IELTS шалгалт өгсөн туршлагаас
ELTS шалгалт өгсөн туршлагаас
gegeen
Зөвлөгөө, A. Gegeen саяхан нэмсэн. 0 хариулттай
Энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнгөрсөн 12 сард миний бие IELTS шалгалтыг анх удаа өгч үзлээ. Дундаж оноо нь 6.0 авсан ч үүндээ сэтгэл үнэхээр ханамжгүй байгаа. Онгироод байгаан биш шүү! Учрыг нь удахгүй тайлбарлая.
Энэхүү шалгалтад орж үзсэнийхээ дараа л хүн юун дээрээ анхаарах байснаа хамгийн их ойлгож мэддэг юм байна.
Шалгалтад балтгэх:
Энэхүү шалгалтад орохын өмнө сайтар бэлтгэх нь хүн бүрт чухал шүү. Хэдий гадаадын орнуудад хэлнийхээ чадварыг дээшлүүлээд ирсэн өөртөө итгэлтэй байлаа ч дасгал номуудыг сайн унш. Гэхдээ зүгээр нэг уншаад мэдэх юм байна болох юм байна гээд орхичихож болохгүй шүү. Мэдээж тэнд хүний мэдэхгүй чадахгүй зүйл байхгүй. Хамгийн чухал нь шалгалтад бэлтгэх дасгалуудыг хийхдээ яг шалгалт өгч байгаатай адилаар цагт нь багтааж хийхэд анхаар!
Миний хувьд яг үүн дээр л алдаа гаргасан гэхдээ мэдээж өөрийгөө өмөөрөх шалтагтай /шалтгаан биш шүү зүгээр л шалтаг/. Ихэнхидээ 7 хоногийн 7 өдөрт ажиллаж үлдсэн багахан хугацаанд нь найз нөхөдтэйгээ уулзаж энд тэндхийн элдэв хоббигоо хөөж явсаар нэг л мэдэхэд шалгалтын өдөр болчихсон байсан. Би бас огт уншиж бэлдээгүй биш ч гэлээ өөрийн дутагдалтай тал дээр ажиллаж түүнийгээ анзаарч чадаагүй нь миний алдаа.
Тиймээс уг шалгалтыг өгөхөөр зэхэж буй хүмүүст хандаж хэлэхэд ЦАГ БОЛ АЛТ гэдэгтэй нэгэн адилаар та хэдий англи хэлэндээ сайн байлаа ч цагт нь багтааж даалгаврыг гүйцээх дадлага дутах л юм бол таны сайны хэрэг гарахгүй л болов уу.
Сонсох дасгалыг Cambridge IELTS номноос хийхэд их дажгүй санагдсан. Эхний удаа сонсоход амархан санагдах боловч та дунд нь заавал нэг, хоёр асуултын хариуг анхааралгүй өнгөрөөнө. Гэхдээ олон дасгал сонсоод түүнийгээ дахин дахин сонсож алдсан асуултынхаа хариуг олоод байх тусам танд хариултыг хаанаас хайж олох, ямар хэсгийг анхааран сонсох вэ гэсэн багцаа ойлголт гарч ирэх болно.
Унших дасгал. За энэ дээр их асуудалтай бас огт асуудалгүй амархан. Шалгалтад ямар ч сэдэв ирсэн бай та түүнийг ойлгохоор хэмжээнд байж энэ шалгалтыг өгч байгаа гэж бодож байна тиймээс цагтаа багтаж өгөгдсөн сэдэвийн гол утга санааг ойлгох хаанаа ямар зүйлийг тодотгож хэлснийг тогтоогоод хариулахад айх гайхах зүйл үнэхээр байхгүй. Зарим мэдээлэл дээр асуултаа эхлээд уншаад дараа нь өгөгдсөн материалаа асуултыхаа дагуу унш гэсэн байдаг зарим нэг зөвөлгөөнд материалаа уншаад дараа нь ойлгосноороо хариул гэдэг. Миний хувьд аль алиныг нь туршиж үзсэн аль нь ч миний сэтгэлд нийцээгүй бас миний тархины ажиллагаатай таараагүй. Тиймээс хүн өөрөө, ном бэлтгэх материалуудыг ашиглан цагтаа багтааж даалгаврыг гүйцэтгэх чадвар дээрээ ажиллаад эхлэхээр аяндаа өөрийн арга барилаа олох болно. Гэхдээ над шиг шалгалт өгч байхдаа арга барилаа хайж болохгүй шүү.
Бичих дасгал. Энд би ярих шалгалтыг бичих дасгалтай хамт бэлтгэж болно гэж хэлмээр байна. Учир нь ярилцлагад асууж ярилцаж буй сэдэв болон бичих даалгаврын сэдэв нэг ижил байлаа гэж бодвол санаагаа илэрхийлэх болоод дүрмийг зөв ашиглах зэрэг нь адилхан шүү дээ. Бичих шалгалт өгч байхдаа миний анзаарсан зүйл мөн шалгалтын дараа хүмүүсийн ярилцаж байхыг сонсоход бас л нөгөө ЦАГТ НЬ БАГТААЖ даалгаврыг гүйцэтгэх нь хамгийн хүнд байсан. Гэхдээ үүнд бас л бэлтгэж улмаар амжилттай давах боломжтой. Answers for all toefl essay questions билүү дээ www.caak.mn дотор ном товхимол гэсэн бүлэгт энэ ном байгаа, гэгээн дотор ч байгаа байх. Татаад аваад үзээрэй. Энэ номонд орсон эссенүүдийн сэдэв дотор ер нь эргэлдээд хаанаас нь ч бичээд сурцан байхад яг шалгалтын үед юу гэж бичих билээ гэж бодож хугацаа алдах нь гайгүй байх шүү.Гэхдээ мэдээж номон дээр байгааг хуулаад робот шиг цээжлээд оч гэсэн үг биш шүү. Эдгээр сэдвүүдийн дагуу өөрийн бодол, өнөөгийн байдал түүнийгээ хэрхэн илэрхийлж ямар жишээ татаж бичиж мөн ярих вэ гэдэгтээ анхаар.
Ярилцлагад ирэх асуултууд нь бол бас хэдэн сэдэв дундаа л эргэлдээд байна. Ном, хобби, спорт, компьютер, интернэт, телевиз, кино гээл ойр зуурын амьдралд болж буй үйл явдал технологи эднүүс ер нь өнөөгийн амьдралд ямар хэрэгтэйн, хүний бодол сэтгэхүй бие бялдар эрүүл мэндэд ямар үр нөлөө хор уршигтайн гээл гаагуу дээ гаагуу… Анзаарснаар бол шалгалт өгч буй хүн өөрөө бараг ярих сэдвээ сонгоод байгаам. Учир нь эхний асуултуудыг хариулж байхдаа би ер нь бол кино их үздэг л дээ тийм учраас киноноос энийг тэрийг ойлгодог эсвэл ингэж чөлөөт цагаа өнгөрөөдөг гээл яриад эхлэвэл дараагийн ярих сэдэв нь кино, телевиз гээл холбогдолтой болоод явчиж байгаан. Мөн өөрөө оффисийн ажил хийдэг компьютэр интернэт их ашигладаг мэтээр өөрийгөө танилцуулбал орчин үед хүмүүсийн хөдөлгөөн хийх багассантай холбоотойгоор хүмүүсийн эрүүл мэнд өөрчлөгдөж байгаа юу ч юмуу…..
За тэгээд бүгдэд нь амжилт хүсье….
January 14, 2009 — Uyanga Baatarsukh (http://www.gegeen.com)
9. Gegeen.mn 2009-02-03 08:16
IELTS experience by Sim
IELTS (International English Language Testing System – АйЭЛТС гэж дуудна) шалгалтыг би энэ оны буюу 2007 оны 6 сард өгсөн. Academic, General гэж хоёр янз, хамгийн ихдээ 9 оноо байдаг ба би General хувилбарыг нээх сайн биш ч дунджаар 6.5 өгсөн. Academic, General хоёулангийнх нь сонсох, ярих хэсэг нь адилхан байдаг. Тэгээд энийг өгөхөд бодогдсон зүйлсээсээ хуваалцаж байна.
Би энэ шалгалтыг өгөхөөсөө урд нь iBT (internet Based TOEFL – Хойд Америкт суралцахыг хүсэгчдээс шаарддаг англи хэлний шалгалт) өгнө гэж төлөвлөөд нэг жил гэрээрээ бэлдсэн байсан юм. Тэгээд гэнт өгөхөөсөө сар гаруй хугацааны өмнө iBT биш IELTS гэж шийдээд өгчихсөн.
Их богино хугацаанд бэлдэх хэрэгтэй болсон болохоор хэд хоног интернэтээс эгчийн өгч явуулсан материал болон нэлээд хэдэн ном, видео, аудио файлууд татаж аваад үлдсэн хоногийг нь энэ материалуудаа судлахад зарцуулсан. Адилхан Англи хэлний л мэдлэг шалгах шалгалт болохоор урд нь iBT өгнө гэж бэлдэж байсан нь их хэрэг болсон. Өөрөөр хэлбэл энэ хоёр шалгалт хоёулаа адилхан сонсох, унших, бичих, ярих гэсэн хэсгүүдтэй. Гэхдээ мэдээж ялгаатай л даа. Өөр өөрсдийн гэсэн тусгай skill буюу чадвар шаардана, тийм болохоор яг өгнө гэсэн шалгалтаа тэрнийх нь дагуу л зориулж бэлдэхгүй бол хэчнээн сайн Англи хэл мэддэг байлаа гээд тухайн өгөх шалгалтынхаа бүтэц, үргэлжлэх хугацаа, ямар төрлийн асуултын дагуу бэлдэх, ямархуу зүйл ирэх талаар сайн ойлголт авахгүй л бол оноо алдах магадлал өндөрсөнө.
Бэлдэхдээ электрон номоосоо skill-үүдийг нь уншиж судалсан, тэрнийх нь дагуу дадлагын тестүүдийг хийсэн, бас үг цээжилж, татаж авсан видеонуудаас шалгалтын ерөнхий хэсгүүдтэй танилцсан, номууд дээр нь байгаа ирэх магадлалтай сэдвүүдийн дагуу ганц хоёр эссэй (essay) бичиж үзсэн.
Listening/Сонсох
Хамгийн эхлээд сонсголын хэсэг явж байсан. Ерөнхийдөө яг дадлагын тест дээрх шигээ хурдтай, сонсоход тийм ч хэцүү биш санагдсан. Хамгийн гол нь өөр юм бодохгүй, анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй юм байна лээ. Гэхдээ л яагаад ч юм нэг л мэдэхэд өөр юм бодогдчихсон л сууж байсан :-P . Дадлагын тестийг л сайн сонсоод байхад яг л тиймэрхүү зүйлс ирнэ, ярианы хурдын хувьд өөрчлөлт гарахгүй, сонсож байх зуураа сайн сонсож, бөглөх зүйлээ гялс бичиж авах хэрэгтэй. Яг зааврынх нь дагуу л хийгээд байхад болно.
Австрали болон Британи маягийн аялагатай ярианууд байсан. Америк аялагаар сонсож сурсан хүмүүсийн хувьд сануулахад зарим үгүүдийг их сонин, “эй” гэж дуудахыг “ай” гэж дуудах, “э” нь “а” болох тохиолдол олон байдаг юм шиг анзаарагдсан, гэхдээ дандаа биш л дээ. Жишээ нь: understand /андэрстэнд гэхгүй андэрстанд/, and /энд анд/, take (тэйк тайк), changes (чэйнжиз чайнжиз), day(дэй дай). Би эхэндээ их гайхдаг байсан, бас “R” үсгийг Америкчууд тод хэлдэг бол Британи болон Австралийн англи хэлэнд бараг хэлдэггүй Монголын “А” шиг дууддаг юм байна лээ.
Аа, бас нэг зүйл хэлэхэд, холоос ирж өгч буй, мөн өөр шалтгаантай хүмүүс аль болох урд өдөр нь сайн амарч байж өгөхгүй бол хамгийн их нойр хүрэх, анхаарал сарних магадлалтай хэсэг нь энэ хэсэг шүү.
Reading/Унших
General test дээр унших материал нь тийм ч хэцүү биш байна лээ. Эхнийх нь нэг зар сурталчилгаа, дараагийнх нь мотоциклийн тухай байлуу, сайн санахгүй байна. Сүүлийнх нь нэг айлд өссөн сармагчиний зан чанар, юу сурсных нь тухай байсан байхаа. Үгийн баялаг гайгүйтэй, урд нь нэлээд зүйл уншдаг байсан бол энэ хэсэгт санаа зоволтгүй. Хамгийн амархан хэсэг.
Гэхдээ энэ хэсэгт зөв хариугаа хуулж тавих тусгай хугацаа байдаггүй учраас answer sheet дээрээ шууд бөглөөд байх хэрэгтэй. Өгөгдсөн text/passage-г эхэлж уншиж цаг алдаж болохгүй. Хамгийн эхлээд 1-2 минут skim хийж гол санааг нь олж аваад, дараа нь шууд асуултаа уншаад асуултынхаа дагуу scan хийгээд, хариулаад, бөглөөд яваад байхад цагтаа амжина.
Writing/Бичих
2 хэсэгтэй. Эхнийх дээр нь нэг онцгой баярын тухай найздаа захиа бич гэсэн байсан шиг санагдаж байна. Энэ бол тун амархан байлаа. Яг бичээд дуусахад 18 минут болоод зарцуулах 20 минутын үлдсэн 2 минутанд нь гялс review хийгээд яг таарсан. Нийт 60 минут бичдэг ба үлдсэн 40 минутанд нь эссэй бичих ёстой юм.
Энэ хэсэгт нэг зүйл онцолж хэлэхэд балын харандаагаар бичдэг гэдгийг их сайн анхаарч, бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Миний бэлдсэн материалууд дээр цэнхэр үзгээр бичдэг гэж байсан болохоор би харандаагаар бичнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Гэтэл цаанаас нь харандаа тарааж өгдөг юм билээ. Миний тухайд, би харандаагаар бичиж чаддаггүй болохоор том бичээд зарим параграф хоорондоо зай гаргаж авч чадаагүй. Яг бичээд дуусахад цаг дууссан болохоор баллуурдаад зай гаргачихна гэж бодож байсан маань худлаа болсон.
Тэгэхээр, аль болох өгөхөөсөө өмнө бүх хэсгийг судлаад сургуулилт сайн хийвэл хугацааны хязгаарлалттай жинхэнэ шалгалт дээр дасаагүй юманд нэг минут ч гэсэн үрэхгүй гэсэн үг.
Speaking/Ярих:
Үүнийг би урд өдөр нь өгсөн юм байна. Өдрийг нь цаанаас нь хуваарилж өгч байсан. 3 билүү 4 өрөөнд нэг монгол бусад нь гадаад багш шалгаж байсан. Миний хувьд би дотроо гадаад хүн авна гээд бүүр төсөөлчихсөн байсан болохоор монгол хүн ярианы шалгалт авахаар бага зэрэг эвгүй санагдаж байсан. Гадаад хүнтэй ярилцвал илүү цэвэр дуудлагатай, ойлгоход амар гэж бодогдож байсан юм.
Эхлээд өөрийгөө танилцуулсан, дараа нь одоогийн залуус яагаад ном уншихаа больсон бэ гэж асууж байсан, мөн дасгалын ном бүрийн ирж магадгүй асуултууд дотор байдаг хөгжмийн зэмсгийн тухай асуусан, сүүлийн ярилцдаг хэсэг дээр өрсөлдөөний тухай олон талаас нь асуусан. Урд нь өрсөлдөөний тухай асууна гэж нэг ч удаа бодож үзээгүй байсан болохоор нэлээн хүнд сэдэв шиг санагдсан. Зарим хүмүүсээс амжилтын тухай асуусан гэсэн.
Нэмж хэлэхэд, зарим монголчуудын хувьд “п” болон “ф” үсгүүдийг андуурч хэлэх тохиолдол нэлээд байдаг. Мөн ихэнх, бараг бүх монголчууд “v” болон “w” үсгийг сайн ялгаж хэлдэггүй. Эдгээрийг анхаарч дуудлагаа аль болох цэвэр болгохыг хичээх нь зүйтэй. Бас “idiom” буюу өвөрмөн хэлц гэх мэтийн зүйл оруулж яриандаа нэг үгээ давтахгүй, аль болох янз бүрийн үгээр санаагаа баяжуулж ярьвал оноо нэмэгддэг юм шиг санагдсан.
Ер нь бол урд нь нэлээд зүйл уншиж, хийж байсан суурь мэдлэг, суурь үгийн баялаг үнэхээр их хэрэгтэй. Гэнэт ганцхан сард тийм ч их үг цээжилж амжихгүй. Олон сар, жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэл хэрэгтэй. Миний хувийн бодлоор IELTS нь iBT-ыг бодвол илүү амархан байх боломжтой юм гэж дүгнэсэн. Ялангуяа сонсох болон бичих хэсэг нь iBT-с хялбар юм шиг. iBT дээр 2 эссэй бичдэг бол IELTS дээр 1 эссэй 1 тайлан (academic)/1 захиа маягийн зүйл (general) байдаг. Ярианы хэсгийн хувьд iBT дээр компьютерийн микрофонд сэдвийн дагуу тогтоосон хугацаанд ярьж өгдөг болохоор та зарим үгээ хэлж амжихгүй гэх мэтээс болоод оноо буурах магадлалтай. IELTS дээр ярианы шалгалтыг хүн авдаг учраас яг тогтоосон хугацаа байхгүй, ойролцоогоор 15 минут, мөн та ямар ч л гэсэн яриагаа таслуулахгүй дуусгах боломжтой.
Goodluck! ^_~
Contact: simsimurda@yahoo.com
Доорх вэб хуудсуудыг шалгалтанд бэлдэхдээ ашиглаарай, надад үнэхээр их хэрэг болсон шүү!
Netography:
* http://www.englishtips.org/ (Англи хэл сурахад зориулагдсан Орос сайт. Та энд үнэгүй бүртгүүлээд ном, видео, аудио материал татаж авч болно. Миний хувьд эндээс зөндөө материал татаж авч хэлээ сайжруулах, шалгалт өгөх зэрэгтээ ашиглаж байсан)
* http://www.sharedtalk.com (хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан, email солилцох, текст болон дуун чат бүхий олон хэлний вэбсайт. Мэдэхгүй зүйл гараад асуух хүн олдохгүй бол ийшээ ороод ямар нэг Англиар ярьдаг хүнээс асуухад танд туслах болно)
* http://www.ielts-blog.com/ (IELTS шалгалтанд бие даан бэлдэж буй хүмүүст зориулагдсан блог)
* http://www.voanews.com/specialenglish/index.cfm (Америкийн англи хэл дээрх материалыг mp3 хэлбэрээр татаж авч, эх материалтай нь тулгаж сонсох боломжтой, хязгаарлагдмал үгийн сан дээр тулгуурласан тул эхлэн сурч буй болон дунд төвшинтэй хүмүүст илүү тохиромжтой)
* http://www.1-language.com/englishcourse/index.htm (Дүрмийн мэдлэг)
* http://www.freerice.com/ (advanced буюу ахисан төвшний үгийн баялаг нэмэгдүүлэхэд зориулагдсан)
* Зарим podcast-ууд:
http://www.eslpod.com / http://www.eslpod.com/toefl/
http://www.thebobandrobshow.com/
http://www.elllo.org/
http://www.listen-to-english.com/
http://www.podcastsinenglish.com/
Өөр маш олон podcast-ууд байдаг ба та өөрөө интернэтээс хайн сонсож болно.
* Бусад:
http://www.eslgold.com/
http://www.manythings.org/pp/
http://www.eslclub.com
http://australianetwork.com/livingenglish/
* Youtube.com дээр IELTS-ын тухай зөндөө материал байгаа. IELTS-tutor бол тэдний нэг:
http://youtube.com/watch?v=Uz8gxpmRLsw
http://youtube.com/watch?v=RBY7vETIUkE
http://youtube.com/watch?v=sXwqTJJUbMg
http://youtube.com/watch?v=rXoxhk9N1rc
http://youtube.com/watch?v=sX7pH3nx4p8
Bookmark-аа алга болгосон болохоор дараа санавал нэмж тавинаа. Та бүхэнд ч мөн санал болгох link байвал хуваалцана гэдэгт найдаж байна.
Sim
January 6, 2008 — Sim (http://www.gegeen.com)
9. Gegeen.mn 2009-02-03 08:19
Academic IELTS by Tamir
March 21, 2008
IELTS-н электрон ном емайлээр ҮНЭГҮЙ авах хүмүүс gegeen@yahoo.com -д хандаарай.
From: http://tamirj.blogspot.com/2006/12/ielts.html
Wednesday, December 6, 2006
IELTS-ийн шалгалтын талаар бяцхан зөвлөгөө
IELTS (International English Language Testing System) буюу Олон Улсын Англи Хэлний Түвшин Тогтоох Шалгалтанд хэрхэн бэлдэх талаар бага ч болов мэддэг зүйлээсээ хуваалцъя. Энд ирсэнээс хойш найз нөхөд, таньдаг хүмүүс маань Англи хэлээ хэрхэн сайжруулахав, TOEFL, IELTS зэрэг шалгалтуудыг хэрхэн өгөх, оноогоо дээшлүүлэх талаар олон удаа асуух боллоо. Би ч үнэндээ хүнд зөвлөөд байхаар тийм мундаг Англи хэл мэддэг хүн биш л дээ. Гэхдээ ямар ч гэсэн дээрх шалгалтуудыг огт өгч үзээгүй бөгөөд өгөхөөр бэлдэж байгаа эсвэл нилээд доогуур оноо авсан хүмүүст хэрэг болж магад гээд үүнийг сийрүүлж сууна. Миний хувьд хамгийн сүүлд 1 жил гаруй хугацааны өмнө энэхүү шалгалтыг өгч байсан учир зарим зүйлийг нь дутуу орхисон бол хүлцэл өчье.
IELTS-ийн шалгалт нь Сонсгол буюу Listening, Унших ур чадвар буюу Reading, Бичих ур чадвар буюу Writing мөн Ярих ур чадвар буюу Speaking гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Эдгээр хэсгүүд нь тус бүртээ дэд хэсгүүдэд хуваагдана. Энэ удаад зөвхөн бичих ур чадварын талаар санаж байгаа зүйлээ бичье. Тухайлбал, бичих ур чадварын хэсэг нь дүрс тайлбарлах, өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих гэсэн 2 дэд хэсэгт хуваагддаг. Ер нь бичих ур чадварын хэсэг дээр заасан үгийн тоогоо аль болох гүйцээж бичих хэрэгтэй. Яагаад гэвэл заасан үгийн тоонд хүрээгүй бол оноо эрс доошлоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Шалгалтанд бэлдэх явцдаа А4-ийн бичгийн цаасан ашиглаарай. Ингээд нэг мөрөнд дунджаар хэдэн үг бичиж байна гэдгээ мэдэж болно. Шалгалт маань өөрөө өгөгдсөн цагт хязгаарлагддаг тиймээс ойролцоогоор хэдэн үг бичсэнийгээ мэдэхийн тулд мөрөөр нь тоолоод мөрт бичиж байгаа дундаж үгээрээ үржүүлэхэд барагцаа үгийн тоо гараад ирнэ. Цаг дууслаа л гэсэн бол цаашид бичих ёсгүй шууд л харандаагаа ширээн дээрээ тавих ёстой. Мөн дараах зүйлүүд дээр анхаарч бичвэл оноогоо өсгөх боломжтой.
* Дүрэм
* Үгийн баялаг, оновчтой үг хэрэглэх болон нэг хэрэглэсэн үгээ олон дахин давтахгүй байх
* Асуултаа сайн ойлгож оновчтой хариулах
* Бүтэц
* Өгөгдсөн хугацаанд үгийн тоогоо гүйцээх
Дүрс тайлбарлах
Энэ хэсэгт доод тал нь 150 үг бүхий бяцхан эссэг 20 минутын дотор бичих хэрэгтэй. Дүрсийн хувьд график, хүснэгт, үйл явлын дараалал бүхий зураглал зэргийн аль нь ч ирж болно. Энд хэрэглэж цаг дээрээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ өнгөрсөн цаг дээрх мэдээлэл бол голцуу өнгөрсөн цагийг л ашиглана. Ингэхдээ актив, пассив болон энгийн өнгөрсөн цаг, төгс өнгөрсөн цаг зэргийн алийг нь нь хэрэглэж болно. Ер нь дүрс тайлбарлах хэсгийг бараг загварчлагдсан байдаг гэж хэлэхэд болно. Учир нь тодорхой тооны үгнүүдийг дүрс тайлбарлахдаа хэрэглэдэг. Доор эдгээр үгүүдийг жагсаалаа.
Графикт өгөгдсөн мэдээлэл өсөж байвал:
Rose (to), Increased (to), Went up (to), Climbed (to), Grew, Expanded, Raise, Jump зэрэг үйл үгүүдийг, A rise, An increase, Growth, An upward trend зэрэг нэр үгүүдийг ашиглаж болно.
Харин графикт өгөгдсөн мэдээлэл уруудаж байвал:
Fell (to), Declined (to), Decreased (to), Dropped (to), Went down (to), Slumped (to), Reduced (to) зэрэг үйл үгнүүдийг, A decrease, A decline, A fall, A drop, A slump, A reduction зэрэг нэр үгнүүдийг ашиглаж болно.
Графикт өгөгдсөн мэдээлэл нэгэн хэвийн тогтвортой байвал:
Levelled out (at), Did not change, Remained stable (at), Remained steady (at), Stayed constant (at), Maintained the same level зэрэг үйл үгнүүдийг, A levelling out, No change зэрэг нэр үгнүүдийг ашиглаж болно.
Графикт өгөгдсөн мэдээлэл нэгэн хэвийн биш тогтворгүй байвал:
Fluctuated (around), Peaked (at), Plateaued (at), A fluctuation, Reached a peak (of), Reached at plateau (at) зэрэг үгнүүдийг ашиглаж болно.
Мөн эдгээрээс гадна дараах adjective-үүдийг ашиглаж болно. dramatic, sharp, huge, enormous, steep, substantial, considerable, significant, marked, moderate, slight, small, minimal. Бас ашиглагдаж болох adverb-үүд: dramatically, sharply, enormously, steeply, substantially, considerably, significantly, markedly, moderately, slightly, minimally.
Жишээ
The graph compares the rate of smoking in men and women in
Someland between the years 1960 and 2000. It can be clearly
seen that the rate of smoking for both men and women is
currently declining and that fewer women have smoked
throughout the period.
In 1960, 600 men in every 1,000 was smoking. This number
decreased gradually to 500 by 1974 and continued to
decrease but more steeply to 250 in 2000. In contrast, the rate
of smoking in women in 1960 was very low at only 80 in every
1,000. By 1968 this increased to 170, and increased again but
more steeply to 320 in 1977. The rate of female smokers then
remained stable at 320 until 1984 at which point the figures
began to decline and had dropped to 200 by 2000.
In conclusion we can see that the rate of smoking in men
dropped throughout the whole period but was always at a
higher level than the female figures. The rate of smoking in
women increased until 1977 but then decreased for the rest of
the period.
Эцэст нь дүгнэж хэлэхэд шалгагч таны энд бичсэн зүйлийг уншаад (өгөгдсөн дүрсийг харахгүйгээр) тухайн дүрсийн талаар өөрийн гэсэн төсөөлөл, зураглалыг дотоод сэтгэлдээ бий болгож чадахуйц хэмжээнд бичих ёстой.
Эссэ бичих
Энд тодорхой асуулт ирдэг. Жишээ нь: “Онлайн дэлгүүр нь уламжлалт (энгийн) дэлгүүрээс илүү үр дүнтэй. Үүнтэй та санал нийлж байна уу? Яагаад?” Энэ асуултанд хариулахдаа эерэг эсвэл эсрэг байр суурьнаас хандаж болно (зарим тохиолдолд хэсэгчилж буюу дэмжсэн хэрнээ тэр дундаа эсэргүүцсэн 1 paragraph оруулж өгч болдог, энэ нь бага зэрэг ярвигтай). Энэ хэсгийн нийт үгийн тоо нь 250-аас багагүй байх ба хугацаа нь 40 минут байна.
Эссэ бичихдээ үндсэн 3 хэсэгт хуваана. Үүнд: Introduction, Body, Conclusion. Introduction хэсэг нь 2-3 өгүүлбэр байвал тохиромжтой. Энд үндсэндээ тухайн сэдвийн талаар ерөнхий зүйл бичээд энэ сэдвээ цаашид дэмжих үү, эсэргүүцэх үү гэдгээ шалгагчид эхний байдлаар ойлгуулна. Ингэхдээ ямар зүйлүүдийг нь дэмжих гэж байгаагаа оруулж өгөх хэрэгтэй. Ж: дээрх жишээний хувьд эерэг байр суурьнаас хандаж эссэгээ бичлээ гэж бодоход дараах зүйлүүд нь дэмжих хэсэг буюу supporting point болж болно. Онлайн дэлгүүр нь 1-рт худалдан авагчийн цагийг хэмнэдэг, 2-рт ажиллах цагийн хуваарь, газар зүйн байршлаас үл хамаарсан, 3-рт зардал хэмнэдэг. Энд 3-н supporting point гаргаж ирж байна. Одоо body хэсэгтээ эдгээрийгээ цаашид дэлгэрүүлэн бичнэ. Эхний цаг хэмнэнэ гэдгийн хувьд “онлайн дэлгүүр нь шууд интернэтээр хүссэн бараагаа худалдан авчихдаг учир дэлгүүр явах цагийг хэмнэдэг. Хүн ам ихээр төвлөрсөн хотуудад дэлгүүр явж бараа худалдан авахад замын түгжрэл гэх мэт зүйлээс шалтгаалан цаг маш их зарцуулдаг, харин онлайн дэлгүүрээс бараа авахад энэ бүх цаг хэмнэж тухайн цагаа өөр хэрэгтээ зүйлдээ зарцуулах боломжтой” гэж дэлгэрүүлэн дэмжиж болно. Мөн жишээ бичвэл бүр сайн. Дээрхийн хувьд жишээ бичье “Жишээ нь: сүүлийн үед БНСУ-ын нийслэл Сөүл хотод онлайн дэлгүүр маш эрчимтэй хөгжиж хүрээгээ тэлж байна. Учир нь тус хотод сая сая машин хөлхөлдөж замын түгжрэлд хэдэн цагаар саатах тохиолдол ч бий.”
Ингээд бүх supporting point-уудаа цаашид тайлбарлаж дэлгэрүүлсэний дараа conclusion хэсгээ бичнэ. Энд үндсэндээ introduction хэсэгт бичсэн зүйлээ өөр үгээр илэрхийлнэ гэсэн үг.
Таньд амжилт хүсье.
Posted by Tamir.J at 1
9. Gegeen.mn 2009-02-03 08:20
IELTS on KiwiPearlTour
January 12, 2009 — gegeen
From: http://www.kiwipearltour.com/ on 2009-01-11
Related: IELTS | Preparing-your-english | 3. English-in-australia | Tanhil.mn: Англи хэл сурах
АйЭЛТС 6,5 авах: IELTS (general) Experience | IELTS (academic) Experience
IBT TOEFL vs IELTS: Eng Exams and Skill Level | IELTS books on Asuult.net
IELTS e-books Uploaded | Aнгли хэлийг яаж сурвал дээр вэ | For all English Learners
IELTS шалгалтын талаар
Анх 1990-ээд оны эхээр Монголд авч эхэлсэн энэ шалгалтын талаар одоо олон хүмүүс мэддэг болжээ. Би энд уг шалгалтын бүтэц зохион байгуулалтын талаар олон юм нуршихыг хүссэнгүй, учир нь үүний тухай хаанаас ч, Англи Монгол аль ч хэл дээр мэдээллүүдийг олж болно. Жишээ нь: Австралид байдаг хүний gegeen.com сайтан дээр их дэлгэрэнгүй IELTS шалгалтыг тайлбарлан тавьсан байна билээ.
Миний зөвлөгөө бол гол нь энэ шалгалтанд хэрхэн цэгцтэй бэлтгэх тал дээр анхаарах хэдэн зүйлийг хэлэх байна. Энэ шалгалтыг өгөх гэж байгаа бол дундаас дээш түвшний Англи хэлтэй байхгүй бол хүссэн оноогоо авахад хэцүү л дээ. Одоо бол IELTS-д бэлтгэх материал элбэг болжээ. Google дээр free IELTS lessons гэж бичээд хайхад л өчнөөн зүйлс гарч ирдэг.
Ихэнх тохиодолд өөрийн чинь сурах гэж байгаа сургууль, амьдрах гэж байгаа улсаас уг шалгалтийг өг гэж захиа ирсний дагуу чи энэ шалгалтыг өгөх болдог. Тэр бичгэн дээр IELTS-ийг ямар хувилбараар нь, ямар чадвар дээр хэдэн оноо авсан байх ёстой гэж шаардсанаас эхлэн шалгалтандаа бэлтгэх нь зүйтэй. Их дээд сургууль унших бичих чадварыг голчлон хардаг болохоор түүн дээрээ өндөр оноо авахыг эрмэлз. Ингэхын тулд 2500-3000 үгтэй,нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлийн өгүүлэл унш, гол санааг нь хурдан олдог бол. Гол утга агуулсан хэсэг нь ямагт багц өгүүлбэрийн (paragraph) эхэнд буюу адагт байдаг. Аливаа зүйлийг маш хурдан гүйлгэж уншаад гол утгыг олдог болох нь унших шалгалтанд зайлшгүй шаардлагатай.Энэ бол хэцүү боловч дадлага сайн хийвэл бүтэх асуудал юм. Хурд бол маш хэрэгтэй, учир нь тус бүр нь 2500-3000 үгтэй нилээн хүнд 3 өгүүлэлийг 1 цагийн дотор уншин 40 асуултанд хариулна.Тиймээс 1 текст нь дээр 20 минут л зарцуул, эс тэгвэл дараачийнхийг уншиж хариулах цаг хүрэлцэхгүй болно.
Бичих шалгалт нь монголчуудын хувьд хүнд байдаг нь бидний бичгээр утга санаагаа илэрхийлэх арга барил ондоо, үгийн баялаг болон зөв бичих дүрэм муутай холбоотой. Жишээ нь нэгэн Монгол залуу аав ээждээ найз охинтой болсон тухайгаа бичсэн байлаа гэхэд захианы эхэнд түүнийгээ бичих нь маш ховор, эхлээд эцэг эхийнхээ амар мэнд, ажил төрөл болон бусад зүйлийг асуун, өөрийнхөө тухай урт дэлгэрэнгүй оршил бичдэг. Хэлэх гэсэн гол юмаа захианы дунд буюу адагт нь тавьдаг. Гэтэл гадныхан болохоор шууд л гол санаагаа захианы эхэнд хэлэх жишээтэй. Тиймээс бичгийн шалгалт дээр товч тодорхой оршил хэсэг, 2-3 тодорхой санаа агуулсан (paragraph) багц өгүүлбэрүүд, тэд бүхнээ базаад товчхоноор дүгнэсэн төгсгөлийн хэсгээс бүрдэнэ. Бичгийн шалгалтын эхний даалгавар болох ямарваа нэг зүйлийн өсөлт бууралтыг харуулсан график үзүүлэлтийг дүрслэн бичихдээ доорхи зүйлийг анхаарах нь зүйтэй.
1.Уг үзүүлэлтээс хамгийн гол, сонирхол татсан, жишээ нь: хамгийн их өссөн ч юмуу, эсвэл буурсан газрыг харьцуулж бичих
2. Дүрслэн бичиж буй үйл явдалын хугацаанаас хамааран Англи хэлний дүрмийн цагаа тохируулан бичих
3. Дүрслэн бичих үгс, холбоос үгээ зөв сонгох
4. Тогтоосон үгээс хэт дутуу буюу илүү бичихгүй байх гэм мэт олон юм анхаарах хэрэгтэй. 150 үг бүхий энэ 1-р даалгаврыг надад анх IELTS шалгалтанд бэлтгэж байхад тусалж байсан Англи багш хэлэхдээ дүрслэн бичлэгийг чинь хараагүй хүн сонсоод сэтгэлдээ харахаар бичих ёстой гэж билээ.2-р даалгавар нь өгөгдсөн сэдвийн дагуу 250 үгтэй эссэ бичих явдал юм.Үүгээр чиний бичгээр өөрийгөө илэрхийлэх чадавхи, үгийн баялаг, дүрмийн мэдлэг чинь тод харагдах болохоор илүү анхаарах нь зөв. Тийм ч учраас 2 дахь даалгавар нь өндөр оноотой байдаг. Бичгийн шалгалт 1 цаг байдаг ба тэр 1 цагаа хэрхэн хуваарьлаж бичих нь чиний асуудал байдаг. Тиймээс чи 1-р даалгавар дээр 20 минут, 2 дахь дээрээ 40 минут зарцуулахыг зорих хэрэгтэй.
Хэдийгээр манайхан Англиар ярих нь хамгийн хэцүү гэдэг боловч IELTS шалгалтын ярих хэсэг нь бусдаасаа арай хялбар юм шиг санагддаг. Учир нь арай чөлөөтэй, гол санаагаа хэлж чадсан тохиодолд алдаа мадаг тийм ч чухал биш байдаг. Аман шалгалтын эхэнд өөрийгөө танилцуулж дараагийн хэсэгт өгсөн сэдвээр богино хугацаагаар ярина. Эхний хэсэгт чи хаана, юу хийдэг, яaгаад энэ шалгалтыг өгч байгаа, сургуульд явж байгаа бол иргэж ирээд юу хийхээ ярьдаг. Энэ хэсэг бол маш чухал яaгаад гэвэл дүгнэж байгаа багш эндээс чиний Англи хэл хир зэргийн түвшинд байгааг мэднэ. Тиймээс анхны сэтгэгдэлийг сайхан төрүүлэх нь чухал ач холбогдолтой. Дээр дурдсан өөрийнхөө тухай хэсгийг сайн бичүүлж аваад цээжилчихэд буруудахгүй.
Англи хэлний ярих сонсох 2, унших бичих 2 хоорондоо холбоотой байдаг. Сайн ярьж байвал сайн сонсоно л гэсэн үг. Сонсох шалгалт бол төрөл бүрийн урт богино харилцан яриа, лекц маягын яриан дундаас хариултаа сонсож бичдэг юм. 40 асуултанд хариулна, нэг гэм нь ганцxан удаа сонсоно. Харилцан ярианууд нь тийм ч хэцүү биш, гол нь биеэ бэлдэж тайван сонсох хэрэгтэй. Туршлагаасаа харж байхад сонсох шалгалтын асуултууд нь хөнгөнөөсөө хүндрээд явдаг. Өөрөөр хэлбэл эхний хэсгийн хариултыг амархан олж сонсдог гэсэн үг юм. Хэрэв аль нэг асуултын хариултыг сонсолгүй өнгөрвөл, сандрах хэрэггүй, дараачийн хариултаа барихыг оролд, эс тэгвэл бүр олон асуултын хариуг алдах болно.
Эцэс нь хэлэхэд энэ шалгалтанд бэлтгэхдээ дадлага сайн хийх, тухайлбал интэрнэт дээр байгаа дасгалуудыг ямагт тогтоосон хугацааг нь харан даалгавраа хийж сурах дадлагатай болох хэрэгтэй.
From: http://www.kiwipearltour.com/ on 2009-01-11
Л. Лхасүрэн 2009-02-03 14:32
Зөвлөгөө бичсэнд талархая. Мань мэтийн хувьд ч өөрөө гэхээсээ илүү хүүхдүүдээ хэл сургах тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэж боддог. 10 жилийн хүүхдүүд юмыг эргэцүүлж бодох, цаашдын амьдрал, ирээдүйнхээ тухай эргэцүүлэх, сурч сурах дадал суугаагүй, хүүхэд насны гэнэн томоогүй дээрээ байгаа. Бидний үеийнх шиг багш нар, эцэг эх нь ч шаардаж шахахгүй, өөрсдөө ч өрсөлдөж хичээдэггүй болсон юм уу даа. Эцэг эхийн хуралд сууж байхад одоогийн манай боловсролын чиг хандлага шавь төвтэй болоход чиглэгдэж байгаа гэх юм. Энэ нь сурагч өөрөө л хичээх ёстой, багш бол тэгэж их шахаад өөрийгөө зовоогоод зүтгээд байхгүй гэсэн үг юм байна гэж ойлгосон. Эцэг эхчүүд бол гадаад хэлний мэргэжлийн биш л бол хэлний тал дээр хүүхэддээ зааж зөвлөх талаар дутагдалтай. Бид чинь ажил мэргэжлийнхээ хүрээнд мэйл бичиж ойлголцоод, ярих болвол та та тунгаадаж байгаад ч болов, халтар хултар дүрэм цаггүй хэдэн үг холбоод шахуу ярьдаг, ёстой нөгөө итгэлтийн хэлээр зовмоор дамшигууд байгаа.
Дунд сургууль төгсөөд эдгээр хэлний шалгалтуудыг өгнө гээд одооноос бэлдэж эхлэе гэвэл хүүхдэд ямар арга барил, арга хэлбэр, онцлог тохирох бол. Энэ талаар санал, туршлагаасаа бичээч.
Г. Наранцэцэг 2009-02-04 14:03
Баярлалаа , үнэтэй зөвлөгөөнүүд байна
П. Буян-өлзий 2009-02-04 15:49
~үнэхээр их баярлалаа....мэдлэгээ хуваалцсанд...^^ за цаашдын ажил амьдрал нь амжилт хүсье!
Э. Эрболд 2009-02-07 16:31
Маш үнэтэй мэдээлэлүүд байна. Таны бичсэн зүйлсийг уншаад IELTS-ийн шалгалтыг өгөхөөр зориг шулуудлаа. Баярлалаа.
*. Jargal 2009-02-07 16:35
Ёстой хэрэгтэй мэдээлэл байна, Гэгээнээ баярлалаа
9. Gegeen.mn 2009-02-07 21:32
http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-vs-toefl/
IELTS(Academic) vs TOEFL
4.5 = 450
5.0_5.5_6.0 = 500_530_550
6.5 = 577
7.0 = 600
From: http://www.hsum.edu.mn/forum/viewtopic.php?p=12370&sid=d95e30b67af56c12e95ecad1b7798442
> IELTS vs TOEFL, Ялгаа, Онцлог
Шалгалт хоёр үндсэн хувилбартай буюу Academic module /их дээд сургуулийн дээд боловсрол буюу зэрэг горилсон оюутнуудаас авдаг түвшин/ General training module /дунд сургууль эсвэл мэргэжлийн курст суралцах түвшний хүмүүсээс авдаг гэсэн 2 хувилбартай.IELTS /International English Language Testing System/шалгалт болон TOEFL /Test of English as a Foreign Language/-ын хооронд хэд хэдэн ялгаа бий:
· IELTS шалгалт ярилцлагын хэсэгтэй бөгөөд шалгуулагч тусгайлан бэлтгэгдсэн шалгагч багш нартай нүүр тулсан ярилцлага хийж, багш нарын тавьсан асуултад хариулж мөн өгөдсөн сэдвээр өөрийн үзэл бодол, үндэслэл зэргээ илэрхийлдэг. Ийм учраас TOEFL-той харьцуулахад хүнд гэж тооцогддог.
· TOEFL шалгалт Америк, Канадын сургалтын системд илүүтэй тохирдог буюу албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг бол IELTS шалгалт нь Англи, Австрали, Ирланд, Шотланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад хүлээн зөвшөөрөгддөг. Гэхдээ АНУ-ын ихэнх сургуулиуд мөн хүлээн зөвшөөрдөг юм.
· Мөн TOEFL шалгалтыг нэг сарын хугацаанд дахин өгч болдог бол IELTS-ийг гурван сарын хугацаанд дахин өгөх боломжгүй байдаг.IELTS юу юунаас бүрддэг вэ
Шалгалт нийт 4 хэсгээс /сонсох, унших, бичих, ярилцах/ бүрдэх бөгөөд аль аль хэсэг нь шалгуулагчаас нэлээд өндөр ур чадварыг шаарддаг.
1. Сонсох даалгавар
Бүтэц: 4 хэсэгтэй, 40 асуулттай
Хугацаа: 30 минут + Хөрвүүлэх цаг
Та нийт дөрвөн бичлэг сонсох бөгөөд сонссон зүйлийнхээ дагуу хариултуудаас сонголт хийнэ. Бичлэгийг зөвхөн нэг удаа сонсгоно. Асуултуудыг унших цаг байхаас гадна бөглөсөн хариултаа тусгайлан бэлтгэсэн хариултын хуудас дээр хуулан бичих хугацаа өгнө.
Энэхүү дөрвөн хэсэг даалгаврын эхний хоёр нь нийгмийн асуудалтай холбоотой буюу хоёр хүний харилцан яриа болон нэг хүний хүүрнэл байна. Харин дараагийн хоёр хэсэг нь боловсролын болон сургалтын агуулгатай бөгөөд энэ нь дөрөв болон түүнээс дээш хүмүүсийн харилцан яриа, мөн онолын шинжтэй лекц, яриа байдаг.
Таны сонголт хийх хариултууд дараах хэлбэрүүдтэй байна:
· Олон сонголтот
· Богино асуулт, хариулт
· Өгүүлбэрийг гүйцээх
· Зураг, дүгнэлт, тэмдэглэл, хүснэгтийг гүйцээх
· Диаграммд хаяг өгөх
· Тохируулах
2. Унших даалгавар
Бүтэц: 3 хэсэгтэй, 40 асуулттай
Хугацаа: 60 минут
Нийт 1.500-2.500 орчим үгтэй, гурван ялгаатай текстийг уншина. Эдгээр нь сонин, сэтгүүл, мэдээ, номны хэсэг байх бөгөөд хэт нарийн салбар, шинжлэх ухааны холбогдолтой байх нь ховор. Гэхдээ шалгуулагчийг их, дээд сургуулийн дээд боловсролын зэрэг хамгаалах, суралцахад хангалттай түвшинд байгаа эсэхийг шалгах боломжтой.
Дараах хэлбэрийн даалгаврууд түгээмэл ирдэг:
· Гарчигийн сонголт хийх
· Зохиогчийн санаа бодол, сэтгэл хөдлөлийн байдлыг тодорхойлох
· Ялгах, ангилах
· Жагсаалтыг тохируулах
· Өгүүлбэрийгүүд тохируулах
· Олон сонголтот хариултаас сонголт хийх
· Богино асуулт, хариулт
· Өгүүлбэрийг гүйцээх
· Зураг, дүгнэлт, тэмдэглэл, зураг, хүснэгтийг гүйцээх
· Диаграммд хаяг өгөх
3. Бичих даалгавар
Бүтэц: хоёр даалгавар
Хугацаа: 60 минут
Эхний даалгавар:
Та өгөдсөн ямар нэгэн диаграмм эсвэл хүснэгтийг хараад тайлбарыг нь мэдээлэл хэлбэрээр, өөрийн үгээр бичнэ. Үүнд 20 орчим минут зарцуулах ёстой бөгөөд хамгийн багадаа 150 үгээр илэрхийлнэ.
Таны дараах чадваруудыг үнэлнэ:
· Өгөгдлүүдийг харьцуулах, зохион байгуулах
· Зургаар илэрхийлэгдэж буй үйл явцын түвшинг тодорхойлох
· Зорилго, үйл явцыг тодорхойлох
· Тухайн зураг, диаграммын зүй тогтлыг тайлбарлах
Ингэхдээ та дараах зүйлсийг сайтар анхаараарай. Шалгагчид эдгээрийг гол шалгуурууд болгох юм.
· Асуултуудад хариулахдаа сэдвээс үл халих
· Уншиж байгаа хүнд санаагаа ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэх
· Англи хэлний дүрэм болон өгүүлбэр зүйг зөв ашиглах
· Дэс дараалал, хэлбэр, агуулгын хувьд тохиромжтой байхаар хэрэглэх
Хоёр дахь даалгавар:
Жижиг хэмжээний текст уншиж, дурьдагдсан асуудлыг өөрийн өнцгөөс шийдэж, түүнийгээ нотолж, маргаж бичнэ. Даалгаврын биелэлтийг дүгнэхдээ таны асуудлыг шийдэж буй чадвар, өөрийн гаргасан санал, бодлоо зөвтгөж, тайлбарлан бичиж буй чадвар, нотолгоо, дэмжлэгийг харьцуулж, мөн баримтуудыг сөргүүлэн тавих, санаагаа хөгжүүлэх, үнэлэх чадваруудыг гол шалгуур болгоно.
Та энэхүү даалгаврыг гүйцэтгэхдээ дараах зүйлсийг анхаараарай:
-Уншигчдад өөрийнхөө санааг тохиромжтой хэлбэрээр хүргэх
-Сэдвээс халилгүйгээр асуудлыг тодорхойлох
-Англи хэлний дүрэм болон өгүүлбэр зүйг ашиглах
-Дэс дараалал, хэлбэр, агуулгын хувьд тохиромжтой байхаар хэрэглэх
4. Ярилцлага
Хугацаа: 10-15 минут
Бүтэц: 5 хэсгээс бүрдэнэ
1. Танилцуулах. Ерөнхий танилцуулга.
2. Уртасгасан яриа. Та өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн мэдлэг, туршлага, боловсрол, сонирхол зэргийг ашиглан хүүрнэх хэлбэрээр ярина. Ингэхдээ өөрийн үзэл бодол, санаагаа тайлбарлаж, тодорхойлж, нотолно.
3. Тодорхойгүй зүйлийг илрүүлэн гаргах. Шалгалт авч буй багш танд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал эсвэл нөхцөл байдлын талаар тодорхойгүй мэдээлэл, битүү ойлголт өгөх бөгөөд та оновчтой, зөв асуулт тавих, харилцан ярилцах замаар мэдээлэл олж авах үүрэгтэй
4. Бодол, төлөвлөгөө. Шалгагч багш танаас сурах төлөвлөгөө, зорилго зэргийн тань тухай асуух бөгөөд та өөрийн бодол, санаа, төлөвлөгөөгөө тайлбарлаж, хамгаална.
5. Дүгнэлт. Ярилцлага дуусах дөхөж байгаа учир хаалт хийх хэрэгтэй.
Таны ярилцах чадварыг үнэлэхдээ дараар шалгууруудыг үндэслэл болгодог:
· Үр дүнтэй харилцах чадвар
· Үгсийн сан, өгүүлбэрийн бүтцийг хэр зэрэг тохиромжтой хэрэглэж байгаа
· Асуулт асуух
· Ярилцлагын явцад санаачлагыг өөрт авах
· Түгдрэлгүй ярих
· Сэтгэн бодох
Нийт хугацаа: 2 цаг 45 минут
IELTS-ийг хэрхэн дүгнэх вэ
Нэг үгээр хэлбэл тухайн шалгалт өгч буй хүн англи хэлийг ямар түвшинд ашиглаж, хэрэглэж чадаж байна вэ гэдгийг дүгнэх бөгөөд ингэхдээ дөрвөн хэсэг тус бүрт оноо өгнө. Үүний дараа оноонуудыг дундчилж, нийлбэр дүнг гаргаж, 9-1 хүртэл оноогоор дүгнэнэ.
9 - Мэргэжлийн. Англи хэлийг хангалттай түвшинд ашигладаг. Оновчтой, алдаагүй, түгдрэлгүй, чөлөөтэй бичдэг, ярьдаг, бүрэн сайн ойлгодог.
8 - Маш сайн. Англи хэлийг хангалттай түвшинд ашигладаг ч заримдаа системчлэгдээгүй, нягт нямбай бус байдал, оновчгүй сонголт хийснээс алдаа хийдэг. Маш хүнд хэллэгтэй, салбарын гүнзгий мэдээллийн талаар ойлголт байхгүйгээс алдаа гаргах магадлалтай. Үзэл, санаагаа тайлбарлахдаа нарийвчилсан, иж бүрэн баталгаа, үндэслэл гаргах чадварыг сайтар эзэмшсэн.
7 - Сайн. Англи хэлийг ашиглах түвшин сайн. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд нягт нямбай бус байдал, оновчгүй снголт, ойлгоогүй байдлаасаа болж алдаа гаргадаг. Аливаа зүйлийн нарийн учир шалтгааныг цогц байдлаар нь ойлгох чадварыг эзэмшсэн.
6 - Чадварлаг. Нягт нямбай бус байдал, оновчгүй сонголт, дутуу ойлгох хандлага бий ч харилцааны ерөнхий түвшин сайн, нийтлэг тохиолддог нийлмэл өгүүлбэрүүдийг ойлгох, хэрэглэх чадвар сайн.
5 - Энгийн. Англи хэлний зарим чадваруудыг эзэмшсэн, ихэнх тохиолдолд асуудлыг ерөнхийд нь ойлгодог, хэдий тийм боловч багагүй алдаа гаргадаг. Өөрийн мэдэх салбарт энгийн түвшний суурь харилцааны чадваруудыг эзэмшсэн.
1-4 хүртэлх оноотой дүгнэгдэж болох ч энэ нь тийм ч таатай үзүүлэлт биш юм.
Ц. Энхтулга 2009-02-10 00:09
энэ Гэгээн сонирхсон буюу хуссэн зуйлээ унэхээр чанарлаг чармайлттай хийдэг дайчин охин бн.
чамд амжилт хусээд байлтгуй чи уурууу амжилтийн уул уур уурхай болсон дайчин охин бн.
B. Baasandorj 2009-03-24 11:12
Ийм их мэдээлэл оруулсанд баярлалаа. Сайн бичсэн байна. Тийм шүү Practice makes perfect. гэж үг байдаг. Шалгалтын өмнө маш их бэлтгэх хэрэгтэй. Өөр юу ч биш.
9. Gegeen.mn 2009-03-30 13:02
ielts-n ondor onootoi hund songolt ih shuu.
http://gegeen.wordpress.com/2008/11/03/ielts-e-books-uploaded/
http://gegeen.wordpress.com/2008/03/06/how-i-learned-english/
http://gegeen.wordpress.com/2008/01/06/ielts-experience/
http://gegeen.wordpress.com/2007/08/26/other-english-learners/
http://gegeen.wordpress.com/2007/12/06/english-learning-3/
http://gegeen.wordpress.com/2007/08/14/english-study-books/
http://gegeen.wordpress.com/2008/03/06/how-i-learned-english/
http://mandakhbat.wordpress.com/2008/02/03/how-to-learn-a-foreign-language/
http://gegeen.wordpress.com/2009/01/12/how-to-learn-english-very-well/
http://gegeen.wordpress.com/2008/10/20/for-all-english-learners/
http://gegeen.wordpress.com/2009/01/10/secret-of-learning-a-foreign-language/
Г. Нарантуяа 2009-04-05 12:31
ямар мундаг юм бэ? маш их хэрэгтэй мэдээллүүдийг уйгагүй бичиж оруулсан байна шүү.
Танд их баярлалаа! Олон хүнд хэрэг болох нь гарцаагүй.
Амжилт хүсье!
9. Gegeen.mn 2009-04-22 13:17
http://biznetwork.mn/topic/show/570/1
энд нэлээн юм оруулчлаа
9. Gegeen.mn 2009-05-13 10:15
http://biznetwork.mn/network/topic/show/2048/page/1#last_comment
Англи хэлний сонсголоо сайжуулахын тулд сонсож болох сайтууд
Arctic Science Journeys. Listen to real stories about the environment in Alaska and the Arctic region. Talk to Mike to get some quizzes to go along with these items. (requires REALPLAYER plugin)
http://www.uaf.edu/seagrant/NewsMedia/01ASJ/index.html
Voice of America News. Listen to real news stories. Or click on VOA English to listen to news stories in “Special English” (requires REALPLAYER plugin)
http://www.voanews.com/english/portal.cfm
Science at NASA. Listen to stories about the Earth Science, Astronomy, Space Exploration, and other cool stuff. (requires REALPLAYER plugin)
http://science.nasa.gov/default.htm
Welcome to the Planets. A site sponsored by NASA. Listen to short audio deions of planets, moons, and their features. Talk to Mike to get some quizzes to go along with these items. (requires REALPLAYER plugin)
http://pds.jpl.nasa.gov/planets/
Voices of the Land. Listen to original essays from Minnesotans about the land and the memories and emotions it sparks in people who are in touch with it. Minnesota contemporary poetry.
http://www.startribune.com/news/variety/voices/flash/index.shtml
Randall’s ESL listening lab. Listen to EASY, MEDIUM, or DIFFICULT items, then take the quiz. (To listen to the audio, click on PLAY- Windows Media)
http://www.esl-lab.com
http://www.cupidmedia.com -n 20 garui products-s penpal, language exchange-n zorilgoor native english speakeruudtei holbogdoj bolno
http://www.sharedtalk.com bolon http://host8.123flashchat.com/eslcafe/ ene 2 deerh zarchmaar ajilladag. burtguuleed boloo. public bolon private, voice chat ch baidag. bi sharedtalk-iig iluu ashigladag baisan. orchuulj oilgohgui zuil garval native english speaker-s asuuj bolno. Hariltsahiig hussen hun uruugaa email ilgeej bolno. Mon zaaval sign-up hiilguigeer English room uruu orj humuusiin yariandaa yamar ug ashiglaj bgaag ajiglaj bolno (hervee zavtai bol :-P )
Мэдэх юмаа энд хуваалцаад байгаарай.
D. Delgermaa 2009-05-29 10:16
Хэрэгтэй мэдээллүүд байна шүү!
Баярлалаа
9. Gegeen.mn 2009-06-02 10:23
Uka Says:
01/06/2009 at 8:40 AM
sainu? 2 sard ielts ugch uzle academicyng l de. barag beldegui shahu orson. ajiltai hun chin beldne gej hudla yum bna le. ajlynha zav chulugur l harad bsan lda. unshsan nom gevel 101 helpful hint. ter ih zuger sanagdsan. ehleed speaking uglu. gaigui yum bna le. sandarch bolohgui yum bna le. jaahan gatsah geed bval zuger suuj bolohgui body languagedah heregtei :) . uurtu itgeltei baih heregtei. ielts ughud chamd neg ursuldugch bna ene bol tsag. margash n uldsen hedige uglu. listening bol bi bugdin oilgoson gehde turshlagaguiteh gedeg yumu bugluh argaa oloogui yumu jaahan sandarsan shu. zarimyg n taaj uzsen. yur n bol sanaand bagtsan. reading nada hund sanagdsan. yahav unshad bol oilgogdono. asuultud n ovoo hund. harin gaigui onoo avsan bna le hiisenteige haritsulad uzvel. writting. 2 hesegtei. bas gaiguie. hamgin gol n zaasan ugend n hurgehgui bol ug dutsanaar n chamaas onoo hasna. tsag zuv huvaarilah heregtei. bi ug dutuu ugsun. ih onoo hasagdsan baiha nadas. tegeher mini bodlor ielts uguh argyn talaar mergejlin bagshar halit zaalgaj argyn oloh heregtei bolu. bas nom sain unshih heregtei. shalgalt uguhus umnu bas hereg bolj magadgui geed bbc world cnn uzsen shu. heden ugnii medlegtei boloh gesen sanaa lda. yamar ch sedev irj medeh yum bna le. zaza amjilt husiy. yur n bol belded orvol gaigui yum bna le. hamgyn chuhal yum chin tsag. shalgalt bol piece of cake.
Б. Намираа 2010-01-11 06:51
TOEFL.н талаар зөвлөгөө өгч буян болох хүн байна уу? Би америкт байгаамаа. PBTOEFL өгөх гэсийн. Уг нь бүртгүүлсэн боловч хаана, хэзээ өгөхөө мэдэхгүй, учраа олохгүй байнаа.
X. Ариунболд 2010-03-14 14:42
ёстой их баярлалаа!
Н. Урантөгс 2010-05-04 20:37
Гэгээнээд маш их баярлалаа. Жоохон ч гэсэн нэмэр болох ууднээс чимх мэдээлэл орууллаа, хэ хэ. Хэрэг болно гэж найдаж байна.
TOEFL Paper TOEFL Computer TOEFL iBT IELTS Equivalent
625 - 680 263 - 300 113 - 120 7.5 - 9.0
600 250 100 7.0
575 232 90 - 91 6.5
550 213 79 - 80 6.0
525 196 69 - 70 5.5
500 173 59 - 60 5.0
475 152 49 - 50 4.5
450 133 39 - 40 4.0
425 113 29 -30 3.5