Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- yu gj bodoj bna 22
- АРХИ ГЭГЧ УНДАА МОНГОЛ ЗА... 22
- МОНГОЛЫН ЗАЛУУСД ХАМГИЙН И... 1010
- ТА ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАМАА... 66
- Монголоос гадаадуудыг гарг... 44
- Бид дэлхийд Алтан үеийг ав... 00
- ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ... 00
- Аутсорсингоор бүгдийг шийд... 55
- ИНДИГО- Шинэ зууны хүүхдүү... 33
- Залуусаа, англи хэлээ сайж... 1717
Номын их гүүш Б.Ренчин гуай “Номын утга тэнгэр мэт аугаа, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт” хэмээн нэгэнтээ дуу алдсан байдаг.
“Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй” гэдэгчлэн хүн төрөлхтөний даруухан гайхамшиг болсон номтой нөхөрлөсөнөөр мэдлэг, мэдээллийн цоож цуургагүй алтан авдар таны өмнө дэлгэгдэх болно. Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж, хавтсаа нээн, үнэт эрдэнэсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Дураараа уудлан, чадлаараа хүртэцгээ. Залуу хүн бүрийн уншвал зохих шилдэг номуудыг танд санал болгоё.
Ном хүнийг өөрчилж, Хүн дэлхийг өөрчилдөг...


Дэлхийн олон орнуудад явуулсан судалгаагаар хамгийн их ном уншдаг орноор Япон улс шалгарчээ. Уг орны хөгжил ном уншдагтай шууд биш ч ямар нэгэн байдлаар холбоотой гэж хэлэх үндэс байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор залуу хүн гурван шат дамжлагаар унших нь зүйтэй санагддаг юм.
1. Өөрийгөө танин мэдэх
- Сэтгэл зүй, анатоми физиологи, антропологи, харилцаа, гүн ухаан гэх мэт
2. Хүрээллээ танин мэдэх
- Нийгэм, эдийн засаг, ашиг сонирхолын онол, шинжлэх ухаан технологи, гүн ухаан г.м
3. Орчлон хорвоог танин мэдэх
- Физик хими г.м
Эдгээр гурван шат дамжлагаар унших хэрэгтэй гэж боддог юм. Уншаад сурсан хүнд сайн ном олж уншихад асуудал байхгүй гэж боддог тиймээс залуус минь сайн ном, гарын авлага, товхимолуудын жагсаалтыг оруулна бизээ. Амжилт хүсье!
Хүний оюун ухаан хогын сав биш учраас хүн юу унших вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Зарим үед юу уншихаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэх үе байдаг. Доорх шилдэг 70 номыг уншихыг “Яруу сэтгэгч” сонин танд зөвлөж байна.
Сэтгэлийн боловсрол
1. Данзанравжаа “Яруу найргийн цоморлиг”
2. Монголын уран зохиолын дээжис (МУЗД-15) “Цаасан шувуу”
3. О.Дашбалбар “Хүн ертөнц” бүтээлийн боть
4. О.Дашбалбар “Бурханы мэлмий”
5. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он
6. “Эрдэнийн сан Субашид” 1990 он
7. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”
8. С.Зэвсэг “Хүн явахын учир”
9. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он
10. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он
Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө удирдахуй
11. Самуэль Смайлс “Өөртөө туслах ухаан”
12. Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”
13. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
14. Д.Норгай “Цаст уулын барс”
15. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”
16. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”
17. М.Ганди “Миний намтар”
18. МУЗД-11 “Өөрийн учир”
19. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”
20. Арбинжер институтын “Манлайлал ба өөрийгөө хууралт”
21. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”
22. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он
23. Р.Остров “Хүчирхэг уншихуй”
Сэтгэлгээний боловсрол
24. Ричард Фобинс “Асуудлыг бүтээлчээр шийдэх гарын авлага”
25. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он
26. Бүх талын боловсол олгох таван талт чадвар- DQ
27. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
28. Лювовь “А.Эйнштен”
29. Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”
Түүх
30. Монголын нууц товчоо
31. Д.Лхаашид “Монголын хаад зүтгэлтэнүүдийн жолоодохуйн урлаг”
32. Монгол улсын түүхийн боть (5 дэвтэр)
33. Ж.Неру Дэлхийн түүх (3 боть)
34. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалсан түүх
Изотерик, дээд оюун, гэгээрэл
35. Н.Рерих “Гэгээн Шамбал”
36. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
37. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”
38. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он
39. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он
40. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он
41. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”
42. Лувсандамба “Та мөнх”
43. Александр Свияш “Карма”
Хүн төрөлхтөний соёл иргэншил, жам ёс, оршихуй
44. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”
45. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
46. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
47. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
Уран зохиол
48. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он
49. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он
50. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он
51. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ
52. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
53. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”
54. Д.Урианхай “Дуугүй ном”
55. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”
56. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”.
57. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он
58. А.Данте “Тэнгэрлэг туульс”
Яруу найраг
59. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”
60. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”
61. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”
62. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”
Гүн ухаан
63. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
64. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
65. “Дао амьдралыг танихуй” 2003 он
Шашин
66. Бодь мөрийн зэрэг
67. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он
68. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он
69. Есүс Христ “Шинэ гэрээ”
70. “Бурхан багшийн сургаал” 1996 он
Уншиж байгаа номондоо ороод эргэн тойрноо ч анзаарахгүй сууж байгаа тэр үе бас л нэг амьдралын төгс агшин урсалт юм даа.
Дэлгэрэнгүй жагсаалт оруулсан Лувсандорж ахдаа баярлалаа.
БНСАУ- ын ерөнхийлөгч И Мёнбүг- Ажлаар амьсгалсан он жилүүд нэртэй шинэ ном гарсан байна лээ. Унших хэрэгтэй л ном.
http://en.wikipedia.org/wiki/List_of_best-selling_books
Номны жагсаалт гаргасан хүнд баярлалаа. Би саяхан Нацагдоржийн төв номын санд үнэмлэх нээлгээд суулаа. Сүүлд гарсан шинэ номны нэрийг электрон катлогоос шүүхээр гарч ирэхгүй байсан. Уншчихмаар ямар ном байгааг мэдэхгүй бол хэцүү юм бнлээ. Тусламж авах санаатай номын санчаас шинээр гарсан хүний хөгжлийн талаар ном байна уу гэж асуусан чинь Номын санч би мэдэхгүй байна. Манайх 9 сарын 15-р өөртөө үйлчлэдэг тасаг нээгдэнэ одоо тооллоготой байгаа гэдэг байгаа. Тэгээд Зохиогчоор нь шүүж 1985-аад оны үеийн хэдэн түүвэр олж уншсан даа. Тэгэхээр та бүхэн өөрт таалагдсан номны жагсаалтаа оруулж байгаарай.
Миний хувьд сүүлийн үед уншсан номноос http://www.mcp.mn/empathy/index.php?option=com_content&task=blogcategory&id=28&Itemid=109&yt_color=red
1,Эмпатий төвөөс гаргасан номнууд
2. Одонтуяа эгчийн *Таньд тэнгэрлэг их хүч бий* *Бүсгүйчүүдийн мөрөөдлийн хөлөг онгоц*
тэмдэглэж аваад уншаад байдаг хэрэгээ
xүн бүрийн уншсан ном үзсэн киног зааүал уншиж үзэж байгарай залуусаа.
за тэгээд мэдээж оорийн мэргэжилийн сэдвийн талаар илүүг судлаx н ойлголмжтой бизээ.
залуусда амжилт xүсиэ
Ном унших шиг амархан юм байхгүй. Үүгээр зөвлөгөө өгөхдөө яадаг юм гэж зарим нь бодож магадгүй. Хамгийн энгийн юм хамгийн хэцүү байдгийг би сануулах гэсэн юм.
• Мэдээж ямар ч хүн ном уншиж байж судлаач болно гэдэг нь ойлгомжтой.
• Тэгвэл ямар номыг унших хэрэгтэй вэ гэсэн эхний асуулт үүснэ.
• Би залуу байхдаа бүх номыг унших гэж хичээдэг байлаа. Энэ нь биет байдлаараа ямар ч боломжгүй нь хэнд ч тодорхой юм.
• Тэгвэл мэргэжлийнхээ номыг бүгдийг нь буюу ихэнхийг нь унших гэсэн арай даруухан зорилго тавьж болно. Энэ нь ч бас л боломжгүй юм.
• Тэгвэл мэргэжлийнхээ ном зохиолоос алийг нь унших вэ ? Мэргэжлийн ном зохиолууд туйлын олон янз байх. Эндээс мэдээж сонирхож буй сэдэвтэй холбоотой зүйлийг нь олж уншина гэсэн үг.
• Энэ нь бодит хэлбэрээрээ бол онолын ном зохиол, судалгааны тайлан, сэтгүүл, сонины өгүүллүүд байдаг.
• Бид, ялангуяа манай залуучууд гадаадын ном зохиолыг түлхүү уншдаг. Энэ нь их сайн хэрэг боловч дан ганц түүгээр явж болохгүй.
• Бид гадаадын ном зохиолыг өөрийн нийгмийг судлах, хөгжүүлэх гэж уншиж байгаагаа хэзээ ч мартаж болохгүй. Гадаадын онол судалгаа болгон манай бодит байдалтай тэр бүр таардаггүй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй.
• Би гадаадын онолын ишлэлийн цуглуулга болсон хөгшчүүдийг ч мэднэ, залуучуудыг ч мэднэ. Ишлэлээр, дагаж дуурайснаар хөгждөг шинжлэх ухаан гэж байдаггүй юм.
• Онолын бүдүүвчийг хэт баримтлах нь судалгааг, улмаар Таны зорилгыг үгүй хийн хөнөөх үндсэн хүчин зүйл болдог.
• Иймээс өөрийн замаар явсан нь зөв. Өөрийнхөөрөө байна гэдгийг онолын ном зохиолыг үл харгалзан шинэ нээлт хийх гэж зүтгэх хэмээн ойлгож болохгүй.
• Ямар ч тохиолдолд Та маш олон ном унших ёстой. Цаг хугацаа Таны ном уншиж суухыг хүлээхгүй учраас Та ямар нэг хялбар арга олж авах хэрэгтэй.
• Таны сонирхон буй сэдвээр маш олон зохиогчийн маш олон ном буй.
• Хамгийн эхлээд эдгээрийг хэд хэдэн бүлэгт хуваа. Ямар ч сэдвээр хоорондоо зөрчилдөн мэтгэлцэж буй урсгал, чиглэл гэж буй. Энэ сайндаа л хоёр гурваас нэг их хэтрэхгүй.
• Иймээс аль алиных нь хамгийн том төлөөлөгчийг ялгаж унших хэрэгтэй. Ингэхлээр тэд юун дээрээ нийлж, юун дээрээ зөрдөг нь аяндаа гараад ирнэ.
• Энд ахиад л хэцүү нөхцөл үүснэ. Нэг хүнийг онолыг унших ч гэсэн их хэцүү. Яагаад гэвэл томоохон онолчид маш олон бүтээлтэй байдаг юм.
• Тэгсэн хэдий ч томоохон онолчдын бүтээлүүд дунд түлхүүр гэж нэрлэж болох цөөхөн бүтээл байдаг юм. Жишээлбэл, К.Маркс гэхэд “Капитал” зохиол, түүний 24 дүгээр бүлэг, “Германы үзэл суртал” түлхүүр, Макс Вебер гэхэд “Капитализмын үзэл санаа ба протестант ёс зүй” түүний хамгийн гол нь, Л.Н.Гумилев гэхэд “Био хүрээ ба дэлхийн угсаатны нийлэгжил” (Биосфера и этногенез Земли) бүтээл гол бүтээл нь болно.
• Учир нь эдгээр түлхүүр бүтээлүүдэд тухайн эрдэмтний онолын сэтгэлгээний арга зүйн бүх үндэс, өөрөөр хэлбэл хамаг шим шүүс байдаг юм.
• Харин эдгээрийг бол дуустал нь ойлготлоо маш сайн, дахин дахин унших ёстой.
• Ингэсний дараа бусад бүтээлийг нь уншихад Танд маш хялбар байх болно.
• Харамсалтай нь манай ихэнх хүмүүс асуудлын энэ хэсэг дээр ихэнхдээ алддаг. Манай залуучууд яг энэ шатыг хагас дутуу хийснээсээ болж баахан ишлэл сургаар ярьдаг.
• Танд хэсэг бусаг ишлэл биш, арга зүйн шийдэл л чухал.
• Ухаандаа Л.Н.Гумилев монголчуудад 500 жилийн нас үлдсэн гэж хэзээ ч, хаана ч хэлээгүй. Тэр 1200 – 1500 жилийн хугацаанд угсаатан ( этнос) үүсэж бүрэлдэж, устаж, дараагийн шинэ этнос ахиад л үүсдэг гэж л хэлсэн.
• Гэтэл хэн нь нэмж хассаныг бүү мэд, нэг мэдэхэд монголчууд 500 жилийн настай гэсэн цуурхал газар авчихаж. Шинжлэх ухаан гэдэг бол цуурхлаар явдаг эд огтхон ч биш билээ.
• Та ном уншсанаар судалгааны онол- арга зүйн аль нэг үндэст илүүтэй татагдана. Харин сануулж хэлэхэд үүгээрээ өвчилж болохгүй.
• Үүний эсрэг өөр аль нэг томоохон онол номлолын үндэслэл (ном) заавал байдаг гэдгийг цаг ямагт санаж явах нь зөв шүү.
• Ер нь бол Монголын нийгэм гадаадын онолыг шууд авч хэрэглээд, түүний дагуу хөгжчихдөг тийм ч амархан зүйл биш.
• Манай нийгэм гадаадын онолыг сүүлийн лавтайяа зуу шахам жил дуурайж байна. Эхлээд марксизмыг, дараа нь либерал чиглэлийг, одоо юу ч юм либертарианизмыг ихэд сурталчлах болов.
• Тэр нь цаанаа онол – арга зүйн тодорхой үндэстэй, нийгмийн тодорхой, голдуу биднийхээс огт өөр нийгмийн байгууламжийг хөгжүүлэх гэж үүссэн гэдгийг мартаж болохгүй.
• Сүүлийн үед ном зохиол уншихаа байж, гадаадын бэлэн арга зүйгээр судалгаа явуулах нь түгээмэл болж байна. Эдгээр нь цаанаа манай бодит байдалд яг таг таарах эсэх нь үлэмж эргэлзээтэй.
• Ном уншихдаа эхлээд гарчгийг нь сайн харж, ямар ямар бүтэцтэй, ямар зүйлд илүү анхаарсныг нь тодотго.
• Мөн өмнөх үг, удиртгал болон төсгөлийг орхиж уншиж огт болохгүй. Чухам энд л уг номын давуу болон сул тал, гол дүгнэлтүүд байдаг юм шүү.
• Аль ч номонд хамгийн чухал гол бүлгүүд байдаг. Үүнээс эхэлж болно. Зохиогчид голдуу гол бүлгүүддээ шинэ нэр томъёо, агуулга, шинэ санаагаа гаргасан байдаг юм.
• Бусад бүлгүүд нь түүнд хүрэх зам, чиг заагч гэсэн үг. Энд ч гэсэн бусад зохиогчидтой санал нийлсэн болон нийлээгүй олон шинэ санаа байх.
• Та номыг дараа нь өөрийнхөө судалгаанд хэрэглэх гэж уншиж буй тул тэмдэглэл хийх нь чухал.
• Туршлагаас үзэхэд хэд хэдэн гол зохиолийг маш сайн, өөрөөр хэлбэл эхнээс нь дуустал унших ёстой.
• Ингэсний дараа Танд ном унших ямар нэг систем бий болох ба аль болох хурдан ийм системтэй болбол маш сайн.
• Учир нь энэ систем дээрээ үндэслэн бусад номыг уншихад хялбар болдог. Өөрөөр хэлбэл аль бүлгийг нь унших, алийг нь алгасах зэргийг Та өөрөө мэдэрдэг болдог юм.
• Нийгмийн ухаанд шинэ нээлт гэж бараг байхгүй, ердөө л нийгэмд болж буй үйл явдлын харилцаа холбоо, мөн чанарыг шүтэн барилдлагад нь тайлбарлах ажил үлддэг юм.
• Иймээс уншсан, мэдсэн зүйлээ нийгэмд болж буй үйл явцтай холбогдуулан тайлбарлах гэж ямагт оролд. Хэрэв үүнийг хийхгүй бол Та зөвхөн ишлэлийн цуглуулга болон хувирна.
• Мөн номноос дутахгүй сайн өгүүллүүд байдаг. Хэрэв Та сайн өгүүллүүдийг олж чадах юм бол ном уншсанаас дутахааргүй мэдлэг олж чадна.
• Мөн залуу, суралцаж буй хүмүүст зориулсан ХРЕСТОМАТИЯ хэмээх тухайлсан сэдвээр бичсэн том том зохиогчдийн бүтээлүүдээс гол гол хэсгийг нь шилж авсан ном байх. Энд юм бүхэн зохиолч бүрийн гол гол үзэл санаа байдаг учир залуу хүнд хялбар байдаг.
• Гэхдээ зөвхөн хрестоматиас бүх зүйлийг олно гэвэл том эндүүрэл болно.
• Мөн шинжлэх ухааны түүхийн номнуудыг унших нь их сайн. Учир нь энд бүх үеийн гол гол зохиогчдын бүтээлийг харьцуулсан байдаг учир Танд тустай юм.
• Та ямар ч ном, өгүүлэл уншлаа гэсэн өөрийн гэсэн системтэй болж (тэмдэглэл) авах хэрэгтэй. Хүн хүний систем өөр өөр байдаг ч энэ нь тухайн эзэндээ ойлгомжтой, хайж олоход хялбар байвал болох нь тэр.
• Бараг ном болгоноос ямар нэг хэмжээгээр уншиж мэдсэн мөртлөө ярихаас өөр юу ч хийдэггүй олон хүн байдаг. Ном бол Таниар дахин яриулах гэж бүтээгдсэн зүйл биш юм шүү.
• Таны зорилго бол ном уншиж мэдсэн зүйлээ судалгаандаа ашиглаж монголын нийгэмд холбогдсон оюун дүгнэлт хийхэд оршино.
• Таны заавал унших нэг том бүлэг ном бол монголын түүхийн номууд болно. Монголын нийгмийг тайлбарлах түлхүүр нь монголын түүх + орчин үеийн онол + Таны тайлбарлал болно.
• Өөрийн гэсэн тайлбарлалтай болохын тулд Та ном уншихыг судалгаатай хослуулах ёстой.
• Хамгийн залхуу гэмээр дунджаас доогуур жишгээр бодоход Та долоо хоногт нэг өгүүлэл буюу номын нэг бүлэг унших ёстой.
• Хэрэв үүнийг өдөр тутмын ажил үйлс болговол Та шинжлэх ухааны дундаж түвшингээс нэг их хоцроод байхгүй.
• Ном бол ертөнцийг харах цонх мөн хэдий ч Танд цонх болгоноор харах боломж байхгүй тул өөрийн гэсэн цонхтой болохыг хичээх ёстой.
Залуу судлаачдад өгөх зөвлөмж №6 Судлаач Д.Ганхуяг
http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=56&Itemid=84
Уншсан номын тойм, Та ч бас уншсан номоо оруулж болно шүү
http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task=blogcategory&id=138&Itemid=165
Габриел Гарсиа Маркесийн Зуун жилийн ганцаардлыг саяхан дахиж уншсан. Өмнөхөөс өөр мэдрэмж төрсөн. бас л сонин л байлээ
Аан бас сая Жон Грэй-ийн Эрчүүд Ангарагаас, Эмэгтэйчүүд Цолмон гаригаас гээд номыг уншсан. Бид нар бас уншчихад хэрэгтэй санагдсан шүү,
одоо ажилаа зохицуулаад идэвхитэйхэн номоо уншиж эхли гэж боджага шдээ. тэхгүй бол нэг л мартамхай, салан, нэг л тийм болоод байгаам шиг санагдаад байхийн.
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.