2009-05-27 01:45:32

Интэрнэт уншигчдын дэмoграф

Миний хувийн туршлагаас

би 2006 оноос эхлэн хувийн блог ажиллуулсан .
Зорилго нь нийт хүн амын 10% зориулсан.
миний зорилго биелсэн .

блог дээрээ хэрэгтэй линкүүд байрлуулах
интэрнэтээс тухайн уншигчдын эрэлт хэрэгцээт мэдээлэлийг олж блогтоо оруулах
зорилтод бүлгийн уншигчидад блог бичих арга зам , боломжит нөхцөлүүдийг танилцуулсанаар , шинээр олон уншигч хувийн блогтой болсон.
гэх мэтээр интэрнэтийг зөв ашиглавал, энд зах зээл бас байна аа.
мөнгө мэдээж шууд утгаараа орж ирэхгүй ч , нэр хүнд , хүрээлэл, боломж гарч ирж байна.

Сэтгэгдлүүд



  • Г. Солонго 2009-10-21 00:02

    Би бас анхны блогчдын нэг л дээ. Блог хэрхэн бичих, ямар ач холбогдолтой талаар нийтлэл бэлтгэж эрхэлж байсан сэтгүүлдээ нийтэлж байсан. Улмаар нийтлэлийнхээ дагуу өөрөө блог нээж хэсэг идэвхтэй бичиж байснаа орхисон. Миний бодлоор блог:

    - Тухайн хүний далд авъяасыг нээдэг
    - Үзэл бодлоо нээлттэй бас дураараа илэрхийлэх орон зай. Тэнд хэн ч таныг шүүхгүй, бас буруутгахгүй, жинхэнэ эрх чөлөө
    - Мэдээллийн олон талт, маш сайн эх сурвалж. Блогчдын бичлэгээс олон зүйлийг бодитоор нь мэдэж авдаг

    Харин одоо миний санаа зовж явдаг зүйл бол блогчид эх хэлээ эвдэж байгаад үнэхээр эмзэглэдэг. Мэдээж хэрэг блог бол тухайн хүний чөлөөт орон зай учраас ёстой баян хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү ямар хамаа гэдэг шиг алдаатай бичих эсэх нь хамаагүй боловч хэт гаж хэллэг нь муу үр дагавартайг бас бодууштай санагддаг.

    Өнөөдөр бараг 5000 орчим вэб сайт, үүнээс 2-3 дахин их тооны блог байна гэсэн тоо бий. Блогчид төрөлжиж байна. Бас хоорондоо уулзаж ТББ эсвэл холбоо клубын байдлаар хамтарч илүү бүтээлч зүйлийг хийх боллоо. Нэг талаар иргэний сэтгүүл зүй хэмээх энэ салбар хөгжиж, сэтгүүлчдийн орон зай хумигдаж байна.

    Гэхдээ сэтгүүлчид чухам үүнээс л санаа авч өөрсдийгөө мэргэжлийн төвшинд бэлтгэх, ажиллах хэрэгцээ гарч ирж байгаа юм. Блогчид маань сэтгүүлчдийг улм илүү сайн бичих хөшүүрэг нь болж өгч байна. Тиймээс блогчид мандтугай гэж хэлье дээ. Сэтгүүлчид ч блогчид ч тэр хүний чанар, ёс зүйгээ харин хэзээ ч битгий алдаж, мартаасай...

  • Д. Бямбаахүү 2009-10-21 02:26

    Мэргэжлийн сэтгүүлчид , энэ нь тв радио, сонин гэдгээр өөрсдийн хийсэн нэвтрүүлгэ , нийтлэлдээ зориулж блог хөтлөх хэрэгтэй .Тэд бие даан блог хөтлөгчдөөс ялгаатай давуу талтай байхын тулд бие даасан маркэтинг бий болгох.
    Би яагаад ингэж хэлж байна вэ ?
    Өнөөдөр амэрикад олон ангит кино гарч байна. Гэхдээ нийгэмийн салбар бүрт гэтэл эмнэлгийн салбарын нэг олон ангит кино дээр зориулагдсан блог дагаад явж байна. Тэр бүлгийн кинон дээр тэр өчинийг эдгээсэн , тэр өвчин яг хаанаас үүсэв , гэх мэтээр хүн ни кино үзэхдээ дагаад боловсроод яваад байна. Монголд энэ тогтолцоо байхгүй байна.
    монгол тв-нуудээс НТВ л дэлхийн монгол айл цувралдаа зориулж нийтлэл , хийснээс бусад тв сураг байхгуй.

    Мэргэжлийн сэтгүүлч гэдэг дээр ПР буюу олон нийтийн харилцааг маш сайн ойлгож , аль салбарт ажиллаж байгаа тэр салбартаа бие даасан бодлого стратэги хийх.
    Энд Хоёр туйлын ялгаа байна.
    Жишээлбэл амэрикд загвар , гоо сайхан , машин, хоол, гээд л зөвхөн тэр зах зээлд л зорисон сэтгүүлч буюу нийтлэгчид байна.
    Амэрикийн том нэтвөркинг вэбүүд сэтгүүлчдэд зориулсан бодлого гаргасан байна. Та яаж манай вэбээс хурдан ашигтай мэдээлэл олж чадах вэ гээд ?
    дэлхийн нийтийн 40 сая хүнтэй тэр вэб дээр дэлхийн бизнэс эргэлдэж байна. Бөөн мөнгө , түүнийг мэргэжлийн сэтгүүлч яаж удирдах вэ ?
    би үүн дээр нэг судалгаа хийж байгаа , тэр маань бизнэтвөркэд зориулаад , ( тухайн үед нь энэ тал дээр саналаа хэлнэ ээ энэ тухай бүр их мэдмээр байвал надаас асуугаарай ????

    Харин монголд энэ асуудал ямар байр сууринд дээр байна вэ ?
    Монголд сэтгүүлч хүн олон нийтийн харилцааг давхар хийж байж л зах зээл дээр хүчтэй байр сууриа хадгална .
    Хүн амын тоо ялтчгүй сэтгүүлчдын зах зээлд нөлөөлж байна.
    Нэг сэтгүүлч хэдэн хүнд зориулж бичиж байна вэ ?
    Монгол хэдэн сэтгүүлчтэй вэ ?
    Тэр сэтгүүлчдын хэд нь блог хөтөлдөг вэ ?
    Монголын сонингуудын хэд нь сайн вэб ажилуулдаг вэ ?
    Блогчид болон сэтгүүлчдын том ялгаа...
    Сэтгүүлч хүн маш сайн судалгаа хийж, бичлэгийн өндөр түвшинд бичиж байна.
    Харин блогчид зөн совиндоо хөтлөгчид тухайн үеийн мэдрэмжээр бичдэг.
    Сүүлийн үед залхуу сэтгүүлчид бусад сэтгүүлчдийн нэр хүндийг унагаж байна.
    Өөрсдөө мэдээлэл судлах орчуулхаас зайлхийж , блогчдын дутуу орчуулсан , сонирхогчын матэриалийг сонинд нийтлэж байна.
    Нэг нэртэй адилхан сэдэвтэй нийтлэл бие биенээ хуулаад ард мэдээлэлийн эх сурвалж дурьдагдахгүй байна.
    Би сая хазара блог ажиллуулж эхэллээ гэтэл тоолох юм бол таван хүн өөрөө судалж , цагаа зарцуулж бичсэн нийтлэлийг нь бүх вэбүүд хувилаад өөрийнх дээрээ тавьжээ. Энэ бол маш муу байна. Залхуу байна.Тэд ядаж эх сурвалжыг нь дурьдах хэрэгтэй.
    Тэр мэргэжлийн сэтгүүлч гэдэг дээр ахиад нэг юм хэлмээр байна.
    Одоо энэ амэрикд л гэхэд нийт монгол хүмүүс залхаж эхэлж байна. Монгол вэб болгон нэгнийхээ мэдээлэлийг хувилаад тавидаг .
    Ингэж болохгүй ш дээ.
    Тиймээс мэргэжлийн сэтгүүлчид боломж асар их байна.
    блогоор мөнгө хийж байгаа нэг охин байна.
    Амэрикд байдаг монгол охин анх блогоороо өгүүлэлээ нийтлээд сүүлдээ тэр өгүүлэлээрээ номоо хэвлүүлсэн одоо өргөжөөд Төрийн бус байгууллага байгуулсан байна.
    Би энэ хүнийг сайн бичигчээс гадна хувийн маркэтинг сайн байна гэж дүгнэв.
    Магадгүй үүнд Амэрикд амьдраж байгаа нь ч нөлөөлсөн байх.болжмор.цом

    Миний хувьд би блогийг олон хувилбараар ашигладаг.
    1.бизнэс
    http://mongolevents.blogspot.com миний вэбнээс илүү найдвартай . нэг арга хэмжээ болход л бараг нэг блог нээж байна. Зарим харилцагчиддаа мэдээлэлээ хурдан танилцуулхын тулд зөвхөн тэр сэдвийн дагуу нэгтгэсэн мэдээлэлээ блогт нийтлээд харуулчхаж байна. Гэх мэтээр маш олон давуу талууд байна.

    2.төрийн бус байгууллага
    http://movementforarkhangaifuture.blogspot.com онлайн дээрх тарсан мэдээлэлийг нэгтгэж , судалгаа хийхэд ашигласан одоо үр дүнгээ өгч эхэлж байна.

    3.мэдээлэл цуглуулах хэлбэрээр
    http://hazarachangezi.blogspot.com энэ бол сайн дурын ажил , монгол хүний хувьд элэг нэгт монголчууддаа туслах , гэхдээ бусад хүмүүсд байхгүй тэр боломж надад байна . би үүнийгээ ашиглаад интэрнэт дээрх бүх хазара монголчуудын мэдээлэлийг цуглуулж нэг газар архив үүсгэснээр хүмүүс онлайнд орлоо хайхад бүх мэдээлэлийг нэг л блогоос унших боломжтой болж байна.

    4.хувийн мэдээлэл солилцох арга
    http://khuu.blogspot.com өнөөдөр амэрикд ч монголд ч нэтүөркинг маш чухал болжээ . нийгэмийг худалдан авагчдаа хянахын тулд голлох сүлжээнд байх ёстой , үүнийгээ хангахын тулд энэ блог дээр өөрийн хувын бүх холбоосуудаа тавьж байна. намайг энэ блог дээрх листээр олоорой гэж хэлж байна л даа.
    зарим бүр толгой нь ажиллахгүй байгаа хүмүүсд миний бүтэн нэрийг гооглэ дээрээс хай тэндээс намайг олно гэж хэлж байхав дээ.


    Солонгоо бүр намайг бичих хоббы хөдөлгөчихлөө.
    За бичээд байгаарай амттай байна.

  • Г. Солонго 2009-10-21 21:09

    Блог бичихэд цаг зав их хэрэгтэй л дээ. Дахин давтаж улиглахада блогтоо юу бичих нь тухайн хүний хэрэгч уншиж байгаа хүнийг хүндэгтгэх үүднээс хэрэгтэй, шинэлэг зүйл бичвэл их зүгээр болов уу. Яахав өдрийн тэмдэглэлээ тэр чигээр нь буулгачихдаг блогчид хар мянга бий л дээ. Буруутгах аргагүй. Аяндаа тийм блогийн хүрээ хумигддаг.
    Дээр үедэ одо УИХ гишүүн болсон, Датакомын захирал Энхбат гуайгаас ярилцлага авч байхад блогийн талаарх сэтгэгдлийг нь асуусан юм. Дотроо бол энэ айти салбарын хүн юм чинь бараг 2 гараа өргөөд л дэмждэг байх даа гэсэн шүү хариулт хүлээж байсан. Тэгсэн шал хэрэггүй зүйл гэдэг байгаа. Харин салбар салбараар нь хөгжүүлэх, төрөлжсөн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр блог нээвэл илүү үр дүнтэй хэрэгтэй гэж байсан. Бодууштай...

    Сэтгүүлчид яг үүнтэй адил салбар салбараар мэргэших хэрэгтэй. Жишээ нь би мэдээлэл технологийн чиглэлээр бичих дуртай, лав 4-5 жил энэ салбарт ажилласан. Суралцсаар л явна. Монцамэ агентлагт ажилладаг миний найз бүсгүй бий. Адъяасүрэн гээд. Бичлэгийн хэлбэр, хэллэг, гаргаж буй санаа бол үнэхээр гайхалтай. Гэвч тэр бүх салбарыг бичдэг. Би түүнийг нэг л чиглэлээр бичээсэй гэж их боддог л доо. Та нар бараг блогийг нь мэдэх байх оо. Улсын тэргүүний блогчин шүү дээ хэ хэ http://addidea.blogspot.com/

    МХТ-ийн салбарын залуус блогтоо их хэрэгтэй, мэдлэг олгохоор зүйлсийг бичдэг. ЯНз бүрийн юм зэрэг бодогдоод зөндөө л юм биччихлээ. Илүү ач холбогдолтой талаас нь удахгүй санал бодлоо хуваалцана аа

  • .. NJ 2010-04-29 09:40

    Миний сонирхолыг маш их татаж байна. Ер нь энэ талаар миний мэдлэг тун ядмаг л даа. Одооноос эхлээд сайн сонирхон судалнаа. Би өгүүллэг нийтлэл кино гээд л маш олон зүйлийн талаар бичих хүсэлтэй. одоогоор дорвитой зүйл хийгээгүй л байгаа л даа. Над шиг анхан шатны хүмүүст зориулсан мэдээлэл байвал талархан хүлээж авнаа. Тм бүгдэд баярлалаа.