовоосон зүйлийнхээ учрыг ойлгонгуутаа тэр зүйл юмуу түүнтэй холбоотой хүмүүс, үйл явдлыг сонирхохоо больдог нь мэдрэмжтэй ажил хэрэгч хүмүүст дайсагнаад байх шиг санагдуулдаг.
    Бумбын ордынхон их олон танилтай ч тэд нар дунд нь жинхэнэ найз гэж бараг байдаггүй. Бумбын ордынхон тоог ч, чанарыг ч эрхэмлэдэг бөгөөд ямар ч хүнтэй удаан хугацаагаар гүнзгий холбоотой байж чаддаггүй. Түүний сониуч занг хөдөлгөсөн өчнөөн шинэ мэдэхгүй зүйл байж байхад хуучин мэддэг зүйлтэйгээ зууралдаж яах билээ? Ураны ивээлд багтдаг хүмүүс ихэнхидээ ганцаардмал, үл ойлгогдох байдалтай үлддэг. Хүн төрлөхтөнд ирээдүйгээр амьдардаг хүмүүсийг ойлгох хэцүү шүү дээ.
    Зурхайн номонд бумбын ордынхны тухай “ бодож буй зүйлийг нь хүмүүс хагас зуун жилийн л дараа ойлгодог” гэж тайлбарласан байдаг. Бумбын ордод бусад ордуудаас илүү алдартай хүмүүс төрсөн байдаг. Тэгсэн мөртөө бумбын ордынхон дотор ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс бусад орныхоноос арай олон байдаг. Ер нь бол суут ухаантан, галзуу хүн хоёрын хоорондохь ялгааг олж харах хэцүү гэдэг үг байдаг. Ухаантай хүмүүст иймэрхүү материалист маягаар хандаж байсан түүх бүр балар эртний үед ч саяхан ч байж суут хүмүүсийнхээ бүтээл нээлтийг устгаад зогсохгүй өөрийг нь ч алж үгүй хийж байсны баталгаа бидэнд бий шүү дээ. Тэдний хүйтэн төрх нь дэндүү өвөрмөц ухаантай байдаг нь далдын хүчинд итгэдэг аймхай шүтлэгтэй хүмүүст таалагдаж, мэдрэл хямарсан айж мэгдэсэн хүүхдүүдийг тайвшруулах чадвартайг нь ашигладаг юм.
    Бумбын ордынхон аливаа зүйлийг өргөн хүрээтэй харж чаддаг болохоор тэдний дунд хардамтгай хүмүүс нэг их олон байдаггүй. Бүх л хүмүүс түүнд ахан дүү шиг санагдана. Тэд заримдаа ганцаар байхыг хүсдэг. Ийм үед нь анзааралгүй орхих хэрэгтэй. Бумбын ордынхонтой ямар нэг зүйл ярьж тохиролцоонд хүрэх хэцүү.Тэд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх дургүй байдаг болохоор шахаж шаардаж хэрэггүй. Харин ямар нэг юм хийлгэхээр тохирсон бол цагт нь хийнэ.
    Бумбын ордынхон өөрийнхөө бодлыг шууд хэлдэг, буруугаа бусдад хэзээ ч тохдоггүй. Тэд хүмүүсийг өөр шигээ л хүслээ биелүүлэх бодолтой гэдгийг ойлгодог. Бумбын ордынхны дэлхийд ирэх цаг ойртох тусам / зурхайн номонд бичсэнээр тэр үе нь 1996 онд эхлэх юм/ дэлхийн улс орнуудын харилцаанд энэ ордынхны үндсэн шинж болох ахан дүүгийн холбоог эрхэмлэх, харилцан хүндэтгэх, хамтын ажиллагааны арга замыг эрж хайх , асуудлыг энх тайванч замаар шийдэх, бүх хүн төрлөхтөний сайн сайханд анхаарах гэх мэт асуудлууд хурцаар тавигдах болов.
    Бумбын ордынхон ямар ч үнэний төлөө ил тэмцдэггүй. Тэд аймхай биш харгис ч биш. Ерөөсөө түүний ертөнцийг үзэх үзэлд тэмцэл гэдэг үг байхгүй. Үнэндээ бол тэднийг яаж дарамталж залхаасан ч өөрсдийн үзэл бодлоос ухрахгүй. Энэ бүхний яруу тодорхой жишээ бол АНУ-ын хоёр бумбын ордын ерөнхийлөгч Абрахам Линкольн , Франклин Рузвельт нар юм. Тэр хоёрын үзэл бодол аль ч загвар стандартад нийцдэггүй . Авч хэрэгжүүлсэн үзэл бодол нь оршин суугчдын дунд урьд өмнө дуулдаагүй зүйл байсан. Хоёулаа улс орныхоо тулгамдсан асуудлыг олж харж хэрэгцээтэй өөрчлөлтийг хийж чадсан.
    Бумбын ордын хүмүүсийн урьчилан харж хэлсэн үгс үйл явдлыг ихэвчлэн шүүмжилдэг. Тэд хүссэнээ хийх дуртай ч хэн нэгэнд урьдчилан хэлж сануулах, анхааруулах дургүй. Хэрэв та түүнтэй харьцахыг хүсвэл энэ байдалд дасах хэрэгтэй болно. Бумбын ордынхон анх уулзсан дороо хүнд итгэдэггүй. Уулзсан хүнийхээ байдал, үйл явдалыг сайтар судалж мэдэх хэрэгтэй гэж үздэг.Тэр таныг сайн мэддэг өөрийн нөхрийг гэж тооцдог бол ямар ч үг яриа таны тухай түүний бодлыг өөрчилж чадахгүй. Тэд таны тухай ярих муу зүйлийг сонсох боловч дэндүү хэрэгт дуртайгаасаа болоод энэ ярианд ач холбогдол өгөхгүй. Тэдний оюун дүгнэлт амьдралыг үзэх харьцангуй байдалд харьяалагддаг болохоор өөрийнхөө ажилгаанд л тулгуурладаг.
    Бумбынханы өвддөг өвчнүүд нь цусны системийн өвчнүүд байдаг. Өвөл нь хөлдөж зуньн халуун чийглэг хоёроос болж шаналдаг. Бумбын ордын настайчууд венийн судас өргөсөх, судас бөглөрөх өвчнөөр өвддөг. Цусны эргэлтийн дутагдлаас болж хөл нь өвдөж, зүрхний хэм алдалт мөн тохиолддог. Ураны ивээлд байдаг хүмүүс цэвэр агаарт ихээхэн байж сайн унтаж, их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Харамсалтай нь тэд хүний зөвөлгөөг сонсдоггүй хүмүүс юм. Тэд гүйж харайх дургүй, хурдан алхах ч хүсэлгүй. Иймээс энэ ордын хүмүүсийг хөдөлгөөнтэй байлгаж сургах үүднээс хүүхэд байхаас нь эхэлж ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй.
    Бумбынхан ой тогтоолт муутай хүмүүс байдаг. Тэр нь нэг их хэрэггүй. Учир нь тэд салхиар ч болсон мэдээлэл авчихдаг юм. Энэ ордынхон эргэн тойрондоо болж байгаа явдлыг радио долгион шиг хүлээж авах чадвартай. Бумбын ордынхон хичнээн амттай ярианд умбаж байвч түүний ард өрөө тасалгааны буланд юу болж байгааг сайтар сонсож харахад нь ч саад байхгүй. Тэдний энэ чанарыг үнэлэхгүй байхын аргагүй. Заримдаа бумбын ордынхон хачин будлиу болчихдог. Нэг тийм жишээ татья. Нэгэн бумбын ордын хүн эхнэрээ тосох болж гэнэ. Онгоц саатсанаас болоод хоёр цаг хүлээх болж л дээ. Тэгээд явж байтал танидаг хүнтэйгээ тааралдаж гэнэ. / бумбын ордын эр тэр найзтайгаа тааралдснаа бараг л Африкийн цөлд, Алеутийн аралд танидаг хүнтэйгээ учирсан мэт олзуурхаж гэнэ./ Чалчиж суусаар байгаад цаг өнгөрснийг мэдсэнгүй.Онгоц газардаж энэ ордын эрийн эхнэр ч хүлээх танхимд ороод ирж дээ. Эхнэр нь инээд алдсаар нөхөр дээрээ яваад очив. Бумбын ордын эр малгайгаа өргөж эхнэртэйгээ эелдэгээр мэндлээд нөгөө найзынхаа гараас хөтлөн зайдуу газар очиж зогсоод яриагаа үргэжлүүлсэн юм. Эхнэрийнх нь уур ямар их хүрсэн болоо? Иймэрхүү түүх бумбын ордынхонд тохиолддог гэдэг юм.
    Бумбын ордынхон их хэрсүү ухаантай, дотоод мэдрэмж сайтай болохоор ам нээж амжаагүй байхад чинь бодол санааг чинь ойлгоно. Олон бумбын ордынхон бусад хүмүүсийн үйлдэл, бодол хүслийг урьчилан тааж чаддаг. Миний нэг танил бумбын ордын хүн утасныхаа харилцуурыг авах тоолондоо цаад хүн нь үг хэлж амжаагүй байхад түүнтэй харилцагч хэн болохыг мэдчихдэг байсан. АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольн өөрийн үхлийг нэг бүрчлэн урьдчилан хэлсэн юм. Бумбын ордынхон хуурч мэхэлдэггүй, хүнд зээл өгөх, авах дургүй байдаг.
    Бумбын ордынхон хэлсэн үгэндээ хүрдэг. Иймээс түүнээс мөнгө зээлж авсан бол хэлсэндээ хүрч хугацаанд нь мөнгийг нь буцааж өгөөрэй. Эс тэгвээс та хоёрын нөхөрлөл эцэс болно. Бумбынхан шударга бус биеэ тоосон хүмүүсийг үзэн яддаг ч тэднийг зарим нь залхуу гэж ярьдаг. Энэ тэдний үзэл бодол үйл явдалаа олонд тунхаглах дургүй, тэгээд ч тэд үүнийгээ цэвэр өөрт нь хүртээлтэй гэж үздэг юм. Бумбынханы сэтгэл ямар ч хүн үзэгдэлд хүртээлгүй байх ёстой.
    Бумбыхан яг л нарны цацраг лугаа адил гарт баригддаггүй хүмүүс юм. Тэдний бодол гүйж гүйцэхээргүй хурдан алсад оддог. Ирээдүйгээ олж харахад чинь танд тэднээс илүү тусалж чадах хүн байхгүй бөгөөд түүнийгээ та олж харж чадвал шаггүй цэцэн цэлмэг болох нь дамжиггүй. Бумбын ордынхон өөрсдийн урьдчилан харах билэг оюунаараа бүх хүн төрлөхтөнд хамаатай хүмүүс юм. Тэд нууцлаг хүслэн, аугаа их туйлын санааны бэлгэдэл болдог.
    Бумбынханы металл нь- радио идэвхит уран, чулуу нь -тунгалаг хар индрианил бөгөөд үүнд нь өнгөрсөн үеийн ухаан, алс ирээдүйн нууцлаг хоёр хослон байдаг юм.

  • Ш. Болор 2009-05-05 17:10

    Загасны ордын хүнийг яаж таних вэ?

    Хэрэв та нягтлан бодогчийн ч юмуу даргын ширээний ард суугаа загасны ордын хүнтэй тааралдвал энэ нь маш ховор өвөрмөц хүн байх нь гэж бодоорой. Харин та энэ ордынхныг олохоор өөрийнхөө торыг уран зурагийн галерей, үзэсгэлэн чимэглэлийн газар, концертийн заал юмуу ямар нэгэн сүмд тавьчихвал ан их баригдах болотой. Хичнээн гоёмсог бүр бурханлаг өвөрмөц газар байх тусам загасны ордынхон тэнд олноороо байдаг.
    Нептун гарагт ивээгддэг хүмүүс дотроос нэр алдар , эд баялаг, эрх мэдэл хөөцөлддөг хүмүүс ховорхон байдаг. Энэ явдал нь тэд дээрхи зүйлд дургүй гэсэн үг биш, тэд өөрсдөө тийм оргилд хүрч чаддаггүй юм. Хэрэв дээрхи баялаг алдар нэрийг эдэлдэг загасны ордын хүн байвал нэг бол өв хөрөнгө залгамжлагч эсвэл азтай гэрлэлтийн үр дүнд олдсон зүйл байдаг. Загасны ордынхны уриа “Би саятан байхыг хүсэхгүй харин түүнтэй адилхан жирийн амьдарахыг хүснэ “гэсэн байдаг.
    Загасны ордынхны зүрх сэтгэл нэр төр хөөцөлдөх, ховдог шунахайрлаас хол байдаг. Учир нь тэр нэр төрд дуртай ховдог шунахай хүмүүс ямар байдгийг мэддэг юм. Төрөлхийн зөнч загасны ордынхон шаргуу дайчин зангүй мохоо хүмүүс байдаг бөгөөд урсгал даган хөвж амьдралаас заясан өгөөшинд л сэтгэл нь цаддаг юм. Цөөн тооны загасныхан урсгалыг сөрөн жинхэнэ өв тэгш амьдрал аз жаргалаа олж авахын төлөө тэмцдэг. Загасны ордын хүмүүс төрөлхийн тайван юманд сэтгэл хөдлөлгүй ханддаг тэднийг өөрчлөх ямар ч зүйл хаа ч байхгүй. Уур хилэн, өдөөн хатгалага, буруутгах , албадлагын аль нь ч түүний хажуугаар өнгөрч сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй. Загасны ордын хүнд маргааш дэлхий сөнөх гэнэ гэж хэлвэл тэр сэтгэл зовонгуй сонсох боловч та нарын тэр нээлт чинь тэгээд үнэн юм уу даа гэж нойрмог хүн шиг дуугарна. Заримдаа танд эдгээр хүмүүст ер нь сэтгэл хөдлөл гэж байдаг болов уу гэж бодогдож болох юм. Энэ нь арай ч тийм биш юм. Загастай нуурын бужигнасан мандал дээгүүр нь томоохон алчуур тохоод үз л дээ. Нэг хэсэг хугацаанд усны мандал оволзож том том дугуй хэлбэрүүд үзэгдэж байснаа удалгүй хуучин байдалдаа орж тайван хэвийн болно. Тэд үе үе гайхан хямарч жаахан хурцдаж хөдлөх боловч удалгүй сэтгэл санаа нь тайвшран хуучин төрхөндөө буцаж ордог юм.
    Загасны ордынхонтой танилцахдаа та түүний бие цогцосных нь хэмжээг ажиглаарай.тэдний ихэнхи нь их гоёмсог жижгэвтэр биетэй / эрэгтэй нь ч / байдаг. Заримдаа том аврага биетэй байдаг ч тэдгээр хүмүүс нь ховорхон тохиолдоно. Загасны ордынхны хуруу маш нарийхан гоё байдаг. Заримдаа том бүдүүн хуруутай хүмүүс тааралддаг ч мөн л ховорхон. Тэдний арьс булбарай, тунгалаг, үсний ширхэг нь нарийхан , ихэнхдээ буржгар, бараг бүгдээрээ цайвар өнгөтэй байдаг. Нүд нь ус мэт тунгалаг, зузаан зовхитой, бүлтгэр байх нь элбэг. Өндөр намаасаа үл шалтгаалан тэдний бие нь маш сайхан, зөв харьцаатай, харахад тэд алхаж гишгэж байгаа биш хөвж байх шиг явдаг.
    Загасны ордынхон шингэн юм их хэмжээгээр уудаг өдөртөө өчнөөн аяга мөстэй ус, кофе, содтой ус, жимсний ундаа уудаг. Бусад усны ордууд- / хилэнц, мэлхий /ын нэгэн адил спиртлэг зүйл хэрэглэх хэрэггүй гэдгийг сайтар ойлгодог болохоор ихэнхи нь энэ ундаанаас татгалздаг. Харамсалтай нь зарим нэг сэтгэлийн барил султай , зовлон бэрхшээлээс гарах арга замыг спиртлэг ундаанаас эрдэг хүмүүс бас энэ ордынхон дунд тааралддаг юм. Бүх загасны ордынхон биш ч ганц нэг хүмүүс хоолны өмнө хойно хундага ликёр уучихдаг бөгөөд тэгсэнээр архичин болдоггүй. Харин тэдний ааш нь эелдэг зөөлөн илүү өгөөмөр болдог нь бурханаас загасныханд заяасан өглөг биз ээ.
    Загасныхан амьдралыг бууралттай шилээр харах хүсэлтэй төрдөг ажээ. Эргэн тойрны амьдрал өндөгний шар шиг өнгөтэй гэдгийг хичнээн мэдлээ ч загасныхан үүнээс ямар ч дүгнэлт хийхгүй, харин илүү их гүн рүү шумбаж ид шидийн сайхан газар олохыг эрхэмлэнээ. Үнэндээ 3 сарын эхний хагаст төрсөн загасны ордынхон яг л саяынх шиг биеэ авч явдаг бөгөөд түүнээс хойш төрөгсөд мэр сэр ийм байдалтай байдаг.
    Загасны ордын зохиолч бараг жил бүр л кафед орж суунгаа дуустал уугааггүй аягатай цайгаа урдаа тавьчихаад амьдралын утга учрыг тайлах гээд завгүй байна хэмээн хэрэгт дуртай хүмүүсийг тойруулан ярьж сууж магадгүй. Уран зураг зурдаг загасныхан болохоор өглөөнөөс орой хүртэл паркын сандалд суугаад бийр будаг, зотон даавуу нь зузаан тоосонд дарагдчихсан байхад ч ээлжит сонгодог зурагаа бүтээхээр үзэсгэлэнт байгаль судалж байна гэж ярьж сууна. Үнэн хэрэгтээ тэднийг үхэшгүй мөнхийн бүтээлээ туурвих гэж байх энэ хугацаанд урлагыг ивээгч Янжинлхам бурхан нь амьдралынх нь ачаа дарамтыг үүрэлцэн хэзээ тийм уран бүтээл төрөхийг нь хүлээж суудаг бизээ.
    Загасны ордын бэлгэдэл нь хоёр тийшээгээ зөрж сэлсэн загас байдаг бөгөөд ихэнхидээ зохиогүй мэт санагдана.Олонхи нь үүнийг хоёрмол хүсэл мөрөөдлийн бэлгэдэл гэж үздэг. Хоёрдмол байдал нь Нептуны хувьд тохирохгүй / энэ нь ихрийхэний гол шинж юм / . Харин энэ загасны ордын бэлгэдэл нь тэдний сэлдэг замыг нь заадаг бөгөөд энэ нь дээшээгээ урсгал сөрж зорилгодоо хүрэх эсвэл доошоогоо урсгал даган хөвөх явдал бөгөөд тэр зам хаа хүрэхийг мэдэхгүй. Замаа аль зүг рүү сонгох нь өөрсдөөс нь шалтгаална.
    Үнэндээ бол тэд байгалиас заяасан асар их авьяастай хүмүүс юм. Урсгал сөрж сэлсэн загасны ордынхны тод жишээ нь харьцангуйн онолыг нээсэн Альберт Эйнштэйн юм. Харин амар хялбар зам хайсан загасны ордынхон сав угаагч, хашаа цэцэрлэгийн манаач зэрэг ажил хийдэг. Хэдийгээр загасныхан янз бүрийн өрсөлдөөнөөс зайлсхийдэг ч нилээд хэсэгт нь өөрийгөө сайн харуулж болохуйц тайз дэлгэцийн газар ажиллаж алдаршиж чаддаг. Үнэндээ тэд энэ салбарт ажиллаж байхдаа өөрсдийн ажиллах дургүй мөнхийн хүслээ ялан дийлэх гэж тэмцэх боловч өдөр тутамын аар саархан явдалдаа орооцолдсоор л байдаг. Хэдий тийм байлаа ч тэд байгалиас заяасан аугаа их авьяас, ой тогтоолтынхоо хүчээр жүжигчний мэргэжилээрээ өндөрт гарч чадна.
    Загасныхан мөн аливаа зүйлийг урьдчилан харах авьяастай байдаг. Ихэнхдээ тэдний зүүдэндээ үзсэн юмс нь биелэгддэг. Хэрэв загасны ордын танил хүн чинь таныг ямар нэгэн юманд явах гэж байгаатай чинь холбоотой таагүй зүүд зүүдэлсэн бол явах хугацаагаа хойшлуулах юмуу эсвэл өөр унаагаар явах нь дээр байж болно. Энэ нь танд тохиолдох гай зовлонг зайлуулж байна гэсэн үг юм.
    Загасны орд бол оддын зурхайн хамгийн сүүлчийн арван хоёрдохь орд юм. Хонины орд бол бүх ордын эхлэл байж амьдралыг билэгдэж байдаг бол загасны орд үхэл буюу мөнхрөлийн бэлгэдэл болдог. Загасны орд нь хамгийн сүүлчийн орд байдгийнхаа хувьд урьдах арван нэгэн ордынхоо бүх шинжээс жижиг сажиг ч болов зүйл агуулсан байдаг. Загасныханаас нумын ордынхны өгөөмөр болон зөрүүд зан, ажилдаа бүхнээ зориулдаг Матрынханы ааш , Арслангыаны бардам хөгжилтэй төрх, Ихрийхэний шаламгай байдал, Үхрийхний удаан хөдөлгөөн, Хониныхны хийсвэрлэлийг олж харвал гайхах хэрэггүй. Мөн загасныханд огторгуйн шинж болох спортод татагдах , газрын шинж болох байгальд дурлах, галын шинж болох хурц дүрэлзсэн ааш холилдон байдаг.
    Бүх ордын шинж тэмдэгийг хадгалдаг ч гэлээ энэ ордынхон өөрсдийнхөөрөө үлдэж чадсан нь гайхалтай. Энэ ордынхон өөрийгөө бүх талаас нь харж чаддаг шигээ өчигдөр өнөөдөр маргаашийг тодхон харах чадвартай. Загасныхан өөрсдийгөө мөнх амьдарна хэмээн андуурдгаас болоод эрүүл мэндээ үл анхаардаг. Тэгээд ч байгаль эх тэдэнд ихээхэн өгөөмөр хандсан нь жирийн хэрэг биш бололтой.
    Загасныхан бол хамгийн сул дорой өвчлөмтгий хүүхэд гэсэн үг. Тэд хоолны дуршил муутай, муу унтсанаасаа болж нойрмог царайтай харагддаг. Тэдний гэдэс ходоод үргэлж хямардаг, элэг муутай мөн уушиг өвчтэй байдаг. Тэд үргэлж салхинд цохиулж уушигны хатгалгаагаар өвддөг. Хэдий ийм боловч загасныханд нууцлагдмал нөөц бий бөгөөд тэр нь хүнд үед нь илэрч тусламж үзүүлдэг.
    Загасны ордынхны хамгийн гол зэвсэг нь алиа хошин зан юм. Тэд энэ чанараа сэтгэлд нийцэхгүй байдлаа нуух, ямар нэгэн зүйлийг үзэх бодол санаагаа төөрүүлэх, хийх дургүй байгаагаа булзааруулах зэрэгт ашигладаг. Тэдний хошигнолын цар хүрээ маш өргөн бөгөөд энэ нь зөөлхөн егөөдлөөс авхуулаад бүр гомдмооргүй боловч жинхэнэ өдөөн хатгалага, ууртай инээвхийлэл хүртэл багтана.
    Загасныхан хүмүүсийн зовлонг хуваалцдаг зовлонтой хүмүүст туслахыг ч хүсдэг. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг туслах ёстой, туслах ёсгүй гэх мэт зааглаж мэддэггүй бөгөөд хэн нь жинхэнээсээ түүний тусыг авах нь зүйтэй вэ гэдгийг ч ялгадаггүй. Загасныхан бүх л хүмүүст тусалдаг. Хэрэв танд туслах хэн ч үгүй байгаа бол загасны ордынхон дээр оч. Тэд цэнэж болгоомжлох байдал огтхон ч гаргахгүй. Тэд таныг аль болохоор ойлгохыг хичээн чадлаараа тусална. Яагаад загасны ордынхон дотор олон лам хувраг байдгийг та одоо ойлгов уу?
    Ертөнц гэдэг дэндүү харгис хэрцгий болохоор загасныхан инээд зовлон хоёроо нуухын тулд баг өмсдөг.Энэ халхавчных нь цаана тэдний эмзэг шархтай сэтгэл нь нуугдаж байдаг. Ховорхон төсөөлөхүй , нарийн шоглол, сайн сайханы мэдрэмж нь урлагийн өндөр дүрслэхүй болон үзэг бийрний үзүүр доороос урсаж байдаг юм.
    Загасныхан ихээхэн ойлгомжгүй хүмүүс байдаг.Тэд сэтгэлийнхээ гүнд “ болзошгүйг “ цаг үргэлж нуудаг болохоороо “ за “ “үгүй “ гэдэг үгийн аль алинийг ховорхон хэлдэг юм. Энэрэнгүй үзэлт загасныхан газар дэлхий дээрхи амьд бүхнийг хайрладаг. Далай тэнгисийн мандал дээр ховорхонүзэгддэг загасныхан онцгой амьдрал, ганцаардмал сэхээрэлээр дүүрэн байдаг. Загасныхныг өөр хүмүүс ойлгоход бэрх билээ. Хэрэв та загасныхантай дотносохыг хүсвэл тэдний ойлгомжгүй, хайхрамжгүй үгсийг тайлж сурах хэрэгтэй.
    Хуурмаг хоосон дүртэй загасныханд дэлхий дээрхи ямар ч металл тохирдоггүй. Загасныхны төрхийг шууд хоёр чулуугаар тодорхойлж болно. Үүнд ягаан өнгийн аметист, тунгалаг ногоон бадмаараг хоёр орно. Загасныхны цэцэг нь бадамлянхуа, мөн хэврэгхэн булбарай, сайхан үнэртэй, үндэстэйгээ хамт гарч ирдэг, үл үзэгдэх бүдүүн шилбэтэй сараана байдаг. Загас хаашаа ямар чиглэлээр сэлж явааг бусад хүмүүс ойлгохгүй, тэр тусмаа урсгал дагаж эсвэл сөрж явааг нь мэдэхгүй. Харин тэд өөрсдөө л цагаа ирэхээр / хэрэв хүсвэл / энэ нууцаа өөрөө дэлгэнэ.

  • Т. Зая 2009-05-05 17:14

    хэзээ үргэлжлэх вэ болороо

  • Ш. Болор 2009-05-05 17:14

    Энэ ордны зурхай ерөнхий зурхай нь шүү, жилийнх болон сар мар, 7 хоногийнх биш

  • Ш. Болор 2009-05-05 17:15

    Хонины ордынхныг яаж таних вэ?
    Та нүүрэнд нь байнгын инээмсэглэл тодорсон, их сайхан ааштай шаргуу зантай хүнтэй дотно халуунаар гараа атгалцан уулзаж байсан уу ? Хэрэв тийм бол та хонины ордын хүнтэй уулзжээ. Таныг үг хэлж ч амжаагүй байхад ярианы санаачлагыг гартаа авч тэр байдал нь ч танд таалагдана.
    Таны шинэ танил үнэний төлөө цогтой тэмцэж бас гомдож гутарсанг өмөөрч байна уу? Энэ бол нөгөө хонины ордынхны л шинж. Энэ ордынхон л бол эрэгтэй, эмэгтэй аль нь байлаа гэсэн шудрага бус явдлыг харангуутаа шууд “дайн” зарлахдаа түүнээс гарах муу үр дагаварын тухай өчүүхэн ч боддоггүй. Тэрээр өөртөө саад хийхийг санаархсан хэнд ч жинхэнэ сэргийлэгч эсвэл зэвсэглэсэн дээрэмчин шиг л үзүүлээд өгнө. Хэдийгээр дараа нь хурц зан гаргасандаа харамсаж магадгүй ч тулалдааны талбарт түүний толгойд энэ тухай хэзээ ч орж ирдэггүй.
    Марс гаргийн нөлөөн дор байдаг хүмүүс маш шийдэмгий,шаргуу, эргэлзэх тээнэгэлзэхийг мэддэггүй хүмүүс байдаг.
    Хонь бол одны зурхайн эхний орд. Энэ орд амьдралын бэлгэдэл болдог орд юм. Хониныхон зөвхөн өөрийнхөө л тухай боддог. Тэр бол хүүхэд. Хүүхэд ямар л байдаг билээ дээ. Зөвхөн өөрийнхөө “би”-д автан өөртөө өөрийгөө л зориулдаг. Хүсэл нь бүхнээс дээгүүр байдаг. Түүнийг хүрээлэн байгаа хүмүүс юу хүсэж мөрөөддөг нь падгүй хэрэг. Нялх хүүхэд өлсгөлөн ч бай , нойтон ч бай хамаагүй зөвхөн түүний төлөө юу хийх ёстой байна түүнийгээ л шаардана. Хонь бол ийм л юм. Түүнд ямар нэг юм хэрэгтэй болвол тэр танруу өглөөний 4 цагт утасдахаа юман чинээ санахгүй. Та нойр муутай бол үүний дараа унтаж чадах уу? Таны дуртай дургүй байх нь түүнд хамаагүй гол нь та хүслийг нь биелүүлэх л чухал. Хониныхон хүрээлэн байгаа ертөнцөө өөрийнхөө хагас мэт боддог.Тэгэхдээ хүүхдийг хувиа бодогч гэж хэлж болохгүй биз дээ. Хониныхны тухай яг л ингэж хэлж болно.
    Түүний чин сэтгэл, байгаагаараа байдаг төрх нь илрэх явцдаа хувиа бодсон хатуу , хэвцгий араншинг нь чимэж өгдөг.
    Хониныхон заль мэхийг мэдэхгүй. Бүх насаараа тэр л хэвээрээ байдаг. Дахин дахин итгээд л, хууртаад л, алдаа гаргаад л. Ямар ч гомдол хоромхон зуурт л мартагдана. Хэн нэгэн түүнийг дулаацуулж илж таалах нь зайлшгүй гэж үздэг. Хониныхон тэнгэрт орд харш босгох адил мөрөөдөмтгий байж магадгүй. Гэхдээ энэ нь хэн нэгнийг хуурах гэсэндээ биш. Тэр өөрөө бүх юманд дэндүү гэгээнээр итгэдэг. Хониныхны ааш араншинд нуугдмал учир нь олдохгүй юм юу ч үгүй, яг л алган дээр байгаа юм шиг бүх юм нь ил байдаг. Хониныхон мөн л хүүхэд шиг ямар ч хамгаалалтгүй байдаг. Өөрөөс нь илүү хүчтэн эсвэл том хүмүүс хүүхдээс тоглоомыг нь булаахыг завдахад тэр байдгаараа эсэргүүцэж , булаах гэсэн хүн тоглоомыг нь хурдан буцааж өгч салахын түүс болдогтой адилхан явдал болно. Хониныхон үүн лугаа өөрийн зорилгод хүрэх чадвартай.
    Хониныхныг бусдаас ялгах андуурамгүй өөр хэд хэдэн шинж чанар бий. Хониныхны нүүр царай нилээд ширүүн дүртэй, зурсан юм шиг хөмсөгтэй, хөмсөгөө зангидахад нь хөмсөгнийх нь дунд хонины эвэр шиг (Y) нугалаас гардаг нь хониныхонтой амархан хэл амаа олно гэж бодогсдод урьдчилсан сануулага болдог.
    Нүүрнийх нь өнгө тод хурц , үс нь ялангуяа нарны гэрэлд хүрэндүү харагдана. Нүүр толгой нь ихэвчлэн төрөлхийн сэвх соривтой байх нь бий. Хөдөлгөөн нь маш хурдан гавшгай хажуугаас нь харахад биенээс нь тал тал тийшээ оч үсэрч байгаа юм шиг л харагдана. Бас хөдөлгөөнийхөө хурд шиг сэтгэдэг. Нарийхан, бөх бат ястай. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өргөн мөртэй,урагш жаахан тонгойж нисэх гэж байгаа шиг явдаг /шууд ба шууд бус утгаар/ Хонийг овсгоо самбаатай гэдэггүй ч хониныхон хэцүү байдлаас гарч чаддагаараа тэднийг дутуу үнэлэгсдэд өөрийгөө харуулах чадвартай.
    Хониныхныг гаднаас нь харахад өөртөө итгэлтэй, ялимгүй дээгүүр зантай харагддаг. Хэрэв таньтай мөр унжуулж гунигласан хониныхон тааралдвал түүнийг хүүхэд насанд нь хэн нэгэн ихэд гомдоосон байх нь бий ч тэртэй тэргүй удахгүй өөрийнхөө төрхөндөө буцаж орно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Орчлонд хониныхны ааш аяыг эвдэж чадах, түүнийг эгнээнээс гаргах тийм хүч хаана ч байхгүй бөгөөд тэд ямар ч нөхцөлд өөдрөг үзэлтэн байдаг.
    Марсын ивээлд төрөгсөд танруу үргэлж сэтгэл хөдлөм итгэлтэй, үнэнчээр нүд рүү чинь цоо ширтэнэ. Та түүний найз сайн нөхөр биз дээ? Үгүй ээ? нүднээс нь нулимс урсахад бэлэн байвч барьж чадна. Хэрэв та түүний уйлж байхыг харвал гомдол зүрхийг нь шархдуулжээ гэж бод. Хониныхон өөрийнхөө сул дорой байхыг хүнд харуулсан дорхноо үхсэн нь дээр гэж үздэг заримдаа тэд энэ эр зоригоо жинхэнэ утгаар нь амьдралаа золиослон байж харуулдаг.
    Хониныхон хэн нэгэнтэй ярилцахдаа нүүр лүү нь харж ярьдаг. Хэрэв тэд таньтай ярьж байхдаа өөр зүг рүү хараад байвал таны яриа сонирхолгүй байгаа хэрэг. Энэ үед түүний анхаарлыг өөр ямар нэгэн юм татаж өөр нэгэн нээлт хийх хэрэгтэй болжээ. Гомдох хэрэггүй ээ. Хүүхэд нэг тоглоом авангаа нөгөөгөө гээдэгийг сана. Хониныхон өөрийн сонгосон салбартаа манлайлагч болохын тулд бүх хүчээ дайчилдаг. Бусдад харьяалагдах болсон хониныхныг түүний уруй дорой царайгаар амархан мэдэж болно.Хонины ордын ялагч гайхалтай өгөөмөр, хүлцэнгүй байж эргэн тойрныхноороо магтуулж дуулууллахын тулд юугаа ч хайрлахгүй. Хониныхноос та хичнээн хичээгээд ч даруу төлөв зан . цамаан,аялдан дагалдагч чанарын аль алинийг нь олж харж чадахгүй . Бурхан хүмүүст дээрхи шинж чанарыг тарааж байхад хониныхон өөр газар байсан бололтой. Хониныхон их тэвчээргүй хүмүүс юм. Хэрэв тэд кафед хоол идэхээр ортол түүнд түлэнхий бутерброд өгөх юм бол зөөгч хичнээн сэтгэл татам байгаад ч нэмэргүй тэр энэ тухай шууд хэлнэ. Харин үйлчилгээ нь таалагдсан тохиолдолд хоёр дахин их төлбөр төлөхөөс ч татгалзахгүй.
    Марс гаргийн ивээлд багтагсад дэндүү гэмээр зарчимч худал хуурмагыг тэвчиж чадахгүй. Шулуун шударга зан хэдийгээр тэр болгонд таалагддаггүй ч хониныхны нэрийн хуудас байдаг юм. Хониныхон жаахан хариуцлагагүй байдаг. Заримдаа энэ ордынхон өөрийн сонирхол татсан зүйлтэй учрахаараа түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж, үүргээ умартдаг. Хониныхон гал мах бодьтой болохоороо шийдэмгий баатарлаг байдаг ч бас тэдэнд айж хулчийх үе байдаг. Түүнтэй асар том цасан хүн юмуу, Франкенштэйн тааралдвал айж чичрэхгүй ч түүний биеийн чадал бяр даанч тэдэнд хүрэхгүй.
    Хонины ордынхон аймхай хүмүүс биш атлаа бага зэргийн өвдөлтийг даадаггүй. Шүдний эмч нар тэдний заналт “дайсан” нь юм. Хониныхон амьдралдаа дор хаяж нэгээс доошгүй удаа халдлагад өртдөг бөгөөд түүнийх нь ул мөр болсон шарх сорви толгой нүүрэнд нь зайлшгүй байдаг. Хониныхонд зүсэгдсэний болон түлэгдсэний сорив байхаас гадна толгой нь таллаж өвддөг энэ өвдөлт нь бөөрний өвчнөөс болдог. Хониныхон эрүүл мэндээ сайжруулахын тулд эмчид үе үе очиж, нүдний хараагаа шалгуулаж, зөв хооллон, толгойгоо дааруулахгүй , согтууруулах ундаа хэрэглэхгүй байвал сайн. Ерөөсөө Марсын ивээлд байдаг хүмүүст согтууруулах ундаа зохидоггүй. Ясны болон ходоодны хямралын өвчнүүд 3 сарын 15-аас 4 сарын 15-ны хооронд төрсөн хүмүүст их тохиолддог. Хэрэв илүү дэмий хэрэглээ сонирхохгүй байвал бие сайтай тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг. Хониныхон барагтай бол хэвтэхгүй хэрэв хэвтэрт байгааг нь харвал түүний бие тааруухан байна гэж ойлгож болно. Түүнийг хүчээр өвчтөний оронд хэвтүүлэхгүй бол тэр хаашаа ч яваад өгч чадна. Эрүүл чийрэг биеийнхээ хүчээр бусад хүн аль хэдий нь үхчихмээр өвчнөөс хониныхон эсэн мэнд гарч чадсан л байдаг. Заримдаа түүний зөрүүд , дэг журамд дургүй зан нь хүндхэн өвчлөхөд хүргэдэг. Гэхдээ энэ ордынхонд эрүүл мэнддээ хайхрамжгүй явсандаа харамсах ухаарч бодох үе ирдэг. Хониныхон шантарч цуцашгүй өөдрөг үзлийнхээ хүчээр Арслан, Нумын ордынхны хувьд элбэг тохиолддог зурхайчид аль хэдийн жагсаалтаас хассан боловч анагаах ухаан дөнгөж мэдэж эхэлж байгаа сэтгэл гутралын болон бусад сэтгэлийн архаг өвчнүүдээр өвчилдөггүй.
    Хониныхны доошилж доройтдоггүй зан чанарын тухай олон зүйл ярьж болно. Сэтгэл зовох юм бодтой байгаа нөхцөлд ч хониныхон энэ үеийг хурдан ул мөргүй даван туулах чадвартай байдаг. Аливаа үйл явдлыг тэргүүлэхдээ яривагтай асуудлыг хэн ч түүнээс илүү шийдэж чадахгүй гэсэн гүнзгий итгэлтэй байдаг чанар нь зовлон зүдгүүрээс гарахад нь тусалдаг. Хониныхон аливаа ажлыг хийхдээ сэтгэл санааг нь шархдуулж хямралд оруулж болох хүн байгаа эсэхийг дахин дахин бодож шалгаж үздэг. Энэ бүхнийг залхуурч байна гэж зэмлэн буруушаах хэрэггүй.
    Төрөлхийн заль мэх муутай хониныхон дипломат зан, овжин байдал гаргаж чаддаггүй. Нэгэн удаа миний танил хонины ордын хүн төслөө хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчтай тааралдсан юм. Яг гэрээнд гарын үсэг зурахын өмнө хөрөнгө оруулагч төслийг хэрэгжүүлэхэд хир зэрэг санхүүжилт хэрэгтэйг тооцоолж ир гэсэн зүй ёсны шаардлага тавьжээ. Энэ талаар өөртэй нь жиших хэн ч байхгүй гэдэгт дэндүү итгэлтэй байсан миний танил “ үүнээс өөр хүсэх юм танд алга уу “ гэж асуусан. Ивээн тэтгэгч тэр дороо л түүнд туслахаас татгалзснаар танилын маань хүсэл савангын хөөс шиг замхарч, мөн санхүүжүүлэгчтэй хамт төслийн бусад оролцогчид ч оньсого мэт алга болцгоосон. Ингэж л миний танил хонь өөрийн гараар өөрийнхөө ирээдүйг алга хийсэн юм. Хэрэв тэр жаахан заль мэхтэй байсансан бол энэ ажил гялалзсан амжилтаар дуусаж болох байсан. Ер нь хониныхон наад захын дипломат зантай болоход амьдралынх нь хагас ч хүрнэ гэжүү. Хэрэв тэд энэ чанарыг эзэмшчих юм бол гайхалтай хүч чадал, байгалаас заяасан зөн билгийнхээ хүчээр асар ихийг бүтээх боломжтой.
    Хониныхны өөр нэг гайхамшиг нь тэд өөртөө бус, бусдад баялагаа хувааж өгдөг нь сонин. Ихэнх хониныхон насан туршдаа орох оронгүй,хүний байр ,байшин хөлсөлж явах нь бий. Энэ бүхнээс харахад мөнгөний хойноос гүйх нь хониныхны амьдралын үндсэн зорилго биш бололтой. Хониныхон бусдын төлөө санаа тавилгүйгээр амьдралаа итгэлтэйгээр урагш авч явдаг ч түүний бүх үйлдэл товчхон томьёолбол “ би эхлээд хийчихье” гэдэгтэй дүйж байдаг. Иймээс хониныхон өгөөмөр сайхан сэтгэлтэй ордуудын нэг юм байна.
    Тэд ердөө харгис хүмүүс биш. Тэр ямар ч юмыг хэнээс ч илүү хийж чадна гэдэгтээ дэндүү итгэдэг. Хэрэв хониныхноос алдар нэр , эд баялаг хоёрын алийг нь сонгох талаар асуувал тэд ямар ч эргэлзээгүй нэгдэхийг нь сонгоно. Энэ нь мөнгөнд дургүйдээ бус харин нэр алдар түүнээс илүү гэж үздэгээс тэр юм. Хониныхон догшин түргэн зан гарган, аянга цахилгаан шиг бууж байснаа минутын дараа мартчихсан танруу хараад инээж суудаг. Үүнийг дурдахдаа нэгэн алдартай хонины ордын хүн Н.С. Хрушевийн тухай ярихгүй өнгөрч чадсангүй. Тэрбээр Нью Йоркод НҮБ-ийн ерөнхий ассамблейн хуралдааны танхимийн индэрийг өөрийгөө сонссонгүй гэж нударгаараа балбаж байсан гэдэг юм.
    Марс гарагт ивээгдэгчид зэмлэл тэсвэрлэхдээ муу байдаг. Энэ бол ганц үнэн.Тэд хар хор санадаггүй, удаан гунигладаггүй болохоороо гомдлоо удаан хадгалдаг хүмүүсийг хараад гайхдаг. Түүний дэмий чалчаа үгийг одоо болтол бодсоор л яваа юмуу ? Үнэндээ тэр юу гэж тэгж бодох вэ? санаандгүй хэлсэн үг шүү дээ гэнэ. Хониныхон өөрийнхөө жинхэнэ дайснаас ч уучлал гуйх чадвартай. Заримдаа өөрийн чин хүслийг гүйцэлдүүлэх үедээ жаахан цалгарддаг байж магадгүй. Хониныхны гэм хоргүй хууралт хэдий ховорхон тохиолддог ч , тэр бүр нь нүдэнд илэрхий харагддаг. Хониныхон хов жив хөөцөлдөх дургүй. Бусдын үйл хөдлөлийн нөлөөнд автахгүйн тулд хониныхон өөрийгөө хянахад их цаг зардаг.
    Хониныхон хүмүүсийг сайн муу гэж хоёрхон хуваадаг шигээ өнгийг ч хар, цагаан гэж үзээд дундаж өнгийг хүлээн зөвшөөрдөггүй. Манай гараг эрхэсийн онцгой муу тохиолдолд байхад л хонины ордын хүн төрөөгүй бол тэд харгис хэрцгий, хуурамч ч байх нь ховор юм. Жинхэнэ хонины ордынхон ноён ч бай , гуйлгачин ч бай яг л ижилхэн эгэл жирийн хооллож харагдана. Хүмүүсийг мөн нөхөр дайсан гэж хоёрхон хуваана. Хэрэв та нэгдүгээр бүлэгт багтаж байгаа бол хоёрдахь хэсэг хүмүүсийг түүнтэй адил үзэхгүй бол болохгүй. Хэрэв түүний илүү зан ,дэндүү шулуун шударга занг аваад хаячих юм бол тэд үнэндээ гэгээн байхсан.
    Тэд нар өөрийнхөө өчүүхэн ч мэдэхгүй юмны тухай ч дуртай нь аргагүй удаан ярих чадвартай. Энэ үедээ жижиг сажиг зүйлийн тухай ярилгүй орхидог нь хэн нэг нь гүйцээж ярих биз энэ миний хэрэг биш гэж үзсэнийх юм. Хониныхон реалист, идеалист хоёр үзлийг гайхалтай хослуулдаг. Тэд шургуу зан , хүчтэй сэтгэлтэй байхын зэрэгцээ яруулаг, уянгалаг, зөөлөн, ид шидэнд гэгээхэн итгэж байдаг.
    Марс гаргийн ивээлийнхэн ялагдал илэрхий байхад ч түүнтэй эвлэрч чаддаггүй. Бейсболын тоглолт , хайр дурлал хоёрын аль альнийх нь аз жаргалтай төгсгөлд тэд итгэдэг. Сайн тоглогч өөрийнхөө ялалтанд эргэлздэггүй. Тэгэхдээ тэд тэнгэрээс аз өөрөө унаад ирэх юм шиг бодогчдын нэг бишээ. Тэр ялалтыг өөрөө авчирдаг. Ийм болохоор та ажилгүйчүүдийн тэтгэмж авагчдын жагсаалтанд хониныхныг харахгүйгээс гадна ямар нэг гуйж гувшигчдийн эгнээнээс ч олохгүй юм байна. Олон хүнд хониныхны энэ чанар таалагддаггүй. Хониныхон хэрэв өөрөө хүсвэл тайван амгалан, цэцэн мэргэн, ухаалаг байж чадна. Харамсалтай нь нилээд хожуу насандаа эдгээр чанарыг эзэмшдэг.
    Хониныхон хүний сэтгэлийг татах чадвартай ч гэсэн тэднээс сайн улс төрч төрөх нь ховор. Болгоомжтой улс төрч бол эхлээд хүмүүсийн бодлыг сонсон бүх нөхцөл байдлыг бодож үзсэнийхээ дараа өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг. Дундач хэмжээний хониныхонд ч улс төр ч байх ёстой байр нь биш. Яагаад?
    Нэгдүгээрт: Хониныхон эдийн засгийн талаар сулавтар Хоёрдугаарт: тэд хүлээцгүй ямар ч нөхцөлд цагдуулах дургүй. Харин хониныхон бүтээн байгуулах салбарт зориулагдсан хүмүүс юм. Тэдний унаган чанар, эрч хүч сэтгэлийн тэнхээгүйгээр олон олон төслүүд бүрэн хэрэгжихгүй эсвэл бүр огт сонирхолгүй байх болно.
    Хониныхонтой хувь хүний хувьд өрсөлдөхөд хэцүү. Хониныхон бусдын тухай ярихаасаа илүү өөрийнхөө болон өөрийн ажлын тухай ярихыг чухалчилна. Харин өөрийгөө жинхэнэ ёсоор хүндэтгэсэн хүмүүсдээ огт өөрөөр хандана. Хэрэв та түүнд таалагдваас тэр таныг дуртайяа сонсох болно. Үзэл бодлыг тань дэмжиж цаг заваа танд харамгүй зориулан тусалж юугаа ч танд харамгүй өгнө. Таныг өвдөж эмнэлэгт хэвтвэл хэзээ ч хамаагүй эргэхээс гадна өөр сайн эмнэлэгт хэвтэхийг зөвлөж өөрөө тэр эмнэлэгтээ аваачиж хувийн эмчтэйгээ танилцуулана. Хүнд нөхцөлд танд нэг удаа туслаад зогсохгүй дахин дахин тусалсаар байх болно. Харин та түүнд халуун талархал илэрхийлэхээ мартваа. Түүний тус дэмийг үнэлэхгүй бол тэд гомдоно. Тэд хариу талархалыг үнэлдэг бөгөөд тэр нь хэдий зэрэг өндөр байна тэр л хэмжээнд өөрийгөө мэдэрдэг хүмүүс юм. Таны талархалын хэмжээ, түүний зүгээс танд туслахдаа гаргасан чармайлттай яв цав тохирч байвал тэр цаашид дахин туслахдаа баяртай байх нь зүй.
    Хониныхны өөртөө болон бусдад итгэх итгэл хослохоороо гайхалтай. Өөрийнх нь бодсоноор асуудал шийдэгдээгүй байлаа ч хониныхон удаан гуниглахгүй дахин хүч зориг нь цогцолж шинэ шалгуур, адал явдалтай учирахад бэлэн болдог. Хониныхон нэг юманд итгэсэн л бол та түүнийг ямар баримтаар буруутгаад ч хүссэндээ хэзээ ч хүрэхгүй. Нүдийг нь боож чихийг нь хөвөнгөөр бөглөсөн ч тэр өөрийн товлосон хугацаандаа санасандаа хүрэх, эсвэл шийдвэр гаргах чадвараа хадгалсаар байдаг. Түүний бодол буруу байсан ч түүнд итгүүлэх гэж оролдоод нэмэргүй , тэр түүнийгээ эргээд санахгүй.
    Хониныхон хуучин зүйлээ дор нь орхин шинийг сонгодог хийсвэр хүмүүс байдаг./ Энэ нь түүний шинэ хүмүүс шинэ орчинд дэндүү амархан дасч зохицдогоос болдог боловуу/ Хонины ордынхныг дэндүү хурдан гаргасан шийдвэрээс нь няцаахыг оролдсон хэнийг ч тэд замд тааралдсан хог мэт үзэж санаа зоволгүйгээр өөрөөсөө холдуулж хаядаг. Тэд хуучинсаг үзэлтнүүд, үг, үйлдэлээ зөөж ядсан хүмүүстэй таардаггүй болохоор ихэвчлэн тийм хүмүүс л тэдний дайсан байдаг. Хонины ордынхон Дон Кихот шиг л үнэний төлөө дайнд баатарлагаар орж явчихна. Тэгснээ тэмцлийх нь нурам унтарч амжаагүй байхад энхрий зөөлөн инээд алдсан амьтан болчихно.
    Төмөр хонь хугарашгүй, няцрашгүйн шинж тэмдэг бөгөөд бусадтай харьцуулахад 10 дахин илүү амьдрах чадвартай байдаг. Гал хониныхны халуун сэтгэл харанхуй замыг гийгүүлэгч гэрэлт цамхаг мэт итгэл найдвараар бусдыг гийгүүлдэг юм.
    Хонины ордынхон – их зорилгод хүрэх манлайлагчид юм. Тэдний итгэл ямагт цэвэр байдаг болохоор бие тоосон, тэр бүү хэл баян чинээлэг байх нь ховор, тийм байлаа ч түүндээ бардаж баригдахгүй. Тэд өөрийн бүх үнэт зүйлсийг бусадтай дуртайяа хуваалцдаг болохоор энэ бүхнийхээ хариуд хүмүүсийн тусыг авна гэж боддог. Хүмүүст баяр баясгалан бэлэглэх нь түүний гол зорилтуудын нэг юм. Тэд амьдрал гайхамшигаар дүүрэн гэдэгт жинхэнээс итгэдэг бөгөөд түүний хүслээр бол энэ гайхамшигийг бусад хүмүүстэй хуваалцах ёстой гэж боддог.

  • Ш. Болор 2009-05-05 17:16

    Үхрийн ордынхныг яаж таних вэ?
    Түүнийг голдуу тайван тогтуун, чимээгүй, үг цөөтэй байдаг төрхөөр нь таньж болно. Хэрэв та түүний ойр дотны найз нөхрийн хүрээнд багтдаг бол та нарын хоорондын яриа чинь “ за” “тийм” үгүй” “баярлалаа” зэрэг үгсээр хязгаарлагдахаас гадна сул үг “ аа хаа” гэх мэт байх жишээтэй. Жинхэнэ үхрийн ордынхны яриа, хөдөлгөөн тайван, удаан байдаг. Тэд сайн фермер, банкны эзэн, үл хөдлөх хөрөнгийн наймаачид байдаг. Инженер , кино од, бохир усны хоолойн цэвэрлэгч, талхчин,махны худалдагч нар байдаг бөгөөд харин онцгой мэргэжлийн ажилтнуудын дунд үхрийн ордынхон ховор тааралддаг.
    Үхрийнхэн нүдэнд дулаахан, тайван дөлгөөн хүмүүс юм. Тэднийг нэг хэвийн тогтуун байдлаас нь хэн ч гаргаж чадахгүй. Түүний толгой руу ус цацаж , зангидсан гараараа цохиж, өөрийгөө зөв гэж хичнээн хашгираад ч, үүлгэртүүлэх гэж хичнээн оролдоод ч нэмэргүй. Хэрэв үхрийнхэн буруу гэж байгаа бол та зөв гээд ямар ч нэмэргүй. Үхрийнхэн үнэнхүү энх тайван ч хүмүүс. Тэд хэзээ ч буруу замаар будаа тээхгүй, харин өөртөө саад болохыг зөвшөөрөхгүй. Зөнгөөр нь л байлгавал тэд жаргалтай байдаг. Хор шарыг хэтэрхий хусвал танд дургүйцэнэ.
    Тэд орчин тойрныхоо муу муухай явдлыг анзаарахгүйгээр хэдэн сар, тэр ч байтугай бүтэн жилээр амгалан тайван өөрийнхөө ажил төрлийг гүйцэтгэх чадвартай.Харин тэд зөрүүд болохоор шахаж шаардахад дургүй байдаг. Тэсэж тэсэж нэг уурлавал аюултай учир болгоомжлоорой. Үхрийнхэн төрөлхийн дав дув хийсэн зантай. Хэрэв түүнийг өөрийгөө хянах чадваргүй болтол нь уурлуулбал та сайнаа үзэхгүй. Тэдний уур хилэн маш их аймшигтай бөгөөд ийм үедээ замдаа тааралдасан бүхнийг авч шиднэ. Азаар ийм зан бүх амьдралдаа ганц,хоёрхон удаа л гаргана. Сэтгэлийн хөөрөлтэй бухнууд ч жилдээ хоёроос илүү ийм байдал гаргахгүй.Тэдний уурлахыг харах аймаар бөгөөд уур хилэн нь хязгааргүй.
    Танд би нэг явдлыг ярья л даа. Нэг удаа үхрийн ордын хүний эхнэр нөхөртэйгээ орой клубт очиж гэнэ л дээ. Согтуу залуу авгайг нь налж зүрхэлсний төлөө нөхөр нь нөгөө хүний ар шилнээс нь шүүрэн авч хөгжимчдийн хөл дор шидчихжээ. Харин эхнэр нь нөхрийгөө хамтын амьдралын бүх л хугацаандаа ийм ааш гаргаж байсныг хараагүй болохоор маш их айж мэгдэн сандарчээ. Иймэрхүү араншин бол үхрийн ордынхонд л байдаг. Иймээс та танихгүй эмэгтэйд сээтэгнэхээр болвол юуны өмнө түүний хамт яваа хүн нь үхрийн ордынх биш биз гэдгийг лавлаарай. Хэрэв тийм бол гараа татаарай.
    Тавдугаар сарын эхний хагаст төрсөн хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд гадаад төрхөөрөө бухныхтай төстэй байдаг. Харц нь тунгалаг, тайван тогтуун бас ширүүн.Хөдөлгөөн нь удаан / эмэгтэйчүүд нь-ихэмсэг залхуувтар/ боловч нуугдмал хүч чадал харагдана. Үхрийн ордынхон /тэдний дунд өндөр нарийхан хүмүүс их/ өндөр нам нуруутайгаасаа үл шалтгаалан биеийн хөгжил сайтай хүмүүс байдаг. Эрчүүд нь өргөн мөртэй, хүдэр булчинлаг байдаг. Энэ ордынхон хоолыг удаан зажилж амтархан иддэг болохоор хоол боловсруулах эрхтэн нь сайн байдаг.
    Үхрийн ордынхон толгойдоо яльгүй шигдсэн жижигхэн чихтэй, духруугаа унасан туг үстэй байдаг/бухных шиг/. Ихэнхи үхрийн ордынхон харавтар нүдтэйгээ ижил өнгөтэй буржгар үстэй, ихэнхи нь боровтор царайтай байх нь бий. Та бүхэн цайвар царайтай мөн тийм өнгийн үстэй, цэнхэр нүдтэй үхрийн ордынхонтой тааралдвал гайхах хэрэггүй. Зүс царай нь ямар өнгөтэй байлаа ч тэдний ааш араншин, ухаан санаа нь өөрийнхөө ордтойгоо таарсан хатуу чанга байдаг.
    Үхрийн ордынхон эсрэг хүйсийнхэндээ хайнга ханддаггүй ч хүүхнүүдийг шаргуу эргүүлж дагадагггүй. Тэд хайрласан хүнээ өөрөө хүрч ирэхийг нь хүлээж, түүнийхээ гайхал бишрэлийг төрүүлэхийг чармайдаг юм. Хэрэв тантай үхрийн ордын эр тааралдаж, таалагдвал та өөрөө эхэлж түүнд талтай байгаагаа мэдэгдэх нь зөв юм. Үүний дараа л тэд өөрсдөө зугуухан үйл явдалын санаачлагыг гартаа авах болно. Ямар нэгэн юм бүтэхгүй байлаа ч үхрийнхэн сэтгэлээр амархан унадаггүй.
    Үхрийн ордынхон төрөлхийн тэсвэр хатуужилтай хүмүүс байдаг болохоор таагүй зүйлтэй учрахдаа сэтгэлийн хямралд амархан ордоггүй бөгөөд харин ч зорилгодоо хүрэхийн тулд ихээхэн туйлбартай байж чадна. Үхрийн ордынхон хэн нэгнийд айлчилж очих гэхээсээ гэртээ зочин урих дуртай. Энэ ордын хүмүүс гэр орондоо тав тухтай байх дуртай. Үхрийн ордын хүмүүс газрын бэлгэ тэмдэг болохоороо эрт орой хэзээ нэгэн цагт тэдний газар дэлхийгээ хайрладаг хайр нь илэрдэг. Хэрэв нөхцөл байдал түүнийг олон айл амьдардаг нийтийн байшинд суухаар тохиовол тагт нь дүүрэн цэцэгстэй байхгүй бол тэсэж сууж чадахгүй бөгөөд дор хаяж цонхныхоо тавцангууд дээрээ цэцэггүй байж чаддаггүй. Хэрэв хотын чимээ шуугиан дэндүү нөлөөлөөд байх шиг санагдвал үхрийн ордынхон үүргэвч, майхан, уургаа үүрэн эрүүл агаарт гарахаар яарна. Хэрэв түүний байшин тагт ч үгүй байшин байвал тэрбээр хотын гадна газартай харьцдаг ажил олж хийхийг эрмэлзэнэ. Газар дэлхийг хүсэх хүсэл нь ийм их аугаа ажгуу. Байгаль руу тэмүүлсэн хүсэл нь биелэхгүй бол морин тойруулага юмуу, цэцэрлэгт хүрээлэн явж санаагаа амраана.
    Үхрийнхэн эрүүл чийрэг хүмүүсбайдаг бөгөөд ховорхон өвддөг,харин нэг өвдвөл эдгэрэх нь удаан байдаг. Энэ нь тэдний эмч нарын зөвлөгөөг муу сонсдог, зөрүүд зантай, гутранги үзэлтэй зэргээс болдог юм байнаЭнэ ордынхны хоолой, хүзүү, хөл,бэлэг эрхтэн, нуруу нугас, шагай нь их өвчлөмтгий байдаг. Салхинд цохиулснаас хоолой нь өвдөх, хэтэрхий их иддэгээсээ болоод таргалах хандлагатай бөгөөд энэ бүхнээсээ болоод зүрх судасны өвчин болон судас өргөсөх өвчнөөр өвдөх тохиолдол элбэг байдаг. Тулуй өвчин ч тэднээс тойрдоггүй. Хэрэв хөдөлгөөнтэй байж, өөрийгөө сайн тордвол дээрхи өвчнүүдээр өвдөхгүй байж чадна.
    Төрөлхийн эрүүл чийрэг үхрийн ордынхонд цэвэр агаар, биеийн хүчний ачаалал чухал хэрэгтэй байдаг. Үхрийн ордынхон төрөлхийн зөрүүд зантай боловч харин өөрсдөө энэ дутагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Тэд энэ зангаа ухаантай, хатуу чанга зан гэж үздэг юм. Энэ ордынхныг нэг суусан / эрэгтэй, эмэгтэй ялгаагүй/ суурьнаас нь хөдөлгөнө гэдэг их хэцүү юм. Үхрийн ордын эрчүүд авгай нь яаж ч гуйгаад эхнэртэйгээ хамт айлд зочлох дургүй. Үхрийн ордын эмэгтэйчүүд нөхрийнх нь найз өөрт нь таалагдахгүй бол тэдэнтэй ер харьцдаггүй юм байна.
    Үхрийн ордынхны нэг гайхамшигт чанар бол тэд маш их тэвчээртэй байдаг явдал юм. Үхрийн ордынхон хүйс харгалзахгүйгээр биеийн болон оюуны дарамтыг гаслаж гангинахгүй удаан хугацаанд тэвчиж өнгөрүүлж чаддаг юм. Зовлон хичнээн хүнд байх тусам тэдний хичээл чармайлт төдий чинээ их байдаг. Үхрийн ордынхон хүнд хязгааргүй итгэдэг. Үхрийн ордын хүмүүсийн бас нэг ховорхон шинж чанар болох хувь заяаны цохилтыг мятаршгүй зориг гарган даван туулж бүр одон медаль хүртсэн түүх олон байдаг.
    Зан араншингийн гайхамшигтай сайхан шинж чанарынхаа хажуугаар хэцүү зөрүүд ааштай нь үнэн биз дээ? Үхрийн ордынхон ямар ч хоолыг ижил дуршилтайгаар иддэг. Шарсан төмснөөс өгсүүлээд школадтай торт, амталсан ногоо гэх мэт юу л бол юу иднэ. Тэгээд ходоод нь шингээхгүй байх нь ч ховорхон. Үхрийн ордын хүмүүс бифештэйкст гэх мэт хоолонд дуртай. Мөн сайн дарс уудаг. Үхрийхэн тийм ч нарийн мэдрэмжтэй айдаггүй. Тэд хуучны хошин кинонуудыг шүтэн биширч, бананы хальсан дээр хальтарч унан мөлхөх, эсвэл нэг нэгнийхээ нүүрийг тортны кремэнд наах зэргээр жүжиглэдэг.Киног амтархан үздэг.Нарийн нууцлаг хошигнолтой үзвэрийг үхрийн ордынхон нэг их таалдаггүй. Тэд эртний ардын хошин шог урлагт дуртай.
    Үхрийн ордынхон өшөө авагч ч юмуу харгис хэрцгий байх нь ховор бөгөөд тэд голдуу мөнгө ихтэй хүмүүс байдаг боловч энэ нь цөм саятан байдаг гэсэн үг биш юм. Харин үнэгүй хоол иддэг хүмүүсийн жагсаалтанд энэ ордынхон ховор тааралддаг юм байна. Энэ ордынхон өөрийн баялгийг удаан хичээнгүй уйгагүй цуглуулдаг. Тэд өөрийн баялгыг өчүүхэн жаахан мөнгөнөөс эхлэн ширхэг ширхэгээр тоосго өрөн өндөрлөж бөх бат байшин барих адил хуримтлуулдаг.
    Үхрийнхэн мөнгөнөөс гадна албан тушаал их сонирхдог. Гэхдээ өөрөө өөртөө эзэн байдаг ажил эрхлэх нь элбэг. Үхрийнхэн өөрийн эд баялаг, мөнгө төгрөгөө гэр бүлийнхээ хүмүүсээс дутуугүй хайрладаг ч ерөнхийдөө харамч хүмүүс биш. Тэд нар зовлон тохиолдсон найз нөхөд , ойр дотны хүмүүстээ юугаа ч хайрлалгүй тусалдаг юм.
    Үхрийнхэний сэтгэлийг өргөн цараатай үйл явдал ихээхэн хөдөлгөнө. Тэрээр тортой сармагчингийн хажуугаар анзааралгүй өнгөрч чадах боловч түүний оронд заан байхыг харвал нилээд удаан харж гайхаж баясах болно. Энэ бүхэн тийм ч гайхмаар зүйл биш юм. Тэд оготоноос их айдаг бөгөөд түүнтэй тааралдвал гүйж зугатаж магадгүй. Урлагийг ивээгч Венера гарагт ивээгддэг болохоороо үхрийн ордынхон сайхан уран зураг, сонгодог хөгжимд татагдахгүй байж чаддаггүй.
    Олонхи үхрийн ордынхон сайхан дуулдаг, тэдний дунд мэргэжлийн дуучид байх нь элбэг байдаг. Хөгжим тэдний амьдралын мөнхийн дагуул нь байж харин уран зураг мэргэжил нь юмуу хобби нь байдаг. Мэдрэмж ихтэй үхрийн ордынхон цэлмэг тэнгэрийг биширдэг. Тэд нар ерөнхийдөө цэнхэр хөх өнгөнд дуртай мөн сарнайн өнгө тэдний бүтээлч хүслийг оргилуулдаг бөгөөд улаан өнгөнд дуртайг нь үгүйсгэж болохгүй билээ. Бухнууд байгаль дэлхийгээ бэлгэдэн ногоовтор хүрэн өнгийг шүтдэг.
    Үхрийн ордынхны өргөн цараатай сонирхол гэдэг нь хайр дурлал мөн эрдэнэс баялаг хуримтлуулах гэсэн хүсэл нь их харагдана. Төмөр үхрийн металл нь дулаан илч, цахилгаан, энерги дамжуулагч гялалзсан өнгөтэй зэс билээ. Бусад хүмүүс илүү дээгүүр байр суурь эзлэх гэж яарч адган гүйж явахад харин үхрийнхэн гуйвж дайвахгүй удаан явж зорилгодоо хүрдэг.
    Үхрийн ордынхон өөрийн эд баялаг, хөрөнгө зоорио бүхий л амьдралаа зориулан байж цуглуулдаг. Үхрийн ордынхон хэрэггүй дэмий илүүдэл хуримтлалыг эсэргүүцэгчид байдаг. Тэдний гэр орон бол түүний цайз гэсэн үг бөгөөд энэ цайз руу нь зөвшөөрөлгүй бүү нэвтрээрэй. Үхрийнхэн биеэ барьж чаддаг найдвартай бас хүчтэй хүмүүс юм.Тэдний хүчийг зөвхөн уул хад л тогтоож дийлэх байх.

  • P. Цоогий 2009-05-05 17:16

    Болороо найзаа бүх ордныхыг оруулна биз дээ :-)

  • Ш. Болор 2009-05-05 17:18

    Ихрийн ордынхоныг хэрхэн таних вэ?

    Таны нүдэнд хоёрдмол дүртэй хүн тааралдаж байв уу? Ийм үед та нүдний шилээ зүүх гэж яарах хэрэггүй.Энэ нь таны өмнө хамгийн ойлгомжгүй, хувирамтгай ордын нэг ихрийн ордынхон байна гэсэн үг.Тэдний царайнаас нэгэн зэрэг гайхал бишрэл, гутрал, хайр үзэн ядалт, баяр баясгалан, уйтгар гунигийг уншиж болно.Сэтгэл нь диско барны гэрэл шиг хурдан хурдан өнгө өнгөөр солигдоно.
    Ихрийн ордын хүнийг нэг газраас олно гэдэг их хэцүү.Тэд хувцас, ажил, найз нөхөд, оршин суугаа газраа байнга сольдог. Үргэлжийн хөдөлгөөнд амьдардаг Меркурий гаргийн нөлөөн дор амьдардаг хүмүүст нэг хачин зуршил бий. Үүнд: ном гартаа авангуут сүүлчийнх нь хуудасыг уншдаг. Тэд номыг эхнээс нь төгөсгөл хүртэл нь уншина гэж бараг үгүй. Тантай тийм хүн тааралдвал бүү эргэлзээрэй. Энэ бол ихрийн ордын юмуу эсвэл матрын ордын хүнгэсэн үг. Ихрийн ордынхны тэсвэр тэвчээргүй энэ чанар ганцхан ном уншихад ч бус бусад ажил амьдралд ч харагдана. Ихрийн ордынхонд үйл ажиллагаа , оюун, бодол санаа дахин дахин өөрчлөгдөх боломжтой ажил тухайлбал: зар сурталчилгааны албаны ажилтан, менежер, радио телевизийн мэдээний сурвалжлагч зэрэг ажил тохирно.Ийм хүмүүсийн эргэн тойронд шуугиантай хөл хөдөлгөөнтэй ажил хэрэгч хүмүүс байх шаардлагатай.
    Ихрийн ордынхноос тал тал тийш оч үсрэх шиг сэтгэлийн илч цацарч байдаг. Та ихрийн ордынхноос хүмүүсийн дунд байж байхдаа айван тайван ярьдаг хүн бараг олохгүй.Ихэвчлэн үг санаа нь ойлгоход бэрх дуржигнасан хүмүүс байдаг. Энэ ордынхон дундаас дээш нуруутай, гоолиг бие бялдартай, жигтэйхэн их хөдөлгөөнтэй хүмүүс байдаг байна. Царайны хэлбэр нь өргөн палигар биш чулуун дээр хийсэн сийлбэр шиг нарийхан нандин хэлбэртэй байдаг . Заримдаа ихрийн ордынхны дунд хар хүрэн нүдтэй хүмүүс тааралдана.Ер нь бол Меркури гарагт ивээгдэгсэд маш тунгалаг цэнхэр юмуу ногоон, сааралдуу гоё нүдтэй байдаг юм байна. Ихрийнхэний харц нэг газар тогтохгүй гүйлгэнэн гялтаганаж байдаг.Энэ байдлаар нь тэднийг олны дундаас таньж болно. Арьсны өнгө нь цайвар боловч зуны цагт амархан гандаж борлодог. Энэ нь бас тэднийг таних нэг онцлог юм. Уулын цанын спорт сонирхдогоосоо болоод өвөл салхинд осгоруутсан байх нь элбэг. Үсний өнгө нь ямар ч байж магадгүй. Цайвраас авхуулаад хар, бор гэх мэт. Хамар нь өндөр шулуухан заримдаа монхор байх боловч хэлбэр нь сайхан байна. Ихрийн ордынхны дух ямар хүйстэйгээсээ үл хамаараад их өргөн байдаг. Эрчүүд нь бүр халзан байх нь элбэг.
    Ихрийн ордынхны хөдөлгөөн хурдан мөртөө сайхан харагддаг. Энэ ордынхон хурц ухаантай ихэвчлэн үг хэллэгийн өрсөлдөөнд ялагч байдаг ч төрөлхийн найзархаг зантай болохоороо энэ бүхнээ бусдын эсрэг хортойгоор ашигладдаггүй. Ихрийнхэн хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийх чадвартай. Тухайлбал эмэгтэй ихрийн ордынхон нөхрийнхөө цамцыг индүүдэх явцдаа хүүхдээ хооллож, утсаар ярьж чаддаг. Ихэнх хүмүүс ихрийхэнийг нэг гартаа утасны гар барьж төрснөөр төсөөлөх нь ч бий. Өдөр тутмын байнга давтагддаг ажил ихрийхэнийг жинхэнээсээ дарж торонд орсон мэт болгодог.
    Ихрийн ордынхон хэзээ ч нямбай байж чадахгүй. / Хэрэв тэр охины ордынхноос л төрөөгүй бол/ . Ихрийн ордынхон ажил хэргийн болон хайрын болзоонд заавал хоцорч очно. Энэ нь гэрээсээ оройтож гарснаас бус харин зам зуур ямар нэгэн юманд сатаарч хаашаа юунд яваагаа мартсанаас болдог юм байна.Таны найз нарын дунд ихрийн ордынхон байдаг бол танд нэг бус удаа ийм явдал тохиолдоо биз дээ. Та ядраад гэртээ харих гээд явж байлаа гэж бодьё. Гэтэл ихрийн ордын найз чинь тан дээр нисэн ирж гэрээрээ орж хундага виски ууж, сайхан зодоонтой кино үзье гэж урина. Та татгалзахыг оролдоно. Гэтэл тэр байдгаараа сайхан аашлан таныг ятгаж дөнгөнө. Ингээд зөвшөөрөн тэдний гэрийн гадаа иртэл тэр гэнэт тав аравхан мөчийн дотор хийчих хойшлуулашгүй ажил байснаа мартчихаж гэж хэлнэ. Тэгээд танаас байшингийн буланд зогсоод хүлээж байхыг хүснэ. Үнэндээ тэр тав,арав ,хорин минутын дараа ч ирэхгүй. Эцэст нь 30 минутын дараа таныг залхсан хойно гэмшингүй инээмсэглэсээр ирж юу ч бүтсэнгүй, кино үзэхээ бүр хойшлуулахаас болохгүй нь энд түүний буруу байхгүй иймэрхүү л юм болчихлоо гэж хэлнэ. Таны бодлоор ингээд л энэ түүх дуусна гэж бодож байна уу? Нэгэнт энэ хүн ихрийн ордынх болохоор өөр юу ч хэлэх билээ./ Хэрэв өөр ордынхон байсан бол шат руу нисгэчихмээр байгаа биз дээ/ Ихрийн ордынхон яг энэ мэт ярин таныг урина, таныг татгалзаж чадахгүй болтол чинь ятгана. Ихрийн ордынхон өөрийнхөө хүсэл зоригийн эсрэг явах дургүй ч өөрийн жинхэнэ нүүр царайг далдлахын тулд мэдэн будилдаг.
    Тэдний онцгой зан чанар нь илтгэх урлагийн авьяастайг харуулахын зэрэгцээ энэ чадвар нь хүмүүсийн хоорондох асуудлыг гайхалтай зохицуулагч, шилдэг улс төрч байхад хүргэдэг. Ихрийн ордынхон таныг буруугаа мэдэртэл ярихаар барахгүй та өөрийнхөө нүдийг нээж өглөө гэж түүнд талархтал ярьж чадна. Ихрийн ордынхон утга зохиолын авьяастай байдаг. Туршлагаас харахад тэд аливааг найруулан бичихдээ гарамгай. Ихрийн ордынхон илтгэл, тайлан,баримт бичиг, сурах бичиг чадмаг бичдэг. Мөн роман , хүмүүсийн түүх дурсамж, дуурь, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл бичих авьяастай байдаг. Ихрийнхэн өдрийн тэмдэглэл ховорхон бичдэг бас захиа бичих дургүй . Эхлээд бодоход энэ нь тэдний байдлыг гайхмаар ч энэ хачин зан нь ихрийн ордынхны юмыг яг таг батлах, үндэслэгээ өгөх, давтагддаг үйл явдалд дургүй байдагтай нь холбоотой юм байна.
    Ихрийн ордынхон хэл сурах их авьяастай болохоор тэдний дунд олон хэлэнд нэвтэрхий хүмүүс их тохиолддог . Дуртай хэл нь голдуу Франц хэл байдаг. Ихрийн ордынхоны хэл ярианы чадвар нь маш их болохоороо хэнийг ч юунд ч итгүүлж үнэмшүүлэх чадвартай. Тэдний ярианд хамгийн балмад санаа, ухаалаг хууран мэхлэлт ч чин үнэн мэт сонсогдоно. Энэ онцгой авьяас нь тэднийг золгүй явдалд хөтөлдөг ч өөрсдөө идиалистууд байдаг болохоор дандаа ч азгүйтээд байдаггүй юм. Дээр өгүүлсэн ур чадварын хажуугаар тэдний гар хурдан хөдөлгөөнтэй авхаалж самбаатай байдаг нь криманалистикийн /арга зүйн ухаан/ шинжлэх ухаанд амжилт олох боломжтойг мартаж боломгүй. Мөн ихрийнхэн заримдаа дэндүү гэмээр үнэнч байдаг ч юмыг дэндүү гоёж чимэх юмуу онгирч дэвэргэснээсээ болоод ухаангүй үйлдэл хийчихдэг. Үүнийг нь худал хуурмаг гэж битгий бодоорой. Энэ нь хэтэрхий хийсвэрлэх чадвараас нь болдог юм.
    Ихрийн ордынхны ажилладаг салбарт өрсөлдөхөд хэцүү ялангуяа энэ ордын толгойлогчтой нь бол бүр хүнд байх болно. Тэр ч байтугай хаа ч зохицож ажиллаж чаддаг хониныхон ч тэдэнд амархан ялагдана. Эдгээр хүмүүс гялалзсан гойд хурц ухаантай, гайхамшигтай эелдэг зантай байдаг болохоор тэдэнтэй хэн яаж өрсөлдөх юм бэ? Минийхээр бол тийм хүмүүс ерөөсөө ховорхон юм.
    Ихрийнхний оюун ухаан сорьсон их ажлынх нь дараа урт амралт хэрэгтэй. Харамсалтай нь энэ ордынхон нойр хөнгөнтэй байдаг болохоор тэд шөнө муу амардаг. Мөн их хямралтай, ачаалалтай ажилладаг болохоор сайн амарч сурах хэрэгтэй. Ингэхгүй бол мэдрэлийн ядаргаанд амархан ордог. Дээр дурьдсан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл агаарт сайн явж , нарны болон хүчилтөрөгчийн ваннанд сайн орох хэрэгтэй. Хэрэв дээрхи зөвлөгөөг чанд мөрдөж эрүүл мэндээ хамгаалж байхгүй бол тэдний хэврэгхэн эрүүл мэнд гэмтэж өвдөх нь хялбархан байдаг.
    Бусад ордынхонтой харьцуулахад тэдэнд азгүй золгүй явдал их тохиолддог. Тухайлбал: Уушиг , гэдэс, дотрын өвчин мөн үе мөчний хэрлэг өвчин болон толгойн өвчнүүдээр өвчлөмтгий байдаг. Ихрийн ордынхон ачаалал ядаргаанаасаа болж өвдөхөөсөө илүү ганцаардал уйтгар гунигаас болж өвддөг. Шантардаггүй үргэлжийн хөдөлгөөнтэй ихрийн ордынхон мөнхийн эрэл хайгуулд байдаг.
    Тэд мөнгө, хайр, эрх мэдэл, алдар нэр, амжилт бүтээлийн эрэлд яваад яваад олоод олоод зогсохгүй. Нэг зорилгодоо хүрмэгц өөр нэг юмны эрэлд яваад өгдөг. Меркурий ихрийнхнийг үргэлж урагш нь шавдуулж өмнө чинь өөр зүйл байна гэж хэлж байдаг юм. Ийм их, тухайлбал хурдан шаламгай хурц ухаан хошин шогийн гайхамшигтай мэдрэмж, тактиктай ховор чанартай атлаа тэдэнд нямбай нягт, тэвчээртэй зан үгүй. Тэд танигдаж мэдэгдэхгүй байгаа шинэ сонин зүйлийн төлөө өнгөрснөө тэр дор нь орхиж чадна. Харин дараа нь бодлогогүй юм хийсэндээ харамсах тохиолдол гардаг. Энэ ордынхон маш олон найз нөхөд, ойр дотны хүмүүстэй ч өөрийн жинхэнэ санаагаа хэнд ч хэлдэггүй.
    Ихрийн ордынхны шүтээн бол огторгуй. Газар түүнд ойрхон биш.Тэд газар дээр тайван амгалан байж чаддаггүй юм. Тэдний энхрийлэл элгэмсэл хязгааргүй. Түүнийг тэсэж тэвчиж өнгөрүүлэхэд хэцүү байдаг. Ихрийнхэн өөрсдөө болохоор төгс төгөлдрийн эрэл хайгуулд үүрд орчиж үе үе ойрхон байхад нь харахгүй, мэдэхгүй өнгөрдөг үүнээсээ болоод өөрийнхөө аз жаргалыг хажуугаараа өнгөрүүлчихдэг юм байна. Ихрийн ордын хүмүүст хурц шар, цэнхэр , ногоон, мөнгөлөг саарал өнгө зохидог.
    Ихрийн ордынхны хоёрдмол хүслийг шингэн металл мөнгөн ус сайн төлөөлдөг.Иймээс ихрийнхэнтэй хамт ямар нэгэн зүйл хийхдээ сайн бодож дотоод сэтгэл зүрхээ чагнаж байж шийдэхийг танд зөвлөе.

  • Ш. Болор 2009-05-05 17:23

    Мэлхийн ордынхныг яаж таних вэ?

    Мэлхийн ордынхны хамгийн дуртай цаг үе нь - сартай шөнө.Шөнө сарны мөнгөн туяанд л тэд өөрсдийн мөрөөдлийг мэдэрдэг. Сарны саруул туяа түүний хувирамтгай тогтворгүй ааштай зохицдог.Тув тунгалаг шөнөөр сэрүүхэн салхинд зогсоод та сарыг сайтар ажиглаарай. Та сарнаас мэлхийн ордынхны төрөлх чанар зан араншинтай адил олон зүйл олж харна. Сар заримдаа том тунгалаг дугуй тэгснээ тал, нарийхан бас хадуур шиг тэгснээ үүлний цаагуур орчихно. Мэлхийхний зан аашны хувирал нь сарны нөлөөгөөр татлага, түрлэгэнд автаж байдагтай холбоотой. Сар өөрөө хувирдаггүй ч хувирч байгаа юм шиг харагддаг юм. Мэлхийхний ааш яг л ийм байдаг.Хэдийгээр харьцуулашгүй эсрэг тэсрэг атлаа туяарч гийсэн зан ааш эцэст нь нэг л хүний ааль юм. Хэрэв та түүний хувирамтгай занг сайн мэдчих юм бол одоо ямар байдалтай байгааг нь мэдэхэд хүндрэл байхгүй ээ.
    Түүний нэг том онцлог нь тачигнасан инээд юм.Мэлхийн ордынхныг инээж байхад инээдээ барих нь хэцүү хэрэг.Тэдний инээд хоёр зуун тахиа зэрэг донгодож байгаа юм шиг бөгөөд халигаж цалгиж байдаг.Хэрэв зочид гийчдийн дунд хэн нэг нь бүхнийг уруу татмаар сайхан инээж, ямар нэгэн гайхалтай түүхийг урнаар ярьж байгаа харагдвал энэ лав мэлхийн ордын хүн байж таарна. Мэлхийн ордынхноос илүү хошигнол, шоочлолын мэдрэмжтэй хүн олох хэцүү л болов уу. Тэдний хошигнол хэзээ ч хуурамч, бүдүүлэг, тэнэглэл байдаггүй учир нь сэтгэлийн гүнээс гарсан байдаг юм.
    Мэлхийн ордынхон алдар хүндийн гэрэл гэгээнд ч өөрийгөө чөлөөтэй авч явдаг.Тэд арслангыхан шиг хоосон жүжиглэхгүй хүмүүсийн анхаарал халамжийг нэг их анзаарахгүй.Мэлхийнхэн хэзээ ч алдар нэр хөөцөлддөггүй /ер нь юу ч хөөцөлдөхгүй/ харин үр шимийг нь дуртайяа хүртдэг.Таныг мэлхийн ордынхны хачин аашны гэрч гэвэл магад атаархахгүй юм байна.Тэд зөвхөн өөрийгөө сэтгэлийн гүн дарамтанд оруулаад зогсохгүй эргэн тойрныхноо ч сэтгэлийн хямралд оруулдаг.Гутранги үзэл-мэлхийхний зан чанарын гол шинж бөгөөд тэд яаж ийгээд л ийм байдалд орчихдог.
    Мэлхийнхэн хэзээ ч матрын нулимас унагадаггүй хүмүүс юм.Тэдний нулимас жинхэнэ энхрийхэн сэтгэлийх нь гүнээс , зүрхнийх нь угаас урсдаг юм. Тэднийг болгоомжгүй үг болон харцаар гомдооно гэдэг амаргүй. Гомдчих юм бол дүнсийгээд дуугаа хураачихдаг бөгөөд энэ үед нь ямар ч аргаар гомдлыг нь мартуулахад хэцүү байдаг. Заримдаа хилэнцийхэн шиг өшөө авах бодлоо нууж явах магадлалтай. Хилэнцийхэн аюулыг үзэн ядаж байдаг бол Мэлхийнхэн өшөөгөө нууцаар авдаг.
    Мэлхийнхэн гомдохоороо өөрийгөө ч мэдэхгүй болж амьд амьтны шинжээ алдаж захиа болон утасны дуудлагад ч хариу өгөхгүй. Мэлхийн ордынхны өөр нэг хэцүү чанар нь ямар ч шалтгаангүй хурц зан бүр уур хилэн гаргах явдал юм. Хэнд нь мэдэгдэхгүй бараг л бүх дэлхийг үзэн ядаж байгаа юм шиг байдаг. Хажуугаар өнгөрөхдөө бүдүүлгээр асуултанд хариулж байгаа хүн , эсвэл нэг ширээний анд , таны гуйлтанд уриалгахан хандаагүй тэр хүн- бүгд мэлхийн ордынхон юм.Энэ мөчид тэр, бүх хүнийг, бүх дэлхийг үзэн ядаж байдаг. Азаар энэ бүхнээ удаан хадгалж чаддаггүй юм. Сарны ааш хувирхад Мэлхийнхэн дагаж муудна.
    Мэлхийн ордын хүмүүс хоёр янз байдаг юм. Нэг дэхь хэсэг нь гоёмсог дугуй нүүртэй булбарай арьстай инээд алдсан том амтай, хүүхэд шиг царайтай. Хоёр дахь хэсэг нь түгээмэл төрхтэй байдаг.Тэд бусадтай андуурмааргүй өвөрмөц хүмүүс юм.Том нүүртэй өргөн шанаатай, хөмсөгний дээд яс товгор дугуй, хөмсөг нь ойрхон байдаг ба духан дахь үрчлээ нь нэг тодорч нэг илэрч харагдах нь царайг нь бага зэрэг эвддэг ч ихээхэн өвөрмөц содон байдаг.Заримдаа хоёр төрхийг хоёуланг нь хадгалсан хүмүүс байдаг ч та ямар ч үед сарны ивээлд байдаг хүмүүсийг алдаагүй таньж болно.
    Мэлхийн ордынхон ихэвчлэн туранхай ясархаг байдаг боловч хаяахан тарган хүмүүс тааралдана. Гар хөл нь их биенээсээ урт, мөр өргөн, гарын хуруунууд нь эсвэл бүр богинохон эсвэл бүр урт байх тохиолдол бий. Цээжин бие нь доод биенээсээ өргөн байдаг. Мэлхийн ордын эмэгтэйчүүд бас хоёр янзын төрхтэй байдаг.Биеийн тарган туранхайгаасаа хамааралгүй эсвэл их том хөхтэй эсвэл жижигхэн хөхтэй байдаг./ дунд зэргийн байдаггүй/ Мэлхийн ордын эмэгтэйчүүдийг үүгээр нь алдахгүй таньж болдог. Мэлхийн ордынхны царай тод ялгарч байдаг.Тэдний нүүрэн дээр хэдэн арван сэтгэл хөдлөл илэрч байдаг.
    Мэлхийн ордынхон толь, камерт их сайхан харагддаг бөгөөд хүний сэтгэл санааг сайн илэрхийлж үүгээрээ санаа бодлоо эргэн тойрныхоо хүмүүст хүргэх чадвартай байдаг. Ийм ч болохоороо тэд өнгөрсөн түүх , хуучны зүйлстэй холбоотой байдаг. Тэд өөрийн өвөг дээдсийнхээ түүхийг сонирхохоосоо илүүтэй улсынхаа түүхийг сонирхдог . Мэлхийн ордынхон хуучны эртний зүйл цуглуулах дуртай. Мэлхийн ордынхон ямар ч нууцыг сайн хадгална. Тэд өөрийн дотоод сэтгэл, бусдын зовлонг мэдрэх чадвараараа олон хүний сэтгэлийн зовлонг хуваалцаж байдаг.
    Мэлхийнхэн зовлон жаргал, хүсэл мөрөөдөл, нандин бодлоо хуваалцах гэсэн хүмүүсийг анхааралтай сонсож чин сэтгэлээсээ хайрладаг. Жинхэнэ мэлхийн ордынхныг сайн танья гэвэл түүний үйл хөдлөлийг сайн ажиглаарай. Мэлхийнхэн ямар нэгэн юмны учиг сэжүүрийг олчихвол та түүнээс яагаад ч салгаж чадахгүй. Дор хаяж тэр зүйлээ золиосолж байж сална. Мэлхийнхэн гэдэг ийм л хүмүүс юм. Өөрт нь үнэ цэнэтэй найз нөхөд, эд юмс, ажил төрлөөс нь яагаад ч салгаж чадахгүй.
    Ямар нэгэн юм руу анхаарлаа хандуулсан Мэлхийхнийг харахад маш сонин байдаг. Энэ сонин бодгал өөрийн онилсон зүйлдээ хэзээ ч чигээрээ очдоггүй, нүдээ үл салган тойрч тойрч очдог. Хэрэв нөгөө “нүдээ унагасан” зүйлрүү нь өөр нэгэн чиглэх юмуу зодолдох гэвэл Мэлхийнхэн шууд давхиж хүрээд хамгаалдаг юм байна.Мэлхийн ордынхны биеэ авч яваа байдал өөрийнх нь амидайтай/ мэлхийтэй/ яг адилхан. Мэлхийн ордынхон өмнөө ямар нэгэн зорилго тавьсан ч гэсэн хэзээ ч түүндээ шууд очихгүй.Тэд тэндээ эргэлдээд огт өөр юм хийх гэж байгаа дүр үзүүлэнгээ байдлыг сайтар ажигладаг.Харин хэн нэгэн түүнд саад болж болзошгүйг мэдвэл дор нь хийж очоод өөрийнхөө хийх ёстой зүйлээ гүйцээж өрсөлдөгчийнхээ хамрыг тас цохиод өгнө.
    Өгөөмөр тусч зан энэ ордынхонд байхгүй гэж хэлж болохгүй. Харин ч тэд бусдад ямагт тусалж байдаг.Гэхдээ туслахын өмнө өөр хэн нэгэн туслалцаа хэрэгтэй байгаа хүнд туслах эсэхийг сайн ажиглан хүлээнэ. Эцэст нь хэн ч байхгүй тохиолдолд л тэр тусална.Тэд мөнгө цагаа дэмий юманд үрдэггүй хүмүүсийн нэг билээ.
    Тэд өгөөмөр сайхан сэтгэлтэй тусч хүмүүс юм. Ямар ч байсан тэр харсаар байж хэн нэгнийг живүүлчихгүй. Мэлхийн ордынхныг харангуут юу хийх гэж байгааг нь шууд мэдэх бэрх байдаг. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа тохиолдож болох нөхцөлийг урьдчилан тооцоолоод сайн муу аль алийг нь авч үздэг. Ийм болохоор тэдний ажил амжилтгүй болно гэж бараг л байхгүй, аж ахуйн салбарын ажлууд ч бүтэмж сайтай байдаг. Тоглоомонд дуртай биш ч алдах нь ховор, харин алдах юм бол сэтгэлээр унаж өөрийгөө азгүйд тооцдог. Мэлхийнхэн золгүй явдал тохиолдсон дор нь олс шүүрч авдаг хүмүүс биш.Тэд нар шалдаа буусан байдлаасаа гарч чадахгүй удах нь бий.
    Мэлхийн ордынхон эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй өөрийн гэр оронд их хайртай,түүнийгээ эртний тавилгынхаа өмнө онгод нь орж унадаг тийм ариун зүйлс шигээ л үздэг. Мэлхийнхэний хувьд гэр орон гэдэг тайвшрал, тав тухыг олгодог зүйл юм. Тэд дэлхийн талаар явж үзээд ч гэр орон шигээ тийм аз жаргалтай байх газар олохгүй. Завшаан тохиолдвол хол яваад ирсэн Мэлхийнхний царайг нэг хараарай. Түүний нүүрэн дээр бахархал ,шүтлэг хоёр л бичээстэй байх бий.
    Мэлхийн ордынхон хичнээн баян, дур булаам байвч энэ нь тэдэнд тав тухыг өгөхгүй. Болоогүй, ирээгүй байлаа ч тохиолдож болох зовлон зүдгүүр , сүйрэл түүнийг мөнхөд зовоон тарчлааж байдаг. Ихэнх мэлхийн ордын хүн орон дороо ч юмуу бараа хадгалдаг газраа асар их лаазалсан мах хадгалдаг. Итгэхгүй байна уу? Өөрсдөө хараад итгэхгүй юү дээ. Бас хэд хэдэн банканд 30 жилийн хугацаатай хадгаламжтай байдаг.Аль эртний тохиолдсон өлсгөлөн, /энэ тухай тэр зөвхөн сонссон/ тэр ямар нэгэн золгүй явдлаас зовлон багатай гарах арга бол түүнд эртнээс бэлтгэж бэлэн байх явдал гэж боддог. Мэлхийн ордын хүмүүс усанд их дуртай байдаг. Хэрэв сайн ажиглавал тэд усанд сэлдэггүй, усны цанаар ч явдаггүй байлаа гэхэд дор хаяж живдэггүй дугуйгаар усанд хөвж явах байх. Тэднийг завь, усан онгоц, гоё сайхан лимузенээс сонголт хий гэвэл гав ганцаар өөртэйгээ байж болохыг нь бодож жижигхэн ч хамаагүй усан онгоцыг л сонгоно. Мэлхийхнийг далай тэнгисийн мандал дахь саранд гялалзах усан зам тайвшруулна. Өөрийнхөө хувийн тэнгисийн зогсоол дээр ирж зогсож байгаа мэлхийхнийг ертөнцөд хамгийн азтай хүнд тооцож болно.
    Мэлхийнхэн гайхалтай мэдрэмжтэй хүмүүс юм. Хайхрамжгүй байдал, гутрал, зүдрэл тэднийг хэвтэрт оруулдаг бол хөгжөөн цэнгээн эмчилдэг. Тэдний аз жаргал, эрүүл мэнд , эд хөрөнгөнд ямар нэгэн аюул учирвал Мэлхийнхэн сэтгэлээр унаж бие нь муудах / заримдаа бүр хүнд өвчин тусдаг/ томоохон алдагдалд орохоор буруу тооцоо хийх зэргээр самгарддаг.Зарим азгүй явдлыг мэлхийн ордынхон өөрөө өөртөө авчирдаг гэж зоригтой хэлж болно.
    Мэлхийн ордынхоны цээж, хөх, бөөр ,давсаг гэх мэт эрхтэнүүд нь эмзэг, арьсны өвчнүүдээр ихэвчлэн өвчлөмтгий байдаг. Толгой нүүр, гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний өвчнөөр бага өвчилдөг. Мэлхийн ордынхон яр шархны өвчнөөр ердөө өвддөггүй юм байна.Тэд илүүтэй их хошин зантай, сэргэлэн цовоо байж урт насалдаг байна.
    Өөр ямар ч ордын хүмүүс Мэлхийнхэн шиг сэтгэл санааны хямралаас болж тэгж их өвддөггүй. Хар нулимс, бодол санаа хүнийг өвчлүүлж, өөдрөг бодол баяр баясгалан гайхалтай зорилгод хүргэдэг юм. Энэ ордын хүмүүс дээрхи сануулгыг үргэлж бодож явах хэрэгтэй. Ихэнх мэлхийнхэн аугаа цэцэрлэгчид байдаг.Үүнээсээ нэг их дутахааргүйгээр банкныхаа тооцоог аригладаг. Мэлхийн ордынхон мөнгөтэй хүмүүс байдаг.Хэрэгцээ тохиолдоход мөнгөгүй байна гэж үгүй. Өөрийгөө дампуурсан гэж бусдад итгүүлсэн байлаа ч шаардлагатай үед хэрэглэх хэдэн арван мянган төгрөг байж л байдаг. Жинхэнэ мэлхийн ордынхонд энэ нь хуурамч сүйрэл юм. Өөрийн хамгийн хайртай хүмүүстэйгээ хэзээ ч мөнгөө хуваалцахад бэлэн байдаг.
    Мэлхийн ордынхон ховдог хүмүүс байдаг. Тэдний хөргөгч юмуу хоол ундныхаа зүйлийг хадгалдаг сав нь хэтэрхий дүүрэн байснаас эвдэрхэд хүрдэг./ Энэ нь маргаашын хүнсний төлөө зоволтгүйн баталгаа болдог/ Хоол хүнсний тухай яриа тэдний сэтгэлийг баясгаж тэр ч байтугай царай нь гэрэлтэнэ. Өлсгөлөнгийн тухай юмуу өлссөн хүмүүс түүнд хандаж зовлонгоо тоочихыг Мэлхийнхэн сонсож чаддаггүй. Хоол хүнсний зүйлийг тэр хаяж тэвчдэггүй. Хэрэв та түүнийг гайхахад хүргэхийг хүсдэггүй л бол түүний дэргэд дээрх зүйлийг битгий хийгээрэй.
    Мэлхийн ордынхон эрэгтэй, эмэгтэй гэхээсээ үл хамааран эцэг эхийн элбэрэл сайтай хүмүүс юм.Тэд хүүхдээ дулаан хувцаслаж, сайн хооллож байхыг хичээн хамгийн сайн сайхнаар ханддаг.Тэдний амьдралын хамгийн сул тал нь хүүхэд, хоол, мөнгөний аль нь чухал болохыг хэлэхэд бэрх байдаг. Амьдралын элдэв таагүй явдлаас тэд ухамсартайгаар зугтаж эмзэг нарийн, амархан шархалдаг сэтгэлээ хатуу хуягладаг юм. Тэдний дуртай өнгө нь цагаан, алтлаг шар,мөнгөлөг өнгө / сарны туяа/, бас цайвар ногоон, хөх ягаан, голт борын өнгүүд байдаг.

  • Ш. Болор 2009-05-05 17:26

    Арслангийн ордынхныг хэрхэн таних вэ?
    Та өөртөө тал зассан хүмүүсийн хандлагыг байх ёстой зүйл мэт, бардам хаан мэт ихэмсэг хүлээн авдаг хүмүүстэй тааралдаж байв уу? Хэрэв тийм бол энэ хүн Арслангийн ордынхоноос өөр хэн ч биш. Арслан бол бидний мэдэхээр араатны хаан шүү дээ. Ийм болохоор Арслангийн ордынхон бусад орддоо мөн тийм байр суурьтай байдаг. Арслангийн ордынхны биеэ авч яваа байдалд гайхалтай хурдан хөдөлгөөн, хааны ихэмсэг залхуу шинж хосолж харагдана. Арслангийн ордынхны энэ эрхэмсэг ноён зан ихэвчлэн албан ёсны хүлээн авалт, дээдсийн үдэшлэг зэрэг олон хүнтэй газар их илэрдэг. Тэд харанхуй бүдэг орчин, ганцаардлыг үзэн яддаг ч харин зугаа цэнгэлийн урилгыг ихээхэн баяр хөөртэй авч дуртайяа морилон очдог. Арслангийн ордынхны дунд далд явуулга явуулдаг хүмүүс их ховорхон байдаг.Тэд бүгдээрээ ихээхэн түрэмгий, өөрийгөө дөвийлгөдөг , өндөр нэр төрөөрөө бахархдаг хүмүүс байдаг.Та Арслангийн ордынхонд зохих ёсны хүндлэл үзүүлэхгүй , жаахан ч гэсэн тэднийг доошлуулаад үзээрэй. Хэрэв ингэвэл нозоорсон залхуу, өхөөрдөм муурны оронд таны өмнө дэлээ босгож аянга шиг хүрхэрсэн аймшигтай бардам араатан босч ирэх вий.
    Арслангийн ордод төрсөн хүмүүс гадна талаасаа ч эрэгтэй эмэгтэйгээсээ ч үл хамааран захирангуй эзэрхэг хүмүүс байдаг.Тэд сэгсгэр үстэй, залирхаг залхуутай харцтай байдаг. Явдал нь шулуухан бардам, хөдөлгөөн нь муур шиг чимээгүй байдаг. Эмэгтэйчүүд нь дээдсийн амарлангуй төрх, илэрхий мэдрэмжтэй хосолж харагдана.Бүх арсланчуудад бүхнийг эрхэндээ байлгах хүсэл байдаг.Тэд бусдыг амьтан барьж идсэн арслан мэт дээрээс нь доош нь хардаг. Хэл яриа нь хөдөлгөөн шигээ алгуурхан удаан.
    Арслангийн ордынхон үргэлж анхаарлын төвд байхыгхүсдэг. Арслагийн ордынхон дотор хааяа нэг цэнхэр нүдтэй хүн тааралддаг ч энэ ордын хүмүүсийн онцгойрох зүйл нь ялангуяа хүрэн, хар саарлаас тас хар дугуй хэлбэртэй жаахан жартгай /муурных шиг/ нүдтэй байдаг.Үс нь ихэвчлэн хар, заримдаа тод шаргал, буржгар өтгөн хэвэндээ ордоггүй байдгаас сэгсгэр харагддаг. Арслангийн ордынхон / өөрийгөө хамгийн ухаантай гэж боддог/ бүхнийг сургаж зааж зааварлах дуртай.Үүнээсээ болоод багш, мэдрэлийн эмч, улс төрч мэргэжил сонгодог. Үнэндээ бол тэд бусдын амьдралын нарийн ширийнийг ойлгож зохицуулахдаа сайн ч өөрийнхийгөө чаддаггүй юм байна.Хэрэв та энэ тухай нь зориглон хэлвэл тэр танд зүйрлэшгүй их гомдоно. Та түүнд таалагдвал сайн нөхөр нь байж чадна.Бялдуучлал арлангааас өөр ямар ч ордынхонд тийм хүчтэй нөлөөлөхгүй. Ихэрхэг нэрэлхүү зан тэдний ашиггүй чанарын нэг юм.
    Арслангийн ордынхон, түүний тухай эргэн тойрныхон нь юу гэж боддог бол гэдэгт хэтэрхий анхаардаг. Тэдэнд таалагдая гэвэл түүнийг цэцэн цэлмэг, алсын хараатай гэх юмуу эсвэл их загвар сайтай хувцаслажээ гэж магтахаас өөр аргагүй. Иймэрхүү ч юмуу ер нь ямар ч тал засалтыг тэд дуртайяа хүлээн авна.
    Арслангийн ордынхон их ухаалаг цэцэн цэлмэг авхаалжтай болохоороо хэзээ ч үндэслэл муутай төсөл төлөвлөгөөнд дэмий цагаа үрдэггүй. Тэд нар маш сайн зохион байгуулагч, удирдагч байдаг. Дутагдал доголдол гаргасан ажилтнаа зэмлэх, амжилт олсноо магтах аль ч тохиолдлыг тэд орхигдуулахгүй. Үнэндээ бол энэ хоёр тохиолдолд яльгүй хэтрүүлэг ордог.
    Арслангийн ордынхны эрхэмсэг эзэнлэг, өгөөмөр зан гэртээ зочин хүлээн авахад илүүтэй харагддаг юм. Ховорхон сайхан үнэтэй зууш, дарс ундаа, тансаг зассан өрөө тасалгаа өндөр дээдэс эрчүүд, гоё сайхан хатагтай нар оролцсон тэдний хоол хааны ордын дайллагыг санагдуулна.Тэгж байтал бас болоогүй тасалгааны аль нэг хаалгаар эрхэмсэг Клеопатра биш гэхэд дор хаяж хатагтай Помпадор орж ирэх шиг болно. Эдгээр он цаг, ард түмний хайртай аугаа их эрхэм дээдсүүдийн нэрийг дурьдсан явдал бол арслангуудын амьдралын гол зүйл болох хайр дурлалын сэдвийг хөндөх гэснийх билээ.
    Арслангийн ордынхон хайр дурлалгүйгээр амьдралыг ерөөсөө төсөөлдөггүй. Тэдний бүх амьдрал зөвхөн хайрыг тойрон эргэлдэж байдаг. Тэд дөнгөж сая аз жаргалтайгаар гэрлэсэн эсвэл дараагийн долоо хоногт гэрлэх, эсвэл маш их галтай цогтойгоор дурласан эсвэл дөнгөж саяхан салсан гэх мэт үйл явдлуудаар дүүрэн байдаг. Арслангийн ордынхон хайр дурлалаас болоод нар шиг гийж явах ч юмуу маргааш үхэх гэж байгаа амьтан шиг гуниг гашуудалд автаж явдаг. Энэ бүхэн хэтрүүлэг биш шүү. Арслангийн ордынхон эхнэр юмуу хайртайсаа салчихвал бардам зан нь ул мөргүй арилж бүх юм дууссан юм шиг болдог. Гэлээ ч бусдын адил бүх л юманд төгсгөл байдаг хойно удалгүй хэвэндээ эргэж орно. Тэд салсан амраг юмуу эхнэртэйгээ эргэж нийлэх, эсвэл шинэ хүнтэй болсноор дахиад л аз жаргалтайгаа золгоно. Тиймэрхүү маргаан , эвлэрэл арслангийхны амьдралд мундахгүй олон байдаг. Яагаад Арслангийн ордынхон дотор ганц бие хүн юмуу настайчууд ч ховор байдгийн нууц нь энэ юм.
    Арслангийн ордынхон төрөлхийн хүчирхэг хүмүүс байдгийнхаа хувьд хэн нэгнээс хараат байх юмуу бусдад найдах дургүй. Харин эсрэгээр нь хүмүүс түүнээс хамааралтай байхад дуртай. Заримдаа тэд өөрсдийгөө хэтэрхий их ажиллаж бусад нь түүний амыг хараад сууж байна гэж уурсдаг. Тэглээ ч тухайн байдлаа өөрөө үгүйсгэдэг. Түүнд хэн нэг нь туслая гэхэд тэрбээр юу ч бодолгүй цааш нь түлхдэг атлаа өөрөөс нь туслалцаа хүсэхлээр юу хүссэн болгоныг чинь бүтээгээд өгнө. Буян үйлдэх нь түүний цусанд байдаг юм байна.
    Арслангийн ордынхон мөнгөндөө хямгагүй, заримдаа бүр дэндүү үрэлгэн. Үүнээсээ болоод нэг бус удаа дампуурлын ирмэгт тулж ирдэг ч ажил хэргээ голидролд нь оруулах арга дандаа олдог. Арслангийн ордынхон нэгдүгээр зэрэглэлийн, гоё сайхан өндөр үнэтэй юмсыг шүтдэг. Сэтгэл хүслээ ханган жаргаж цэнгэхийн тулд бүхэл бүтэн баялгаа барахаас ч буцахгүй.
    Арслангийн ордынхон хэзээ ч ахар алхам хийдэггүй бөгөөд туслалцаа гуйсан хэн бүхэнд гар татдаггүй. Өөрийхөө харьяалалын амьтнаас яаж юмаа харамлаж болох вэ дээ. Энэ ордынхны эрүүл мэнд их бат бөх байдаг. Тэд архаг өвчнөөр ховорхон өвчилдөг. Харин азгүй золгүй байдалд орж , яс мөчөө хэмхлэх, хурц халдварт өвчин тусах үе бий. Гол асуудал нь Арслангийн ордынхон эрүүл мэндээ үл анзааран, хэрэгцээтэй үед хэвтэх дургүйд байгаа юм.
    Арслангийн ордынхонд хэзээ ч “ алтан дундач” гэж байхгүй. Хэрэв ажилладаг юм гэхэд араас нь хэн ч хөөгөөд гүйцмээргүй , зугаалдаг юм гэхэд бүх хотоороо биш юм гэхэд орчин тойрныхон нь андахааргүй сүр дуулиантай байж чадна. Хэрэв хэн нэгэн дурлачихвал өөрийгөө мартчихна, залхуурвал хуруугаа ч хөдөлгөхгүй, газар хөдөлсөн ч тоохгүй байж чадна. Арслангийн ордынхон хүнд хэцүү залхуутай ажлыг хүмүүст даалган хийлгээд , аянга шиг алдар хүнд авчрах хэсэгт нь өөрөө оролцож амжилт гаргах талаар ховорхон авьяастай байдаг. Жинхэнэ аюултай үе тулгархад Арслангийн ордынхон хэзээ ч шантардаггүй бусдыг авардаг, тэгээд ч баатарлаг үйл хэрэг тэдний төрөлхи чанар юм.
    Арслангийн ордынхон ховорхон заяах анд нөхөр, бас аюултай чанга өрсөлдөгч юм.Тэд бүтээлч, идэвхитэй, хүчтэй, өгөөмөр, тод томруун бие хүмүүс юм. Төмөр арслангуудын металл нь өөрт нь аз жаргал бэлэглэгч -алтыг, чулуу нь арслан-молор эрдэнэ байдаг. Арслангийн ордынхон хувь заяаны шалгуурын өмнө хэзээ ч толгойгоо гудайлгадаггүй нь тэдний өөрийнхөө замыг нар үүрд алтан шаргал гэрлээрээ гийгүүлэнэ гэдэгт эргэлздэггүйтэй нь холбоотой юм.

  • Ш. Болор 2009-05-05 17:27

    Охины ордынхныг яаж таних вэ?
    Охины орд гэдэг нь эмзэг хэврэгийн бэлгэ тэмдэг боловч үгэн утгаар нь ойлгох хэрэггүй. 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр төрөгсөд өөрөө уяхан туяхны хэмжүүр болдог хүмүүс биш юм. Хэдийгээр энэ ордонд ихэнх ганц бие хүмүүс харьяалагддаг ч олон олон охины ордынхон хосын жаргалыг хангалттай олж амьдардаг билээ. Охиныхон гэрлэлтийг хосгүй жаргалт ганц мөчийн нөлөөгөөр хийдэг хүмүүс биш юм. Яагаад гэхлээр охиныхны хувьд гэр бүл болно гэдэг хамгийн ихээр байгалиас хамааралгүй асуудал бөгөөд тиймээс ч тэд хосын амьдралын үүрэг хариуцлагыг амжилттай үүрч чаддаг төдийгүй гэр бүлдээ хязгааргүй үнэнчээр бие сэтгэлээ зориулдаг хүмүүс юм. Охиныхныг олны дундаас ялгахад хэцүү биш юм. Эрэгтэй, эмэгтэй хэн байх нь ялгаагүй тэд илүү үгэнд дургүй, үг дуу цөөтэй ямагт биеэ онцгой авч явж чаддаг.
    Нүдэнд дулаахан боловсон залуу хүн гартаа ном бариад илэрхий шинжимтгий ухаалаг харагдан, ямар ч юмыг бага гэхгүй эв дүйтэй нь аргагүй авч үзэж байгаа бол энэ хэн бэ? Энэ үл таних хүнийг охины ордынх гэж 100 хувь хэлэхэд алдахгүй юм байна. Амгалан тайван, сайхан зөөлөн харцтай бүсгүй автобусны зогсоол дээр унаа хүлээсэн янзтай зогсож харагдана уу? Түүний цав цагаахан бээлий, гоо сайхан хөдөлгөөнийг нь харав уу? Автобусанд оронгуутаа тэр жолоочоос таван долларын чек буталж өгөөч гэж гуйхгүйг би баталж чадна. Түүний түрийвчинд зардлаа төлчихөөр бутархай мөнгө хэзээ ч бэлэн байдаг. Охиныхон ийм л байдаг.
    Та энэхүү ховорхон хүмүүстэй шуугиант үдэшлэг, бар гэх мэт зав чөлөөтэй эрхмүүдийн дунд ч юмуу хаачихаа мэдэхгүй алмайрагчдын дотор тааралдахгүй. Харин тэднийг ихэнхдээ орой болтол номын сан юмуу гэртээ бичгийн ширээний ард байхыг нь харна. Охины ордынхон олон хүнтэй газар байх нэг их дуртай бус , олон хүн тэдний ая тухыг алдагдуулдаг юм.Тэд бол төрөлхийн ганцаардмал зантай хүмүүс юм. Охины ордынхонд буяны үйлд оролцох санал тавихад маш сайн хийж гүйцэтгэдэг ч өөрөө хүслээрээ оролцох нь тааруухан байдаг. Охины ордынхон зугаа цэнгэлийн газруудыг дэмий цаг үрж ,чухал зүйл хийж гүйцэтгэхэд саад болдог хэмээн үздэг ажаам.
    Охиныхон хэзээ ч агаарт орд харш босгож дэмий зүйл мөрөөдөгчид байдаггүй.Тэд нар өдөржин маш их ачаалалтай ажилладаг болохоор орой дэмий зүйл хийх хүч чадал үлддэггүй юм.
    Охины ордынхны талаар тэмдэглэх ёстой нэгдүгээр зүйл бол тэдний царай төрхөөр нь, тэдний юу бодож юунд санаа тавьж зовиурлаж байгааг тааварлахад бэрх байдаг. Харин тэд байнга л ямар нэгэн юмны тухай бодож санааширч байна гэдэг нь л илэрхий харагддаг.
    Жинхэнэ охины ордынхон бол / урьд үеээс уламжлагдсан зүйл их хутгалдаагүй бол/ нарийхан уяхан туяхан бие цогцостой, ухаалаг гялалзсан гоё сайхан нүдтэй хүмүүс байдаг. Охиныхны нүд маш их тунгалаг бараг л та өөрийгөө харж болох толь шиг л байдаг.Царайных нь хувирлаас түүний сэтгэлийн гуниг баярыг уншиж болно. Ихэнх охиныхон ховорхон сайхан уруул, чихтэй байдаг. Охины ордынхон сэтгэл татам язгууртан мэт төрхтэйн хажуугаар бас жаахан түрэмгий зантай хүмүүс юм.Тэд өөрсдийн гадаад төрх, үзэгдэх өнгөндөө ч , гэрэл зураг зэрэгт ч сайхан харагдах гэж хичээдэг. Хэрэв та Охиныхныг байнга анзаараад байвал ялангуяа хэн ч түүнийг хараагүй үед толинд байн байн өөрийгөө хараад байгааг нь ажиглах болно. Энэ ордынхон хувцаслалтандаа их ач холбогдол өгдөг. Жишээлбэл: Нэрт Шансонье* Морис Шевалье зангианы хавчааргүйгээр тайзан дээр гарсан дорхиноо дуулах дуугүй гарахыг зөвшөөрөх байсан.Охины ордынхон маш нямбай хувцасладаг бөгөөд энэ нь хүмүүсийн нүдэнд жаахан хуучинсаг маягтай харагдана.
    Охиныхон ихэвчлэн нэг их өндөр нуруутай байдаггүй , өндөр байлаа гэхэд аврага хүмүүс байдаггүй. Бие цогцос нь анх харагдаснаасаа ч илүү хангалттай булчинлаг, тэсвэр хатуужил сайтай байдаг. Охины ордынхон бусад ордынхныг бодвол оюуны ачаалал даахдаа сайн боловч мэдрэлийн ядаргаанаас болгоомжлох хэрэгтэй. Өнгөн талдаа охиныхон ямар ч юманд сэтгэл хөдлөл багатай мэт боловч цаанаа бол хүчтэй сэтгэл хөдлөлтэй хүмүүс юм. Охиныхон сэтгэл хөдлөлөө дотроо нуун, шаналж зовсноо гаргадаггүйгээсээ болоод хоол боловсруулах эрхтэнболон мэдрэлийн системээ хямралд оруулдаг. Хүнд хүчир дийлэх аргагүй ажлыг ч цагт нь амжуулах гэж, үүрэг хариуцлагаа хэт өндөрсгөснөөсөө болоод өөрийгөө зовоодог охиныхон бүх талаар итгэл найдвар даадаг хүмүүс юм. Тэдэнд ямар ч ажлыг эргэлзэж тээнэгэлзэлгүй хариуцуулж болно. Хэдийгээр тэд хаашаа ч явмааргүй, юу ч хиймээргүй, бүр өвчтэй зовлонтой байхад нь ч тэдэнд найдаж болно. Ийм үед охиныхонджүжигчиний авьяастай юм шиг харагддаг юм.
    Охины ордынхон хоол хүнс, хувцаслалт,найз нөхдөө сонгохдоо аль алинд нь өндөр шаардлага тавьж сонжимтгой хандана. Тэд байнга гэрэл туяа татам цэвэр цэмцгэр явдаг. Энэ бүхэн тэд бүхнээс илүүтэйгээр ванн, шүршүүрт ордогтой холбоотой. Охиныхон өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарал тавьдаг мөн залхуу хүмүүсийг үзэн яддаг. Ухаан санаа нь их эрүүл саруул байдаг энэ ордынхон хайр дурлалын ид шидэнд итгэдэггүй. Охиныхон ертөнцийг хэзээ ч нөлөөтэй шилээр хардаггүй болохоор тэдэнд хайртай хүнийхээ сайн муу талыг байгаагаар нь харахын хажуугаар өөрийгөө ч, түүнтэй тогтоосон харьцаагаа ч бодитойгоор дүгнэж цэгнэж чадна. Үүнээсээ болоод 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр төрсөн хүмүүс сэтгэл зовомтгой, юманд бодтой ханддаг,өөрийгөө хуурах дургүй хүмүүс байдаг. Охины ордынхон Меркурии гаригт ивээгддэг болохоор ихэнх нь маш хурц ухаантай, /хэрэв та ажиглан мэдэх юм бол тэд шоглол хошигнол ихтэй ярьдаг/ ховорхон гоо үзэсгэлэнтэй өвөрмөц хүмүүс юм. Охины ордынхны яруу тод жишээ нь Софи Лорен юм. Заримдаа тэднийг харахад сэтгэл санаагаар ч , гадна өнгө царай нь ч, гэр орон ч гялалзаж байдаг.
    Хэдийгээр Охиныхныг хоосон мөрөөдөгч гэж хэлж болмооргүй ч гаднаас нь харахад их мөрөөдөмтгий дөнгөж сая л газар дээр тэнгэрээс бууж ирсэн юм шиг байдаг. Хэрэв бүдүүлэг,хөндий хүйтэн,анхаарал халамжгүй байдал охиныхны дургүйг хүргэвэл тэд уур бухимдалтай, үглээ яншаа болдог. Ихэнхдээ амар амгалан, нэг хэвийн зан араншинтай охиныхонтой байхад их сайхан байдаг. Энэ нь ялангуяа өвчин эмгэгтэй, зовж шаналсан хүмүүст ашиг тусаа өгнө. Хамгийн сайхан зүрх сэтгэлтэй хүмүүс энэ ордонд төрдөг юм.Тэд үргэлж хэн нэгний зовлон шаналалыг ойлгон тусалж байдаг. Таны толгой өвдлөө гэхэд охины ордын дотны хүн чинь эмийн сангаас эм авчирч өгнө. Хэрэв та түүнтэй нэг гэрт амьдарч байгаа бол эмийн сан явах хэрэг байхгүй.Охины ордынхны эмийн хайрцаг амьдралын ямар ч тохиолдолд хэрэглэх эмээр дутахгүй. Түүгээр ч зогсохгүй охины ордынхон ямар эмийг ямар тохиолдолд хэрэглэж ямар үр дүнд хүрч болохыг бас мэдэж байдаг. Тэд аяллаар явахдаа гэрийн эмийн сангаа авч явдаг бөгөөд мөн өөрийн дадаж заншсан савангаа очих газарт нь байхгүй байж магадгүй гээд авч явдаг. Энэ бүхэн нь эдийн засгийн хувьд ч ямар нэгэн шалтгаантай юм байна. Охиныхон нүүрний тос, саванг ганц нэг ширхэгээр нь авдаггүй, харин боодол боодлоор нь хямд бөөний үнээр зардаг газруудаас авдаг. Заримдаа охины ордынхон буцалсан устай халуун сав авч явах тохиолдол бий. Айх хэрэггүй ээ! Цаг агаарын өөрчлөлтөөс болж ус хүний ходоодыг хямруулдагийг охиныхон хэнээс ч илүү мэднэ. Охиныхны энэ зуршил нэг удаа ч бай, дандаа ч бай зуршил л бол зуршил. Хэрэв охины ордынхон оймсоо шүүгээнийхээ зүүн эгнээний дунд талын нүдэнд хадгалдаг бол зочид буудалд байрлахдаа мөн тэнд л оймсоо хийнэ. Хэрэв тэр шүүгээ нь ганцхан нүдтэй байвал энэ ордынхныг эргэлзэж будилахад хүргэнэ. Нилээд бодсоны эцэст тэр оймсоо чемодандаа орхихоос өөр аргагүйг мэдрэх бөгөөд ингэсэн тохилдолд нойр нь жаахан сэрвэлзэх бололтой. Өглөө нь босоод хоолны газар очоод өндөг захиалахдаа 3 минут чанахыг сануулана. Ийм үед та 2 минут 45 секунд юмуу 3 минут 10 секунд чанаж болохгүй. Үүнийг охиныхон тэр дор нь л мэднэ. Хэрэв тийм өндөг түүнд өгөх юм бол та өөрөө Бурхан байлаа ч танаас тэр өндгийг авч хэрэглэхгүй.
    Охиныхон танд ямар ч зүйлийг бага гэхгүй шургуу зааж зааварлана. Тэд таныг хүнд байдалд орлоо гэж сонсвол тэр даруйдаа л танд туслахаар ирнэ. Хэрэв та бохир ажлаас болж хамаг хувцсаа муухай болгочихвол охины ордынхноос туслалцаа эрвэл тэр ямар ч эргэлзээгүйгээр танд туслахаар гүйж ирж таныг зовлонгоос чинь салгах ажилдаа ханцуй шамлан орно. Энэ тохиолдолд туслалцаа гуйхгүй байсан ч танд тусална. Тэд ерөөсөө эмх цэгцгүй юманд дургүй болохоороо ийм юмтай тааралдвал тэр дор нь хуучин хэвэнд нь оруулж байж санаа нь амардаг. Энэ бүхэн тэдний хувьд бүр хэвшил дадал болсон зүйл байдаг. Охины ордын зочин гэрийн эзэгтэйд дуртайяа тусалж сав суулга хүртэл угаалцана. Сэтгүүлийн ширээн дээрх цэгцтэйхэн тавигдсан сэтгүүлүүдийн хавтасан дээр толбо тогтсоныг, буйдан дээрх дэрнүүд эмх замбараагүй тавигдсаныг, үнсний саван дээр тамхи овоорсоныг тэр л ажиглана.
    Жинлүүрийн ордынхны адил охиныхон дутагдлыг нь шууд нүүрэн дээр нь хэлвэл ойлгож зөвшөөрөхгүй. Тэд өөрсдийн дутагдлыг мэдэхгүй царай гаргах атлаа бусдынхыг бол маш сайн мэднэ. Үнэн хэрэгтээ бол тэд өөрийн дутагдлыг сайн мэдэж байдаг. Охиныхон өөрсдийн орхигдуулсан зүйл, алдаа дутагдлыг нэг нэгэнгүй тоочиход бэлэн мэддэг атлаа өөр хүн хэлэхээр таг дүлий мэт болчихдог. Та охиныхонд хүнийг дэндүү их шүүмжилдэг, эрүүл мэнд , хоол ундандаа хэтэрхий анхаардаг гээд хэлээд үзээрэй. Танд илэрхий эсэргүүцэл үзүүлж өөрийгөө өмгөөлнө. Та чинь юу хэлэв ээ? Охиныхныг хүн их шүүмжилдэг гэв үү? Яаж та тэдний тухай тэгж бодож чадав аа? гэж байгаа юм шиг эсэргүүцэнэ.
    Та олон хүний дундаас Охиныхныг амархан ялгаж чадна. Охиныхон сандал дээр тайван сууж чадахгүй. Хэсэгхэн хугацаа өнгөрхөд л тэр тасалгаан дундуур нааш цааш холхиж сандал хөдөлгөн зөөж тавиад л түүнд хойшлуулашгүй их ажил байгаа болохоор завгүй гэдгээ үглэж гарна. Ингэж байхдаа үедээ царай нь нэг их хувирахгүй бараг л баяр баясгалантай байгаа юм шиг харагдана. Охиныхны сэтгэлийн хямрал гадна талдаа бараг харагдахгүй боловч дотроо бол байж ядаж байдаг. Чухам иймээс л тэд хоол боловсруулах эрхтний өвчнөөр өвчлөмтгий байдаг.
    Охины ордынхныг зөвхөн Меркурии ивээгээд зогсохгүй харагдаж үзэгддэггүй Вулкан гариг ивээж байдгийг мартаж болохгүй. Энэ нууцлаг гаргийг нээснээр охины ордынхны урт удаан хугацаанд тайлагддаггүй тааж мэдэх аргагүй араншинг танихад тусалсан юм. Вулкан дэлхийд ойртож нүдэнд харагдахуйц байр эзлэх үед охиныхонд Меркуригээс өгсөн эр зориг , итгэл үнэмшилтэй зан чанар нь илэрч ирдэг. Вулкан гаргийг нээснийхээ дараа эртний зурхайчид нээгдээгүй Аполлон гэдэг гараг байгааг урьдчилан харсан бөгөөд энэ нь үхрийн ордынхныг жинхэнэ ивээгч од юм. Ингэж зурхайн 12 орд тус тусдаа ивээгчтэй болсон. Вулканы хувьд эртний Грекийн үлгэрт гардгаар бол энэ нь хазгар хөлтэй аугаа их хиймэл ухаантай бурхан юм байна. Энэ нөлөөнөөс болоод олон охины ордынхон хазгар биш юм гэхэд явах гишгэхэд нь ямар нэг онцгой зүйл байдаг. Та охины ордынхноос хичнээн хичээгээд хичээгээд мөнгөн тусламж сэтгэлийн дэмжлэг хүлээж авахад хэцүү. Энэ талаараа тэд хатуу чанд барилтай хүмүүс. Тэд нар хүмүүст сэтгэлийн дэм, өгөөмөр зан гаргасны хариуд юм нэхдэггүй хүмүүс юм. Энэ нь тэд хэний ч өмнө үүрэг хүлээх дургүй байдагтай холбоотой юм.Тэд тусгаар тогтнол, хараат бус байдлыг эрхэмлэдэг. Охиныхон хэн нэгэнд хараат байхаас айдаг болохоор хижээл насандаа олон зүйл дээр хэмнэлттэй ажилладаг. Тэгээд эдийн засгийн талаар хэнээс ч хамааралгүй болж чадсаныхаа дараа өөрийнхөө мөнгийг чөлөөтэй зарцуулж эхэлдэг ч мөн л чамбай байж илүү дутуу зардал гаргадаггүй.
    Охиныхон утга учиргүй амьдардаг хүмүүс, ядуучууд, ажилгүйчүүдийг хүндэлдэггүй. Харин зовлон тохиолдсон найз нөхөддөө гар татдаггүй. Охиныхон өөрөө өөртөө хэдэн төгрөг зарцуулах, мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдсан ойр дотныхон , хайртай хүмүүстээ туслахын өмнө удаан боддог. Охиныхонд мөнгө төгрөг амар хялбар замаар олддоггүй болохоор тэд мөнгөө салхинд хийсгэхийг боддоггүй бөгөөд ийм учраас тэд залхуу зальхай хүмүүсийг хатуу зэмлэдэг юм.
    Охиныхныг шүүмжлэл хүлээж авдаггүй гэж зэмлэх хэрэггүй. Тэртэй тэргүй тэд нар өөрөө өөрийгөө их зэмлэдэг юм. Ажлын дутагдал амьдралын явц дахь хүмүүстэй харьцах харьцаанд байгаа дутагдал, худал хуурмаг зэргийг хурц ухаанаараа олж харж мэдэрч чаддаг, хоцрох алгуурлахыг тэд нар тэвчихгүй. Түүний бодлоор бол энэ нь амьдралын утга учир болсон үнэт цагаа дэмий үрж байгаа явдал юм. Иймээс та охиныхонтой эвтэй найртай байя гэвэл эмх цэгцтэй дэг журамтай байвал зохино.
    Заримдаа охиныхон яагаад хувиа бодсон хүмүүс байдгийг ойлгоход хэцүү. Тэд нар бусдад өөрийнхөө хүслээр дуртайяа тусалдаг хүмүүс шүү дээ. Охиныхон тийм ч амархан үгүй гээд хэлчихдэг хүмүүс биш юм. Охиныхон өөрийн цаг ,хүч чадлаа хүнтэй хуваалцах чадвартай боловч хэвийн хэмжээнээс хэтэрсэн зүйлийг түүнээс шаардвал үгүй гээд хэлж чадна. Хүнийг зэмлэж загнахдаа сайн мөртлөө өөрөө тийм байдлыг тэвчдэггүй юм. Хэрэв байдал нөхцөлөөс болоод охины ордынхныг албадах, шахах хэрэг гарвал / зайлшгүй тохиолдолд/ маш их зөөлөн аргаар эвийг нь олж хийхийг хичээгээрэй. Ингээгүй тохиолдолд та тэдэнтэй эвдрэлцэх болно.
    Охиныхон байгалиас заяасан эрүүл хүмүүс байдаг боловч харин мэдрэлийн их ядаргаа, ажлын хэт ачаалал,гутранги үзлээсээ болж өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэд нар эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө сайн торддог юм. Мөн бусдын нэгэн адил хүнд өвчнүүдээр үхэж болох бөгөөд тэдгээр нь ходоод гэдэсний хямрал, толгой ,хөлний өвчнүүдээр / хазгар Вулканыг сана/ өвчилдөг. Охиныхон уушиг өвчлүүлж болох салхинд цохиулахаас сэргийлж байх шаардлагатай. Түүнээс гадна энэ ордынхон үе мөчний хэрлэг өвчин , судасны болон бүсэлхий, мөр, гарын өвчнүүдэр өвддөг. Ерөнхийдөө тэд эрүүл мэнддээ сайн анхаардаг болохоороо хүнд өвчнөөр өвдөх нь ховор байдаг. Ихэнхи охины ордынхон цагаан хоолтой хүмүүс байдаг. Ямар ч нөхцөлд тэд юуг яаж бэлтгэж яаж хооллохыг мэдэж байдаг. Зарим охины ордынхон халдварт өвчин авч болзошгүй хэмээн сэжиглэж түүхий махыг резинэн бээлийтэй барих, шүдний сойзоо хэрэглэх бүртээ буцалгах хүртлээ цэвэрч байх нь бий. Иймэрхүү хүн үнэндээ ховор л доо. Харин бүх охины ордынхон хооллохын өмнө гараа заавал угаадаг.
    Охиныхон муур, нохой, шувуу мэт амьтдад хайртай. Мөн үнэнч шударга, эмх цэгцтэй байх, арвич хямгач, эрүүл саруул ухаантай, шилж сонгох боломжтой зүйлд их дуртай. Мөн хоосон мөрөөдөгч , бохир муухай орчин , бүдүүлэг харанхуй, гараа хумхин суугчдыг үзэн яддаг. Охины ордынхон тод томруун бие хүн, арга туршлагатай, задлан шинжлэх дуртай, амьдралын нарийн мэдрэмжтэй болохоор бүдүүлэг хүмүүний бус араатны хүсэл сонирхлоос ангид хүмүүс байдаг. Тэд нар хувь заяагаа өөрөө бүтээдэг хүмүүст харьяаладдаг юм.
    Охиныхонд хүйтэн ногоон өнгийн- нефрит, цагаан алт мэтийн үнэт чулуунууд аз жаргал авчирдаг. Хамгийн жаргалтай охиныхонд ч ганцаардлын үл мэдэг ул мөр мэдэгддэг бөгөөд тэдний өгөөмөр зүрх сэтгэлд үүрэг хүлээх мэдрэмж мөнх асаж байдаг юм. Охиныхны даруухан ялдамхан инээмсэглэл дор ихээхэн нууцлаг зүйл оршдог.
    Меркурии гаригийн гүйлгэнсэн мөнгөн ус, Вулканы хүрхрээ тэдний цусанд холилдож байдаг. Охиныхон өөрийн дуртай өнгө болох саарал, хар саарал , хул, ухаа болон бүх ногоон өнгө, цав цагаан өнгийн хувцас өмсөх дуртай. Охиныхныг гаднаас нь харахад ухаалаг байдлынх нь дор бодол санаа зорилгодоо хүрэх эмэгтэй хүний намба төрхийг хадгалсан илбэ шидийн гэмээр чанар оршин байдаг.
    Охиныхоны бэлгэ тэмдэг нь хэлгий цэцэг юм. Та тэр цэцгийн анхилам үнэрийг нэг авсан бол мартаж чадахгүй. Энэ үнэр хавар хавраар өөрийн сэнгэнсэн сайхан үнэрээр дуудах болно. Охиныхонд хүн мартаж чадахааргүй нэг онцгой нууц бий.

  • Ш. Болор 2009-05-05 17:31

    Жинлүүрийн ордынхныг хэрхэн таних вэ?

    Жинлүүрийн ордынхон бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг атлаа хэрэв таны телевизр дэндүү чанга дуугарч байвал танаас асуулгүйгээр унтрааж чадна.Жинлүүрийн ордынхон хүмүүсийг шүтдэг хирнээ олноороо бужигнасан хүмүүст дургүй.Тэд авралын бурхан мэт хүмүүсийг эвлэрүүлдэг мөртөө хэрүүл шуугиан дэгдээнэ, мөн сайхан сэтгэлтэй нийтэч атлаа үл ойлгогдох сэтгэл хөдлөлөөсөө гарч чадахгүй уддаг, ухаантай мөртөө гэнэн, тогтворгүй хирнээ ямар нэгэн юманд яардаггүй.Ерөнхийдөө бол тогтсон ганц ч сайн чанаргүй юм шиг болж ирээд тийм бишээ! Харин маш их зөрчилтэй байгаа биз.
    Хэдийгээр энэ ордын хүмүүсийн бэлгэдэл нь жинлүүр боловч тэднийг тогтуун нэг хэвийн гэж хэлж болохгүй. Ер нь жин хэмжүүр тогтсон заалтаасаа хоёр тийшээ ихээхэн хэлбэлзэдгийг санаарай. Сонгодог жинг санацгаая. Нэг зүү нь тогтоогүй байхад нөгөөх нь савлаад л байдаг биз дээ. Гаднаас нь харахад Жинлүүрийн ордынхон бусдаас ялгарах онцгой юм байхгүй юм шиг байдаг. Нүүр нь нэг их том бус сэтгэл татам харин ганцхан ялгарах содон тэмдэг бол хацар юмуу эрүүний нь хонхор бөгөөд заримдаа тэр нь байхгүй байх тохиодол бий. Хэрэв хацар дээрээ хонхортой хүнтэй тааралдвал арван сард төрсөн юм байна гэж бодох хэрэггүй өөр сард ч төрсөн байж магадгүй юм. Харин түүний урьд удмынхан Жинлүүрийн ордынхон байсан нь эргэлзээгүй. Хацар дээрхи хонхор нь Венера гарагийнханд бас байдаг.
    Жинлүүрийхний царайг уур уцаар , сэтгэл түгшилт өөрчилж чадахгүй. Жинлүүрийхний уруул ув улаан өнгөтэй, лууван шиг хэлбэртэй байдаг. Мөн эрэгтэйчүүд нь ч гоо үзэсгэлэнтэй, эмэгтэйчүүд нь сайхан бүхний цогц байдаг. Тэгэхдээ эмэгтэйчүүдийнх нь гоо сайханд эр хүний жаахан шинж агуулагдсан байдаг. Энэ нь эмэгтэйчүүд нь бөх шиг, эрэгтэйчүүд нь хатагтай шиг гэсэн үг биш юм. Харин гадаад төрх нь эсрэг хүйстнийхээ шинжээс юухан хээхэн авчихсан байдгийг хэлж байгаа юм.
    Жинлүүрийн ордынхны инээмсэглэл Венера гарагт ивээгдэгсэдийн нэгэн адил зөөлхөн,ялдам амттайхан боловч жаахан нууцлаг байдаг. Жинлүүрийн ордынхныг туранхай ч гэхээргүй . Энэ нь Жинлүүрийн ордынхон туранхай эсвэл тарган гэсэн үг биш юм. Харин тэд тэгшхэн биш бөгтөрдүү нуруутай байдаг. Энэ ордынхны сонгодог жишээ бол Брижжит Бардо юм. Хэн ч түүнийг махлаг гэхгүй ч бас туранхайн тоонд орохгүй. Жинлүүрийн ордынхны гадна төрхийн тухай бичсэнийг уншаад тэдний ааш араншинг зөөлхөн эелдэг, сэтгэл булаам, ялдамхан юм байна гэж бодож байна уу? Энэ үнэн, гэхдээ хагас нь л үнэн.Тэдний сэтгэл санаа тайван үед л тийм харагддаг гэсэн үг юм.Бусад цагт нь тэд уур уцаартай, цочиромтгой,зөрүүд зантай байж байснаа удалгүй тайван ,тогтуун, энхрий ялдам, ухаалаг сэтгэл булаам, уриалагхан болдог.
    Жинлүүрийн ордынхныг хоёр ааштай гэж ярьдаггүй ч хоёр өөр хүн шиг зан гаргана. Энэ хүмүүс цаг үргэлж төгс төгөлдөр болохыг хичээдэг ч тэр болгон амжилтанд хүрдэггүй юм. Заримдаа Жинлүүрийн ордынхон хачин их эрч хүчтэй байж бараг л гэрлийн хурдаар хотыг тойрч бусад хүмүүсийн сарын хугацаанд хийх ажлыг өдөрт нь нугалж,хоногт хорин цаг ажиллаж дөрөвхөн цаг унтсан атлаа гялалзаж байдаг. Тэгснээ гэнэт ямар нэгэн юм нь эвдэрчихсэн мэт суучихдаг. Өдөржингөө унтлагын өөрөөнөөсөө ч гарахгүй бөх нойроор унтаж өнжинө. Юунд ч оролцохгүй юуг ч сонирхохгүй, ном телевизр ч харахгүй сууна. Тэгсэнээ гэнэт сэрсэн юм шиг уурлаж амьдралдаа харуусах юу ч болоогүй байхад хэрүүл шуугиан гаргана.Удалгүй товчлуурыг нь дараад асаачихсан мэт энхрий зөөлөн дуу шуугиантай, гоо сайхан, уриалагахан болчихно. Ийм байхыг нь харсан хүн Жинлүүрийхнийг өөрөөр байж чаддаг гэж хэлвэл итгэхгүй. Тэдэнд нэг дор уриалагхан ааш хүний мөсгүй чанар,хүч чадал дорой байдал,хөгжилтэй ааш сэтгэл гутрал, асар их эрч хүч, унтмал залхуу байдал илэрдэг нь нэг хүнд багтана гэдэгт итгэмээргүй зүйл харагдана.
    Жинлүүрийн ордынхон бие бялдар, оюун ухааны хувьд гайхалтай эрүүл саруул хүмүүс юм. Тэд томоохон оюун ухааны хямрал,дарамт, мэдрэлийн ядаргаа, эцэж цуцатлаа хөдөлмөрлөхөөс зайлсхийж бие сэтгэлээ удаан амрааж чаддаг. Ихэнхи жинлүүрийхэн их идэх юмуу спиртлэг ундаа хэтрүүлж хэрэглэснээсээ болоод элэг, бөөр улмаар толгой нь өвддөг болдог. Ерөнхийдөө Венера гарагийн нөлөөн дор төрсөн хүмүүс эрүүл саруул хүмүүс байдаг бөгөөд сэтгэл санаа бие бялдрын тайван байдал сайн амралт ямар их ач холбогдолтойг ойлгодог хүмүүс байдаг юм.
    Жинлүүрийн ордынхны зан ааш их зөрчилтэй. Тэдний маргах дуртай сэдэв нь гэрийн цаг жаахан хоцорч яваагаас эхлээд олон улсын хоорондын ярвигтай харилцааны тухай асуудал хүртэл орно. Маргаанд тэд усандаа байгаа загас мэт дуртай. Хэн нэгэн хүн ямар нэгэн номыг магтаж ярилаа гэхэд Жинлүүрийн ордын хүн яг л мэргэжлийн шүүмлэгч мэт уг номны дутагдлыг тоочиж гарна. Хэрэв та ямар нэгэн киног таалагдсанүй гэж яривал энэ ордын хүн сүүлийн арван жилд үзээгүй сайн кино байсан гэхдээ жинхэнэ үнэн зөв баримтаар батлаад өгнө. Мөн та хотод амьдарснаас хөдөө тосгонд амьдарах нь дээр гэж яривал жинлүүрийнхэн тэр даруйд нь хотод амьдарснаар та эрүүл мэндээ хэрхэн алдаж нүүрнийхээ өнгө зүсийг хэрхэн муутгаж байгааг батлан үүнээсээ болж сэтгэлийн болон гоо зүйн таагүй байдалд орно гэдгийг тодорхой ярина. Мөн цаашлаад хаврын анхны навч цэцэгсийн анхилуун үнэр,шувуудын жиргээ, ойн дундах цанын гялтганасан зам, жаргаж байгаа нарны туяан дор алтран шаргалтах навчсын тухай дүрслэн ярина. Ийнхүү тосгоныг магтан хотод амьдрахад ямар хэцүүг гайхаж байснаа гэнэт хөдөө байх уйтгартай, орой үдэш гарах газаргүй гэнэ. Мөн хот газрын гэрлэн чимэглэлийн хичнээн гоё болохыг магтан ид шидтэнүүдийн бүтээн тарааж хаясан торон саа мэт хэмээн ярина.
    Жинлүүрийхэнтэй маргаж амжилт олно гэдэг боломжгүй бөгөөд яаж ийгээд л хамгийн сүүлчийн үг тэдэнд оногдоно. Ихэнхи жинлүүрийнхэн шийдвэр гаргатлаа ихээхэн эргэж буцаж гуйвж дайвдаг ч заримдаа тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй зүйл болж таардаг юм. Тэгээд ч нэг болон хэд хэдэн хувилбар нь уг үйл ялдлын явцад өөрөө бүтэлгүйтдэг. Жинлүүрийхний шийдмэг бус байдал нь дэндүү гэмээр байдаг. Тэдний хэлэх дуртай үг нь “ Нэг талаас нь харвал” гэдэг үг юм./ цааш нь олон олон үндэслэлүүд үргэлжилнэ/ Жинлүүрийнхэн өөрсдийнхөө удаан хөдөлгөөн эцэс төгсгөлгүй үндэслэлүүдээсээ болж шийдвэр гаргахгүй байх ч юмуу эсвэл гаргах чадваргүй байсаар байгаад тэвчээр муутай хүмүүсийг солиоруулах дөхдөг. Тэдний энэ зан чанарыг өөрсдөд нь шууд юмуу шууд бус утгаар хэлэх юм бол өөрийгөө илэрхий хамгаалан босч ирээд бүх зүйлийг үгүйсгэн өөрийгөө зөвтгөх болно. Албан хэрэгт тэд жинхэнэ үнэнч шударга зүтгэдэг юм. Тэд удаан бодож заншсан дадал зуршлынхаа ачаар шийдвэр гаргахдаа алдаа хийх нь бага байдаг.
    Ихэнхи Жинлүүрийн ордынхны хувьд нэгтгэн дүгнэх чадвар өндөр хөгжсөн байдгаас гүн гүнзгий ярвигтай асуудлуудыг амжилттай шийддэг сайн талтай байдаг. Жинлүүрийн ордынхон номонд маш их дуртай байдаг бөгөөд тэд номны зөвхөн агуулгаар нь зогсохгүй хавтасны өнгө зүс үнэрт нь хүртэл дуртай. Тэд том номын сантай байх нь элбэг байдаг.
    Энэ ордынхон жүжиглэх авьяастай урлагийн бүх төрөл болох хөгжим, уран зураг,утга зохиолд бүгдэд нь сэтгэл хөдлөлтэй ханддаг юм. Тэд хурц өнгөнд олон өнгийн харандаан будгийг санагдуулдаг хэмээн дуртай биш байдаг. Жинлүүрийн ордынхон сайн дарсыг мэргэжлийн хэмжээнд үнэлж хэрэглэдэг. Жинлүүрийхний ухаан хурц алмаз шиг бас зөөлөн харимхай металл зэс шиг байдаг. Энэ ордын металл нь зэс юм. Жинлүүрийнхний зан аашинд хоёр улирал нийцтэй. Энэ нь хавар, намар хоёр бөгөөд эдгээр нь өөрийн тодорхой бус тогтворгүй хувирч өөрчлөгдөж байдгаараа тохирдог.

  • Ш. Болор 2009-05-05 17:34

    Хилэнцийн ордынхныг яаж таних вэ?

    Нэвтэрхий тайлбар тольд хилэнцэт хорхойг ингэж бичсэн байдаг. Үүнд: Урт унжсан сүүлэндээ агуулдаг хороо өөрийгөө хамгаалах, бусдын довтолгоог зогсоох хэрэгсэл болгон ашиглан нөгөө амьтанаа хордуулж, хөдөлгөөнгүй болгон үхүүлдэг аалз маягын шөнийн амьдралтай амьтан гэж бичсэн байдаг. Тэдний хатгалт ихэвчлэн үхлийн аюултай байдаг.
    Хилэнцийн ордын хүмүүс маш олон янз байдаг. Тэд аюултай, өршөөлгүй, хүчтэй хэнд ч хамааралгүй хүмүүс байдаг. Энэ амьтны бүх зүйл тодорхой хүн, тодорхой нөхцөл байдлаас хамаарна. Харин хилэнцийн ордынхонд өөр хэнтэй ч андуурмааргүй нэг онцгой зүйл байдаг нь тэдний нүд юм.Тэд цайвар цэнхэр мөн хар нүдтэй байдаг бөгөөд өнгөнөөөсөө үл хамааран харц нь илбэдэх мэт онцгой шинжтэй байдаг.Тэдний харцан дор хүмүүс эвгүйцэж харцаа буруулан холдохын түүс болдог. Хилэнцийн ордынхон хүмүүсийн сэтгэлийг нэвт шувт хардаг болохоор тэд цаг үргэлж, тэр ч бүү хэл шөнө орой хүртэл бууралттай хар шилтэй явдаг.
    Хилэнцийн ордынхны яриа нь чанга сулаас үл шалтгаалан мөн онцлог шинжтэй байдаг. Энэ нь гайхалтай их өөртөө итгэлтэйн илрэл юм. Тэд бусдын санаа бодлыг авч хэлэлцдэггүй. Тухайлбал : Үзэн ядалт, дайсагнал, магтаал сайшаалын аль аль нь түүнийг цочоохгүй. Энэ бүхэн түүнд ямар ч хамаагүй. Тэд өөрийн үнэ цэнийг сайн мэддэг болохоор бусдын дүгнэлтээр дутдаггүй юм. Плутон гарагт ивээгддэг ихэнх хүмүүс бие бялдрын хувьд бат бэх байдаг. Нүүр царай нь хүндэвтэр хэлбэр нь хурц тод, ихэвчлэн том бүргэд хамартай байдаг. Нүүрний өнгө нь цагаан , өргөн хөмсөг нь хамрынхаа уг дээр бараг нийлчихсэн байдаг. Эрчүүд нь гар хөлөөрөө улаан шаргал өтгөн үстэй. Үснийх нь өнгө ихэнхдээ хар, заримдаа хилэнцийн ордынхон дотор үнсэн цагаан үстэй хүмүүс ч тааралддаг.
    Тэдний яльгүй хүйтэвтэр, амар амгалан төрхийн дор хамгийн аймшигтай дүр нуугдаж байдаг. Хилэнцийн ордынхон сэтгэлээ маш сайн барьж чаддаг. Та нүүр царайнаас нь юу ч олж харж чадахгүй бөгөөд чулуун хүнийх шиг нүүр нь үнэндээ аймшигтай. Хилэнцийн ордынхны царайнаас сэтгэл зовинсон, сандарч тэвдэсний шинжийг хэн ч олж харж чадахгүй.
    Хилэнцийн ордынхон ховорхон инээдэг бөгөөд хэрэв инээж байвал тэр нь жинхэнэ инээмсэглэл байдаг. Хилэнцийн ордын хүмүүс ихээхэн үнэнч байдаг бөгөөд худал хуурмагийг үзэн ядаж, тийм тохиодол бүрийг зүгээр өнгөрүүлж чаддаггүй юм. Хэрэв та өөрийн үнэ цэнийг жинхэнээсэ мэдье гэвэл хилэнцийн ордынхноос л асуу. Тэр чамайг дажгүй дуу хоолойтой гэж хэлвэл та эстрадын тайзанд хүч сорихоор зориглон очиж болно. Та яавч муугүй эстрадын дуучин болох боломжтой. Харин таныг аугаа их дуучин гэж тэр үнэлбэл дуурийн театрт очиж цаашилбал та магад од болно. Энэ мэтээр ямар ч тал зассан аясгүйгээр хилэнцийн ордынхон таны дутагдлыг хэлнэ. Хэрэв та хангалттай биеэ барьж чаддаг бол түүний үгийг дуустал сонсож тогтоож аваарай. Түүний үгэнд ганц грамм ч хийсвэрлэл байхгүй.Иймээс хилэнцийн ордынхны нөхөр, дайсны тоо тэнцүүхэн байдаг бөгөөд тэдний эргэн тойрныхноос нь ямар нэгэн хэмжээгэр сэтгэл хөдлөлгүйгээр хандах хүн гарахгүй.
    Түүнийг тойрогсод эсвэл жинхнээсээ шүтэн бишрэгчид, эсвэл тууштай эсэргүүцэгчид байдаг ч бүгд л түүнийг хайрлаж хүндэлдэг юм. Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс гурван замаар явдаг. Нэгдүгээр бүлгийн хүмүүс нь орчин тойрныхноороо зогсохгүй өөртөө ч аюултай хүмүүс байдаг. / эргэн тойронд нь өөр хүнгүй байвал тэр өөрийгөө л тарчлаахаас яах билээ / Эдгээр харуусах харамсах юмгүй уур хилэнтнүүд өөрийнхөө үзэн ядалтаараа ихээхэн эвдэн сүйтгэх аюул авчирдгаас гадна өөрийгөө ч хөнөөх аюултай.
    Хоёрдугаар бүлгийн хилэнцийнхэн хүчтэй, хэнээс ч хараат бус, зоригтой үнэнч , шударга хүмүүс байдаг. Тэднийг “Бүргэд” гэж нэрлэх нь бий. Ийм хилэнцийхний бүлэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рузвельт эрдэмтэн Мария Кюри Склодовская болон олон олон алдартай хүмүүс ордог.
    Гурав дахь бүлгийг хилэнцийнхэнд “ саарал гүрвэл” хэмээх хүмүүс ордог. Зарим хилэнцийн ордынхон илүүдэл хүчээ эвдлэн сүйтгэхэд зориулж байхад “бүргэдүүд” нь бүтээн байгуулалтанд зарцуулдаг, харин саарал гүрвэлүүд нь өөртөө хадгалж гаргах арга замаа олдоггүй юм. Энэ төрлийн хилэнцийнхэн өөртөө болон эргэн тойрныхондоо дургүйцэн сэтгэл ханамжгүй байдаг атлаа үйл явдлын явцад нөлөөлөхийг хүсэхгүй хирнээ үзэн ядаж муу муухайг л хүсэж суудаг. Эдгээр гурван янзын хилэнцийн ордынхон цэвэр нэг төрлөөрөө тааралдах нь их ховорхон.
    Хилэнцийнхний бүгдэд нь байдаг нэг онцгой шинж бол хязгааргүй их эр зориг бөгөөд үхэл ч түүнд саад болж чаддаггүй юм. Энэ ордынхон ямар ч залхаалт, цээрлүүлэлт, тамлалтыг даадаг. Тухайлбал : бие өвдөх, ядуурал, гуйланчлал, доог тохуу, урвалт шарвалт, амь насанд заналхийлэх зэрэг нь тэднийг хэзээ ч нугалахгүй. Хилэнцийн ордынхон хувь заяаны цохилтыг бардам угтаж ямар ч нөхцөлд ямар ч тулалдаанд ялагдашгүй гэдэгтээ эргэлздэггүй юм.
    Хилэнцийн ордынхон өөрт нь гаргасан сайхан сэтгэлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд хариуг нь өгөөмөр үйлээр төлдөг. Яг үүн лугаа өөрт нь хүргэсэн хор хөнөөл, гомдлыг марталгүй хадгалж явсаар эргүүлж өшөөгөө авдаг. Үнэндээ бол янз бүрийн хилэнцийнхэн өөр өөрийн аргаар өшөө авах үйлдлээ хийдэг. “Бүргэдүүд” болохоор өөрийн өрсөлдөгчийг тулалдаанд дуудаж түүнийг бууж өгөх юмуу уучлал гуйтал нь тайвшралгүй тулалддаг. Ийм нөхцөлд л “бүргэд” өрсөлдөгчийнхөө дөрвөн талаас хааж гарах гарцгүй болгоно. Хилэнцийн ордынхон өөрийгөө гомдоогчоос яаж өшөөгөө авах талаар нарийн төлөвлөдөг бөгөөд дахин энэ ордынхонтой эргэж уулзахгүй болтол нь цохин зайлуулах нь гарцаагүй юм. “ Саарал гүрвэлүүд” бол дайснаа өндөрт гарсных нь дараа өшөөгөө авах нөхцөл бүрдэхийг удаан хүлээдэг . Ийм сонголт хилэнцийнхэнд өөрт нь аюултай бөгөөд яагаад гэвэл хороо дотроо хадгалснаар эд эрхтэнээ ч, өөрийгөө ч хордуулдаг.
    Хилэнцийн ордынхны эрүүл мэнд бүхэлдээ өөрсдийнх нь мэдэлд оршдог. Тэд эрүүл мэндээ өөрийн хартай хортой бодол, аюулд ойрхон авч явж эвдэж сүйтгэж болох боловч өөрийн аврага их хүч чадлыг хурааснаар өвчнөө ялж бас чадна. Энэ ордынхонд байгалиас бэлэглэсэн амьдрах хүчин чадал үнэндээ аугаа их байдаг. Тэд ховорхон өвддөг бөгөөд нэг өвдвөл их хүндэрдэг. Хилэнцийн ордынхны эрхтнүүдээс хамар / архаг цус гоожилт /, хоолой, зүрх, нуруу, хөл нь өвчилдөг. Мөн цус тээгч судаснууд ялангуяа судас өргөсөх өвчнөөр өвчлөмтгий байдаг. Аюул заналд ойр байдгаасаа болоод тэдэнд золгүй явдал багагүй тохиолддог. Хилэнцийнхэн галын аюул, тэсрэлт дэлбэрэлтээс болгоомжлох хэрэгтэй. Энэ ордынхон амьдралын бүхий л талыг сонирхож хар бараан, цагаан гэгээлэг үйлийн аль алинийг их хийдэг бөгөөд үүнтэй нь уялдаад цөөнгүй гэгээнтэн, нүгэлтнүүд тэдний дунд амьдардаг.
    Хилэнцийнхэн өөрийн гэсэн зүйл, өөрийн болгох гэж байгаа юмсаа бусдад өгнө гэж үгүй. Тэд сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хэзээ ямагт хадгалж чаддаг, зорилгоосоо гуйвж дайвалгүй,уурлаж уцаарлалгүй урагшилж бүх л зүйл түүний хүслээр болно гэдэгт эргэлздэггүй юм.Үхэл амьдралын асуудлыг нарийн сонихдог болон хүн төрлөхтний хөгжлийн үйл явцын нууцыг гүн мэдэрдгээрээ тэд алдартай оношлогч эмч нар,цуутай шнжээчид,зохиолчид, хөгжмийн зохиолчид, жүжигчид байж чаддаг.
    Хилэнцийхнийг төрөхөд төрөл төрөгсөдөөс нь нас барах тохиолдол элбэг байдаг бөгөөд энэ нь төрөхөөс нь жилийн өмнө юмуу хойно ч тохиолдож болно. Харин өөрийг нь нас барахад гэр бүлд нь жилийн өмнө юмуу хойно шинэ хүн төрөх нь элбэг тохиолдоно. Энэ тохиолдлын нууцыг ямар нэгэн далдын нууцлаг явдалтай холбон үзэхээс өөр аргагүйд хүргэдэг. Хилэнцийн ордынхны амьдрах хүч чадал аугаа их байдаг.Энэ нь түүнийг ертөнцөд төрүүлэхийн тулд ямар нэгэн нэмэгдэл хүч үйлчилдэг юмуудаа гэмээр байдаг. Мөн тэднийг нөгөө ертөнц рүү явахад дахин оронд нь нэг шинэ хүн буй болохуйц их хэмжээний энерги чөлөөлөгддөг юм.
    Арваннэгдүгээр сарын цэцэг гэгч нь асар том өргөст зараан уул цэцэг юм. Харин та түүний мансуурам сайхан үнэр сэтгэл хөдөлгөж зургаан сарын шөнө шиг бие алдруулдгийг санаж байна уу? Хилэнцийн ордынхны хачин жигтэй байдалд улаан хүрэн дарс шиг өнгийг санагдуулсан “нарлаг цэцэг” гэгч чулуу их зохицдог юм. Хилэнцийнхэний металл нь ган. Түүнийг ширээсний дараа хүйтэн, гялалзсан гөлгөр гадаргуутай болж амьдралын ямар ч шалгуурыг давах чадвартай болдог.

  • Ш. Болор 2009-05-05 17:38

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • S. SiSi 2009-05-05 17:38

    Матар ?????? хааана байнааа????

  • Ш. Болор 2009-05-05 17:39

    Нумын ордын хүнийг яаж таних вэ?

    Нумын ордынхоныг хэрхэн таних вэ? гэж та асууж байна уу? Нэг их хэцүү бишээ. Та түүнийг ихээхэн дуу шуугиантай найз нөхдийнх нь анхаарлын төвд орой үдшийн цэнгээний газарт байж байхад нь олно.Тэр ямар нэгэн хөгжилтэй түүх ярьж бусад нь амттайхан хөхрөлдөн сонсож байх бий.Таныг харангуутаа нөхдөө орхин босч ирээд хамаг чадлаараа мөрийг чинь алгадан ингэж хэлнэ “Чи сайхан байнаа. Чиний насан дээр ингэж л харагддаг даа” Энэ хэлсэн үгнээс чи гайхаж баярламаар боловч удалгүй гомдоно. Дараа нь дахин тааралдахдаа та түүнд харагдахгүйг хичээнэ, харин нумын ордынхон таны энэ байдлыг хараад гайхана. Та яасан бэ? Та түүнд гомдлоо гэж үү? Тэр танд гомдмоор юу ч хэлээгүй харин ч тал засаа биз дээ. Танд хичнээн таагүй байлаа ч нумын ордынхон зөвхөн үнэнийг хэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай билээ. Нумынхан ер нь ийм л хүмүүс юм.Тэд хурц ухаантай, авхаалж самбаатай, баяр баясгалантай , үнэнч шударга хүмүүс юм. Тэдэнд үнэхээр дутагддаг зүйл бол эв дүй.Харин тэд бол өөрсдийгөө жинхэнэ дипломат хүмүүс гэж үздэг. Эндээс л үл ойлголцох явдал гардаг юм.
    Нумын ордынхон ихэнхдээ том сайхан толгойтой, өргөн духтай,нүүрнийх нь хэлбэр нь нөхөрсөг, хөдөлгөөн нь ямар ч илүү эвгүй зүйлгүй тэгэхдээ хурдан байдаг. Ярьж байхдаа хүчтэйгээр гараа хөдөлгөн савж ширээн дээрхи сүмсийг ч татаж унагаж магадгүй. Алхаа гишгээ нь итгэлтэй, газар дээр хүрэхтэй үгүйтэй яваа юм шиг харагдана. Ингэж явахад нь барьж яваа цүнх нь савчиж дотроос нь бичиг баримт нь задран унаж түүнийгээ түүх хэрэг гарах вий гэмээр байдаг. Нэг иймэрхүү л дүр зурагтай хүмүүс бол нумын ордынхон юм.
    Нумын ордынхоны нүд нь тунгалаг, гялалзсан зальжин байдаг. Нумын ордынхон эсвэл их өндөр, эсвэл дунд зэргээс доогуур нуруутай тарган хүмүүс байдаг. Өсгөлүүн Нумынхан үүлдэр сайтай морьд шиг ойлгомжгүй төрхтэй. Бага балчир насны нумын ордынхоны духан дээрээ морины гөхөл шиг эвэнд ордоггүй хэсэг үс байдаг. Хожим том болсон хойноо Нумынхан үснийхээ самналт хэв маягыг засч чаддаг ч үсээ хойш шидэх мэт толгойгоо хоосон сэжлэх юмуу гараараа хийх хөдөлгөөн нь зуршил болж үлддэг юм.
    Нумын ордынхон их хөдөлгөөнтэй тайван бус хүмүүс байдаг. Тэд нэг газар зогсон эсвэл суудал дээр удаан суух дургүй бөгөөд хашаа ч юм явах гэж байгаа юм шиг байдаг. Нумын ордынхон амьтадыг их шүтдэг. Иймээс та тэднийг морь унах юмуу нохой дагуулан зугаалж явахыг их харна. Бархасвадь гаригт ивээгддэг хүмүүс асар их эр зоригоороо бусдаас ялгардаг. Жинхэнэ Нумынхан бол эрсдэлтэй мэргэжил сонгодог юм. Хэрэв ажил нь эрсдэлгүй байвал тийм төрлийн хоббитой ч юмуу эсвэл эрсдэлтэй спортоор хичээллэдэг юм. Энэ ордынхон хурд дээр амьдардаг юм шиг байдаг.Тэд машин барин давхих, онгоцоор нисэх дуртай. Олон алдартай туршин нисэгчид Бархасвадь гаригийн ивээл дор төрсөн байдаг. Нумын ордынхон ихэнхдээ хувь тавилангаа туршин үхэлтэй тоглогсод байдаг.
    Нумынхан мөн маш их чалчаа байдаг. Тэдний тухай нэг ийм үг байдаг. Тухайлбал: Толгойд нь юу орно түүнийгээ ярьчихдаг хүмүүс юм. Хамаа намбаагүй ярьдагаасаа болж хаяа эвгүй байдалд ордог. Нумын ордынхонд хэн нэг нь сайтар гөвшүүлсэн ч тэднээс хүмүүс уурлах шалтаг олдоггүй. Энэ хүмүүс үнэнийг хэлэхдээ танд муу санасандаа бус зөвхөн таны тусын тулд сайн санаж л хэлдэг юм. Нумын ордынхоны бодлоор бол заримдаа та хүний үгэнд орох хэрэгтэй биз дээ. Тэдний хэлсэн үгэнд үзээд өгье гэсэн ч худал хуурмагийн хэлтэрхий ч байхгүй.
    Ерөнхийдөө бол нумын ордынхон өөдрөг уур амьсгалд амьдардаг хүмүүс юм.Тэд гал мах бодьтой учраас хаяа гэнэт дүрсхийдэг. Энэ байдал хэн нэгэн түүнтэй эрээ цээргүй харьцах юмуу хавчиж хяхахыг санаархсан үед ажиглагдана. Нумын ордынхон мөн дээдсийг үл хүндлэх юмуу тогтсон дэг журамыг эсэргүүцэн босох хүсэл эрмэлзэлтэй .Нумын ордынхон өөрөөс нь тусламж гуйсан хүмүүсийн дэргэдүүр зүгээр өнгөрч чаддаггүй. Ийм үед энэ ордын эрчүүд нь өмөөрөн нанчилддаг бол хүүхнүүд нь Нумынхантай тааралдсандаа харамстал нь загнаж болгож тавьдаг. Ямар нэгэн худал хуурмаг юманд хилсээр буруутгагдах юм бол нумын ордынхон аюултай эсэргүүцдэг. Ийм үед тэр өдөөгч рүү нударга зангидан дайрч дахин бодлогогүй дэмий үг хэлэхгүй болтол нь тэмдэг тавьж өгнө. Харин таныг хөх эрээн болгосноо харангуутаа уучлал гуйж өөрөө эмнэлэг рүү авч явах замдаа том баглаа цэцэг худалдан авч өгнө./ аргадаж байгаа нь тэр / Тэдний хамгийн болчимгүй зан нь эхлээд хэлж, хийчихээд дараа нь боддогт л оршино.
    Нумын ордынхон ихээхэн хичээл зүтгэлтэй хүмүүс байдаг болохоороо зорьсон хэрэг, амьдралаа өгсөн үйл хэргээсээ буцна гэж үгүй. Тэр нь бүр шашин шүтлэг / шашинд их татагддаг/ сүм дуганых ч бай , хошин шогийн ил тайз байлаа ч түүнийгээ орхихгүй. Нумын ордынхоны жинхэнээсээ үнэтэй цэнэтэй зүйлд нь санаархсан хэн ч бай аюултай дайсантай тулгардаг.Сумны хортой хурц үзүүр нь энэ ордын чадалтай хатуу чанд булчинтай гараар тултал татагдан ямар ч хуягийг цөм цохин тусах газраа тусаж таарна.
    Нумынхан өөрийн амьдралыг хөдөлгөөнтэй нөхцөлд өнгөрүүлэхийг шүтдэг учраас аялах, жуулчлах, даяанчлах дуртай. Аль ч хүйсийн Нумынхан ааш авир нь хүүхдийнх шиг гэнэн, баяр хөөртэй , эр зоригтой мөн тэд их өөдрөг үзэлтэй байдаг. Нумынхан амьдрал хүнд хүчир гэдгийг хүлээн зөвшөөрөх дургүй бөгөөд хэцүү нь батлагдах бүр ихээхэн сандарч тэвддэг. Бархасвадь гаргийн хэв маяг нь бүх хуучинсаг хэвшил болсон зүйлийг уйтгартай хэмээн эсэргүүцдэг явдал юм. Хэрэв нумын ордынхон дэндүү хөнгөмсгөөсөө болоод эрүүл мэндээ муутгачихгүй бол эрүүл саруул ухаан,бат бэх ой тогтоолтоо хадгалан маш өндөр наслах боломжтой.
    Эмзэг өвчлөмтгий эрхтэнүүд нь бүсэлхий, уушиг,элэг, гар мөр, гэдэс дотор нь юм. Толгойгоо унжуулан явдгаасаа болоод Нумынхан аваар осолд орчих гээд байдаг. Нумын ордынхныг эмнэлэгийн орон дээр удаан хэвтүүлэх хэцүү, тэгээд ч тэд их хурдан эдгэдэг хүмүүс юм.Муу муухай бодол тээдэггүй болохоор түүндээ эзлэгдэж эрүүл мэнд нь муудах нь ховорхон тохиолддог.Тэд тоглоом наадамд одтой байдгаас Лотерей, сугалаа , морин уралдаан, автомат тоглоомонд аз дутна гэж үгүй. Лас-Вегас, Монте Карло тэдний дуртай хотууд нь юм.
    Нумын ордынхны хайр сэтгэл тогтворгүй, маш их романтик байдаг. Энэ ордынхонд хамаатай жаахан дутагдалууд бол түргэн ууртай, чалчаа хачин зантай, ёж үгтэй, хоол ундааны дуршил нь тогтвортой бус байдаг зэрэг юм. Нумынхан маш их өгөөмөр хүмүүс юм. Тэд танд мөнгөө зээлдүүлчихээд хэзээ өгөх вэ? гэж асуудаггүй, харин танд боломж гарах хүртэл тэсвэртэй хүлээдэг. Мөн гайхамшигтай сайн ой тогтоолттой. Тэд нар 4 сарын 14 –нд юу болсон бэ? гэж арав, хорин жилийн өмнөх явдлыг асуухад танд нэг бүрчлэн ярина. Тэд хүүхэд насандаа үзсэн кино, уншсан номоо яльгүй жижигхэн зүйлийг ч марталгүй санаж байдаг. Тэгсэн мөртөө түлхүүр , түрийвч, бээлийгээ гээдэг, хаана тавьж орхисноо санадаггүй юм. Гэхдээ энэ бүхэн шал өөр зүйл л дээ. Маш их шударга хүмүүс болохоорооо хэзээ ч хуурч чадахгүй тэдний хууралт ямагт бүхэнд ил байдаг. Нумын ордынхон амьдралыг театр шиг цаашилбал цирк ч шиг үзэхдээ өөрөө түүнийхээ хөтлөгч нь болж хурц цэнхэр хувцас өмсчихөөд янз бүрийн тос нүүрэндээ түрхчихсэн тайзан дээр гарч ирээд баяр баясгалантайгаар нүд нь гялалзаж байх шиг дүрсэлдэг юм. Урт хоншоортой гутлаараа шал дэвсэж баяр хүргэлт алга ташилтын дор байшин дайвалзах мэт толгой эргэж баяр хөөртэй байдаг шиг л санадаг. Гарт нь үнэт чулуун бөгж, хөлдөө холоос жингэнэх хуучны сүмийн хонх зүүсэн байх юм байна.Нумын ордын хүн тодхон будагтай хацраа төмбийлгөн гялалзтал арчиж өнгөлсөн хөнгөн цагаан эвэр бүрээгээ баяртай нь аргагүй үлээж байхад нь яг зүрхэн тус газар нь томоо улаан сарнай хатгасан харагдана гэнэ.
    Амьдрал хэрэв ийм байвал өгөөмөр сайхан сэтгэлтэй идеалист үзэлтэй нумын ордынхон төрсөн өдрөө тэмдэглэх адил баяр баясгалантай байх болно. Энэ ордынхонд аз авчирдаг чулуу бол – оюу юм. Унтаршгүй сайхан сэтгэлт энэ ордынхон өөрийн нумыг өндрөөс өндөрт тэнгэр хүртэл өргөдөг. Нумынханы сум үүлгүй цэнхэр тэнгэрт од эрхэсийн дундуур нисэн нисэн мөрөөдөл л төрдөг алсад хүрэх нь дамжиггүй юм.

  • S. SiSi 2009-05-05 17:40

    Дандаа магтуулна гэж юу байхав. Бас сул талаа мэдэж авцгаая, Энд нэг ийм юм байна хэхэ
    Үнэн худлыг мэдэхгүй шүү ;-) Надаа бухимдаваа нөхдүүд ккк

    Та өөрийн болон өрөөлийн бусдаас нууж, хааж явдаг заримдаа өөрөө ч анзаардаггүй жинхэнэ дотоод мөн чанраа мэдмээр байна уу? Тэгвэл заавал үзээрэй. Харин үнэн төрхөндөө бухимдах хэрэггүй л болвуу.

    Хонь (March 21-April 19)
    Арай дэндүү түрэмгий, хэрцгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу үедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.



    Yхэр (April 20-May 20)
    Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн «торгон дотоожийн» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, зөөлөн байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.



    Ихэр (May 21-June 21)
    Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хүүхэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр , биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.



    Мэлхий (June 22-July 22)
    Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү түрүүлж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нүх рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зүрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.



    Арслан (July 23-August 22)
    Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лагг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.



    Охин (August 23-September 22)
    Заан шиг бахдам эелдэг ч , туулай шиг ухаан багатай хөлдүү. Нарийн, харамч, үглээ, хэрүүлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Yглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу ер хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бүхэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.



    Жинлүүр (September 23-October 22)
    Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салаганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.



    Хилэнц (October 23 - November 21)
    Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж», будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.



    Нум (November 22-December 21)
    Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь давуу тал гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам цохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг түвэг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.



    Матар (December 22-January 19)
    Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгүй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.



    Хумх (January 20-February 18)
    Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.



    Загас (February 19-March 20)
    Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

  • Ш. Болор 2009-05-05 17:41

    Матрын ордынхоныг яаж таних вэ?

    Энэ ордын хүмүүсийг танихад нэг их хэцүү биш ч жаахан дасгал хийх хэрэгтэй. Аалзыг аваад үзье. Тэр ялааг хөөгөөд яагаад ч гүйцэж чадахгүй мөртөө ямар ч байсан нэхсэн торондоо оруулах чадмаг аргатай байдаг. Өөр нэг жишээ авья. Эзопын тухай ёгт үлгэрт удаан хөдөлгөөнтэй яст мэлхий тавьсан зорилгодоо хүрэхээр гуйваж дайвалгүй зогсолтгүй явсаар хурдан хөлтэй туулайнаас түрүүлж барианд ордог.
    Одоо харин матрынханы тухай ярья.Ихэнхидээ тэднийг өөрсдийх нь нэр төрөнд дурлан тэмүүлдэг нууцлаг зам дээрээс нь юмуу ихээхэн баян хүмүүсийн дунд байж байхад нь харна. Заримдаа тэднийг мөн нэг их нэр төртэй биш бас баян бус хүмүүстэй хамт байхыг ч харж болно. Харин өөрөөсөө материаллаг талаараа ч, гарал үүслээрээ, ч доогуур хүмүүстэй байхыг нь харахгүй. Тийм газраар матрын ордынхон шагайх ч үгүй. Матрын ордынхон үл анзаарагдам, тайван чөлөөтэй байж болж байгаа үйл явдлыг алсаас ажигладаг. Хүмүүсийн яриа ялангуяа маргаанд тэр бүр оролцдоггүй. Тэд үйл явдлыг заримдаа нүдэнд харагдтал, заримдаа өнгийг нь мэдэгдэхгүй болтол нь дүрслэж чаддаг нь түүний зан ааш гаднаас нь харахад онцолж хэлж чадахааргүй байдагтай нь адилхан юм.
    Матрын ордынхоны бие цогцос нь бадриун, нарийхан , туяхан, гоё ганган, тарган тэр ч байтугай бүр лухгар байдаг нь бий. Бие цогцос нь ямараас үл хамааран матрын ордынхон газар дээр бат чанга зогсдог бөгөөд тэдний хөлийг нь хөндийрүүлэх боломж бараг үгүй юм. Санчир гаригт ивээгддэг хүмүүс буржгар биш хар өнгийн үстэй , ширтэмхий харцтай, бараавтар юмуу цайвар шаргал арьстай байдаг. Заримдаа цайвар үстэй нүд нь мөн тийм өнгөтэй матрын ордынхон тааралдах боловч тэднийг сайтар ажиглах юм бол амар амгалан- романтик дүр төрхийх нь цаана төмөр мэт шийдмэг, шаргуу, ажил хэрэгч зан чанар нуугдаж байдаг.
    Матрын ордынхон хөнгөн гуниг, ухаалаг байдал хадгалсан хүмүүс байдаг бөгөөд Санчир гариг өөрийн ивээгдэгсэдээс чанд дэглэмтэй, хатуухан байхыг шаарддаг. Матрын ордынхон тогтуухан нэг хэвийн дуу хоолойтой, өргөлт дуудлага зөөлөнтэй байдаг нь ертөнцийн эзний дууг санагдуулана. Ер нь матрын ордынхон өнгөн дээрээ өд шиг зөөлөн юм шиг харагдавч цаанаа чулуу шиг хатуу хүмүүс юм.
    Матрын ордынхон тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч зам хазайдаггүй бөгөөд түүнийг яаж өдөөн хатгаж, анхаарал хүчийг нь сарниулах гээд чадахгүй. Тэд энэ замдаа тааралдсан ямар ч бэрхшээл саадыг давж чадна. Ингэж явахдаа бусдын адил дөт зам хайн баруун зүүн тийш хэлтийлгүй яг л чигээрээ урагш зүтгэнэ. Матрын ордынхон төр засаг, уламжлалаа дээдэлдэг, зарим хүмүүс нь хэт хуучинсаг ёсорхог, дээдсийг дуурайдаг гэх мэт хаяг зүүдэг, ёс жаягыг хүндэлдэг хүмүүс юм. Эдгээрт тэд нэг хэвийн хандаж чаддаггүй, ухаантай хүмүүс болохоороо гомдомтгой хүмүүстэй холбогдох, илүү хэрэгцээгүй дайсантай байх дургүй.
    Матрын ордынхон ховорхон бууж өгч, өршөөдөг нь зорилгодоо хүрэхийн тулд сайн бодож төлөвлөсөн тактикт нь байдаг. Матрынхан урагшлах замдаа хажуу тийш харж суудаггүй, мөн од тоолж зогсдоггүй. Харц нь урагш алсыг ширтэж , хөл нь газар дээр бат зогсдог. Харуусал, уур уцаар, хайр дурлал, хардалт сэрдэлт, үрлэг, залхуурал гэх мэт газар тэнгэрийхэний явдал тэдэнд ер хамаагүй сэтгэлийг нь ч зовоодоггүй бөгөөд энэ бүхэн бусдын хэрэг гэж үздэг. Матрынхан бусдын энэ байдлын тухай сэтгэлдээ бодонгоо зэмлэн буруушаагаад өөрөө цаашлах замаараа урагшилна.
    Матрын ордынхон үе үе романтик байдал, сарны гэрэлд мөрөөдөлд автан суух, уянгын шүлэг бичих дуртай. Ойроос харахад мөрөөдөл нь ажил хэрэгтэй нь холбоотой байх ба харин шүлгээ гаргацтай үг, өгүүлбэр зүйн ямар ч алдаагүй цэвэрхэн сайхан бичсэн байдаг. Энэ нь тэд залуудаа урдахь үеийхэн, эцэг эхээ шүтэж нилээд бодитой хандаж байсантай нь холбоотой. Цаг хугацаа өнгөрөх тусам залуу үеийх нь бодлогогүй явдлууд нь алга болж хуучинсаг матрын ордынхныг амьдрал ойлгож илүү зорилготой болгодог. Тэд “ сайн сайхан өнгөрсөн үеийн тухай “ толгой сэгсрэн дурсан суудаг. Азаар тэдний олонхи нь хувирч өөрчлөгдөж байгаа байдал нөхцлийн дотроос сайн сайхан зүйл олж харж чаддаг юм. Ингэж чадаагүй ухаангүй матрын ордынхон орчныхоо хүмүүсийг хорлож суудаг.
    Матрын ордынхон бусдын хэрэгт ховорхон оролцдог , садарлах самуурахыг таалдаггүй. Тэр хүсээгүй л бол бусдад зөвлөхгүй. Хэрэв / таны хүслээр/ түүнээс зөвөлгөө авсан бол түүнийг нь нэг их дагах гэсний хэрэггүй. Матрын ордынхон танд энэ талаар сануулж хэлэхгүй зөвхөн сэтгэлдээ таны алсын хараагүй хөнгөмсөгийг тань бодоод л өнгөрнө. Энэ ордынхоныг хөрөнгө харж эрд гарч, эхнэр авдаг гэж ярьдаг. Энэ нь хэдийгээр яльгүй дэгсдүүлэлт боловч ухаалаг матрын ордынхон нухацтай бэлтгэл хангалгүйгээр хурдан хуумгай гэрлэнэ гэж үгүй юм. Тэд бүр залуугаасаа тэтгэвэрт гарсныхаа дараа хэрхэн амьдрах тухайгаа бодож байдаг. Энэ бодлын ихэнхи нь практик асуудлууд байдаг. Жишээ нь: тэр үед түүний банканд хэдэн төгрөг байх бол, үүнийг аривжуулах өөр арга зам бий эсэх гэх мэт.
    Матрын ордынхон яагаад өөрийн ойр дотныхон болон бүр холын хамаатнуудаа эргэж тойрч санаа тавих дуртай байдаг юм болоо? Үүнийг тэд ойр дотныхонтойгоо тогтоосон холбоогоо хүндэлж хайрласандаа хийдэггүй юм байна. Харин авга ах Джаспер юмуу нагац эгч Минерва нар байгаль сайхантай газар гоё байшинтай ч юмуу эртний үнэт цуглуулагатай болохоор тэд гэнэт нас барчихвал / өөр өв залгамжлагч гараад ирвэл / хэрэгтэй үед хажуудаа байсан гэж гар бичмэлээр ч бол гэрээслэл хийлгэж болох юм. Тийм боломжийг матрын ордынхон зүгээр өнгөрүүлэхгүй.
    Хүмүүс матрын ордынхоныг их тооцоотой гэж үнэн дүгнэдэг ч тэд өөрсдөө үүнийг зөвшөөрдөггүй. Эцсийн эцэст амьдрал хэдийгээр өгөөмөр боловч ямар нэг юм сул орж ирнэ гэж итгэх нь тэнэг хэрэг юм. Матрын ордынхон багадаа өвчлөмтгий сул биетэй хүүхэд байдаг ч томрох тусмаа эрүүлждэг.
    Матрынхан тайван амарлагуй байдаг болохоороо тэдний дунд 100 хүртэл түүнээс ч урт наслах амьдралын эрч хүчтэй хүмүүс олон байдаг.
    Матрынханы хамгийн заналт дайсан бол — тэдний айдас, дүнсгэр эвгүй зан, уруу дорой үзэл бодол юм. Матрын ордынхон урт удаан наслая гэвэл цэвэр агаарт явж, биеийн тамираар хичээллэж, юмс үзэгдлийг үзэх өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Тэд булбарай мэдрэмтгий арьстай учраас арьсны халдвар харшлын өвчнөөр өвчлөмтгий байдаг. Мэдрэлийн систем, ходоод гэдэсний хямралаар мөн өвчлөх тохиолдол ховор биш тохиолддог. Тэдний толгой нь хүчтэй өвддөг байж болзошгүй. Мөн бөөр, өвдөгний нүд гэмтэх, судас , ясны өвчин тусч болно. Матрын ордынхон нэг бол маш сайхан шүдтэй эсвэл дандаа шүдний эмч явж байдаг муу шүдтэй байдаг.
    Ихэнхи матрын ордынхон даруухан, итгэмтгий, зөөлөн зантай бас жаахан зөрүүд байдаг. Үнэндээ бол тэд өөрийн “би “-г нууцлан толгойлогч болох нууц мөрөөдлөө хэрэгжүүлдэг.
    Матрын ордынхоны дуртай өнгө бол албаны, ёслолын хар , гоёлын хүрэн, төв бараавтар цэнхэр болон нилээд романтик өнгө болох хар ногоон өнгө юм. Матрынханы чулуу тод улаан Рубин , харин металл нь – хар тугалга. Матрын ордынхоны бүх баялаг нь газар дор бусдын нүднээс далд найдвартай газар зөөлөн давхаргаар хучаастай хадгалагдаж байдаг юм.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold