Сүүлд шинэчлэгдсэн сэдвүүд
- Delhiin tsetserlegt hureel... 00
- Нацагдоржийн номын сангаар... 1919
- Лекц, сургалт, танилцуулгы... 22
- Нийтийн Номын Сангийн туха... 66
- Хотын төв номын сангийн Үү... 22
- энэ 1 өгүүлбэрийг Англи хэ... 22
- Нийтийн номын сангаас ямар... 44
- Нийтийн номын сан таны амь... 11
- Хотын нийтийн төв номын са... 11
- Хотын нийтийн төв номын са... 00
Номын сангийн үйлчилгээнд ямар ямар програм хангамжуудыг ашиглаж болох талаар санал солилцох хуудас


10:00-14:30 цаг ИНФОРМ-СИСТЕМА научно-производственное объединение -ийн
Автоматизированная информационно-библиотечная система програм хангамжийг танилцуулах лекцэнд очиж суусан.
Тэнд Монголын Үндэсний номын сан, Хотын төв номын сан, МУИС, МУБИС, ШУТИС болон бусад их дээд сургуулиуд, байгууллагуудын номын сангийн удирдах ажилтан, мэдээллийн ажилтанууд очсон.
Орос хэл дээр явагдсан уг лекцээс хийсэн өөрийн товч тэмдэглэлээс сийрүүлбэл,
1990 оноос уг шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэл нь ажиллаж эхэлсэн ба сүүлийн жилүүдэд РУССКИЙ ЯЗЫК гэдэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь дэлхийн 43 оронд, Герман, Франц, Польш, Украйн, Вьетнам, Монгол гэх мэт, байгаа Оросын шинжлэх ухаан, соёлын төвүүдийн Номын санг автоматжуулахад анхаарчээ.
Энэ байгууллагаас зохиосон номын сангийн MARK-SQL програм хангамж нь одоогийн байдлаар Орос, Англи, Украйн гэсэн 3 хэл дээр интерфейстэй ба 40000 гаруй сургуулийн номын сангууд, 43 орны РЦНК хэрэглэж байгаа. UNICODE дэмжлэг, SQL, Oracle дээр баазтай, МАRC21, XML, RusMARC, UNIMARC форматууд, z39.50, OAI-PMH, SRW/SRU гэх мэт протоколуудыг дэмжиж ажилладаг уг програм хангамж нь Электронные издание буюу электрон хэвлэн нийтлэлийг бас дэмждэг.
Демо хувилбарыг нь татаж авч хэрэглэж болно, Улаанбаатар хот дахь РЦНК-ийн номын санд очиж програмтай танилцаж болох юм бна гэж ойлгосон.
Дэлгэрэнгүй мэдээллийн хаяг: http://www.informsystema.ru
Хариу бичих
Та хариулт бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй.