Шинээр нэмэгдвэл зохих хэсгүүд

Оруулсан : В. Баярсайхан 2009-05-26 14:32:04

Шинээр ямар төрлийн функц, шинж чанарыг нэмвэл таны болон бусдын ажил хэрэгт тустай байх талаар энд ярилцая.

Сэтгэгдлүүд



  • Н. Жавхлан 2009-05-29 09:52

    SMS булан байгаад дэмий байх гэж бодогдож байна. Зарим хүмүүсийн хувьд бүтэн жилийн эрх худалдаад авчихсан байгаа ш дээ.

  • В. Баярсайхан 2009-05-29 09:56

    Гого.мн чинь Мобикомийнх, буюу Мобикомын охин компанийх. Тиймээс хэдийг төлөх нь тэдний хувьд чухал гэж үү ;) Өөрсдийнхөө дэд бүтцийг ашиглан явуулж байгаа болохоор тэрийгээ Маркетингийн зардал гэж тооцдог байх. Дашрамд 1 SMS бичихэд зардал нь 30 Төгрөг байдаг.

    SMS тийм оновчтой биш байхаа. Угаасаа гишүүн болгон л утастай, тэр дундаа ихэнх нь дараа төлбөрт байгаа. Тиймээс ач холбогдол өгөхгүй байхаа.

  • А. Lskfdj 2009-05-29 15:43

    Бага хэмжээний мэдээллийн булан оруулах уу хүмүүсээ. Мэдээ мэдээллийн бүх гэх нь хаашаа юм зарим нэгээс нь сонгон авч тухайн мэдээллийн сайт дээр нь нэмэгдсэн хамгийн сонирхолтой мэдээг биз-ийн мэдээллийн буланд нь оруулах эсвэл цааш нь холбоосыг нь заах гэх мэт

  • М. Archy 2009-05-29 16:26

    Энэ хүмүүсийн оруулсан профайл дээрхи зурагнуудыг узэхээр дандаа эсрэг чиглэлдээ явдаг, hi5 шиг зүгээр зөв тийшээгээ явдаг байж болохуу

  • Л. Лхасүрэн 2009-05-29 19:44

    Цагийн ажил буюу ажлынхаа хажуугаар тодорхой хугацаанд хийх ажлуудыг зарладаг, тэндээс захиалагч, гүйцэтгэгчид холбоо тогтоодог болох асуудлыг шийдэхийн тулд одоо байгаа АЖЛЫН БАЙР дотор, эсвэл ЦАГИЙН АЖИЛ гээд тусад нь меню үүсгэвэл ямар вэ. Нэг хэлэлцүүлэг явуулсан чинь хүмүүс би тийм тийм юм хийж чадна гээд бичээд байгаа шүү дээ.

  • С. Дамдинсүрэн 2009-05-30 11:14

    Сайн байна уу

    Би Biznetwork-д элсээд удаагүй байна гэхдээ маш хурдан хугацаанд олон танилтай болж чадсан ер нь бол идэвхитэй гишүүн гэж хэлж болно.
    1. Харамсалтай нь идэвхитэй гишүүн байсны хэрэг алга профайл дээр нь энэ нөхөр эгэл баагий /жирийн гишүүн/ гэсэн хаяг хадчихаар ямар урам байх вэ. Тэгэхээр идэвхитэй гишүүдэдээ рейтинг тогтоомоор санагдаж байх юм. Тэр хаягаа ч гэсэн эргэж хармаар юм жирийн гэдэг үгээ арай хүний чихэнд дулаахан үг болгож хувиргамаар байна. Asuult.net шиг гишүүдэдээ урам өгсөн рейтинг тогтоовол ямар вэ.

    2. Мөн гишүүн өөрөө бүлгээ устгах боломжоор хангамаар байна. Жишээ нь би өөрийнхөө нэгч гишүүнгүй бүлгийг устгамаар байдаг болдоггүй. Зарим идэвхигүй бүлгүүдийг бас рейтинг тогтоогоод идэвхгүй байгаа тохиолдолд тодорхой хугацааны дараа сайтаас хасах саналтай байна.

    3. Миний хувьд би жирийн гишүүн болохоор өдөрт 15-с илүү захидал илгээх хязгаарлалтад өртөөд тэр олон танилуудруугаа юм бичих эрхээ хасуулаад л сууж байгаа

  • R. Rio 2009-05-30 11:20

    Миний бичсэн хариулт хэсэгт зөвхөн сэдэвт оруулсан хариулт байдаг, харин бүлгийн сэдэв дотор бичсэн хариултаа хардаг байвал бас зүгээр байна.

  • Т. Зая 2009-05-31 15:47

    хүн болгон өөрийн гэсэн байнга ордог бүлэг хөтөлдөг хэлэлцүүлэг нтр байдаг тэрийгээ өөрөө сонгоод нүүрэндээ тавидаг болвол ямар вэ

  • В. Баярсайхан 2009-06-01 00:06

    Дамдинсүрэн-д;

    1. Урамшуулал байж болно. Ялангуяа бүлгийн админуудад, мөн оновчтой сэдвийн эздүүдэд, мөн сайн агуулга оруулж байгаа гишүүдэд. Харин Бизнэтвөрк маань гишүүнчлэлийн ангилалтай болохоос биш гишүүдэд хоч цол гуншин өгөхгүй.

    2. Дэмжиж байна. Сайхан санаа байна.

    3. Бид дан ганц мөнгө олох гэж Бизнэс гишүүнчлэлийн ангилалыг гаргаагүй. Гишүүдийн хооронд нисэж байгаа СПАМ шинжтэй ХЭТЭРХИЙ олон зурвас имэйлүүдийг хязгаарлах зорилго үүний 1 шалтгаан нь байсан юм.

    Зая-д: Энийг бодмоор дэлгэрүүлмээр санаа байна.

  • E. Melody 2009-06-02 01:42

    утасний дугаараар гишүүд хэсэгээс хайлт хийдэг болгоё ? яг л яхоо ид.р хайлт хийдэг шиг

  • H. Orgil 2009-06-02 09:43

    Одоо байгаа дээрээ нийлэн хэд шинэчилэл хийчэхсэн юмуу даа.Зарим нэг сэдэв нээгдэхгүй, танилцах хүсэлт явуулсан гийшүүний пропайлыг үзэж болдогггүй гээд асуудал үүсээд байх нь юу вэ ? Миний бодлоор идэвхгүйч гэсэн/Үүнд хэлний мэдлэг энтр шалтгантай байгаа/ үнэн зөв профайлтай гийшүүдэд /бизнесс гэх утгаараа хүндэтгээд ч гэх юм уу/ илүү
    хязгаарлалт хэрэггүйн шиг . Бас ИТ мэдлэг таруу маань мэтэд энэ сайт хэрэглэхэд энгийн хялбар байх нь чухал байна.

  • 9. Gegeen 2009-06-02 12:06

    сэдвүүд, хариултууд дээр найздаа и-мейлдэх, хэвлэх, бүүкмарклах гэсэн сонголтууд нэмж оруулбал яасын.

  • В. Баярсайхан 2009-06-02 12:56

    Оралбек-д; Зарим хязгаарлалт нь тухайн гишүүний өөрийнх нь тохиргооноос шалтгаалж байгаа. Хэрэглээг хялбаршуулна.
    Гэгээн-д: Одоохондоо Жооп гэж бий. Таалагдсан эсвэл хэрэгтэй гэж үзсэн сэдвээ жоорлодог. Харин э-мэйлдэх, шэйрлэдэг, хэвлэдэг зүйлсийг хийж болох юм байна.

  • E. Melody 2009-06-03 03:08

    эдэвхигүй байдаг гишүүдийг дэлэтэ хийдэг байвал ямар вэ? профилэ.аа 5.н долоо хоног шалгахгүй бол устддаг. гэхдээ энэ нь профилэ.ээ бөглөөгүй гишүүдэд үйлчилдэг шүү.

  • В. Баярсайхан 2009-06-03 09:12

    Уянга-д; Баярлалаа. Зөв санал байна. Бүртгүүлээд хаячихсан нэлээн профайлууд байгаа. Тэд нарийг эхлээд та профайлаа бөглөхгүй юмуу гэж асуугаад, бөглөөгүй тохиолдолд тодорхой хугацааны дараа устгалд ордог болох нь зөв.

  • A. Kherlen 2009-06-03 12:52

    Уянга зөв санаа гаргасан байна. 1 удаа ороод бүртгүүлчээд дараа дахиж орохгүй хиймлээр гишүүдийн тоог өсгөж байна. Энэ нь нийт идэвхтэй байгаа гишүүдэд тухайн сайтад идэвхтэй байх оролдлогыг бага болгох 1 шалтгаан болох болжийг гаргаж байна. 1 сар ч юмуу, 14 хоногт ч юм уу идэвхгүй байж байгаа хүнийг устгадаг. Эсвэл идэвхтэй профайлаа хийсэн, тэгээд идэвхитэй байж байгаад завгүй болох /гадаад улс оронд удаан зорчих, ажлын амралтаа аваад БИЗНЕТ-д орохгүй байгаа г.м / гэх хүмүүс өөрсдийн саналаар ямар ангилалд байгаагаа бүртгүүлээд устгуулахгүй байх боломжуудыг харагдуулдаг бол ямар байна.

  • B. Naraa 2009-06-04 12:25

    Профайл бөглөх гэдэг нь бүх заагдсан асуултанд хариулж хоосон байх ёсгүй болов уу, жишээ нь хэрэгтэй хүнтэй танилцлаа гэж бодоход эргээд холбогдох майл хаяг нь байхгүй байх юм, энэ сайт энгийн нэг hi5 ч юм уу зугаа цэнгэлийнх гэж бодохгүй байна. Тиймээс Business Social Networking гэсэн агуулга алдахгүй байх хэрэгтэй болов уу.

  • В. Баярсайхан 2009-06-04 14:04

    Бизнесийн зорилгоор ашиглаж болохоор ямар авсаархан багажууд байж болох уу?

    Жишээ нь ийм юм байдаг юм билээ. Company Buzz буюу ямар нэгэн компаний тухай хүмүүс өөрсдийн бодлоо бичдэг, ам дамжсан мэдээ цуурхалуудыг бичэлцдэг. Энэ хэтэрхий хар тал руугаа явчих болов уу гэж бас айх юм.

  • Б. Ариунбаяр 2009-06-04 19:38

    Ер нь сайтууд, блогууд дээр дагах гэсэн ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл тухайн блог болон сайт дээрх өөрлөлтүүдийг цаг алдалгүйгээр үзэхэд зориулагдсан гэхүүдээ. Жишээлбэл Бизнетворк дээр BSB ч юмуу нэг компани бүртгэлтэй байг гэж бодъё. Тэгвэл BSB компаний шинээр орсон мэдээлэл, шинэ бүтээгдэхүүн орох бүрт нь тухайн дагаж байгаа хүн бүрт мэдэгддэг байж болно шүү дээ.
    Магадгүй яг миний хэлсэн зарчмаар мэдлэгийн болон бүлгийн сэдвүүдийг дагаж болох юм л даа. Эсвэл "интернэт" гэсэн түлхүүр үгтэй бүх сэдвүүдийг дагах гэх мэт. Хэрэв ингэж чадвал интернэт эсвэл жишээлбэл нано гэдэг үгтэй холбоотой сэдвүүдийг би цаг алдалгүй үзэж болох юм.

  • Д. Цэцэгдэлгэр 2009-06-05 10:16

    Валютын ханшийн мэдээлэл оруулж өгвөл ямар вэ? Вiznetwork гэдэг утгаараа нэг сайт-аас бүх мэдээллээ харж байх үүднээс.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold