Мэнгэ, жил, ордны зурхайд итгэдэг үү

Оруулсан : Ш. Болор 2009-05-05 15:21:59

Тоонот гэрт толгой холбох хүнээ сонгоход мэнгэ, жилийн, ордны зурхай яаж нөлөөлдөг талаар бүгдээрээ хэлэлцэе.

Ямар ч л байсан мэнгэний харш их нөлөөлдөг гэсэн, жилийн харш арай гайгүй юм гэнэлээ

Сэтгэгдлүүд



  • Т. Зая 2009-05-11 20:18

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Э. Мөнхтуул 2009-05-12 12:18

    Дөлгөөн өө, тэгвэл хулгана жилтэй, 7 улаан мэнгэтэй эмэгтэйд ямар мэнгэтэй хүн таарах вэ, хэ хэ

  • Д. Дөлгөөн 2009-05-12 16:53

    Мөнx-түүлаа өөрт чинь ямарч байсан /усан маxбодьтой xүн буюу 2xар,3xөx мэнгэтэй/-xүмүүс таараxгүй.Xэрэв гэр бүл болвоос гал ус шиг xоорондоо таарамжгүй,үргэлж xэл ам xэрүүл тэмцэл тасраxгүй гэдэг юм билээ.Мөн/гал маxбодьтой буюу 9,7 улаан мэнгэтэй /-xүмүүс xоорондоо суувал өвчин зовлон тэр гэр бүлээс тасраxгүй,үxэл xагацалд унаx xийгээд үр xүүxдэд нь xарш муу нөлөөтэй гэдэг юм билээ.

  • Э. Мөнхтуул 2009-05-12 17:16

    Дөлгөөн өө, баярлалаа. Харин тэр ямар мэнгэтэйг нь яаж мэддэг билээ хө? :P

  • Т. Оюун-Эрдэнэ 2009-05-12 17:37

    минийх бас таарч бна ер нь би зурхай их уншдаг юмаа их таардаг тэгээд л тэр за за бүгдэнд нь амжилт хүсье би хонины орд

  • Д. Дөлгөөн 2009-05-12 23:38

    Мөөгий найзаа найз нь мэнгэний зурxайн талаар сайн мэдэxгүй ч өөрөө бол би xувьдаа иx анxаар ч үздэг зүйлийн нэг.Xүн болгоны төрсөн жилд мэнгэ бас байдаг шүү дээ.Ж/нь:чи xулгана жилтэй,/7 улаан мэнгэтэй / xүн.Энэ мэнгийг чинь л xэлээд байгаа юм шүү дээ xө..Xүний ажил амьдралд,xувь заяанд төрсөн жилийн маxбодь нөлөөлдөг,гэр бүл болоxод төрсөн жилийн мэнгэний маxбодын ивээл xаршаар,xарин өдөр тутмын үйл ажиллагаа буюу Xар зурxайн үзлэгт гаригын маxбодын xатуу зөөлнийг анxаардаг....Xүн бүрийн мэнгэний маxбодын тайлбар дээр өөрсд өөрсдийнx нь онцлог зүйлүүд xийгээд амьдралдаа шүтэж яваx бурxад болон бүтээx номыг нь xүртэл заасан байдаг юм билээ.Эдгээрийн зарим зүйлээс дурдвал..............................
    1цагаан:мэнгэтэй xүн төмөр маxбодьтой-ариун бус xийгээд,xэрүүл тэмцлээс гэмтэж бузартаx гэм буй,юм байx,үгүйг бодоxгүй найр наадамд дуртай,эд эдлэл дунд зэрэг явбал аминд тустай,сэтгэл нь цагаан,түргэн ууртай,үг олон, иx зөрүүд бодогширонгуй,нүд xийгээд xамрын өвчинд өртөмтгий,өвчин тусвал эдгэрэxэд бэрx,үxсэн xүний эд xэрэглэвэл гай болоx толгой эргэx,цээж нүдний xий өвчин болоx аюултай,шүтээн нь "Жанрайсиг" заяаны бурxан нь "Цагаан Жамбал" ном нь "Манигамбум" энэxүү номыг бүтээвэл иx сайн.Амь нас xийморьт энэ цагаан өнгө ээлтэй тул ийм өнгийн эд эдлэл xэрэглэвэл өлзийтэй..........
    2xар:мэнгэтэй xүн усан маxбодьтой-өөрийн үйлс амжилтаа өөрөө үгүй xийx гэмтэй,дотроо xартай,эд эдлэл дунд,ажил xэргээ бүтээx зоригтой,заль мэx иxтэй,уур түргэн,нөxрийн тусыг бүтээx ачлал үгүй,улаан өнгөнд дуртай,эцэг эxдээ xарш,өвчинд өртөмтгий 31,44 насанд анxаараx,xар өнгө ээлтэй..

  • Д. Дөлгөөн 2009-05-13 01:14

    3xар:мэнгэтэй xүн усан маxбодьтой-өглөгч,үг нь ширүүн,олон санаатай боловч зөөлөн,лусыг таxиж шүтвэл сайн,шүтээн нь "чагдорбурxан" заяаны бурxан нь "Лxам" ном нь "Жадамба" тул дээрx номыг бүтээбэл сайн.Xөx өнгө ээлтэй. 2xар мэнгэтэй xүний шүтэx болон заяаны бурxад,ном энэ мэнгэтэй xүмүүстэй ижил....
    4ногоон:мэнгэтэй xүн модон маxбодьтой-ариун бус зүйлсийг тэвчиx,уxаан төгөлдөр эрдэм иxтэй,бусдыг үл xардана,үг нь зөөлөн,иx санаатай,бардам зантай,улаан өнгөнөөс зайлсxийx,сээтэгнүүр,эцэг эxдээ ээлтэй,эд агуурс сайн,түүний шинж нь:баруун xөx,мөр,гарын тоxойд мэнгэтэй.Xүзүү цээжээ xамгаал.Эxнэр xүний xэл амнаас болон үxэгсдийн ясыг бүү барь,шүтээн нь "Дүдзичилба" заяаны бурxан нь "Ногоондарь-Эx" ном нь "юм" ногоон болон xүрэн өнгө ээлтэй....

  • Э. Мөнхтуул 2009-05-13 10:21

    Баярлалаа, Дөлгөөн

  • Ш. Болор 2009-05-14 14:43

    За бас нэг зурхай оллооо. Бас л таараад байхаар нь аваад ирлээ кккк.

    Друидын зурхай

    Друидууд /druids - фр./ бол явцуу хvрээний тайлгач /бєє/ хvмvvс юм. Эдгээр хvмvvс нь уламжлалт домог vгс болон эртний галлудын /эртний францчууд/ ёс зэргийг євлєсєн угсаа залгагч нар юм.

    Их Британи, Франц, Хойд Итали, Испани, Австри, Чехословак зэрэг орнуудад амьдарч байсан ба тэднийд євєг дээдэс билээ. Друидууд хvний нvднээс далд шигvv ойд амьдардаг байсан ба ой модоо тахин шvтэж, ариун нандин гэж тооцдог байв. Модон дунд амьдарч байхдаа мод бvрийг чухалчилж тухайн vvлдрийн мод ба хvний зан хоёрын хоорондох холбоог олдог байсан байна. Хvн бvр мод шиг єєрийн гэсэн чанар чансаатай, дутагдалтай мєн тодорхой нєхцєл байдалд ургадаг хувирдаг гэж тэд vздэг байжээ.

    АЛИМНЫ МОД /23.ХII - 01.I; 25.VI – 04.VII/
    Алимны мод нь мэдрэмтгий, сэтгэлийн хєєрєлтэй мєн олон талтай байдаг. Ихэвчлэн сайхан биетэй, єндєргvй. Тvvнд сайн талууд их байдаг: сэтгэл татам, аятайхан, сайхан сэтгэлтэй. Тvvн рvv харахад хайр сэтгэл санаанд орж ирнэ хэдий єєрєє vvний тухай бодоогvй ч гэсэн. Алимны мод хайр дурлалыг зєвхєн онолын талаас биш амьдрал дээр ч бас их сонирхно. Хамтрагч хvнийгээ сэтгэл дотроо хайрладаггvй ч тvvнтэй гэрлэж чадна. Гэвч энэ нь халуун хайр сэтгэлээс татгалзаж байна гэсэн vг биш. Гэр бvлийн хэвийн амьдрал тvvнд таалагддаггvй. Тvvнд янз бvрийн єєрчлєлтvvд хэрэгтэй болдог. Тийм учраас тэр хайр дурлалынхаа харьцаанд єєрчлєлт оруулахын тулд ямар нэгэн асуудал, бэрхшээл бий болгодог. Тэр амьдралынхаа турш хайр дурлалдаа vнэнч байдаг. Єєрт нь таалагдсан хvнтэйгээ гэрлэвэл, тэр гэр бvлийнхээ амьдралыг дээдэлж, хайрлах болно. Гэвч єєрийн тооцоогvй зангаас болж хууртагдах нь элбэг тохиолддог. Єєрт нь байгаа хамгийн сvvлчийн талхаа ч таньтай хуваалцна. Тэр маргаашийн тухай ер боддоггvй зєвхєн єнєєдрєєр амьдардаг. Хааяа зээл авчаад тvvнийгээ мартдаг. Энэ нь тvvний хувьд энгийн vзэгдэл. Тэр хєнгєн хийсвэр санагддаг ч яг vнэндээ огт тийм биш. Тэр бол гvн ухаанч, аливаа зvйлийг зохиохдоо маш сайн. Амьдралаас таашаал авж чаддаг. Тэр бол ухаантай, бодлоготой. Шинжлэх ухаан сонирхдог тал бий. Єєрийн сонирхож байгаа зvйлийн тухай уран зохиол унших дуртай. Єєрийн мэдлэгийг баяжуулахын тулд тэр ном их уншдаг. Харин мэдлэгээрээ гайхуулдаггvй. Амттай сайхан хоолд дуртай. Тvvний зан чанарууд: оюун ухаан ихтэй, дvн шинжилгээ хийх дуртай, хэрсvv, элэгсэг, хєєрvv.

    ЖОДОО МОД /02.I - 11.I; 05.VII – 14.VII/
    Хvйтэн гоо vзэсгэлэнтэй хvн. Бардам, олон зантай. Тэр харьцаандаа болон хамтын амьдралдаа хєнгєн хандах хэрэгтэй болов уу. Єєрийгєє тусгаарлагдсан хvн гэж боддогоос болж хамт олны дунд ч ганцаарддаг. Хамт олны дунд яриа хєєрєє муутай. Єєрийн санаа бодлоо илэрхийлэх нь цєєн, илэрхийлсэн ч тулгадаггvй. Гадны нєлєєнд бараг автдаггvй. Зорьсондоо хvрэхийн тулд чанга, шургууханддаг. Эдгээр хvмvvс нь гойд ухаантай, задлан шинжлэх чадвартай, шинжлэх ухааны ажилд маш сайн. Гэвч тvvний ажил нь єєрийн чадваруудтай нь нийцэхгvй бол амжилт олох нь ховор. Сэтгэлд нь таараагvй ажилдаа ч хариуцлагатай, анхааралтай ханддаг. Тэр маш нямбай, ухамсартай учир ажил нь тодорхой vр дvнд хvрдэг. Эдгээр хvмvvс нь єєртєє болон бусад хvмvvст хvнд байдал vvсгэдэг. Тэр олон асуудлын хамгийн хэцvvг сонгодог. Ямар ч vед тэр найдвартай, итгэлтэй байдаг. Юv ч болсон тэр шударга байдаг болохоор тvvнд итгэж найдаж болно. Хайр дурлалдаа шаардлагатай, vг авдаггvй. Эдгээр зан чанаруудаасаа болж сэтгэл хангалуун байх нь ховор. Амьдралаас аль болох ихийг авахыг хvсдэг, учир нь єєрийнхєє vнэ цэнийг сайн мэддэг. Тэр ухаанаа алдталаа дурлавал тvvний хайр дурлал нь хязгааргvй болно. Эдгээр хvмvvс эртний эд зvйлс, том баяр, эртний гоёл чимэглэл, бvдэгхэн гэрэл, сайхан vнэртэй ус зэрэгт дуртай. Тvvний зан чанарууд: хатуужилтай, оюун ухаан ихтэй, шинжилгээ болон логик ухаан гаргах хандлагатай.

    ХАЙЛААС МОД /12.I - 24.I; 15.VII – 25.VII/
    Энэ хvн байнга бусдын анхаарлыг татдаг. Тэр гоо vзэсгэлэнтэй мєн цэгц биетэй хvмvvс. Гэхдээ эрvvл саруул биетэй мэт харагддаг ч яг vнэндээ бас тийм биш. Тэр гадаад байдалдаа анхаарал тавиад байдаггvй, энгийн маягаар хувцасладаг. Ихэвчлэн дуртай хувцсаа хуучиртал нь ємсдєг. Тэр амьдралдаа энгийн байх дуртай, голомтгой биш. Тvvний мєн чанар нь тэнцвэртэй, тайван байдал. Тvvний удаан хєдєлгєєн нь нvдэнд их тусдаг. Сургамжлах дуртай ба энэ нь тvvнийг бусдад тэсвэрлэшгvй болгодог. Тэр хэт шулуун ба нээлттэй хvн. Маш єгєємєр сэтгэлтэй. Хvний сайхан сэтгэлд итгэдэг. Хариуцлагатай, ойр дотны хvмvvстэй их хэрэг болдог мєн тэдэндээ туслахад ч бэлэн байдаг. Тvvний хийж байгаа эсвэл хийх гэж байгаа аливаа ажил нь дандаа сайн сайхны тєлєє байдаг. Энэ ажил нь хичнээн хэцvv байсан ч тэр амжилт олно гэж итгэсээр хийдэг. Гэхдээ азгvйтвэл, тэр бусдаас илvv санаагаар унадаг. Бусдад нєлєєлж чаддаг учраас энэ авъяасаа их ашигладаг. Удирдах дуртай, удирдуулах дургvй. Хvмvvсийг удирдснаар их амжилт олдог. Энэ хvн бол хэрсvv ухаантай, яг онож бодох чадвартай. Тэр бас их уран гартай. Хайр дурлалын харьцаандаа их шаардлага тавьдаг, єєрєє ч ихийг єгдєг. Хайр дурлалдаа маш их халуун сэтгэлээр ханддаг. Амьдралын ханиа зєв сонгож чадвал, тэр хайр дурлалаа насан турш хадгалж чаддаг хvн. Хайр дурлалдаа их vнэнч. Тvvнтэй харьцахдаа их тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй, тэгвэл тэр єєрєє ч зvгээр суухгvй. Энэ хvний амьдрал их сайхан, аятайхан байна. Тэр амьдралаа ямар байлгамаар байна тийм байлгаж чаддаг. Тvvний наргианч зан амьдралын хэцvv vеийг даван туулахад нь туслана. Тvvний зан чанарууд: бодит хэрсvv бодолтой, удирдах чадвартай, гярхай.

    АГАР МОД /25.I - 03.II; 26.VII – 04.VIII/
    Эдгээр хvмvvсийг танихад амархан, учир нь эрvvл чийрэг биетэйгээс гадна бас царайлаг. Орчин vеийн гоё чамин зvйлсд дуртай, гэхдээ бас тvvнийг байгалийн хvн гэж хэлж болно учир нь ямар ч орчинд амархан дасдаг, хамгийн єчvvхэн зvйлд ч сэтгэл хангалуун байж чаддаг. Ямар ч нєхцєлд сэтгэл хангалуун амьдарч чадна. Тэр хааяа хэт хэрсvv бvр бvдvvлэг зан гаргадаг ч тvvнд сайхан сэтгэл гэж бас бий. Тэр бол тайван хvн. Энэ тайван байдал нь тvvний эргэн тойрч буй бvх хvмvvст нєлєєлдєг. Ийм хvнд хамт олон маш дуртай байдаг. Эдгээр хvмvvсийн бие нь эрт хєгжиж боловсордог, эрт биеэ даадаг. Тэд мєнгє, алдар нэр болон амжилтын хойноос хєєцєлддєггvй. Аз жаргалтай байх нь л тvvнд их чухал. Ганцхан vvнийг л тэр хvснэ. Асуудал, бэрхшээлд дургvй, тийм учраас эдгээрээс аль болох зайлсхийхийг боддог. Аливаа хурц, чухал асуудлыг шийдвэрлэх, vvний тухай маргах нь тvvний зан биш. Харин аливаа сэдвээр ярилцах их дуртай. Тvvний санаа бодол дандаа зєв, таарсан байдаг. Тvvний мэдлэг бусдад шууд мэдрэгддэг. Тvvнийг уян хатан гэж хэлж болно. Тvvний энэ зан л бусдын анхаарлыг их татдаг. Тэр их мєрєєдєх дуртай. Зуны зугаалга, хотоос гарч зугаалах бас дуртай. Тэр амьдралын урсгалаар явдаг хvмvvсийн нэг, амьдралаа зохион байгуулаад байдаггvй. Эдгээр хvмvvс ганцаардалд дургvй. Залуу насандаа найзуудын хvрээнд байхыг эрхэмлэдэг. Тэр єєрийгєє ойр дотны хvмvvсээрээ хvрээлvvлхийн тулд маш их хичээдэг. Хайр дурлалдаа болон нєхєрлєлдєє бусдаас илvv vнэнч. Тvvнээс хэзээ ч тусламж гуйж болно. Хайртай хvмvvсийнхээ дунд тэр маш тайван байдаг. Тvvний зан чанарууд мэдлэг боловролоо ямагт хєгжvvлдэг, уян, бодлоготой, тууштай, vнэнч, хэрсvv.

    УЛИАНГАР МОД /04.II - 08.II; 05.VIII – 13.VIII/
    Эдгээр хvмvvс залуу насандаа гоо vзэсгэлэнтэй болон цэгц биетэйгээрээ ялгардаг ч нас ахих тус ам єєрєє єєртєє бий болгодог амьдралын бэрхшээлvvд гарч ирнэ. Цаг хугацаа єнгєрдгийг илvv хурц мэдэрдэг, тийм болохоор бvр эрт хєгширхєєс айдаг, харин энэ айдсаасаа болж илvv хурдан хєгширдєг. Тvvнд эерэгээр нєлєєлдєг хvмvvсийн дунд байх нь маш чухал. Тийм учраас харьцах хvмvvсээ маш болгоомжтой, хянуур сонгох нь чухал. Тэр хvрээлж буй орчиндоо маш мэдрэмтгий байдаг. Тэр нvvж суухдаа их болгоомжтой байх хэрэгтэй болдог, учир нь тvvнд єєр орчин, нєхцєл тэр болгон таалагдаад байдаггvй. Зай муутай газар санагдвал бие нь муудах хандлагатай. Ганцаараа амьдрах дургvй. Тэр хvнтэй харьцах хэрэгтэй, гэхдээ харьцах хvмvvсээ єєрєє сонгоно. Тvvний эрх чєлєєг хэн нэгэн хязгаарлавал, тэр маш их зовж гутардаг. Эхний vед vvнийгээ нууна, гэхдээ энэ нь удаан vргэлжлэвэл нууж чаддаггvй. Энэ хvний нэг онцлог нь єєрийгєє єрєвддєг, vvнийгээ бусдаас нууж дотроо л бодож ташаал авдаг. Тvvний бардам зоригтой зан нь ямар ч хvнд бэрхшээлийг давна. Ямар нэгэн шалтгаанаас болж санаа зовсон байдлаа бусдад vзvvлдэггvй. Тэр vргэлж нvvрэндээ инээмсэглэлтэй байдаг. Тvvнийг бага мэддэг хvмvvст тэр хєгжилтэй тайван мэт санагдана. Яг vнэндээ бол тэр маш эмзэг бvр ялихгvй жижиг зvйл ч тvvнийг бухимдуулахад хvргэнэ. Энэ хvнийг бодь сэтгэлтэн гэж хэлж болно. Тvvнийг материалист маягийн ухаантай гэж хэлж болохгvй л болов уу. Гэхдээ тэр маш зохион байгуулалттай, єєрийн ирээдvйн талаар боддог. Эдгээр хvмvvсийн тєрєлхийн нарийн ухаан нь ер хєгширдєггvй. Тэр єєрийн хэрсvv ухааны ачаар биеэ тоосон байдлаа нууж чаддаг. Эдгээр хvмvvсийн ихэнх нь эмч нар байдаг. Хайр дурлалдаа тэд аз жаргалтай байх нь ховор, учир нь хэт эмзэг, єєрийн эрхээр байх дуртай. Хайр дурлалын хэрvvл маргаан дээр тэр егєєтэй инээмсэглэл, тоглоом тохуу хийсэн тоомсоргvй байдал гаргаж байж єєрийгєє авардаг. Тvvний зан чанарууд: эрх чєлєєнд дуртай, мєрєєдємтгий, уран сэтгэхдээ сайн, зєн бэлэг ихтэй.

    ЄМНЄ ЗVГИЙН КАРТАС МОД /09.II-18.II; 14.VIII-23.VIII/
    Энэ бол, гоёмсог, хvчирхэг, саглагар ургамал юм. Ямар ч нєхцєлд дасдаг.Энэ хvмvvс шаардлага гарвал тэнгэр доор ч хонож чадна, гэхдээ мэдээж бас бусад хvмvvсийн адил тав тухтай орчинд дуртай. Эрvvл чийрэг биетэй, ямар ч газар гэртээ байгаа юм шиг тайван байж чадна. Тvvнийг бvрэг, ичимхий биш гэж хэлж болно. Єєртєє итгэлтэй, идэвхитэй, хvрээлж буй хvмvvстээ єєрийгєє хэрэгтэй хvн гэдгээ харvvлж чаддаг. Тvvний талаар тоглоом тохуу хийвэл маш эмзэглэдэг ойлгохыг ч хvсэхгvй. Тэр анхаарлын тєвд байх дуртай. Vvний тєлєє єєрийгєє золиослоход ч бэлэн байдаг. Бvгдийг гайхшруулах нь тvvний хувьд маш чухал. Бусдад нєлєє vзvvлж ямарваа нэг зvйлийг хийлгvvлэхэд хvргэж чаддаг. Хvссэн зvйлээ авахын тулд шургуу ханддаг. Єєрийгєє дандаа зєв гэж боддог. Бусдын оролцоогvйгээр єєрєє шийдэх дуртай. Эцсийн vгийг тэр хэлэх ёстой. Vнэхээр тэр хамгийн хэцvv асуудлуудыг шийдэж чадна. Маш хурдан шийдэж чаддаг нь ч бас гайхалтай. Асуудлыг задлан шинжиж чаддагаараа онцлогтой. Аюултай болохыг мэдэлгvйгээр, vр дагаврыг тооцоолон бодоогvйгээс болж таагvй байдалд орох нь амархан. Гэхдээ амархан орсон шигээ амархан гарч чаддаг. Єєрийн шулуун шударга, биеэ тоосон, бардам зангаасаа болж зєвхєн хувийн амьдралдаа тєдийгvй ажилдаа ч хvнд бэрх vеvvдтэй тулгардаг. Тэр адал явдалд дуртай учраас тvvний амьдрал vргэлж хєдєлгєєнтэй, єєрчлєлттэй байдаг. Хэдий бие даасан, єєрийн эрхээр байдаг ч гадны нєлєєнд автаж, бусдын дураар байж чадна. Эдгээр хvмvvсийн дунд баатрууд ч бий зовлон эдлэгч нар ч бий. Тэр маш эмзэг, уян нялуун. Хайр дурлалыг шvтэн биширдэг. Тэр дассан сэтгэлээ vvрд байлгаж чаддаг. Тvvний хувьд хайр сэтгэл vгvй бол амьдрал утгагvй. Тvvний оюун ухаан их хєгжсєн, дуу хєгжимд дуртай, амьдралд хайртай. Тvvний зан чанарууд: єєдрєг vзэлтэй, сэтгэлийн хєєрєлтэй, оуюн ухаан ихтэй, аливаа зvйлийг нотлох дуртай.

    НАРС МОД /19.II - 28/29.II; 24.VII - 02.IX/
    Эдгээр хvмvvс нь гоё сайхан зvйлсд дуртай, гэр орноо vнэлж дээдэлж явдаг хvмvvс. Юv хvсч байгаагаа айн мэддэг, амьдралын урсгалаар хєвдєггvй. Амьдрал тvvнд єгч байгаа юманд сэтгэл хангалуун байдаггvй. Єєрийн амьдралыг єєрєє зохион байгуулах дуртай, нєхцєл байдлыг єєртєє ашигтайгаар эргvvлж чаддаг. Эдгээр хvмvvс хэзээ ч номхон, дуулгавартай байдаггvи. Єєрийнхєє гэрийг ч єєрєє єєртєє зориулж бий болгодог. Ямар ч уй гашууд дийлдэх дургvй. Толгой дээгvvр, бардам явдаг. Тэр маш зоригтой, эрэмгий, ямар ч эсэргvvцлийг тэсвэрлэнэ. Эрсдэлтэй vйлдэл хийж чаддагаараа дандаа урд тэргvvлж байдаг. Аливаа мэргэжилд амжилт олдог. Аливаа vйлдэл хийхдээ хурдан болон зєв байдаг. Маш их шаргуу тул явж байгаа зам, хvрэх гэж байгаа зорилгоос нь болиулах боломжгvй. Тэр гvнзгий ухаан бодолтой, эмх цэгцтэй сэтгэхvйтэй, удирдах, зохион байгуулах чадвар сайтай. Зорьсондоо хvрэхийн тулд юv шаардлагатайг сайн мэддэг. Ямар ч бvр хайр дурлалын хэцvv байдлаас ч нэр тєртэйгээр гарч чаддаг. Эдгээр хvмvvсийн сул тал нь бага байдаг. Нэг сул тал нь хайр дурлал юм. Хайр дурлалдаа тэр маш мэдрэмтгий, тачаангуй, тэсвэргvй болдог, амархан дурладаг, тийм учраас хайр дурлалын таагvй явдалд их єртдєг. Эдгээр хvмvvс нь их найрсаг, зочломтгой мэт санагдавч, яг vнэндээ тийм ч их тусархаг ба єглєгч сэтгэлтэй биш. Тvvнд хамгийн чухал нь єєрийн тав тух, єєрийн сайн сайхан байдал. Найз нєхдийн таагvй явдлууд тvvний сэтгэлийг зовоодоггvй, харин зvгээр даган гутарч байгаагаа хэлж чадна. Тvvний зан чанарууд: удирдах, зохион байгуулах чадвартай, анализ хийх дуртай, гоо зvйн ухаантай.

    УД МОД /01.III - 10.III; 03.IХ - 12.IХ/
    Тvvний энгийн дvр тєрх нь бусдад таатай ба нууцлагдмал санагдана. Энэ нууцлагдмал байдалд нь ихээхэн хvсэл, бодол байдаг ба єєрєє ч учрыг нь ойлгож чаддаггvй юм шиг. Гэхдээ тvvний даруухан байдалд нь хууртагдах хэрэггvй. Vнэн хэрэг дээрээ тэр єєрєє юv хvсэж байгаагаа сайн мэддэг. Тэр шийдэмгий, ажил хэрэгч байж чаддаг. Тvvнийг vгэнд оромтгой хvн гэж хэлэхгvй, ажил хэргийн асуудал дээр буулт хийдэггvй нилээн хэцvv хамтрагч. Тэр удаан, нєхцєл байдалдаа хурдан тааран зохицож чаддаггvй. Бусдыг их хvндэлдэг учраас хэнд ч юv ч тулгаад байдаггvй. Тэр захирах, удирдах дургvй. Энэ хvн бол уян, романтик, нартай дулаан єдєрт ба ус горхины хажууд суух дуртай. Vнэр, амтыг хурц хvлээн авдаг. Єнгєгvй, жирийн мэдрэхvйд дургvй. Тэр сэтгэлээрээ амсах таашаалыг эрхэмлэдэг ба vvнийгээ яруу найргийн єнгєнд оруулдаг. Тvvнд яруу найргийн нэг юм байдаг. Тэр гутрал гунигийн сургамжийн vгс хэлж чадна, гэхдээ vvнийг нь эмзэг хvлээн авч хэрэггvй. Хоромхон зуурын баяр баясгаланг тэр бусдаас илvv ашиглаж чаддаг. Тэр их уран чадамгай, дvрслэн бодох чадвар нь сайн, зєн бэлэгтэй, гярхай. Сайн сэтгэл зvйч нар байдаг учраас бусдын бодол санаа таачихдаг. Биеээ хамгаалж чаддаггvй, дорой мэт харагдавч яг vнэн хэрэг дээр ер тийм биш. Энэ нь зєвхєн єєрийн хувийн эрх ашгийн тєлєє л хэрэглэж байгаа арга юм. Тvvнтэй ямар нэг ажил эрхлэхдээ тэр сул дорой мэт дvр эсгэдгийг мартах хэрэггvй. Яг vнэндээ тэр єєрийгєє яаж хамгаалахаа сайн мэддэг. Тvvнийг гомдоллоход эмзэг хvлээн авсны хэрэггvй. Хэрвээ тэр єєрєє хайр дурлалын зовлонд хэт их тэмvvлэхгvй бол тvvний амьдрал тайван байхсан. Тvvний зан чанарууд: зєн бэлэгтэй, дvрслэн тєсєєлєхдєє маш сайн.

    ДАЛДУУ МОД /11.III- 20.III; 13.IХ - 22.IХ/
    Энэ хvн сэтгэл татах, дур булаах чадалтай ба vvнийгээ их чадварлаг ашигладаг. Хэний ч толгойг эргvvлж чадна. Тэр бол vнэхээр таатай, нvдэнд дулаахан ба бусад хvмvvс тvvнтэй амархан хэл амаа олдог. Бусад хvмvvс тvvний хажууд байхдаа оюуны ба сэтгэлийн тав тух мэдэрдэг. Тvvнд их найдаж болохгvй vе байдаг ч тэр хайр сэтгэлийг мэдрvvлдэг. Эргэн тойрныхоо хvмvvсийг хvндэлдэг ба хэзээ ч захирахыг хvсдэггvй, амьдралыг нь удирддаггvй. Тэр их тэвчээртэй ба анхааралтай ярилцагч. Гаднаас нь харахад амгалан, тайван, дуу муутай, аймхайдуу, зориггvй. Гутрангуй ба залхуутай байдал тvvний гол дайснууд. Эдгээр мэдрэхvйтэй бvх амьдралаа єнгєрєєдєг vе ч байдаг. Тэр хангалуун, тав тухтай амьдрал мєрєєддєг ч vvнийг их чухал ач холбогдолтой гэж vздэггvй хааяа бvр ухамсарладаг ч vгvй. Тэр ямар ч орчинд дасан зохицож чаддаг. Бvр овоохойд ч гэрийн таатай орчин бvрдvvлчихдэг. Энэ хvн их зєрvvд, тогтворгvй ба тvvнийг ойлгох маш хэцvv байдаг. Амьдралдаа єєртэйгээ адил хvнтэйгээ учрах нь чухал тэгвэл тvvний хайр дурлалын амьдрал зєрчилдєєнгvй тайван байх болно. Ямарч шалтгаангvйгээр хартай байдаг. Бялдуучлалыг сайн мэдэрдэг. Єєрийн vнэ цэнэ, чанар чансайгаа маш сайн мэддэг. Энэ хvн амьдралын ухаантай, аргатай, техникийн чадвартай, нарийн нямбай. Тvvний зан чанарууд: гярхай, бодит байдлыг эрхэмлэдэг, зохион байгуулах чадвартай.

    ШИД МОД /22.III - 31.III; 24.IХ - 0З.Х/
    Тvvнийг анх харахад тэр бусдад vзэмжгvй, сул дорой сэтгэгдэл тєрvvлнэ. Олон хvмvvсийн дунд тvvнийг шууд олж харахгvй. Тэр дуу муутай, єєрийгєє харуулах гэж тэмvvлдэггvй. Гэхдээ тvvн рvv сайн харвал, тэр их сэтгэл татсан бас гойд ухаантай гэдгийг нь олж харна. Тэр даруу тєлєв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгvй, маш євєрмєц хvн учраас нvдэнд єртдєг. Тvvний амьдралд хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хvнээс юv ч хvлээж болно. Тэр тааварлашгvй vйлдэл хийдэг эсвэл тааварлашгvй зvйл санал болгодог. Ийм хvмvvс бусдад санаа зовох сэтгэл тєрvvлдэг. Тэр бусдын хамгийн нандин бодлыг нь таах чадвартай. Дурлалд тэр хvний хайртай хvн эсвэл эсрэгээр, зовоосон хvн болдог. Тvvний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэр хэн нэгнийг vнэхээр хайрлаж чадвал тvvнийхээ амьдралыг хєнгєлхийн тулд бvхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Тvvний зан байдал нь хурдан хувирдгаас болж тэр эсвэл сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Тvvний хоромхон зуурын зан байдал болон олон аашаас нь шалтгаалан тэр хар санаатай эсвэл цагаахан сэтгэлтэй болж хувирдаг. Тvvний гадаад тєрх нь шидтэй мэт vйлчилдэг. Хэрвээ тэр хvсвэл єєрийгєє хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та тvvний талд ороогvй, тvvний сэтгэлийг татаагvй бол тvvнтэй болгоомжтой байгаарай. Энэ хvн бол эрсдлээс айдаггvй. Тvvнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нєгєє талын маш сэтгэл догдлуулсан байна. Эдгээр хvмvvс их холбирхой, санаачлагатай ч байдаг, идэвхгvй ч байдаг. Бvгдийг орхиод амьдралын урсгалаар хєвж ч чаддаг. Тэр бvгдийг ойлгодог, тvvнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба єчvvхэн зvйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг. Эдгээр хvмvvс нь сурах єндєр чадвартай, сайн сурдаг, аливаа зvйлийг хурдан бєгєєд амархан мэдээд авдаг. Тал бvрийн мэдлэгтэй. Эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ зєвхєн єєрєє л мэддэг. Тvvний зан чанарууд: зєн бэлэгтэй, ургуулан бодох, сэтгэх дуртай, задлан шинжилгээ хийх чадвартай.

    ТЭС МОД /01.IV - 10.IV; 04.Х - 1З.Х/
    Сэтгэл татам, ялдамхан, хєнгєхєн алхаа гишгээтэй, нvvрэндээ инээмсэглэлтэй. Гэхдээ энэ хэврэгхэн байдлын цаана хатуужилтай, тогтвортой зан бий. Нvvрэн дэх инээмсэглэл нь дотоод баяр баясгалангийх биш харин єєрийгєє хянах чадвартайгийх юм. Єєрийнхєє vнэ цэнэ, чанар чансааг яаж тодотгохоо сайн мэднэ, сайхан хувцасладаг, сонголт сайтай. Тэр их сонирхол татсан хvн. Тэр ямагт сайхан зvйлд тэмvvлдэг, дурладаг, гадаад нєлєєнд мэдрэмтгий, найрсаг, тєвийг баримталдаг. Тvvнд хэзээ ч найдаж болно, хэзээ ч урвахгvй. Хааяа гэнэн цайлган зангаасаа болж ашиглуулдаг. Хvнд баяр баясгалан єгєхийн тулд єєрийгєє ч золиослодог. Заримдаа харъяалагдлын байдалд ордог. Тэр маш хариуцлагтай учраас ихэнх vед бvх болсон явдалд єєрийгєє буруутай гэж vздэг. Гэм буруу нь хааяа тvvний сэтгэлийг бvр зовоочдог. Хvмvvсээс холдуу байдаг, тиймээс ч бие дааж амьдрах, хараат бус байхыг тэмvvлдэг. Тvvний хувийн амьдрал нь баялаг ба маргаашийн єдрийн ажлуудаар дvvрэн байдаг. Тэд их хашир, урьдаас мэддэг учир эдгээр хvмvvсийн ихэнх нь гэрлэхийг боддог. Хайр дурлалдаа ихийг шаарддаг ч єєрєє ихийг єгдєг. Тэр байнга сэтгэлийг шалгадаг хvний нэг. Тvvнийг хуурч болохгvй. Асар их оюун ухаантай, байдлын єєрчлєлтєнд амархан дасдаг. Ихэвчлэн зорьсондоо хvрдэг, гэхдээ хааяа єдєр тутмын ажил нь тvvнд саад болдог. Тvvний зан чанарууд: оюун ухаантай, сэтгэн боддог, мэдрэмтгий, зєн бэлэгтэй, задлан бодох дуртай.

    АГЧ МОД /11.IV - 20.IV; 14.Х - 23.Х/
    Эдгээр хvмvvс их нямбай, єєрийгєє арчилсан, нэлээн сээтэгнvvр байдаг. Моод дагаж хувцасладаг. Хаана сонирхолтой байна тэнд л байх дуртай. Тэр гэртээ л суугаад байдаггvй хvн, янз бvрийн шинэ хvмvvстэй танилцах дуртай, тэр хvмvvсийг чин сэтгэлээс нь яриулж чаддаг. Тvvнд бvрэн итгэж болно, учир нь хєндлєнгийн хvний vйлдлийг шvvмжилдэггvй, нууцыг нь задладаггvй. Эдгээр хvмvvсийн дунд гоц авъястай алдартнууд, бодгальч vзэлтэнгvvд их байдаг. Эдгээр хvмvvс нь сэргэлэн цовоо, эрчимтэй, ядрашгvй байдаг. Ямагт дээгvvр байхыг тэмvvлдэг. Тэр тєрєлхийн зориггvй, даруу тєлєв зантай ч амь нас болон эд хєрєнгє суурь нь болсон хамгийн эрсдэлтэй шийдвэрvvд гаргаж чаддаг. Тvvний толгойд байнга янз бvрийн тєлєвлєгєє байдаг ба эдгээр нь ихэвчлэн сонин, ердийн бус байдаг. Тэр шинэ ба тэргvvн зvйлс их сонирхдог, шинэ санаа гарвал урам зоригтойгоор биелvvлэхэд бэлэн байдаг. Тэр их далайцтай сэтгэдэг хvн. Гэхдээ тєлєвлєгєєгєє биелvvлэх нь ховор. Тэр нэлээн увайгvй. Олон нийт тvvний тухай яривал тvvнд талагддаг харин хvмvvсийн бодол, шvvмжлэлээс айдаггvй. Тvvнд хэдий гярхай ухаан, зєн бэлэг, сэтгэх чадвар байдаг ч тvvний амьдрал нь асуудлаар дvvрэн байдаг. Тvvнийг хэцvv, олон талтай хvн гэж хэлж болно. Хайр дурлал дээр тvvний харьцаа энгийн биш. Бусад зvйл дээр гаргадаг урьдаас тааварлашгvй зангаа мєн vvн дээр ч бас гаргадаг. Хэрвээ єєртэйгээ адилхан бодож сэтгэдэг хvнтэй учирвал гэр бvлийн аз жаргалыг амсана. Тvvний зан чанарууд: урам зоригтой, сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэхvйтэй, анализ хийх чадвартай, ерєнхийгєєс тасархайг нотлох чадвартай.

    САМРЫН МОД /21.IV - З0.IV; 24.Х - 02.ХI/
    Энэ хvн юуны тvрvvнд єєрийн маяг ба нарийн тансаг ааш заншил дээр санаа тавьдаг. Энэ нь тvvний бvрэг ичимхий занг нуудаг. Энгийн байдал нь хvний эрхэм зэрэг гэж vздэггvй. Тэр олон ааштай, аминч, тvрэмгий байдаг ч vvний зэрэгцээ бас эелдэг, зочломтгой байдаг ба зорьсон санаагаа зоригтой хэлдэг. Тvvнийг зєрvvд гэж бас хэлж болно. Тvvний vйлдлийг урьдаас мэдэх гэж хэрэггvй, учир нь аливаа нєхцєл байдалд тvvнтэй яаж харьцах нь ойлгоход хэцvv байдаг. Тэр тэвчээргvй ба хувирамтгай эсвэл тэс эсрэгээр тєвийг сахисан ба эелдэг зан гаргаж мэднэ. Тэр их томоогvй, ямар ч шалтгаангvйгээр танд єєрийнхєє хайр сэтгэл ба нєхєрлєлєє єгчєєд дараа нь гэнэт vvнийгээ vгvй хийж чаддаг. Тэр нэгэн зэрэг хартай бас найрсаг байж чаддаг. Тэр аливаа нєхцєл байдлыг заавал хvндрvvлэх гээд байдаг. Єєрєє зовох дуртай бусдыг ч дуртайяа зовоодог. Бусдад єєрийгєє гоц гойд гэдгээ vзvvлэхийг мэдэгдvvлхийг маш их хичээдэг бас чаддаг. Тvvнийг хайрлах, тvvнтэй нєхєрлєх хэцvv, учир нь тэр байнга гэнэт нэг юм сэддэг. Тvvнтэй зєрчилдєх их хэцvv, ихэвчлэн бусдыг нєлєєндєє оруулж чаддаг. Хурдан шийдвэр гаргадаг учраас бусдыг єєрийн эрхшээлд оруулж чаддаг. Тэр гайхалтай удирдах чадвартай. Єєрийн гаргасан шийдвэрийн vр дагаварыг сайн мэддэг. Тэр огт санаа зоволгvйгээр аймшгийн хар санаатай vйлдэл хийж чадна. Тийм болохоор олон дайсантай мєн олон найз нєхєдтэй. Тэр эрсдлээс айдаггvй, буулт хийдэггvй, замнасан замаар явдаггvй. Ер нь амьдралаа ердийн болгохгvйг хичээн бvхнийг хийдэг. Амьдралдаа єєртєє л найддаг, хамгаас илvv єєрийн бие даасан болон тусдаа байдлыг хадгалахын тєлєє санаа тавьдаг. Тvvний зан чанарууд: шийдэмгий, гярхай, удирдах чадвартай.

    МЭЛРЭГ МОД /01.V - 14.V; 03.ХI - 11 .XI/
    Цовоо, хєдєлгєєнтэй, нийтэч, анхаарлын тєвд байдаг хvмvvс. Ухаалаг бас чєлєєтэй яриа єрнvvлдэг, vvгээрээ бусдыг татдаг. Хамт олны чєлєєтэй байдлыг зєвхєн тэр л бий болгодог. Тvvнийг сайн мэддэггvй хvмvvст тэр их хєгжилтэй, тайван, гvдэсхэн, амьдралдаа асуудалгvй хvн харагддаг. Гэвч тvvнийг сайн мэддэг хvмvvс тvvний эмзэг сэтгэлийг сайн мэднэ. Гаднаа амьдралын баяр баясгалантай харагддаг ч сэтгэл дотроо гутрангуй vзэлтэн юм. Тэр ухамсартай ба холын хараатай байхыг хичээдэг тиймээс ч аливаа зvйлд болгоомжтой ханддаг. Тэр итгэмтгий биш, сэжиглэмтгий, хатуу сануулгаар дvvрэн хvн. Бусадтай зохицож харьцахдаа бас заль ухаан хэрэглэхээ ч мэддэг. Гэхдээ vvнийгээ ихэвчлэн ажил хэргийн харьцаанд л хэрэглэдэг. Ашиг хонжоо, эд хєрєнгє хардаггvй хэрнээ мєнгє сайн олдог. Ямар ч ажлаас айдаггvй, тvvний сэргэлэн зан ба оюун ухааныг нь захиргаа єндрєєр vнэлдэг. Тэр єєрийн эрхээр амьдрах дуртай учраас тvvнтэй гэр бvл болвол нэлээн хэцvv байна. Vvрэг хариуцлагаар дарагдах ба уяатай байх дургvй. Хязгаарлал нь тvvнийг их зовоодог. Тэгсэн ч тэр vvрэг хариуцлагаа биелvvлдэг. Vvрэг хариуцлагыг биелvvлэх хэрэгтэй гэж мэддэг ч энэ бvхэн тvvнийг дарамтанд оруулдаг. Хайр дурлалд амархан сэтгэл нь гонсойдог. Хvvхдэд хайртай, тэдэнтэй чєлєєтэй байдаг. Хамгийн хэцvv зvйлийг ч ойлгохоор тайлбарлаж єгдєг. Тэр єєрийн оюун ухаанаараа хэцvv зvйлийг амархан ба ойлгомжтой болгож чаддаг. Тэр гутрангуй vзэлтэй, амьдралаас сайн сайхан юм хvлээдэггvй ч хvvхдvvд тvvнд утга учир, найдвар єгдєг. Хvvхvvд л тvvнд бусдаас илvv аз жаргал, таашаал єгдєг. Тvvний зан чанарууд: зєн бэлэгтэй, оюун ухаан ихтэй, сэтгэн бодох ба эрэгцvvлэн бодох чадвартай.

    ТУУЛАЙН БЄЄРНИЙ МОД /15.V-24.V; 12.ХI-21.ХI/
    Энэ хvн бол амьдрал болон хvчээр дvvрэн, гоо vзэсгэлэнтэй, гэхдээ vvгээрээ ашиг хонжоо хайдаггvй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хvсдэггvй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хvн. Тэр уужим уудам байдалд дуртай. Тэр тєрєлхийн шударга хvн тиймээс vр дагаврыг нь бодолгvйгээр єєрийн зєвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зєрчвєл тэр шууд эсэргvvцнэ. Ёс суртахууны дvрэм журам нь тvvний хувьд их чухал ихэвчлэн тэр бvр ёс суртахууныг хатуу баримталдаг хvн гэдгээ харуулдаг. Тєрєл бvрийн заль мэх, тооцоотой vйлдэл, арга мэх зэргийг vзэн яддаг, тийм болохоор эвгvй байдалд орох нь их тохиолддог ба бусдыг санамсаргvйгээр єєрийнхєє эсрэг болгодог. Бусадтай харьцахдаа уян хатан байж чаддаггvйгээсээ болж сэтгэл нь их гонсойдог, ажлаа болон ажлын байраа байнга солих болдог. Ихэвчлэн vvнээс болж мєс муутай, сэтгэлгvй хvн гэдгээрээ алдаршдаг. Энэ бvхэн тvvнийг их дарамтанд оруулахаас гадна гомдлоо удаан хадгалж явдаг. Тvvнийг зєрvvд гэж хэлэхгvй ч хэт шулуун, буулт хийдэггvй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан. Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул санхvv болон эд хєрєнгийн асуудал тvvнд байдаггvй. Тvvний ухаан нь хурдан, бодитой, ажигласны vндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэр гvн ухааны бодол болж, мєрєєдєж суух дуртай. Тvvний хайр дурлалын харьцаанд ч бас хvндрэл гардаг. Гэр бvлйин аз жаргалыг олоход тvvнд хэцvv байдаг. Амрагаасаа чин vнэнч хайрыг шаарддаг єєрєє ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Хайр сэтгэлийн хэрэгцээ бас тvvнийг хайрлахгvй байж магадгvй гэсэн айдас тvvнд байдаг. Энэ бvхэн єєрийн болон тvvний амрагийн хоорондох харьцааг их хvндрvvлдэг. Энэ хvн бусдыг байнга аягvйрхvvлэхийг, гайхшруулахыг хvсдэг. Тvvний гаргаж байгаа зан нь бусдад ер ойлгомжгvй байдаг. Тvvнийг эргэн тойрч буй хvмvvсээс тvvний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хvмvvсээс дэмжлэг авсан тохиолдолд л тvvний чадварууд бvрэн хєгжинє. Тvvнийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу. Тvvний зан чанарууд: ажигламтгай, гярхай, удирдах чадвартай, авхаалжтай, бодит байдлыг эрхэмлэдэг.

    ЯШИЛ МОД /25.V – 0З.VI; 22.ХI - 01.XII/
    Эдгээр хvмvvс аятайхан харагддаг, цэгц биетэй, чамин хувцасладаг, хєдєлгєєндєє чєлєєтэй. Цовоо, чадалтай зантай хvн. Єєрєє єєртєє таалагддаг. Гэвч байнга тvvний хажууд байвал нэлээн хэцvv, учир нь тэр их шаардлага тавьдаг ба аминч хvн. Тэр бие дааж амьдрахыг хvсдэг ч тvvнийг бас халамжлах, тvvний хэрэгцээг хангах хэрэгтэй. Дотны хvмvvсээ зєвхєн тvvний таалагдснаар амьдрах, юм хийвэл тvvний хvссэнээр хийх хэрэгтэй гэж тэр vздэг. Ийм хvнийг тэвчих хvн бага олдох болов уу. Зєвхєн єєрийн амар мэндэд, амжилтанд хамаатай аливаа зvйлд биеэ тоосон байдаг. Юv хvсэж байгаагаа сайн мэддэг, юv хvсэхгvй байгаагаа бvр илvv сайн мэддэг. Аз жаргалдаа хvрэхийн тулд замаасаа юуг ч зайлуулж чадна. Энд тvvний аминч зан нь гарч ирж байгаа юм. Хариуцлага хvлээх чадваргvй мэт санагдавч тийм биш. Амьдралын бэрхшээлvvдийг хєнгєхєн даван туулдаг. Энэ хvн маш итгэлтэй, найдвартай, тvvнтэй айж эмээхгvйгээр гэрлэж болно. Хэдий аминч зантай ч єєрт нь байгаа бvгдийг тантай хуваалцахад бэлэн. Тvvний ухаан нь гоц гойд, уран сэтгэмжээр дvvрэн, vvнийгээ юуны ємнє зєн бэлгийн vндсэн дээр тулгуурладаг. Тэр их гярхай, ажигч хvн. Хайр дурлалын харьцаанд тэр хань болох хvнээ их анхаардаг, халамж vзvvлдэг, єглєгч болдог, их vнэнч. Хайр дурлал нь ихэвчлэн амжилттай байдаг учир нь болох болохгvй бvгдийг харьцуулан бодож чаддаг. Хайр дурлалаа тєдийгvй бас ашиг хонжоо бодож гэрлэдэг. Зєв хvнээ сонгож, алдаа гаргахгvйн тєлєє их хичээл зvтгэл гаргадаг, амжилттай ч болдог. Гэр бvлийн амьдрал нь бvтэмжтэй байдаг. Тvvний зан чанарууд: зєн бэлэг, уран сэтгэмж, оюун ухаан ихтэй, задлан шинжих хандлагатай.

    ГРАБ МОД /04.VI - 13.VI; 02.ХII - 11.XII/
    Аятайхан хvмvvс, тvvний энгийн байдал ч бусдын анхаарлыг татаж чадна. Залуу насандаа гоо vзэгэлэнтэй ч нас ахих тусам vvнийгээ алддаг. Зєєлєн харьцаатай, гоо хэлбэрийг шvтэгч хvн. Хувийн амьдралдаа ч єєрийнхєє давууг сонирхдог. Эргэн тойрны хvмvvс тvvнийг шагшин гайхаж байвал тэр дуртай, шагнал авахыг мєн тvvнийг ёсолж хvндлэхийг мєрєєддєг. Тэгдэг хэдий ч санаачлага болон шийдвэр гаргах нь ховор. Энэ нь алдаа гаргахаас айдагтай холбоотой. Бусдын даалгаврыг биелvvлэх нь тvvнд илvv таатай байдаг. Тэр бусдаас илvv ёс журамд захирагддаг хvн. Нийтээр заншсан журмыг гажих, замнасан замаас хазайх дургvй. Шинэ зvйл болгонд асар болгоомжтой ханддаг. Ер нь тvvнийг болгоомжтой хvн гэж хэлж болно. Тэр их хариуцлагатай, шударга хvн. Хайр дурлалдаа ч хариуцлагатай ханддаг. Гэр бvлийн амьдралд тэр маш аятайхан, зєєлєн байдаг. Тэр их шударга тєвшин зангаараа ялгардаг. Гэхдээ vvргээ биелvvлэх нь тvvний хувьд хайр дурлалаас ч илvv vнэтэй. Тvvний зан чанарууд: ухамсартай, зєн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай.

    ИНЖРИЙН МОД /14.VI – 23.VI; 12.ХII - 20.ХII/
    Энэ хvний гадаад байдал нь хэдий энгийн ч яруу тод тєрхтэй, эелдэг, тиймээс бусдын анхааралд заавал єртдєг. Тvvнд амьдралын орон зай болон дулаан шаардлагатай, таагvй орчинд тэр євдєх магадлалтай. Тэр их эмзэг тул орчин болгонд дасан зохицож чаддаггvй. Бэрхшээлийг даван туулахдаа муу. Гутрал гуниг, зовлон байгаа газар бие муудах нь илvv. Тvvнтэй зєєлєн эелдэг харьцах хэрэгтэй, vгvй бол тvvнийг сvйтгэх болно. Тэр сэтгэлийн хєєрєлтэй бас эелдэг зєєлєн. Ингэж байснаараа л тэр амьдралын баяр баясгалан, сэтгэлийн тайван байдлыг мэдэрдэг. Єєрийнхєє сул талуудтай тэмцэж амьдралаа єнгрєєдєг. Тэр ажилдаа хичээл зvтгэл гаргадаг, тvvнд итгэж найдаж болно, єдєр тутмын ажил vvргээ нарийн нямбай биелvvлдэг, гэвч яг vнэндээ нэлээн залхуу. Гэсэн хэдий ч ажил хэрэгч, санаачлага гаргадаг, амьдралд бодитой ханддаг. Ямагт сайхан санаагаар дvvрэн байдаг. Тэр гэр бvлийн амьдралд дуртай ч єєрєє тууштай бас биш. Гэхдээ гэр бvл ийн тогтвортой байдалд мєн ойр дотны хvмvvстэйгээ байнга харьцах дуртай, хэдий тэд нар нь тvvний итгэл найдварыг хариулах чадваргvй ч гэсэн. Энэ хvн гэр бvлийн жинхэнэ нандин хvн болж, гэртээ сайн сайхан зvйлс авчирч чадна. Харин тvvнийг сайн халамжлах хэрэгтэй мєн гомдоож болохгvй. Тvvнтэй гэрлэвэл сайн. Тэр хэдий романтик биш ч бусдын энгийн сайхан сэтгэлийг vнэлж чаддаг. Энэ хvн гомдомхой гэдгийг нь мартаж болохгvй. Тvvнд эмзэг хvн тохирохгvй. Тvvний зан чанарууд: амьдралын ухаантай, бодит vзэлтэй, гярхай, сэтгэлийн хєєрєлтэй, удирдах чадвартай.

    ЦАРС МОД /21.III/
    Сvр жавхлантай, амьдралын эрч хvчтэй, чадалтай, гоо vзэсгэлэнтэй, олон эрхэм чанартай. Тvvнд эмзэг, хэврэгхэн юм юу ч байхгvй. Гадаад тєрхийг нь хvмvvс хараад тvvнийг хvндлэх сэтгэл тєрдєг. Тэр тєрєлхийн эрvvл чийрэг биетэй, ийм байх нь тvvнд шаардлагатай учир нь євчин тэсэхдээ тааруухан, цус хараад ухаанаа ч алдаж магадгvй. Тэр их зоригтой, гэхдээ ихэвчлэн энэ зориг нь тvvний оюун ухааны чанараас гардаггvй харин хэт их бардам зангийнх. Єєрийгєє хулчгар гэж бодуулахаас айсандаа нєхцєл байдлыг тvрvvлэн ямар нэгэн юм хийдэг. Тэсвэр тэвчээртэй хvн тул гаргасан шийдвэрээ єєрчилдєггvй, зорьсондоо заавал хvрдэг. Гэхдээ тvvний шулуун, буулт хийдэггvй зан нь єєрийн эсрэг эргэдэг. Илvv уян хатан, заль мэхтэй байсан бол илvv их амжилтанд хvрэх байсан. Тvvний эвлэрэшгvй зан нь єєрт нь их ажил тарьдаг. Тэр буулт хийж, тохиролцоонд хvрч чадах хэрэгтэй. Нєхцєл байдлыг vл харгалзан єєрийнхєєрєє л байдаг хvмvvс. Хол дээрээ бат бєх зогсдог, хуучинсаг vзэлтэй, уламжлалаа хєгжvvлж мєн vvндээ шинэ зvйл оруулдаггvй. Єєрчлєлтєнд дургvй, тиймээс шинэ зvйлийг дурамжхан хvлээн авдаг. Тэр их гярхай ухаантай, зєн бэлэгтэй, ажил хэрэгч хvн. Тэр юуны ємнє єєрийн ашиг хонжоо боддог учраас хувийн асуудал дээр бvх анхаарлаа тєлєврvvлдэг. Хєндлєнгийн хvний амьдралд оролцдоггvй, сонирхдог ч vгvй. гэхдээ vе vе хайр харамгvй vйлдэл хийдэг. Тэр єєрийн эрхээр байх дуртай, тvvнийг хязгаарлахыг тэр тэвчихгvй. Гэвч тvvний vйлдлvvд нь дур мэдэхийг хязгаарладаг. Хэдий ийм ч бусдын эрх чєлєєг болон бодлыг хvндэлдэг. Нєхєрлєлдєє vнэнч хэрнээ хайр дурлалдаа дандаа ийм байдаггvй. тогтворгvй зантай, амархан сонирхож дурладаг, "энэ яг vvрдийнх" "энэ яг надад таарна" гэж єєрт нь санагдана. Зєвхєн гэрлэлт л тvvнийг томоотой болгоно. Гэр бvлийн амьдралд их найрсаг, зочломтгой гэрийн эзэн болдог. Ойр дотны хvмvvстээ туслахыг боддог. Тvvний зан чанарууд: нарийн нямбай, амьдралын ухаантай, шийдэмгий, бодит vзэлтэн, гярхай, удирдах чадвартай.

    ХУС МОД /24.VI/
    Аятайхан, хєнгєхєн, уяхан, уран чадамгай, хvмvvс тvvнд дуртай байдаг. Тvvнтэй хамтын амьдрал их сайхан байна. Дєлгєєн, эелдэг байж чаддаг. Хэнээс ч юм нэхэж шаарддаггvй, тулгадаггvй. Тэр чамин хувцасладаг, ёс суртахуунтай гэхдээ сургаал айлдаад байдаггvй, даруухан, аливаа зvйлд хязгаар байдаг гэж сайн мэддэг. Тэр уян зєєлєн зантай учраас бvдvvлэг занг тэвчдэггvй. Хэдий тэр гоо vзэсгэлэнтэй тєрхтэй ч их хєдєлмєрлєх дуртай бас чаддаг. Ажилдаа уран бvтээлчээр ханддаг. Тэр олон янзаар бодож сэтгэдэг, зохион бvтээх чадвартай, бодож гаргасан зvйлээ амьдрал дээр хэрэгжvvлдэг. Энэ бvгд тvvнд гоц гойд vр дvнд хvрэхэд нь тус болдог. Ажил хийх чадвар нь дуусашгvй. Ямар ч тєрлийн vйл ажиллагаанд тэр том амжилтанд хvрч чадна. Сэтгэн бодох чадвар нь илvv их хєгжсєн учраас урлагт амжилт олох нь их байдаг. Тайван ажиллах нєхцєл нь бvрдэж л байвал ямар ч нєхцєл байдалд амархан дасдаг. Тосгонд амьдрах нь тvvнд илvv сайхан санагдана. Аз жаргалтай байхын тулд тvvнд их юм шаардагдахгvй: сайн номын сан ба хайрладаг, ойлгодог хvн нь байхад л хангалттай. Тэр зожигдуу учраас язгууртан амьдралд тохирохгvй хvн. Тэр нєлєє бvхий хvмvvстэй харьцах сонирхолгvй. Тансаг баян байдалд тэмvvлдэггvй, дээдсийг дууриадаггvй хvн юм. Тvvнд тайван, жигд амьдрал илvv тохирно. Эелдэг, даруу, оуюн ухаан ихтэй тэрээр гэртээ ая тухтай, аз жаргалтай байдлыг бий болгож чаддаг. Гэр бvлийнхээ амьдралд vнэнч мєн тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр их уян сэтгэлтэй ч тачаангуй, тэсгэлгvй хvслээс бас айдаггvй. Vvнээс болж бодлогогvй гэрлэдэг ч дараа нь харамсаад байдаггvй. Тvvний зан чанарууд: зєн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай, уян зєєлєн.

    ЧИДVН ЖИМСНИЙ МОД /23.IХ/
    Тайван, тєлєв тєвшин, тvvнд тvрэмгий зан огт байхгvй. Бусдын саналд тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр амьдралын тухай єєрийн бодолтой ч бусдын бодлыг vгvйсгэдэггvй. Бусдын амьдралын нєхцєл байдалд хvндтэйгээр ханддаг. Єєрийн амьдралаа хvндрvvлэхгvйн тулд бусдын хэрэгт оролцдоггvй. Бусдад тэр их тоомсоргvй мэт харагддаг ч яг vнэндээ бол зєвхєн тєвийг сахихыг хичээдэг хvн. Бусдын асуудлыг ойлгож чаддаг. Шаардлагатай бол тэр туслана. Шударга ёсыг эрхэмлэдэг учраас шударга зєв санал гаргадаг. Бусдад туслахдаа єєрийгєє мартчихдаг. Тэр бусдад сэтгэгдэл тєрvvлэх юv ч хийгээгvй ч тvvнийг хайрлаж vнэлдэг. Бусадтай тєлєв тєвшин харьцдаг. Ямагт анхаарал татдаг, тиймээс заримдаа алдартай болдог. Сайхан сэтгэлтэй, тусч зантай. Тэр бас хэрсvv ухаантай тул бусдад тусч зангаа аль болох ашиглуулахгvйг хичээдэг. Эдгээр хvмvvсийн ихэнх нь шархираа євчнєєр євчилдєг, тийм болохоор нартай єдєрт маш дуртай, наргvй бол зовж шаналдаг. Инээмсэглэхийг хичээдэг, ингэснээр єєрийгєє хянаж чадна гэж vздэг. Єєрийн тайван, тєвшин байдлаа бусдад халдааж чаддаг. Тvvний хажууд байвал аз жаргал болон итгэл найдварыг мэдрэх болно. Хvмvvс тvvнийг ямагт сайнаар ярьдаг. Энэ єдєр тєрсєн хvмvvс оюун ухаан ихтэй, ном их уншдаг мєн сурч боловсрох, мэдлэгээ єргєжvvлэх дуртай. Хайр дурлалдаа ч тєвийг сахидаг. Амрагаа хvндэлдэг, хардахгvй байхыг хичээдэг, дотроо л зовдог. Єєрийнхєє хайр дурлалаа орхиод баатарлаг vйл хийж чадна. Гэхдээ энэ нь тvvний сул дорой зангаас болоогvй харин тайван байдлыг хадгалах хvслийг гэрчилж байгаа юм. Тайван байх нь тvvнд маш чухал. Тvvний зан чанарууд: vнэнч шударга, зєв бодолтой.

    ЭВЭРЛЭГ МОД /21.ХII - 22.ХII/
    Гоо сайхан байдаг ба урт насалдаг. Хєгширсєн ч залуу насны чанаруудыг хадгалсан байдаг: хєдєлгєєндєє эв дvйтэй, уян хатан, бие бялдар сайтай. Тэр єєртєє санаа тавьдаг: их арчаатай, бvр сээтэгнvvр зан ч бий. Таатай орчинд байвал ямар ч салбарт бишрэмээр амжилт олдог. Тэр vргэлж олон янзын тєлєвлєгєєгєєр дvvрэн байдаг ба эдгээрийгээ амжилттай хэрэгжvvлж ч чаддаг. Амьдралаа vнэхээр сайхан зохион байгуулдаг, аливаа нєхцєлд сэргэлэн байдаг. Маш нарийн тооцоотой, алдах нь ховор, мєнгєє хэмнэдэг, тєсвєє чадварлаг зохион байгуулдаг. Тvvнийг шунахай гэж хэлэхгvй, гэвч єєрийн юмаа хуваалцах дургvй. Гэхдээ гэнэт єглєгч болдог vе байдаг. Эдгээр хvмvvс олз, ашиг хардаг. Хэрсvv ухаантай, удирдах чадвартай. Эд хєрєнгє, мєнгєний сонирхолтой. Хувийн амьдралаа хоёрт тавьдаг. Журамтай, оюун ухаан ихтэй, ариун шударга. Шийдвэр гаргахаасаа ємнє болох болохгvй бvгдийг харьцуулан боддог. Хайр дурлалд тvvнд уран сэтгэмж дутдаг. Гэвч гэр бvлийн амьдралд vнэхээр сайн эхнэр /нєхєр/ болдог. Хэдэн хvvхэдтэй болохыгхvсдэг. Гэр орноо vлгэр жишээ болохуйц эмх замбараатай байлгадаг. Амралтанд явах дуртай. Єєрийгєє залуу, сэргэлэн, эрч хvчтэй, сэтг

  • Д. Дөлгөөн 2009-05-14 21:59

    5шар:мэнгэтэй xүн шороон маxбодьтой-өөрийн xэрэгт шамдагч,арга билэг сайн,гэгээн уxаантай тул эрдэм номд билэг уxаан нь алдаршсан нэгэн болоод олонтой тоxирч нийцэж олонд xүндэлэгдэx болно.Нэр зэрэг олоx,xэлснийг үл мартаx,ном бичиг сураx авьяас заяатай.Эд xөрөнгө xишиг нь эрдмийн xүчинд байна,үнэнч шударга зантай,үг нь тогтуун,аx дүүс цөөн,шүтээн нь "Жанрайсэг" заяаны бурxан нь "Манзшир" ном нь "Таравчинбо" амь нас xийморьт нь шар өнгө ээлтэй тул ийм өнгийн эд эдлэл xэргэлэвэл өлзийтэй...
    6цагаан:мэнгэтэй xүн төмөр маxбодьтой-сэтгэл сайтай,буян номд дуртай,олон зантай,бусдад тус болон xор ч xүргэж чадна,эцэг эxдээ ачлалтай,жаргал зовлон xоёр нь тэгш,xэл амнаас болгоомжилоx,наадам наргианы үг даадаггүй,эм xүн болвоос гэрлэлтийн мэнгэ нь үл тоxирвоос олон эр солино,шүтээн нь "Дугар" заяаны бурxан нь "Жамбал" ном нь "Жадамба" цагаан өнгө ээлтэй...........
    7улаан:мэнгэтэй xүн гал маxбодьтой-сэтгэл санаа түргэн,эд идээ өсөx буураx нь олон,буян xишиг буураx нь усны xөөс мэт,эцэг эxдээ тусаар дунд зэрэг,өөдрөг xалуун сэтгэлтэй,өөрийн xэргийг орxиж бусдын төлөө явж чаддаг,xамар амны өвчнөөс болгоомжилоx,шүтээн нь "Xаянxярваа" заяаны бурxан нь "Жамсран" ном нь "Бясалгалын" номыг бүтээвэл амьдралд нь сайн.Улаан өнгө ээлтэй.......................
    8цагаан:мэнгэтэй xүн төмөр маxбодьтой-уур иxтэй ч үг нь зөөлөн,бэлэвсэн эxнэрийн xэл ам болон гөрөөсны маxнаас цээрлэ.Нэг насандаа өвчингүй,өвчин xүрвэл анагааxад xялбар,бүx зүйлс нь ерөнxийдөө дунд зэрэг болон гайгүй,шүтээн нь "Жанрайсиг" заяаны бурxан нь "Майдар" ном нь "Мааньгамбум" шар өнгө ээлтэй...............
    9улаан:мэнгэтэй xүн гал маxбодьтой-ойр дотны xүмүүстэйгээ xаршилддаг,эцэг эxдээ тусаар дунд зэрэг,эд xишиг дунд зэрэг буян xишгийг дуудуулвал сайн шинж нь:зүрx буюу xөлөндөө мэнгэтэй,шүтээн болон заяаны бурxад нь "Жанрайсиг" ном нь "юм" амь нас xийморьт нь улаан өнгө ээлтэй........

  • Ч. Сэлэнгэ 2009-05-15 17:34

    Ер нь бол итгэдэг шүү. Заримдаа жигтрэйхэн үнэн юм шиг, заримдаа ч байнд ч үгүй банзанд ч үгүй болчихдог юм хэхэ Гэхдээ бүгдээрээ 100% таарах албагүй л дээ. Хоёр ордны заагт төрсөн хүнүүс хоёулангийнх нь шинжийг авдаг гэнэ лээ. их гоё дэлгэрэнгүй зурхай юмаа үргэлжлэлийг нь хурдан тавиарай. Бас баярлалаа

  • Э. Мөнхтуул 2009-05-18 19:41

    Зурхай бас л таарч байна :)

  • Д. Итгэл 2009-05-18 20:16

    дөлгөөнөө намайг нэг үзэдхээч хө

  • Т. Зая 2009-05-18 20:26

    нөхдөд тэр мэнгэний зурхайг олж тавих гэж 2 өдөр гэрээ уудлаад олсонгүй тэр ном уул н манайд бсийн олдохгүй бнаа сов соорий

  • Б. Uuganchimeg 2009-05-18 20:58

    энэ зурхайд чинь итгэдэг ш дээ 100% биш ч гэсэн зарим юм нь лайтай таардаг шүү сайхан юм бичсэн байвал баярлаал муухай юм бичсэн байвал үрчийгээл суужийдийш дээ

  • Б. Uuganchimeg 2009-05-18 21:01

    хамгийн гол нь мэнгэ таарах ёстой гээ биз дээ Зая та тэр номооо олооч дээ чухал шүүү чухал

  • Г. Намуун 2009-05-19 14:02

    Мундаг таарч байна шүү баярлалаа Болороо Нандиа 2 тоо

  • Э. Мөнхтуул 2009-05-19 14:13

    Хүүш, Зая, тэр номоо ол л доо.
    Хүн ард аа, ивээл жилтэй ч мэнгэ таарахгүй бол тэгээд л найдваргүй хэрэг үү??

  • E. Mylo 2009-05-19 14:35

    Манайхаан бугдээрээ томхон шиг газар орж сайхан пиво уунгаа сайхан танилтаж хойшид яахаа яариж хөөрвөл наасийн?

  • Y. Jargal 2009-10-15 22:36

    хоох дараагийхийг нь хурдан тавиараа уншмаар байна




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold