“ ЧАЦАРГАНЫ ТАРИАЛАЛТ БА ҮЙЛДВЭРЛЭЛ” БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Оруулсан : Д. Батцэрэн 2009-05-28 12:52:43

Нэг. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ буюу ТОВЧ АГУУЛГА



ТӨСЛИЙН НЭР:

“ ЧАЦАРГАНЫ ТАРИАЛАЛТ БА ҮЙЛДВЭРЛЭЛ” БАЙГУУЛАХ ТӨСӨЛ


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Чацаргана тариалж, орчноо ногооруулах, орчин цагийн хүмүнд зайлшгүй чухал хэрэгцээ, амин дэм болсон дээд зэргийн чанартай чацарганыг таримал аргаар үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд тасралтгүй нийлүүлэх замаар нийгмийн тодорхой нэг дэд бүлгийн амьжиргааны нэг эх үүсвэрийг буй болгож, аж ахуй эрхлэгчдэд үлгэр жишээ газар тариалангийн үйлдвэрлэл бүхий ЧАЦАРГАНЫ ПЛАНТАЗ БА ҮЙЛДВЭРЛЭЛ байгуулахад оршино.


ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ШААРДЛАГА БА ҮНДЭСЛЭЛ:

Монгол оронд дэлхийн цаг уурын нэгэн адил дулаарал, хуурайшил, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед тал хээрийн бүс нутагт ойжуулалт болон зүлэгжүүлэлтийн зурвас байгуулж орон нутагт бага боловч газар нутгийг цөлжилтөөс хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах шаардлага цаг ирэх тутам урган гарч байна.
Тухайн нутаг дэвсгэрт ойжуулалт, зүлэгжүүлэлт, хүнсний ургамал, ногооны тариалалт эрхэлэхэд хөрсний бүтэц талаас нэн тохиромжтой бөгөөд ялангуяа чацаргана болон жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалахад нэн тохиромжтой байгаа нь тогтоогдсон болон улам батжиж батлагдаж байгаа болно.
МУ-ын хот хөдөө төдийгүй Дэлхий, Олон Улсын түвшинд агаарын бохирдол, цэвэр усны хомсдол, хэт их нүргээн дуу чимээ, хэт үсрэнгүй хөгжил, хэт технологижилт ба байгалийн цэвэр бүтээгдэхүүний хомсдол гээд олон асуудлууд хүн төрөлхтөнд тулгарч түүний уршгаар хүн төрөлхтөн амин биеийн дархлаажилт, эрүүл энх байдалдаа санаа зовниж байна. Үүний эсрэг “Ургамлын ХААН” гэгддэг Чацарганы бүтээгдэхүүний хэрэглээ хүчтэй ихэсч байна.
Цэвэр чацаргана төдийгүй чацарганаар хийсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, цаашид экспортод гаргах, бусад эрүүл мэнд, эмчилгээ болон гоо сайхны салбарын үйлдвэрлэлд ашиглах хандлага огцом нэмэгдэж байна.
Чацарганы Тариалан эрхлэхэд арвин их туршлага бүхий эксперт, шинжээчид, эрдэмтэн судлаачид, энэ чиглэлийн туршлага бүхий аж ахуйн нэгж, хамтран ажиллах хувь хүмүүс, хамт олон зэрэг Хүний Нөөцийн чадавхи, нөөц боломж хангалттай бөгөөд нээлттэй байгаа.
Монгол улсад Газар Тариалангийн чиглэлийн үлгэр жишээ болохуйц тасралтгүй үйлдвэрлэл, аж ахуйн систем олноор хэрэгтэй байгаа.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөнд дэм түлхэц болохуйц стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэл болох Газар Тариалангийн салбарт аж ахуй эрхэлэхэд Улс төр, Хууль эрхзүйн орчны зүгээс тааламжтай байдлыг буй болгож өгч бүхий л талаар дэмжиж байгаа.
“Ургамлын ХААН” гэгддэг Чацарганы үйлдвэрлэлээр зөвхөн Монгол болон Оросын Холбоот Улс нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийг хийж байгаа нь үйлдвэрлэлийн зах зээлийн боломжийг буй болгож байна.
Монгол Улсынхаа байгалийн гарц, үржил шимт хөрс, дотоод нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах
Чацаргана нь Дэлхийн “Ургамлын ХААН” гэгддэг бөгөөд манай цаг уурын эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой, найрлагандаа C, A, K, E, B, П зэрэг олон амин дэм, тос, биологийн идэвхит бодис ихээр агуулагддаг учир хүн төрөлхтний бие бялдарын дархлаажилт, витамины дутагдал болон олон төрлийн өвчин, эмгэг, зовиур, шаналалыг анагаах, урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн ач холбогдолтой цорын ганц ургамал юм.

ТӨСЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ,
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦАР ХҮРЭЭ:

“Уран зурвас”хоршооны энэхүү Таримал Чацарганы Тариалан нь 20 га талбайг хамран тариалагдах бөгөөд 24000 эм бут бүхий тариалангаас жилдээ 70-80%-ийн гарцтайгаар ургац, үр жимс хураасан тохиолдолд 117,8 орчим тн чацаргана хурааж авч ард иргэддээ нийлүүлдэг байх юм.
ТӨСЛИЙН ҮЕ ШАТ БА
ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА:

Чацарганы Тариалан буюу Төгөл байгуулах энэхүү төсөл нь үндсэн 5 үе шаттайгаар хэрэгжинэ.
1. Чацарганы Тариалангийн газрыг боловсруулж, тариалалтын талбайг бэлтгэх үе шат – /2008 оны 5 сараас – 2008 оны 6 сар/
2. Чацарганы суулгац буюу бутыг хөрсөнд суулгаж тариалалтыг хийх үе шат - /2008 оны 10 сараас – 2009 оны IV сар/
3. Чацарганы тариаланг тасралтгүй бордох, услах болон хамгаалах хийгээд үйлдвэрлэлийн үе шат - /2009 оны IV сараас – 2011 оны 10 сар/
4. Анхны ургацыг хураан авах үе шат - /2011 оны 10 сараас – 11 сар/
5. Чацарганы тариаланг цаашид тасралтгүй хөгжүүлэх хийгээд үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангаж ажиллах үе шат –
6. /2012 оноос цаашид/



ТӨСЛИЙН ШААРДАГДАХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ,
САНХҮҮЖИЛТ:


20 га талбай бүхий Чацарганы Тариалангийн үйлдвэрлэлийг бүтээн байгуулахад нийт дүнгээр 105.455.921₮-ний мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны урсгал зардлаарх хөрөнгө оруулалт болох 29.543.696 ₮-ний мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалтыг төслийг хэрэгжүүлэгч “Уран зурвас”хоршоо нь өөрийн хөрөнгөөр, үндсэн ба бодит хөрөнгийн зардал болох 75.912.225₮-ний мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалтыг Донор болон Санхүүжүүлэгч байгууллагын зээлийн санхүүжилтийн тусламжтайгаар санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа болно.

ТӨСЛИЙН ТӨСӨВЛӨСӨН
ОРЛОГЫН ТООЦООЛОЛ:

20 га талбай бүхий Таримал Чацарганы Тариалангиас жилд 70%-ийн гарцтай үр жимс хураасан тохиолдолд 117,8 тн чацарганы жимс буюу ургац хураана. 1 кг чацарганы жимсийг дундажаар 2000₮-ээр арилжаалвал 235,2 сая орчим төгрөгийн орлого олохоор төлөвлөж байна.

ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ҮР ӨГӨӨЖ БА САНХҮҮЖИЛТИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

20 га талбай бүхий Таримал Чацарганы Тариалан нь жилд 70%-аас доошгүй гарцтай ургац авснаар 1828406740₮-ний тогтмол ашигтай ажиллаж хэвийн нөхцөлд хөрөнгө оруулалтын өгөөж нь 77,1.% тай байхаар тооцоолж байна.

Жилд 1828406740₮-ний тогтмол ашигтай ажиласнаар шаардагдах нийт хөрөнгө оруулалтыг 5 жилийн хугацаанд, Зээлийн Хөрөнгө Оруулалтыг 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр төлөвлөгдөж байгаа болно.


ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ ба ҮР ДҮН:


№ Ач холбогдлын үзүүлэлтүүд:
1 Тэргүүн зэргийн сортын Чацарганыг таримал буюу үйлдвэрлэлийн аргаар гарган авч ард иргэддээ нийлүүлнэ. Ард иргэд дотоодын үйлдвэрлэлийн сорт бүхий чацарганыг өдөр тутмын хүнс, эрүүл ахуй, гоо сайхны хэрэглээндээ хэрэглэх боломж өргөнөөр нэмэгдэнэ.
2 Тариалсан 20 га талбай дээд зэргээр ногоорч орчин тойрны байгалийн гамшиг, эрсдлээс хамгаалагдаж, зүлэг ногоожилтийн сан нэмэгдэж агаарын бохирдол багасч, ус, чиигний нөөц, боломж нэмэгдэнэ.
3 Монгол улсын Газар, Тариалангийн салбарын хөгжилд үйлдвэрлэлийн болон хөгжлийн шинэ арга барил менежментийг нэвтэрүүлж үлгэр дууриал үзүүлнэ.
4 Чацарганыг дотоодын ард иргэдэд дөтийгүй гадаад зах зээлд(Япон, Солонгос, Герман улс руу) экспортолж гаргах учир Монгол улсын гадаад харилцаа, хөгжлийн асуудалд түлхэц үзүүлнэ.
5 13-15 хүнийг тогтмол ажлын байраар, 25 хүнийг богино хугацааны гэрээт буюу түр ажлын байраар хангана.
6 Улсын төвлөрсөн төсөвт жилдээ нийт дүнгээр 20315630 төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ.
7 Монголын ард түмэн төдийгүй Олон Улсын, Дэлхийн хүн төрөлхтөнд бие физиологийн амин дэм, эрүүл мэнд, гоо сайханы асуудалд том хувь нэмэр оруулна.
8 Хүн төрөлхтний эрүүл энх, сайн сайхан аж байдалд түлхэц, дэмжлэг үзүүлнэ.
Чацарганы АШИГ ТУС-ын тодорхойлолт:

Бүх төрлийн жимс, жимсгэний дотроос манай орны байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалд C, A, K, E, B, B9, P зэрэг витамин, тос биологийн идэвхит бодис агуулдаг чацаргана нь хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүхий эд мөн.

Чацарганы нэг га тарьмал талбайд 1200 – 1250 бут суулгаж, нэг эм бутнаас жимс боловсорч байх үе (9-р сар)- д 5 -7 кг, өвөл жимс хөлдөсний дараа 2.5 – 4 кг жимс хураан авдаг.

1т жимснээс 28 -70 кг тос, 600 литр цэвэр шүүс, 50 кг поливитамины бэлдмэл, 200-250 литр амтат дарс болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Чацарганыг хувиараа тариалах, жимсийг гэр орны нөхцөлд боловсруулах арга хялбар, гаргаж авсан бүтээгдэхүүн нь витамины байнгын дутагдалд орж байдаг манай орны хүн ам, ялангуяа хүүхэд, эхчүүд, өндөр настай, өвчтэй хүмүүст нэн их ашигтай.

Чацарганы жимс 2.44 мг % хүртэл амин хүчил, 6.77 мг % хүртэл саахар, 315 мг % хүртэл аскорбины хүчил (С витамин), 27.9 мг % хүртэл каротин (А витамин), 16.0 мг % хүртэл токоферол (Е витамин) болон бусад олон төрлийн витамин, төмөр , бор, марганц зэрэг бичил элементийг агуулдаг. Чацарганы үр 12.5% хүртэл, харин хальс, өтгөн хэсэг нь 8.8 % хүртэл тос агуулах ба тосонд байгаа каротин түүний эмчилгээний үнэт шинж чанарыг тодорхойлж байдаг.

Сүүлийн 20 гаруй жилд манай оронд чацарганыг үржүүлж тариалах, шинэ сорт гарган авах, ургац нэмэгдүүлэх, мяханикжсан аргаар хурааж, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, үр ашигтай хэрэглэх талаар өргөн судалгаа явагдаж зохих үр дүнд хүрж байна. Чацарганы үйлдвэрлэл нь тос, өтгөрүүлсэн шүүс, хүүхдийн тэжээл, ундаа, спиртийн бүтээгдэхүүн дарс үйлдвэрлэж байна.

Хоёр. ТӨСЛИЙН БИЗНЕСИЙН ОРЧНЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ

2.1 Макро орчны шинжилгээ
2.1.1. Нийгэм соёлын орчны нөхцөл байдал
2.1.2. Техник, технологийн орчин
2.1.3. Эдийн засгийн орчин
2.1.4. Улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалт
2.1.5. Олон Улсын орчны нөхцөл байдал

2.1.1. Нийгэм соёлын орчны нөхцөл байдал:

Өнөөдөр Монгол улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтөн бүхэлдээ эрүүл хүнс, эрүүл бие, эрүүл саруул ухаандаа улам их анхаарлаа хандуулж ач холбогдол өгч байна. Энэ ч утгаараа хүний сайхан амьдрахын үндэс нь зөв зохистой хооллолт хийгээд эрүүл чийрэг бие махбодын асуудал байдаг гэдгийг дэлхийн хүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.
Хүн төрөлхтний эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг байгалийн цэвэр бүтээгдэхүүн буюу ургамал нь “Дэлхийн Ургамалын Хаан” гэгддэг Чацаргана, түүгээр хийсэн хүнсний болон эрүүл мэндийн, гоо сайхны бүтээгдэхүүн юм.
Манай ард түмний хувьд Чацарганыг дээр үеэс хүнс болон эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд Монгол Улсыг өнөөдөр дэлхийн Чацарганы өлгий нутаг хэмээн тодорхойлж байна. Чацарганыг монголчууд зэрлэгээр түүх болон тариалан ургуулж үйлдвэрлэн янз бүрийн технологийн аргаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод зах зээлдээ төдийгүй олон улсын зах зээлд худалдаалж байна.
Чацарганы шүүс болон тос, чацарганаар хийсэн аливаа бүтээгдэхүүн нь бусад байгалийн гаралтай ургамлуудын дотроос хүний биед шаардагддаг хамгийн олон витамин, биологийн эрдэст бодис агуулагддаг тул бүх нас, хүйсний хүмүүс хэрэглэх тохиромжтой төдийгүй шаардлагатай учир хүн төрөлхтний нийгэм соёлын зүгээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлэхэд таатай буюу тааламжтай байдлыг буй болгож байгаа юм.



2.1.2. Техник, технологийн орчны нөлөөлөл:

Чацарганы тариалалт болон үйлдвэрлэлийн технологи нь манай улсын зах зээл дээр нэлээд хоцрогдмол байр суурьтай байна. Чацарганы үйлдвэрлэлийн технологийн хамгийн чухал үе шат нь жимс хураалт болон боловсруулалтын үе шатны асуудал байдаг ба энэ нь манай улсад ихэнхи тохиолдолд гар аргаар хийж хэрэгжүүлж байгаа байдал нийтлэг байна.

Харин дэлхий дахинд чацарганы жимснээс зөвхөн тос, шүүсийг аваад зогсохгүй илүү, нарийн түвшинд химийн элемент бүрийг нь ялган авч байна. Чацарганад бүхий төрлийн витамин, амин дэм, биологийн идэвхит бодис, элементүүд агуулагдаж байдаг эдгээр элементүүд нь хүн төрөлхтний хүнс болон гоо сайхан, анагаах ухааны үнэт түүхий эд болж байдаг учир Олон улсын түвшинд Чацарганы үйлдвэрлэлийн технологийн асуудалд хүчтэй дэвшил өөрчлөлтүүд гарч байна.

Ялангуяа Орос болон Энэтхэг, Хятад улсууд чацарганы жимсний хураалт болон боловсруулалтын асуудлыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байна.

Иймд манай дотоод үйлдвэрлэгч нар олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа технологийг хөрөнгө оруулалт хийх замаар нэвтэрүүлэх хэрэгтэй бөгөөд энэ нөхцөл байдал бүрэн нээлттэй байгаа юм. Тухайлбал өнөөдөр Япон улс Увс аймагт олон улсын онгоцны нисэх буудал барьж байгуулах замаар чацарганы экспорт, импортыг авч байхаар ажлыг төлөвлөж байна.

Өнөөдөр дотоодын зах зээл дээр манай Чацаргана үйлдвэрлэгч нар чацарганы жимсийг 50-60 хувийн гарцтайгаар боловсруулж байгаа ба цаашид 100 хувь ашиглах, хаягдалгүйгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй байна.

2.1.3. Эдийн засгийн орчин:

МУ-ын эдийн засаг чадавхжиж нэг хүнд ногдох ДНБ өнөөдөр 1500 орчим ам.доллар болж ард түмний ахуй амьжиргаанд томоохон эргэлт хувьсалууд гарч байна. Хүн амын орлогын түвшин жил ирэх тутам дээшилж бодит худалдан авах чадвар дээшилж хэрэглээний сагсны барааны бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа болон оруулах шаардлагатай болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн амын худалдан авах чадвар дээшлэхийн хэрээр өөрийн хувийн эрүүл мэнд, гоо сайхандаа илүү ач холбогдол өгч анхаарлаа хандуулан байгалийн гаралтай цэвэр, амин дэм, витамин бүхий бүтээгдэхүүнийг хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдан авач хэрэглэх хандлага өсч байна. Ийм учир Чацаргана, чацарганы үйлдвэрлэл эрхэлэхэд МУ-ын эдийн засгийн орчны зүгээс маш том тааламжтай байдлыг буй болгож байгаа юм.

Мөн МУ-ын гадаад худалдааны эргэлт 2006 оноос эхлэн тогтворжиж ашигтай зүүлэлттэй гарч Олон Улсын зах зээл дэхь нэр хүнд өсч байгаа нь Чацаргана, чацарганы бүтээгдэхүүнийг цаашид Олон Улсын зах зээлд экспортлоход улам хүчтэй дэмжлэг түлхэцийг буй болгох нь тодорхой юм.

2.1.4. Улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалт:

Чацаргана тариалалт, Чацарганы бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлэхэд МУ-ын Улс төр, хууль эрхзүйн орчны зүгээс асар өндөр дэмжлэг, тааламжтай байдлыг үзүүлж байгаа болно.

1) 2007 оны 1 – р сарын 1-нээс хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт орж орлогын татварын хэмжээ 10% болж буурсан зэрэг нь бизнес эрхлэгчдийн төдийгүй хэрэглэгч, худалдан авагчдын хувьд сайн үр дагавартай.

2) Засгийн газраас байгаль, орчныг дэмжих зорилгоор мод тарьж үржүүлэх, зүлэгжүүлэх ажлыг тусгайлан хөхүүлэн дэмжиж Засгийн газрын тогтоолоор мөнгөн урамшуулал, нөхөн олговорыг олгож байна.

3) Байгальд элдэв хор уршиггүй газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг улсаас дэмжиж цэвэр ус болон газрын түрээсээс тодорхой хэмжээгээр чөлөөлж хөнгөлж байна.


4) Монгол улсын Засгийн Газрын хэмжээнд “Чацаргана” гэсэн тусгай хөтөлбөр боловсрогдоод хэлэлцэгдэх шатандаа явж байна. ХХААЯ, БОЯ, НХХЯ-наас дэмжигдэж байгаа.

5) БОЯ-наас "Ногоон хэрэм" нэртэй Засгийн газрын хєтєлбєр хэрэгжиж байгаа.

6) Мөн Монгол улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд бидний үйл ажиллагаанд ихээхэн нөлөө, дэмжлэг үзүүлж байна.

7) Монгол Улсын Засгийн Газрын Үйл Ажиллагааны Хөтөлбөр нь Чацаргана, Чацарганы үйлдвэрлэл эрхэлэх асуудалд бүхий л талаар хамааралтай байдлаар дэмжигдэж байгаа юм. Үүнд: Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

 Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бодлогыг үргэлжлүүлж өргөтгөнө.

 Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд чиглэгдсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулна.

 Экспортын чиглэлийн болон оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг дэмжинэ.

 Засгийн газрын захиалт бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлана.

 Орон нутагт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хоршоодын үйл ажиллагааг дэмжсэн тогтолцоог боловсронгуй болгоно.

 Жижиг, дунд үйлдвэр, фермерийн аж ахуйг дэмжих зорилгоор жижиг зээлийн үйлчилгээний хүрээг өргөтгөж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээл, түрээс, лизингээр олгох болон төлбөрт үйлчилгээний хэлбэрийг дэмжинэ.

 Монгол Брэндийг өргөн нэвтрүүлнэ. Брэндийг дотоод, гадаадын зах зээлд сурталчлах зорилго бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжинэ.

 “Нэг суурин – нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг өрнүүлж, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүнийг шинээр бий болгож гадаад, дотоодын зах зээлд гаргахыг дэмжинэ.

 Хөдөө орон нутагт бичил зээл олгох тогтолцоог бий болгоно.

 Экологийн цэвэр бүтээгдэхүүн, гойд чанартай шилмэл үүлдэр, омгийн мал, амьтдын зорилтот зах зээлийг бий болгох санаачлагыг дэмжинэ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнэээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн таатай үйлдвэрлэл болон бизнесийн нөхцөл байдал үүснэ. Манай байгууллагын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж байгаа учраас цаашдын үйл ажиллагаанд түлхэц болж байгаа юм. Уг хөтөлбөрийн хэд хэдэн төлөвлөсөн үйл ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүн рүү чиглэсэн, дотоодын брэндтэй болох үйл явцыг дэмжсэн үйл ажиллагаанууд юм.
Хүнс, жимс жимсгэнэ, сүү, мод боловсруулах гэх мэтчилэнгээр ХАА –н салбарт хамтын үйлчилгээний чиглэлийн ажлын байр нэмэгдүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалт хийхээр тогтож байна. Энэ бүхний үр дүнд ажлын байр нэмэгдэж орон нутаг дахь бүтээгдэхүүний боловсруулалтын шат ахиж, НӨТ орон нутагт бий болж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

2.1.5. Олон Улсын орчны нөхцөл байдал

Олон Улсын түвшинд өнөөдөр Чацарганыг “Дэлхийн Ургамлын Хаан” хэмээн тодорхойлж, албан бусаар өргөмжилсөн байгаа ба учир нь чацарганад 30 гаруй тєрлийн витамин агуулагдах ба эмчилгээний асар єндєр үр дүнтэйг өдрөөс өдөрт мэдэрч, эрэлхийлж байна. Энэ үүднээс чацарганы нэг литр тосны дэлхийн зах зээл дээрх үнэ 200-240 ам.долларт хүрч байна.

Сүүлийн хэдэн жил Японы эрдэмтэд судлаж японд Чацаргана гаргаж авах тухай эрчимтэй ярьж байна. Мөн Чацаргана сансрын туршилтанд орж хосгүй үр дүнг гаргасныг ялангуяа Оросын Холбоот Улс, дэлхийн хүн төрөлхтөн даяараа шагшин хүлээн зөвшөөрч байгаа билээ. Чацаргана сансрын туршилтанд орсноороо нэгд, Нислэгийн эмнэлэг биологийн салбарын эрдэм шинжилгээний туршилтуудыг боловсруулах, хоёрт, Сансрын нисэгчдийн хоол хүнсийг боловсруулах зэрэг тус тус ажлуудад Чацаргана асар том үр дүн өгсөн байна.

Дэлхийн түвшинд Оросын Холбоот Улс болон Монгол улс нь Чацарганы эх өлгий нутаг хэмээн тооцогдож байгаа бөгөөд чацарганы Олон Улсын Зах зээл нь Япон, Энэтхэг, ХБНГУ, БНСУ тэргүүтэй орнууд түлхүү сонирхож Орос болон Монголоос импортлон авч байна.

2.2 МИКРО БУЮУ ШУУД НӨЛӨӨЛЛИЙН ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ
2.2.1. Чацаргана, чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн салбарын өнөөгийн нөхцөл байдал
2.2.2. Хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинжилгээ
2.2.3. Өрсөлдөгч компаниудын нөхцөл байдлын шинжилгээ
2.2.4. Бэлтгэн нийлүүлэлт, татан авалтын шинжилгээ
2.2.5. Борлуулалтын өнөөгийн арга хэрэгсэл, сувгуудын шинжилгээ


2.2.1. Чацаргана, чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн салбарын өнөөгийн нөхцөл байдал

Сүүлийн жилүүдэд “Дэлхийн Ургамлын Хаан” гэгддэг Чацарганыг Олон Улсын түвшинд ихээхэн тариалж байна. Тариаланд улс орон, тухайн улс орны төрийн дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс ихэд сонирхож чацарганы тариалангийн үйлдвэрлэл эрхэлэхэд нэлээд анхаарлаа хандуулж байна.

Өнөөдрийн байдлаар манай дотоод зах зээлд Чацаргана үйлдвэрлэлт болон нийлүүлэлтийг үндсэндээ 3 аймагт төвлөрч хийж байна. Үүнд: Зэрлэг Чацарганы өлгий нутаг гэгддэг Увс аймагт, мөн тариалалтын аргаар Төв болон Дархан аймгуудад тариалалт хийж байна.

Чацарганы үйлдвэрлэл болон Тариалалтыг хийж буй аж ахуйн нэгж байгууллагыг аваад үзвэл Увс аймгийн “Увс Хүнс” компани буюу “UFC” групп, “Ентүм”ХХК гэсэн 2 том компани, бусад жижиг болон бичил статус бүхий цөөн тооны аж ахуйн нэгж, мөн хувь хүмүүс тариалалт эрхэлж байна.

Чацарганы үйлдвэрлэлт, тариалалтын хүчин чадал ба хэмжээ:

Өрсөлдөгчийн нэр: Тариалалт
“Ентүм” 300 га газар
“Увс Хүнс” 100 орчим га газар
Ус эрдэнэ 15 га газар
Байгаль эх 10 га газар
Бусад аж ахуйн нэгж иргэд) 80 орчим га газарт
Нийт Тариалалт 505 орчим га газарт тариалалт эрхэлж байна.

Цаашид Манай улс чацаргана тариалалт болон үйлдвэрлэлийн хэмжээгээ хэд хэдэн дахин өсгөж олон улсын зах зээлд худалдаалах хэрэгтэй байна.

2.2.2. Хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн шинжилгээ:

Чацаргана хэрэглэгчид жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Чацаргана хүнсний болоод эмчилгээний асар их ач холбогдолтойг монголчууд бүрэн хүлээн зөвшөөрхөөс гадна дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч эрэлт хэрэгцээ ч жилээс жилд нэмэгдэж байна. Тэр ч бүү хэл Японы Ибараки мужаас чацарганыг жил тутам 300 тн-г худалдан авах санал өгөөд байна. Энэ нь чацаргана гадаад зах зээлд эрэлт ихтэй байгааг харуулж байна. Монголчууд өнөөдөр Чацарганыг хүнсний зориулалтаар өргөн хэрэглэж байгаа бөгөөд зөвхөн Монголын Ундаа, Жүүсний зах зээлийн хэрэгцээг хангахад 10 000 орчим га талбайд тариалах шаардлагатай гэсэн мэргэжилтнүүдийн тооцоолол байна.

Чацарганыг өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн “Дэлхийн Ургамлын ХААН” хэмээн хүлээн зөвшөөрч түүний ашиг тусыг дараах зориулалтаар өргөн авч байна. Үүнд:
 Хүнсний зориулалтаар хэрэглэх
 Анагаах ухаан, эрүүл мэнд, эмчилгээний зориулалтаар ашиглах
 Гоо сайхны зориулалтаар хэрэглэх зэрэг болно.

Уг төслийг хэрэгжүүлэгч “Уран зурвас”хоршоо нь чацарганы үйлдвэрлэлийн хэрэглэгчийг дотоод, гадаад гэсэн 2 үндсэн ангилалд авч үзэж байгаа болно.







Хэрэглэгчид Чацарганы жимсийг үндсэндээ дараах 3 төрлөөр ашиглаж байна.

1. Хүнсний зориулалтаар ашиглах:
 Чацарганы шүүс, ундаа, дарс
 Чацарганы цэлцэгнүүр, нухаш, холимог
 Чацарганы зууш
 Чацарганы сүүмс
 Цагаан идээ, чацарганы бүтээгдэхүүн

2. Эмчилгээний зориулалтаар ашиглах:

Чацарганы жимснээс гаргаж авсан бүтээгдэхүүний дотроос биологийн идэвхит бодис, каротинод, токоферол, филлохинон, Е витамин болон бусад олон төрлийн витамин агуулсан тос нь эмчилгээний чанар сайтай, гэрлийн цацрагаас хамгаалах чадвартай, дэлхийн олон оронд алдаршсан үнэт зүйл мөн.

Монгол Төвдийн эмнэлэгт чацарганы тосны хандыг хүний биеийн бодисийн солилцоо алдагдах, цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчин, ханиад, ядарганы үед олон жилийн турш хэрэглэж ирсэн байна. Мөн чацарганы шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдасыг халааж нуру, бөөрөнд тавих зэргээр эмчилгээнд ашиглаж байжээ. Судлаачдын бичиж тэмдэглэснээр орчин үеийн анагаах ухаанд чацарганы тосыг биеийн гадна, дотор талын эрхтний шархлаа, түргэн наих боломжгүй гүн шарх, эмэгтэйчүүдийн савны амсрын шарх, урагдалт, наранд түлэгдэх, хөлдөлтийн үед хэрэглэж байна. Мөн амны хөндий, хоолойны улайсалт, гайморитыг эмчлэхэд сайн үр дүн өгдөг ажээ. Тэрчлэн нүдний өвчин, зүрх судасны системийн хямралыг арилгах, бусад бодистой хольж гоо сайхны зориулалтаар ашиглана. Ходоодны шархлааны үед хоол идэхээс 30 минутын өмнө тосыг цайны халбагаар өдөрт гурван удаа ууна. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээг 1 сар хүртэлх хугацаатайгаар үргэлжүүлж болно.

3. Гоо сайхны зориулалтаар ашиглах:

Сүүлийн үед чацарганы шүүсийг Олон Улсын түвшинд Солонгос, Япон, Герман тэргүүтэй орон төдийгүй манай Монголд “Монос”Групп гоо сайхны бүтээгдэхүүнд эмчилгээтэй хавсарган хэрэглэж байна.


2.2.3. Өрсөлдөгч компаниудын нөхцөл байдлын шинжилгээ:

Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө манай гол түүхий эд болох чацаргана нь хувиараа тариалан эрхлэгчид, хоршоодуудад төвлөрч, тэдгээр нь өөрсдөө боловсруулж хэрэглэдэг байсан. Харин өнөө үед салбарын хувьд өрсөлдөөн ширүүсч, тариалангийн аж ахуйг хувьчилсны үр дүнд пүүс компани, хувь хүмүүс тус бүрдээ ямар нэгэн хэмжээгээр чацарганы бизнес эрхлэх болсон нь үнэхээр их өрсөлдөөнийг бий болгож байна.
Чацарганы өрсөлдөөний байр суурийг Олон Улсын түвшинд болон Дотоодод гэсэн 2 ангиллаар авч үзэж байна.

Олон Улсын түвшний өрсөлдөгчид:
Хамгийн ихээр тариалдаг өрсөлдөгчид болох Хятад, Энэтхэг, ОХУ зэрэг орнууд, харьцангуй бага хэмжээгээр тариалдаг Герман, Финлянд зэрэг улсууд Монголын Чацарганы хувьд олон улсын түвшний өрсөлдөгчидөд тооцогдож байна.

Дотоодын түвшний өрсөлдөгчид:
Дотоодын зах зээлд өрсөлдөгч компаниудыг авч үзвэл Чацаргана тариалдаг болон Үйлдвэрлэгч компаниуд, Чацарганыг боловсруулагч болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд гэсэн 2 ангилалд авч үзэж болно.

Томоохон өрсөлдөгчдийн товч мэдээлэл:
“UFC” групп - Хуучин Увс аймгийн Чацарганы аж ахуйг сэргээн ашиглаж байгаа. Хуучины суулгацаас авч байгаа нь /ургац муутай/ тэдний үйлдвэрлэлийн нийлүүлэлт бага байх төлөвтэй байсан. Гэсэн хэдийч тэд түүхий эдээ хувь хүмүүсээс /нутгын иргэдээс/ жижиглэнгээр авч үйлдвэрлэлдээ ашигладаг ба энэ нь түүхий эдийн нөөцийн ихэнхи хувийг эзэлдэг байна. Мөн үүнээс гадна зэрлэгээр ургаж байгаа чацарганыг ашигладаг.

Ганц увс аймгаар зогсохгүй олон аймаг сумдаар зэрлэг чацарганы талбай эзэмшдэг ба өөрийн тариалангын талбайтай. Тэд өнгөрсөн зун өөрийн талбайнууддаа шинэ суулгац суулгасан бөгөөд энэ нь 3-4 жилийн дараа маш их хэмжээний ургац хурааж эхлэнэ.

“Ентүм” ХХК – Томоохон хэмжээний чацарганы аж ахуй эрхэлдэг ба чацаргана, үхрийн нүд болон чацарганы жимс, навч, тос /үрийн, хальсны, жимсний/, үлдэгдэл шаар зэргийг боловсруулан гаргадаг байна. Өөрсдийн эх мод /эх цэцэрлэг/ ургасан мөчрийг авч газар суулган чацарганы модоо тариалдаг бөгөөд төв аймгийн Рашаантад 200 орчим га-д чацаргана тариалдаг. Тэдний үндсэн бүтээгдэхүүн бол чацарганы тос байдаг бөгөөд шинэ ургацаа ашиглан сироп хийж эхэлж байгаа.

2.2.4. Бэлтгэн нийлүүлэлт, татан авалтын шинжилгээ:

Манай улсад маш олон аж ахуй нэгж газар тариалан эрхлэх зорилгоор байгуулагддаг байна. Тэдний ихэнхи нь хүнсний ногоо тариалдаг бөгөөд цаашидаа өөрийн талбайдаа чацаргана тарих төлөвлөгөөтэй байдаг нь судалгааны явцад харагдаж байлаа. Энэ нь цаашид түүхий эдийн нийлүүлэгчидийн тоо нэмэгдэх хандлагыг харуулж байна.
Ер нь манайд Чацарганы “Даркатун”, “Масличная”, “Улаан гом”, “Чандман”, “Тэс” зэрэг сортууд нутагшсан байдаг.

2.2.5. Борлуулалтын өнөөгийн арга хэрэгсэл, сувгуудын шинжилгээ

Чацаргана болон Чацарганы бүтээгдэхүүнийг борлуулах, худалдаалах суваг, арга замууд нь манай дотоодын зах зээл дээр бүх төрлийн хүнсний Худалдааны цэг, газар нэгж болох Супермаркет, Их дэлгүүр, Найман нэрийн барааны дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна.

Харин Олон Улсын зах зээл дээр нийлүүлэхэдээ тодорхой зуучлалын асуудлыг хариуцсан борлуулагч компаниар дамжуулан нийлүүлж байна.

Гурав.ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРААНГУЙ, СТРАТЕГИ БҮРДҮҮЛЭЛТ

Чацаргана, Чацарганы тариалалт эрхэлэхэд нөлөөлж буй
Бизнесийн Орчны Боломж, Тохироонууд:

Жич: Орчны Боломжуудыг Б1, Б2, Б3 ... гэх мэтчилэн тэмдэглэв.




Чацаргана, Чацарганы тариалалт эрхэлэхэд тулгарч болох
Бизнесийн Орчны Аюул, Эрсдлүүд:


Жич: Орчны Аюул, Эрсдлийг А1, А2, А3 ... гэх мэтчилэн тэмдэглэв.



Дөрөв. ЧАЦАРГАНЫ АЖ АХУЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ


4.1 Чацарганы Аж Ахуйн Хэтийн зорилго, Эрхэм зорилго, Стратегийн Зорилтууд:

“Уран зурвас”хоршоо нь Чацарганы Аж Ахуйн Хэтийн зорилгоо дараах байдлаар томъёолж төлөвлөж байна.


Стратегийн Зорилтууд:

2012 – 2015 онд: Чацарганы Дотоодын Зах Зээлд Чацаргана үйлдвэрлэл, нийлүүлэлтээрээ өөрийн нэр хүнд, байр суурыг буй болгосон байна. Чацарганы боловсруулалтын орчин үөийн технологийг нэвтэрүүлж Чацарганы жимсийг 80%-аас дээш түвшинд боловсруулалт хийж ашигладаг болох.


2015 – 2017 онд: Тариалалтыг өргөжүүлж 50-60 орчим га талбайд тариалж жилдээ 600 – 700 орчим тн Чацарганыг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг болно.


Хэтийн Зорилго:

2020 онд: “Дэлхийн Ургамлын ХААН” гэгддэг Монгол Чацарганаар Монгол Улсын дотоодын зах зээлд томоохон нийлүүлэгч, болосвруулагч, Олон Улсын зах зээлд стандарт, шаардлагын эрх, зөвшөөрөл бүхий томоохон нийлүүлэгч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болно.


“Уран зурвас”хоршоо нь Чацарганы тариалалтын Эрхэм зорилгоо дараах байдлаар томъёолж хэрэгжүүлж ажиллана.


Чацарганы Аж Ахуй, Тариалалтын Эрхэм Зорилго:
















4.2 Чацарганы Тариалалтын Хэрэгжүүлэх Стратеги ба Бодлого:









Тав. ЧАЦАРГАНЫ АЖ АХУЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АЖИЛЛАХ ЗАРЧИМ

5.1 Удирдлагын баг бүрдүүлэлт:

“Уран Зурвас”хоршооны Чацарганы Тариалалтын Аж Ахуйн Удирдлагын баг нь дараах албан тушаалтнаас бүрдэн ажиллана. Үүнд:

№ Удирдлагын албан тушаал: Нэрс Мэргэжил, Ур чадвар
1 Дарга
Ц.Батсүх Агрономич Хоршооны сургагч багш, бизнөсийн зөвлөх

2 Ерөнхий Менежер

Н.Басан Хоршооны тэргүүлэгч гишүүн Төхнологч

3 Зөвлөх Агрономич
Цагаанбандм Агрономич дэд эрдэмтэн эрдэм шинжилгээний ажилтан

4 Агрономич
Д.Дуламжав
Агрномич, Агротехникч


5.2 Удирдлага зохион байгуулалт, байгууллагын бүтэц:


















5.3 Боловсон хүчин ба ажиллах хүчний ажил үүргийн хуваарь:





Дарга:
Чацарганы аж ахуйг Гүйцэтгэх Дээд Удирдлагаар манлайлах, үйлдвэрлэл хийгээд бизнесийн үйл ажиллагааг ерөнхийлөн удирдаж, нийгмийн өмнө хариуцлага хүлээж ажиллана. Мөн Хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, хүн хүчийг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн зохицуулалтын асуудлыг давхар хариуцаж ажиллана.

Зөвлөх агрономич:
Чацарганы аж ахуйн тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг агро арга зүй, агро техникийн зөвөлгөөгөөр хангах, ерөнхийлөн зөвлөх үүрэг хүлээж ажиллана. Орон тооны бус ажилтан байна.

Ерөнхий Менежер:
Чацарганы аж ахуй болон үйлдвэрлэлийн дотоод, гадаад өдөр тутмын зохицуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж ажиллана. Үйлдвэрлэлийн дотоод үйл явцын тасралтгүй ажиллагаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, маркетинг-борлуулалтын асуудлыг хангаж ажиллана.

Агрономич:
Чацарганы аж ахуйн тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг агро арга зүй, агро техникийн ажиллагаагаар хангах, тариалалтын технологийн асуудлыг удирдан зөвлөж манлайлж ажиллана.

Тариаланчид:
Чацарганы аж ахуйн тариалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны агро арга зүй, агро техникийн ажиллагааг гардан хэрэгжүүлж гүйцэтгэх, тариалалтын технологийн асуудлыг хариуцаж ажиллана.

Туслах ажилчид:
Тариаланчдын удирдлага дор тэдэнд тусалж ажиллах, тариалалтын механик үйл ажиллагаанд туслах, жимс хураалтын үйл ажиллагаанд шууд оролцож ажиллана.

Манаач:
Чацарганы аж ахуйн үйлдвэрлэлийн байр талбай, хөрөнгийн асуудлыг хамгаалж, хөрөнгийн бүрэн бүтэн байдал, гадны нөлөөлөл, халдлагаас хамгаалж ажиллана.










5.4. Ажиллах хүчний орон тоо, үндсэн цалингийн норматив:

“Уран зурвас”хоршоо нь Чацарганы тариалалт, аж ахуйдаа үндсэн орон тооны 7 ажилтан, үндсэн бус буюу гэрээт 25 ажилчинтай байхаар төлөвлөж байна.

А/Үндсэн ажилчдын албан тушаалын орон тоо ба цалингийн норматив:

№ Албан тушаал Орон тоо Нэгж цалин/₮/ Сарын цалин/₮/ Улирлын цалин/₮/ Жилийн цалин/₮/
1 Дарга 1 235000 235000 705000 2820000
2 Ерөнхий Менежер 1 210000 210000 630000 2520000
3 Агрономич 1 250000 250000 750000 3000000
4 Тариаланч 3 270000 810000 2430000 9720000
5 Манаач 1 185000 185000 555000 2220000
6 НИЙТ 7 1150000 1690000 5070000 20 280 000₮

Чацарганы Тариалалтын агро-аргзүй, агро-технологийг хэрэгжүүлэг Тариаланч, Агрономич гэсэн мэргэжилтэн, албан тушаалтангууд манай үйлдвэрлэлийн хувьд хамгийн чухал мэргэжил, ажиллах хүчин тул тэд Гүйцэтгэх удирдлагаас илүү хэмжээний цалин, хөдөлмөрийн хөлс авч байхаар төлөвлөгдөж байна.


Б/ Гэрээт ажилчдын цалингийн норматив:

№ Албан тушаал Орон тоо Нэг хүний
Нэг өдрийн цалин/₮/ Нэг хүний Сарын цалин/₮/ Нийт Орон тооны бус ажилчдын жилийн цалин/₮/ Жилийн цалин/₮/
1 Жимс хураагч 25 10000 300000 7500000 3600000
2 НИЙТ 25 10000 300000 7500000 3 600 000₮

Гэрээт ажилчдын тухайд намар жимс хураах үед нэг сарын хугацаанд авч ажиллуулах бөгөөд цаашид жил болгоны намар 12 сард давтагдаж ажиллана. Нэг ажилчны нэг өдрийн хөлс 10000₮ байна.


Зургаа. ЧАЦАРГАНЫ ТАРИАЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ТЕХНОЛОГИЙН ТӨЛӨВЛӨЛТ

6.1 Тариалангийн байршил:
6.2 Бут-суулгац, бордооны татан авалт:
6.3 “ЧАЦАРГАНА”Бүтээгдэхүүний тодорхойлолт:
6.4 Чацарганы үйлдвэрлэлийн технологи
6.5 “Уран зурвас”хоршооны Чацарганы тариалалтын үзүүлэлтүүд:


6.1. Тариалангийн байршил:

“Уран зурвас”хоршоо нь Увс аймгийн төв Улаангом хотоос 10 км-ийн зайд байрлах Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн нутаг дэвсгэрт 40 га хавтгай дөрвөлжин км талбайд Чацарганы тариалалт, үйлдвэрлэлийг байгуулахаар төлөвлөж байна.

6.2. Бут-суулгац, бордооны татан авалт:

“Уран зурвас”хоршоо нь Чацарганы бут суулгацаа Оросын Холбооны улсаас болон дотоодын томоохон тариалагч нараас худалдан авахаар төлөвлөж байгаа болно. Сортын хувьд Оросын холбооны улсын хамгийн сайн сорт гэгддэг “Оранжевая”, “Обильная” сортууд, дотоодын сортоос “Аяганга” сортын бут суулгацыг худалдаж авахаар төлөвлөж байна.

Дээрх сортуудын суулгацыг өнөөдөр манай Монголд өргөнөөр бэлдэж байгаа бөгөөд манай хоршооны хувьд дотооддоо суулгац бэлтгэдэг Эрдэм шинжилгээний станцтай гэрээ хэлцэл хийхээр төлөвлөж байгаа болно.

Бидний худалдан авах суулгац нь 30 см-ээс дээш өндөр, 6 мм-ээс дээш бүдүүн иштэй, 15 см-ээс богиногүй хоёроос цөөнгүй салаа үндэстэй байх ёстой.

Тариалангийн бордооны тухайд Дархан-Уул аймаг дахь "Тананцар”ХХК-аас авахаар гэрээ хэлэлцээрийн асуудалд эхлэн ороод байна.


6.3 “ЧАЦАРГАНА”Бүтээгдэхүүний тодорхойлолт:

Чацарганы ЕРӨНХИЙ ШИНЖ ЧАНАР:

Чацаргана жигдийн бүлэгт багтдаг, 1.5 -5 м өндөр, өтгөн мөчиртэй, олон наст мод хэлбэрийн бутлаг ургамал юм. Биологи-ботаникийн шинж чанараараа хоорондоо ялгагддаг гурван дүрсийн дотроос жимсэндээ хамгийн их тостой, хүйтэн даах чадвар сайн, хэлбэр болох яшилдуу чацаргана манай оронд зэрлэг байдлаар ургана.

Чацарганы бутнаас эхний 3-5 жилд үндсэн мөчир, түүнээс хойш зүг бүрлүүгээ салаалсан жимст мөчир ургана. Иймээс бутны дунд хэсэгт жимсгүй хоосон зай үлддэг. Чацарганы мөчир 20 – 30 см урт, 0.3 – 0.9 см өргөн, үзүүрлүүгээ шөвхөрч нарийссан навч, 2 – 7 см урт өргөсөөр бүрхэгдсэн байдаг. Харин тарьмал чацарганы мөчир бараг өргөсгүй. Энэ нь түүний давуу тал юм. Бутны үндэс 15 – 100 см хүртэлх гүнд зүг бүрт салаалж ургана. Харин тарьмал чацарганы үндэс 10 – 60 см гүнд тархана.

Чацаргана нь хоёр гэрт ургамал бөгөөд эр, эм бут гэж хоёр хэсэгт хуваагдана. Зөвхөн эм бут жимслэнэ. Чацаргана байгальд үр болон үндэсний шижмээр үржих ба тарьмал талбайд мөчрийн нугалаадас ба модлог мөчрийг үндэслүүлэх, мөчир залгах, үр, үндэсний шижим, тайрдсаар үржүүлэх зэрэг олон аргыг боловсруулан ашиглаж байна.

Манай оронд чацарганы жимс 4-р сарын сүүлч, 5 –р сарын эхнээс эхлэн 150 – 160 хоногт ургаж 8 – р сарын сүүлч, 9 –р сарын эхээр боловсорч дуусна. Чацарганыг үрээр үржүүлэхэд 5 – 6 насандаа, үндэслүүлэн мөчрөөр үржүүлэхэд 2 – 3 насандаа эхлэн жимслэж, 10 – 15 жил ургацаа өгдөг.

Эрдэмтдийн судалгаагаар чацарганы жимс нь олон төрлийн витамин, амин хүчил, уураг, тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микроэлементүүдийг агуулдаг.

Чацарганы жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфолипид, холин, бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8 - 8 хувь, үрийн 12 – 13 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротиноид 225 – 378 мг%, каротин (A витамин) 4 – 6.3 мг%, токоферол (Е витамин) 170 – 330 мг%, харин үрний тосонд каротиноид харьцангуй бага 23 – 36 мг% агуулагдана.

Биологийн хүчтэй идэвхит бодис болох стерол зөөлөн эдийн тосны 1.24 – 2.39%, үрийн тосны 1.2 – 2.12% эзэлнэ. Чацарганы тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож, түүний тосыг бүрэн ялгаж авахад судлаачид гол анхаарлаа хандуулж ирэв. Чацарганы шүүсэнд аскорбины хүчил 68 – 144.9 мг%, бетаин 295.4 – 370.8 мг% холин (В4 витамин) 2.95 – 35.5 мг%, Р витамины бодис 95.8 – 217.8 мг%, катехин 81 – 209.7 мг%, агуулагдана.

Байгалын чацарганы дотроос том хэмжээтэй урт хөлтэй жимс бүхий дүрсийг сонгон үржүүлэх замаар Оро

Сэтгэгдлүүд



  • Д. Батцэрэн 2009-05-28 12:55

    Зарим нэг хүснэгт орохгүй байнаа уучлаарай
    Бас тоо баримтууд нь хуучирсан байгаа

  • Х. Энхмөнх 2009-05-28 12:59


    Батцэрээн, үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

  • Н. Tm /pingulei/ 2009-05-28 13:22

    маш хэрэгтэй мэдээлэлүүд байна шүү. баярлалаа.

  • B. "N" 2009-05-28 14:41

    Баярлалаа хо унэтэй мэдээлэл байна

  • Б. Эрдэнэболор 2009-05-28 19:34

    Чацарганыг хашаа байшинтай хэн ч хашаандаа тарьж болно. Монголын баруун болон төвийн бүсийн аймгуудад ургаад байхыг бодоход ер нь хөрс, цаг уур голж шилдэггүй нь харагдаж байгаа юм.
    Харин томоохон аж ахуй эрхлэх тухайд зөвхөн жимсээ хураагаад борлуулж ашиг олоход төвөгтэй болох байх. Боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарна гэж бодож байна. Энэ чиглэлээр төсөл бичиж, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгоод үзэж болох юм. Миний мэдэхээс Баруун Европын ихэнхи орнуудад Монгол шиг хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулах бизнесменүүддээ төрөл бүрийн тусламж үзүүлдэг, наанадаж бизнес эрхлэх физибилити стади буюу хэрэгжих боломжийн судалгаагаа хийх зардлыг нь өгдөг юм байна лээ. Бас зээлийн хүү нь хөнгөлөлттэй.
    Тэгэхээр сайн төсөл англи хэл дээр бичээд, Европын орнуудын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон бусад зуучилдаг байгууллагууд руу хандахад хөрөнгө оруулагч олох найдлага байж магадгүй.
    Чацарганы бизнесийн гол дутагдалтай тал бол ургац автлаа 3 жил хүлээнэ гэдэг л байна.

  • R. Bat-Amgalan 2010-02-09 22:13

    Чацаргана бүлэгийн 2 дахь удаагийн уулзалт болж өнгөрлөө.

    Уулзалт БЗД-н ЗДТГ-н хурлын заланд өнөөдөр 12 цагаас эхэллээ.

    Уг хурлаар Б.Мөнхжаргал Монгол чацарганыг брэнд болгож экспортод гаргах боломж сэдэвт илтгэл тавьж хэлэцүүллээ.
    Үүний дараа цаашид гадаад дотоодын хөрөнгөөр чацаргана тарих, үржүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, гадаад, дотоодын зах зээлд гаргах зорилготой ТББ байгуулах, Аж ахуйн нэгж байгуулж ажиллах нь зүйтэй үүний тулд хэд хэдэн баг бүрдүүлж ажиллах санал гаргалаа.
    Үүнд:
    1. Өөрсдийн хүч хөрөнгөөр чацарганы плантаци байгуулах байгууллага байгуулж, газар авч тарилтыг их бага хэмжээгээр эхлүүлэх.
    2. Дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт босгож чацаргана үржүүлэх, плантациа өргөтгөх, сургалт сурталчилгаа явуулах.
    3. Гадаадын хөрөнгө оруулагчидаас хөрөнгө оруулагч олж загвар чацарганы плантаци, лаборатори, сургалт-судалгааны төв байгуулах.
    4. Вэб хуудас хийж Монголд ургасан чацарганыг Дэлхий нийтэд сурталчилах, харилцаа холбоогоо өргөтгөх.
    5. Ойн зурвас байгуулах, хот цэцэрлэгжүүлэх зорилгоор мод үржүүлэгийн талбай байгуулах.
    6. Монгол чацарганыг брэнд болгох судалгааны ажил хийх. Бүлгийн гишүүдийг идэвхижүүлэх, дээрх ажлуудыг гүйцэтгэх багийг бүрдүүлэхэд оролцох гишүүдийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг уулзалтанд ирсэн гишүүд хувааж авч 2010 оны 02 дугаар сарын 19 нд буюу шинийн 5 -ны өлзий сайт өдөр хуралдах 3 дугаар хуралдаан гэхэд бүрэн шийдэж ирэх даалгавар авч хурал 16 цагт хурал өндөрлөлөө.
    Дээрх бүх ажлуудад одоогоор оролцох нь нээлттэй бөгөөд баг нэгэнт бүрдсэний дараа оролцоход төвөгтэй болох учир ирэх хуралдаанаас өмнө ямар нэгэн байдлаар оролцох хүсэлтээ илэрхийлнэ үү?

  • G. Амаржаргал 2010-02-18 00:31

    huseltee hend haana gargah ve yaraltai, oroltsoh husel ikh bna

  • Ё. Лхагва 2010-03-04 18:41

    Чацаргана бүлэгт элсмээр байна. Яаж элсэх вэ

  • Ү. Цэрэнчимэд 2010-03-04 21:00

    http://biznetwork.mn/networks/410 энэ хаягаар орж бүртгүүлж болноо

  • *. Jargal 2010-03-15 19:20

    Сэлэнгэд ургах чадвартай буюу боломжтой чацарганы бутнууд хаанаас худалдан авч болох вэ?

  • А. Nexus 2010-03-29 17:17

    энэ бүлэгт элсэх сонирхолтой байна

  • Д. Баагий 2010-11-21 23:33

    bayarlalaa, heregtei medeelel bna.

  • Б. Sukhbaatar 2012-03-06 02:36

    Нэг чацарганы бутыг хэдээр авах юм бэ. Бас хаанаас авах вэ

  • B. Донгио 2012-03-06 13:48

    Зиак.. залуусаа !Наад жимсээ голын хөндий мэт ус ихтэй газар тарихгүй бол тэр их олон кг ургац авахгүй юм байнлээ шүү ?

  • Т. Түвшинбаяр 2012-04-05 22:41

    za baidag l tusul bna

  • M. Mogoljin 2013-03-23 16:43

    энэ чацарганий төслийг bt_moer@yahoo.com хаягуу илгээгээд өгөөч гуйж байна

  • M. Mogoljin 2013-03-23 16:55

    дфгдфг

  • З. Нарантуяа 2013-03-24 01:33

    чацаргана бүлэгт яаж элсэх вэ

  • Г. Цэвээнравдан 2013-04-20 15:45

    найзуудаа Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо гээд байгууллага Хөдөө аж ахуй хошоологчдийн холбооны 519 тоотд байрладаг. Эндээс сайн зөвлөгөө авч хамран ажиллах хэрэгтэй шүү. Бүхнийг эхнээс нь зөв технологийн дагуу зөвлөгөө авч эхлэх хэрэгтэй хайран 3 жилийн хөдөлмөрөө үр дүнгүй. болгов.

  • D. Oyun-undraa 1 сарын өмнө

    hi, ene tosloo oyunaa108@yahoo.com hayag ruu yavuulj ogooch bayarlalaa




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold