АРХАНГАЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БYС

Оруулсан : Д. Бямбаахүү 2009-07-06 08:38:37

Архангай аймагт аялал жуулчлал хөгжүүлхэд хувь нэмэрээ оруулхыг хүсэж буй гишүүд , аялал жуулчлалаар дагнаж бизнэс хийдэг хүмүүс энэ орон зайд тавтай морилно уу ?


Цэцэрлэг хот. Тайхарын бvс.
Булган уул,
Заяын хvрээ,
Угсаатны зvйн музей,
Майдар чулуу,
Цэнхэрийн Халуун ус,
Тайхар чулуу,
Суврага Хайрхан,
Хєхнуур,
урд хойд Тамир гол,
Бугатын нурууг хамарсан бvс байна.
Цэцэрлэг хот дахь зочид буудал, нийтийн хоолны газар, кино театр, ХДТ, харилцаа холбоо, тээвэр худалдаа vйлчилгээний цэг салбаруудын vйлчилгээний соёл, vнэ тариф, чанараас аялагч-жуулчлагчдын байх хугацааны vргэлжлэл хамаарах болно.
Энэ бvсэд тэмээ, морь, ердийн хєсєг, сарлаг, vхэр, ан амьтан, загас агнуур морин ба явган аялалууд, vндэсний онцлог бvхий бэлэг дурсгалын зvйлийн худалдаа, рашаан амралтын чиглэлээр аялал жуулчлалыг давуу хєгжvvлэх нь илvv vр ашигтай гэж vзэж байна.

Тэрх, Цагааннуур, Чулуутын голын бvс

Тариат сумын Хорго,
Тэрхийн Цагааннуур,
100 салаа мод,
Чойдогийн боргио,
Ноёнхангай,
Чулуутын гол,
Халуун рашаан,
Єндєр-Улааны Азарга,
Шаргачин,
Булангийн рашаан зэрэг газар нутаг энэ бvсэд хамрагдах юм.
Энэ бvсэд явган ба морин аялалаас гадна сарлаг унуулах, vхэр тэрэг хєлєглєх, ан амьтан, загас агнуур, усан аялал зэрэг тєрлvvд давамгай байх нь зохимжтой.

Хануйн Хvрэм, Мухар Хужиртын бvс

Эрдэнэмандал сумын нутаг дахь
Хар хул хааны балгас,
хєшєє,
Хануйн Хvрэмийн рашаан,
Цэцэрлэг сумын Мухар Хужиртын рашаан,
Жаргалант сумын нутаг дахь
Дулаанхан,
Пэрэнлэйлхvндэв уулс,
Чулуут гол,
Хайрхан сумын Жарантайн нуруу,
хайрхан уул зэрэг vзэсгэлэнт нутаг ус хамрагдана.
Энэ бvсэд морь, тэмээ, сарлаг, усан аялал, ан амьтан, загас агнуур, рашаан амралт-жуулчлалын хослол зэрэг vйлчилгээ /бvтээгдэхvvн/ сонирхол илvv татах болно.

Хєшєє Цайдам, Єгийнуурын бvс

Хашаат суман дахь
эртний Тvрэг улсын хаан,
Культегиний гэрэлт хєшєє,
Єгийнуур,
Орхон гол,
Хотонт суман дахь Хар балгас,
Цагаан сvмийн рашаан зэргийг хамарсан сvлжээ байна.
Хархорин, Эрдэнэзуу, Орхоны Хvрхрээ, Дєвхємийн хийдийн чиглэлээр ирсэн аялагч, жуулчлагчдыг энэхvv сvлжээнд хамруулах, тэдний дур сонирхлыг татах vйлчилгээг нарийн зохион байгуулах шаардлагатай.
Энэ бvсэд загас, шувуу агнуур, рашаан амралт, усан аялалаас гадна тэмээ, морин аялал байхын зэрэгцээ айраг vйлдвэрлэх, хэрэглэх ёс заншилтай холбоотой vйлчилгээний нэр тєрлийг зориуд анхаарч vзэх юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХЄГЖYYЛЭХ ХЄТЄЛБЄР

Нэг. Аялал жуулчлал хєгжvvлэх шаардлага

Архангай аймагт аялал жуулчлалын салбарыг амжилттай хєгжvvлэх нь нийгэм эдийн засгийн хєгжлийг тvргэтгэх, тєсвийнхєє орлогын эх vvсвэрийг нэмэгдvvлж бие даан хєгжих чухал нєхцєл юм. Энэ салбарыг тодорхой чиглэл бодлогогvйгээр хєгжvvлж, vр дvнд хvрч чадахгvй гэж vзэж байна.
Манай аймаг жилийнхээ тєсвийн нийт зарлагын 30 орчим хувийг єєрийн орлогоороо бvрдvvлж, 70 хувийг улдсын татаасаар санхvvжvvлж байна.
Аялал жуулчлалын салбарыг зєв хєгжvvлэх нь байгалийн унаган тєрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад сєрєг нєлєє багатай, богино хугацаанд орлого олох /валют/, ажлын шинэ байр буй болгох боломжтой салбар юм.
Архангай аймгийн газар нутгийн байршил, цаг агаар, байгалийн vзэсгэлэн, тvvх соёлын дурсгалт зvйл, ховор vзмэр, цэнгэг ус агаар, ан амьтны нєєц, уламжлалт ёс заншил зэрэг нь гадаад дотоодын аялагчид, жуулчдын дур сонирхлыг илvv татдаг. Єєрєєр хэлбэл бурханаас заяасан ховор нутаг-жуулчдын бааз байгуулах бэлэн хєрс, орлогын эх vvсвэр гэж болно... дэлгэрэнгvй -->>

Цаашдын зорилт, чиглэл
Цаашид аялал жуулчлалыг эрчимтэй хєгжvvлэхэд дараах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжvvлэх шаардлагатай.
Yvнд:Аялал жуулчлалын бааз, зочид буудал, ресторануудын хvчин чадлыг нэмэгдvvлэх, тав тух, vйлчилгээний соёлын тvвшинг стандартад нийцvvлэх
Аялал жуулчлалын мэргэжилтэн менежерvvдийг зориуд урьдчилан бэлтгэж, жуулчны баазуудыг мэргэжлийн хvмvvсээр хангах, аялал жуулчлалын орчин vеийн менежментийг нэвтрvvлэх
Тvvх соёлын дурсгалт газар, хєшєє дурсгал, vзэсгэлэн музей, тvvхийн холбогдолтой бусад обьектыг сэргээн засварлаж єнгє vзэмжийг сайжруулах, тайлбар сэлтийг бvрэн болгох, орчуулагч тайлбарлагч нарын мэдлэг мэргэшлийг дээшлvvлэх
Аялал жуулчлалыг янз бvрийн тєрлєєр хєгжvvлэх тухайлбал уулын спорт, морь, тэмээ, явган аялал, ан амьтан, ховордсон ургамал, загас агнуур, угсаатан судлал зэрэг аялал жуулчлалын шинэ болон уламжлалт тєрлvvдийг хєгжvvлэх, шинэ маршрут байрлалыг сонгох
Аялал жуулчлалын vйлчилгээнд малчин єрх, малчдыг оролцуулах явдлыг єргєтгєж тэдний уламжлалт vйлдвэрлэл ахуйн хэвшил соёлыг таниулах
Аялал жуулчлалын vнэ тарифыг аль болохоор хямд байлгахын зэрэгцээ vйлчилгээг хєнгєн шуурхай соёлтой болгох талаас нь илvv анхаарч гадаад дотоодын зочид жуулчдын сонирхлыг татах тоог жилээс жилд нэмэгдvvлэхэд цаашдын vйл ажиллагааг чиглvvлэх нь зvйтэй юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЄГЖИЛ ДЭХ ДАВУУ ТАЛУУД:

Архангай аймаг нь манай улсын аялал жуулчлалын Орхон-Хархорин, Завхан-Хєвсгєлийн бvсvvдийн аль алинд нь хамаарах их ирээдvй бvхий бvс нутаг гэж vзэж болно.
Жишээ нь: тус аймаг “Аялал жуулчлалын сvлжээний гол зангилаа” байх бvрэн боломжтой.
Тухайлбал Улаанбаатар, говийн аймгуудын чиглэлээр ирэх жуулчид Хархориноор, Хєвсгєл-Булган аймгийнх Рашаант, Сайхан, Єлзийт сумаар, Завхан болон баруун аймгуудынх Солонготын даваа, Тосонцэнгэл сумаар, Баянхонгорын чиглэлийнх Хєл саяын даваа Эрдэнэцогтын чиглэлээр ирж гарах аялал жуулчлалын зохимжтой маршрут байж болно гэж vзэж байгаа. Yvнээс vндэслэн хангайн бvсийн аймгуудад аялал жуулчлал хєгжvvлэх хєтєлбєр боловсруулан хэрэгжvvлэх шаардлага гарч байгаа юм.
Тус аймгийн Хорго, Тэрхийн Цагааннуур, Булган уул, Тайхар чулуу, Чулуут голын хавцал, Цэнхэрийн халуун рашаан зэрэг vзэсгэлэнт байгаль-экологийн аялал жуулчлалыг тvлхvv хєгжvvлэх боломжтой.Мєн рашаан усыг тvшиглэн эмчилгээний аялал жуулчлалыг хєгжvvлэх талаар хангайн бvсийн аймгуудтай хамтран тусгай хєтєлбєр тєсєл боловсруулан хэрэгжvvлж болох байна.
Тvvнчлэн Хєшєє-Цайдам дахь Тvрэгийн хаадын булш бунхан, хvрэл зэвсгийн vеэс эзэнт их гvрний vетэй холбогдох хvн чулуун хєшєє, хадны сvг зураг, эртний хот балгадын туурь, Зая бандидын хvрээ зэрэг тvvх дурсгалын євvvдэд тvшиглэн аялал жуулчлалыг тvvх соёлын болон байгаль экологийн тєрлvvдээр хослон хєгжvvлэх.
Тус бvс нутагт усны шувууд, загас, ан амьтан элбэг тул янз бvрийн ан хийх, шувуу ажиглах ховордсон ургамал судлах чиглэлээр зочид жуулчдыг татах нєхцєл бололцоо бас бий.
Энэ бvхнээс дvгнэж vзэхэд тус аймагт аялал жуулчлалыг бvхий л тєрєл чиглэлvvдээр хєгжvvлэх бололцоо давуу тал байгаа юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЄГЖИЛ ДЭХ СУЛ ТАЛУУД

Бороо хур ихтэй жил гол горхи vерлэн шавар намаг гарч халтиргаа гулгаа vvсч замын саатал гарах
Улаанбаатар-Цэцэрлэг хот, мєн Цэцэрлэг хотоос жуулчны бааз хvртэл машинаар зорчдог нь цаг хугацаа их алдаж зорчигч жуулчдын тав тухыг алдагдуулдаг
Тvр жуулчны баазуудад дэд бvтэц сул хєгжсєн, гэрэл цахилгаан, цэвэр бохир усны хангамж хангалтгvй
Аялал жуулчлал эрхэлж буй ихэнх компаниуд аялал жуулчлалын vйл ажиллагааг аж ахуйн vйл ажиллагааны хавсарга байдлаар ажиллаж байгаа зэрэг сул сєрєг талуудыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай юм.

Архангай аймгийн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал, амралт сувиллын газрууд

Д/Д Аж ахуйн нэгж байгууллагын нэр Газрын хэмжээ /га/ Зориулалт Байршил Тайлбар

1 Их Тамир сум“Мат-Сафарис” ХХК
2 Аялал жуулчлал Тайхар чулууны зvvн урд талд2 Их тамир сум“Хєх нуур” ХХК 6 Аялал жуулчлал Тайхар чулууны зvvн урд талд
3 Хашаат сум 1 Аялал жуулчлал Бага номгонд
4 Цэнхэр сум“Жигvvр” ХХК 2 Аялал жуулчлал Алтан овоо багийн Халуун усны рашааны орчимд
5 Цэнхэр сум“Д.Ж.Л” ХХК 1,4 Аялал жуулчлал Алтан овоо багийн Халуун усны рашааны орчимд
6 Тариат сум“Цолмон трайвел” ХХК 6,0 Аялал жуулчлал Тэрхийн цагаан нуурын хойд талд /УТХГ/
7 Тариат сум Талын Монгол групп“Энигма” ХХК 1,5 Аялал жуулчлал Тэрхийн цагаан нуурын хойд талд /УТХГ/
8 Тариат сум“Эрд-Хул” ХХК 6,0 Аялал жуулчлал Сєртийн аманд/УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
9 Тариат сум“Нэмэх трейд” ХХК 4,0 Аялал жуулчлал Их Мухарт/УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
10 Тариат сум“Далай ван энд БЭТ” ХХК 4,0 Аялал жуулчлал Нуурын шанаанд /УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
11 Тариат сум“Далай ван энд БЭТ” ХХК 1,0 Аялал жуулчлал /УТХГ/-т Yйл ажиллагаа явуулаагvй
12 Тариат сум“Тэрх Трейвел” ХХК 3,0 Аялал жуулчлал Жооройд/УТХГ/ Yйл ажиллагаа явуулаагvй
13 Тариат сум“Цагаан нуур Трейвэл” ХХК 4,0 Аялал жуулчлал Ар хад, Чулуутад/УТХГ/
14 Хотонт сум“Мон”ОСА” ХХК 1,2 Аялал жуулчлал Цагаан сvмийн рашааны орчимд/Цагаан хєндий/
15 Єгийнуур сум“Загасчин” ХХК 2,5 Аялал жуулчлал Нуурын зvvн талд
16 Агийнуур сум“Оюу Цоож” ХХК 3,0 Аялал жуулчлал Нуурын баруун хойд талд
17 Єгийнуур Иргэн Туяа 3,0 Аялал жуулчлал Нуурын хойд Талд
18 Єндєр-Улаан сум“Монгол алт” ХХК 2,0 Аялал жуулчлал Чулуут голын баруун талд тохойн оруулгад
19 Єндєр-Улаан сум“Хануй инж” ХХК 1,8 Аялал жуулчлал Чулуут голын гvvрний хойд талд
20 Єндєр-Улаан сум“Хархорин” ХХК 0,9 Аялал жуулчлал Чулуут голын зvvн талд Азарга баг
21 Эрдэнэбулган сум“Талын Монгол” групп 4,3 Аялал жуулчлал Булган уулын зvvн суганд

Сэтгэгдлүүд



  • L. Doljinsuren 2009-07-06 10:12

    Тийм ээ Бямбаахүү Архангайд аялал жуулчлалыг бүх салбараар хөгжүүлэх бүрэн боломжтой. Би оюутан байхдаа жуулчдад хөтөч хийгээд монгол орны багагүй хэсгээр явсан. үнэхээр манай аймаг шиг бүх юм нь цогцолсон тийм аймаг байхгүй юм шиг санагддаг байсан. Жуулчид хүртэл тэгж л ярьдаг байсан. Хэдэн жил хөтөч хийснийх үзэсгэлэнт газруудын талаар бага сага мэднэ.Бас аялал жуулчлалын бизнест хүчээ сорих юмсан гэсэн бодол өвөртөлж явдаг нэгэн билээ би.Би та бүхэнтэй нэгдэхдээ баяртай байна. Манай ээж болон хамаатнууд Цэнхэрийн халуун рашаанаас холгүй нутагладаг. Зарим хамаатнууд маань гэрээрээ жуулчид аваад хонуулаад хэд 3 төгрөг авдаг гэсэн. тэр нь тэд бүхний амьдралд багагүй тус болдог гэж ярьж байсан. Аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлээд өгвөл нутгийн минь ард түмний амьдрал эрс өөрчлөгдөнө дөө

  • L. Doljinsuren 2009-07-06 11:07

    Аялал жуулчлалын бүсийн тухайд юуны өмнө бид жуулчдыг маш олноор нь татах хэрэгтэй. Жуулчид байж байж л хөгжил ирнэ ш тээ. Жуулчдыг яаж авчрах вэ гэдэг дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Манай Монголд яс юман дээрээ бодит үзмэр бараг байхгүй гэж ярьдаг юм байна лээ. Энэ бол үнэн. Хархорины тухай нэг түүх байдаг. Нэг япон эмэгтэй өдөржин шороон замаар явж явж хархорин дээр ирчээд уйлж байсан гэдэг. Яасан гэхээр би ийм хэцүү замыг ингэж ядартлаа туулчаад эцэст нь иймхэн юм үзэх байсан юм уу гээд л уйлж өгсөн гэдэг шүү
    Тэхээр их л бодолтой хандах хэрэгтэй.

  • V. Battulga 2009-07-06 17:45

    Миний хувьд аймагт маань одоо илрээд байгаагаас илүү ашигт малтмалын орд, нөөц битгий илрээсэй гэж боддог юм. Тэгэх юм бол сайхан байгаль алга болно шүү дээ. Харин аялал жуулчлалыг бололцоотой бүх хэлбэрээр нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Бямбаахүүгийн нэрлэсэн бүсүүдтэй санал нэг байна. Гэхдээ аль ч бүсэд шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулахад ганц нэг компанийн хүч, хөрөнгө, бололцоо хүрэлцэхгүй. Тийм болохоор аялал жуулчлалын бүсүүдийн маршрутыг гаргаад аль хэсэгт нь ямар үйлчилгээг ямар түвшинд хэн үзүүлэх гэдэг талаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа талуудтай харилцан тохиролцох замаар асуудлыг авч үзвэл ямар хариу гарах бол.
    Одоогоор манай хамгийн том аялал жуулчлалын компани болох Женко тур бюро ХК гэхэд л 10 тэрбум төгрөгөөр босч дуусаагүй л байна шүү дээ.
    Миний бодлоор хамгийн түрүүнд эргэлтэнд оруулах бүс бол Хөгшин орхон-Хархорин-Өгийнуурын бүс нутаг. Дараа нь Чулуутын хавцал-Хоргийн тогоо-Тэрхийн цагаан нуур-Ноёнхангайн рашаан. Манай аймгийн аялал жуулчлалд Хар хорин, Эрдэнэзуу зайлашгүй нөлөөтэй.

  • П. Доржнямбуу 2009-08-11 22:35

    Сайхан хугжилд хэрэгтэй зуйлс хурунгу хэрэгтэй н унэн. Бямбаа дээр дурдсан бсан су тал дээр зам харилтсаа дэд бутэтс сул хугжсун гэж. тэр талийн асуудал хямрал бага нулуулвул баруун чиглэлийн зам угий нуур дайрад аймаг хурэхээр тодорхой хуви н тавигсан байгаа юм бн лээ. угий нуур хуртэл ур талаасаа хар хорумаас турэгийн хушуугуур дайраад ихэнх зам н хатуу хучилттай. мун хойд талаасаа баруун чиглэлийн тув зам хэдхэн км ийн зайтай унгурж бга юм бн лээ. тэгээд тсааш аймагийс баруун тийш явах болхоор удахгуй сайжрах бх гэж найдаж бн. гэхдээ бугд тийм замаар явбал бас уйтгартай бн бхаа:). 1 найзаасаа сонсож бсан юм бн. 1 япон шороон замаар явад донсолход их баярлаж бсан гэж . за тэгэд бусад олон зуйл дээр ярилтсаж тсаашид идэвхитэй ажиллатсгая

  • D. Tsengel 2009-09-16 19:28

    тэр баазуудын утас байхгүй болохоор холбогдох ямарч арга алга

  • D. Tsengel 2009-09-16 19:28

    тэр баазуудын утас байхгүй болохоор холбогдох ямарч арга алга

  • S. Мөнхгэрэл 2009-09-17 09:36

    Өгийнуур суманд байгаа компаниудын утсыг олж болох байхаа.Би асууж сураглаж өгнө өө.

  • С. Батхишиг 2009-09-22 23:42

    За сайн байцгаана уу?, эртээд нутаг явна гээд бас л явсангүй, хамт явах гадгаад маань боличихсон, Одоо бол яаг яавахаар боллоо. 10 сарийн 12ноос замдаа гарна, Та бүхнээсээ тусламж хэрэгтэй байна, Аймгийн төв дэх сайн буудал, нэр утас, Цэнхэрийн рашаан дээрх баазийн нэр утас, Тэрхийн цагаан нуур хавьд хонох байр, гэр, айл нэр утас шөрмөс, Өгий нуур орчмын бас гэр айл буудал гэх мэт өгч туслаач?, манай бизээс уулзах хүмүүс миний явах газраар байх болуу?

  • S. Мөнхгэрэл 2009-09-24 14:23

    Батхишигээ Өгийнуур орчмын баазууд ерөнхийдөө буусан байгаа гэнэ . Гэхдээ ганц нэг гэр буудалууд ажиллаж байгаа гэнэ. Өгийнуур дээр очвол энэ утсаар холбоо барьж гэр буудал авч болно.99859060 -Баярмагнай Мөнхзул

  • Н. Эрдэнэчимэг 2009-09-24 14:34

    тэрхийн цагаан нуурын хажууд маш олон гэр байгаа 15-аар хонохуу гэж байналээ. даанч тав тух сайн биш .хэдэн гэр барьчаад жуулчны бааз гээд байгаа нь надад ичих сэтгэл төрсөн . хол замд ядарсан хүмүүст таатай бус байсан . Батхишиг эгч надруу холбогдоод утас аваарай

  • С. Батхишиг 2009-09-24 23:02

    За, мааш их баярлалаа. Мөнхгэрэлээ, Эрдэнэчимэгээ, Зүгээрээ эхний ээлжинд гэр хаана ч байсан яахав, унтах хонох л газар олдож байвал, сайн галлуулаал авчуул дажгүй байха. За би заавал очно. Эрдэнэчимэгээ тариат дээр байху?,

  • Н. Эрдэнэчимэг 2009-09-25 11:42

    би байхгүйэ сая амралтаараа хойшоо явсан

  • С. Батхишиг 2009-09-26 23:39

    ОК, за ойлголоо. Би Тариат дээр хаана хонож өнжихөө мэдэдгүйээ, Эрка? Яаху? Нэг жапан, жолооч, бас би найз залуу 4үүлээ явнаа,

  • С. Батхишиг 2009-09-26 23:39

    Би залгая гэхдээ Эркаа!!

  • Д. Бямбаахүү 2009-09-30 07:03

    Баттула, Доржнямбуу, Батхишигт,
    Одоо жуулчлалын хаалтын улирал эхэлж байна.

    Манай бүлэгт байгаа аялал жуулчлалын бизнэс хийдэг хүмүүс нэг уулзалт хийвэл яасан юм бэ ?
    Бид архангай аймгыг хөгжүүлхэд аялал жуулчлал дээр анхаарал хандуулая шинэ гарч илрүүлэе.
    Архангай портал дээр аялал жуулчлал гэсэн линк , мэдээлэлийн хэсгийг дагнаад ажлуулаад явах санал тавьж байна.

  • Z. Dorj 2013-05-21 15:09

    Өгийнуурын зүүн урд байрлалтай гэр буудал амралтын зориулалтай үйлчилгээний бааз ажиллаж байна,
    15-20 хүн хүлээн авах бөгөөд байшин гэр гээд тухлаг орчин таатай нөхцөл танийг хүлээж байна. Жуулчид аялагчдын захиалга хүлээж авна Утас:88923446, 93141758




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold